Дүрүүд:
Эр
Ах дүү:
Фу Чэнчжоу
Фу Ян
Эм
Эгч дүү
Сяо Цин
Сяо Вань
--------------------------------------------------
Ян: Бэр эгч ээ!
Вань: Хүргэн ах аа!
-----------------------------------------------------------------------------------------
Вань: Намайг Сяо Вань гэдэг. Өнөөдөр миний, бас эгчийн хурим болно. Тэмдэглэлт өдөр! Тэр үнэн. Би эгчийнхээ үнэнч фэн нь. Миний амьдралын уриа: “Зөвхөн эгч шигээ”. Эгч хаана байна, би тэнд. Миний эгч Фу овогтын тэргүүн Чэнчжоу-той гэрлэнэ. Харин би мэдээж түүний дүү Фу Янтай гэрлэнэ.
-----------------------------------------------------------------------------------------
Эр: За, бүгдээрээ халуунаар алга ташиж, сүйт залуу, сүйт бүсгүйг угтан авцгаая. Сүйт бүсгүй, бас нэг сүйт бүсгүйг.
Эм: 1-р сүйт бүсгүй. 2-р сүйт бүсгүй. Фу овогтоос мэдээ ирсэн. Хоёр залуу эзэнтэн нислэгийн үеэр агаарын хүчтэй урсгалд орсон гэнэ. Хуримыг маргааш хүртэл хойшлуулах болох нь.
Цин: Сүүлийн сард ажил их шахуу байлаа. Өнөөдөр надад цаг гаргах ганцхан боломж. Зүгээр дээ. Сүйт залуугүй бол хурим болохгүй гэж хэн хэлсэн юм? Хурим болно.
Вань: А? За!
Эм: Яагаад сүйт залуу нь байхгүй байна?
Эм1: Тэр хоёулаа сүйт бүсгүйчүүд.
Эм2: Энэ хоёр уу?
Эр: Юу вэ, сүйт залуусгүй хуримлаж болдог юм уу?
Эр1: Энэ Сяо овогт үнэхээр ёсгүй гэдэг нь.
Эр2: Гэхдээ л эгч дүү Сяо-ийн харилцаа үнэхээр сайхан юмаа.
Энэ хоёр бүр нөхөрт гарахдаа хүртэл ах дүү хоёртой гэрлэж байна ш дээ.
Эр: За ингээд, бөгж солилцох хоёр сүйт бүсгүйд мэндчилээрэй. Энэ хөтөлбөрт хоёр эмэгтэй оролцоно гэж бичээгүй байна.
Вань: Эгч ээ, энэ Сяо овогтын тэргүүний бөгж. Та яагаад надад зүүж байгаа юм?
Цин: Чи энийг зүүхийг ямагт хүсээгүй гэж үү? Өнөөдөр онцгой өдөр. Би энэ өдрийг тохиолдуулан энийг чамд зүүж өгч байна.
Вань: Эгч надад бүхнээс илүү ханддагийг би мэднэ.
-----------------------------------------------------------------------------------------
Цин: Хэрэв чи унтмаар байвал яваад амарч болно. Чиний шинэ байр 3-рт байгаа. Би эндээ үлдэж, эд нартай оройн хоол идэх ёстой.
-----------------------------------------------------------------------------------------
Эр: 2-р хатагтай. Бид 3-р байранд ирлээ.
Вань: За. Хичээж ажилласан таньд баярлалаа.
-----------------------------------------------------------------------------------------
8-Р БАЙР
-----------------------------------------------------------------------------------------
Эр: Бид ирчихлээ, хатагтай.
Цин: Энэ 8-р байр уу?
Эр: Хатагтай, бид дөнгөж сая өөр байрны урдуур гарсан. 2-р хатагтайн машин тэнд зогсож байсан. Тэгэхээр энэ 8-р байр.
-----------------------------------------------------------------------------------------
3-Р БАЙР
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Ах аа, би гэртээ орлоо.
Чэн: Сяо овогтын залуу хатагтай дэндүү залуухан. Биеэ барих хэрэгтэй шүү. Түүнийг гомдоож болохгүй.
Ян: Та өөрийгөө бодсон чинь дээр. Сяо овогтын тэргүүн харьцаад байх хүмүүсийн нэг биш гэж би сонссон. Болгоомжтой, та маргааш орноосоо босохгүй байж мэднэ.
-----------------------------------------------------------------------------------------
Чэн: Шийдэмгий, өршөөлгүй гэгддэг Сяо овогтын тэргүүн хувийн амьдралдаа бусдын ярьдаг шиг биш байж.
Вань: Яагаад цахилгаан тасарчихав аа? Харанхуй болчихож.
Чэн: Аадар орж байна, цахилгааны тасалдал болсон байх.
Вань: Чи хэн бэ?
Чэн: Хуримын анхны шөнө энэ өрөөнд чиний нөхрөөс өөр хэн орж ирэх юм?
Вань: Тэгэхээр энэ Фу Ян байх нь. Би бараг мартчихаж. Өнөөдөр миний хуримын өдөр. Аан за… Фу аянга цахиад байна, би айж байна.
Чэн: Сяо овогтын хүндэт гишүүн чамайг ийм жаахан цахилгаан айлгасан гэж үү? Айх хэрэггүй. Энэ ердөө л аянга. Би чамтай хамт байна.
Цин: Энэ бол Сяо, Фу овогтуудын холбоог бэхжүүлэх гэр бүлийн ажил хэргийн зөвшилцөл. Хуримын дараа бид аль болох хурдан өв залгамжлагчийг хийхийн тулд тогтсон хуваарийн дагуу 7 хоногт 2 удаа бэлгийн харьцаанд орох ёстой.
Чэн: Ажилдаа орох цаг боллоо.
Вань: Ай? Хүлээ. Түр хүлээ. Ажил…? Ямар ажил?
Чэн: Битгий ай. Би зөөлөн байна.
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Энд хүн байна уу? Би өлсөж байна. Надад хуурай хувцас авчраад өгөөч.
Цин: 2-р залуу эзэнтээн. Та буцаад иржээ. Дулаацахын тулд халуун шөл уучих.
Ян: Энэ юу үнэртээд байна? Өмхий гэдэг нь. Энийг ав, зайлуул. Эхнэр хаана байна?
Эм: Хатагтай өнөөдөр нилээн уусан, тэгээд амрахаар дээшээ гарсан.
-----------------------------------------------------------------------------------------
Вань: Фу Ян. Фу Ян ах аа.
Ян: Намайг тэр охинтой гэрлүүлж, хүүхэдтэй болгох гэж албадаж л байдаг. Энэ дэндүү харгис арга.
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Би буруу өрөөнд орчихов уу? Амлаад байсан бяцхан сайхан эхнэр хаана байна? Тэр яагаад захирангуй эгч шиг харагддаг билээ? Сяо овогтын охин дүү. Чи унтчихсан юм уу? Яагаад цахилгаан тасарчихав? За яахав. Унт даа. Би хажуугийн зочны өрөөнд унтлаа.
Цин: Хэн бэ?
Ян: Энэ хөөрхөн бүсгүйн хоолой яагаад эгч шиг ийм захирангүй байдаг юм? Хуримын анхны шөнө энд өөр хэн ирэх юм бэ? Мэдээж нөхөр чинь.
Цин: Нөхөр өө? Нааш ир. Хурдхан хийх ажлаа хий. Хүүхэд хий.
Ян: Чи юу гэсэн бэ? Хүүхэд хийх ээ? Чи согтуу юм уу? Намайг хэн гэдгийг сайн хар.
Цин: Бид яагаа хүүхэд хийхгүй гэж? Тэгвэл маргааш хоёулаа салж, Фу овогтоос хүүхэд хийж чадахыг нь сонгоё.
Ян: Тийм үү? Хүлээж бай, тэгвэл би чамд мэдрүүлээд өгье.
Цин: Тэг л дээ. Тэр мэдээж.
Ян: Их басаж байх шив. За яахав, тэгвэл энэ шөнө би чамд хүч чадал ямар байдагийг мэдрүүлнэ.
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Бэр эгч ээ.
Вань: Хүргэн ах аа.
Чэн: Чи яаж энд ирсэн юм?
Вань: Урд шөнө миний эгчийн хуримын анхны шөнө байсан. Тэр ингэхэд… Тэр ингэхэд миний эгчийг хуурч, надтай тийм зүйл хийхээр ирсэн байна. Чи өөдгүй амьтан. Миний эгч ямар буруу юм хийсэн юм?
Чэн: Үгүй ээ, байз. Сяо Вань яагаад миний оронд байдаг билээ? Сяо Цин хаана байна? Нөгөө эргүү Фу Ян энэ удаа хаашаа явчихсан юм бол?
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Чөтгөр гэж. Юу болоод байна аа? Үгүй ээ. Бэр эгч ээ. Би яаж бэр эгчтэй унтаж чадав аа?
Цин: Чи яагаад энд байдаг юм?
Ян: Та надаас яагаад гэж асууж байна уу? Энэ миний өрөө. Энэ миний ор. Бас энийг хар. Урд шөнө хэн намайг орон дээр тэврээд бид хүүхэд хийх ёстой гээд байлаа? Би од болсон. Та намайг ийм юм хийчихээд мөнгө төлөхгүй зугтдаг гар гэж битгий бодоорой.
Цин: Байна.
Чэн: Сяо Цин үү?
Цин: Тийм байна.
Чэн: Би Фу Чэнчжоу байна. Сяо Вань бид хоёр 8-р байранд байна. Чи одоо хүрээд ирвэл завтай юу?
Цин: Ойлголоо, бид яг одоо очлоо. Миний дүүг харж байгаарай.
-----------------------------------------------------------------------------------------
Вань: Эгч ээ.
Цин: Сяо Вань. Урд шөнө Фу Чэнчжоу чамтай хамт байсан. Тэр чамайг хүчилсэн үү?
Вань: Урд шөнө цахилгаан тасарсан. Бас тэнгэр дуугараад. Би их айсан. Тэгээд л би түүнийг тэврээд авсан. Учир нь би түүнийг Фу Ян гэж бодсон юм. Дараа нь бид хоёр….
Цин: Би бүгдийг маш ойлгочих шиг боллоо. Энэ урд шөнийн аадар борооноос болсон байна. Навчнууд 3, 8-р байшингуудын дугааруудыг халхалсанаас болж бид шинээр гэрлэсэн хосуудын өрөөнүүдээ андуурч.
Вань: Тэгвэл… тэгвэл бид цаашид яах вэ?
Цин: Сяо Вань. Чи Фу-ийн гэр бүлтэй хамт үлдмээр байна уу?
Вань: Эгч хаана байна, би тэнд байна.
Цин: Харин Фу Чэнчжоу яахав? Чи түүнийг юу гэж бодож байна?
Вань: Ёстой хүчтэй.
Ян: Ах. Сяо овогтын бага охин бүр жаахнаараа. Та түүнд хүрч зүрхлэхгүй байх байсан. Ямар балмад юм бэ.
Чэн: Чамд ч гэсэн дээрдээд байх юмгүй.
Цин: Би тэр талаар асуугаагүй. Би тэрийг хэр хүн бэ гэж асууж байна.
Вань: Тэр… тэр тун дажгүй гэж бодсон.
Цин: Ингээд үл ойлголцолыг шийдсэн болохоор одоо хэдүүлээ сүйгээ солилцъё. Сяо Вань одоо Фу Чэнчжоутэй гэрлэнэ. Харин би Фу Янтай гэрлэнэ. Ямартай ч эхлээд хуримаа хийцгээе, дараа гэрлэсний гэрчилгээгээ авцгаая. Сүйт залуус хуримын үеэр ирээгүй. Энэ мөчөөс эхлэн бид олны өмнө нэг л яриатай байх болно. Сяо Вань Фу Чэнчжоутэй гэрлэсэн. Би Фу Янтай гэрлэсэн.
Чэн: Ойлголоо. Бид яг чиний хэлснээр хийцгээе.
Ян: Хүлээ, үгүй ээ. Үгүй. Чи зүгээр л ингээд шийдэж байгаа юм уу? Яагаад хэн нь ч миний саналыг асуудаггүй юм?
Цин: Яасан? Чи надтай санал нийлэхгүй байна уу?
Ян: Би…
Цин: Би урд шөнө маш халуухан байгаагүй гэж үү?
Ян: Чи юун балай юм ярина вэ?
Цин: Хэрэв та нар сүйгээ энэ чигээр үргэлжлүүлэхийг хүсвэл бас болно. Бас болно. Фу ерөнхийлөгч өө, танай Фу овогтод Фу Янаас өөр гэрлэчихээр дахиад дүү бий юу?
Ян: Би зөвшөөрөхгүй гэж хэлээгүй. Би зөвшөөрнө, за юу? Өөр дүү хайж яах гэсэн юм? Миний ах ганцхан дүүтэй, тэр нь би.
Вань: Эгчийг минь тавиач! Чи түүнийг өвтгөөд байна.
Ян: Уучлаарай.
Цин: Эгч нь зүгээр. Нэгэнт та бүгд зөвшөөрч байгаа бол ингээд бүгдийг шийдлээ. Иргэний хэргийн товчооноос гэрчилгээгээ авцгаая.
Вань: Тэгье.
-----------------------------------------------------------------------------------------
Эм: Чи сонссон уу? Өнөөдөр Фу, Сяо овогтын өрхийн тэргүүнүүд Иргэний хэргийн товчоонд ирж гэрлэлтийн гэрчилгээгээ авна гэнэ.
Эм1: Би яаж мэдэхгүй байх юм? Энэ чинь Бээжингийн бүх дээдсийн хүрээлэнг доргиосон ш дээ.
Эм: Тэд ирж байна. Ирж байна.
Эм1: Тийм байна.
2: Гэрчилгээгээ авъя.
-----------------------------------------------------------------------------------------
2: Гэрчилгээгээ авъя.
Эм: Та хоёр гэрчилгээ авахаар ирсэн юм уу?
Ян: Түүнтэй хамт гэрчилгээ авна гэж юу гэсэн үг юм? Бид хоёрт гэрчилгээ өг. Би түүний хууль ёсны нөхөр. Яасан? Бид хоёр бие биедээ тохирохгүй байна уу?
Эм1: Та хоёр сайхан тохирч байна. Авъяаслаг эр, үзэсгэлэнт бүсгүй хоёрын холбоо бол тэнгэрийн ивээл.
Вань: Бид гурав ч гэсэн маш сайхан тохирно. Би танай бяцхан гэр бүлд нэгдэж болох уу? Ямар ч онцгой шаардлага тавихгүй, би дүү чинь байхад хангалттай. Чи юу хийж байна аа?
Чэн: Нөхөр чинь хэн бэ гэдгийг чи сайтар харах хэрэгтэй байх.
-----------------------------------------------------------------------------------------
Вань: Өө, бурхан минь.
Ян: Тэнгэр минь.
2: Би хэзээ ч бодсонгүй.
Ян: Эцэст нь би бэр эгчтэй гэрлэж, гэрлэсэний гэрчилгээ авчихлаа.
Вань: Эцэст нь би хүргэн ахтай гэрлэж, гэрлэсэний гэрчилгээ авчихлаа.
2: Түй, түй, түй, түй….
Вань: Юун хүргэн ах вэ?
2: Ингээд эхнэр нөхөр болчихлоо.
Чэн: Дэмий юм бодохоо больцгоо. Фу-ийн харш руу буцах цаг боллоо. Өнөөдөр бид аав ээжийнд анх удаа зочлох ёстой
Цин: Сяо Вань, нааш ир.
Ян: Эгч ээ. Би энд байна.
Чэн: Сяо Вань. Нааш ир. Бид явах ёстой.
Вань: Эгч ээ. Минийх!
Ян: Минийх!
Вань: Минийх!
Ян: Минийх!
Вань: Миний эгч!
Ян: Минийх!
Чэн: Сяо Вань.
Вань: Би хүсэхгүй байна! Би эгчтэйгээ явмаар байна. Би эгчийгээ хамгийн сүүлд харснаас хойш хэдийн 12 цаг өнгөрсөн байна.
Ян: Үгүй! Би ч гэсэн эгчтэйгээ хамт явмаар байна!
Вань: Чи яваач!
Ян: Чи өөрөө яв!
Вань: Миний эгч! Минийх, минийх! Миний эгч минийх!
Ян: Миний эгч!
Чэн: Нааш ир.
-----------------------------------------------------------------------------------------
Вань: Эгчийн зөөлөн тэврэлт, бас сайхан үнэр нь надад гоё санагддаг.
Цин: Чи үнэхээр наалдамхай юмаа. Чи зүгээр л эгчийгээ дагаж болохгүй юу?
Вань: Мэдээж.
Цин: За алив, орцгооё.
Вань: За.
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Ах аа, энэ эгч дүү хоёрыг хар даа. Тэд ямар дотно юм бэ? Бид ч гэсэн гэрлэлтээр холбогдсоныг юу гэхэв?
Чэн: Новш.
Ян: Хөөе, бага хүргэн ээ. Би чиний хүргэн ах, мэдэж байна уу? Чи хүргэн ахтайгаа яаж ингэж ярьж чадаж байна?
-----------------------------------------------------------------------------------------
Чэн: Надтай хамт яв, эргэж харах хэрэггүй.
Вань: Фу ах аа. Түр хүлээ. Хэрэв би аав ээжид чинь таалагдахгүй бол хурдхан эгч бид хоёрыг аваад явах нэг шалтаг олоорой.
Чэн: Санаа зоволтгүй. Чамд шударга бусаар хандахыг би зөвшөөрөхгүй.
Ян: Чи намайг сонс. Би ч гэсэн чамд шударга бусаар хандахыг зөвшөөрөхгүй.
-----------------------------------------------------------------------------------------
Ах дүү хоёр: Ээжээ.
Ээж: Энэ хоёр Сяо овогтын эгч дүү хоёр уу?
Вань: Ээжээ. Та маш залуухан харагдаж байна. Ийм үзэсгэлэнтэй. Энэ цэцгийг биднээс танд. Танд өдөр бүр аз жаргал хүсье.
Ээж: Энэ Фу овогтын бугуйвчнууд, эднийг дараа үеийн бэрүүд болгонд дамжуулан өвлүүлдэг юм. Өнөөдөр ээж нь эднийг эгч дүү та хоёрт өгөх болно.
Вань: Баярлалаа, ээжээ.
Ян: Ээжээ, энийг зүгээр л надад өгчих. Би үүнийг Сяо Цинд зүүж өгье. Алив, би чамд зүүгээд өгье.
Цин: Хэрэггүй.
Ян: Ээ, тэг л дээ. Би чамд зүгээд өгье.
Цин: Би энийг өөрөө зүүнэ.
Ян: Би зүүж өгье.
Вань: Үнэхээр гоё юм. Фу ах аа, би энийг зүүж чаддаггүй. Надад туслаач, тэгэх үү? Ёо, ёо, ёо! Зөөлөн, арай зөөлөн. Хөөх! Баярлалаа, Фу ах аа. Үнэхээр гоё! Баярлалаа, ээжээ! Хөөх, ёстой гоё харагдаж байна! Тийм үү, Фу ах аа? Үнэхээр гоё юмаа!
Сяо: Юун их чимээ вэ! Ямар гэгчийн хүмүүжилгүй зан бэ? Гэрийн эзэгтэй нар ийм байдаг гэж үү?
-----------------------------------------------------------------------------------------
Цин: Ноён Фу. Миний дүү төрөлхийн хөгжилтэй зантай. Хэрэв тэр таны дургүйг хүргэсэн бол би түүний өмнөөс танаас уучлалт хүсье. Хэрэв буруу юм байвал надад хэлээрэй.
Сяо: Хэрэв та нар Фу овогтынхонтой гэрлэсэн бол Фу овогтын дүрмийг мөрдөх ёстой.
Ян: Ёо, аав аа! Тайвшраач дээ! Миний бодлоор, Сяо Вань их эгдүүтэй, амьдралын эрч хүчтэй, хөгжилтэй. Гэр арай илүү хөгжилтэй болно. Ах, нэг юм хэлээч. Тэр таны эхнэр. Та түүнийг хамгаалах бодолгүй байна уу?
Чэн: Томоотой бай, за?
Сяо: Та нар ч гэсэн сууцгаа, залуус аа. Та нар…. Та нар суудлаа андуураагүй биз?
Чэн: Аав аа, бид суудлаа андуураагүй. Тэр шөнө хүчтэй аадар бороо ороод бид өрөөгөө андуурцгаасан юм. Бид хүмүүсээ андуурчихсан.
Сяо: Юу?
Чэн: Гэхдээ энэ чухал биш. Энэ Фу, Сяо овогтууд хоорондоо худ ураг бололцоход нөлөөлөхгүй. Бид өнөө өглөө гэрлэсний гэрчилгээгээ авцгаасан.
Сяо: Утгагүй юм. Гэрлэлт хүүхдийн тоглоом биш. Чи энийг эх хүүхэд болж тоглох хүүхдийн тоглоом гэж бодсон уу?
Ээж: За тайвшир даа. Одоо яах ч араггүй. Нэгэнт Фу, Сяо-ийн гэр бүлүүдийн хоорондын гэрлэлт ингэж зохицуулагдсан хойно. Хоёр гэр бүлийн холбоо улам батжих биз. Бусдаар хүүхдүүд өөрсдөө шийдэг.
Вань: Фу ах аа.
Сяо: Нэгэнт болоод өнгөрч. Чэнчжоу бол Фу овогтын өрхийн тэргүүн. Сяо Вань түүнтэй гэрлэсэн болохоор хэтдээ Фу овогтын эзэгтэй гэсэн үг. Эртний дүрмийн дагуу ирээдүйн гэрийн эзэгтэй яг л гэрийн эзэгтэй шиг байх ёстой. Энэ хүмүүс ёс зүйн хамгийн шилдэг зааварлагчид. Чэнчжоу, би чамд гурван өгье. Хэрэв чи түүнийг яг ээжтэйгээ адилхан, бас нэр хүндтэй гэрийн эзэгтэй болгож хүмүүжүүлж чадахгүй бол Фу овогт түүнийг бэрээ гэж яасан ч хүлээж авахгүй.
Цин: Ноён Фу, миний дүү Фу-ийн гэр бүлд шийтгүүлэх гэж гэрлээгүй. Тэр Фу овогтын гишүүнтэй гэрлэсэн болохоос Фу овогтод худалдагдаагүй. Таных шиг ийм тохиролцоо хэрээс хэтэрч байна.
Ян: Тийм шүү, ааваа, таны төлөвлөгөө хэтэрхий аймаар байна. Миний ах ашгүй нэг эхнэртэй боллоо. Түүнийг айлгахгүй байж үзээч.
Чэн: Аав аа, Сяо Ваныг би өөрийн биеэр ёс зүйд сургана. Та санаа зовох хэрэггүй. Эдгээр сургагч нарыг явуулсан нь дээр.
Ян: Явцгаа, явцгаа, явцгаа.
Вань: Бүгдийг заавал хүндрүүлэх шаардлаггүй. Фу гэр бүлийн эзэгтэй хувьд, би түүний байр сууринд баймааргүй байна.
Сял: Юу? Чи гэрлэлтээ цуцлуулмаар байна уу? Фу, Сяо овогтууд энэ гэрлэлтийг аль хэдийн шийдсэн байсан. Энэ чиний өөрийнхөө дураар цуцалдаг юм биш.
Вань: Би цуцалмаар байна гэж хэлээгүй ш дээ. Тэгвэл бүр болохгүй бол… болохгүй бол эгч бид хоёр Фу Янтай гэрлэнэ.
Ян: Ах аа, э.. энэ… би түүнийг танаас салгаж талдаа татах гэж оролдоогүй шүү. Зүгээр л таныг өөрөө нураад уначихлаа.
Чэн: Тэнэг гэдэг нь. Энэ ямар гэгчийн наргиан бэ?
Вань: Би тоглоогүй. Хэрэв намайг Фу ахтай суухыг зөвшөөрөхгүй бол би Фу Янтай суусан ч болно. Тэгж байж би эгчтэйгээ үргэлж хамт байж чадна. Бас энэ Фу, Сяогийн холбоонд нөлөөхгүй. Энэ нь дээр биш гэж үү?
Чэн: Аав аа, Сяо Вань миний эхнэр. Хэрэв тэр ямар нэг буруу зүйл хийвэл би түүнийг сайтар зэмлэх болно. Харин гэрлэлт цуцлах ямар ч боломжгүй.
-----------------------------------------------------------------------------------------
Чэн: Харин гэрлэлтийг цуцлах ямар ч боломжгүй.
Вань: Тэр үнэхээр намайг өмөөрч байна.
Ээж: За, за. Энэ Сяо Вань анх удаа манайд ирсэн. Хүүхэд айлгах хэрэггүй. Бид бүгд нэг гэр бүл. Бид зүгээр л сайхан ярилцаж болохгүй юу?
Сяо: Фу овогтын дүрэм хүүхдийн тоглоом биш. Чэнчжоу, би чамд гурван өгье. Тэр хугацаанд би гэр бүлийн нэр төртэй эзэгтэйг олж харахгүй бол үр дагвар нь ямар байхыг чи мэднэ.
Цин: Сяо Вань, бүү ай. Хэрэв чи Фугийн гэр бүлд аз жаргалгүй юм шиг санагдаад салахыг хүсч байвал эгчдээ хэлээрэй.
Ян: Хөөе, хөөе, хөөе, хөөе! Чи юун салах юм яриад байна аа? Харилцан зохиолдолгоотой гэр бүлд байх сайхан биш үү? Түүнээс гадна шинэхэн хүргэн ах нь байна. Би дөнгөж сая хүргэн ах түүнийхээ амтыг үзэж амжаагүй л байна.
Цин: Май.
Вань: Энэ юу вэ?
Цин: Энэ Сяо, Фу овогтуудаас бидний гэр бүлийн үүр болгож бэлдсэн байшингууд. Нэг их холгүй. Хэрэв чи эгчийгээ санавал ямар ч үед хүрээд ирж болно.
Вань: За. Тэгвэл би өдөр болгон эгчийндээ очдог болно.
Цин: Эгчид нь дахиад хийх юм байна, тиймээс би түрүүлээд явлаа.
Вань: Тэврэе.
Цин: Би явлаа.
Вань: Баяртай эгч ээ.
Ян: Би ч гэсэн шоугаа бичүүлэх ёстой, тиймээс би ч гэсэн явлаа. Хөөе, хөөе, намайг хүлээ.
Чэн: Хоёулаа ч гэсэн явцгаая.
Ээж: Чэнчжоу. Түр үлдээч. Ээж нь чамд хэлэх хэдэн үг байна.
Вань: Фу ах аа, би таныг машинд хүлээж байя.
Чэн: Ээжээ, та хэлээч.
Ээж: Чэнчжоу. Сяо Вань цайлган зантай хүүхэд гэдгийг ээж нь харлаа. Хэдийгээр энэ санаандгүй гэрлэлт болж, аз эз хоёр зэрэгцдэг хойно, тэр чамд тохирч мэднэ. Чэнчжоу. Одоо чи хэдийн юмны учрыг олж зохицуулж чаддаг болсон, тийм үү? Чи ээжээсээ илүү алсын хараатай хүн. Ээж нь дахиад юу ч яримааргүй байна, гэхдээ чи нэг юмыг санааж яваарай, бүх талаараа аз жаргалтай эхнэр төгс гэрийн эзэгтэй байхаас хамаагүй чухал. Чи өөрийнхөө харамсалыг ойлгож, бүгдийгээ алдахыг хүлээх хэрэггүй.
Чэн: Би ойлголоо.
-----------------------------------------------------------------------------------------
Вань: Фу ах аа, ээж сая танд юу гэж хэлсэн бэ? Би түүнд таалагдаагүй юу?
Чэн: Үгүй. Чи түүнд маш их таалагдсан.
Вань: Нээрэн үү? Т… тэгвэл ашгүй дээ. Нэгэнт бид эцэг эхтэй танилцсан болохоор би таныг гэх хандлагаа өөрчлөх ёстой юу? Нөхөр минь. Чиний өнөөдрийн хувцаслалт онцгой харагдаж байна, бас чамайг ер бусын сэтгэл татмаар болгож.
Чэн: Чи намайг хэн гэсэн бэ?
Вань: Нөхөр. Би чамайг тэгж нэрлэж болохгүй юу?
Чэн: Хүмүүс надтай ингэж хандахад би дасаагүй. Зүгээр л ердийнхөөрөө харьцаж бай.
Вань: Тэгвэл би энэ мөчөөс чамайг Фу ах аа гэж дуудаж байя.
Ээж: Бүх талаараа аз жаргалтай эхнэр төгс гэрийн эзэгтэй байхаас хамаагүй чухал.
Чэн: Хоёулаа ярилцъя.
Вань: Тэгье, юун тухай?
Чэн: Сяо овогт, Фу овогт хоорондоо ажил хэргийн гэрлэлтээр холбогдсон гэдгийг чи мэднэ, тийм үү?
Вань: Би мэднэ.
Чэн: Тийм бол Сяо Цин бид хоёр гэрлэлтийн гэрээнд гарын үсэг зурцгаасан. Гэрээнд талуудын эрх үүргийг бичсэн байгаа. Одоо чи энэ харилцаанд оролцогч болсон. Бид ч гэсэн эхлээд нөхцлөө тохиролцох ёстой.
Вань: Асуудалгүй.
Чэн: Чи одоо Фу хатагтай болсон учраас чи Фу хатагтай шиг бие авч явна. Шаардлагтай арга хэмжээнүүдэд очих асуудал дээр надтай хамтран ажиллаж, Фу овогтын имижийг өргөж явах ёстой. Чи өмнөх шигээ юу хүссэн бүхнээ хийж болохгүй. Ихэнх асуудал дээр миний зааврыг дагана.
Вань: За, ойлголоо. Би өнөөдөр бүтэн өдөржин энэ өгүүлбэрийг 800 удаа сонслоо.
Чэн: Одоохондоо ингээд болно. Хэрэв ямар нэг юм нэмэхээр бол би чамд хэлнэ.
Вань: За, би ойлголоо. Фу ах аа. Миний ачаа арын тээшинд байгаа. Тэр жаахан хүнд. Миний гар жаахан сульдчихаж. Та түүнийг оруулахад надад туслахгүй биз?
Чэн: Бүсээ бүсэл.
Вань: Фу ах аа. Энэ чемоданы код нь миний төрсөн өдөр. 928. Та онгойлгож өгч туслахгүй юу? Баярлалаа.
Чэн: Үүнээс хойш машин дотор ямар ч юм идэж болохгүй.
Вань: Яагаад?
Чэн: Тэр чинь үйрмэгүүдтэй, бас үнэртэй. Тиймээс энэ хориотой.
Вань: Гэхдээ би урд шөнөөс хойш юу ч идээгүй, ганцхан алим идсэн. Би өлсөөд байна.
Чэн: Бараг үдийн хоолны цаг болж байна. Чи дахиад жаахан тэвчиж болохгүй юу? Би болохгүй гэж хэлээд байна. Ядаж л машин дотор биш.
Вань: Би юм идэх гэж байна гэж хэн хэлээв? Би энийг хайсан юм. Май. Зутан.
Чэн: Зутан?
Вань: Тиймээ. Би үүнийг танд зориулж хийсэн. Зүгээр л гуурсаар нь уучих. Нэг ч үртэсгүй, нэг ч үнэргүй. Та яг миний эгч шиг. Та завгүй үедээ юм идэхээ мартчихдаг. Тиймээс би үүнийг танд бэлдсэн юм. Уу.
Чэн: Зөвхөн энэ удаа.
Вань: Фу ах аа, та яагаад миний эгч шиг “зөвхөн энэ удаа” гэж байнга хэлдэг юм бэ? Эгч ээ, та наанаа байна уу? Би хэдийн машиндаа суусан. Фу ахтай хамт гэртээ харих гэж байна. Эгч ээ, та хэтэрхий их ажиллаж байна. Ажлаа дуусгаад юм идэхээ битгий мартаарай. Өөрийгөө сайн бодож бай. А, бас би тандаа хайртай.
-----------------------------------------------------------------------------------------
Вань: Фу ах аа, танд ч гэсэн туулай таалагддаг юм уу?
Чэн: Магадгүй байх.
-----------------------------------------------------------------------------------------
Чэн: Энэ манай гэр бүлийн байшин. Бидэнд нэмэх өөр юу байгааг сайн хараарай.
Вань: Миний туулайтай дэр хаана байна?
Чэн: Би тэрийг машинд үлдээсэн. Тэр хэрэггүй.
Вань: Яагаад? Намайг жаахан байхад миний эгч надад бэлэглэсэн юм. Би тэрийг өөртөө үлдээмээр байна. Сайн уу. Чи яваад машинаас надад дэр авчраад өгөхгүй юу? Баярлалаа.
Чэн: Надад чамд урьдчилан хэлэх зарим юм байна.
Вань: Тэг л дээ, хэлээч.
Чэн: Гэрлэхээс өмнө Сяо Цин бид хоёр өв залгамжлагчтай болохын тулд долоо хоногт тогтмол хоёр удаа бэлгийн харилцаанд орно гэж тохиролцсон.
Вань: Яагаад зөвхөн хоёр удаа гэж? Ном зохиолд түрэмгий захирлууд шөнөдөө долоон секс хийдэг ш дээ.
Чэн: Сяо Вань, хүсэл тачаалаа хянаж, түүнд захирагдахгүй байх хэрэгтэй. Надад шөнийн ажлаас гадна өдөр хийх ажил зөндөө байдаг. Чи жижиг сажиг зүйлд хэтэрхий их анхаарал хандуулахгүй гэж найдъя.
Вань: Ойлголоо, Фу ах аа. Асуудалгүй, Фу ах аа. Фу ах аа. Фу ах аа, та чинь... Та юу хийгээд байна аа?
Чэн: Би долоо хоногт хоёр удаа гэж хэлсэн.
-----------------------------------------------------------------------------------------
Эр: Сайн байна уу, Сяо ерөнхийлөгч өө.
Эр: Сайн уу.
Цин: Ор.
Эм: Сяо ерөнхийлөгч өө, дөнгөж сая ресепшн нэг хайрцаг хүлээн авлаа. Фу овогтын 2-р хүү тэрийг танд илгээхээр хэн нэгнийг хөлсөлсөн гэнэ.
Цин: Нааш нь өг.
Ян: Хуримын шөнө бидний хооронд болсон зүйл санамсаргүй байсан юм шүү.
Цин: Фу Яны өнөө оройн хуваарийг шалгаад надад явуул.
Эм: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------------------
Бүгд: Фу Ян! Фу Ян! Фу Ян! Фу Ян! Фу Ян!
Эм: Энэ баталгаатай юу? Фу Ян энэ зочид буудалд буусан. Тэр эндээс гарах юм болов уу?
Эм1: Яг үнэн. Ингэхэд байна аа, түүнийг гараад ирэхээр бид түүнийг хүрээлнэ. Бүр бид түүнд гар хүрч чадах байх.
-----------------------------------------------------------------------------------------
Цин: Түүний ажиллах арга барил өчигдөр орой болсон зүйлээс үнэхээр ялгаатай юм.
Эм: Зураг авалт амжилттай боллоо. Энэ ярилцлага чамд дахиад зөндөө шүтэн бишрэгчидтэй болоход туслах байх. Энэ сасэнүүд /солонгосын К-поп урсгалын улаан фэнүүд/ дахиад хаанаас гараад ирэв? Би тэднийг саатуулж байя. Чи арын хаалгаар гараарай.
-----------------------------------------------------------------------------------------
Эр: Ашгүй нэг чамтай уулзлаа, Фу Ян. Манай хамууд чи байж болох хэдэн буудлыг шалгасан юм. Чи нэг зураг дээр гарын үсэг зураад таван оронтой мөнгө олдог гэж сонссон. Бидэнд ч гэсэн гарын үсгээ өгөөч. Манай хамууд ч гэсэн жаахан мөнгөтэй болог.
Ян: Замаас холд.
Эр1: Зураг дээр гарын үсэг зурахгүй юу? Чиний өмссөн юмнууд хүртэл нилээн үнэтэй харагдаж байна. Бид наадахыг чинь залуустаа төлбөр болгож авна.
Эр: Ёо, байж боломгүй юм! Бидний шүтээн фэнүүд ээ зодож байна! Бүгдээрээ ирээд харцгаа! Намайг цохих гэж оролдвол би чамайг интернэтээр цацна. Фэнүүд чинь чамайг үнэндээ ямар хүн гэдгийг хараг. Чамайг нэг мөсөн булшлах байх даа.
Ян: Чи яагаад энд байгаа юм?
Эр1: Бүсгүй, чи үүнд хутгалдахгүй байхыг би зөвлөе. Хэн нэгний мөнгийг булаах нь сайнаар төгсдөггүй юм.
Цин: Өө, тийм үү? Тэгвэл чи миний замд хөндөлсвөл ямар үр дагвартайг мэдэх үү?
Эр: Хялбараар шийдэх дургүй байна уу? Тэгвэл чамд хэцүү болгоод өгье! Залуус аа, тэдний учрыг ол!
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Сяо ерөнхийлөгч өө, та үнэхээр гайхамшиг!
Цин: Гүй!
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Би олон жилийн турш анх удаа эмэгтэй хүнээр хамгаалуулж үзлээ. Эмэгтэй хүний хамгаалуулах ийм байдаг байх нь ээ? Өнөөдрийн явдалд баярлалаа. Хэрэв чи энэ орой байгаагүй бол тэр танхай залуус намайг нүдэх байлаа. Нэг газар чирч аваачаад тэндээ үүр цайтал хорих байсан биз. Гэхдээ... Чи яаж тэнд байж таарав аа?
Цин: Фу Яны өнөө оройн хуваарийг шалгаад надад явуул.
-----------------------------------------------------------------------------------------
Цин: Аан. Зүгээр л ойрхон ажил ярилцаж байгаад таарсан.
Ян: Юуны чинь ойрхон байсан гэж? Түүний компани миний зочид буудлаас нилээн зайтай. Тэр намайг авахаар ирсэн нь хараваас тодорхой. Зөрүүд гэдэг нь. Чамаас цус гарч байна. Чи зүгээр үү?
Цин: Аан. Би зүгээр. Орой болсон байна. Би явлаа.
Ян: Айн? Чи явах гэж үү? Чи намайг энд орхих гээгүй биз дээ, тийм үү? Хөөе? Чи нэг юмаа авахаа мартчихлаа. Юу билээ? Жишээ нь, намайг.
Цин: Гэртээ харихад хагас цаг. Шүршүүрт ороход 15 минут. Он лайн хуралд нэг цаг. Унтах цагаа хасвал хагас цаг үлдэнэ. Хагас цаг. Энэ чамд хангалттай биш байх болно.
Ян: Хагас цаг юунд гэж? Хагас цаг гэж юу вэ?
Цин: Хүүхэд хийхэд.
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Үгүй дээ. Гэртээ ч харилгүй шууд зочид буудалд хүүхэд хийх нь дэндүү яаруу байна. Үнэхээр түүнд хүсэл төржээ.
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Үнэхээр түүнд хүсэл төржээ. Эсвэл тэр миний биед татагдсан байж таарна.
Цин: Дагаад яв.
Ян: Оо!
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Энэ өрөөнд секс хийх гэж үү? Сэрэл хөдөлгөж байна шүү. Болж байна. Боломжгүй юм биш. Намайг түр хүлээж бай.
-----------------------------------------------------------------------------------------
Цин: Тиймээ, чиний хэлсэн “Саут Бей” төсөл боломжтой гэж би бодож байна. Надад дахиад нэг тайлан өгөөрэй. Тиймээ. Ойлголоо. Чи юу хийгээд байна?
Ян: Би ийшээ орсон чинь жаахан бүгчим санагдаад. Тэгээд л цамцаа тайлчихлаа. Аан, чи ажил ихтэй гэсэн байх нь. Би чамайг өрөөндөө юу яахыг хүсэж байна гэж бодсон.
Цин: Өрөөндөө юу яана гэж?
Ян: Юу ч биш ээ, юу ч биш. Чи эхлээд ажиллаж бай, харин би явж байя.
Цин: Хүлээ. Уулзалт дууссан.
Ян: Юу?
Цин: Одоо эхэлцгээе.
Ян: Одоо… Яг одоо юу? Энд үү?
Цин: Энд онцгүй гэж үү? Мартаж үз.
-----------------------------------------------------------------------------------------
Цин: Ердөө хорьхон минут.
Ян: Сая зөвхөн эхлэл байсан. Одоо дахиад.
Цин: Ойлголоо. Материалуудыг бэлд. Онлайн уулзалт 10 минутын дараа. Надад яаралтай ажил гарлаа. Чи эхлээд амарч бай.
Ян: Хүлээгээч. Чи шүршүүрт ороогүй ш дээ.
Цин: Хэрэв тэр юмыг дотор нь үлдээвэл жирэмсэн болоход амархан.
-----------------------------------------------------------------------------------------
Чэн: Чи сэрчихсэн үү? Босоод шүршүүрт ор. Сексийн дараа шүршүүр их чухал.
Вань: Үгүй ээ. Миний хамаг бие задарсан юм шиг санагдаад байна. Надад босох тэнхэл алга.
Чэн: Эхэлснээс дуусах хүртэл ердөө 2 цаг 7 минут болсон. Чи яаж ядарсан байдаг юм? Сяо Вань, чиний дасгал их муу байна. Чи бүр их дасгал хийх хэрэгтэй.
Вань: Энэ яагаад миний буруу гэж? Чи яг гимнастикийн тэмцээний оролцогч шиг маш их хөдөлгөөн хийсэн. Хэн тийм юмыг тэсэх юм бэ?
Чэн: Хэрэв чи алхаж чадахгүй бол би чамайг өргөөд аваачъя.
Вань: Фу ах аа, би энэ шөнийн цагаан өмсгөлийг өмсмөөргүй байна. Миний чемоданд байгаа унтлагын хувцасыг өмсмөөр байна.
Чэн: Тэд бүгд л адилхан, ямар ялгаа байна? Хэрэв солимоор байвал яваад өөрөө сонго.
Вань: Тэгье, би өөрөө сонгоно.
Чэн: Хүрээд ир.
Вань: Фу ах аа. Би сэдэргэнд дургүй. Бас хатаасан дүүпүүнд дургүй.
Чэн: Зөрүүдлэх хэрэггүй. Чамд чанартай хоол хүнс хэрэгтэй.
Вань: Ойлголоо, Фу ах аа.
Чэн: Хоолыг идэхгүй хаях нь муу зуршил. Зөрүүд зан бүр ч муу зуршил. Чи түүнээс татгалзах хэрэгтэй.
Вань: Энэ… үнэхээр… амттай юмаа.
-----------------------------------------------------------------------------------------
Вань: Шөнөөр гэрэл их бүүдгэр байдаг юм. Юм уншихаар нүд чилдэг. Тиймээс би танд ширээний гэрэл авч өгнө. Тэгвэл хавьгүй дээрдэнэ. Миний эгч ч гэсэн шөнөөр юм унших дуртай. Юу болсон бэ? Таалагдахгүй байна уу? Та ганцаараа завгүй гэж бодох хэрэггүй. Би ч гэсэн маш завгүй.
Чэн: Чи өлссөн үү?
Вань: Үгүй.
Чэн: Шөнө идчихээр нэг юм аваад ир.
Эм: Залуу ноёнтон, аваад ирлээ.
Чэн: Эгч нэмэлт идэх юм авчирлаа. Зөвхөн энэ удаа. Дахиж ийм юм давтагдахгүй.
Вань: Та энийг надад тусгайлан бэлтгүүлсэн байх, яг уучлалт хүсэж байгаа юм шиг. Та яг миний эгч шиг гаднаа зөрүүд, харин дотроо зөөлөн зантай. Жинхэнэ хоёр нүүртэн. Идэх цаг боллоо.
-----------------------------------------------------------------------------------------
Вань: Эмэгтэй хүний аюулгүй байдлын мэдрэмж түүний нөхөрөөс гардаггүй. Аа? Тэгвэл хэнээс вэ? Өө, энэ өөрөөс нь гардаг. Эгч ээ.
-----------------------------------------------------------------------------------------
Вань: Урд шөнө эгч намайг тэвэрч байгаа юм шиг санагдсан.
Ян: Байна уу. Энэ хар өглөөгүүр хэн бэ?
Вань: Фу Ян уу? Яагаад чи вэ? Миний эгч хаана байна?
Ян: Аан. Би сая л сэрлээ. Эгч чинь ажилдаа явсан. Би тэгж байгаад ажлаар нь орж эгчид чинь утсыг нь өгнө. Хэрэв чамд хэрэгтэй юм байвал дараа нь эгчтэйгээ яриарай.
Вань: Ойлголоо. Фу ах аа, би хувцсаа солих гэж байхад та яагаад намайг хараад байгаа юм?
Чэн: Би энд зөндөө удаан суусан. Чи зүгээр л намайг анзаараагүй. Би харцаа хянаж чадна. Би сурсан зангаараа хүн хувцсаа тайлж байгааг хардаггүй.
Вань: Ойлголоо. Фу ах аа, та ямар царайлаг юм бэ? Зурагтаар харуулдаг тэр хүмүүсээс илүү харагддаг. Бүр алдартнуудаас ч илүү. Хэрэв та инээмсэглэдэг бол бүр илүү харагдах байсан байх. Гэтэл та яагаад бараг инээдэггүй юм бэ?
Чэн: Дэмий юм ярихаа боль. Явж шүдээ угаа.
Вань: Би таны гадна төрхийг магтаж байхад харин та дургүйцсэн хэвээрээ. Би өөрийнхөө занг орхиод таныг новш гэж хэлүүлэхийг та хүсч байна уу?
Чэн: Би тэг гэж хэлээгүй.
Вань: За болъё. Тань шиг ийм хүнд юм тайлбарлах маш хэцүү. Фу ах аа, надад стилистийн баг олж өгөөч, тэгэх үү? Би явж үдээс хойшхи цай уулаа. Фу ах аа, танай Фу овогтод стилистын баг байдаггүй, тиймээ?
Чэн: Би насанд хүрсэн. Надад стилистийн баг ямар хэрэгтэй гэж?
Вань: Нүүр будалт, хувцаслалт, үс засалт. Энэ бүхэнд стилистийн баг хэрэггүй гэж үү?
Чэн: Зөвхөн үсээ засуулахад л болно. Юу ч дуудах шаардлаггүй. Би янзалж өгье.
-----------------------------------------------------------------------------------------
Вань: Фу ах аа, эгч таныг гайхалтай ой санамжтай гэж хэлэхийг нь би сонссон. Таныг хэзээ ч, юуг ч мартдаггүй гэсэн. Тиймээс би үс сүлжих маш хэцүү хичээлийг танд сонгосон юм. Бодвол танд энэ амархан байлгүй дээ, тиймээ?
Чэн: Эргээд хар.
-----------------------------------------------------------------------------------------
Чэн: Бэлэн боллоо.
Вань: Муугүй шүү, Фу ах аа. Та анх удаа үс сүлжсэн гэхэд сайн чадсан байна. Мэдээж та яг миний эгч шиг, та бүх юмыг хийж чадна.
Чэн: Зөвхөн энэ удаа. Би иймэрхүү юмыг хоёр дахь удаагаа хийхгүй. Чи дуусгачихаад өглөөний цай уухаар хүрч ир.
Вань: Дахиад л өнөөх “зөвхөн энэ удаа”. Фу ах “зөвхөн энэ удаа” гэж хичнээн удаа хэлэхийг хэн мэдэх юм? Зөвхөн энэ удаа.
Чэн: Фу-ийн гэр бүлийн дүрэм: хоёр хүн хооллохдоо бие биенийхээ өөдөөс харж суудаг.
Вань: Мэдлээ. Энэ зөв биз дээ, Фу ах аа?
Чэн: Чи идэж дууссан уу?
Вань: Дан ногоо байна ш дээ!
Чэн: Эрүүл зуршилтай бай, тэгвэл чи сайхан амьдрах болно.
Вань: Тэр дахиад л өөрийнхөөрөө, дахиад л өөрийнхөөрөө. Царайлаг новш номлож байгааг би сонсохгүй, би сонсохгүй.
Чэн: Нааш ир.
Вань: Та энийг надад өгч болохгүй гэж үү? Энэ ердөө хоёрхон алхамын зайтай. Та надаар авахуулмаар байгаа юм уу? За, за. Та юу ч хэлсэн, би хийнэ. Би очлоо, за? Төлөө.
-----------------------------------------------------------------------------------------
Вань: Сайн уу, эгч ээ.
-----------------------------------------------------------------------------------------
Вань: Сайн уу, эгч ээ. Эгч ээ? Би тань руу залгасан чинь, Фу Ян хариулсан. Би таныг их санаад байна. Тэгээд л би таны ажлын утас руу залгасан юм.
Цин: Сүүлийн хэдэн өдөр Фу Чэнчжоу ямаршуу байна? Тэр чамтай сайн харьцдаг уу?
Вань: Тэгэхээр, тэр... тэр жаахан хатуу. Тэр надад үргэлж заадаг. Гэхдээ түүний зэмлэлд ямар ч хатуурхал байдаггүй. Тиймээс би түүнийг жаахан ятгахад л бүх юм сайхан болчихно!
Цин: Сайн байна. Манай Сяо овогт хуучны өв уламжлалын хувьд Фу овогттой харьцуулшгүй байж мэдэх ч эгч чинь байна. Чи хүссэнээрээ амьдарч, өөрийнхөөрөө байхад болно. Энэ л хангалттай. Бусдыг баярлуулахын тулд өөрийгөө бүү хуур. Ойлгосон уу?
Вань: Ойлголоо, эгч ээ. Та хамгийн шилдэг нь, эгч ээ!
-----------------------------------------------------------------------------------------
Эм: Хар даа, хар даа! Энэ Фу Ян биш үү? Тэр яагаад манай компанид ирсэн юм бол?
Эм1: Бурхан минь! Тэр амьдаараа зурагтаар гардагаас ч илүү царайлаг юм гээч!
Эм: Тэр Сяо ерөнхийлөгчтэй уулзаж зар сурталчилгааны гэрээ хийх гэсэн юм болов уу?
Вань: Өө, нээрэн, Фу Ян тантай ямаршуу харьцаж байна? Та хоёр хэр зохицож байна? Тэр таныг гомдоож байна уу? Хэрэв тэр гомдоож зүрхэлсэн бол би Фу Чэнчжоуд хэлж байгаад түүнийг зодуулна.
Цин: Тэр... тэр муугүй залуу. Зөвхөн түүнийг хүүхдийн эцэг болох чадвартай үгүйг харах л үлдсэн. Надад зохицуулах зарим зүйл байгаа учраас би чамтай дараа яръя. Баяртай. Фу Ян. Чамд хэрэгтэй ямар нэг юм байна уу?
Ян: Чи утсаа аваагүй байна лээ. Би чиний бугуйн дээрх улаан толбо арилаагүй байгааг харсан. Магадгүй өчигдрийн тос үр дүнгүй байсан байх. Би өнөөдөр ийшээ ирэх замдаа өөр нэг тос худалдаж авлаа. Энэ нь илүү сайн байж мэднэ.
Цин: Энэ ердөө шалбархай төдий. Хэдэн өдрийн дараа зүгээр болчихно. Тос түрхэх шаардлагагүй.
Ян: Би өөрөө тосоо түрхэе, чи бичиг баримтад гарын үсэг зур, бие биедээ саад болохгүй байя. Хамгийн гол нь үр дүн. Чи л тэгж хэлдэг. Тийм биз, Сяо ерөнхийлөгч өө?
Цин: Тэгвэл наад тос түрх.
Ян: Болчихлоо.
Цин: Өөр юм байна уу?
Ян: Чи орой хэдэн цаг хүртэл ажилладаг вэ?
Цин: Би найман цагийн орчимд ажлаа дуусгана. Яасан?
Ян: Тэгвэл наймаас хойш. Би чамайг зочид буудлын өрөөнд чинь хүлээж байя.
Цин: Намайг хүлээх ээ? Юу хийх гэж? Тэр муугүй залуу. Зөвхөн түүнийг хүүхдийн эцэг болох чадвартай үгүйг харах л үлдсэн.
Ян: Дахиад нэг оролдьё.
Цин: Хэрэггүй. Энэ долоо хоногт хоёр удаа хийж, урд шөнөөр дууссан. Тохиролцсоноор, ирэх долоо хоногт.
Ян: Өнгөрсөн удаа санамсаргүй юм болсон.
Цин: Тусгай туслах Чжан. Фу Яныг гаргаж өг.
Ян: Үүй ээ... Сяо Цин... чи...
Чжан: Гарна уу, супер од оо.
Ян: Өнгөрсөн удаа үнэхээр санамсаргүй юм болсон.
Чжан: Гарна уу.
Ян: Энэ миний буруу биш байсан. Чи надад үнэхээр нүүр өгөхгүй байна!
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Би, Фу Ян, ядаж л шүтэн бишрэгчид нь нисэх онгоцны буудлыг дүүргэдэг од. Хүссэнээрээ чиг хандлага зохиож чаддаг дээд зэрэглэлийн алдартан. Хорин гаруй жилийн хугацаанд би анх удаа хэн нэгний оффисоос хөөгдөж байна. За яахав. Гэвч үнэндээ би секс хийж чадаагүй болоод л тэр. Үнэхээр ичгүүртэй юмаа. Байна, бяцхан Сяо. Чи ийм цагаар над руу залгаж байдаг, ах чамайг дахиад л зэмлэсэн үү?
Ван: Бяцхан хүргэн ах аа, чи намайг үнэхээр мэдчихлээ. Чиний ах, тэр нэг том мөсөн уул, надад хэзээ ч сайн юм хэлдэггүй.
Ян: За битгий эхлээрэй дээ. Намайг эгч чинь өрөөнөөсөө хөөж гаргалаа. Бяцхан Сяо, азгүйтэл ганцаараа ирдэггүй юм.
Ван: Чи ямар утгагүй юм яриад байна аа? Миний эгч хүмүүстэй маргалддаггүй. Тэр маш эелдэг. Эгч энэ хорвоогийн хамгийн эелдэг хүн.
Ян: За, за. Чамд надаас хүсэх ямар нэг юм байгаа байх. Тэрийгээ хэл.
Ван: Энэ зүгээр л шалихгүй зүйл. Би ахыг чинь асууж тусламж хүсэх гэсэн юм. Чиний том мөсөн уул ах чинь ямар нэгэн сул талтай юу? Миний ах урд нь ямар ч сул талгүй 360 градус мөсөн уул байсан, Гэхдээ одоо...
Ван: Хурдал, надад хэлээч!
Ян: Одоо түүнд нэг жижигхэн эмзэг цэг байх ёстой. Хөөе, хэрэв чи түүнээс ямар нэг юм хүсвэл ялдам аашилж, түүнийг жаахан залхаахыг хичээ.
Ван: Ялдам аашлах аа? Тийм царайтай хүнд хөөрхөн аашлах гэж үү?
Ян: Надад итгэ. Чи ялдам байж эхлэхээр тэр чухам юу хийхээ мэдэх ээ болино. Өө, мартсанаас, чиний эгчид ямар нэг хийх дуртай юм, хобби байдаг уу?
Ван: Би түүнд хамгийн их таалагддаг.
Ян: Чамаас гадна.
Ван: Надаас гадна уу? Өөр юм байхгүй. Гэхдээ, эгч хаданд авирах, уралдаан гэх мэт экстрим спортод дургүй.
Ян: Мөөн, би энэ бүхэнд маш сайн, тиймээс энэ бүтэхгүй нь.
Ван: Өө, тийм. Маргааш миний эгчийн төрсөн өдөр. Бялуу худалдаж авахаа бүү мартаарай. Цаг нь болохоор бид хамтдаа иднэ.
Ян: Төрсөн өдөр. За. Ойлголоо.
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Та сүүлийн хэдэн өдөр миний бэр дүүг уурлуулсан уу?
Чэн: Яагаад энэ чамд хамаатай юм? Сяо Ван чам руу залгасан уу?
Ян: Үгүй ээ, би зүгээр л асуусан юм. Утсаа тасаллаа.
Ван: Фу ахаа, та их шаргуу ажиллах юмаа. Би энэ хүн орхоодойтой цайг танд тусгайлан чанасан. Энэ эрч хүчийг сэргээнэ, бас ходоодонд чинь сайн. Уугаад үз. Фу ахаа, би саяхан мөрөнд массаж хийх шинэ аргыг сурсан. Танд аятайхан байна уу?
Чэн: Хэлэх юмаа хэл.
Ван: Фу ах аа, бид маргааш манай гэрт очих өдөр. Би эгчээс асуусан. Тэр завгүй учраас очиж чадахгүй гэсэн. Та надтай хамт очиж чадах уу?
Чэн: Чи намайг чамтай хамт явахгүй гэхээс айсан уу?
Ван: Үгүй ээ, үгүй. Гол нь та Сяо овогтын хамаатан саднуудын тухай сонссон байх. Тэдэнтэй харилцах амаргүй байдаг юм. Тэд танд элдэв юм хэлж, таныг уурлуулах вий гэхээс би айж байна.
Чэн: Энэ бол нөхөр миний үүрэг. Санаа зоволтгүй. Би чамайг ганцааранг чинь явуулахгүй. Чи юу харсан юм?
Ван: Фу ах аа, та зөвхөн царайлаг төдийгүй, хийж байгаа зүйлдээ ч маш чадварлаг. Төлөвшсөн, хариуцлагатай , хамгийн дур булаам эр.
Чэн: Сайхан яригч.
Ван: Фу ах аа.
Чэн: Чи юу хийгээд байна аа? Чи юу хийгээд байгаа юм?
Ван: Фу ах аа, танихгүй хүмүүсийн өмнө би биеэ зөв авч явахаа амлаж байна. Би таныг ч, эгчийгээ ч хэзээ ч байдалд оруулахгүй. Гэхдээ бид хоёулахнаа байх үед намайг жаахан тайвшруулж болох уу? Олны өмнө байнга биеэ бариад байх үнэхээр ядаргаатай юмаа.
Чэн: Хамаарна.
Ван: “Хамаарна” гэж юу гэсэн үг вэ? Би танихгүй хүн биш. Та миний нөхөр. Тэгээд ч зөвхөн танихгүй хүмүүс л ийм зан ааштай байдаг. Гуйж байна, тэгэх үү?
Чэн: Чи юу гэж хэлснээ сана. Зөвхөн энэ удаад би зөвшөөрч болно. Үүний дараа чи миний үгэнд ордог байх хэрэгтэй. Мөн дүрмээ дуулгавартайгаар сурч ав.
Ван: Сураад байхаар тийм ч олон дүрэм байхгүй. Та үнэхээр маш зөрүүд хүн юмаа. Фу ах аа, та ямар сүрчиг хэрэглэдэг вэ? Үнэхээр сайхан үнэртэж байна. Маш сайхан.
Чэн: Сяо Ван, би чамд өмнө нь хэлсэн, долоо хоногт зөвхөн хоёр удаа. Өөрийнхөө муу хүсэлд хөтлөгдөж хэтэрхий их хурьцах биед муу. Энэ чиний оюун санааг будлиулж, чи үүндээ төөрөлддөг болно. Би өнөөдөр зочны өрөөнд унтна. Чи жаахан амрах хэрэгтэй. Иймэрхүү утгагүй юмны талаар бодох хэрэггүй.
Ван: Үгүй дээ. Би зүгээр л таныг сайхан үнэртэж байна гэсэн ш дээ. Би яахаараа муу хүсэлдээ хөтлөгдөж хурьцдаг болж хувирдаг байна? Хүлээ. Тэр зочны өрөөнд унтана гэсэн. Тэгвэл унтлагын өрөө минийх болж, би хүссэнээ хийж болно гэсэн үг үү? За. Фу ах хэлсэн болохоор би өнөө орой ганцаараа унтъя. Ямар гайхалтай орой вэ! Би маш их баяртай байна! Хөлөө өргөх бүжиг.
-----------------------------------------------------------------------------------------
Чэн: Энэ бидний гурав дахь хуримын шөнө. Би түүнд хэтэрхий хатуу хандаад байна уу? Нөгөө юу... Би түүнд дахиад нэг буулт хийе.
-----------------------------------------------------------------------------------------
Чэн /мессеж/: Энэ хуримаас хойш гурав дахь шөнө гэдгийг би харгалзаж үзэж буулт хийж, нүдээ аниад өнгөрүүлж болно. Хаалгаа онгойлго, би хэсэг хугацаанд чамтай хамт байя.
Ван: Тэр яагаад надад мессеж бичдэг байна? Тэр өнөө шөнө зочны өрөөнд унтна гээгүй билүү? Чимээ гарсангүй. Тэр явсан байх ёстой. Өө үгүй ээ, би жигнэмэгүүдээ далд хийгээгүй ш дээ. Хэрэв тэр харвал би дуусна. Би... Би ганцаараа унтахаар харанхуйгаас айгаад байдаг юм. Өнөө орой би тантай хамт унтмаар байна.
Чэн: Тэг ээ. Зөвхөн энэ удаа.
-----------------------------------------------------------------------------------------
Ван: Түр хүлээгээрэй. Фу ах аа, та саяхан муу хүсэлдээ хөтлөгдөж хурьцах буруу гэж хэлээгүй билүү? Чи дур хүслээ тэвч гээгүй билүү?
Чэн: Чи залуу хэвээрээ. Чиний хүсэл зориг тийм ч хүчтэй биш. Энэ удаад би чиний хүссэнээр болъё. Дараагийн удаа чи дахиж ингэж аашилвал би чамд зөвшөөрөхгүй.
-----------------------------------------------------------------------------------------
Ван: Тэр сэрээгүй нь аз.. Би урд шөнийн тулааны талбарын хурдхан цэвэрлэх хэрэгтэй.
Чэн: Сэмхэн босох шаардлагагүй, би өнгөрсөн шөнө өрөөг аль хэдийн цэвэрлэчихсэн.
Ван: Би баларчээ. Тэр ямартай ч олоод мэдчихэж. Энэ шалихгүй зүйл. Та үүнийг яагаад үйлчлэгчид даатгаж болоогүй юм?
Чэн: Хүмүүс миний эхнэрийн талаар хов жив ярихыг хүсэхгүй байна.
Ван: Фу ахаа, та сайхан сэтгэлтэй.
Чэн: Хэрэв чи сэрсэн бол бос.
Ван: Үгүй. Дахиад жаахан унтъя. Аравхан минут.
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Чи ажлаа дуусгаад хэрэв завтай бол хүрч ирээд хараарай. Би чамд урд эгнээнд суудал захиалсан.
Цин: Хүлээх хэрэггүй. Өнөөдөр үдээс хойш шуурхай уулзалттай.
Ян: Өнөө орой хамт оройн хоол идье. Надад чамд өгөх гэнэтийн бэлэг байгаа.
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Хэдэн цаг өнгөрлөө, гэтэл хариу байхгүй хэвээрээ. Тэр ер нь миний мессежийг үзсэн үү? Тэр дахиад л илүү цагаар ажиллаж байгаа юм уу?
Эм: Чи сая юу хийж байгаа юм бэ? Чи тоглолтын 2-р хагаст өөрийн ухаангүй юм шиг байсан. Бас чи фенүүдтэйгээ харилцахдаа маш тоомжиргүй байсан. Чи одоогоор хамгийн алдартай тавин хайлтын жагсаалтыг тэргүүлж байгаа.
Ян: Чи намайг өдөр болгон үл тоомсорлодог. Тэр нь нөхөртэй гэдгээ санадаг болов уу?
Эм: Чи хаачих гэж байна? Гадаа бөөн сэтгүүлчид байгаа.
Бүгд: Фу Ян, Фу Ян, Фу Ян, Фу Ян.
Эм: Та нар хар даа, Фу Янгийн хуруунд бөгж байна. Энэ хуримын бөгж биз дээ?
Эм: Фу Ян, чи хэн хэн нэгэнтэй болзодог юм уу?
Ян: Аан. Та нар энийг хэлсэн үү? Би хэсэг чөлөөтэй байх үедээ гэрлэсэн юм. Энэ бол хуримын бөгж.
Эмс: Фу Ян, Фу Ян, Фу Ян…
Цин: Энэ Фу Ян дахиад юу хийх гээд байгаа юм бол?
Эм: Фу Ян, чи хэн хэн нэгэнтэй болзодог юм уу?
Ян: Аан. Та нар энийг хэлсэн үү? Би хэсэг чөлөөтэй байх үедээ гэрлэсэн юм. Энэ бол хуримын бөгж.
Эм: Хатагтай Сяо. Ноён Фу таныг дотор хүлээж байна. Тэнд байгаа.
Ян: Сайн уу.
Эм: Та тийшээ очно уу.
Ян: Чи саяны халуухан сэдвийг үзсэн байна, тийм үү?
Цин: Надад тайлбарлаад өг. Чи яах гэж олон нийтэд биднийг харилцааг зарласан юм?
Ян: Чи хэдийн миний хууль ёсны эхнэр. Би гэрлэсэн гэдгээ хэлсэн. Асуудал юу байна? Яасан? Чи надад ядаж л албан ёсны эрх өгөхийг хүсдэггүй, тийм үү?
Цин: Би яагаад үүнд татгалзах ёстой гэж? Би чамаас асууя. Чи энэ харилцаагаа олон нийтэд ил болгосон, энэ чиний карьерт нөлөөлөхөөс айхгүй байна уу?
Ян: Тэр одоо ч гэсэн надад үнэхээр халамжтай байх нь. Тэр хэлдэггүй ч бусдаас илүү надад санаа тавьдаг. Миний карьер чухал ч, эхнэр минь илүү чухал. Зөөгч өө! Дүү чинь чиний төрсөн өдөр гэж надад хэлээд бялуу авч өгөөрэй гэсэн юм. Хэрэв би хэлээгүй бол чи төрсөн өдрөө хэзээ ч санахгүй байх байсан. Түр хүлээ, бас өөр нэг юм байгаа.
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Нэг иймэрхүү. Үүнийг эвлэрэх нэг арга гэж бодоорой. Төрсөн өдрийн мэнд Сяо Цин. Гар баримаар байгаа юм уу?
Цин: Надад гитар аа өгөөч.
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Ах аа, энэ бялуу үнэхээр амттай юмаа. Намайг жаахан байхаас эхлээ одоог хүртэл та надад бялуу идэхийг хэзээ ч зөвшөөрч байгаагүй. Бүр би таны төрсөн дүү байсан ч тэр.
Чэн: Чи цөцгийнд харшилтай. Би чамайг хэн нэгнээр эмнэлэгт хүргүүлье. Бид ирчисэн байна, гэтэл чи гараагүй байх юм. Ингэхэд чи гадаа хүйтэн байгааг мэддэггүй юм уу?
Ван: Энэ биднийг ирсэн хүлээн авалт. Би мэдээж гоёж, сайхан харагдах ёстой. Цаг нь болохоор би Су овогтын хамгийн үзэсгэлэнтэй нь болж, тэднээс ч илүү гялалзах болно. Явцгаая.
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Фу ах аа. Тэр бол миний бага авга ах. Тэр бизнес эхлүүлэх дуртай, тэр бүгд нь дампуурдаг, тэр хэнд ч энэ талаар ярьдаггүй. Би түүнд үнэхээр дургүй. Тийшээ хар. Тэр миний үеэл Сяо Юэ. Бид бага байхаас л тэр надтай өрсөлдөх дуртай байсан. Тэр олон жилийн турш надад ялагддаг өрсөлдөгч байсан ч бид уулзах бүрт хорон үгэнд дуртай хэвээр байдаг.
Эр: Ноён Фу, Сяо Ван та хоёрын гэрлэлт үнэндээ хувь заяаны гэнэтийн, гайхалтай, бас үгээр илэрхийлэшгүй эргэлт байлаа. Сяо Ванийг хар, түүнд таньтай гэрлэхэд тохирох тийм онц гойд юм юу ч байхгүй. Тантай гэрлэж чадсан нь түүний хэдэн амьдралын туршид олж авсан адислал байх ёстой. Бодвол хэдэн хойд нас дамжсан тэнгэрийн ивээл байсан байх.
Эм: Тийм ээ. Сяо Ваны эцэг эх нь эрт нас барсан. Тэр багаасаа эгчтэйгээ хамт амьдарсан хүн. Эгч нь түүний занг их эвдсэн. Тэр маш дураараа. Та түүнд хүлээцтэй хандаж байгаарай.
Эр: Ноён Фу, та түүнийг шийтгэх ёстой бол зүгээр л шийтгэж бай. Ахмадууд бид бүгд таныг дэмжинэ.
Эр: Яг үнэн.
Эм: Ноён Фу. Сайн уу, ноён Фу
Чэн: Сяо Ван гайхалтай бүсгүй. Та бүгд санаа зовох хэрэггүй.
Эм: Ноён Фу, энэ миний охин Ванван. Тэр гадаадад Санхүүгийн Менежментийн Факультетэд сурч байгаад саяхан буцаж ирсэн. Та нар шиг залуу хүмүүст ярилцах зүйл бишгүй их гарах байх.
Эр: Ноён Фу, энэ миний охин Ю Вэй, таныг үргэлж биширч явдаг. Бид уулзах нь ховор байдаг учраас охин өнөөдөр тантай танилцахыг хүссэн юм.
Чэн: Хэрэв чамд ямар нэг хэрэг гарвал л энэ дугаараар надтай холбогдож болно.
Юэ: Сяо Ван, чи Фу овогттой гэрлэснээр хатагтай Фу болж тайван амьдарч чадна гэж боддог уу? Эдгээр дээдсийн хүрээнийхэн яаж ноён Фу-тай танилцаж, дотносохыг хичээж байгааг та харж байна уу? Тэд бүгдээрээ чамаас ч илүү. Чи тэдэнтэй яаж өрсөлдөж чадах юм?
Эм: Хэрэв чи сайн эгчтэй байгаагүй бол ийм тэнэг, шуналтай, залхуу хүн Фу Ченжоутай гэрлэж чадахгүй байсан.
Ван: Чиний логикоор, Фу Чэнжоу надтай гэрлэхдээ Фу Янын нэр хүндийг ашигласан байх уу?
Эм1: Ноён Фуд огт тус нэмэргүй чам шиг эмэгтэйг тэр хаях хүртэл чи хэдэн сараас илүү тэсэхгүй.
Ван: Би та нартай маргалдахаас залхаж байна.
Юэ: Би чамтай ярьж байна! Чи намайг сонсож байна уу? Чамайг тэнэг гэж хэлсэн бол чи нээрэн л тэнэг. Чи ядаж л дарстай жүнзээ олигтой барьж чадахгүй байна.
Ван: Фу Чэнчжоу дэг журам, ёс зүйг бүхнээс дээгүүр тавьдаг хүн. Би одоо дахиад л түүний хараанд өртлөө. Би өөрөө цэвэрлэе.
Чэн: Битгий хөдөл. Би хийнэ. Гараа бохирлох хэрэггүй. Ингээд энэ өнөөдрийн хүлээн авалтыг өндөрлүүлж байна. Миний эхнэрийн сэтгэл жаахан тааруухан байгаа. Би түрүүлж яваад эхнэрээ гэрт нь хүргэе. Эхнээр, явцгаая.
Ван: За.
Юэ: Сяо Ван үнэхээр азтай юм, үгүй гэж үү? Фу ерөнхийлөгч түүний гутлыг арчих гэж өөрөө өвдөг сөгдлөө ш дээ.
Эм1: Түүн шиг хэрэггүй эмэгтэй яаж тийм хүндлэл хүлээдэг байна?
-----------------------------------------------------------------------------------------
Чэн: Чи бүр юу өмсөхөө ч сайн мэдэхгүй юм.
Ван: Фу ахаа, та яагаад намайг зэмлээгүй юм?
Чэн: Би яагаад чамайг зэмлэх ёстой гэж?
Ван: Олон хүмүүсийн өмнө би танаар гутлаа арчуулсан. Энэ танд ичгүүртэй явдал. Та нэр хүндээ алдсан юм шиг санагдахгүй байна уу?
Чэн: Эхнэр нөхөр хоёр нэг хүн. Хэрэв тэд чиний нэр хүндийг гутааж байгаа бол тэд намайг алгадаснаас өөрцгүй. Би яагаад чамд уурлах ёстой гэж? Би өөдгүй санаатай хүмүүсийг ялгаж салгах ёстой.
Ван: Тийм бол та яах гэж тэр хүмүүст холбоо барих дугаараа өгсөн юм? Танд тэдэнтэй ярилцах юм байхгүй.
Чэн: Чи тэднээс их юм суралцах ёстой. Энэ ямар ч гэмгүй. Чиний үеэл архитектурын дизайны чиглэлээр томоохон шагналууд олныг хүртсэн. Бага авга ах чинь хэд хэдэн бага хэмжээний хөрөнгө оруулалт хийж, цэвэр ашиг олсон. Яасан бэ?
Ван: Би чамайг үзэн ядаж байна.
Чэн: Чи юунд уйлсан юм бэ? Чи өөрийнхөө хамаатан садангуудад дургүй юм уу? Чи яагаад тэдэнд дургүй байдаг юм?
Хүүхдүүд: Сяо Ван, Сяо Ван, чи хэнд ч хэрэггүй. Аав байхгүй, ээж байхгүй, хэн ч чамайг гэдэггүй. Сяо Ван, Сяо Ван, чи хэнд ч хэрэггүй. Аав байхгүй, ээж байхгүй, хэн ч чамайг гэдэггүй.
Цин /хүүхэд/: Миний дүүг битгий доромжлоод бай! Та нар зайлцгаа! Явцгаа! Дүү минь, уйлахаа боль. Энийг чамд. Цаашдаа, би дэргэд чинь байхгүй бол энэ бяцхан туулай чамайг хамгаалах болно. За юу?
Эр: Чи хүлээ. Сяо овогт тэр Сяо Цин гэгч эмэгтэйд шилжсэн шүү дээ. Энэ ихдээ гурван жилээс хэтрэхгүй.
Эр1: Тиймээ. Гэхдээ Сяо Цинд ямар ч нэмэргүй нэг охин дүү нь байдаг. Миний бодлоор, сарын дотор бүх юм дуусна.
-----------------------------------------------------------------------------------------
Чэн: Юу болсон бэ?
Ван: Зүгээр. Та өдрөөс өдөрт үргэлж утгагүй юм ярьдаг.
Чэн: Миний хэлсэн юм тэднийг өмгөөлсөндөө биш, бас чамайг буруутгасанд биш. Хүлээн авалтын үеэр би зөвхөн танай хамаатан садангуудыг хүндэтгэж, эелдэг байх гэж ярилцсан. Жинхэнэ шалтгаан нь тэд чиний хамаатнууд. Хэрэв ийм харилцаа байгаагүй бол тэд миний өмнө гарч ирэхгүй байсан. Бас тэдний нүдэн дээр өгсөн утасны дугаар бол ресепшны дугаар.
Ван: Нээрэн үү?
Чэн: Тэд зөвхөн ресепшнтэй холбогдоно. Бусдаар миний нарийн бичиг бүгдийг зохицуулна. Тэр надад утасны ямар ч дуудлагыг шилжүүлэхгүй.
Ван: Тийм бол, надад амла. Энэ мөчөөс эхлэн тэд тантай ямар ч сувгаар холбогдсон та надад хэлэх ёстой.
Чэн: Ойлголоо.
Ван: Боллоо. Тэгвэл би таныг дахиж үзэн ядахгүй. Баярлалаа, Фу ах аа. Эгч ээ. Хүлээн авах үдэшлэг сайхан болж өнгөрлөө. Үнэхээр баяртай байна.
-----------------------------------------------------------------------------------------
Ван: Эгч ээ. Хүлээн авах үдэшлэг сайхан болж өнгөрлөө. Үнэхээр баяртай байна.
-----------------------------------------------------------------------------------------
Чэн: Бялууны тосны харшлаас болоод эмнэлэгт хүргэдлээ.
Цин: Надад хаягаа өг.
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Ерөнхий захирал Сяо энд ирлээ.
Цин: Эмч юу гэж хэлсэн бэ?
Ян: Тосны харшил. Бага зэргийн хурц чонон хөрвөс /өвчний нэр/. Энэ эмийн үйлчилгээг хийж дууссаны даа өнөө орой дахиад шинжилгээнд орно. Хэрэв маргааш асуудалгүй бол шууд эмнэлэгээс гарна. Юу вэ? Тэр явж байгаа юм уу? Эцсийн эцэст би түүний нөхөр нь. Чи яваагүй юм уу? Хүлээ. Би өөрөө тайлъя.
Цин: Чи энийг өөрөө хийхэд хэцүү. Би туслая, тэгвэл илүү хурдан. Тэгээд ч би чиний бүх юмыг чинь харсан.
Ян: Хэрэггүй. Би өөрөө тайлсан нь дээр. Би тайлж чадна. Би тоглоогүй.
Цин: Тийм бол өөрөө учраа ол. Май.
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Чи ингээд байгаад байх юм уу?
Цин: Би энд шөнөжин сууж өнжинө. Хэрэв чамд ямар нэг юм хэрэг болох юм уу эсвэл бие чинь эвгүйрхвэл надад шууд хэлээрэй.
Ян: За, за.
-----------------------------------------------------------------------------------------
Цин: Чи сэрсэн байна. Одоо чи сэрсэн болохоор сайн идэж ав.
Ян: Би одоо гүйцэд сэрээгүй юм уу? Сяо ерөнхийлөгч үнэхээр намайг өөрөө хооллож байна. Миний амны хаалт хаана байна аа?
Цин: Тэр дулааныг алдагдуулж, амьсгалахад саад болдог. Би чамайг бодож авсан юм.
Ян: Яагаад? Миний нүүр тууралттай байгаа. Би яасан ч чамд харуулж болохгүй.
Цин: Энэ ердөө хөнгөн тууралт төдий. Шөнөдөө зүгээр болчихно. Сүртэй ч юм биш. Адгаж бухимдах шаардлаггүй.
Ян: Энэ надад хамаагүй. Энэ үнэхээр миний үзэмжийг гадаад гутааж байна.
Цин: Чиний царай… чиний гадаад төрх сайхан хэвээрээ байна, бүр энэ тууралттай байсан ч энэ ердөө л жаахан асуудал.
Ян: Чамайг ингэж хэлэхээр би үнэхээр баярлаж байна. Намайг хооллооч. Би юм идмээр байна. Дахиад нэг үзье.
Цин: Сайн идэж ав. Олон юм бодох хэрэггүй.
-----------------------------------------------------------------------------------------
Цин /зурвас/: Өнөө өглөө эмч үзлэг хийж үзээд чамайг бараг эдгэрсэн байна гэж хэлсэн. Компанид яаралтай ажил гарсан. Би явлаа. Энэ чамд зориулсан бэлэг.
Ян: Ядаж л чи их халамжтай юм даа. Надад бэлэг үлдээнэ гэдгээ хүртэл мэддэг.
Цин: Чи залуухан байна. Эрийн цээнд ч хүрээгүй. Энэ зүгээр, зарим дур хүслийг барих хэцүү. Гэхдээ л чи тэвчээртэй байж сурах хэрэгтэй. Дур хүсэлдээ автаж хэтэрхий их хурьцах нь чиний биед муу.
Ян: Намайг залуу, бас эрийн цээнд хүрээгүй гэж юу гэсэн үг вэ? Түүний нүдэнд би ердөө л гэнэн жаал гэж үү? Арай ч дээ. Байна уу, Сяо Ван, би чамаас нэг юм асууя.
Ван: Чи миний эгчид ямар эр таалагддагийг асуумаар байна уу? Даан ч чамд боломж үлдээгүй бололтой.
Ян: Яагаад?
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Яагаад? Магадгүй би чиний эгчид тийм ч царайлаг биш, тийм ч баян биш, эсвэл миний авъяас сонирхолыг нь татдаггүй байх.
Ван: Ер нь бол миний эгчийг аргалах маш хэцүү. Гэхдээ, хүргэн ах аа, чи гэрлэхээсээ өмнө өөр хүүхэнтэй болзож байсан уу?
Ян: Би анх удаа л эгчтэй чинь учирсан. Анх удаа! Би түүнд яг хүүхэлдэй шиг харагддаг. Миний амьдрал арай ч ийм замбараагүй байгаагүй. Сайхан төрсөн миний буруу юм уу? Чи… чи… чи түргэлж үз, өөрийнхөө хүргэн дүүд хэдэн юм хэлээд өгчих. Эгч чинь ажлаас гадна хаана очих дуртай вэ?
Ван: Миний эгч 7 хоногт заавал Сандад очиж хагас өдөр бэлтгэл хийдэг. Чи очоод харж болно.
Яг: Санда? Тйим байж. Ойлголоо, утсаа тасаллаа. Хувийн сахилга батад баригдсан бүх хүмүүс Сандад хичээллэх дуртай байдаг. Яг миний ах шиг. Тэгэхээр Санда байх нь. Өөрийгөө харуулах цаг ирлээ.
-----------------------------------------------------------------------------------------
Эр: Сяо ерөнхийлөгч. Энэ манай клубын спаррингийн шинэ хамтрагч. Тэр бие бялдар, хариу үзүүлэх чадвар сайтай. Тэр өнөөдөр тантай хамт бэлтгэл хийх болно.
Ян: Итгэмээргүй юм. Чи яаж анхааруулахгүйгээр шулуун цохилт хийж чадав аа?
Цин: Яагаад чи байдаг билээ?
-----------------------------------------------------------------------------------------
Цин: Яагаад чи байдаг билээ?
Ян: Сайн уу. Ямар учрал вэ? Чи ч гэсэн яагаад энд байдаг юм?
Цин: Чиний биеийн бэлтгэл муу байна. Чи Сандад бэлтгэл хийхэд яагаад ч тохирохгүй. Үүнээс гадна, чиний харшил хараахан эдгэрээгүй байгаа. Өөрийнхөө биеийг сүйтгэх хэрэггүй. Гэртээ очоод амарч бай.
Ян: Гайхалтай. Одоо би залуу, бас туршлагагүй боллоо. Би дахиад нэг удаа биеийн бэлтгэл муу байгааг зөвшөөрнө. Түүний санаанд миний дүр төрх бүрмөсөн үгүй болжээ.
-----------------------------------------------------------------------------------------
Эр: Залуу. Чи дээшээ их удаан авирлаа, сэтгэл санаа чинь тавгүй байгаа юм уу?
Ян: Би тайван биш байгааг чи мэднэ, тиймээс надад санаа тавих хэрэгггүй.
Эр: Чи үнэхээр хурдтай байна. Битгий уначихаарай даа.
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Сяо Цин. Чи яаж энд ирсэн юм?
Цин: Би чамайг хаданд авирч байгааг их удаан хугацаанд ажигласан. Надад энэ их сонирхолтой санагдсан. Надад зааж өгөөч.
Ян: Аан?
Цин: Чи хүсэхгүй байна уу?
Ян: Би бэлэн. Мэдээж би бэлэн. Чамд энэ үнэхээр таалагдана. Сяо Сяомэй. Чи эгчийгээ экстрим спортод хамгийн их дургүй гэж хэлээгүй билүү? Түр хүлээгээрэй. Зүүн гараараа. Зүүн доод буланд байгаа цэнхэр товчийг дар. Баруун гараараа баруун дээд буланд байгаа улаан товчинд хүрэхийг хичээ. Гол булчингаа чангал. Бие ээ энэ хананд шах. Дээш хар. Бүү ай. Би чамайг бариад авна. Надаас сайн барь. Чи зүгээр үү? Хаанаа нэгтээ гэмтсэн үү?
Цин: Дээшээ авирцгаая.
Ян: "Дээшээ авирна" гэдэг чинь?
Цин: Сая чиний авирч байгаа чинь гайхалтай харагдаж байсан. Би чамайг хүсч байна.
Ян: Яг одоо юу?
Цин: Машинд орцгооё.
Ян: Сяо Цин. Би чамд хайртай.
-----------------------------------------------------------------------------------------
Ян: Чи хаана байна аа? Сүүлийн үед надад хумсаа янзлах цаг зав гараагүй. Би чамд тос үлдээсэн.
-----------------------------------------------------------------------------------------
Ван: Нөхөртөө ойр ойрхон сэтгэлээ илчилж бай. Энэ чиний амьдралыг илүү аз жаргалтай болгоно. Мм, энэ ч учиртай шүү. Энэ хүргэн ах юу болоод байна аа?
Ян: Би сайхан ааштай байна. Би чамд бэлэн мөнгөөр бэлэг илгээж байна. Зүгээр ээ, энэ мөнгийг хэрэглээрэй. Миний ах та хоёр сүүлийн үед ямаршуухан байна?
Ван: Бид учраа ололцож л байна.
Ян: Гайхалтай биш үү? Чи миний ахтай урт удаан хамт амьдарч чадна. Энэ бол гайхамшиг.
Чэн: Эгч үдийн хоолонд ямар нэг юм хийгээрэй гэсэн юм. Тэгээд л би үдийн хоол хийж байна. Чамд идмээр санагдсан гойд юм байна уу?
Ван: Зүгээр л хүлээчих. Фу ах аа. Хар даа. Фу ах аа. Та энэ эмгэн хумстай, будаатай бэлэн гоймонг хэзээ ч идэж үзээгүй гэж битгий хэлээрэй.
Чэн: Энийг идэж болно гэдэгт чи итгэлтэй байна уу?
Ван: Ммм, тайвшир. Энэ эвгүй үнэртэй, тэгсэн ч сайхан амттай. Танд таалагдана гэдгийг амлаж байна.
Чэн: Зөвхөн энэ удаад.
Ван: Наад үгээ битгий зуршил болго. Би мэднэ.
-----------------------------------------------------------------------------------------
Ван: Фу ах аа. Та энэ үнэрийг үзэн яддаг гэж хэлээгүй билүү? Та яагаад надад ийм ойрхон суугаад байгаа юм? Надаас жаахан холхон суугаач.
Чэн: Би ч гэсэн идмээр байна, энэ болохгүй юу?
Ван: Би мэдээд байсан юм. Та нэг юм хэлдэг, гэвч өөр юм боддог. Дахиад нэг аяга хоол хийх ёстой байсан юм. Мартаж үз. Та эхлээд миний аягтайгаас идэж болно. Май, би танд өгч байна. Амт нь ямар байна?
Чэн: Амттай юм. Гэхдээ ийм амттай юмыг чи өөртөө идэхээр үлдээсэн нь дээр. Маш амттай байна. Бид нэгэнт гэрлэсэн болохоор чи намайг Фу ах гэж дуудах шаардлагагүй. Чи намайг өөрөөр хэлж болно.
Ван: Би таныг Фу ах гэж дуудахгүй. Би таныг юу гэж хэлэх вэ? Би таныг Фу ерөнхийлөгч гэх ёстой юу?
Чэн: Бид хоёр эхнэр нөхөр, гэтэл чи намайг Фу ерөнхийлөгч гэх юм уу?
Ван: Тийм бол би таныг хэн гэх юм? Би таныг нөхөр минь гэж хэлж үзсэн, гэвч энэ танд таалагдаагүй.
Чэн: Ойлголоо. Чи ингэж хэлэх дуртай бол би ч гэсэн хүлээж авъя.
Ван: Би... Би ингэж хэлэх дуртай гэж хэзээ хэлсэн юм? Би таныг тэгж дуудаасай гэж та хүсдэг, тийм ээ?
Чэн: Хэрэв чи хүсэлгүй байвал зүгээр ээ болно.
Ван: Нөхөр минь. Нөхөртөө ойр ойрхон сэтгэлээ илчилж бай. Энэ чиний амьдралыг илүү аз жаргалтай болгоно. Мм, энэ ч учиртай шүү. Нөхөр минь. Хэрэв чи надад сайн хандаад байвал чи ч гэсэн надад таалагдсаар байх болно.
Чэн: Би чамд таалагддаг гэж чи хэлэв үү?
Ван: Тийм ээ.
Чэн: Чи яагаад өмнө нь хэлээгүй юм бэ?
Ван: Би сая л чамд хэллээ, тиймээс одоо чи мэддэг боллоо. Чи надад таалагддаг. Харин би чамд таалагддаг уу?
Чэн: Тийм ээ. Хэрэв чи дүрмээ зөв дагаж мөрдвөл бидний гэрлэлт мөн л амжилттай болно.
Ван: За, за, би мэднэ. Тэгвэл хосууд хамтдаа эмгэн хумстай будааны гоймон идэцгээе.
Чэн: Амттай амттанг эхнэртээ үлдээсэн нь дээр.
Ван: Нөхөр минь эхлээд идэг. Нөхөр минь дахиад ид. Би нөхрөө хооллож байна.
-----------------------------------------------------------------------------------------
Ван: Эелдэг дүр эсгэх нь хөгжилтэй юмаа. Чи аз жаргалтай байхдаа сайхан дүр эсгэж чадна. Хөөх, ийм учиртай байжээ.
Эм: Бүсгүй, чи сүүлийн үед хөрс хорвоогоос арчигдсан бололтой. Өнөө орой коллежийн уулзалт болно. Тэнд маш олон сайн найзууд чинь ирнэ. Маш хөгжилтэй юм болно шүү. Хурдхан ирээрэй.
Ван: За, за. Би гялс хувцсаа сольчихоод очъё.
-----------------------------------------------------------------------------------------
Чэн: Яг энэ мөчид бүрий болж байна.Чи хаашаа явж байгаа юм?
Ван:. Нэг найз маань намайг урьсан юм. Би нэг багахан үдэшлэгт очих гээд.
Чэн: Чи эмэгтэй хүн болохоор шөнө орой гадуур гарах нь тийм ч аюулгүй биш. Хорин минут тутамд надад байршлаа илгээгээрэй. Гэртээ иртэл битгий унтраагаарай. Би уулзалтын үеэр шалгаж байна.
-----------------------------------------------------------------------------------------
Цин: Сяо Ван. Чи гадуур гарахдаа битгий мартаарай, эгчдээ 20 минут тутамд мессеж илгээж бай. Эгч нь хичнээн завгүй байсан ч шалгаж байна.
Ван: За, эгч ээ. Баяртай.
-----------------------------------------------------------------------------------------
Ван: Шаардлагагүй ээ, Фу ах аа. Би удахгүй ирнэ. Түүнээс гадна та ажилтай, маш завгүй байгаа.
Чэн: Чиний нөхрийн хувьд, бүр үдэшлэг байсан ч аюулгүй байдлыг чинь хангах нь миний үүрэг бас хариуцлага.
Ван: Ойлголоо, Фу ах аа. Би биеэ зөв авч явж, тантай холбоотой байх болно. Баяртай.
Чэн: Эрт ирээрэй.
Ван: За.
-----------------------------------------------------------------------------------------
Цзя: Ван Ван ирлээ.
Ван: Сайн уу, Цзяцзя. Уулзалгүй удсан байна.
Цзя: Ван Ван, сүүлийн үед чи юу болоод байна аа? Чи утсаа ч авдаггүй, WeChat-д хариу өгөхгүй юм. Хурдхан үнэнээ хэл. Чи хэн нэгэнтэй нууцхан болздог болсон уу?
Ван: Би хэнтэй ч болздогүй. Би гэрлэсэн.
Цзя: Гэрлэсэн? Чи тоглоод байна уу?
Ван: Энэ яривал урт түүх. Нээрэн шүү.
Эр: Сайн уу, ангийн анд аа. Чи аль ангид сурдаг вэ? Би чамайг өмнө нь харж байгаагүй юм шиг байна.
Эр1: Чиний гадаад төрхөөр бол чи урлагийн ангийнх байх. Бид WeChat дээр бие биенээ нэмбэл яаж байна? Тэгвэл бид хамт хичээлдээ явсан ч болно.
Ван: Сайн уу. Уучлаарай. Би WeChat дээр танихгүй хүмүүс нэмдэггүй. Залуус аа, та нар явсан ньт дээр.
Эр: Ингэж хоосон аашлахаа больчих.
Эр2: Хэн нэгэн эмэгтэй хүн рүү давшлаад байгаа бололтой. Энэ тухай Фу ерөнхийлөгчид мэдэгдвэл яасан юм?
Цзя: Өө, Ванван, хурдхан надад хэлээч. Чи хурим хийгээд дараа нь юу болсон бэ?
Ван: Хөөе, түр хүлээчих. Би 00-ийн өрөө рүү явлаа. Би удахгүй буцаад ирнэ. Тэгээд би чамд бүгдийг ярьж өгье. Баяртай.
Цзя: Ванван. Ванван, чи өөр болжээ.
-----------------------------------------------------------------------------------------
Чэн: Энэ үдэшлэг үү? Буцаад эргэ.
-----------------------------------------------------------------------------------------
Эр: Одоо хэн ч алга. Дүр эсгэхээ больчих. Үдэшлэг ч бол доо. Чи зүгээр л залуус сонирхож байгаа юм уу?
Эр1: Яг үнэн. Маш дэгжин хувцаслажээ Чи хамтрагчтай болох гэж энд ирсэн юм биш үү?
Эр: Чи явахгүй ээ. Хэрэв чи өнөөдөр бидэнд холбоо барих дугаараа үлдээхгүй бол явна гэж бодох ч хэрэггүй.
Ван: Намайг явуулаач, намайг явуул.
Эр: Хөөе, новш гэж.
Ван: Ноён Фу.
-----------------------------------------------------------------------------------------
Ван: Ноён Фу. Өнөөдрийн тухайд би….
Чэн: Чи сүүлийн үед дэндүү хийх юмгүй байсан бололтой, тиймээс чамд үдэшлэгт явах цаг гарсан байж. Чи өөрийгөө хатагтай Фу гэдгээ мэдэж байна уу?
Ван: Ү-үгүй ээ, тийм биш. Би тийшээ очсон, би зүгээр л...
Чэн: Тайлбарлах шаардлагагүй. Би чамайг нийгэмд хэрхэн зөв хүн байх ёстойг заалгахаар хоёр ёс зүйн багш хөлсөлсөн. Чи ирэх таван өдрийн дотор бүх хичээлийг дуусгах ёстой. Би өөрийн биеэр шалгана.
Ван: Би... Би яагаад энэ бүхнийг ахин дахин сурах ёстой гэж?
Чэн: Чи одоо Фу-ийн гэр бүлийн эзэгтэй. Энэ бол чиний заавал сурах ёстой үндсэн хичээлүүд.
Ван: Яагаад дахиад Фу-ийн гэр бүлийн эзэгтэй болох ёстой гэж? Би тэднийг алгасаж болохгүй юу?
Чэн: Үгүй. Чи одоо Фу-ийн гэр бүлийн эзэгтэй болохоос Сяо овогтын хоёр дугаар залуу хатагтай биш. Чи надтай хамт очих маш олон арга хэмжээнүүд байгаа. Хэрэв чи юу ч мэдэхгүйгээр тэнд очвол өөрийгөө л тэнэг байдалд оруулна. Хүмүүс чамайг элэг доог болговол эгчийг чинь хүртэл үүнд хамруулна.
Ван: Ойлголоо.Би сурч авъя. Битгий уурла.
-----------------------------------------------------------------------------------------
Эм: Ноён Фу, хатагтайг сэрээх үү?
Ван: Бяцхан жигнэмэг. Тахианы том гуя.
Чэн: Хэрэггүй.
Ван: Ноён Фу. Та хүрээд ирж.
Чэн: Чиний сонгосон хичээлүүд хэтэрхий амархан байгаа бололтой, тиймээс чамд энд хийх юмгүй, унтаж, бусадтай харилцах цаг байгаа байх нь. Түүний хичээллэх цагийг хоёр дахин нэмэгдүүл.
Ван: Хоёр дахин? Яагаад? Би бүтэн өдрийн турш хичээж ажиллаж, суралцсан. Гэтэл та надад ёс зүйн хичээлийг өдөрт 10 цаг болгож нэмэгдүүллээ. Гэтэл хүмүүс ердөө 8 цагийн ажилтай байдаг. Та арай хэтрүүлээд байгаа юм шиг санагдахгүй байна уу?
Чэн: Бусад хүмүүс бол бусад хүмүүс. Чи миний эхнэр, Чэнчжоу-ийн эхнэр.
Ван. Надад хамаагүй. 8 цаг миний дээд хугацаа.
Чэн: Хэрэв чи суралцахгүй бол одоо өөрийгөө хар, эзэгтэйд байх дусал ч гэсэн дүр төр чинь хаана байна? Хэрэв чи гурван сарын дараа ийм хэвээрээ байвал би үүнийг эцэг эхдээ яаж тайлбарлах юм? Тэгэхэд чи амлалт өгсөн.
Эм: Тийм шүү, залуу хатагтай, сүүлийн хэдэн өдөр чи цэцгийн баглаа, уран бичлэгийн аль алинд нь амжилтанд хүрээгүй... хамгийн шилдэг нь байх ёстойг мартсан, чи хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд ч хүрч чадахгүй байгаа. Зүгээр л ноён Фугийн үгэнд орж ёс зүйд суралц. Тэр үүнийг чиний сайн сайхны төлөө хийж байна.
Ван: Миний сайн сайхны төлөө? Тэр надад ямар аргаар тэгж байгаа юм? Фу Чэнчжоу, чи надад үнэхээр эхнэр шигээ ханддаг уу, эсвэл эд зүйлс шиг боддог уу? Би зүгээр л танай Фу овогтын билэгдэл үү, эсвэл нэрийн хуудас юм уу?
Чэн: Чи... Чи нэгэнт миний эхнэр болсон болохоор үүрэг хариуцлага хүлээхийн тулд юу хийхээ мэддэг байх ёстой. Яг одоо чи түүнээс зайлсхийж байна. Чи надад хайртай гэдгээ тодорхой хэлсэн. Тийм бол яагаад миний төлөө хичээхгүй байгаа юм? Би чамайг надтай нухацтай харьцахыг хүсэлгүй гэж бодож байна.
Ван: Би чиний төлөө шаргуу хичээгээгүй гэж үү? Би өдөрт арав гаруй цаг суралцдаг. Би чиний төлөө шаргуу хичээгээгүй байна уу? Чи яагаад өөрийнхөө тухай боддоггүй юм бэ? Чи надад хайртай гэж хэлдэг, гэтэл чи өөрөө? Чи хайртай хүнтэйгээ ингэж харьцдаг юм уу? Чи хайртай хүнийхээ дургүй юмыг нь хийлгэх гэж албаддаг юм уу?
Чэн: Би чамд хайртай болоод л чамайг шахдаг. Хэрэв чи Фу овогтын зүй зохистой эзэгтэй болж чадахгүй бол миний эцэг эх бидний гэрлэлтийг зөвшөөрөхгүй, тэгвэл бид хамт амьдарч чадахгүй. Чи ойлгож байна уу, үгүй юу?
Ван: Би ойлгохгүй байна. Би тэр зөвшөөрлийг хүсэхгүй байна. Би анхнаасаа Фу овогтын эзэгтэй болохыг хүсээгүй. Би бас бүхэл бүтэн амьдралаа чамтай хамт өнгөрөөхийг хүсээгүй. Учир нь миний эгч Фу овогттой гэрлэсэн болохоор л би Фу овогтынх гэж явдаг. Би Фу овогтын эзэгтэй байхыг хүсэхгүй байна. Бас би чамайг үзэн ядаж байна. Би дахиж чамайг хайрлахгүй. Би чамаас салмаар байна. Чи яах гээд байгаа юм? Намайг тавиач. Би чамаас салмаар байна, хүсэхгүй байна. Чи яах гээд байгаа юм? Намайг явуул. Би эгч дээрээ очно. Би чамаас сална.
Чэн: Чи сална гэж хэлэхийг бодоход ухаан чинь самуурчихаж. Тайвшраач. Хоёр гэр бүлийн холбоог зүгээр л "Сална" гэж хэлээд салгаж болохгүй. Чи арай илүү ухаалаг байж болохгүй юу?
Ван: Тийм ээ. Би төлөвшөөгүй. Тиймээс яваад тэр ухаалаг хүнээ ол. Хэрэв чи бидний гэрлэлтийг салгах араггүй гэж бодож байвал намайг Фу овогтын хэн нэгэнтэй гэрлүүлчих, тэгвэл бүх юм сайхан болно. Хэрэв би өөр хүнтэй гэрлэвэл одоогийнхоосоо зуу дахин дээр байж магадгүй. Би үнэхээр үүнийг тэвчих ёстой гэж үү?
Чэн: Амаа тат.
Ван: Би чадахгүй. Сална. Би чамаас салмаар байна. Чамаас сална. Би чамаас салмаар байна.
Чэн: Энэ талаар бодоод үзээрэй. Би өнөө орой ажлын өрөөндөө унтана.
Ван: Энэ тэнэг намайг үнэндээ түгжиж зүрхэлжээ. Эгч ээ. Би Фу Чэнчжоугаас салмаар байна.
Ян: Юу болоод байгаа юм бэ? Та бэр эгчэийг яаж дээрэлхэж чадаж байна аа? Энэ арай хэтэрч байна.
Цинь: Сяо Ван хаана байна?
Чэн: Тэр унтсан.
Ван: Эгч ээ. Би ердөө ч унтаагүй. Тэр намайг түгжчихсэн.
Ян: Чөтгөр гэж. Та бүр хэтэрхий даварч байна. Одоо хэдэн билээ? Та шоронгийн аргаар тоглосон хэвээрээ.
Ван: Эгч ээ. Би Фу Чэнчжоугаас салмаар байна. Энэ амьдрал… Би нэг ч өдөр ингэж амьдарч чадахгүй.
Ян: Тийм шүү, тийм. Та хүнийг ингэж хорьж байдаг. Энэ арай л хэтэрхий байна. Чи үнэхээр салах хэрэгтэй.
Цин: Ойлголоо, чи салахыг хүсч байна. Эгч нь чамтай хамт бас сална.
Ян: Хүлээгээрэй. Энэ бүхэн миний ахаас болсон. Надад энэ ямар хамаатай юм бэ? Ах аа. Хурдхан уучлалт гуйгаач. Энэ гэрлэлт салалтаар төгсөж болохгүй ш дээ.
Цин: Фу Чэнчжоу. Чи Сяо Ванд ингэж хандаж байгаа бол Сяо, Фу овогтуудын харилцаа холбоог үргэлжлүүлэх шалтгаан алга. Бид өмгөөлөгчөөр дамжуулан гэрлэлт цуцлуулах өргөдөлөө өгнө.
Чэн: Чи түүнийг авч явж болохгүй.
Цин: Явцгаая.
Ян: Би та нартай хамт явъя. Би чиний талд байгаа шүү. Яасан? Та хоёр гэр бүлийн харилцаанаас болж муудалцсан. Яах гэж намайг салалтандаа хутгалдуулдсан юм? Надад Сяо Цинд дурлах үнэхээр амаргүй байсан. Би хэнд гай болсон юм? Ах аа, хэрэв та энэ бүхнийхээ учрыг олохгүй бол надад ч гэсэн тантай уулзах хүсэл алга.
Чэн: Энэ гэрлэлт салалтаар төгсөх ёсгүй.
Ян: Яг зөв. Салалтаар төгсөх ёсгүй. Гэхдээ ах аа, энэ удаад яг юу болсон бэ? Яагаад ийм ноцтой болчихов?
Чэн: Би түүнд дүрмийг сур гэж хэлсэн. Тэр сурахаас татгалзсан. Түүнээс гадна, би чамд хэлсэн ч чи ойлгохгүй.
Ян: Дахиад л нөгөө “Фу овогтын эзэгтэй” гэдэг балай юмнаас болжээ. Үгүй ээ, ах аа, та аав ээжийг хэтэрхий их сонсдог. Манай бэр эцэг эхтэй чинь биш тантай гэрлэсэн. Хэрэв манай бэр эдгээр дүрмийг сурахыг хүсэхгүй бол түүнийг албадах хэрэггүй. Ах аа. Та хүүхэд байхын ажилдаа хатуу чанд, амьдралдаа сахилга баттай байсан. Би тэр бүхнийг ойлгож байна. Гэхдээ гэрлэлт хатуу чанд байдал, хувийн сахилга бат дээр суурилдаггүй. Гэрлэлт харилцан ойлголцол, буулт хийхийг шаарддаг.
Чэн: Тийм ээ, чи өөрийгөө энэ бүхнийг мэддэг гэж боддог уу?
Ян: Би тань шиг бизнест тийм ч сайн биш. Гэхдээ хүргэн дүү, харилцааны тухайд та хүргэн ахынхаа үгийг илүү сонсох хэрэгтэй. Би буруу яриад байна уу? Та Фу овогтын эзэгтэй гэсэн хэргэмтэй, харин хайртай эмэгтэйтэйгээ гэрлэх ёстой. Хэн ч Фу овогтын эзэгтэй байж болно. Харин Сяо Ван бол цорын ганц, ах аа. Би дахин нэг асууя, хэрэв Фу овогтын эзэгтэй хэргэмд бүрэн нийцсэн, дэгжин, сайн хүмүүжилтэй, ухаалаг, чадвартай эмэгтэй яг одоо гарч ирвэл… гэхдээ Сяо Ван биш шүү… бол та түүнд дурлах уу?
Чэн: Би…
-----------------------------------------------------------------------------------------
Чжан: Фу Ченчжоу арай л хэтэрхий байна. Тэр энэ 2-р хатагтайг хорьж л байдаг. Одоо хэдэн он билээ? Утгаггүй юм хийдэг хэвээрээ.
Эм: Хоёр дугаар хатагтай, гуниглах хэрэггүй. Эмэгтэй хүнийг үнэлэж мэддэггүй эр хүнд юу ч хэрэггүй.
Эм: Яг үнэн.
Эм: Манай 2-р хатагтай үнэхээр хөөрхөн, бидний хувьд Фу Ченчжоу хамгийн зохисгүй хүн.
Цин: Хэрэв Фу Ченчжоу чамайг гомдоож зүрхэлбэл эгч нь чиний төлөө шударга ёсыг сэргээх болно.
Ван: Та тэгээд тэрийг яаж сэргээх гэж байгаа юм?
Цин: Эхлээд би түүний компанийг дампууруулна, дараа нь түүнийг Бээжингээс хөөж гаргана. Түүн шиг хүмүүсийг сүйрүүлж, ичгүүртэй байдалд оруулах хэрэгтэй, ингэвэл чиний эсрэг хандвал ямар байдгийг тэд мэдрэх болно.
Ван: Эгч ээ, түүнд тэгж хэрцгий хандах хэрэггүй. Фу ах заримдаа надад үнэхээр сайн ханддаг.
Цин: Чи түүнд одоо болтол санаа тавьдаг юм шиг байна. Тэгвэл өнөөдөр салах дээрээ тулсан юу болсон юм бэ?
Ван: Үнэндээ тэр намайг Фу овогтын зүй зохистой эзэгтэй болгохыг үргэлж хүсдэг байсан. Гэвч юу ч болдог байсан би тэгж чадахгүй. Эгч ээ, би Фу ахыг маш онцгой хүн гэж боддог. Миний бодлоор түүнд эхнээсээ журамтай, гайхалтай, өөрт нь тохирох эхнэр хэрэгтэй байсан байх. Тэр бид хоёр анхнаасаа сайхан тохирох хосууд биш байсан бололтой.
Цин: Сяо Ван, би чамаас ганцхан юм асууя, чи Фу Чэнчжоуд хайртай юу? Чи түүнтэй хамт бүх амьдралаа өнгөрүүлэхийг хүсдэг үү?
Ван: Би мэдэхгүй.
Цин: Тэгвэл эгч нь чамаас өөрөөр асууж үзье. Хэрэв өндөр, царайлаг залуу байгаад хэрэв чи тоглохыг хүсвэл тэр чамтай тоглодог, хэрэв чи их унтахыг хүсвэл тэр чиний залхуу байдлыг өөгшүүлдэг, хэрэв чи сургуульд явахыг хүсэхгүй байвал тэр чамайг албаддаггүй бол ямар вэ? Тэр чамд сайн ханддаг гэж чи бодох уу?
Ван: Тийм ээ.
Цин: Тэгвэл, хэрэв энэ хүн Фу Чэнчжоу биш байсан ч чи түүнтэй гэрлэх үү?
Ван: Гэхдээ тэр хичнээн сайн байсан ч гэсэн тэртээ тэргүй Фу Чэнчжоу биш. Тэр хүмүүс намайг хэзээ ч дэмжиж байгаагүй. Хэзээ ч миний гутлыг зүлгэж байгаагүй.
Цин: Чиний уурлаж байгаа нь түүнд чи биш, харин тохирох эхнэр хэрэгтэй гэж бодсоноос болж.
Ван: Би зүгээр л... Хэрэв тэр илүү сайн эмэгтэйтэй таарвал тэр нь надаас ч илүү өөрт нь тохирно гэж бодож магадгүй байх. Юутай ч бидний гэрлэлт эхнээсээ л алдаа байсан бололтой.
Цин: Зүрх сэтгэлийн асуудалд зөв буруу гэж байдаггүй.
Эм: Ерөнхийлөгч Сяо. Фу Чэнчжоу хаалганы гадаа гурван цаг гаруй зогсож байна. Гадаа бороо орсоор л байна. Та хүсвэл…
Цин: Сяо Ван, чи Фу Чэнчжоугийн жинхэнэ санааг мэдэхийг хүсээгүй гэж үү? Чи түүнээс шуудхан асуухад чинь эгч нь туслана.
Ян: Хонгор минь, миний ах Сяо Ваныг уурлуулсан бол энэ түүний л буруу. Чи хүссэнээрээ түүнийг өөрөөсөө хол байлгаж болно. Харин би буруугүй! Гадаа бороо орж байна. Миний зүрх шархалсан байна.
Цин: Ах дүү хоёрыг нааш нь оруул.
Эм: За.
Ян: Хайр аа, өнөөдрийн замбараагүй явдалд зөвхөн миний ахын буруутай. Би түүнд аль хэдийн сургамж өгсөн. Чи түүнд уурласан хэвээрээ байгаа бол надад уурлах хэрэггүй. За юу? Би баталгаатай чиний талд шүү.
Чэн: Уучлаарай. Би Ванд сайтар санаа тавьж чадсангүй. Энэ бүхэн миний буруу.
Цин: Мэдээж энэ чиний буруу. Ван яаж буруутай байх юм? Фу Чэнчжоу. Чамаас нэг зүйл асууя. Чи Ванд үнэхээр хайртай юу?
Чэн: Мэдээж. Түүнийг гэсэн миний сэтгэл чин үнэн.
Цин: Гэхдээ чин сэтгэл чинь худлаа юм шиг санагдсан. Чи хайртай хүнийхээ дургүй зүйлийг нь хийлгэх гэж заавал албадах ёсгүй. Хэрэв одоо Фу овогтын эзэгтэйн стандартад илүү тохирох эмэгтэй гарч ирвэл чи түүнтэй гэрлэх үү? Фу Чэнчжоу. Чи үнэхээр юу хүсч байна? Фу овогтын эзэгтэйг үү, эсвэл Сяо Ваныг хүн гэдгээр нь үү? Өөр эмэгтэй хичнээн сайн байсан ч тэр тэр биш.
Чэн: Би зөвхөн Сяо Ваныг гэнэ. Өөр хичнээн сайн эмэгтэй байсан ч зөвхөн түүнийг сонгоно.
-----------------------------------------------------------------------------------------
Чэн: Өөр хичнээн сайн эмэгтэй байсан ч зөвхөн түүнийг сонгоно.
Цин: Ван бага байхдаа эцэг эхээ алдсан. Би ажилтай завгүй байдаг. Би түүнийг зохих ёсоор нь асарч чаддаггүй байсан. Тиймдээ би түүнд хамгийн сайн бүхнийг өгөхийн тулд үргэлж чадах бүхнээ хийдэг байлаа. Би Ваныг айх аюулгүй, аз жаргалтай өсөөсэй гэж хүсдэг. Би үүнийг өмнө нь хийж байсан. Одоо ч хийж байна. Мөн үргэлж хийх болно. Ван Сяогийн амьдрал санаа зовох юмгүй байх ёстой. Хэрэв чи үүнийг хийж чадахгүй бол Ваныг орхи. Фу Чэнчжоу, чи чадах уу?
-----------------------------------------------------------------------------------------
Цин: Фу Чэнчжоу, чи чадах уу?
Чэн: Би чамд амлаж байна. Би түүнийг бүх насаараа хамгаалж, юунд ч санаа зовохгүй байхыг нь батлая.
Цин: Өнөө орой амлалтаа санаж яваарай. Ваны чин сэтгэлийг битгий гонсойлгоорой.
Ян: Хайр аа, чи яагаад надаас асуухгүй байгаа юм бэ? Тэг л дээ, би чамд үнэхээр хайртай үгүйг надаас асуугаач. Би... Фу Ян... Би бурханаар тангараглаж байна. Би чамайг үүрд хамгаална, бас би чамд дуртай.
Цин: За.
Чэн: Бороо орж байна. Би… би чамайг гадаа нилээн удаан хүлээлээ. Би гадаа хүлээнэ гэдгээ чамд хэлээгүй юм.
Ван: Тэгвэл бороонд зогсох хэрэггүй. Чи хатгаа авч мэднэ.
Чэн: Чи аянганаас айдаг уу?
Ван: Тиймээ. Гэхдээ эгч надтай хамт байгаа. Гэвч өнөөдөр зөвхөн бороо орж байна, аянга цахилгаан алга.
Чэн: Тэгэхээр чи гэртээ харимааргүй л байна уу?
Ван: Бороо орсоор. Хөдлөхөөс ч залхуу хүрч байна. Бас тэгээд би чамд уур хүрсэн хэвээрээ.
Чэн: Намайг уучлаарай. Ван, би чамд нэг бэлэг бэлдсэн. Гэртээ буцаж очоод үзмээр байна уу?
Ван: Ямар бэлэг? Би... зүгээр л асуусан юм. Энэ үнэхээр миний хүссэн зүйл биш. Хэрэв чи миний гарыг атгаад намайг буцааж аваачвал…. Би дурамжхан байгаа ч...
-----------------------------------------------------------------------------------------
Чэн: Өнөөдөр Ваныг асарч байсанд баярлалаа
Цин: Тэр миний охин дүү. Энэ миний хийх ёстой зүйл. Фу Ченчжоу. Чи өнөө орой хэлсэн үгээ бүү мартаарай. Хэрэв чи Ваныг дахиж гомдоовол би түүнийг чамд тийм ч амархан өгч явуулахгүй байх.
Ян: Яг, яг. Ах аа, санаж яв. Хайр аа, хараач. Энэ хүргэн ахыг хар даа. Тэр үнэндээ над руу, хүргэн ах руугаа харж зүрхэлж байна ш дээ.
Чэн: Явцгаая.
Ян: Тэр намайг өшигллөө.
-----------------------------------------------------------------------------------------
Ван: Хөөх!
Чэн: Удахгүй чиний төрсөн өдөр байх аа? Энэ бүгдийг чамд зориулсан юм, төрсөн өдрийн бэлэгнүүд.
Ван: Фу ах аа, энэ бүхнийг надад гэж үү?
Чэн: Нэгээс хорин хоёр нас хүртэл өнгөрсөн жил болгоноор төрсөн өдрийн бүх бэлэг энд байгаа. Сяо Ван. Би чиний өнгөрсөн үеийн нэг хэсэг байж чадахгүй ч одооноос зөвхөн төрсөн өдрөөр ч биш, бас би чиний амьдралд өдөр бүр, үргэлж чиний хажууд байна гэж найдаж байна. Чамд таалагдаж байна уу?
Ван: Бараг л. Хөөе, нэг юм тодруулъя, бэлэг бол бэлэг, гэхдээ би таны уучлалыг шууд хүлээж авахгүй.
Чэн: Тэгвэл чи уучлахын тулд надаас юу хэрэгтэй вэ?
Ван: Тусдаа өрөөнд унт. Дараа нь та үнэлгээний хугацаанд орно. Хэрхэн биелүүлэхийг чинь харъя.
Чэн: За. Хэлснээр чинь болог. Гэхдээ энэ үнэлгээнд ахиц гаргах хэмжүүр байгаа юу?
Ван: Та зүүдэндээ. Ахицын мөр байхгүй. Сайхан зан аашинд оноо өгнө. Хэрэв та намайг уурлуулбал оноо хасагдана. Эцэст нь хангалттай оноо цуглуулсны дараа үнэлгээ дуусна
Чэн: За. Чиний хэлснээр болог. Маргааш би чамд амттай ямар нэг юм хийж өгөөд чамтай хамт байхын тулд ажлаасаа шууд гэртээ ирнэ.
Ван: Та яаж амжуулахыг харъя, Фу ах аа.
Чэн: Би чадах бүхнээ хийнэ, тэгвэл чи намайг хурдан уучлах байх.
-----------------------------------------------------------------------------------------
Ван: Фу овогтод манай Сяо овогтын уламжлалтай огт адилгүй цай өгдөг шинэ оны уламжлал одоо хүртэл байдаг гэж би бодсонгүй.
Цин: Фу овогт бол манай шинэ баян Сяо овогтоос ялгаатай нь олон тооны дүрэмтэй хуучны язгууртан гэр бүл.
Фу: Сүүлийн нэг сард Ван Сяо дагаж мөрдөх ёстой дүрмийг хэрхэн сурсан бэ?
Чэн: Аав аа. Би түүнд юу ч заагаагүй.
Фу: Утгагүй гэдэг нь! Тэр цайны аягыг яаж барьж байгааг хар. А? Хэрэв тэр дүрэм сурахгүй бол ирээдүйд гадуур гарахдаа манай Фу овогтыг эвгүй байдалд оруулсаар байх уу?
Чэн: Хэрэв Фу овогтын эзэгтэй болохын тулд таны стандартыг төгс хангасан хүнийг олохыг шаардаж байгаа бол та өөр хүүтэй болж, тэрийгээ бүр эхнээс нь өсгөж хүмүүжүүлж болно. Ван Сяо бол Ван Сяо, тэр өөр хэн ч биш. Хэрэв та бидний эсрэг сөргөлдөх бодолтой бол би Фу овогтын тэргүүний хувьд үгүй.
Фу: Чи…. Чи юу хэлж байгаагаа ойлгож байна уу?
Чэн: Мэдээж би ойлгож байна. Энэ хугацаанд би бүгдийг нь сайтар бодож үзсэн. Хэрэв энэ Сяо Ван эсвэл өөр хэн нэгэн байсан ч би хүсэхгүй. Хэрэв тэр хүн таны төгс бэр байсан ч хамаагүй.
Фц: Чи галзуурчихсан юм уу? Чи надтай өмнө нь хэзээ ч ингэж ярьж байгаагүй. Өөрийгөө хар, чамайг галзууруулсан хүн чинь энэ Сяо Ван.
Чэн: Энэ Сяо Вантай ямар ч холбоогүй. Аав аа, би бага байхаасаа л дүрмийг дагаж мөрддөг байсан. Та надад юу ч хэлсэн би биелүүлдэг байсан. Та намайг Фу гэр бүлийн тэргүүн бол гэж хэлсэн, би Фу овогтын тэргүүн болсон. Та намайг Сяо овогтын гэр бүлийн гишүүнтэй гэрлэ гэсэн. хэлсэн, би бас л Сяо овогтын гэр бүлийн гишүүнтэй гэрлэсэн. Та надад Сяо Ваныг зүй зохистой эзэгтэй болго гэж хэлсэн, би тэр үед ч бас татгалзаагүй. Би өмнө нь үүнийг буруу гэж боддогүй байлаа, учир нь миний ээж та хоёр бүхэл амьдралынхаа турш ингэж амьдарсан. Харин би би Сяо Ванаас асуухад тэр дургүйцсэн.Аав аа, та яасан бэ? Ээжид таалагдаж байгаа үгүйг нь асуусан уу?
Ян: Энэ чинь л миний ах, чанга залуу.
Цин: Миний сонссоноор, ээж гэр бүл тухайн үед дампуурлын ирмэг дээр ирж, аавын 5 тэрбум долларын хөрөнгө оруулалтын ачаар л амьжиргаагаа залгуулж байсан. Тийм байдлаар аав ээжийг дэргэдээ байлгаж, ёс суртахуунаар дарангуйлахын тулд энэ тусыг ашигласан юм. Аав аа, ээж үнэхээр эзэгтэй болохыг хүсч байгаа үгүйг та өөрөөсөө асуух хэрэгтэй байх. Хэрэв та асууж зүрхлэхгүй бол би өмнөөс чинь асууж болно.
Аав: Хангалттай.
-----------------------------------------------------------------------------------------
Аав: Хангалттай.
Цин: Яасан, аав намайг үгэндээ алдаа гаргасан гэж бодсон уу? Фу овогтын эзэгтэй болохын тулд тодорхой стандарт, зан байдлын хэм хэмжээг дагаж мөрдөх ёстой. Энэ чинь тэрхүү стандартыг хангасан хэн ч гэсэн Фу овогтын эзэгтэй болж чадна гэсэн үг биш гэж үү? Хэрэв хэн ч бай Фу овогтын эзэгтэй болж чадах юм бол аав ээжтэй гэрлэж, гэртээ авчрахын тулд яах гэж 5 тэрбумыг зарцуулсан юм бэ? Тухайн үед Бээжинд таны эрх мэдэл, зэрэг зиндааг харгалзах юм бол тань руу хошуурсан хүүхнүүд голын загас шиг олон байсан. Та тэндээс яагаад сайн бүсгүй олж чадаагүй юм бэ? Тэгвэл та яагаад танд огт хэрэггүй, дампуурч байгаа ядуу гэр бүлийн охинтой гэрлэх ёстой байсан юм? Сяо Ван, дахиад цай хийгээд аль.
-----------------------------------------------------------------------------------------
Аав: Сяо Ван, дахиад цай хийгээд аль.
Чэн: Аавдаа цай өг.
Ван: Аав аа, цай ууна уу.
Аав: Чи үнэхээр том болжээ. Одооноос эхлэн би чамайг хянаж чадахгүй нь. Одооноос эхлэн хүссэн зүйлээ хий.
Цин: Ээж ээ, бид таны хуучин шархыг сэдрээхийг хүсээгүй юм.
Ээж: Та нар бүгдээрээ сайн хүүхдүүд гэдгийг ээж нь мэднэ. Энэ санаатай зүйл биш.
Ван: Ээж, та аавд үнэхээр хайртай юу?
Ээж: Мэдээж би хайртай. Хэрэв хайр байгаагүй бол бид яаж олон жил хамт амьдарч чадах вэ дээ?
Ван: Фу ах аа, энэ чинь би эдгээр залхмаар олон дүрмүүдийг сурах шаардлагагүй гэсэн үг үү? Би Фу овогтын эзэгтэй байх хэрэггүй гэсэн үг үү?
Чэн: Чи Сяо Ван, Фу овогтын эзэгтэй, Фу Чэнчжоугийн эхнэр. Одооноос эхлэн чи зүгээр л өөрийнхөөрөө байх хэрэгтэй, энэ хангалттай байх болно.
Ван: Янзтай!
Цин: Тэгэхээр, би ингэж л тайрах ёстой юу?
Чэн: Мм, энэ талыг арай илүү тохируул.
Цин: Би энэ талыг аль хэдийн сайн тохируулчихсан! Ингэж үү?
Ван: Эгч ээ, хар даа, цас орж байна! эгч ээ, нааш ир, гарч цас харцгаая! Фу ах аа, гарч ирээд цасыг хар даа! Хөөх!
Ян: Би юу авчирсныг хар даа... маш гоё юм!
Ван: Хүргэн ах аа! Бээжинд салют буудуулахыг олон жилийн өмнө хориглоогүй гэж үү? Чи энэ хууль бус юмнуудыг хаанаас авсан юм бэ?
Ян: Өө, энэ чамд ямар хамаатай юм? Бид өөрсдийнхөө хашаанд энийг буудуулна, хэн ч биднийг хориглож чадахгүй. Тэрнээс гадна, хэрэв үнэхээр ямар нэгэн юм болбол надад үүний арыг даах хүчирхэг ах байхгүй гэж үү?
Чэн: Фу Ян! Чи зодуулахыг тэсэн ядан хүлээж байгаа бололтой.
Цин: Одоо чи миний нөхрийг хүртэл зодох нь уу?
Ян: Одоо би дахиад өрөвдмөөр ганцаардмал хүн байхаа больсон.
Чэн: Тиймээ. Надаас ялгаатай нь чи одоо дэмжих хүнтэй, хоёулаа надаар тохуурхаад л, харин намайг хамгаалах хэн ч байхгүй.
Ян: Хайр аа, ах руу хурдаан дайрахад минь туслаач!
Чэн: Чи муу бяцхан чөтгөр..
Ван: Та нар миний нөхрийг битгий дээрэлхээд бай!
Ян: Тэд намайг оночихлоо!
Чэн: Хөөе, болгоомжтой!
Цин: Хурдал, түүн рүү дахиад шид!
Чэн: Чи намайг уучилсан уу?
Ван: Фу ахаа, би таныг аль эрт уучилсаныг та мэдээгүй байсан юм уу?
Чэн: Би гадарласан, гэхдээ л итгэлгүй байсан юм. Би буруугаар ойлгочих байх гэж айсан л даа. Чи өөрөө надад ингэж хэлэхийг би сонсмоор байсан.
Ван: За, би таныг уучиллаа. Гэхдээ, одооноос та надад дахиж тэгж хандаж болохгүй шүү.
Чэн: За.
Ван: Та үүнийг хийж чадах уу? Та үнэхээр хийж чадах уу? Тэднийг шидээрэй!
Ян: Хурдан, хурдан, хурдан! Шинэ он гарахад 10 секунд үлдлээ! Хамтдаа салют асаацгаая! Ээжээ, аав аа. Ээж, аав аа, Шинэ он гарахад 10 секунд үлдлээ! Хамтдаа салют асаацгаая!
Ван: Ээж, аав аа, хурддаарай!
Ян: Бид бэлдэх хэрэгтэй, бид бэлдэх хэрэгтэй!
Бүгд: 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9,10! Шинэ оны мэнд!
Төгсөв.
Back to episodes Go home