USK 01.08-2

The husband neglected his wife for his first love, but regretted it

after their divorce

Үргэлжлэх хугацаа: 103мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Нин: эм, Нин Руовей 

Ян: эр, Фу Яншу Руовейгийн нөхөр

Ю:    эм, Жиан Юнин, Яншугийн анхны хайр

Чэн: эр, Чэн Ли, Руовейгийн найз

 

Ю:    Нин Руовей байхгүй болчихлоо. Одоо л надад боломж гарч байна. Одоо л харамсахааргүй болж байна.

Ян: Тийм биш ээ. Энэ… ийм байх ёсгүй.

Ю:    Тийм ээ, би Нин Руовейг тийм болгосон. Гэхдээ тэрнийг чи надаас илүү зовоосон. Тэрнийг дээрэлхэхийг зөвшөөрсөн хүн нь чи.

Ян: Тийм ээ. Би. Би тийм л олиггүй амьтан. Би Руовейг олохоор явлаа.

Эр: Яншу байна уу? Миний явуулсан мэдээг хар даа.

Ян: Вивиан эргэж ирлээ. Энэ… яаж ийм юм? Вивиан. Руовей гэж үү? Зүгээр л нэг гэрийн эзэгтэй байсан биз дээ? Ийм байх боломжгүй. Энэ… ийм байх боломжгүй… Наадахаа цэвэрлэ.

Нин: Яншу. Би халуураад байна. Гарахгүй байж болохгүй юм уу?

Ян: Халуураад байгаа бол яваад өөр хүн ол.

Нин: Үнэнээсээ хэлж байна уу?

Ян: Чи мэдэж байгаа. Би гэр цэвэрлэхээс өөр юм хийж чадахгүй хүнийг тэжээж чадахгүй.

Нин: Хань аа, энийг цэгцэлмээр байна гэж байсан даа. Би хэлхчихсэн. Бас… намайг уурлуулах болгондоо надад нэг нэгээр нь өгөөрэй. Гэхдээ бүгдийг нь өгөөд дуусчихвал… би дахиад чамтай дуугарахгүй гэж мэд… Гурван жил. Би чиний дуулгавартай эхнэр байх гэж хичээсэн. Шөл чанаж… чамайг ирнэ гэж гэрлээ асаалттай орхиж… Одоо тэгж чадахгүй… Чэнли. Би буцаж очмоор байна.

Чэн: нээрэн үү? Ашгүй минь гэж. Чамаар хэргээ шийдүүлэх гэж маш олон хүн хүлээж байгаа.

Нин: Шүүхэд өрсөдлөгчдөө сөхрүүлж, өмгөөлөгч хатан Вивиан гэгддэг байсан намайг ийм болно гэж хэн ч төсөөлөөгүй биз.

Чэн: Фу Яншу чиний хэн болохыг мэдээгүй байсан болохоор…

Нин: Мэдэх шаардлагагүй. Би салахаар шийдсэн. Дараагийн удаа шүүх дээр царайг нь харна.

*************

Ян: Согтчихсон байна. Ирж ав.

Эр: Яншу ах аа. Гурван жил болчихлоо. Нин Руовейд дургүй хэвээрээ л байна уу?

Эр: Яншуд боловсролтой, биеэ даасан эмэгтэй таалагддаг юм. Жиан Юнин шиг.  Хэдэн жил өнгөрсөн билээ дээ. Яншу одоо болтол мартаж чадахгүй байгаа.  Ингэхэд...  Яншу, чи яагаад Нин Руовейг сонгосон юм?

Нин: Яагаад гэнэ ээ?

Эр: Муу өөдгүй эм. Чи тэрэнд шүүхэд ялахад нь тусалсан. Чамаас болж би хамаг хөрөнгөө алдчихлаа.

Нин: Фу ноёнтон.  Та зүгээр үү, Фу ноёнтон? Алив. Зүгээр үү?

Ян:  Чи яагаад явсан юм?

Нин: Хүн андуураад байгаа юм уу?

Ян:   Би хариуцлагаа хүлээнэ. Гэрлэе.

Нин: Гэрлэх ээ?

Ян:   Ямар ч ажил байсан ажлаа орхиод миний дэргэд ирж надад тусал. Миний хоолыг хариуц. Би сар болгон 50мянгыг  өгье… Тэрнийг яаж ч байсан надаас явж чадахгүй. Намайг орхиж чадахгүй.

Нин: Явъя.

Ян:   Явлаа…

Нин: Юу хийгээд байгаа юм бэ? Фу Яншу, цэвэрлэгч байна.

Ян:   Юнин.

Нин: Тийм сайн юм уу.

Ян:   Намайг битгий орхи л доо.

Нин: Тийм л сайн юм бол… гарын үсэгээ зур… Фу Яншу чамд баяр хүргэе. Өөртөө ч бас. Нэг сарын дараа салах гэрчилгээгээ авчихвал бид хоёр дуусах болно.

**************

Нин: Жиан Юнин.

Ян: Эмч ээ.  Надад тэрнээс өөр хэн ч таалагддаггүй.

Эр: Ноён Фу, зүрх чинь шархалсан байна. Энэ өвчнийг эмчлэх эмчилгээ байхгүй.

Ян: Өвчин гэж үү? Тийм бол энэ насандаа эдгээж чадахгүй байх. Юнинтай гэрлэж чадахгүй бол хэнтэй  ч гэрлэсэн хамаагүй.

Нин: Фу Яншугийн галзуурталаа хүсээд байдаг анхны хайр.

Ю:    Чи Яншугийн эхнэр үү? Би тэрний танил Жиан Юнин. Тэр гэртээ байгаа бол уу?

Нин: Байгаа. Ор л доо…

Ян: Юнин. Ямар хэргээр ирээ вэ? Нааш ир. Суучих.

Ю:    Яншу. Миний салалтыг өмгөөлөх хүн олдохгүй байна. Надад туслаач тэгэх үү? Чамд хэцүү гэдгийг мэдэж байна. Гэхдээ би…

Ян: Хэцүү биш ээ. Огтхон ч хэцүү биш. Хөөе. Над дээр байгаа үйлчлүүлэгч нарыг өөр хүнд шилжүүлчих. Одооноос би Юниний хэрэг дээр голлож ажиллана.

Эр: Яншу. Наад хэрэг чинь ямар ч ялах магадлал байхгүй. Тэгээд чи эрүүгийн хэрэг дээр л ажилладаг шд. Ийм иргэний хэрэг дээр ялагдчихвал чиний 100%-ийн амжилт байхгүй болчихно. Чиний үнэ цэнэ унана.  

Ю:    Тийм бол, хэрэггүй. Би дахиад хайя.

Ян: Хэрэггүй. Би энэ хэргийг авна. Чи зүгээр л бэлдээд байж бай. Санаа зовох хэрэггүй.

Эр: Тийм бол хуучны дайсан Вивианыг олбол ямар вэ? Тэр хэдэн зуун мянган салах хэрэг дээр ажиллаж байсан. Ганц ч удаа ялагдаж байгаагүй. Тэгвэл сайн зөвлөгөө өгч чадах байх.

Нин: Фу Яншу  шиг бардам хүн Жиан Юнинд хичнээн сайн байсан ч дайснаасаа тусламж гуйх хүн биш.

Ян: Дугаарыг нь явуулчих.

Ю:    Вивиан ажилтай завгүй байгаа байх. Тэгээд утсаа авахгүй байгаа байх.

Ян: Дараа дахиад залгая.

Ю:    Алчуур хаана байна. Би аваад ирье.

Ян: Сууж бай. Нин Руовей, алчуур аваад ир.

Нин: Миний утасны дугаарыг хадгалаагүй байж. Даанч залгаад байсан юм. Хайж байгаа хүн нь хажууд нь байгааг ч мэдэхгүй. Би…

Ян: Зүгээр ээ. Би өөр хүнээс асуугаад үзье.

Нин: Болохгүй. Энэ удаа намайг Вивиан гээд мэдчихэж магадгүй. Жиан авхай, Калифорний салалтын хуулиар нэхэмжлэгчийг нотлох баримт өгөхийг шаарддаг.

Ян: Чи энийг яаж мэддэг юм?

Нин: Би Жинчао их сургуулийн хуулийн анги төгссөн. Таван жилийн өмнө салалтын хэрэг дээр ажиллаж байсан юм. Жиан авхайгийнхтай төстэй хэрэг байсан. Дараа нь олон улсын заалтууд орж ирээд...

Ян: Ийм байгааг нь харахад миний мэддэг гэрийн эзэгтэй, ээж Нин Руовейгээс өөр харагдаж байна. Ингэхэд өмнө нь юу хйиж байсан юм бол?

Ю:    Яншу. Яншу.

Ян: Аан?

Ю:    Юу бодоод байгаа юм?

Ян: Юу ч биш ээ.

Ю:     Тэгвэл Нин авхайн хэлснийг боломжийн гэж бодож байна уу?

Ян: Боломжийн. Юнин, энэ хугацаанд манайд байрла. Нин Руовей, хажуугийн зочны өрөөг цэвэрлэчих. Яасан бэ? Битгий уйл.

Ю:    Сэтгэл хөдлөөд уйлж байна.  Хэн ч надад ингэж тусалдаггүй.

Ян: Тэнэг гэдэг нь. Би чамайг бүх насаараа харж хандана гэж хэлсэн байх аа.

Ю:    Би энд байхаар төвөг удахгүй юу?

Ян: Үгүй ээ. Гэрлээд удаж байгаа ч гэсэн Нин Руовей бид хоёр тусдаа өрөөнд унтдаг юм.

Ю:    Тэгвэл, баярлалаа Фу эзэгтэй.

Ян: Юнин, зүгээр л Руовей гэж дуудахад болно. Фу эзэгтэй гэх хэрэггүй. Фу эзэгтэй гэх хэрэггүй.

Ю:    Тэгвэл Нин авхай, явъя...

Нин: Жиан авхай, энэ өрөө.

Ю:    Нин авхай, энэ миний өрөө мөн юм уу?

Нин: Юу  хэлэх гээ вэ?

Ю:    Шууд утгаараа. Би огтхон ч ойлгохгүй байна. Мастер унтлагын өрөөнд байлаа гээд яах юм? Яншу чамтай унтахгүйгээс хойш. Бас хайргүй.

Нин: Тэр чамд хайртай. Гэхдээ… Жиан авхай яагаад өөр хүнтэй гэрлэчихсэн юм бол?

Ю:    Мэдээж илүү баян болохоор нь.  Гэхдээ одоо би салчих юм бол би зөндөө мөнгөтэй болно. Яншугийн хайрыг ч хүртэж болно.

Нин: Чи салахдаа их мөнгө авах л байх. Харин би салбал Фу Яншу надад хөрөнгөнийхөө 70%-ийг өгөх болно. Түрүүний асуултад чинь хариулъя. Мастер унтлагын өрөө миний булаасан юм биш, угаасаа минийх.

Ю:    70%-ийг чамд өгнө гэнэ ээ? Тийм юм байж болох уу? Яншу, наадахаа буцаагаад өгчих. Би өөр өмгөөлөгч хайгаад олчихно. Би Стивен рүү буцаж очино. Намайг алсан ч би дахиад чамд төвөг удахгүй.

Ян: Юнин. Яасан бэ? Юу болсон юм?

Ю:    Асуух хэрэггүй.

Ян: Нин Руовей, чи дээрэлхээ юу?

Нин: Фу Яншу, надтай гурван жил амьдарчихаад миний занг мэдэхгүй юу?

Ян: Юнин чамайг албаар гүтгэх үү?

Нин: Албаар гүтгэж байна. Тэр нулимс нь ч гэсэн дусаалга.

Ян:  дусаалга аа? Энэ нулимс шорвог байна.

Нин: Удаан уйлсан юм чинь мэдээж…

Ян: Дуугүй бол. Юнин гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд, хэцүү байгаа. Нин Руовей, чамд өрөвдөх сэтгэл алга уу?

Ю:     Яншу, надаас болж маргах хэрэггүй. Би айгаад байна.

Ян: Битгий ай. Би энд байна.

Нин: Би буруу юм хийгээгүй гэж байна.

Ян: За. Тэгвэл би буруу ойлгож.

Ю:    Яншу, энэ юу юм?

Ян: Тэрнийг гомдоох болгондоо нэг шүр өгч байгаарай гэсэн юм. Тэгвэл уучилна гэсэн.

Ю:    Нээрэн үү? Надад харуул даа. 1. 2. 3. 4. Хөөх. Дахиад найм байна.

Ян: Явъя. Өрөөнд чинь хүргээд өгье.

Нин: Фу Яншу. Чи харамсана даа.

****************

Ян: Юнин энд амьдарна. Тэрнийг зовоохгүй байвал сайн байна.

Нин: Яасан, би нүүх юм уу?

Ян: Юу гэж дээ? Чамайг нүүчихвэл өрөөс нь болсон гэж бодно. Багадаа сайхан сэтгэлтэй, эмзэг байсан. Тэвчиж чадахгүй.

Нин: Сайхан сэтгэлтэй. Эмзэг.

Ян:  Вивианыг мэддэг юм уу?

Нин: Тэр… миний хүндэлдэг хүн.

Ян: Хүндэлдэг хүн? Руовей, юунаас айж байгааг чинь мэдэж байна. Санаа битгий зов. Хатагтай Фугийн суудлыг чамаас хэн ч булаахгүй. Надад сайн биш байсан ч хамаагүй. Бид нарт угаасаа адилхан сонирхол байхгүй. Вивианыг хүндэлдэг гэлээ. Би тэрэнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй ч гэсэн төр миний өрсөлдөгч. Гэхдээ тэр ажилдаа сайн. Чам шиг гэртээ суудаг эмэгтэй дуурайж чадахгүй.

Нин: Хэрвээ би… Вивиан байсан бол…

Ян: Юу гэнэ ээ? Чи Виавиан бол… Руовей… мөрөөдөх хэрэггүй. Вивиан галалзсан, амжилтанд хүрсэн хүн. Яаж чам шиг байх юм? Чи мэдрэмжтэй болохоор надад таалагддаг байсан юм. Тийм болохоор хойшид ч гэсэн ухаантай бай. Миний хэлсэн үг сэтгэлийг чинь шархлуулсан бол... энийг өгье. Энийг өгье...

Нин: Жиан Юнинийг салахад  заавал чи туслах юм уу?

Ян: Тийм ээ. Заавал.

Нин: Фу ноёнтон сайн уу. Вивиан байна. Салалтын хэргээр надтай холбоо барихыг хүссэн гэж сонслоо. Зарим нэг хэрэгтэй мэдээлэл имейлээр явууллаа.

Ян: Юнин, сайн мэдээтэй. Вивиан тусална гэж байна. Тэрний тусламжтайгаар чи салж чадна аа.

********************

Ян: Юниний салах ажил сайн явж байгаа. Өнөөдөр Юнин хоолонд урьсан. Чамайг төвөг удахгүй байвал сайн байна гэсэн.    

Нин: Би яав л гэж? Одоохондоо тайвширч л бай. Удахгүй салсны дараа хамаг хөрөнгийг чинь авчихаар… та хоёр яаж ч төгөлдөр хуур тоглосон надад хамаагүй.

Охин: Хөөх. Тэр эгч мундаг юм аа. Ээж ээ. Тэр эгчийн тухай яриад өг.

Эм: Нэрийг нь Жиан Юнин гэдэг гэсэн. Ээж нь Байду дээр хайгаад өгье.

Ян: Байду дээрх мэдээлэл бүрэн биш. Тэр хөгжмийн гэр бүлд төрсөн. Хоёр настайгаасаа төгөлдөр хуураар хичээллэж эхэлсэн. Бага байхын л тэмцээн болгонд түрүүлдэг байсан. Товчоор хэлбэл тэр зуун жилд ганц тохиох суут төгөлдөр хуурч. Сургуулиа төгсөөгүй байхдаа Европын алдартай мастерын шавь болсон. Тэр хүн отгон шавиа болгосон юм.

Охин: Ах аа, та тэр эгчийг ямар сайн мэддэг юм бэ? Та тэрэнд сайн юм уу? …. Ах аа, та тэр эгчийг ямар сайн мэддэг юм бэ? Та тэрэнд сайн юм уу?

Эм: Яаояао. Дэмий юм ярихаа боль. Энэ ах чинь эхнэртэй хүн.

Нин: Эхнэртэй байгаад яах юм? Фу Яншу худлаа хэлдэггүй. Тэгэхээр энэ охины асуултад… дуугүй байгаа нь хариулт биш гэж үү.

Ю:    Юу ярьж байгаа юм? Жаргалтай харагдаж байна.

Ян: Юу ч биш ээ. Сүртэй юм биш  Юнин, чиний чадвар улам сайжирч.

Ю:    Яншу, баярлалаа. Энд ирээд удаагүй болохоор… хоёулаа дэлгүүр хэсье…

Нин: Би буцаад явлаа.

Ю:    Явъя аа.

********************

Эр: Сайн байна уу.

Нин: Баярлалаа.

Эр: Та Фу ноён, Жиан авхай хоёрын найз уу? Жиан авхайг гадагшаа явахаас өмнө Фу ноён энд ирээд  Жиан авхайн дуртай хоолыг нь ширээ дүүрэн захиалаад… манайхыг хаатал хүлээж суудаг байсан. Одоо хамт байгааг нь харахад удахгүй гэрлэх гэж байгаа байх.

Нин: Гэрлэх ээ?

Ю:    Яншу. Руовей түрүүлж ирсэн болохоор эхлээд тэрэнд өг.

Ян: За.

Нин: Гэрлэснээс хойш Фу Яншу анх удаа л надад үйлчилж байна. Жиан Юнинаас болоод...      Би далайн бүтээгдэхүүний харшилтай. Сам хорхой идэж болохгүй.

Ян: Харшилтай гэнэ ээ? Тэгвэл яагаад надад дандаа сам хорхой, загастай хоол хийж өгдөг юм?

Нин: Чамайг дуртай болохоор. Миний юунд дуртайг чи хэзээ ч сонирхож байгаагүй.

Ян: Болгоомжтой.  Руоввей.

Ю:    Ёоёо…

Ян:  Юнин. Гар чинь яаж байна?

Ю:    Халуун шөлөнд хуруу түлэгдчихлээ. Өвдөөд байна. Эмнэлэг рүү яв. Юнин төгөлдөр хуур тоглодог болохоор анхаарал тавихгүй бол болохгүй.

*******************

Эм: Сонссон уу? ВИП өрөөнд төгөлдөр хуурч байгаа гэсэн. Хурууных нь үзүүр дээр жаахан түлэгдчихсэн байна лээ. Найз залуу нь айхтар сандарч байна лээ. Тосыг нь түрхэхээр дэргэд нь байж, хамаг юмыг нь хийж өгдөг. Ус ууж, хоол идэхэд нь хүртэл ам руу нь хийж өгдөг.

Эм: Нээрэн, намайг хэдэн удаа шөнийн ээлжинд гарахад орных нь хажууд суучихаад… гарыг нь бас нүдийг нь үнсээд байсан. Их хайртай юм байна лээ. Атаархмаар байсан. Тэр хүн өөрөө их мундаг өмгөөлөгч гэсэн. Дээр нь царайлаг. Тийм хөөрхөн төгөлдөр хуурчтай заяаны ханиуд байж таараа.

Эм: Хоёрдугаар өрөөний Нин Руовейг өрөвдөөд байх юм. Ийм хүнд түлэгдчихээд байхад хэд хоног ганц ч хүн ирсэнгүй.

Нин: Ирэх нь байтугай, Фу Яншугаас ямар ч сураг гарсангүй. Тэртэй тэргүй орхиод явахаас      хойш... одооноос мартсан нь дээр. Фу Яншу хэнийг, яаж хайрлах нь надад ямар ч хамаагүй. Байна уу?

Эм: Сайн уу. Нин Руовей мөн үү?

Нин: Тийм ээ. Би байна.

Эм: Салах өргөдөл өгөөд нэг сарын хугацаа нь болж байна. Хүсэлтээ цуцлуулах уу?

Нин: Цуцлахгүй ээ. Сална.

Эм: За. Тэгвэл гурав хоногийн дараа ирж салсны гэрчилгээгээ аваарай.

Нин: Сайн юм боллоо. Гурав хоногийн дараа... явж болох нь...

Ян: Явна аа? Хаашаа явах нь вэ?

Нин: Хаашаа ч биш. Эмч гурав хоногийн дараа эмнэлгээс гарч болно гэсэн.

Ян: Өнөөдөр амарч байгаа. Завтай болсон болохоор гарч салхилъя.

Нин: Гэрлээд гурван жил болохдоо... надтай ганц ч удаа болзоонд яваагүй хүн. Өнөөдөр гэнэтхэн... эсвэл тэр өдөр зоогийн газар намайг орхиж явсандаа гэмшсэн юм бол уу? Ийм хүн хүртэл гэмшдэг байх нь ээ?

Ян: Явъя.

Нин: За.

****************

Ян: Энийг. Энийг. Бас энийг. Авчраад үзүүлээдэх.

Эм: За. Та сонголт сайтай юм аа. Энэ “Далайн зүрх” гэдэг зүүлт манай дэлгүүрийн хамгийн үнэтэй бараа. Хэдэн зуун алмаз шигтгэсэн болохоор энэ авхайд сайхан зохино.

Ян: Руовей, зүүгээд үз.

Эм: Та  үнэхээр азтай юм аа. Эхнэртээ ийм сайн нөхөр байх гэж. Бүр өөрөө сонгож өгөөд л.

Нин: Таалагдахгүй байна. Авах хэрэггүй.

Ян: Энийг авъя. Чамд таалагдахгүйг мэднэ ээ. Гэхдээ өнөөдөр Юниний төрсөн өдөр. Тэрэнд өгөх төрсөн өдрийн бэлэг. Зохихгүй байж магадгүй гээд чам дээр үзсэн юм.

Нин: Тэгэхээр өвчтэй хүнийг эмнэлгээс гэмшсэндээ биш, Жиан Юнинд бэлэг авах гэж дагуулж гараа юу? Анхнаасаа намайг ашиглаж байсан байх нь ээ?

Ян: Болсон уу? Үгүй бол дахиад нэгийг өгье.

Нин: Фу Яншу. Наад шүрнүүдээ…  бүгдийг нь буцаагаад өг.

Ян: Тэгье ээ… Шүр ийм жижигхэн болохоор өмнө нь анзаараагүй юм байна. Удаан зүүсэн болохоор ч тэр үү, өгнө гэхээр… яагаад өгмөөргүй санагддаг билээ?

Нин:  Яасан? Чадахгүй нь уу?

Ян: Роувей, чи сүүлийн үед их өөр болж. Надад хэлэх юм байна уу?

Нин: Байхгүй. Өнөөдөр Жиан Юниний төрсөн өдөр гэлүү? Хурдан яв. Би ч гэсэн явлаа.

Ян: Хамт явъя. Очоод сууж байгаад яв.

*****************

Ян: Юнин. Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Эм: Хөөх. Харъя л даа. Нээчих. Юу юм?

Бүгд: Хөөх.

Эм: Ийм үнэтэй зүүлтийг торохгүй  бэлэглэж байдаг. Фу ноёнтон чамайг үнэхээр эрхлүүлэх юм аа. Фу ноён сургуульд байхад охидын хүсэмжит хүний жагсаалдыг тэргүүлэх нь аргагүйюм байна. \

Эр: Та нар санаж байна уу. Сургуульд байхад Юнин шагайгаа мулталчихаад, тэр үед Фу ноён тэрнийг өдөр болгон хичээлд нь тэвэрч авчирч өгдөг байсан. Хүүхдүүд хараад байнга шоолдог байж билээ. Сургуулийн хөөрхөнөө ингэж ичихийг би анх удаа л харж билээ.

Эм: Тэгээд ч болоогүй. Сургуульд байхад хөвгүүд сайн охиндоо ороолт нэхэж өгдөг байсан даа. Бид нарт бүгдэд нь өгсөн. Фу ноён бүтэн долоо хоног бичлэг үзэж сураад, Юнинд ороолт нэхэж өгч байсан.

Бүгд: Хөөх.

Ю:    Болно оо, болно болно. Бүгд өнгөрсөн хэрэг. Өнөөдөр Яншу эхнэртэйгээ ирсэн. Буруугаар ойлговол яана.

Эм: Фу ноёнтон, эхнэр чинь юу хийдэг юм? Тан шиг хүн эхнэрээ болгосон юм чинь алдартай хүн байх даа. Хэн гээч бурхан юм бол?

Ян: Ажил хийдэггүй. Жирийн нэг гэрийн эзэгтэй байгаа юм.

Эр: Фу ноёны өмнөх найз охин Юнин алдартай их сургууль төгссөн, олон улсад алдартай төгөлдөр хуурч. Өөрөө ч гэсэн салбартаа амжилт гаргасан алдартай хүн. Яахаараа эхнэрээрээ ийм хүн сонгодог байна аа?

Эм: Сайхнаар хэлэхэд гэрийн эзэгтэй болохоос үнэн хэрэгтээ юу ч хийж чадахгүй, чадваргүй, авъяасгүй баян нөхрийн эхнэр болох гэсэн хүн байж таараа.

Нин: өмнө нь ганц хэрэг дээр ажиллаад хэдэн саяар нь олдог байлаа. Надаар өмгөөлүүлэх гэж хүмүүс дугаарладаг байсан. Хайртай болохоор ажлаасаа татгалзсан биш… намайг өт шиг үзэж байх шив. Фу Яншу хүртэл юу ч хэлсэнгүй.

Ян: Бүгд цугларчихлаа. Юнин, тоглоом тогломоор байна гэсэн байх аа?

Ю:    Тийм ээ. Тийм тийм тийм. Алив. Тоглоом тоглоё.

Ян: Би ялагдчихлаа.

Эм: тоглоомын эхний шийтгэл. Гар утсыг нь үзэх.

Эм2: харъя. Хөөх. Юниний зураг дүүрэн байна. Хөөх.

Бүгд: хөөх.

Ю:    Тэгвэл цомгийг нь үзчихсэн юм чинь тэмдэглэлийг нь үзэх үү?

Эм: Тэгье. Тэмдэглэлийг нь харъя.

Эм: Бурхан минь. Ямар олон тэмдэглэл вэ. Бүгд Юниний тухай байна.

Эм2: Юнин таван онооны Юлан латтэ уух дуртай.

Ян: Юниний хотын өмнөд хэсэгт байдаг муурны кафед очих дуртай. Юниний төрсөн өдөр таван сарын хоёронд. Юнин номын хавчуурганд нь хүрэхэд дургүй. Юнин, би чамд хайртай. Юнин, намайг битгий орхиоч. Юнин, бид хоёрыг салснаас 7хоногийн дараа би чамайг анх харсан интоорын модны доор очсон.

Бүгд: Хөөх.

Эм: Бурхан минь.

Ю:    Яншу. Руовей, тоох хэрэггүй. Бүгд өнгөрсөн хэрэг.

Нин: Зүгээр ээ.  угаалгын өрөө орчихоод ирье.

Ян: Ийм юмыг… үнэхээр тоохгүй гэж үү?

Эм: Тоох хэрэггүй. Тоглоомоо үргэлжлүүлье.

Ю:    Дахиад ялагдчихлаа.

Эм: Хоёр дахь шийтгэл юу билээ?

Эм2: Фу ноён хайртай хүн рүүгээ залгаж, сэтгэлээ илчилнэ.

Эр: Фу ноёны жинхэнэ хайр хэн юм бол?

Эм: Хэн юм болоо?  

Бүгд: Хөөх. Хөөх…

Ян: 18тайдаа надад юу ч байгаагүй. Гэхдээ миний дэргэд хайртай хүн маань байсан болохоор хорвоо тэр чигээрээ минийх юм шиг санагддаг байсан. Гэвч одоо өдий насанд хүрээд анхны хайраа алдсан болохоор бүх зүйл хоосон, хөндий санагдаж байна… хөндий санагдаж байна…

**************

Нин: Тийм ээ, байшин, машин хэрэггүй. Бүгдийг нь бэлэн мөнгө болгочих. Тэгээд… бүгдийг нь буяны байгууллагад хандивлачих. Би салсны гэрчилгээгээ авчихаад очино.  Миний онгоц 3цагт газардана.

Чэн: Ингэж байхад Фу Яншу үлдээч гэж хэлэхгүй байна уу?

Нин: Фу Яншу гэртээ ирээгүй хэд хонож байна. Жиан Юниний салах шүүх хурал эхлэх гээд.... завгүй байгаа биз. Фу Яншу. Энэ салалтын гэрчилгээ. Энэ флаш. Жиан Юнин намайг гүтгэснийг нотлох баримт…. Фу Яншу. Чамайг өөрийн гараар Жиан Юнинд хүргэж өгье. Та хоёрын хайр… жинхэнэ хайр сарын дараа, гурван сарын дараа, жилийн дараа ямар байхыг харъя. Гурван жилийн дараа хайртай хэвээрээ байх бол уу?

****************

Ян: Хаачих нь вэ?

Нин: Найзтайгаа уулзъя.

Ян: Найз аа? Шарх чинь гүйцэт эдгээгүй байгаа.

Нин: Сүртэй юм биш.

Ян: Сайн юм болж. Чи байнга гэртээ байж, намайг тойрон эргэлдэж байдаг юм чинь… гадуур гараад, юм үзэж, нүд тайл. Сайн болж.

Нин: Салах ёс хийсэн нь дээр байх. Зав байна уу? Ярилцах чухал юм байна.

Ян: Ярих юм байгаа бол орой ажил тарсны дараа утсаар ярья. Юниний хэрэг Калифорний цагаар болохоор шүүх хурал удахгүй эхэлнэ. Надад унших юм байна.

Нин: Тийм бол… ярилцах хэрэггүй. Миний эрхины шүрнүүдийг буцаагаад өгчих.

Ян: Юу?

Нин: Жиан Юнинийг халуун шөлнөөс хамгаалж, Жиан Юнинд зүүлт сонгохдоо намайг ашигласан. Бас Жиан Юниний төрсөн өдрөөр болсон юм… бас хэд хоног гэртээ ирээгүй.

Ян: Юундаа сүржигнээд байгаа юм? Болов уу? Би завгүй байна. Чамтай дэмий хоосон юм ярьж байх зав алга. Сайн амраад, эртхэн буцаж ирээрэй.

Нин: Энэ удаа би эргэж ирэхгүй…. Фу Яншу. Баяртай. Дараа… чиний эхнэр байхаа больсон ч, чиний өстөн Вивианы хувиар уулзъя.

***********

Ян: Юнин. Сайн юм боллоо. Чи шүүх хурлаар… ялсан…

Ю:    Яншу, ашгүй дээ. Баярлалаа. Чи байгаагүй бол би яахаа мэдэхгүй байсан юм. Яншу, би… б-би баярласандаа болоод… өөр юм бодоогүй шүү.

Ян: Зүгээр ээ.

Ю:    Яншу. Энэ хугацаанд чи их хичээж ажилласан. Би оройн хоолоор дайлъя. Багадаа иддэг байсан могой загастай будаа идье.

Ян: Хэрэггүй ээ. Руовей бид хоёрт өнөөдөр ярих юм байгаа.

Ю:    Аан. Яаралтай юм уу?

Ян: Би яагаад байна аа? Юнин урьж байхад татгалзаад. Ялангуяа өнөөдөр шиг өдөр… Руовейгаас өөр юм бодогдохгүй юм.

Ю:    Яншу.  Би чамтай хамт тэмдэглэмээр байна шд. Би дөнгөж салчихаад байхад. Аан?

Ян: за яах вэ. Тэгвэл хоёулаа тэмдэглэе.

Ю:    за. Явъя… Яншу. Яншу. Яншу. Өнөөдөр яасан бэ? Ийм олон дуудаж байхад. Яагаад сонсохгүй байгаа юм?

Ян: Аан. Зүгээр ээ.

Ю:    чи… сэтгэл чинь тавгүй байгаа юм уу?

Ян: Тийм байна уу?

Ю:    Тэгэлгүй дээ. Тийм үед чи хөмсөгөө зангидаад энд ийм зураас гардаг шд.

Нин: Хайр аа, сэтгэлээр унасан юм уу?

Ян: Яаж мэдсэн юм?

Нин: хөмсөгөө зангидхаар энд чинь зураас гардаг юм.

Ю:    Яншу. Зүгээр үү?

Ян: Зүгээр ээ.

Ю:    Өнөөдөр Нин авхайтай муудалцсан юм уу?

Ян: юу гэж дээ. Руовей сайхан ааштай болохоор надтай ам муруйж үзээгүй. Би уурлуулсан байсан ч, эрхины шүр байгаа... эрх хааччихав аа? Нэг байх ёстой доо.

Ю:    зүгээр л шүр шдээ. Яншу. Би зөндөөг авч өгнө өө. Хуучин юмнаасаа салахгүй бол шинэ юм ирэхгүй гэдэг шд.

Ян: Хуучин нь явж, шинэ нь ирдэг.

Ю:    Яншу. Миний төрсөн өдрөөр… намайг аз жаргалгүй байгаад харамсаж байна гэж хэлсэн дээ.     Үнэнийг хэлэхэд… би ч адилхан.  

***************

Ян: Гэртээ хариад... Руовейг шүрнүүдээ буцааж өг гэж хэлнэ ээ. Зүүсээр байгаад дасчихаж.

Ю:    Энэ дууг үргэлж сэтгэлдээ бодож явдаг хайртай хүндээ зориулъя… Яншу.    Би ганц удаа ч болов зоригтой байхыг хүсч байна. Чи… намайг авах уу?

Ян: Юнин. Чи… Юу гэсэн бэ?

Ю:   Яншу. Би хаана ч байсан… миний дотор үргэлж хоосон санагддаг байсан. Эргэж ирээд чамтай уулзсаныхаа дараа л би чи байхгүй болохоор тэгдэг байсныг ойлгосон.

Ян: Юнин.   Би бодох хэрэгтэй байна. Уучлаарай. Түрүүлээд явлаа.

Ян: Руовей. Ирээгүй юм байх даа. Яагаад? Би Нинд ямар ч амлалт өгөөгүй. Тэрэнд тийм сайн байж… Руовей. Санаж байна.

****************  

Нин: Бүгдээрээ сайн уу. Нин Руовей эргээд ирлээ.

Чэн: Вивиан. Вивиан. Үнэхээр эргээд ирж. Би чамайг… ирэхгүй нь гэж бодож байлаа.

Нин: Гурван жилийн дараа эргээд ирлээ шд.

Чэн: За за за. Өнөөдөр бүгдээрээ гадуур гарна шүү.

Нин: Үгүй ээ. Би ажилд орсоноо мэдэрмээр байна. Надад өгөх ажил байна уу? Өнөө орой хавч иднэ шүү.

Чэн: Амрахгүй юм уу?

Нин: Юун амрах вэ?

Чэн: За за за. Хил даснасан биенестэй холбоотой нэг хэцүү хэргийг яах вэ гэж бодож байсан юм. Манай технологийн компанийг гадаадын нэг компани хүчээр өөртөө нэгтгэсэн хэрэг. Олон тэрбумын хөрөнгөний хэрэг. Эсрэг тал олон улсын шилдэг өмгөөлөгч нарыг хөлсөлсөн. Манай улсад энэ хэргийг хэн ч авч зүрхлэхгүй байна.

Нин: Би авъя.

Чэн: Бодох ч хэрэггүй.

Нин: Надад итгэхгүй байгаа юм уу?

Чэн: Май. Шүүхэд очиход гурав хоног байхад болно…. Вивиан. Өнөөдөр шүүх хурал болно. Сандрах хэрэггүй. Байдгаараа байхад л болно. Дөнгөж ирчихээд ийм хэцүү хэрэг авсан болохоор сандарч магадгүй.

Нин: Сандраагүй ээ.

Эр: Гурван жил гэрийн авгай байж байгаад ирээ юу. Үнэхээр ялагдашгүй домог гэж бодож байсан юм.

Чэн: Тэгвэл харж л бай. Вивиан удахгүй чамд яруу тодоор харуулна.

Эр:  Шүүх шүүгдэгчийг буруугүй хэмээн үзэж байна.

Чэн: Вивиан. Чи ч бурхан юм даа. Логиктой, нотлох баримтууд бүгд баталгаатай, бас яаж мэтгэлцэхээ янзтай бэлдсэн байна. Эсрэг тал юу ч хэлж чадахгүй байсан. Эсэргүүцэх гэхээр л алдааг нь олоод харчихдаг.

Нин: Болно оо. Магтахаа боль. Дараагийн хэрэг юу билээ?

Чэн: Сайн байлаа.

Эм: Вивиан, эргэж ирэнгүүтээ ийм том хэргийн шүүх хуралд оролцсон талаараа хэлэх юм байна уу?

Эм: Гурван жил эзгүй байж байгаад эргэж ирсэн шалтгаан байгаа юу?

Эр: Вивиан, сэтгэгдэлээ хуваалцаач.

Нин: Би... Вивиан эргээд ирлээ. Энэ удаа би бүрмөсөн ирсэн.

*******************

Ян: Руовей.  Руовей. Яагаад ирээгүй байдаг билээ? Би хэзээ салсан юм бэ? /бичгээр гарна/ Блоколсон? Нээрэн тийм. Найз руу ярья. Тэрнийг мэдэж магадгүй хүн... алга... Надад... Руовейгийн найзын дугаар байдаггүй гэж үү. Бүр... Өөрийнх нь дугаар ч алга... Руовей... чи... хаана байна аа?  Юнин. Ямар хэргээр ирээ вэ?

Ю:    Яншу. Сүүлийн үед чи намайг тоохгүй байсан. Би өөртөө боломж өгөхийг хүсч байна.

Ян: Юнин. Би…

Ю:    Намайг хүнтэй суугаад салсан болохоор чамд тохирохгүй гэж бодоод байгаа юм уу?

Ян: Тийм биш ээ.

Ю:    Тэгвэл… Руовейд хайртай болчихсон юм уу? … Тэгвэл… Руовейд хайртай болчихсон юм уу?

Ян: Юнин. Би… өөрөө ч мэдэхгүй байна.

Ю:    Яншу. Би чамд хайртай. Би чамд маш их хайртай. Яншу. Би чамтай баймаар байна. Маш их хүсч байна.

Ян: амьдралдаа хамгийн ихээр сонсохыг хүсч байсан үгийг Юнинхэлсэн. За… хоёулаа… нийлье.

Ю:    За. Би хоол хийгээд өгье.

Ян: Яагаад? Юнинтай хамт байх боломж гарч байхад төсөөлж байсан шигээ баярлахгүй байх  юм.

Нин: Хайр аа.  энийг цэгцэлмээр байна гэж байсан даа. Би хэлхчихсэн. Фу ноёнтон, зүгээр үү? Бас… намайг уурлуулах болгондоо надад нэг нэгээр нь өгөөрэй. Гэхдээ бүгдийг нь өгөөд дуусчихвал… би дахиад чамтай дуугарахгүй гэж мэд…

Ян: Энэ… Руовейгийн флаш байна… яагаад энэ байдаг билээ? Юнин… Руовейг ийм олон удаа гүтгэж, хорлосон байх нь ээ.

Ю:    Нин Руовей хэн юм? Надтай өрсөлдөх юм юу ч байхгүй. Би хүссэнээ хийхэд л болно. Яншу, тэрнийг хүсэхгүй байгаа. Мэдээж шдээ. Нин Руовей Яншугаас  салчихсан. Фу эзэгтэйн суудал миний халаасанд байгаа. Нин Руовей нүд нь улайчихаад над руу яаж харж байсныг би одоо ч санаж байна. Нулимс нь гоожих гээд байхад уйлахгүй тэвчээд л… гэхдээ хөгжилтэй байсан. Азаар өөрөө явчихлаа. Тэгээгүй бол би...

Ян: тэгээгүй бол яана гэж?

Ю:   Яншу. Я- Яншу. Яагаад буугаад ирсэн юм? Хийх ажил байгаа гэсэн биз дээ?

Ян: хариулаадах!

Ю:    Яншу. Чи юу яриад байна аа? Би ойлгохгүй байна.

Ян: хэлэхгүй юм биз дээ. За яах вэ. Би хэлээд өгье. Тэгэхгүй бол худлаа нулимс дуслуулж Руовейгаас болсон гэж хэлэх байлгүй. Эсвэл хүнд мөнгө өгч албаар тэрэн рүү халуун шөл цацуулаад, надад тэврүүлээд Руовейг орхиулсан. Баахан хүн авчирч санаатайгаар Руовейд надад хайртай гэдгээ харуулж Руовейг гомдоосон. Бас…

Ю:    Дуугүй бай. Яншу. Ярих хэрэггүй. Би чамд хайртай. Би үргэлж чамд хайртай байсан.

Ян: Чи Руовейг хөөж явуулсан. Тийм биз дээ?

Ю:    Би тэгээгүй. Нин Руовей өөрөө л явсан. Яншу. Чи тэрэнд хайргүй биз дээ? Чиний хайртай хүн би. Би гэж байна. Мартчихаа юу?

Ян: Би…

Ю:   Яншу. Нин Руовей явчихсан. Надад зайгаа тавьж өгсөн. Хоёулаа харамсах юмгүй боллоо шдээ.

Ян: Тийм биш ээ. Ийм байх ёсгүй.

Ю:    Яншу. Би…

Ян: Юнин.   Яг одоо… би чамайг танихгүй байна.

Ю:    Чамд хачин санагдаж байгаа ч би л байна шдээ. Тийм ээ. Би Нин Руовейг гомдоосон. Гэхдээ тэр надаас илүү чамд гомдоогүй гэж үү? Тэрнийг гомдоохыг зөвшөөрсөн хүн нь чи.

Ян: Тийм ээ. Би… тэр бүгдэд би буруутай. Би Руовейг олохоор явлаа.

Эр: Байна уу, Яншу. Миний явуулсан шуурхай мэдээг хурдан хар.

Ян: юун мэдээ?

Эр: Харвал мэднэ ээ. Цочирдмоор мэдээ.

Ян: Вивиан эргэн ирлээ. Энэ… яаж ийм юм… Вивиан Руовей гэж үү? Зүгээр л нэг гэрийн эзэгтэй биш гэж үү? Ийм байх боломжгүй. Ийм байх ёсгүй.

Ю: Нин Руовей. Виавиан.

Ян: Тэр номнуудыг зээлсэн юм байх гэж бодсон чинь... зүгээр л уйдаад уншиж байгаа гэж бодсон чинь... Нин Руовей... Вивиан байх юм гэж төсөөлсөнгүй. Тийм ээ. Би яагаад анзаардаггүй билээ? миний өмнө суугаад Жиан Юниний хэргийг тэгж тайлбарлаж байхад... хэлсэн үг болгон нь... хуулийн үг хэллэг, адилхан хэргүүдийн тухай байсан. Хуулийн ном уншиж байхыг нь ч гэсэн харсан. Ном болгоны буланд Вивианы нэрийг биччихсэн байсан. Таван жилийн өмнө болсон хил даснасан салалтын шүүх хурлын тухай ярьж байсан. Гэтэл би... юу ч мэдэхгүй... нүдэн дээр ил байсаар байтал... нүдээ нээж ч харахгүй... өмнөө... өмнөө байгаа хүнийг ч сайн харахгүй... Руовей.

Ю: Яншу. Хаачих гэж байгаа юм?

Ян: руовейг хайж олно.

Ю: Явж болохгүй ээ.

Ян: надаас холд.

Ю: Яншу. Намайг түлхээд… чи хэзээ ч ингэж байгаагүй.

Ян: Юнин. Ууч-уучлаарай.

Ю: Яншу. Одоо Руовей дээр очих ёстой гэж бодож байна уу? Чамайг уучлах уу? Битгий горьд. Чиний хийсэн үйлдэлээс болоод чамайг орхиод явчихсан. Салчихсан. Буцаад өмгөөлөгчдийн хатан хаан Вивиан болчихсон. Фу Яншу. Нүдээ нээгээд хар. Чи тэрэнд хэрэггүй.

Ян: Дуугүй бай. Руовей надад хайртай. Намайг уучилж л таараа.

Ю: Яншу. Яншу, хаалгаа нээ л дээ. Хаалгаа нээ.

Ян: Шүрнүүд… шүр хаана байна? Яах аргагүй нэг байх ёстой. Нэг үлдсэн байх ёстой. Гамнаж байхгүй. Руовей тийм олон шүр өгч байхад. Ганц … ганцыг ч үлдээхгүй…

Эр: Яншу. Мэдээ үзсэн үү? Вивиан эргээд ирсэн гэж байна. Нин Руовей байж. Бурхан минь. Жиан Юниний хэрэг дээр тусламж авъя гээд байсан чинь.

Ян: А Юан. Миний гартаа зүүдэг байсан эрхийг санаж байна уу? Ганц… ганцхан ширхэгийг олоод өг. Руовей надад өгсөн юм.

Эр: эд хөрөнгө амьгүй, хүн амьтай. Руовей чамд ямар их хайртай билээ. Тэрэн дээр очоод буруугаа хүлээ. Толгойгоо гудайлгаад уучлалт гуй. Чамайг уучилж л таараа.

Ян: Тийм ээ. Чиний хэлдэг зөв. Б-б-б-би одоо очилоо.     

Эр: Гэхдээ… Чи Юнинд хайртай биз дээ? Эсвэл Руовейд хайртай юм уу? Тийм үү?

****************

Нин: за яах вэ. Би өнөө орой халуун тогоогоор дайлъя.

Ян: Руовей. Яагаад? Вивиан гэдэгээ надад яагаад хэлээгүй юм?

Нин: Яагаад хэлээгүй юм гэнэ ээ? Фу өмгөөлчөгч өө, гэрлээд 3жил болохдоо тоохгүй, үл тоомсорлож, асуугаагүй биз дээ. Яагаад хэлээгүй юм гэж одоо асууж байдаг.

Ян: Үгүй ээ. Би салахыг зөвшөөрөөгүй.

Нин: Фу Яншу. Жиан Юнинд хайртайгаа мартчихаа юу? Зургийг нь хүртэл үнсээд байсан. Би зайгаа тавиад өглөө. Над дээр яах гэж ирсэн юм?

Ян: Тэр нөгөө юу… юу… Руовей. Миний буруу.

Нин: Гэрийн эзэгтэй Нин Руовей байхаа больчихсон, өмгөөлөгчдийн хатан хаан Вивиан болохоор уу?

Ян: Тийм биш ээ. Руовей. Үнэнийг хэлэхэд би аль эрт…

Нин: аль эртний хэрэг хамаагүй. Одоо бид хоёр зүгээр л нэг салбарт ажилладаг. Ирээдүйд өрсөлдөгч ч болж магадгүй. Зөвхөн шүүх дээр л дахиж уулзана.

Ян: бид хоёр эхнэр, нөхөр байж яаж өрсөлдөгч байх юм? Чиний хэлдэг үнэн. Би чамайг үл тоомсорлодог байсан.

Эм: Цочирдмоор юм. Нанчэний нэг ч ялагдаж үзээгүй Фу Яншу өмгөөлөгч, эрүүгийн хэргийн хатан хаан Вивиан хоёр эхнэр нөхөр байж.

Эм: Тэгэхээр Вивиан гурван жил Фу Яншугийн гэрт байсан гэсэн үг үү?

Эр: Фу Яншу сохор юм байх даа? Өмгөөлөгчдийн хатан хаантай гэрлэснээ ч мэдэхгүй.

Эм: би өөр юм сонссон доо. Анхны хайр нь төгөлдөр хуурч Жиан Юнин байсан гэсэн. Вивианаар орлуулсан юм бол уу?

Ян: Үгүй ээ. Руовей бол… Руовей надтай байсан…

Нин: Фу өмгөөлөгч бид хоёр ямар ч хамааралгүй хүмүүс болсон. Өнгөрсөн хэрэг өнгөрсөндөө үлдсэн.

Ян: Үгү… өөрөө ч… мэдэлгүй… хамгийн чухал хүнээ алдчихлаа.

**********************

Чэн: Вивиан. Энэ хэргийг авна гэдэгтээ итгэлтэй байна уу?

Нин: Яагаад болохгүй гэж?

Чэн: Нөгөө тал Фу Яншуг өмгөөлөгчөөрөө авсан гэсэн.

Нин: Тэгээд юу гэж? Би тэрэнтэй уулзахдаа дараа шүүх танхимд уулзана гээд хэлчихсэн.

Чэн: Сайн байна. Тэгвэл би дэмжиж байна. Гэхдээ…

Нин: Гэхдээ юу  гэж?

Чэн: Фу Яншу чамтай буцаж нийлэх хүсэлтэй гэж би сонссон. Одоо их сандарч байгаа байх. тэрнийг уучлахгүй юм уу?

Нин: Би тэрнийг гурван жил хайрласан. Тэрнээс салахаар шийдсэнээс хойш би бодох ганцхан сарын хугацаа өгөхийг хүссэн. Дахиад тэр хүнтэй орооцолдох хүсэл алга.

Чэн: Аан?

Нин: Аль эртнээс салахыг хүсч байсан байх.

Чэн: Ийм чөлөөтэй, шулуухан зан чинь надад таалагддаг. За, сайн байлаа.

Нин: Иймхэн юмаар уу?

Чэн: за за. Сайн өмгөөлөгчөө сүүтэй цагаар дайлъя.

Ян: Та хоёр юу хийж байгаа юм?

Чэн: Фу Яншу. Ингэж зовоох хэрэг байгаа юм уу?

Ян: Орой болчихсон байхад эхнэртэй маань байж байж, юу гээд байгаа юм?

Нин: Мартчихаа юу? Бид нар салчихсан, Фу өмгөөлөгч өө.

Ян: би салахыг зөвшөөрөөгүй. Руовей, чи яаж салсан юм? Би зөвшөөрөхгүй.

Нин: зөвшөөрөхгүй ээ? Яасан, намайг шүүхэд өгөх нь үү?

Ян: чи мэдэж байгаа шд. Би тэгж хэлээгүй.

Чэн: Фу Яншу. Вивиан чамтай гэрлээд гурван жил болсон. Чамд тэрнийг халамжилж, хайрлах 1095хоног байсан. Өөр юу хүсээд байгаа юм? Тэрнийг байнга дорд үздэг байсан биз дээ? Яасан, алдчихаад араас нь харамсаа юу? Эсвэл аяганаас идэж байж, тогоо руу өнгийх гээ юу?

Ян: Руовей бид хоёрын хэрэг чамд огтхон ч хамаагүй.  

Нин: Хөөе.

Чэн: 1095 хоног болоход би оролцолгүй тэссэн. Гэтэл чиний дэргэд 1095хоног зовсон.

Ян:  мянга… 95 хоног… Руовей, чиний өгсөн эрхиний шүрийг би олохгүй байна. Хайгаад олдохгүй байна. Надад… Тийм болохоор намайг уучлахгүй байх, тийм үү?

Нин: Фу Яншу. Чамаас залхаж байна.

Ян: Ойлголоо. Би дахиад чамайг зовоохгүй.

Чэн: Яасан? Зүгээр үү?

Нин: Зүгээр ээ. Ажлаа үргэлжлүүлье. Таван жилийн өмнө анх өмгөөлөгч болоод хамгийн түрүүнд авсан эрүүгийн гэмт хэрэг байна.

Чэн: Шүүгдэгч Лин Зичиан барилгын талбай дээр болсон маргааны үеэр нэг ажилтныг хутгалж хөнөөсөн. Чи нэхэмжлэгчийг төлөөлнө. Удаан шүүхдэлцсэний эцэст хэрэгтэнд цаазаар авах ялыг хойшлуулах шийдвэр гаргасан. Гэхдээ шүүхийн шийдвэр гарсны дараа чамайг сүрдүүлж байсан.

Нин: Шоронд орсон хойноо хүртэл хүнд халдаж байдаг. Хоёр дахь шатны шүүх анхан шатны шүүхийн ялыг хэвээр нь үлдээсэн.

Чэн: Энэ хэргээс татгалзсан нь дээр биш үү? Энэ хэрэг чамд их том айдас төрүүлсэн болохоор би санаа зовоод байна.

Нин: Энэ хэргийг… би авна аа.

******************

Ян: Руовей. Ийм тохиолдолд байх гэж. Дахиад таарлаа.

Нин: Фу өмгөөлөгч цаазын ялтай хэрэгтнийг өмгөөлдөг болоо вэ?

Ян: би... чамайг харах гэсэн юм.

Нин: Тийм үү? Сайн юм болж. Шүүх танхимд уулзъя.

Хэр: Нин Руовей. Яагаад чи байдаг билээ?

Эм: Нин өмгөөлөгч, Фу өмгөөлөгч хоёр хоёулаа мундаг өмгөөлөгч нар.

Эм: Энэ шүүх хуралд хэн нь ялахыг хэлэх арга алга.

Эр: би Фу өмгөөлөгч гэж бодож байна. Олон хэрэг дээр ажилласан. Нин өмгөөлөгч ажлаасаа завсарлага аваад олон жил болсон.

Эм: Үгүй байж магадгүй шд.

Нин: байна уу, Яншу. Хэзээ ирэх юм? Би чиний дуртай…

Ян: Яаралтай хуралтай, завгүй байна. Чухал юм биш бол битгий залгаад бай.

Нин: Эрхэм шүүгч ээ, шинэ нотлох баримт өгөхийг зөвшөөрнө үү. Яллагдагч Лин Зичиан ял эдэлж байх хугацаандаа гурван хоригдлын биед зэрлэгээр халдсан.

Ян: Тэр явдлууд энэ хэрэгтэй холбоогүй. Санаатай урьдчилж төлөвлөсөн хэрэг биш.

Нин: Холбоотой байлгүй яах вэ. Лин Зичиан нийгэмших чадваргүй, давтан гэмт хэрэг үйлдэх өндөр эрсдэлтэй, дээр нь манай үйлчлүүлэгчийг нас бардаг өдөр... энэ бол санамсаргүй аллага биш, санаатай, зохион байгуулалттай аллага байсан.

Ян: Шүүх хурлын үеэр сатаарч үзээгүй юмсан. Гэтэл өнөөдөр бүх анхаарал Нин Руовейд төвлөрчихөөд байна.

Эр: Яллагдагчийн талаас хэлэх юм байна уу?

Хэ: Өмгөөлөгч өө. Өмгөөлөгч өө. Авраач. Намайг авраарай. Мундаг гэсэн биз дээ?

Ян: Өмгөөлөхөөс татгалзаж байна.

Хэ: Хөөе.

Бүгд: Юу болоод байна аа? Хөөх. Болилоо гэсэн үү? Татгалзлаа гэж байна.

Эр: Шүүхээс яллагдагч Лин Зичианд цаазаар авах ял оноож байна.

Эр: Цаазаар авна аа? Муу өлөгчин. Чамаас болж байгаа юм. Тэгэхэд чи хошуугаа дүрээгүй бол би эмнэлгийн чөлөөгөөр суллагдах байсан юм. Одоо надад цаазын ял өгнө гэнэ ээ.

Нин: Хууль шударга. Хэрэг хийсэн хүн шийтгэлээ хүлээдэг юм.

Эр: Чамайг ална даа.

Нин: Фу Яншу. Яагаад намайг хамгаалж байгаа юм?

***************

Ян: Би саначихлаа. Руовей. Би саначихлаа. Тэр үед чамайг гэмтээсэн хүн тэр байсан. Би чамайг аварсан, тийм ээ?

Нин: Би хэрэг дээр ялаад, тэр намайг боож алах дөхсөн.

Ян: Вивиан. Би...

Нин: Фу өмгөөлөгч өө, өнөөдөр энэ хэргийг авсан нь… тэрнийг өмгөөлөх гэсэн юм уу? Эсвэл өөрийн чинь хэлснээр энэ хэргээр далимдуулж намайг харах гэсэн юм уу? Фу Яншу… Яах гэж өмгөөлөгч болсоноо санаж байна уу? Тэр үед яагаад чамтай гэрлэснийг мэдэх үү? Тэр өдөр Лин Зичианаас намайг хамгаалсан болохоор чинь би намайг үүрд хамгаалах хүнээ оллоо гэж би бодсон. Даанч … намайг хамгийн их шархлуулсан хүн нь чи…

Ян: Вивиан. Миний үргэлж хайрладаг байсан хүн чи гэдгийг би мэдсэн. Би зүгээр л хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Жиан Юнин зүгээр л донтолт байсан. Харин чи... миний алдахаас айдаг хүн...

Нин: Фу Яншу, чи хайр хямдхан. 3жил чи харалган царайлсан. Намайг Вивиан гэдгийг мэдээд гэнэтхэн хайртай болчихсон. Хэрвээ би Нин Руовей хэвээрээ байсан бол чи намайг олж харах байсан бол уу?    

*****************  

Ю: Нин Руовей, яах гэж миний төлөвлөгөөг балласан юм? Би салаад, алдартай өмгөөлөгчтэй суух байсан. Миний амьдрал хүмүүсийн анхаарлыг татах байсан. Хүмүүс бүгд надад атаархах байсан... Гэтэл... Фу Яншу... Фу Яншу чиний араас Бэйчэн рүү явчихлаа. Бас шүүхэд ялагдчихсан... үгүй ээ. Үгүй үгүй үгүй. Би зөвшөөрөхгүй. Яасан ч зөвшөөрөхгүй... Яншу. Чамайг өөрийн болгохын тулд би тэрнийг үгүй хийх ёстой.  

****************

Нин: Энэ хэрэг…  

Чэн: Энэ хүмүүс солиотой юм бол уу? Хүний хоолойд камер тулгах нь холгүй байх юм.

Нин: Уучлаарай. Миний хувийн асуудлаас болоод компанид нөлөөлчихлөө.

Чэн: юу яриад байгаа юм бэ? Чамайг эргэж ирсэнд би хичнээн баяртай байгаа гээч. Гэхдээ, чи яах гэж байна? Байнга зугтаад байх ч хэцүү. Яах вэ?

Нин: Би яасан гэж зугтах юм?

Эм: Вивиан, та үнэхээр буруу арга хэрэглэж Фу Яншутай гэрлэсэн юм уу?

Эм: Та тэрнээс өшөөгөө авах гэж ийм дуу шуутай эргэж ирсэн юм уу?

Эр: Фу Яншу танд хайртай байсан уу?

Нин: Интернэтэд байгаа мэдээлэл бүгд худлаа. Фу Яншу бид хоёр салчихсан. Энэ мэт цуу яриа гарах ёсгүй. Тэгээд ч, санаатайгаар ийм цуу яриа тараадаг хүмүүс байдаг. би тэр хүмүүсээс өөрийнхөө сайн мэддэг аргаар шударга ёс нэхэх болно.

*************

Ян: Жиан Юнин. Тэр цуу яриаг чи тараасан уу?

Ю: Би зөвхөн үнэнийг хэлсэн.

Ян: Үнэн? Үнэн гэвэл гурван жилийн өмнө би согтоод хүн андуурсан. Хариуцлагаа хүлээхийн тулд гэрлэх санал тавьсан. Энэ Руовейд ямар ч хамаагүй.

Ю: Тэрний зөв байж. Фу Яншу. Чи тэрэнд хайртай. Тийм биз дээ? … Фу Яншу. Чи тэрэнд хайртай. Тийм биз дээ? Чи тэрнийг хайрлах тусам, би тэрнийг сүйтгэнэ. Хар л даа. Хүмүүсийн хэл аманд дарагдчихсан байна. Одоо гунигтай байгаа байх даа… Гэхдээ цуу яриаг тараасан хүн нь тэр байсан ч… чи намайг буруутгана… Тэг ээ. Эрчүүд урвамтгай. Тийм биз дээ?

Ян: Жиан Юнин… чи яагаад ийм болчихсон юм бэ?

Ю: Би яагаад ийм болсон бэ гэж үү? Чамаас болоогүй гэж үү?

Ян: Хэлээдэх, яавал Руовейг зүгээр орхих юм?  

Ю: Надтай унт. Тэгвэл тэрнийг зүгээр орхиё. Хөдлөөч… сайн үйлчлэхгүй бол зүгээр орхихгүй гэж мэд.

Ян: Чам хүрэх хүсэл алга.

Ю: Юу гэнэ ээ?  

Ян: Тийм ээ. Би Руовейд хайртай. Хайртай болоод удаж байна. Хүлээн зөвшөөрөхөөс айсан болохоос…

Ю: Фу Яншу. Чи яаж чадаж байна аа?

Ян: Тэр дандаа намайг гэртээ хүлээж байдаг Нин Руовей биш болсон. Өөрийгөө хамгаалж чадах байх. Энэ удаа би тэрэнд хэрэггүй байсан ч, би тэрнийг хамгаална.

Ю: Үгүй ээ. Үгүй.

***********************

Нин: Байна уу.

Чэн: Руовщй. Фу Яншу гэнэтхэн хэвлэлийн хурал хийнэ гэж байна. Очиж харах уу.

Нин: Хэвлэлийн хурал аа.

Чэн: Тийм ээ. Жиан Юнинд туслах гэж байгаа юм бол уу. бас чамайг яаж хорлох гэж байгаа бол.

Нин: Хурал болох газрынх нь хаягийг над руу явуулчих. Би очиж харъя.

Чэн: за. Яг одоо явууллаа.

Ян: Юуны өмнө та бүхний цаг завыг үрж байгаадаа хүлцэл өчье.

Эр: Фу өмгөөлөгч өө, интернэтэд Вивианыг та хоёрын дундуур орсон гэсэн яриа гарсан байсан. Энэ үнэн үү?

Эм: Тэрнээс гадна Вивиан та хоёрыг гэрлэхээс өөр аргагүй болсон. Бас тэрнийг таны оронд орж, хүүхдүүдийг сүрдүүлсэн гэсэн байсан. Энэ үнэн үү?

Ян: Хариулт өгье. Интернэтэд гарсан цуу яриаг нэг нэгээр нь тайлбарлая. Нэгд. Нин Руовей бид хоёрын гэрлэлт хэн нэгний оронд орсоноор эхлээгүй... би тэрний өмнө буруутай. Руовей, намайг уучлаарай.  

Нин: Юунд уучлалт гуйгаад байгаа юм бол? Эхнийх нь хяналтын камерын бичлэг. Би согтоод, ухаанаа алдсан байсан.  Руовей намайг цахилгаан шатанд оруулж тусалсан. Хоёр дахь нь эмнэлэгт эмчлүүлсэн гэсэн баримт. Тэр шөнө тэрний анхных байсан. Гурав дахь нь чатаар харилцсаныг харуулж байна. Өглөө сэрээд би тэрэнд хариуцлагаа хүлээж, гэрлэнэ гэж бичсэн байгаа... Би Руовейтэй гэрлээд гурван жил болсон. Би тэрнийг хайрлаж халамжилж байгаагүй. Үл тоомсорлодог байсан. Миний анхны хайх Жиан Юниний төлөө бие нь муу байсан Руовейг хурдны зам дээр орхиод явж байсан. Түлэгдээд хэцүү байхад нь зоогийн газарт орхиод явсан. Миний хийсэн бүхэн... Эндээс харахад Жиан Юниний шарх эмнэлэгт очих төдийд болох зүйл байсан.  Гэтэл би Руовейг хэрцгийгээр орхиж явсан.

Эр: Фу өмгөөлөгч өө, хатагтай Нин та хоёр салбартаа элит гэгддэг өмгөөлөгч. Жиан Юнин авхай эх орондор төдийгүй хилийн чанадад алдартай төгөлдөр хуурч сая таны хэлсэнээс харахад бүгд таны бас Жиан Юниний буруу юм байна. Руовей авхай буруугүй юм байна, тийм үү?

Ян: Тийм ээ. Би буруутай.

Эр: Дотор муухайрчихлаа. Фу Яншу ийм болтол түлэгдсэн эхнэрээ өөр хүний төлөө орхиод явсан гэхээр.

Эм: Жиан Юнин гэмгүй царайлж жүжиглэж байгаа байх. Хурууных нь үзүүр л жаахан улайсан байсан. Өрөвдөлтэй царай гаргаж, хүний нөхрийг булаана гэдэг ичмээр юм аа.

Эм: Вивиан гурван жил ажлаа орхиж Фу өмгөөлөгчийг халамжилсан. Бүр өмгөөлөгч гэдгийг нь ч мэддэггүй гэсэн.

Эр: Битгий сэдэв өөрчлөөд бай. Тэд нар буруу юм хийгээгүй. Тэгээд ч, Вивиан хэлэхгүй байсан ч, Фу Яншуд ам байгаа биз дээ?

Эм: Жиан Юнин нууц амраг. Хүний амьдралыг үймүүлсэн.

Ян: Намайг уучлаарай.

Эр: Фу өмгөөлөгч өө, энэ компаний чинь нэр хүндэд яаж нөлөөлөхийг та мэдэж байгаа юу? Одоо та тайлбар хийж байгаа нь хайрын төлөө юу, эсвэл гэмшсэндээ юу?

Ян: Надад хайр гэж хэлэх эрх байхгүй. Руовей  намайг хэзээ ч уучлахгүй гэдгийг би мэдэж байгаа.

Эр: Руовей авхай, та Фу өмгөөлөгчийг уучлалт гуйсныг хүлээж авах уу?

Эм: Вивиан, Фу өмгөөлөгч, Жиан Юнин хоёрын тухай танд хэлэх юм байна уу?

Эм: Нин өмгөөлөгч өө, танд хэлэх юм байна уу?

Ян: Руовей. Би бүгдийг нь тайлбарлачихлаа.

Нин: Фу өмгөөлөгч өө, тэгээд би талархах ёстой юу?

Ян: Тийм биш ээ.

Нин: Биднийг гэрлэсэн байх хугацаанд намайг үргэлж гомдоодогм байсан. Жиан Юнин хутга нь байсан. Өөрийгөө гэмтээж чадахгүй болохоор тэрнийг ашиглаж намайг хутгалсан. Тийм болохоор хэвлэлийн хурал хийгээд бүх юм зүгээр болчихно гэж бодох хэрэггүй. Би чамд өргүй.

Ян: Чи надад өргүй. Руовей, би зүгээр л...

Нин: Чи надад өртэй. Гэрлээд гурван жил болохдоо миний чамд өгсөн хайр, чамаас хүлээсэн бүхнийг чи бага багаар үгүй хийсэн. Би ганц юмнаас болж чамайг орхиогүй. Бага багаар 1095хоног  хүйтэн харц, үл тоомсорлосон байдал, бас чиний надад эргүүлж өгсөн 99 ширхэг шүр. Чиний өмнө нь амьд зогсож байгаа ч Жиан Юниний зурагнаас дор байсан. Тийм болохоор чамайг орхихоор шийдсэн юм.

Ян: Миний буруу. Бүгд миний буруу.

Нин: Мэдмээр санагдчихлаа. Чи өөрийнхөө хүссэн амьдралаар амьдарсан.  Жиан Юнин чам дээр эргээд ирлээ. Гэтэл яагаад ингээд байгаа юм?

Ян: Би чамд хайртай болсоноо ухаарсан. Руовей. Би энийг хүлээн зөвшөөрөхөөс айж байсан. Би үнэхээр чамд хайртай.

Нин: Надад хайртай болох тийм ичгэвтэр хэрэг юм уу. Гэрийн эзэгтэй Нин Руовей хайрлуулах эрхгүй гэж үү?

Ян: Би...

Нин: Вивиан чиний өстэй хүн. Гэтэл чамд юу хийсэн юм? Нин Руовей чиний эхнэр. Чамайг халамжилж, хайрладаг байсан. Ажил хийдэггүй, найз нөхөдгүй болохоор чи хайртай гэдэгээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Ян: Тийм биш ээ.

Нин: Фу өмгөөлөгч өө. Хайр чинь дэндүү хямдхан юм.

Ян: чи намайг... Фу өмгөөлөгч гэсэн үү? Руовей. Яагаад? Яагаад надад хэлээгүй юм бэ? Вивиан гэдэгээ яагаад хэлээгүй юм? Надад эртхэн хэлсэн бол... Яагаад надад хэлээгүй юм бэ? Вивиан гэдэгээ яагаад хэлээгүй юм бэ? Надад эртхэн хэлсэн бол... Руовей. Руовей. Намайг сонсохоос ч залхаа юу?

Нин: Гурван жил хамт амьдарчихаад ганц хэвлэлийн хурал хийгээд шийдчихдэг... инээд хүрчихлээ.

*******************

Ю: Фу Яншу. Утсаа ав.   Утсаа аваач дээ.

Эм: Жиан Юнин, чи галзуураа юу? Вивианаар оролдож байдаг. Интернэтээр дүүрэн чамайг харааж байна. Аялан тоглолт чинь цуцлагдсан. Бараг бүх сурталчилгаа, хамтын ажиллагаа цуцлагдсан. Спонсорууд хүртэл хөрөнгөө татаж байна. Бах чинь ханав уу?

Ю: Фу Яншу Нин Руовейд хайргүй. Надад хайртай. Би өөртөө санаа тавьчихна. Яасан?

Эм: Чамд хайртай байсан юм бол салталаа хүлээхгүй яасан юм? Салах тухай бодоо ч үгүй байсан байлгүй. Жиан Юнин, Фу Яншугийн хайртай хүн нь чи мөн юм уу? Фу Яншугийн хайртай хүн нь чи мөн юм уу? Салах тухай бодоо ч үгүй байсан байлгүй.   

Ю: Үгүй ээ. Үгүй. үгүй. Хэн бэ? Хэн юм бэ? Чи тэгсэн юм уу? Сайн байна. Намайг ингэж байгаа бол... та нар ч гэсэн зүгээр өнгөрөхгүй дээ.

************

Чэн: Вивиан. Тэр өөдгүй амьтанд хууртаагүй чинь сайн хэрэг.

Нин: Бүгд өнгөрсөн хэрэг.

Чэн: Тэгээд чи шинээр эхлэх гэж байна уу?

Нин: Юу?

Чэн: Өөр хүнтэй болох бодол байгаа юу гэж байна? Чамайг эргүүлдэг олох хүн байсан шд.

Нин: яагаад болохгүй гэж. Фу Яншугаас болж өөрийгөө баллахгүй шүү.  

Чэн: Нээрэн үү? Тэгвэл сайн л байна.

Ян: Тийм ээ. Руовей гайхалтай эмэгтэй. Тэрний араас гүйдэг хүмүүс Францаас энэ хүрэх байх. Би л тэнэг байж. Одоо ойлгосон болохоор дахиад алдаж болохгүй.

Нин: Яагаад ингэтлээ баярлаад байгаа юм?

Чэн: За за. Үнэндээ…

Ян: Руовей.

Нин: Яах гэж ирээ вэ?

Ян: Оройтсон гэдгийг мэдэж байна. Чи намайг согтуу байхад хуурч салах өргөдөлд гарын үсэг зуруулсан.

Нин: Хуурсан? Чиний хүссэн зүйл биш гэж үү? Би эртээд хэлсэн байх аа. Энэнд гарын үсэг зурах юм бол Жиан Юнинтай байж болно гэж.

Ян: Би энэнээс болж ирээгүй.

Чэн: Тэгээд яах гэж ирээ вэ?

Ян: Хамт байхдаа чи чамд сайн байж чадаагүй. Одоо салчихсан ч гэсэн… хамт хоолонд орж болох уу?               

Нин: Чамтай хоол идэх зав надад алга.

Ян: Ганцхан удаа. Санаа зовох хэрэггүй. Хойшид би дахиад төвөг удахгүй.

Нин: Би чамайг хоолонд урина гэж хэлсэн байх аа. Хамт явах уу?

Чэн: Зүгээр ээ. Болно.

Нин: Явъя.

Ян: Руовей. Шархан дээр давс түрхэхдээ сайн гэдэг нь.

**************

Ян: Роувей, наашаа… Руовей. Чи юу идмээр байна?

Чэн: Наашаа өгчих.

Ян: Би захиалчихъя. Роувейгийн дуртай хоолыг захиалъя.

Чэн: Фу өмгөөлөгч өө. Роувейгийн юунд дуртайг мэддэггүй юм биш биз дээ?

Ян: Би яаж мэдэхгүй байх юм. Мэдэж л таараа шд.

Чэн: за за. Тэгвэл захиал.

Ян: Энэ загастай хоолноос авъя.

Чэн: Вивиан загасанд дургүй.

Ян: Би өөртөө захиалж байна. Дараа нь чихэр цуутай гахайн мах.

Чэн: Вивиан чихэрлэг юманд дургүй.

Ян: Энийг ч гэсэн өөртөө захиалж байна. Гоньдтой үхрийн мах.

Чэн: Энийг ч гэсэн өөртөө захиалж байгаа юм уу?     

Ян: Би... Руо... Руовей. Чи юунд дуртай юм? Надад хэлчих. Би бичээд авъя.

Нин: Жиан Юнин чамд дуртай юмнуудаа хэлсэн үү? Эсвэл чи өөрөө санаачлагаараа бичиж авсан юм уу?

Ян: Би өөрөө бичсэн.

Нин: Фу өмгөөлөгч өө, чи мэдэх үү? Жиан Юниний төрсөн өдрийн үдэшлэг дээр харахад чиний утасны тэмдэглэл дээр Жиан Юниний тухай их олон тэмдэглэл байсан. Тэр үед би “чамд хайртай хэвээрээ байсан бол хичнээн шаналах байсан бол” гэж бодсон.

Ян: Руовей.

Нин: Ачааны  машинд дайруулсан юм шиг байх байсан биз. Баавгайд хазуулсан юм шиг. Мөчлүүлчихсэн юм шиг. Өвдөхөөс гадна… доромжлол. Чамд сайхан байсан бол байсан хүмүүсийн намайг элэглэж дооглож, өрөвдөж байсан.

Ян: Уучлаарай.

Нин: Азаар би чамд хайргүй. Би тэр үед чиний хайр… хэрцгий хайр…сарын дараа, 3сарын дараа, жилийн дараа, гурван жилийн дараа ямар байхыг харъя гэж бодсон. Тэр үед ч гэсэн хайртай байх бол уу гэж… Арав ч хонохгүй гэж санах билээ.

Ян: Руовей. Өнөөдөр өшөөгөө авах гэж хамт хоол идэхийг зөвшөөрсөн юм уу?

Нин: Яг зөв. Фу Яншу. Чамд хайргүй байж, би яагаад чиний сэтгэлийг бодох ёстой юм? Тэр үед хайртай байсан нь миний буруу. Одоо хайргүй болсон, бид нар салчихсан. Миний өмнө байн байн гарч ирээд байгаа болохоор чинь ингэхээс өөр арга алга.

Ян: Тийм ээ. Надаас болсон. Надаас өөрөөс минь болсон. Уучлаарай.

Нин: Хоолоо  идэх юм уу?

Ян: Идье.  Гэхдээ, чи захиал… Руовей, ийм хоолонд дуртай байсан байж.

Чэн: Зөөгч өө.

Нин: Чэн Лу болгоомжтой. Чи зүгээр үү?

Чэн: Зүгээр ээ. Зүгээр. Гар жаахан түлэгдчихлээ. Гайгүй.

Нин: Анхаарал тавихгүй бол болохгүй. Өмгөөлөгч хүн байж. Гараа түлчихвэл шүүх хуралд яаж оролцох юм?

Чэн: Зүгээр ээ. Санаа зоволтгүй. Би анхаарал тавина аа.

Ян: Руовей. Би ч гэсэн түлэгдчихлээ.

Нин: Яагаад надад хэлээд байгаа юм? Эмнэлэгт оч.

Ян: Руовей.  Би…

Чэн: Вивиан, жаахан л улайчихаж.

Нин: Явъя, би эмнэлэгт хүргээд өгье.

Чэн: Явъя.

Нин: Мартсанаас. Фу өмгөөлөгчөөс асуухаа мартчихаж. Хоолоо идэх юм уу?

Ян: тэр үед чамд ямар байсныг би одоо л ойлгож байна. Миний буруу. Чамд аз жаргал хүсье.

Нин: Хэрэггүй ээ. Шаардлагагүй.

*****************

Ян: Руовей. Руовей. Жиан Юнин. Чи юугаа хийгээд байна аа?

Эм: Сайн байна уу. Таны залгасан дугаар... Жиан Юнин. Жиан Юнин.      Дахиад худлаа ярьчихаж.

Ю: Тэгээгүй бол чи над дээр ирнэ гэж үү?  

Ян: Занга байж.

Ю: Яншу. Би чамайг минийх гэж хэлсэн. Чамайг хэн ч надаас булааж чадахгүй.

Ян: Жиан Юнин.

Ю: Маргааш хорвоогийн бүх хүн        чиний сонголт би гэдгийг мэдэх болно.

*************

Эм: Вивиан, экс нөхрийнхөө өнгөрсөн шөнийн явдлыг та юу гэж бодож байна?

Нин: Та нар нүдний шил авч зүү. Тэр зургийг авсан өнцөгөөс харахад Фу өмгөөлөгчийн хүүхэн хараа томорсон байсан. Ухаангүй байгаа нь илт байсан. Гэхдээ, энэ надад хамаагүй.  

Ю: Хайр аа. Ийм эрт намайг санаа юу?

Ян: Жиан Юнин. Зургаа яг одоо  устга. Үгүй бол би намайг хордуулж, нэр хүндэд халдсан, зөвшөөрөлгүй зураг тавьсан хэргээр чамайг шүүхэд өгнө.

Нин: Яншу, чи яагаад ийм хүйтэн сэтгэлтэй юм бэ? Өнгөрсөн шөнө бид нарт сайхан л байсан шд.

Ян: Ярих ч хэрэггүй. Өчигдөр намайг хуураагүй бол би ирэхгүй байсан.

Нин: Бичлэг хийдэг үзэг. Фу Яншу, надтай ярьж байгаагаа бичиж аваад. Галзуураа юу? Тэр муу эмийн төлөө…

Ян: Дахиад нэг л удаа хараах юм бол үлдсэн бүх насаа шоронд төгөлдөр хуур  тоглож өнгөрөөнө гэж мэд.

Нин: Яншу. Чи мартаа юу? Надад хичнээн хайртай байснаа…

Ян: Жиан Юнин, гэнэн царайлах хэрэггүй. Тэр үед чи намайг ядуу гэж голоогүй бол өөр хүнтэй гэрлэх байсан уу?

*************

Нин: Яасан бэ?

Чэн: Харсан уу? Фу Яншугийн нийтэлсэн юмыг? Сая мэдэгдэл хийсэн байна лээ. Жиан Юнин санаатайгаар хуурамч мэдээлэл тарааж, шүүх эмнэлэгт хандсан гэсэн. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж байна лээ.

Нин: Хэрцгий хүн.

Чэн: Чамд уураа гаргахад чинь тусалж байна гэж хэлсэн ч болно.

Нин: Надад тусалсан? Хараажийн өөрийнхөө нэр төрийг хамгаалж байхад. Фу Яншу, өөрийг нь эвгүй байдалд оруулахыг хараад, эмэгтэй хүний наадам болоод зүгээр суух хүн биш.

Чэн: Тийм ээ, Вивиан. Ингээд шуудхан шийдчихдэг зан чинь надад таалагддаг юм. Их сайн хэрэг… Вивиан.

Нин: Аан?

Чэн: Би аль эртнээс чамд нэг юм хэлэхийг хүсдэг байсан юм.

Нин: юу юм?

Чэн: үнэндээ… хэрвээ гэж байгаа юм… Шинэ хүнтэй болохоор шийдвэл… намайг бодолцож болох уу?

Нин: Юу гэнэ ээ?

Чэн: Чи анзаараагүй байх л даа. Би анх чамайг хараад л шууд дурласан.

Нин: Би…

Чэн: Үгүй ээ, үгүй. Одоо хариул гэж байгаа юм биш. Зүгээр л надад боломж өгөөч гэж байгаа юм. Болох уу?

Нин: За.

*************

Ян: Руовей, уучлаарай. Надад байсан жилүүдэд би чамд сайн байж чадаагүй. Энэ миний алдаа байж... болов уу? Би завгүй байна. Чамтай хэрэггүй юм ярьж байх зав алга... Чамд хайртай байсан ч тэрнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Энэ хоёр  дахь алдаа. Жиан Юнинийг ирсэнээс хойш... тэрэнд чамайг дээрэлхэх боломж өгсөн. Энэ гурав дахь алдаа. Гэхдээ би чамд хайртай. Би үнэхээр чамд хайртай. Чи миний амьдралд сэмхэн орж ирсэн. Руовей, намайг уучилж, дахиад ганц боломж өгч болох уу? Би эрхиний шүрээ алга болгосноо  мэдээд, гэртээ очиж хайсан. Хайсаар байж олсон.  Руовей. Чи надад юу ч буруу хийсэн бай тэр шүрнээс нэгийг өгвөл намайг уучилна гэж хэлсэн.

Нин: Бас… намайг гомдоох юм бол надад энэ шүрнээс нэгийг өгөөрэй. Гэхдээ энэ шүр дуусчихвал би дахиад чамтай дуугарахгүй гэж мэд.

Ян: Тэр амлалт хүчинтэй хэвээрээ юу? Чи миний сүүлчийн найдвар.

*****************

Нин: Фу Яншу.

Ян: Руовей. Энэ миний чамд бичсэн захиа. Энийг уншчих. Ганцхан удаа, тэгэх үү?

Нин: Фу Яншу. Дахин дахин ингэх… сайхан байна уу? Сайхан байна уу?

Ян: руовей. Надад үнэхээр өөр арга алга. Чамайг явсны дараа би чамгүйгээр амьдарч чадахгүй гэдэгээ ойлгосон.

Нин: Фу өмгөөлөгч өө, оройтсон хайр нохойн бааснаас ч дор байдаг юм.

Ян: Ойлголоо.

Нин: Чи ойлгоогүй. Ойлгосон бол ингэж над дээр ирэхгүй байсан юм.

Ян: Үгүй ээ. Руовей, чи ууртай байна. Чи одоо ч надад хайртай. Чи мэднэ ээ. Чи надад хайртай, тийм биз дээ? Мартсанаас… Руовей, хар даа. Би сүүлчийнхийг нь олсон. Хэл дээ. Бурхан надад туслаад байх шиг байна. Бид хоёрыг салгахыг хүсэхгүй байх шиг байна.

Ю: Битгий мөрөөд. Нин Руовей. Фу Яншу яагаад чамд ийм хайртай юм бэ?

Ян: намайг уучилчих л даа, тэгэх үү?

Нин: Наадахаа хаанаас олоо вэ?

Ян: Том өрөөнд уначихсан байсан. Чи яаж ч хайгаад олохгүй дээ. Би энийг өчигдөр буйдангийн доороос олсон. Буланд нь байж байна лээ. Руовей. Энийг л хувь тавилан гэх байх. бид хоёрын харилцаа дуусах болоогүй. Чи надад амалсан биз дээ? Намайг уучлах уу?

Нин: Фу Яншу. Чи яаж ингэж чаддаг байна аа? Наадахаа барьчихаад яаж надаас гуйж чадаж байна аа? Намайг яаж үзэн яддаг байснаа мартаа юу? Надад чамайг гэсэн сэтгэл үлдэх үү?

Ю: Нин Руовей. Миний эрийг хулгайлсан болохоор чи үх…

Ян: Руовей, болгоомжтой.

Нин: Фу Яншу.

Ю: Яншу. Яншу. Яншу. Яншу, яасан бэ? Битгий айлгаад бай л даа.

Ян: Зайл…

Ю: Яншу.     Тавь. Тавиач.

Ян:  миний шүр…

Ю: Тавиач дээ.

Ян: Руовей. Аваад өгөөч дээ. Гуйж байна. Гуйж байна.

Нин: Фу өмгөөлөгч өө. Одоо оройтсон.

Ян: Үгүй ээ. Битгий. Битгий. Тогтчихсон байхад… яагаад аваагүй юм бэ?

Нин: Би хүссэн хайраа авч чадаагүй. Хичнээн хүсээд авч чадаагүй тэр хайрыг одоо хүсэхгүй байна.

Ю: Нин Руовей. Яншуг яагаад ингээд байгаа юм? Яншу. Яншу. Чи харж байна уу? Чамд хайртай хүн нь би. Би л чамд хайртай гэж байна.

Ян: Миний хайртай хүн… Руовей.

Ю: Яншу.

Нин: Жиан Юнин. Чиний тэгтлээ хайрладаг хүн, надад чин сэтгэлээсээ хайртай гэж байна. Чамд мэдрэгдэж байна уу? Фу Яншу. Би чамд хайргүй. Одоо надад өгөх шүр ч үлдээгүй. Хойшид … дахиад уулзахгүй шүү. Хүнийг тэгж зовоосон хүн 10 мянган зүү залгиж байхдаа таарна.

Ян: Руо… тэгэхэд миний дэргэд жинхэнэ хайр байж… даанч би нандигнаж чадаагүй. Алдчихаад араас нь харамсаж байдаг… хорвоо дээрх хамгийн аймшигтай өвдөлт… бурхан надад дахиад ганцхан боломж өгвөл… би гуравхан үг хэлэх байсан… би чамд хайртай. Хайранд хугацаа байдаг бол … байдаг бол… арван мянган жил…

Төгсөв.

 

Back to episodes Go home