Бичиг: 48-р анги Цааз
Бичиг: Хар шидийн дайн Заазын тоглоом
Бичиг: Хар шидийн дайн Заазын тоглоом 1-р хэсэг
Наояа: Тэгээд үхчихсэн үү? Май.
Эм 1: Одоо гэр бүлийн тэргүүнд санаа зов. Бас үхэх гэж байгаа нь Маки.
Наояа: Тийм үү? Тэгвэл хамаагүй л юм байна. Үзэсгэлэнтэй ч гэсэн Макигийн зан ааш гэж авах юмгүй. Эр хүнээр залуулахаа мэддэггүй. Эрэгтэй хүний ард алхдаггүй эмэгтэй ардаасаа хутгалуулж үхэж байхдаа тохирно. Энэ тал дээр бол Май илүү мундаг.
Бичиг: (Тусгай 1-р зэрэглэлийн шидтэн, Зэнин Наояа)
Наояа: Макитай ижилхэн царайтай, ижилхэн цээжтэй. Хүчтэй царайлдаг ч өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ дотроо сайн ойлгодог.
Эр 1: Хоцорлоо. Юу хийж байсан юм? Өөрийн чинь эцэг үхлийн ирмэг дээр байхад.
Наояа: Уучлаарай. Гэхдээ би ирсэн, ирээгүй ялгаагүй биз дээ? Дараагийн Зэнин гэр бүлийн тэргүүн би юм чинь. Миний ах нар бүгд хэрэгцээгүй. Авга... Дүү та ч бас нэмэргүй. Охиноо дурсах ч хэрэггүй. Жиничигийн хувьд дэндүү царай муутай. Тожигоос эсрэг байх байсан юм.
Бичиг: (Тусгай 1-р зэрэглэлийн шидтэн, Зэнин Оги)
Бичиг: (Тусгай 1-р зэрэглэлийн шидтэн, Зэнин Жиничи)
Наояа: Аав үхлийн ирмэг дээр байна. Тэсэж болохгүй нь уу?
Эр 2: Бүгд цуглав уу? Дөнгөж сая Зэнин гэр бүлийн тэргүүн Зэнин Наобито нас нөгчлөө. Түүний гэрээслэл энэ хуучин саванд бий. Наобито гуайн хүслийн дагуу... Зэнин Оги. Зэнин Жиничи. Зэнин Наояа. Та гурвыг цугласны дараа би гэрээслэлийг нь уншина. Эсэргүүцэх зүйлгүй бол гэрээслэлийг нь уншъя. Эхлээд. Зэнин гэр бүлийн 27-р тэргүүнээр Зэнин Наояа байх болно. Нэгдүгээрт. Хар шидийн сургууль болон Зэнин гэр бүлийн бүх хараалт агуулахууд дахь хэрэгсэл, эд хөрөнгийг Наояа өвлөж авна. Зэнин Оги эсвэл Зэнин Жиничигийн зөвшөөрлөөр л Наояа тэдгээрийг ашиглаж болно.
Наояа: За, хамаагүй ээ.
Эр 2: Гэвч... Ямар нэг шалтгаанаар Гожо Сатору үхэж, эсвэл ухамсраа алдах юм бол Фүшигүро Тожитой хийсэн тангараг биелэгдэж Фүшигүро Мэгүмиг Зэнин гэр бүлд хүлээн авч тэрбээр Зэнин гэр бүлийн тэргүүн болж, бүх эд хөрөнгийг өвлөж авах болно.
Наояа: Юу? Болохгүйг нь мэдсэн юм. Хулчгар хоёр амьтан. Танихгүй нэг жаал тэргүүн боллоо ч надаас илүү дээр гээд ямар ч үйлдэл хийхгүй. Мэгүми одоо хаана юу хийж байна?
Эм 1: Нарийн ширийнийг нь мэдэхгүй. Токиод Итадори Юүжиг хайх даалгаварт томилогдсоныг нь л мэднэ.
Наояа: Хэн юм?
Эм 1: Сүкүнагийн сав.
Наояа: Тэгвэл дээдсүүдэд мэдэгд. Зэнин Наояа Сүкүнагийн савыг хөнөөнө гэж. Мэгүми Сүкүнагийн савтай хамт байгаа биз? Хоёуланг нь цуг ална. Одоогийн Токио Чөтгөрүүдийн орон болсон. Хүн хэзээ, яаж үхэх нь хамаагүй. Алж орхивол үлдсэн нь яаж ийгээд зохицуулагдана. Зэнин гэр бүлийн тэргүүн бол би.
Итадори: Үх.
Итадори давхар: Күгисаки!
Итадори: Би л үхэх ёстой нь байсан юм.
Эр 2: Үлдсэнийг нь найдлаа шүү.
Эм 1: Итадори.
Эр 2: Итадори.
Эм 2: Чи яах гэж байна?
Чосо: Юүжи. Шарх чинь яаж байна?
Итадори: Хар гялбаанд оногдсоноос бусдаар зүгээр ээ. Аягүй бол Сүкүнагийн нөлөө байх. Түүний хүч нэмэгдэж байгаа нь мэдрэгдэж байна.
Чосо: Юүжи. Надаас болгоомжлох хэрэггүй. Сургуульдаа буцаж болно шүү дээ. Би Шосо тэр хэдийн үлдэгдлийг олж авмаар байна.
Итадори: Болгоомжлоогүй ээ. Миний буцах эсэхэд асуудал байгаа юм биш. Сүкүна Фүшигорог ашиглаж, нэг зүйл сэдэж байгаа. Бас би зөндөө хүн хөнөөсөн.
Мэгүми: Гэхдээ чиний аварсан хүн чинь ирээдүйд хэн нэгнийг хороовол яах вэ?
Итадори: Би одоо бусадтайгаа байж чадахгүй. Чосод ч гэсэн зүгээр юм уу? Би чиний дүү нарыг хөнөөсөн шүү дээ.
Чосо: Зүгээр ээ. Тэр осол болсон. Эсо ч, Кэчизү ч. Чиний байр сууринд байсан бол би ч тэгэх байсан. Уучлах, уучлахгүйдээ гол нь биш. Ах дүү гэдэг тийм л зүйл.
Итадори: Явъя. Одоо ямар ч байсан хараагдсан сүнсийг багасгах хэрэгтэй. Чосо!
Чосо: Юүжи. Гайхалтай юм. Надтай тулалдах үедээ хүчтэй санагдаж байсан. Одоо бол илүү боловсорсон байна. Хараагдсан энергийн нарийн удирдлага. Хүнийхийг давсан гарын бяр чадал. Яг чөтгөр мэт. Бүр хараахан бүрэн сэргэлт аваагүй байгаа шүү дээ. Аргагүй л миний дүү мөн дөө.
Итадори: Одоо ч наадхаа хэлсээр үү?
Чосо: Хэдэн ч удаа хэлж чадна. Сана. Байх учиртай. Чиний эцгийн духан дээр ч бас оёдол байх учиртай.
Наояа: Мэгүми байхгүй юм уу? Би түрүүлээд ирээ юу? Ийм зүйл байж болох уу? Арай л удаан уу?
Чосо: Тэр хэн бэ?
Итадори: Сая Фүшигүрогийн талаар ярив уу?
Наояа: Та хоёр ч бас юу хийж байгаа юм? Хэтэрхий анхаарал татаад л. Зугтаах санаа алга уу?
Итадори: Зугтах аа?
Наояа: Юу? Мэдэхгүй юм уу? Чамд цаазын ял оноосон. Саторугийн дэмжлэг үгүй болсон учраас.
Эр 1: Гожо ах дүрэм зөрчдөг. Дураараа зангаараа аварсан хар шидтэнүүд олон бий.
Наояа: Би Мэгүмиг хайж явна. Уг нь чиний үхэх, амьдрах хамаагүй л дээ. Гэхдээ садаа болгомооргүй байна. Эхлээд хөлийг чинь хугалъя даа.
Итадори: Фүшигүрогоор яах гээ вэ?
Наояа: Үхүүлэх хэрэгтэй байна. Үхэхийнхээ өмнө ганц захидал бичээд өгвөл тус болохоор байна. Мэгүми чамайг хайж байгаа гэсэн.
Итадори: Хурдан нь хурдан ч, нэг л биш байна даа.
Чосо: Хараагдсан техник үү?
Наояа: Бодсоноос чанга юм гээч? Үнэнийг хэлэхэд чамайг басаж. Сав нь хүчтэй байх нь аргагүй. Хажууд байгаа нь хэн бэ? Жаахан хурдаа нэмэхээс.
Итадори: Гожо багш? Үгүй, бүр илүү сэжгийн юм...
Юүта: Юу? Ганцаараа биш байж.
Бичиг: Хар шидийн дайн
Итадори: Хэн бэ?
Чосо: Хэн ч байлаа гэсэн зорилго нь...
Юүта: Хэн нь Итадори вэ?
Чосо: Юүжигийн цаазыг гүйцэтгэгч юм биз дээ?
Наояа: Түр байз. Би чиний тал. Чи Оккоцү биз дээ?
Итадори: Оккоцү... Фүшигүрогийн ярьж байсан 2-р ангийн хүн. Гожо багштай адилхан Тусгай зэрэглэлийн шидтэн.
Юүта: Та хэн билээ?
Наояа: Зэнин Наояа. Макигийн үеэл. Чамтай адилхан Итадориг алахаар ирсэн.
Чосо: Зугтъя, Юүжи.
Наояа: Санаа бүү зов.
Итадори: Юу?
Наояа: Чамд садаа болохгүй.
Чосо: Шар үстэй нь заль ихтэй, хурдан төрлийнх. Хөөцөлдөөд олигтой зүйлд хүрэхгүй. Би торгооё.
Итадори: Болох юм уу?
Наояа: Үүний хариуд Итадориг алсны дараа энэ талаар хэсэгтээ дээдсүүдэд мэдэгдэхгүй байж болох уу? Түүнийг өгөөш болгож уулзах хүн байна.
Чосо: Надад зүгээр ээ. Онилогдож байгаа нь Юүжи чи шүү дээ. Хар үстэй нь... Оккоцүгаас зугтаах талаар л бод. Гожо Саторутай ижил төрлийнх шиг харагдлаа. Тулалдвал үхэх байх шүү.
Наояа: Мэгүмигийн талаар хэлээгүй нь болж. Санаа зовж байлаа.
Чосо: Юүжиг хүнтэй тулалдалгүйгээр, надад өртэй юм шиг санагдуулахгүй байх болзол. Дүүгээ харж хандахгүй бол. Өчигдрийн газартаа уулзъя.
Юүта: Болно оо. Тэгвэл түүнийг үлдээлээ.
Итадори: За. Хурдан юм! Сугалаагүй сэлэмтэй ийм хурдан байна гэж үү?
Юүта: Хурдан юм. Гүйж байхдаа дуусгах санаатай байсан юм сан.
Чосо: Оккоцүгийн замд садаа болох санаатай байсныг таамаглаж ээ?
Наояа: Түрүүн харсан шүү. Цус удирдах техник биз? Чамайг яаж ашиглаж чаддагийг чинь мэдэхгүй ч Цоо хатгах цуснаас бусдаар айх зүйлгүй. Цоо хатгах цусыг хэрэглэхэд эхлээд Давхцалыг хэрэглэх хэрэгтэй. Удаан завсарлахад хүргэнэ. Үлдсэнийг нь хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз? Чи шахаанд орж үхнэ.
Чосо: Чи ч гэсэн. Миний дүүд гар хүрчхээд. Амьд харина гэж санаа юу?
Юүта: Гарцаагүй цавчсан гэж бодсон доо. Маки шиг юм. Айлгачихсан уу? Бяртай төрлийнх шиг харагддаггүй болохоор.
Итадори: Бяргүй байлаа ч ямар их хэмжээний хараагдсан энерги вэ?
Юүта: Үнэндээ бол эмзэг төрлийнх л дөө.
Итадори: Бяргүй талаа хараагдсан энергиэрээ нөхдөг. Бүгд л тэгдэг л дээ. Энэ хүн хийхээр... Надаас эсрэг тэсрэг юм.
Юүта: Анзаарав уу? Би Гожо багшаас илүү хараагдсан энергитэй. Гэхдээ багшид Зургаан нүд байдаг учраас хараагдсан техникээ идэвхжүүлэхдээ тархсан энерги нь "тэг"-т ойртож очдог. Гүйцэтгэлээрээ багш аргагүй номер нэг нь. Миний хараагдсан энерги дуусаж болно. Багшийнх бол тэгэхгүй. Ярьж дууслаа.
Итадори: Новш.
Аой: Хар шидтэн сайн байх тусам хараагдсан энергийн урсгалыг нь уншихад хэцүү байдаг. Чинийхээс ондоо шалтгаанаар.
Итадори: Нэгдүгээр зэргийн шидтэн хараагдсан энергиэ удирдах техник илүү нарийн учраас.
Бичиг: Удирдлага муутай шидтэний хувьд хараагдсан энерги нь бэлэн байдалд хазайж
Бичиг: хөдөлгөөнөө хэлээд өгчихдөг
Итадори: Эцсийн мөч хүртэл довтолгоог нь таамаглах аргагүй байдаг.
Бичиг: Хараагдсан энергиэ удирдахдаа сайн бол энэ нь жигд тархсан байдаг.
Итадори: Гэхдээ энэ хүн бол сэлмээ оролцуулаад бүхэл бие нь тасралтгүй хараагдсан энергиэр бялхаж байна. Хөдөлгөөнийг нь таамаглах, таамаглахгүй нь асуудал биш. Бүх довтолгоо нь аминд хүрнэ. Үүнтэй зэрэгцээд бүх хохирлыг бага дээр нь барьж чадна.
Эр 1: Үлдсэнийг нь найдлаа шүү.
Итадори: Уучил, хараахан үхэж болохгүй байна.
Гожо: Төрлөөс нь шалтгаалаад голчлон зэвсэг хэрхэн ашиглах талаар бэлддэг. Хэрэгсэлд хэт найдаад хараагдсан энергийн удирдлага нь муудчихдаг. Юүжид үүнийг сурахад арай эрт байна. Чөтгөр хөнөөгчийг зөвхөн онцгой үед л хэрэглэ.
Итадори: Сураа ч үгүй шүү дээ!
Юүта: Ухамсар чинь... сэлэмд хэт төвлөрөөд байна. Хугалчихлаа. Аргагүй дээ. Гожо багшийн шавь юм чинь. Амархан учрыг нь олчихгүй юм байна.
Итадори: Шарх нь гүн. Гэхдээ дотор эрхтнүүд ил гараагүй. Ямар ч байсан хоёул гар хоосон. Ялж чадна.
Эм 1: Юу хийгээд байна аа?
Юүта: Тоглож байсан юм аа, Рика.
Итадори: Рика? Энэ юу вэ? Шикигами юу? Хаанаас гараад ирэв?
Юүта: Барьж байгаарай.
Итадори: Хөдөлж чадахгүй нь. Юу гээч хүч вэ?
Юүта: Уучлаарай. Итадори.
Наояа: Дүүгээсээ сул дорой ах амьдрах шалтгаангүй биз дээ?
Чосо: Ах дүүгээ хайрладаггүй чиний сэтгэлийг ойлгохгүй нь.
Юүта: Итадори үхсэн.
Юүки: Бүх гажуудал тэр үеэс эхэлсэн байж магадгүй.
Наояа: Намайг бүү бас.
Мэгүми: Эхлээд надад тусал.
Чосо: Чи шахаанд орсон.
Бичиг: Дараагийн ангид: Дахин нэг удаа
Мэгүми: Заазлах тоглоомд Цүмики ч бас хутгалдсан.
Back to episodes Go home