USK_01-05

Bullied by Her Biased Family — Now the Maid Is the Obsessive CEO’s Treasure, Regret Comes Too Late!

Үргэлжлэх хугацаа:115мин

 

Гол дүрүүд:

Си: эр, Си Янли, Жинхай хотын их сургуулийн багш

Ши:эр, Ши Нан,Си Янлигийн үеэл дүү

Ю:эм, Юу Шуаншуан, оюутан

Ч: эм, Чэн Си-ийн гэрийн үйлчлэгч

Эмээ: Си Янлигийн эмээ

Ээж: Шуаны ээж

Ах: Шуаны ах

Мэй:Янлигийн найзын дүү

 

 

 

Эр: Боль гэж байна.

Си: Юу болоод байгаа юм?

Ши: Би харчихаад ирье. Юу болсон бэ? Зүгээр үү?

Ю: Баярлалаа. Төлбөрийн мөнгөө хулгайд алдчихлаа.

Ши:Сургалтын чинь төлбөрийг хулгайлчихсан юм уу? Хүлээж байгаарай. Их сургуулийн оюутан юм байна. Сургалтын төлбөрөө алдчихаж. Тэгээд уйлаад байгаа юм байна.

Си:энд 30мянга байгаа. Аваачаад өгчих.

Ши: Хөөх. Ах аа. Жинхай Анагаахын сургуулийн зочин багш болсоноосоо хойш оюутнуудад сайн болоо шив. Худлаа ярьж байгаа гэж бодохгүй байна уу?

Си:30-хан мянга шд. Олон юм ярихаа болиод хурдан өг. Яв.

Ши: За за. Мэдлээ. Май. Энд 30мянга байгаа.

Ю: 30мянгаа? Хэтэрхий их байна. Би авч чадахгүй. Надад 5000 байхад л болно. Бас би өрийн бичиг бичиж өгье. Гурван сарын дараа заавал эргүүлж өгнө өө.

Ши:Иймхэн мөнгө. Хандив гээд бодчих.

Ю: Болохгүй ээ, болохгүй. Би зүгээр авч чадахгүй. Заавал эргүүлж төлнө.

Ши: Мөнгөнөөс татгалздаг хүн анх удаа л харж байна. Энэ мөнгийг Си овогтын залуу ноён өгч байгаа юм. Буцааж өгмөөр байвал тэрэнд өгөөрэй.

Ю: Си Ян Ли.

4сарын дараа.

Ч: Чи...

Ю: Сай... сайн байна уу. Намайг Юу Шуаншуан гэдэг. Би Си Янлитай уулзах гэсэн юм.

Ч: Аа, гэрийн үйлчлэгч болох ярилцлагад орохоор ирсэн үү? Дагаад яв.

Ю:Үгүй ээ, үгүй. тийм биш. Мөнгө...

Ч: Яасан бүдүүлэг юм? Ирэв үү, үгүй юу мөнгө асуугаад. Март. Цалин өдрийн 800. Өдөр болгон цалингаа авна. Хийх юм уу?

Ю:Юу? 800? Хийе. Би хийе.

Ч: Дагаад яв.

Ю:Мөнгийг нь өгөхөөр ирээд, өндөр цалинтай ажил олчихдог байна шүү.

Ч: Наашаа цуглар. Эзэгтэй. Шинээр ажилд авсан цагийн ажилчид. Жинхай хотындээд давхаргын, удам судар сайтай авхай нар. Бүгд үйлчлэгчээр ажиллахаар ирсэн.

Эмээ: бүгд миний ач хүүгийн төлөө ирж. Ли Фейгээс хамаагүй дээр. Та нарын гол үүрэг бол миний ач хүү Си Янлийг халамжлах. Хэн нэг нь тэрний хүүхдийг тээж чадах юм бол манай Си овогтын бэр болно.

Эм: Ойлголоо, эзэгтэй.

Ю:Бид нар... үйлчлэгч биш юм уу?  Яагаад хүүхэдтэй бол гэж байгаа юм бол?

Эм: Си ноён ирж байна.

Эмээ: Янли, хүрээд ирэв үү. Алив, хар даа. Энэ миний чамд зориулж сонгосон үйлчлэгч нар. Таалагдсан хүн байвал болзож болно шүү.

Си: Эмээ, би хүнтэй сууж, хүүхэдтэй болохгүй. Судалгааны ажлаа л хиймээр байна. Сүүлийн үед би...

Эмээ: Хөөе. Ярих хэрэггүй. Би угаасаа ойлгохгүй. Миний мэдэж байгаа юм бол чи 30 хүрчихээд эмэгтйэ хүнтэй ойртож үзээгүй. Чамайг эрэгтэй хүн сонирхдог гэсэн яриа хүртэл гарчихсан байна лээ. Энэ удаа... миний үгэнд ор. Тэгэхгүй бол... би...чамайг тайван байлгахгүй гэж мэд.

Си: Эмээ. Хэтрүүлээд байна.

Эмээ: Би ч гэсэн ингэж хүчилмээргүй л байна.  Тэгвэл... ингэе. Хар даа... таалагдсан хүн байвал болзоод үз. За юу? Бусдыг нь дараа ярилцъя. За юу? Тэр үед чиний бодлыг өөрчлөх аргаа би олчихно оо.

Си: За яах вэ. Хэнийг ч хамаагүй сонгоод санааг нь амраая.

Ши: Их сургуулийн оюутан сургалтын төлбөрөө алдчихсан гэнэ ээ.

Си: Тэрийг сонгоё.

Ю:Намайг уу?

****************

Ю: Намайг уу? Намайг... Си ноён хувийн үйлчлэгчээрээ сонгож байгаа юм уу? Цалин нь өндөр байх даа. Баярлалаа, Си ноёнтон. Баярлалаа, Си ноёнтон. Би сайн ажиллана аа.    

Си:Чи ч бас далд санаатай байж. Эмээ, би орж амарлаа.

Эмээ: За.      Охин минь, амжилт.

Ю: Яаж байна аа?

Ж : Чи хэний хүүхэд юм?

Ю: Би зүгээр л их сургуулийн оюутан.

Ж : Баян айлд орох гэсэн шуналтай амьтан байж.

Ю: Чи... яагаад намайг алгадаж байгаа юм?

Ж :Жинхай хотын Жинхай Линий отгон охин байна. Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Си ноёныг надаас булааж байдаг. Хөөе. Хувцасыг нь тайл.

Ю: Би тэгээгүй. Намайг тавь. Тавиач...

Ж: Чам шиг бохир амьтанд бохир ус яг тохирно.

Си:Та нар юу хийгээд байгаа юм?

************

Си:Та нар юу хийгээд байгаа юм?

Ж: Си ноёнтон.

Си:Явцагаа.

Ж: Си ноёнтон. Тэр хэн ч  биш. Таны дэргэд байхад тохирохгүй. Бид нар таны сүйт бүсгүй болоход яг тохирох баян айлын охид.

Ю: Сүйт бүсгүй?

Си:Баян айлын охид оо? Энэ Жинхай хотодСи Янли миний сүйт бүсгүй болох хүн байхгүй. Тэрнийг би өөрөө сонгосон. Та нарт миний шийдвэрийг үгүйсгэх эрх байхгүй. Яг одоо... миний гэрээс яв. Дахиад хэлэхгүй шүү. Яасан? Босч чадах нь уу?

Ю:  Би... шагай эвгүй болчихож.

Ч: Залуу ноёнтон охидоос зугтаад байдаг. Юу Шуаншуан үнэхээр таалагдсан юм шиг байна.

Эмээ: Сайн л байна. Эртээд бэлдсэн эмээ орой өгч болох нь. Яадаг билээ... Явъя явъя.

*************

Ч: Хөөе. Шуаншуан. Эзэгтэй энэ шөлийг залуу ноёнд зориулж хийсэн юм. Аваачаад өгчих.

Ю: За.

Эмээ: Эмээ нь өөрөө хйисэн юм. Ахиухан идэж байж л шөнө хүчтэй байна шүү дээ.

Си: Тэр хоолонд учир байж.

Ю:Залуу ноёнтон. Таны шөл.

Си:Тэр байна. Тэр эмэгтэйчүүдээс ялгаагүй нэгэн байж. Тэгэхээр сургалтын төлбөрөө алдсан гэж худлаа хэлсэн байж таараа.

Ю:Залуу ноёнтон. Яасан бэ? Халуу шатаж байна шд.

Си:Гар нь хүйтэн... сайхан байна... Эмээ чамайг надтай унтуулах гэж хөлсөлсөн биз дээ? Яасан? Үгүй гэх гээюу? Эсвэл үнэд орж байгаа юм уу?

Ю:Би ажил хийх гэж ирсэн болохоос биеэ үнэлэх гэж ирээгүй. Үгүй ээ. Намайг тавь... Охин биеэ энэ хүнд өгнө гэж бодсонгүй. Өнгөрсөн шөнө хамгаалалт хэрэглээгүй. Хурдан эм авч ууя. Мөнгийг чинь буцааж өглөө. Одоо би өргүй болсон.

****************

Эм: Анагаахын 1- р курс, 3-р анги. Юу Шуаншуан.

Юу: Тийм ээ.

Эм: Найман долоо хоногтой жирэмсэн. Жирэмсэн юм байна шдээ.

Ю:Юу? Эмч ээ. Эндүүрэл гарсан байх. Би жирэмсэн байх ёсгүй.

Эм: Өөрөө хараач. Дөнгөж сургуульд орж байж... ийм залуугаараа яах гэж жирэмсэн болсон юм бэ? Ирээдүйгээ сүйтгээд, сургуулийн нэр хүнд унагачихлаа.

Эм: Юу Шуаншуан?  Жянсу мужийн хамгийн өндөр оноо авсан сурагч биз дээ? Хөдөөнөөс ирсэн гэсэн. Сурагчдын сонин дээр шилдэг сурагч гээд биччихсэн байсан.

Эм2: Харахад гэмгүй царайлчихаад ийм замбараагүй байсан юм уу.

Ю:Би эм уусан даа. Яагаад жирэмсэн болчихдог байна аа? Эмч ээ, манай гэрийнхэнд битгий хэлээрэй. Мэдэх юм бол намайг сургуулиас гаргачихна.

Эм:Чадахгүй ээ. Анхнаасаа хамгаалалт хэрэглэхгүй яасан юм? Гэрийнхэнд чинь бас сургуульд чинь хэлэх ёстой.

Ю:Үгүй ээ. Эмч ээ. Болохгүй.

Эм: Хурдан холдооч дээ. Хоёр цагаас хичээлтэй шд. Хүний цаг үрэхээ боль.

Эм2:Гэнэтхэн айхаа мэдэж гэнэ. Болгоомжтой байхгүй яасан юм? Хөөе. Эндээс хурдан холдож үз. Битгий сургуулийн нэр хүнд унагаад бай.

Эр: сургуулиас хөө. Сургаалиас хөө.

Бүгд:Сургаалиас хөө. Сургаалиас хөө.

Эм3:Биеэ үнэлдэг байх өө. Алив, бүгдээрээ зургийг нь аваад, илчилье.

Ю:Болохгүй ээ.

Эм2:  Зургийг нь хурдан аваарай.

Ю:Зураг авахаа боль. Болиоч. Боль. Би биеэ  үнэлэгч биш. Би буруугүй. Боль гэж байна. Боль л доо. Би биеэ үнэлэгч биш ээ... баярлалаа. Тэр байна. Си Янли. Намайг жирэмсэн болгосон хүн. Тэрнээс хойш удсан болохоор намайг санахгүй байх.     

Си:Юу болоод байгаа юм? Юун шуугиан бэ?

Эм: Си багш аа, энэ охин жирэмсэн юм байна. Би эцэг эхэд нь мэдэгдэх гэж байлаа.

Си: Жирэмсэн? Итгэлтэй байна уу?

Эм: Үзлэгийн цаасан дээр нь биччихсэн байна. Зуун хувь итгэлтэй байна.

Си: Дагаад яв. Дахиад үзлэг хийнэ.

Эр эр: Юу болоод байна аа?

Си: Тайван бай.

Ю:Хүйтэн байна.

Си: Битгий хөдөл. Зүрх чинь хэтэрхий хурдан цохилж байна. Тайван бай. Ураг байна. Яах аргагүй жирэмсэн байна. Энэ хүүхэд... минийх үү? ... Тэгээд, энэ хүүхэд минийх үү?

Ю:Юу гэнэ ээ? Ойлгохгүй байна.

Си:Анх таарахад чи сургалтын төлбөрөө алдчихсан гэсэн болохоор чинь би 30мянган юань өгсөн. Дараа нь уулзахад чи манай гэрт үйлчлэгчээр ажилд орсон байсан. Бас миний өвөрт орсон. Дараа нь сураггүй алга болчихсон. Чамайг мөнгө аваад тэр чигээрээ явсан юм байх гэж бодсон юм. Жирэмсэн болчихоод нууна гэж бодсонгүй. Яасан? Энэ хүүхдийг ашиглаж миний эхнэр болмоор байна уу?

Ю:Би таны бодож байгаа шиг тийм хүн биш. Би...

Си: Тэгвэл энэ хүүхдийг яаж тайлбарлах вэ?

Ю: Өөрөө хүчээр хүнтэй унтчихаад. Тэрний хүүхдийг олоод, гэрлэнэ гэж бодож байгаагүй... энэ хүүхэд... Энэ хүүхэд таных биш. Тэр явдлын дараа би... жирэмслэлтээс хамгаалдаг эм уусан.

Си:Тэгвэл өөр хүнтэй унтсан байх нь ээ. Юу Шуаншуан.    Гэрийнхэн чинь чамд өөрийгөө хүндэлж, хайрлахыг заагаагүй юм уу? Хачин юм даа. Яагаад уур хүрээд байна аа?

Ю:миний хэрэг... танд хамаагүй.

Си:Надад хамаагүй. Гэхдээ багшийн хувиар хүүхдээ төрүүлэх үгүйгүй сайн бод гэж зөвлөе. Нэгдүгээр курсийн оюутан хүүхэд өсгөхөд хэцүү. Сайн бодож байж шийдээрэй.

Ээж: Муу золиг. Сургуулиас гарч хүнтэй суу гээд байхад үгүй гээд байсан. Эцэггүй хүүхэд тээчихээд ичихгүй байна уу? Бос. Хурдан явж наад хүүхдээ авахуул.

Ах: Бушуу яв.

Ю:Би явахгүй ээ.

Ах: Явъя.

Ю: Явахгүй гэж байна.

Ээж: Чи галзуураа юу? Чи... чи...

Си:Боль.  

Ах: Чи хэн юм? Хүний хэрэгт битгий оролцоод бай.

Си:Анагаахын сургуулийн багш байна. Бие нь сул дорой байгаа. Гэрийнхэн нь байж асарч халамжлах ёстой байтал, ингэж болдог юм уу?

Ээж: Тийм ээ, тийм багш аа. Таны хэлдэг зөв. Хурдан гэрт нь аваачиж амраая. Явъя.

Ю:Үгүй ээ. Үгүй. Явахгүй.

Ах: Явъя.

Ю: Та нар намайг зодож ална.

Ах: Яваач. Яв.

Ю:Си багш аа.

Ах: Яваач. Яв. Яв.

Ю: Би явахгүй... явахгүй ээ... Үгүй ээ. Явахгүй... явахгүй. Явмааргүй байна.

Эр: Си багш аа. Хүний хэрэгт оролцох хэрэггүй байх. Ээж, аав нь аваад явчихлаа. Сайн сургах байлгүй. Зүгээр.

Си: Юу Шуаншуаны шинжилгээний хариуг миний ажлын өрөөнд аваад ирээрэй.

Эр: За.

Си:Хачин юм даа. Яагаад зүрх өвдөөд байна аа?

****************

Ю:Ээж ээ. Намайг яагаад энд авчирч байгаа юм?

Ээж:Наад хүүхдийг чинь авахуулахгүй өөр яах юм.

Ю:Болохгүй ээ.

Ах: Чиний юу хэлэх огтхон ч хамаагүй.

Ээж: Миний охин. Ээж нь чиний төлөө л ингэж байна. Ийм залуугаараа хүүхэдтэй болчихвол тосгоны элэг доог болно.

Ах:Яг үнэн.

Ю:Ээж ээ. Би ч гэсэн ингэмээргүй байна.

Ээж: Ээж нь чамд сайн нөхөр олсон. Хажуу тосгоны доголон Вангийн эхнэр хэд хоногийн өмнө нас барчихсан. Чамайг их сургуулийн оюутан болсон гэж дуулаад чамтай гэрлэе гэсэн. Сүйн бэлэг болгож 500мянгыг өгнө гэсэн. Хүүхдээ авахуулаад, онгон хальсаа шинээр оёулчихвал маргааш гэрлэж болно.

Ю:Ээж ээ. Юу Чиан бид хоёр хоёулаа таны хүүхэд. Та яагаад ганцхан  тэрнийг гэдэг юм бэ? Би ч гэсэн таны хүүхэд биз дээ. Би хүн болохоос хүүхэд гаргадаг машин биш.

Ах: Эмэгтэй хүүхэд гаргаж, эрчүүд бид нарт үйлчлэх гэж төрдөг юм шд. Яаж өөрийгөө надтай харьцуулж чадаж байна аа.

Ю:Би гэрлэхгүй. Би та нараас хобоогоо тасалж байна.

Ах: Хөөш.

Ээж: Чамд өөр сонголт байхгүй. Сургуульд чинь чамайг гарна гээд хэлчихсэн. Өнөөдөр заавал наад хүүхдийг чинь авахуулна.

Ах: Ээж ээ, хангалттай.

Ю:Намайг тавь.

Ах: Цаг үрэхээ больё. Хурдан чирч оруулаад хүүхдийг нь авахуул.

Ю:Надад битгий ир. Энэ чинь хууль зөрчсөн хэрэг. Намайг тавь. Тавиач.

Ши: Аан? Тэр чинь... Ах аа. Ах аа. Баларсаан. Юу Шуаншуаны хүүхдийг авахуулах гэж байна.

****************

Эмээ: Хөөе. Миний бэр охиныг авчрахаар яваагүй билүү? Хаана байна?

Си: Жирэмсэн байна лээ. Хүүхэд нь минийх биш гэсэн.

Эмээ: Юу гэж тийм байдаг юм. Би хүн явуулж шалгуулсан. Тэр охин юу ч мэдэхгүй гэнэн хүүхэд. Элдэв хүнтэй орооцолдох хүн биш.

Си:Тэр шөнийн дараа жирэмснээс хамгаалдаг эм уусан гэсэн.

Эмээ: Тэр эм чинь 100% баталгаатай биш шүү дээ. Та хоёр нийлэх тавилантай юм байлгүй. Тэгээд тэгж байгаа юм. Байна.

Эр: Си багш аа, таны хэлсэн шинжилгээний хариу гарсан. Юу Шуаншуаны хэвлийд байгаа хүүхэд таных мөн байна.

Си:Наадах чинь үнэн үү?

Эр: Тийм ээ, баттай.

Си:Тэгвэл яагаад худлаа хэлсэн юм бол?Эмээ. Тэр шөнө яагаад миний өрөөнд орж ирсэн юм бол? Та мөнгө өгсөн үү?

Эмээ: Мөнгө? Үгүй ээ. Би чамд шөл өг гэж явуулсан юм.

Ч: Нээрэн, залуу ноёнтон. Би энийг таны өрөөнөөс олсон. Дотор нь 30мянга байна лээ.

Си:Энэ миний өгсөн карт байна. Мөнгө эргүүлж өгөх гэж ирсэн гэж үү. Арай, би буруу ойлгосон юм бол уу?

Ши: Ах аа. Ах аа. Баларлаа. Юу Шуаншуаны хүүхдийг авахуулах гэж байна.

Си:Явъя.

Ши: За.

Эмээ: Тэнгэр минь.

Ю: Намайг тавь.

Ах:Хэвт.

Ю: Намайг явуулчих л даа. Намайг тавиач дээ.

Ах: Битгий хөдлөөд бай.

Эмч: Хөөе. Умайн хана нь хэтэрхий нимгэн байна. Үр хөндөх юм бол дахиад хүүхэдтэй болж чадахгүй. Гэхдээ урьдчилгаа мөнгийг чинь буцааж өгөхгүй шүү.       

Ээж:Тийм байж магадгүй, тэгэхгүй ч юм билүү. Эхлээд инжний мөнгийг нь авчихъя. Хурдан эхэл.

Ю: Гуйж байна. Хүсэхгүй байна. Хүсэхгүй байна. Үгүй ээ. Намайг тавь... намайг тавь л даа. Болохгүй ээ. Болохгүй. Үгүй. Си Янли. Жинхай хотын хамгийн эрх мэдэлтэй хүн гээгүй билүү. Намайг авраач дээ. Хүүхдээ авар л даа... айгаад байна. Айгаад байна...

Си: Больцогоо... Больцогоо...

Ах: Дахиад л чи юу? Энэ манай гэрийн хэрэг.

Ээж: Чи... чи чи чи... ёоёо...

Ю: Си Янли. Ирчихлээ...

Си:Би байна. Битгий ай. Би энд байна. Хэн ч чамд хүрч чадахгүй.

Ээж: Миний охиныг яах гээ вэ?

Си:Өнөөдрөөс Юу Шуаншуан Си Янли миний эмэгтэй. Дахиад тэрнийг дээрэлхэх юм бол... хэнийг ч зүгээр өнгөрөөхгүй.

Ах: Си Янли... Си Янли... Жинхай хотын тэргүүн баяны цор ганц өв залгамжлагч... Си Янли биш биз дээ...

Ши: Мэдэж байвал болж дээ. Дахиад манай бэр эгчид ойртоод үзээрэй.

Си:Ши Нан.

Ши: Байна.

Си:Энэ хэргийг ингээд орхиж болохгүй. Энэ хууль бус эмнэлэг, эмчийг цагдаад мэдэгд. Бас... энэ хоёрыг... хүч хэрэглэх дуртай юм чинь... нэг нэг гарыг нь хугал.

Ах: Юу.... болохгүй ээ. Болохгүй.

Ээж: Үгүй ээ.

Ши: Хүн байна уу.

Ах: Болохгүй ээ. Битгий...

Эмч: Миний буруу. Миний буруу.    

Ээж: Үгүй ээ. Ёоёо... ёоёо...

Ши:Янлигаар оролдож байдаг. Олиггүй амьтад.

Ээж: Ёоёо...

***************   

Эмээ:  Хүүе, бэр минь. Сэрчихэв үү?..... Хүүе, бэр минь. Сэрчихэв үү?Бие нь яаж байна? Зүгээр үү?

Ю: Эзэгтэй? Си Янли. Та хоёр яагаад... Си ноёнтон, тусалсанд баярлалаа. Маш их баярлалаа. Нээрэн, энэ өрөө их үнэтэй байх. Би мөнгийг нь буцааж өгнө өө.

Эмээ:   Тэнэгхэн минь. Чи манай Си овогтын хүүхдийг тээж байгаа. Тэгэхээр манай Си овогтын хүн гэсэн үг. Юу буцааж өгөх гэж. Тоох хэрэггүй.

Ю: Үгүй ээ. Би хүүхдээ ашиглаж Си овогтыг сүрдүүлнэ гэж бодоогүй. Энэ хүүхэд миний хүүхэд. Би та нарт яасан ч төвөг удахгүй. Би явлаа.

Си:Шал хүйтэн байгаа. Хэвтэж бай.

Ю:За-залуу ноёнтон.

Си: Чамайг манайд мөнгө эргүүлж өгөхөөр ирснийг би мэдсэн. Бас надтай гэрлэхээр ирээгүйг чинь   мэдэж байна. Би чамайг буруу бодож байж. Уучлаарай. Намайг уучилж болох уу?

Ю: Жинхайн хамгийн том эрх мэдэлтэй, Си овогтын залгамжлагч надаас уучлалт гуйж байдаг.

Си:Шуаншуан. Намайг уучлах уу?

Ю: Үгүй ээ. Би таныг буруутгаагүй. Залуу ноёнтон. Энэ хүүхдийг хүсэхгүй байгааг чинь ойлгож байна. Гэхдээ эмч намайг дахиад жирэмсэлжч чадахгүй байх гэсэн. Тийм болохоор... тийм болохоор би хүүхдээ гаргамаар байна. Энэ хүүхэд минийх. Би та нараас хариуцлага хүлээж, тусламж өг гэж гуйхгүй.

Эмээ: Юу яриад байгаа юм бэ?... Юу яриад байгаа юм бэ? Шуаншуан. Чи оюутан. Дээр нь чамайг харж хандах гэр бүл алга. Яаж ганцаараа хүүхэд төрүүлэх юм? Тэгээд ч, хүүхдээ төрсний дараа яаж өсгөх юм? Сургуульдаа явж чадахгүй болно. Чамд тэр ээж чинь тусална гэж бодож байна уу?

Ю: Би... хичээлдээ явангаа ажил хийнэ ээ.

Эмээ: Энэ хүүхдийг дээ. Энэ Янлигийн хүүхэд. Хариуцлага хүлээх ёстой. Манай Си овгийнхоннэр хүндтэй, олонд хүндлэгдсэн айл. Та хоёрыг орхихыг Янлийд яасан ч зөвшөөрөхгүй. Хэлээдэх, тийм үү?

Си:Тийм ээ. Си овогтынх хүүхдээ орхихгүй. Хоёулаа гэрлэе.

Ю: Би жирэмсэн байгаагүй бол залуу ноёнтон над шиг хүнтэй яасан ч гэрлэхгүй.

Эмээ: Манай Си овогтынх та хоёрыг сайн харж хандана. Тийм болохоор юунд ч санаа зовох хэрэггүй. Сайн амраад, биеэ л бод. Хүүхдийг чинь төрсний дараа Янли та хоёрын хуримыг хийж өгнө.

Си:Хүүхдэд аав нь хэрэгтэй.

Ю: Юу ч болсон бай, хүүхдээ төрүүлэх хэрэгтэй. За яах вэ. Би Си овогтынд нүүж очъё.

*****************

Бүгд: Эзэгтэй, залуу ноёнтон, залуу эзэгтэй тавтай морил.

Си:Одооноос чи энэ гэрийн эзэгтэй болсон болохоор дасах хэрэгтэй.

Ю: За. Энэ газар...

Си:Яасан?

Ю:өөрчлөгдчихсөн байна. Энэ өрөө өөр болчихож...

Эмээ:Хөөх. Ганц хараад л мэдчихлээ. Бид хэдийн хичээл зүтгэл талаар болоогүй л юм байна. Хар даа. хурц ирмэгнүүдэд бүгдэд нь хамгаалалт хийчихсэн байгаа. Бас аяга тавагнуудаа бүгдийг нь хуванцараар сольчихсон. Алив, ийшээ суу... Суу суу. Бас... өөрсдийгөө танилцуул.

Жо: Залуу эзэгтэйн жолооч байна.

Хо: Би хоолны мэргэжилтэн.

Эмч: Би таны эмч.

Эм: Би төрсний дараах эмчилгээг хариуцна.

Ф: Би таны стилист.

Бүгд: Бид залуу эзэгтэйд үйлчлэх болно.

Ю: Эзэгтэй, энэ...

Эмээ: Намайг юу гэж дуудах билээ?

Ю: Эмээ. Энэ арай хэтрэх юм биш үү.

Эмээ:Юу нь хэтрэх вэ дээ.Чи миний хайртай бэр охин болсон. Харин ч би чамайг хооллодог хүн авах гэж байгаад чамайг ичих байх гээд больчихсон.

Ю: Хэрэггүй ээ, хэрэггүй. Би өөрөө хоолоо идчихнэ.  Хэрэггүй.

Эмээ: Хөөе... Шуаншуан эгдүүтэй юм аа.

Си:Эмээ, одоо болно оо. Иччихлээ, тоглохоо боль л доо. Явъя. Би өрөөг чинь заагаад өгье. Энэ чиний өрөө. Таалагдахгүй байгаа юм байна уу?

Ю:Энэ өрөөг эмээ тохижуулсан юм уу?

Си:Үгүй. Энэ өрөөг... би өөрөө тохижуулсан юм.

Ю:Залуу ноёныг ийм мэдрэмжгүй гэж мэдээгүй юм байна. Энэ өрөө... таван настай хүүхдийнх шиг...

Си:Яасан? Таалагдахгүй байна уу?

Ю:Таалагдаж байна. Зүгээр л гайхаад. Залуу ноён миний төлөө ийм юм хийнэ гэж төсөөлсөнгүй.

Си:чи үйлчлэгч биш шүү дээ. Залуу ноён гэж дуудах хэрэггүй.

Ю:Тэгвэл... Си доктор.

Си:Хэтэрхий ёсорхог...

Ю:Си багш.

Си:Тэгж дуудах хэрэггүй.

Ю:Тэгвэл... Си Янли. Янли?

Си:Янли гэж дууд.

Ю:Янли. Янли.Янли. Янли. Янли. Янли. Янли. Янли. Янли. Янли. Янли. Янли. Янли. Янли. Янли.Янли. Янли. Янли.Янли. Янли. Янли.Янли. Янли. Янли. Янли. Янли. Янли.Янли. Янли. Янли.Янли. Янли. Янли.

Си: Юу үглээд байгаа юм?

Ю:Би... Нэрээр чинь дуудэх эвгүй санагдаад, хэлж үзэж байна.

Си:За яах вэ. Дураараа бол. Миний өрөө хажууд байгаа. Юм хэрэг болбол тогшоорой.

Ю:За.

Си:Мартсанаас... өнөө шөнө бороо орох юм шиг байна. Цонхоо хаахаа мартав.

Ю:Зүүд шиг юм аа.... ээж ээ, миний буруу. Намайг гаргачих л даа. би дахиад тэгэхгүй ээ.

Си:Яасан бэ?

Ю:Айгаад байна...

Си:Аянганаас айдаг юм уу?

Ю:Тийм.

Си:Жаахан хүүхэд шиг. Тавихгүй юм уу?

Ю:Уучлаарай. Намайг уучлаарай. Би айгаад байна. Намайг жаахан байхад ээж түлээний пинд цоожилчихдог байсан.

Си:Битгий ай. Одоо хэн ч чамд муу юм хийхгүй. Би юу хийгээд байна аа? Аав болж байгаа болохоор... ингээд байгаа юм бол уу? Байна уу.

Ши: Ах аа. Цаг хэд болж байгааг мэдэж байна уу?Үүрийн гурав болж байна. Би сайхан харагдахын тулд унтах хэрэгтэй шд.

Си:Чен Ланыг барьж аваад... А өрөөнд хэд хоног хорь.

Ши:Ах аа. А өрөө чинь ямар ч гэрэлгүй тас харанхуй өрөө. Тэнд 7хоносон хүн галзуурна.

Си:Харин ч хөнгөн шийтгэл байна.

Ши: Шуаншуанд үнэхээр сэтгэлтэй болчихсон юм уу?

Си:Дуугүй л хэлснээр хий.

****************

Ю: Юу болоод байна аа? Зүү-зүүд юм бол уу?

Си:Яагаад ингэж хараад байгаа юм? Шөнө юу болсныг мартчихаа юу?

Ю:Шөнө өө? Уучлаарай, уучлаарай. Би алдаа гаргачихаж. Уучлаарай. Би дахиад тэгэх...

Си:Чамаас уучлаарай гэдэг үг сонсмооргүй байна. Чи миний хүүхдийг тээж байгаа. Надад итгэж болно. Чамайг халамжлах миний үүрэг.

Ю:Чи... чи сайн аав болохбайх.

Си:Тэгнэ ээ.

Ю:Си Янли шиг боловсон хүнтэй гэрлэсэн хүн жаргах байх даа. Харамсалтай нь... тэр хүн би биш. Залуу ноёнтон... Янли... нэг юм гуйж болох уу?

Си:Хэл хэл.

Ю:Би хичээлдээ явмаар байна. Ээж намайг сургуулиас хасуулчихсан гэсэн. Надад тусалж чадах уу?

Си:Одоохондоо завсарласан нь дээр байх.

Ю:Болохгүй ээ. Би их сургуульд орох гэж чадлаараа хичээсэн. Яасан ч сургуулиа орхихгүй. Янли... надад тусалчих л даа. Гуйж байна.

Си:За яах вэ. Татгалзах арга алга.

*************

Эм: Хүнтэй суугаагүй байж жирэмсэн болсон гээд байсан чинь... яаж ирж чаддаг байна аа?

Эм2: Ээж нь тэрнийг хагас саяар зарчихсан гэж сонссон. Хүүхдийг нь эцэгтэй болгох гээд тахир дутуу хүнд зарчихсан гэсэн.

Мэй:Иймэрхүү хүмүүсийг сургуулиас хөөсөн нь дээр. Тэгэхгүй бол сургуулийн бас бид нарын нэр хүнд үгүй болно. Ичдэггүй юм байхдаа?

Эр:Дуугүй бай. Багш ирж байна.

Бүгд: Хөөх.

Эм: Царайлаг юм аа.

Ю:С-Си Янли...

*************

Бүгд: Хөөх.  Царайлаг юм аа. Ямар гоё өндөр юм бэ? Царайлаг юм аа.

Ю: С-Си Янли...

Эм: Хөөх. Царайлаг юм аа.

До: Янли ах аа.

Эм: Си багш, Жинхай хотын их сургуулийн эмнэлгийн шилдэг мэс засалч гэсэн.

Эм:Жилд гуравхан удаа лекс ордог гэсэн биз дээ? Өнөөдөр яагаад манай ангид орж байгаа юм бол?

Си: Оюутнууд аа. Ли багш чинь жирэмсний амралтаа авсан. Тийм болохоор энэ улиралд би эмгэг судлалын хичээл орно.

Бүгд: Хөөх. Ашгүй дээ. Гоё юм аа. Хөөх.

Мэй: Янли ах манай үеэлийн сайн найз нь. Би багадаа гэрт нь очдог байсан юм.

Эм: Мэймэй, чамд бүр атаархчихлаа.

Си:Олдмол хариу үйлдэл нь гипертрофи...

Эм: Ёстой царайлаг юм аа. Сая над руу харсан. Миний өвдөг чичрээд байна.

Эм: Си багш ганц бие гэсэн.

Мэй: Юу бодоод байгаа юм? Чамайг тоохгүй.

Эм:Мэймэй. Чи Си багшийн гэрт очиж байсан юм чинь дараа бид нарыг дагуулж очиж болох уу?

Эм: Мэймэй, Си багш чам руу ирж байна.

Мэй:Янли ах аа...

Ю:Янл... Си багш аа. Энэ...

Си:Жирэмсэн болохоор... шим тэжээл хэрэгтэй.

Ю:Баярлалаа.

Мэй:   Янли ах аа. Яагаад энэнд юм өгөөд...

Си:Сон Вэй. Би чиний багш. Тэгж дууд.

Мэй:   Си багш аа. Бас тэр самбарыг арччихаарай. Юу Шуаншуан. Чи Янли ахтай ямар холбоотой юм? Яагаад чамд хоол өгч байгааюм?

Ю:Си багш... миний байдлыг мэдэж байгаа болохоор эелдэг зан гаргаж байгаа юм.

Эм:Чи жирэмсэн биздээ? Яасан? Хэлэхээсээ ичээ юу?

Мэй:энэ биеэ үнэлэгч байх. Хүнтэй ч суугаагүй байж жирэмсэн болчихоод. Янли ахаар оролдох юм бол тамд очино гэж мэд.

Эм: Мэймэй, тайвшир. Си багш энэн шиг хүнд яасан ч татагдахгүй.

Мэй:   Хн. Янли ахаар оролдох юм бол... харамсаад ч барахгүй болгоод өгнө дөө.

Эм: Мэймэй. Тэгээд яах юм?

Мэй: Тэгнэ ээ, нууц амраг байж таараа. Миний зөв байж.     

Ю: Чи... судалгааны ажилтай завгүй биз дээ? Яагаад гэнэтхэн хичээл заахаар болчихсон юм?

Си:Чамд санаа зовоод.

Ю:Би жаахан хүүхэд биш шд.

Си:Хүүхэд биш... гэхдээ жирэмсэн. Сургууль дээр чиний тухай цуу яриа гарсан. Чамайг сэтгэлээр унах байх гээд...

Ю:Надад хичээл л чухал. Бусад нь хамаагүй.

Си:Миний өгсөн бялууг идсэн үү? Таалагдсан уу?

Ю:Идчихсэн. Амттай байна лээ.

Си:Ашгүй дээ. Өдөр болгон авч өгнө өө. Өөр идэхийг хүссэн юм байвал хэлээрэй.

Ю:Юу... хэрэггүй ээ. Хүмүүсийн хэл амнаас айж байна.

Си:Хамаагүй гээгүй билүү?

Ю:Хүмүүс надаас болоод чамайг шоолохыг хүсэхгүй байна. Яасан?

Си:Яагаа ч үгүй. Си Янли, яагаад байгаа юм бэ? Гэхдээ арьс нь ёстой зөөлхөн юм аа.

**************

Эмээ: Шуаншуан. Янли өнөөдөр чамд тусалсан уу?

Ю:Тэгсэн, эмээ.

Си:Эмээ, санаа зовох хэрэггүй. Тэрнийг хүмүүс дээрэлхэж чадахгүй.

Эмээ: Ашгүй дээ. Чи ч гэсэн биеэ боддог юм шүү. Аан? Шөл аваад ирлээ.

Ч: Эмч залуу эзэгтэйг цус багатай байна гэсэн. Энэ хонины шөл тэжээллэг болохоор залуу эзэгтэй сайн уугаарай.

Ю:Баярлалаа, Чэн эгч ээ.

Си:Чэн эгч ээ. Надаа байхгүй юм уу? ... Надаа байхгүй юм уу?

Ч: Тэр...

Эмээ: Энэ шөл Шуаншуаны цус багадалтыг нөхнө. Чамд байхгүй.

Си: Эмээ. Ингэж ялгаварлаж болохгүй биз дээ. Шуаншуаныг хараад ач хүүгээ мартчихсан юм уу?

Эмээ: хонины махтай     чамд тохирохгүй болохоор л тэгж байна. Хүүхэд олдоод удаагүй байхад, та хоёр залуу хүмүүс... биеэ сайн барихгүй бол хүүхдэд муу... Шуаншуан, чи зүгээр үү?

Ю:Зүгээр. Зүгээр...

Эмээ: Чиний төлөө л тэгж байна. 30 хүрчихээд эмэгтэй хүнтэй ганц л удаа унтаж үзсэн. Мэдээж хүсэлгүй яах вэ. Удаан тэвчих ч биед муу. Та хоёр сайн ярилцаад, болгоомжтой байдаг юм шүү. Мэдэв үү?

Ю: Эмээ ёстой шулуухан юм аа. Хоол идэж байхад яаж ийм юм ярьдаг байна аа? Гэхдээ залуу ноёнтон биеэ бариад байвал жинхнээсээ өвдчих юм бол уу?

Си:Юу хараад байгаа юм?

Ю: Юу ч биш.

Ю:Яагаад ингэж...

Си:Шуаншуан. Чамайг зөвшөөрвөл...

Ю:Утас дуугарч байна.  Юу? Ээж яасан юм?

**************

Си:Тайван бай. Сандрах хэрэггүй. Чи жирэмсэн шүү.

Ю:Юу Чиан, ээж яасан бэ?

Ээж: Муу золиг. Чамайг алчихъя л даа. Алаад хаячихъя.

Си:Амаа оёулмаар байна уу?

Ах: Чамаас болж байгаа юм.  Юу Шуаншуан. Хүний ач мэддэггүй, гичийЯасан? Баян хүний эхнэр болоод бид нарыг хаяж байгаа юм уу? Аан? Энэ хүн бид нарыг яасныг чи мэдэх үү? Энэ... Си Янлий харанхуй өрөөнд 7хоног түгжсэнээс болоод ээж галзуурчихлаа. Бас миний гарыг хугалсан.

Си:   Гичий гэж дуудна гэнэ ээ?

Ах: Чамаас айна гэж бодоо юу? Сайн сонс. Амиа алдах байсан ч би чамайг ална.

Ю:Миний төлөө тэгсэн юм. Уураа надад гарга.

Си:Өөрөө айж байгаа мөртлөө, зориг гаргаж намайг хамгаалж байдаг. Эгдүүтэй гэдэг нь.

Ах:Гадны хүнээр гэрийнхнээ дээрэлхүүлж байдаг.

Ю:Эхлээд та нар намайг дээрэлхээ биз дээ.

Ах: За яах вэ. За яах вэ. Хүний ач мэддэгүй, гичий. Чамайг алчихъя...

Ю: Янли, зүгээр үү? Өвдөж байна уу?

Си:Зүгээр ээ. Хэлээдэх. Өнөөдөр яах гэж дуудсан юм?

Ах: Мөнгө өг. Миний ээжид, бас надад нөхөн төлбөр өг. Хорь... үгүй ээ, тавин саяыг өг.      

Ю:Надад тавин сая байхгүй.

Ах: Чамд байхгүй, найз залууд чинь байгаа.

Си:Надад мөнгө байгаа. Гэхдээ чи авахдаа  итгэлтэй байна уу? Ороод ир...

Ах: Яах гээ вэ? Хөөе. Хөөе... боль.

Си: Битгий хар. Хүүхдэд муу. Санаа зовоод байгаа юм уу?

Ю:Намайг гэр бүлээ гэж боддоггүй ч гэсэн намайг өсгөсөн хүмүүс. Хамаагүй зодох хэрэггүй.

Си:Сонссон уу? Одоо болно. Юу Шуаншуан Си Янли миний эхнэр. Тэрнийг дээрэлхвэл, Си Янли намайг дээрэлхэж байгаа хэрэг. Ойлгосон уу?

Ах: Тийм ээ. Ойлголоо...

Си: Энд нэг сая байгаа. Эмчилгээний төлбөр гэж бод. Хоёулаа явъя.

*************

Ю:Нуруу чинь хөхөрчихөж. Уучлаарай, надаас л боллоо.

Си:Тэнэгхэн минь. Өөрийгөө буруутгах хэрэггүй. Танай ээж, ах хоёр л буруутай. Хэмжээгээ мэдэхгүй...

Ю:Намайг яагаад ингээд байдгийг нь би ч ойлгохгүй байна. Эмэгтэй болохоор тэгдэг юм бол уу?

Си:Араатан ч өөрийн үр төлийг ингэхгүй. Байдлыг нь харахад... чи...

Ю:Юу гэж?

Си:Өргөмөл хүүхэд нь юм бол уу?Юу ч биш ээ. Цаг агаараар өнөө шөнө бороо орно гэсэн. Би энд унтчих уу?

Ю:Б-би... би...

Си:За за. Би түргэдчихлээ...

Ю:Өнөөдөр энд унтчих. Яах вэ? Миний зүрх дэлсээд байна. Мэдэгдэж байгаа бол уу?

Си:Битгий ай. Би энд байна. Би хүүхэд та хоёрыг хамгаална.

*****************

Ю:Сун Мэй. Чи яачихаад байгаа юм?

Мэй: Сургуулийнхан бүгдээрээ чамайг хөгшин баяны жирэмсэн нууц амраг гэдгийг мэдэж байгаа. Энд юугаа хийгээд байгаа юм? Чамд ичих нүүр алга уу?

Ю:Наадах чинь цуу яриа. Хэн нэг нь намайг гүтгэж байна. 

Мэй: Цуу яриа?Юу Шуаншуан. Тосгоны ядуу айлын хүүхэд байж үнэтэй брэндийн хувцас өмсчихөөд. Үсний зүүлт чинь хүртэл алмаз байна. Бид нарыг тэнэг гэж бодоо юу?

Эм: Анхнаасаа л надад таалагддаггүй байсан.

Эм: Манай ангийнх гэхээр ичмээр юм аа.

Мэй: Чам шиг амьтан манай сургуулийн нэр хүндийг унагаж байна. Би өнөөдөр Юу Шуаншуаныг сургуулиас хөөх хүсэлт гаргана.

Бүгд: Сургуулиас хөө. Сургуулиас хөө. Сургуулиас хөө. Сургуулиас хөө.Сургуулиас хөө. Сургуулиас хөө. Сургуулиас хөө. Сургуулиас хөө. Сургуулиас хөө. Сургуулиас хөө.Сургуулиас хөө. Сургуулиас хөө.

Ю:Сун Мэй. Би мэдэж байна. Энэ цуу яриаг чи тараасан биз дээ? Намайг сурлагадаа сайн болохоор, багш надад сайн байдаг болохоор чи атаархаж байгаа. Даанч чи сурлагаараа намайг гүйцэхгүй болохоор ийм хөгийн арга хэрэглэж байгаа биз дээ. Сун Мэй. Хоёр нүүртэй амьтан... Хоёр нүүртэй амьтан.

Мэй: Гайгүй байлгүй. Чамд атаархсан гэсэн үү? Муу балиар янхан. Би яасан гэж чамд атаархах юм?

Ю:Тавь!

Мэй: Явъя. Явж багштай уулзъя. Чам шиг амьтныг заавал сургуулиас хөөлгөнө.

Ю:Тавь!

Эм: Мэймэй. Одоо больсон нь дээр байх. Хүүхэд нь эндчихвэл бид нар хэрэгт орно.

Мэй: Хулчгар. Худлаа маяглаж байгаа юм.

Ю:Өвдөж байна.

Си:Боль!

Мэй: Си... Си багш аа.  Өнөөдөр амардаг өдөр чинь биз дээ. Яагаад энд...

Си: Яаж байна? Хаана өвдөж байна?

Ю: Гэдэс өвдөөд байна.

Мэй: Хүлээгээрэй. Си багш аа. Та энэ Юу Шуаншуантай ямар холбоотой юм?

Си: Өнөөдөр... би тодорхой хэлчихье. Юу Шуаншуан, Си Янли миний сүйт бүсгүй. Тэрний гэдсэн дэх хүүхэд ч бас минийх. Миний сүйт бүсгүйн талаар худал цуу яриа дэгдээсэн хүнийг би яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Сун Мэй, чи худал цуу яриа тарааж, дээрэлхэж, бусдын биед халдсан. Чамайг сургуулиас хөөнө.

Мэй: Байз. Си багш аа. Буруу ойлгосон байна. Буруу ойлгочихлоо. Ли Фэй эгч ээ. Ли Фэй эгч ээ, хурдан буцаад ир л дээ. Си багш сүйт бүсгүйтэй болчихсон байна. Бас жирэмсэн гэж байна...

Бичиг: Ли: Ли Фэй, Си Янлигийн экс

Мэй: Ли Фэй эгч ээ. Ли Фэй эгч ээ, хурдан буцаад ир л дээ. Си багш сүйт бүсгүйтэй болчихсон байна. Бас... бас жирэмсэн гэж байна...

Ли: Жирэмсэн сүйт бүсгүй? Гэрлүүлж болохгүй. Си Янли минийх.

*************

Эм: Эзэгтэйн бие зүгээр байна. Сайн амрахад болно. Бас тогтворжуулах эм уулгана. Бие нь ядруу байна. Хойшид болгоомжтой байх хэрэгтэй.

Эмээ: Баярлалаа, эмч ээ. За, баяртай.

Си: баярлалаа.

Ю:Эмээ, уучлаарай. Таны санааг зовоочихлоо.

Эмээ: Шуаншуан. Гэдэс чинь өдрөөс өдөрт томорно. Сургууль дээр хүмүүс чамайг дээрэлхээд байвал... чамайг гэмтэх вий гэж айж байна. Эмээ нь хоёр бие хамгаалагч олоод өгье.

Ю:Хэрэггүй ээ, эмээ. Би... сургуулиасаа чөлөө авна.

Си: Нээрэн үү?

Ю:Тийм. Хүмүүс намайг юу гэж хэлэх хамаагүй. Гэхдээ би хүүхдээ бодохгүй бол болохгүй.

 Эмээ:Сайн охин. Зөв шийдсэн байна. Ганцаараа зовж болохгүй. Манай Си овогтын хүн шүү дээ.

Ю:Баярлалаа, эмээ.

Эмээ: Нэг гэрийнхэн байж юунд талархдаг юм дээ. Би гал тогоонд очоод хараадахъя. Бие чинь сул байна гэсэн. Хоолоо сайн иддэг юм шүү. Оч оч оч... чамайг даа...

Си: Яасан, эргэлзээ юу?

Ю:би ядуу айлд төрсөн болохоор... сургуульд сурах миний ганц гарц байсан. Тийм болохоор би яасан ч сургуулиа орхихгүй. Гэхдээ       жирэмсэн болсон болохоор гэрээрээ сурч, эсвэл нолайнаар хичээлээ үзэхэд болох байх. Тэгвэл буцаад хичээлдээ очиход хоцрохгүй. Яасан? Хоолой чинь өвдчихсөн юм уу?

Си:Жирэмсэн болохоор эмэгтэй хүмүүс мартамхай болдог гэсэн. Үнэн байж.

Ю:Би... тэр чинь юу гэж байгаа юм?

Си:Хажууд чинь бэлээхэн багш байж байхад онлайн хичээл гэнэ шүү. Тэнэг гэхээс өөр яахюм?

Ю:Нээрэн тийм. Гэхдээ... ажил ихтэй байдаг болохоор... улам л нэрмээс болох байх.

Си:Тэгнэ. Тийм болохоор надаас сайн гуй.

Ю:Алдартай профессор миний багш болохыг санал болгож байна. Би чадна аа. Си Янли. Надад заагаад өг. Си профессор оо. Си багш аа. Ян-Янли...

Си:Тэгж хэлэх хэрэггүй.

Ю:Ичээд байгаа юм байх даа? Янли... надад тусалчих л даа. багшийн сургааль насны эрдэм гэдэг шд. Би чамайг хүндэлж, илүү сайн байна гэж амалъя.

Си:Яаж тэгэх юм?

Ю:Хүүхэд аавынхаа хоолойг сонсмоор байна гэж байна.

Си:Худлаа яриад. Гуравхан сартай, сонсох болоогүй.

Ю:Хүүхэд бид хоёр хүйгээрээ холбоотой. Аав шигээ мундаг эмч болмоор байна гэж байна.

Си:Итгэхгүй байна. Алив, сонсъё. Зүрх чинь хурдан цохилоод байна. Байна.

Ли:Янли, би эргээд ирлээ. Намайг тосч авахгүй юм уу?

Си:Шуаншуан. Би түр гарчихаад ирье. Гэртээ амарч бай.

Ю:За... байна уу?

Эм: Юу Шуаншуан. Чи хичээлээ хуулж авна гэсэн байх аа? Би лекцээ биччихсэн. Аваачаад өгье.

Ю:За.

Мэй:Юу Шуаншуан. Удахгүй чи Си Янли чамд сэтгэлгүй гэдгийг мэднэ ээ гайгүй.

***************

Ли:Янли ах аа. Уулзалгүй удсан байна.

Ши: Ли Фэй эгч ээ. Яваад удсан болохоор бид нарыг мартчихсан юм байх л гэж бодлоо шд. Тийм ээ?

Ли: Би яаж та нарыг мартах вэ дээ.

Ши: Янли ахын төлөө л буцаж ирсэн байх даа. тийм ээ?

Эр: Мэдээж шд. Өөр хэний төлөө ирэх юм? Ли Фэй гадагшаа яваагүй бол энэ хоёр аль хэдийн гэрлэчихсэн байгаа.

Эм: Ли Фэй гадаад яваагүй бол одоо хүүхэд нь цэцэрлэгт байх байсан даа.

Эм: Эргээд ирсэн юм чинь дахиад эхлэхэд болно шд.

Ли: Болно оо. Тоглохоо больцогоо. Бид хоёрыг ичээчихлээ.

Си:Та нар тоглохоо боль. Би сүй тавьчихсан.

Ли: Нээрэн. Би энд амьдрахаар болсон. Байшин худалдаж авах болохоор зочид буудалд амьдармааргүй байна. Янли ах аа, танайд түр амьдарч болно биз дээ?

Ши: Тэгэлгүй дээ. Чи ямар ахын гэрт амьдарч үзээгүй биш. Өрөө чинь яг хэвээрээ байгаа. Тийм ээ?

Ли:Янли ах аа. Тийшээ сууя. Явъя.

Ю:Тэгэхээр... сайн хүнтэй болж таарлаа. Си Янли... тийм сайн болохоор... над шиг хүн... тохирохгүй нь аргагүй... Шуаншуан, битгий ай. Хүүхэд...

*******************

Эмээ:Өө. Энд тавьчих. Өө, хүрээд ирэв үү? Чэн, хурдан. Шөл авчраад өг.

Ч:. За.

Ли: Эмээ. Би байна.

Эмээ: Ли Фэй. Яах гэж ирсэн юм?

Си: Эмээ. Ли Фэй дөнгөж ирсэн болохоор байрлах газар байхгүй байгаа. Манайд түр байрлахаар болсон.

Эмээ:  Цагаачлахаар явсан болохоор чинь ирэхгүй гэж бодсон юм.

Ли: Эмээ надад уурлачихсан юм бол уу?

Си: Үгүй ээ. Чи гэнэтхэн яваад өгсөн болохоор ганцаараа байж дасахгүй удсан.

Ли:Энэ удаа би бүр ирсэн.

Эмээ:   Янли.  Чи Шуаншуантай цуг явчихаад... Яагаад ганцаараа ирж байгаа юм?

Си: Шуаншуан гэртээ байгаа шд. Би ганцаараа явсан. Яасан? Гараад явсан юм уу?

Эмээ:   Янли. Чи гэр бүлтэй хүн. Гэртээ юу болж байгааг мэдэж байх хэрэгтэй. Хурдан яваад дагуулаад ир. 

Си: За,

Ли: хөөе.

Си: би хайгаадахъя. Шуаншуан. Хаачаад ирж байгаа юм? Энэ хэн юм?

Ю: Би... Тэр мөн байна... Янлитай хамт ирчихэж.

Ж: Сайн уу. Намайг Лин Жао гэдэг. Шуаншуантай багаасаа хөршүүд байсан юм. Өөрөө хэн билээ?

Си:Нөхөр нь байна.

Ю: Үгүй ээ. Бид нар гэрлээгүй. Би энд түр байгаа. Си Янлигийн хайртай хүн буруугаар ойлгочихож магадгүй.

Си:Энэнээс болж надаас зайгаа барьж байгаа юм биз дээ. Шуаншуаныг хүргэж өгсөнд баярлалаа. Орой болсон байна. Дайлж чадахгүй нь.

Ю: Жао ах аа. Та яв даа.

Ж: За. Шуаншуан. Хэрэг гарвал над руу ярьж байгаарай.

Си:Тэгэх шаардлагагүй. Шуаншуан жирэмсэн. Миний хүүхэд. Тэрнийг би халамжилна. .... Тэрнийг би халамжилна.

Ж: Юу? Шуаншуан. Энэний хэлдэг үнэн үү?

Ю: Жао ах аа. Би дараа тайлбарлая. Одоо та буц.

Ж: За яах вэ. Тэгвэл би явлаа.

Си:Юу Шуаншуан. Энэ хүнтэй уулзах гэж гарч яваа юу?

Ю: Үгүй ээ.

Си:Тэгээд энэ хэн юм?

Эмээ: Янли. Яагаад хашгичаад байгаа юм? Хүүхэд айлгаад хаячихлаа.

Ли: Тийм ээ, Янли ах аа. Шуаншуаны багын найз гэж байна. Яав л гэж дээ. Уурлах хэрэггүй. Бэр эгч ээ. Гэртээ байхгүй байхаар нь Янли ах санаа нь зовоод тэгж байгаа юм. Жирэмсэн гэсэн болохоор аюул...

Эмээ: Ли Фэй. Амаа тат.

Ли: эмээ. Бэр эгчид санаа зовоод л тэгж байна.

Эмээ: Олон юм яриад байвал манайд байх хэрэггүй.

Ю: Ли авхай... энд байх юм уу?

Си:Ли Фэй дөнгөж ирсэн болохоор байшин худалдаж авах хүртлээ манайд байхаар болсон.

Ли: Бэр эгч ээ. Дургүйцэхгүй биз дээ?

Ю: Дургүйцэхгүй ээ. Дургүйцэхгүй.

Эмээ: За. Өдөржин завгүй байсан хүмүүс ядарч байгаа байлгүй. Янли, Шуаншуаныг аваад явж амар.

Си:Болгоомжтой.

Ли: Янли ах хэзээнээс ийм халамжтай болчихсон юм? Юу Шуаншуан. Чи юугаараа өөр юм?

*************

Эмээ: Ли Фэй. Нэг давхрын зочны өрөөнд байрла.

Ли:Нэг давхар аа? Эмээ. Бага байхад намайг ирэхээр та хоёр давхарт Янли ахын хажуугийн өрөөнд байлгадаг байсан шд.

Эмээ: Одоо тэр өрөө Шуаншуаных болсон. Янлигийн хажуугийн өрөө болохоор хэрэг гарвал ойрхон. Си овогтын зочны өрөөнүүд нэг давхарт байдаг юм. Хүсвэл тэнд байна биз.

Ли:Тэгье. Байя.

Ю: уучлаарай. Би болгоомжтой явж байна аа. Азаар хүүхэд зүгээр байна.

Си:Та хоёр хоёулаа гэмтэж болохгүй. Би...

Ю:Яана гэж?

Си:би гуниглана. Юу ч биш ээ. Бороо орж байна уу?

Ю:Тийм. Гэнэтхэн цахилгаан цахиж, бороо орно гэж бодсонгүй.

Си:Цахилгаан цахисан? Уучлаарай. Дэргэд чинь байгаагүй болохоор айсан байх.

Ю:Зүгээр ээ. Би чиний бодож байгаа шиг сул дорой хүн биш. Тэр үед Ли Фэйтэй байсан байх.

Си:Тэгэхээр... чи тэр хүн дээр өөрөө очоогүй. Тийм үү?

Ю:Юу гэнэ ээ?

Си:Юу ч биш ээ. Хурдан шүршүүрт ор. Ханиад хүрчихнэ. Чи халуун шөл хийгээд ирье.

Ю:Си Янли. Ийм сайн байхаар... би яаж дурлахгүй байх юм?

**************

Ли:Янли ах аа. Юу хийж байгаа юм?

Си:Шуаншуан бороонд норчихож. Халуун шөл хийж байна. Өрөөнөөсөө гарахдаа хувцасаа харж бай. Энэ чиний гэр биш.

Ли:Танай гэр манайхаас ялгаа байхгүй биз дээ? Янли ах аа. Та их өөрчлөгдчихөж. Эмэгтэй хүнд харанхуй шөнөөр шөл хийж өгөөд л. Яагаад надад ийм сайн байгаагүй юм?

Си:Хоёр өөр хэрэг.

Ли:Юу нь өөр гэж?

Си:Шуаншуан. Шуаншуан миний эхнэр болох хүн. Тэгээд ч насаар бага болохоор  халамжлах нь ойлгомжтой.

Ли:Янли ах аа. Хүмүүс бид хоёрыг төгс хосууд гэдэг байсан.

Си:Аль эрт өнгөрсөн хэрэг. Би чамайг дүүгээ гэж боддог. Тэгээд ч, би тэр үгэнд итгэдэггүй байсан.

Ли:Тэгвэл намайг явахад гуниглаагүй гэж үү?

Си:Ли Фэй. Чи юу хэлэх гээд байгаа юм?

Ли:Би... Янли ах аа. Таныг надад сайн байдгийг мэднэ. Гэхдээ бид хоёр...

Си:Юугаа хийгээд байгаа юм?

Ли: Янли ах аа. Уулзаагүй удсан болохоор ч тэр үү, та их хүйтэн хөндий болчихож. Гомдолтой байна.

Си:Тэг... тэглээ гээд битгий хамаагүй хүрээд бай. Насанд хүрсэн хүн байж сэтгэл хөдлөлөө хянах хэрэгтэй биз дээ. Орой болчихсон байна. Явж амар.

Ли:Си Янли. Ийм илт байхад... албар ингээд байгаа юм уу?  Юу Шуаншуанаас эхэлсэн нь дээр юм байна. Янли ах аа.  Би сүүлийн үед унтаж чадахгүй байгаа. Таны номын өрөөнөөс ном зээлж болох уу?

Си:Тэг тэг.

****************

Ли:Өглөөний мэнд, бэр эгч ээ. Чэн эгч ээ. Бэр эгчийн өглөөний цайг аваад ир.

Ч: Залуу эзэгтэй, энэ таных.

Ю:Яагаад инээгээд байгаа юм?

Ли:Янли ахыг ийм эмэгтэйтэй орооцолдоно гэж зүүдэлж ч байсангүй. Шуудхан хэлчихье. Би Янли ахад хайртай болоод удаж байгаа. Яасан ч бууж өгөхгүй. Си овог, Ли овгийнхонтой хэдэн үеэрээ найзалж, нөхөрлөж байгаа. Нийгэмд эзлэх байр суурь, хөрөнгө мөнгөөрөө ч төгс тохирно. Бид хоёр сүй тавих гэж байсан юм. Даанч гэнэтийн зүйл болоод би гадагшаа явчихсан болохоос. Би Анагаахын сургууль төгссөн. Одоо профессорын зэрэг хамгаалах гэж байгаа. Янли ахын ажиллаж байгаа эмнэлэгт ажиллахаар ирсэн. Тэгэхээр аль ч талаас нь бодсон би Янли ахад яг тохирох хүн. Тийм биш гэж үү?

Ю:тийм үгүйг    чи шийдэхгүй.

Ли:би чам шиг хүн олныг харсан. Дорд гаралтай, ичих нүүргүй, хүүхдээр далимдуулж нийгмийн давхарга ахих санаатай.

Ю:Би хэнийг ч ашиглах гээгүй. Энэ хүүхэд.. гэнэтийн юм болсон.

Ли:Өө. Тэгээд хүүхдээ төрөхөөр чи явах юм уу?

Ю:Би...       

Ли:Хар л даа. Хоёр нүүр гаргачихаад. Гэхдээ Си овогтынхоос, Си Янлийг хараад хэний ч шунал хөдөлж таараа. Нууц амраг нь байсан ч ашигтай.

Ю:Ли авхай. Манайх танайх шиг баян биш ч, намайг доромжлох хэрэггүй шүү. Тэгээд ч Си Янли өөрийн чинь хэлж байгаа шиг хүн биш.

Ли:Чи...

Ю:Хоолоо идчихлээ. Ганцаараа ид.

Ли:Муу шулам. Харж л байгаарай.

**************

Ю:Бяцхан ханхүү. Си Янли уншиж байсан юм байх даа.   Ли Фэй Си Янлийд өгсөн байна. Тэр үед сургуулиа төгсөөгүй байсан байх. Бараг шинээрээ байна. Их л нандигнадаг байх... Чи миний цорын ганц сарнай. Ийм романтик үг байх гэж. Си Янли ийм романтик байжээ...

Ли: Янли ах аа. Уулзалгүй удсан байна.

Эм: Ли Фэй гадаад яваагүй бол энэ хоёрын хүүхэд аль хэдийн цэцэрлэгт орчихсон байгаа.

Ли: Янли ах аа. Надад сайн байдгийг чинь мэднэ. Даанч бид хоёр...

Ю: Би байгаагүй бол Янли, Ли Фэй хоёр хамт байх байсан биз. Хүүхэд минь. Ээждээ хэл дээ. Би яавал дээр вэ?

Ли:Анзаарах бол уу гээд хавтас хийсэн ... Нээж ч үзээгүй байна гэж бодсонгүй. Миний сэтгэлийг олж харахгүй бол... өөр хүн олж харах байх.

Ю:Магадгүй... Би... зайгаа тавьж өгсөн нь дээр байх. Юу Шуаншуан. Ухаан орж үз. Нэгэнт явахаар шийдсэн болохоор бэлтгэлтэй байх хэрэгтэй. Амьдралаа залгуулж, сургуульдаа сурах хэрэгтэй. Нээрэн тийм. Сургууль. Миний сургалтын төлбөр. 600юань. Юу Шуаншуан. Сүүлийн үед хэтэрхий тухтай амьдраад байх шиг байна. Энэ мөнгөөр дотуур байрны мөнгө ч төлж хүрэхгүй. Яах вэ? Мөнгө олох хэрэгтэй байдаг.Сайн уу. Би цагийн ажил хайж байна.

**********************

Ю:Захирал аа. Би олон цагийн ажил хийж байсан. Юу ч байсан хийж чадна.

Эр: Оюутан юм шиг байна. Үйлчлүүлэгч явахаар ширээ арчиж, цэвэрлэнэ биз. Ажлаа сайн хийгээд, анхааралтай байгаарай. Цагт 25юань. Өдөр болгон хоёр цаг. Болох уу? Юу болоод байна аа?  Манайхыг дорд үзэж байна уу? Чадахгүй бол боль.

Ю:Уучлаарай. Уучлаарай. Би чадна аа. Би юу ч байсан хийж чадна.

Эр: ав...

Ю:Юу Шуаншуан. Хүчтэй байна шүү. Угаасаа л ингэж амьдардаг байсан шд.

**************

Си: Эмээ.

Эмээ: Аан?

Си: Шуаншуан дээр байгаа юу? Би дуртай бялууг нь авчирсан.

Эмээ: Гадагшаа салхинд гарсан. Удахгүй ирэх байх.

Ю:Эмээ, би ирлээ.

Си: Хаачаад ирж байгаа юм? Яагаад шарсан тахиа үнэртдэг билээ?

Ю:Шарсан тахианы газар ороод жаахныг идчихсэн. Яасан? Их үнэртэж байна уу?

Си: Гадуур зардаг шарсан тахиа эрүүл биш. За за март. Дараа  идмээр санагдвал хэлээрэй, би хийгээд өгье. За юу?

Ю:хэрэггүй. Эмээ. Би оройн хоол идэхгүй,  өрөөндөө орж амарлаа.

Эмээ: За. Тэг тэг.

Си:Яасан юм болоо? Яагаад гэнэтхэн зайгаа бариад байгаа юм бол?

Эмээ:Ли Фэй ирсэнээс болж байгаа юм.

Си:Ли Фэйтэй энд ямар хамаатай юм бэ? Дөнгөж ажилд орсон болохоор надаас ч завгүй байгаа.

Эмээ: ц ц ццц. Тэнэг толгой. Нээрэнгээсээ мэдэхгүй байгаа юм уу? Шуаншуанаас дор. Чэн. Залуу эзэгтэй ядарч байгаа. Хөлийг нь бариад өгөөрэй.

***************

Ю:Чэн эгч ээ, сайхан      байна. Та байхгүй бол хэцүүдэхгүй юу. Чэн эгч ээ. Яагаад ярихгүй байгаа юм бэ? Чэн эгч ээ. Чэн эгч ээ, гар чинь гэнэтхэн том болчихсон юм шиг... Чи юу хийж байгааюм?

Си:Хэр удаан алхсан юм? Булчин чинь хавагначихсан байна.

Ю:Си Янли... Хэрэггүй.        

Си:Хэдэн сарын дараа хөл чинь бүр их хавагнана. Би бэлтгэл хийж байна. Уучлаарай.  Сүүлийн үед их завгүй байгаад... чамд цаг гаргаж чадсангүй. Маргааш хоёулаа гадуур гарах уу?

Ю:Си Янли. Намайг эрхлүүлэхээ боль. Байхгүй болчихоор чинь би яах юм? Ингэж болохгүй. Хэрэггүй ээ. Ажлаа хий. Намайг тоох хэрэггүй.

Си: Хөөх. Тунирхдаг болчихож.

Ю:Үнэнээсээ хэлж байна. Си Янли. Би жаахан хүүхэд биш. Тэжээвэр амьтан ч биш. Надад хувийн орон зай байдаг юм. Зүгээр л өөр өөрсдийнхөөрөө байя. Тэгэх үү?

Си:Би буруу юм хийчихсэн юм уу?

Ю:Тэгээгүй ээ. Маш сайн. Би л энэ эелдэг занг чинь тэвчихгүй нь.

Си:тэгвэл чи... Тэрнээс болсон юм уу?

Ю:Би унтлаа. Чи ч гэсэн яв.

Си:За. Чиний идэх дуртай бялуу авчирсан. Маргааш идээрэй. Байна уу? Лин Жаог судлаадах.

******************

Мэй:Юу Шуаншуан? Си Янлитай байгаа биз дээ? Яагаад энд ажиллаж байдаг билээ? Ли Фэй эгч ээ. Би хэнтэй таарныг таа даа.

Ли: За. Ойлголоо. Надад зөндөө их тусалдаг болохоор өнөөдөр би шарсан тахиагаар дайлъя.

Бүгд: Ура. Баярлалаа.

Мэй: Алив. Орж харъя.

Ю:Уучлаарай. Уучлаарай.

Мэй:Сохор юм уу?

Ю:Сун Мэй.

Мэй:Юу Шуаншуан? Хорвоо ч жижигхэн юм аа. Өөрийгөө хар даа. Яасан? Си овогтынх чамайг тэвчиж чадахаа байгаад хөөчихөө юу?

Ю:Чамд хамаагүй.

Мэй:Зогс. Хэн чамайг яв гэсэн юм? Чи... чи... Юу Шуаншуан. Чамайг дээ.

Ж: Боль. Шуаншуан. Чи зүгээр үү?

Эм:Хөөе. Энэ чинь брендийн шинэхэн гарсан загвар биз дээ. 68мянгын үнэтэй байсан.

Эм2: Ингээд өмсөх аргагүй боллоо доо. Юу Шуаншуан. Суэ Мэгийн даашинзыг төлж өг.

Ю:68мянга аа? Дээрэм юм уу?

Эм: юм үзээгүй тосгоны амьтан. Си овогтынд хэдэн сар болчихоод тосгоных хэвээрээ л байх  юм даа.

Эм2:Си овогтын бэр болох  гэж байгаа гээ биз дээ? Си ноёноор төлүүлэхгүй юу. 68мянга Си овогтынхонд юу ч биш байлгүй.

Ю: Үгүй ээ, Си Янлийд мэдэгдэж болохгүй.

Эр: Юу болоо вэ?

Мэй: Эзэн гуай. Танай ажилтан миний хувцас руу бөөлжчихлөө. Миний 68мянгын үнэтэй даашинзыг сүйтгэчихлээ. Төлж өгөхгүй бол танайхыг сүйтгэнэ гэж мэд.

Эр: Юу? 68мянга аа? Энэ манайд ямар ч хамаагүй. Юу Шуаншуан. Чамайг халлаа.

Ж: Байз. Авхай, би Лиу хуулийн товчооны өмгөөлөгч байна. Түрүүн албаар Юу Шуаншуаныг мөргөхийг чинь би харсан. Хяналтын камераар энийг нотолж болно. Санаатайгаар мөнгө луйвардах гээд байх шиг байна. Миний үйлчлүүлэгч Юу Шуаншуан авхай өөрийн чинь эсрэг гомдол гаргана.

Эм: Мэймэй, больсон нь дээр байх.

Мэй:Юугаа больдог юм. Би Жинхай хотын Сун овогтын охин. Нэг муу гомдлыг яаж л болж яаж аргална. Яаж байна аа? Хурдан наадахаа устга.

Ж: Сайн байна. Сун овогтын залуу авхай бусдыг дээрэлхэж, хууль зөрчсөн. Хэвлэлийнхэн их сонирхох байх даа.

Эм2: Мэймэй. Төвөг удах хэрэггүй. Явъя.

Мэй:Юу Шуаншуаны амраг юм биз дээ. Харж л байгаарай. Явъя.

Ю:Би өөрөө.

Ж: Си овогтынд байсан... энд юу хийж байгаа юм?

Ю:Дараа тайлбарлаж өгье. Эзэн. Энэ ажил...

Эр: Хүлээгээрэй. Шуаншуан. Том захиалга ирсэн. Хүргэх хэрэгтэй байна.

Ж: Эзэн. Түрүүн өөрийн чинь хэлсэн...

Ю:Эзэн. Надаас болж үүссэн хэрэг. Энэ захиалгыг би хүргээд өгчихье.

Ж: Би машинтай ирсэн. Хүгээд өгье.

Ю:Баярлалаа, Жао ах аа.

Ж: Шуаншуан. Юу болоод байгааг хэлэхгүй юм уу? Санаа битгий зов. Хэрэгтэй бол би тусалж чадна.

Ю:Энэ хүүхэд төлөвлөөгүй байсан юм. Си Янли надтай гэрлэнэ гэсэн. Гэхдээ өөр хүнд сайн. Би Си овогтынхоос явах гэж байгаа. Хүүхдээ төрсний  дараа өөрийнхөөрөө амьдарна.

Ж: Тийм байж. Би чамайг дэмжинэ ээ. Си овогтынх шиг баян айлд байх бид нар шиг хүмүүст амаргүй байх. Азаар чи зөв шийдвэр гаргасан байна.

Ю:Тийм биш ээ. Си Янли, эмээ хоёр надад их сайн байдаг.

Ж: Хүүхдийн төлөө л тэгж байгаа юм. Хүүхэд төрсний дараа юу болохыг хэн ч мэдэхгүй.

Ю:Тэр хоёр тийм хүмүүс биш ээ.

Ж: За за. Энийг ярихаа больё. Мартсанаас... цагийн ажил хиймээр байна гэсэн байх аа? Манай үеэд дүү ахлах сургуулийн төгсөх ангид сурдаг юм. Зарим хичээлээ ойлгохгүй байгаа. Цагийн багш авч өгөх гээд хайж байсан юм. Чи хийвэл...

Ю:Дараа ярилцъя.

Ю: Яагаад энэ эмнэлэг байдаг байна аа? Си Янлитай таарчихвал яана аа?

Ж: Шуаншуан. Би хамт оръё.

Ю: Хэрэггүй ээ. Жао ах аа. Эндээ хүлээж бай. Би удахгүй.

Ж: За.

*************

Эм: Хөөе. Энэ эрчимт эмчилгээний тасаг. Гадны хүн орж болохгүй.

Ю:Тийм үү? Тэгвэл би утсаар яриадахъя.

Эм: Сайн байна уу. Таны залгасан...

Ю:Утсаа салгачихаж.

Эм: холбогдох боломжгүй байна.

Ю:Хаяг нь энэ байна. Уучлаарай. Үйлчлүүлэгч заавал өөрт нь өгөөрэй гэсэн юм. Би орж өгчихөөд л яваад өгнө.

Эм: Болохгүй гэсэн бол болохгүй. Хүргэлт хийдэг та нар дандаа худлаа ярьдаг  шд. Хөөе. Юу болоод байга юм бэ? Яагаад энд бөөлжөөд байгаа юм бэ?

Эр: Хөөе. Си эмчийн жирэмсэн эхнэр биш үү? Юун хүргэлт вэ?

Эр: ичмээр юм аа. Си овогтынх ийм ч бэртэй болчих гэж.

Эм:Ийм ичмээр эхнэртэй гэхээр Си эмчийг бүр өрөвдчихлөө.

Ю:би биш ээ.

Си: Тэнд юу болоод байна?

Ли:Бэр эгч л юм шиг байна.

Си: Холд.

Ю:Си Янли ирж байна.

Си: Хариад ярилцъя.

Эр: Си эмч ээ. Та үнэхээр энэ хүнтэй гэрлэх юм уу?

Эм: Си эмч нэр хүндээ алдаж байна шд.

Си: Миний хэнтэй гэрлэх  та нарт ямар хамаатай юм? Боловсролтой, эмч хүмүүс ийм байдаг юм уу? Хэзээнээс хүний боловсролыг ангилдаг болчихоо вэ? энэ тухай яриа гарвал манай сургууль, эмнэгийн нэр хүнд яах вэ?

Ли: Хөөе. Янли ах тэрнийг өмөөрч байна. Ичдэггүй юм байх даа?

Ж: Шуаншуан.

Ю:Жао ах аа.

Си: Яагаад хамт байгаа юм?

Ж: Шуаншуан бид хоёр найзууд. Хамт байхгүй тэгээд яах юм. Надад өгчих.

Си: Чамд уу? яасан гэж чамд өгөх юм?

Ж: Си ноёнтон, Шуаншуан танай хүүхдийг гаргаж өгнө гэж амалсан. Өөр юу хүсээд байгаа юм? Хэнтэй байхаа тэр өөрөө шийднэ.

Си: Чи...

Ю:Маргахаа боль. Намайг буулга. Би өөрөө явж чадна. Жао ах аа. Өнөөдөр баярлалаа. Миний бие жаахан тааруу байна. Дараа уулзъя.

Ж:  за. Ямар нэг  юм болбол над руу залгаарай.

Си: Надад тайлбарлаад өг.

Ю: Ямар нэг шалтгаан байхгүй. Би зүгээр л ажил хиймээр байна.

Си: Ажил хиймээр байгаагаа яагаад надад хэлээгүй юм бэ? Яагаад хүргэлт хийж байгаа юм?

Ю:Хоол хүргэх сайхан ажил биш гэж бодож байна уу? гэхдээ би арван жил ингэж амьдарсан.

Си: Би... тэгж хэлэх гээгүй ээ. Би чамайг ядраахыг хүсэхгүй байна.

Ю:чамд хэтэрхий найдах хүсэл алга.Дараа нь яах юм?

Си: за яах вэ. Манай Шуаншуан зөрүүд юм чинь. Над дээр дадлагахий.Тэгэнгээ суралцаад яв.

Ю:Миний мэдлэг одоохондоо хүрэхгүй. Саад болохын нэмэр. Төвөг л удна. Санаа битгий зов. Би шарсан тахианы газраас гарчихна. Багийн багш хийхээр болсон.

Си: Цагийн багш аа. Цагийн багш бол болж байна. Мартсанаас. Хордлого өгөөд байгаа юм уу.

Ю:Тийм. Зарим юм үнэртэхээр бөөлжөөд байгаа. Хордлого байсан байх нь ээ.

Си: Тэнэг гэдэг нь. Хордлого тайлдаг шөл хийгээд өгье.

Ю:Жао ах аа. Түрүүн таны хэлсэн цагийн багшийн ажлыг хийхээр шийдлээ... Жао ах аа.

Ж:Шуаншуан. Хурдан ор.

Мэй:  энэ хоёрыг зүгээргүй гэж мэдээд байсан юм аа. Ингээд баригдлаа даа.

***************

Ю: Одоо болно оо. Болно. Болно. Би идэж барахгүй ээ. Идэж барахгүй.

Си: Барахгүй бол надаа өгчих.

Эмээ: Хөөх. Нөгөө сэжигч хүн юу болоо вэ.

Си:Эрчүүд эхнэр нь жирэмсэн болохоор ингэдэг юм байна лээ.

Ю:Тэгээд... таргалдаг байх даа.

Си:Санаа зоволтгүй. Би спортоор хичээллэж байгаа. Тийм болохоор чамд гологдохгүй.

Эмээ: зөөлөн байгаач. Яаж байгаа юм.

Ли: Уучлаарай, эмээ. Гараас мултарчихлаа.

Эмээ: Савх барьж чадахгүй бол идэх хэрэггүй. Мартсанас маргааш валентины өдөр. Та хоёр юу хийх гэж байна.

Ю:Валентины өдөр өө. Бид нар тэмдэглэж болох юм уу.

Эмээ: Тэгэлгүй дээ. Та хоёр болзоонд явж үзээгүй биз дээ?Энэ боломжийг ашиглаад болзоонд яв л даа. Ямар вэ.

Ю:Хэрэггүй ээ. Янли завгүй байх.

Си:Маргааш завтай. Сүүлийн үед ажил бага байгаа.

Ли:Янли ах аа, тийм биш ээ. Ян багш өчигдөр таныг асуугаад байсан.

Си: Буруу сонссон байна. Би өөрийнхөө ажлыг мэдэж байна. Би завтай байгаа.

Ю:Арай... үнэхээр болзоонд явахыг хүссэн юм бол уу.

Эмээ: за тэгвэл Янли Шуаншуаныг аваад болзоонд яваарай.

Си: за.

Ли: Хн. Болзоонд явна гэнэ шүү. Битгий мөрөөд.

***************

Си:Чи хөөрхөн болчихож. Энийг чамд.

Ю:Баярлалаа.

Си:Тэгвэл... хоёулаа явах уу. байна уу. Юу. Мэдээлэл устчихлаа гэнэ ээ?Байна уу? Юу? Мэдээлэл устчихлаа гэнэ ээ? Хүлээж бай. Би одоо...

Ю:зүгээр ээ. Ажил чухал. Хурдан яв.

Си:Би удахгүй очилоо. Уучлаарай.

Ю:зүгээр ээ. Болзоонд дараа явж болно. Хурдан яв.

Си:Баярлалаа. Би киноны тасалбар авчихсан. Чи түрүүлээд очиж бай. Би дуусчихаад яваад очъё.

Ю: за.

Ли: Одоо эхэл.

Мэй: Аваад яв. Юу Шуаншуан. Юу Шуаншуан. Намагт байхдаа таарсан амьтан. Си овогтын бэр болно гэж мөрөөдөөд ч хэрэггүй.

*******************

Си:Сэргээчихлээ.

Эр: Си эмч ээ, ашгүй дээ. Таныг компьютер ийм сайн мэддэг гэж бодсонгүй. Ёстой мундаг юм аа.

Эр: Та ирсэн нь сайн боллоо. Ян багш өнөөдөр ирнэ гэсэн. Мэдээлэл устчихсан байвал бид нар баларна.

Си:Юу гэнэ ээ.

Эр:Ян багш өнөөдөр ирнэ гэсэн.

Эр: Тийм ээ.

Ли: Янли ах аа. Хэн ирснийг хар даа. Гадаадад байхад миний багш байсан, Ян багш.

******************

Ж: Шуаншуан. Шуаншуан. Шуаншуан, яасан бэ. Шуаншуан. Яасан бэ? Шуаншуан. Шуаншуан.

Ю:Жао ах аа, та энд юу хийж байгаа юм?

Ж: Ингэж айх гэж. Хаалга гаднаасаа түгжигдчихэж. Гарч чадахгүй нь.

Ю:юу?

Си: Мэднэ ээ. Дэлхийд алдартай зүрхний мэс заслын эмч. Таны тухай их сонссон.

Я: би ч гэсэн өөрийн чинь тухай их сонссон. Өнөөдөр надтай хоолонд орох зав байгаа юу?    

Си: Ян багш аа. Өнөөдөр...   би...

Ли:Янли ах аа. Багш арай гэж ганц ирж байхад. Жинхай хотод  ганц л хононо. Ян багштай уулзах ийм сайхан боломж гарч байхад алдаж болохгүй.

Ж:Би Шуаншуантай болзоонд явах ёстой.

Ли:Дараа болзож болно шд. Янли ах аа. Та хэзээнээс хайр дурлалд ухаан алддаг болчихсон юм бэ? Тэгээд ч танд зүрхний хүнд өвчтэй өвчтөн байгаа биз дээ? Өвчтөнөөс орхих гэж байгаа юм уу?

Си: Жаахан хугацаа байна.  Ян багш аа, тэгвэл явцагаая.

Я: За.

***************

Ю:Утас нь ажиллахгүй байна. Албаар эвдэлсэн юм шиг байна. Юу хүсээд байгаа юм болоо?            

Ж: Шуаншуан. Энд халуун байх шиг байна.

Ю:Хачин юм үнэртээд байна. Энэ үнэр сэжигтэй байна. Жао ах аа. Та... Жао ах аа. Утсаа өгч бай.     Би тусламж дуудаадахъя. Жао ах аа.

Си:Таныг өнөөдөр ирсэнд үнэхээр баяртай байна.

Я: Одоо эндхийн тоног төхөөрөмж хэр байгаа вэ?

Си: Давгүй ээ. Сүүлд явуулж байгаа төслийн ачаар гайгүй болсон.

Ли:Алив. Шөл ууж, хоолойгоо норго.

Я: За. Та хоёр ярилц. Би явлаа. Явъя. За. Дараа уулзъя.

Ли: Ян багш аа, баярлалаа.

Я. Баяртай.

Си:Болгоомжтой яваарай.     Ли Фэй, яараад байна. Би явлаа. Эмнэлгийг чамд даатгалаа.

Ли:Аан. Янли ах аа. Та зүгээр үү? Би өрөөнд хүргээд өгье. Амарч байгаад яв.

Си:Хэрэггүй. Шуаншуан хүлээж байгаа.

Ли:Ийм байдалтай байж. Хурдан үзүүлсэн нь дээр. Ноцтой юм байвал яах юм?

Си: Хачин юм даа. Яагаад хамаг бие сулардаг билээ?

Ли: Би эмнэлэг рүү оруулаад өгье. Си Янли. Одоо минийх болсон.

Си:Юу хийгээд байгаа юм?

Ли: Янли ах аа. Намайг хүүхэдтэй болчихвол надтай гэрлэнэ биз дээ?

Си:Юу гэнэ ээ?...

Ли: Янли ах аа. Би танд их удаан сайн байсан.Би танд яг тохирно. Шуаншуаныг март. Тэр танд тохирохгүй.

Си:Дуугүй бай. Чи тэрний хаана ч хүрэхгүй.

Ли: Янли ах аа. Та тэрэнд их сайн байдаг. Гэтэл тэр танд санаа тавьдаг юм уу? Та мэдэхгүй байх. Аль хэдийн багын хайрттайгаа нийлчихсэн байгаа. Одоо тэр хоёр хамт байгаа. Юу хийж байгааг нь хэн мэдэх юм?

Ши: Ах аа, энэ Лин Жао бэр эгчийн хөрш байсан нь үнэн байна лээ. Бас багын хайртууд байсан гэсэн. Гэрийнхэн нь бэр эгчийг дээрэлхэхээр Лин Жао тусалдаг байсан байна лээ. Хөршүүд нь бэр эгчийг...

Си:хэл...

Ши:Бэр эгчийг том болоод Лин Жаотой сууна гэж ярьдаг байсан гэсэн. Хар багаасаа хамт өссөн болохоор яг тохирно гэж ярьдаг юм байна лээ.

Си: Зайл. Си Янли. Ухаан орж үз. Шуаншуан чамайг хүлээж байгаа. 

Ли:Янли ах аа. Янли ах аа. Яах гэж байгаа юм бэ? Янли ах аа. Янли ах аа.

Си:Одоо надад зав алга. Гэхдээ өнөөдөр чиний учрыг заавал олно.

Ли:Оройтсон. Шуаншуан аль хэдийн хүнийх болсон. Си Янли. Чи над дээр ирэх л болно.

**************

Си: утсаа ав. Утсаа ав л даа. яагаад авахгүй байна аа? Арай, ганцаараа явчихсан юм бол уу? Над руу залгаагүй байна. Юу Шуаншуан, чи хаана байна аа?

Ж: хэнтэй байхаа өөрөө шийднэ.

Ли:Та мэдэхгүй байх. Хар багын хайрттайгаа нийлчихсэн байгаа.

Си:Тийм ээ. Өнөөдөр Валентины өдөр. Шуаншуан, тэр... Лин Жаотай цуг байгаа байх.  Ши нан. Лин Жаогийн хаана байгааг олоодох. Хэл.

Ши: Ах аа. Бэр эгч кино театрын гадна камергүй газраас алга болчихож. Лин Жао одоо Блү зочид буудалд байгаа... ах аа. Юу ч болсон бай, тайван байдаг юм шүү. Олон хүн харж байгаа. Хүмүүс мэдчихвэл баларна.

Си:Эвдэл.

Ши: Болохгүй ээ, болохгүй. Болохгүй. Ах аа. Би түлхүүрийг нь авчихсан.

Си:Янли. Ашгүй хүрээд ирлээ.

Ж:Шуаншуан.   Миний хувцас хаана байна?

Ши: Баларлаа. Энэ ч том асуудал шүү...  

Ю: Янли. Зодохоо боль. Буруу ойлгоод байна.

Си:Буруу ойлгосон? Юу буруу ойлгосон гэж? Энэнтэй байхыг тэгж их хүсээд байгаа юм уу?

Ю: Юу яриад байгаа юм бэ? Энэ чинь миний ах. Өнөөдөр би занганд орчихлоо. Жао ах надад туслах гэж ирсэн юм. Юу ч болоогүй. Жао ах аа.

Ж: Уучлаарай. Ирж яваад утсаа эвдэлчихсэн. Хэн нэг нь албаар тэгсэн байх.

Ю: Тэгвэл... одоо яах вэ?

Ж: Зүгээр ээ. Хүйтэн шүршүүрт орчихвол гайгүй байх.

Си:хурдан хувцасаа өмс. Ши Нан.

Ши: За.

Си:Өнөөдөр болсон хэргйиг шалга. Хэнийг ч зүгээр өнгөрөөж болохгүй.

Ши:За.

****************

Ю: Си Янли.Си Янли. Уурлахаа боль л доо. Си Янли. Гэмтчихсэн байна. Эмийн сан аваад ирье.

Си:Шуаншуан. Над руу харж байгаад хэлээдэх. Чи хэнд сайн юм?

Ю: яагаад энийг асууж байгаа юм бол? Тэр...хардаад байгааюм бол уу? Эсвэл намайг Жао ахад сайн гэвэл Ли Фэйтэй эргээд нийлнэ гэж бодож байгаа юм бол уу?Си Янли. Миний хэнд сайн байх хамаагүй.       Надад санаа тавих хэрэггүй. Ли Фэй та хоёрыг хосууд гэдгийг би мэднэ. Энэ хүүхэд гэнэт гарч ирээгүй бол

Си:Байз... намайг Ли Фэйтэй хосууд гэж хэн хэлсэн юм?

Ю: Ли Фэй, та хоёр сүй тавих гэж байсан гэж хэлсэн. Бас ажлын өрөөнд чинь байсан Бяцхан ханхүү гэдэг номон завсар байсан ил захидлыг чинь би харсан.

Си:Ли Фэй. Тэрнийг гэртээ авчрах хэрэгүй байж.Шуаншуан. Си овог, Лин овогтой сүй тавина гэж ярьж байсан. Гэхдээ би татгалзсан. Би тэрнийг дүүгээ гэж боддог. Тэр үед би осолд ороод гэмтчихсэн байсан. Ли Фэй гадаад яваад, энэ талаар дахиад яриагүй. Бяцхан ханхүү гэдэг ном ч гэсэн надад тийм ном байхгүй.

Ли: сүүлийн үед нойр хүрэхгүй байгаа. Ажлын өрөөнөөс чинь ном авч болох уу?

Си: Яах аргагүй Ли Фэй байж.

Ю: Тэр... тэгвэл тэрэнд сайн биш  юм уу?

Си:Тийм биш ээ. Байгаа.

Ю: Хэ... хэн юм?

Си:Тэр хүн... миний өмнө сууж байна. Хүүхэд байсан ч, байгаагүй ч. Би чамтай гэрлэнэ. Чи надтай гэрлэх үү?

Ю: Зөвшөөрч байна. Хүлээгээрэй. Гарнаас чинь цус гараад байна.

**************

Ши: Ах аа.Би жаахан шийтгэсэн.

Мэй: Янли ах аа. Янли ах аа. Миний буруу.  Би сохорсон байж. Миний буруу. Би буруугаа мэдсэн. Гуйж байна. Намайг ганцхан удаа уучилчих л даа.

Си:Ли Фэй чамд заавар өгсөн үү?

Мэй: Би... би...

Ши: Үнэнээ хэл. Үгүй бол хөөрхөн царайгаа алдана гэж мэд.

Мэй:Би хэлье. Хэлье. Тийм ээ, Ли Фэй эгч тэг гэсэн. Таныг Шуаншуантай гэрлэх гэж байгаа гэж атаархаад... тэгээд тэрнийг хорлоно гэсэн.

Си:Сонссон уу?

Ли: Худалч.       Янли ах аа. Би таны төлөө л ингэж байна. Юу Шуаншуан тантай байх эрхгүй. Тэрэнтэй гэрлэвэл хүмүүсийн элэг доог болно. Тэгвэл Си овгийнхон Жинхай хотод яаж хүний нүүр харах юм бэ? Янли ах аа. Зөрүүдлэхээ боль л доо.

Си:Ли Фэй. Би эхнэр авч байгаа болохоор цом аваагүй.

Ли: Би яах юм? Би танд олон жил хайртай байсан. Тэрийг бодох юм бол та надтай суух ёстой.

Си:бөөлжис цутгаж байна. Намайг машины осолд ороход чи яагаад эндээс явсан юм?

Ли: Би...  би таны дэргэд зогсохыг хүссэн. Ян багшийн төсөлд хамрагдахад хэцүү гэдгийг та мэднэ.

Си:Эмээ надад хэлсэн.

Эмээ:чи Ли Фэйд сэтгэлгүй болсон болохоор би юу болсныг хэлчихье. 10жилийн өмнө чамайг машины осолд ороход  эмч чамайг хэвтрийн хүн болж магадгүй гэсэн. Ли Фэй маргааш нь онгоцны тасалбар захиалаад явсан гэж би сонссон. Энэ олон жил чам дээр ирээгүй. Яагаад? Чамтай уулзахаас ичсэн хэрэг.

Си:чамд өөр хэлэх юм байна уу? Су овогтынх Жинхай хотод байх боломжгүй болсон.

Мэй. Үгүй ээ. Болохгүй ээ. Ээж аав хоёр намайг зүгээр өнгөрөөхгүй. Намайг авраач дээ.

Си:Танай Ли овогтынх гадагшаа гарсан болохоор чамд аз таарч. Гэхдээ чи... энд дахиад ирэх хэрэггүй. Танай Жинхай хотод үлдсэн бизнесийг манай Си овгийнхон авна.

Ли: Үгүй ээ. Си Янли. Намайг тэгж болохгүй. Си Янли. Чамд сэтгэл байна уу?

Ши: Хоёуланг нь аваад яв.

Мэй: Үгүй ээ.

****************

Си Ю: Эмээ. Бид хоёр сүй тавихаар шийдсэн.

Эмээ: юу? Хүүе. Сайн байна. Ирэх 7хоногт Шуаншуаны төрсөн өдөр болно. Тэр өдөр сүй тавья. Алдартай хүмүүсийг     урьж байгаад хийе. Тэр өдөр Шуаншуаныг Си овогтын бэр гэж зарлах хэрэгтэй. Ямар вэ?

*************

Ах: Ээж ээ. Жүжиглэхээ боль. Хүмүүс Шуаншуаныг Си овогтын залуу ноёнтой сүй тавих гэж байгаа гэж байна.

Ээж:юу? Сүй тавина гэнэ ээ? Хөөх. Си залуу ноёныг тэрүүгээр тоглоод хаячих байх гэж бодсон чинь. Үнэхээр тэрэнтэй суухаар шийдсэн юм байх даа.

Ах:Ээж ээ. Шуаншуан баян болох гэж байна. Хоёулаа яах юм бэ?

Ээж:Тоох хэрэггүй. Баян болбол сайн л биз. Тэр баян болчихвол чи бид хоёрыг харж хандаж л таараа. Хурдан залга. Нэг саяыг өгөөдөх гэж хэл... Хурдан залга. Нэг саяыг өгөөдөх гэж хэл.

Ах: Одоохон залгая.       

Ю: Сая гэнэ ээ? Надад тийм их мөнгө байхгүй.

Ах: Си овогтын бэр болох гэж байж. Яахаараа мөнгө байдаггүй юм? Харин ч би багыг нэхэж байна. Сонс, ээж галзуурчихсан. Би хүнтэй суух хэрэгтэй байна. Зөндөө мөнгө хэрэгтэй байна. Чи ээжийн охин, миний дүү. Яагаад надад тусалж болдоггүй юм.

Ю: Ээжийг эмнэлэгт хэвтүүл. Юу Чиан. Чи ажил хйигээд өөрийгөө болго.

Ах:. Хөөх. Би хэдэн ч настай байсан ээжийн төрсөн хүү, чиний төрсөн ах шүү. Юу овогтын нэрийг авч явах хүн. Чи намайгш дэмжих ёстой. Тэгэхгүй юм бол яах гэж төрсөн юм?

Ю: Чи... Надад чамд өгөх мөнгө байхгүй. Миний амийг ав. Си овогтын мөнгийг чамд өгөхгүй. Эртхэн март.

Ээж:Үгэнд орохгүй байнагэнэ ээ.

Ах:Ээж ээ. Шуаншуан нэг саяыг ч өгөхгүй гэж байна. Тэрэнд найдах арга алга.

Ээж:Би тэр золигийг өсгөсөн. Надад туслахгүй гэж байна гэнэ ээ. Явъя. Миний хүү. Хурдан очъё. Юу Шуаншуан хүнд талархаж мэддэггүй амьтан гэдгийг хүмүүст харуулах хэрэгтэй.

Ах:Яг зөв.

Си:Шуаншуан. Яасан бэ?... Шуаншуан, яасан бэ? Хэн гомдоосон юм? Би загнаад өгье.

Ю:Ах над руу утсаар ярьсан.

Си:Тэгээд юу гэж байна? Мөнгө нэхсэн үү?

Ю:Саяыг нэхсэн. Надад тийм их мөнгө байхгүй.

Си:чамд байхгүй ч, нөхөрт чинь байгаа.

Ю:Үгүй ээ. Тэд нарт мөнгө өгч болохгүй. Тэгвэл байнга нэхнэ. Надаас болж тэгж болохгүй.

Си:эхнэр нөхөр хүмүүс зовлон, жаргалаа хуваалцдаг. Шуаншуан. Чи надад гадны хүн шиг хандаж байна шүү.

Ю:Би... Тэгж хэлээгүй шдээ.

Си:Зүгээр ээ. Чиний юу хэлж байгааг мэдэж байна. Гэхдээ би зүгээр сууж чадахгүй.

Ю:Тэгээд яана гэж? Тэд нарт мөнгө өгөхгүй гэж надад амал.

Си:Би тэнэг биш. Энийг нэгмөсөн дуусгах хэрэгтэй.Шуаншуан. Чамд хэлэх юм байна.

****************

Си:Нөхөд өө. Энэ хүн бол Си Янли миний ирээдүйн эхнэр болох хүн Юу Шуаншуан... өнөөдөр Шуаншуаны төрсөн өдөр бас бид сүй тавьж байна. Бидний амьдралын жаргалтай мөчийг хуваалцаж байгаад баярлалаа.

Ши: Бэр эгч ээ, хөөрхөн байна. Ах азтай байгаа биз, тийм ээ?

Бүгд: Тийм ээ.

Си: За, ёслолоо үргэлжлүүлье.

Ах: Намайг оруул. Би ах нь гэж байна. Залуу эзэгтэйн чинь ах нь байна. Холдооч. Тэр миний эгч. Си овогтын залуу эзэгтэй. Холд холд холд. Холд. Холд гэж байна. Холдооч.

Си:Шуаншуан. Би энд байна. Наад хүнээ оруулчих...

Ээж:Шуаншуан. Шуаншуан. Шуаншуан. Шуаншуан.

Эр: Си эзэгтэй сүй тавьж байхад яасан бүдүүлэг юм?

Ах: Би энэ хүний төрсөн ах нь байна. Си овогтын хадам ах нь. Энэ хүн Юу Шуаншуаны төрсөн ээж. Си овогтын хадам ээж нь.

Эр: Бурхан минь. Си залуу эзэгтэйг ийм хамаатнуудтай гэж мэдээгүйюм байна. Нэг нь галзуу, нөгөөх нь хөгийн амьтан байх гэж.

Эр: Харин тийм. Эх нь хээр алаг бол юу гэдэг билээ. Си залуу эзэгтэй харахад зүгээр байгаа ч, үнэндээ ямар ч юм билээ.

Ах: Өнөөдөр... бид нар шударга ёс нэхэхээр ирлээ. Юу Шуаншуан, ээжийг галзуу болгочихоод хаяад явсан хүн. Энэнд ямар ч хүн чанар байхгүй.

Эм: Си ноёны эхнэрийг ийм өөдгүй хүн гэж мэдсэнгүй. Хүн чанар алга.

Эм: Си ноён яахаараа ийм хүнд сайн болчдог байна аа?

Ах: Юу Шуаншуан Си овогтын өргөөнд нүүж очсоноосоо хойш сайхан амьдарч байгаа. Эх хүү бид хоёрыг тоохоо больсон. Та нар хар л даа... миний ээж ийм өвчтэй болчихсон. Гэтэл энэ хүн ганц ч зоос өгөөгүй. Тоох ч үгүй байгаа. Би ойлгохгүй байна. Сайн сонс, өнөөдөр би заавал тайлбар авна.

Ээж: Охин минь. Миний охин. Ээж нь санаад байна... ээж нь санаад байна.

Ши: Хөөе. Хурдан зогсоо. Хөөе.

Ах: Хөөе.

Ши: Цаашаа.

Эр: Ийм ч юм байх гэж

Эм: Си овогтын бэр ч аймаар юм аа.

Эр: Си ноёнтон, энэ хүний хэлдэг үнэн юм уу?

Си: Энд цугларсан хүмүүс гэрч болж өгнө үү. Өнөөдөр миний эхнэр Юу Шуаншуан    Чэн Лан, Юу Чиан хоёроос холбоогоо тасалж байна.

Ах:Хүргэн ах аа. Юу яриад байгаа юм? Юу Шуаншуан. Чи юм хэлээч. Чи бид хоёрыг хаяж байгаа юм уу?

Ю:Юу хэлэх гэсэн юм?

Си:Чэн лан, Юу Чиан хоёр сүй тавих ёслол дээр ирж магадгүй. Шуаншуан. Сүй тавих ёслол дээр тэр хоёроос холбоогоо тасалбал ямар вэ? Асуудлыг нэгмөсөн шийдье. Тэгж байж, дахиад чамайг сүрдүүлж чадахгүй болно.

Ю: Би ч гэсэн тэгмээр л байна. Даанч миний гэр бүл шд.

Си:Тийм биш ээ.

Ю: Юу гэсэн үг вэ? Эргэлзсээр л байна уу? Юунд нь эргэлзсэн юм бэ? Тийм ээ, би холбоогоо тасалж байна. Та нар надад хүн шиг хандаж байгаагүй. Би ч гэсэн та хоёрыг гэхээ больсон. Та нар хүчээр миний хүүхдийг авахуулах гэсэн.

Ах: муу өөдгүй эм...

Ши: Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Бэр эгчийн гэр бүл гэж бодоо юу? Аваад ир...

Си:Нөхөд өө.  Энэ миний эхнэр, Чэн Лан хоёрын ДНХ-ийн шинжилгээний хариу. Ямар ч цусан холбоо байхгүй.

Ээж: Битгий дэмийр. Тэрнийг арван сар тээж байж төрүүлсэн хүн нь би.

Си: Хөөх. Эдгэчихсэн үү? Энэ хүн... үнэндээ миний эхнэрийг өргөж авсан хүн. Эхнэрийн маань төрсөн ээж нь хүүхдээ төрүүлээд нас барсан. Энэ хүн эхнэрийг маань ашиглах гэж худлаа ярьсаар ирсэн.

Ю: Чэн Лан. Яаж тэгж чаддаг байна аа?

Ээж: Миний төрсөн хүүхэд биш байлаа ч, би чамайг олон жил өсгөсөн за юу. Талархаж мэддэггүй амьтан. Ямар ч хэрэггүй амьтан. Муу өөдгүй золиг.

Ю: намайг зарах гэж өсгөө биз дээ. Тэгээд би дунд сургуульд байхаасаа эхлээд ажил хийж, та хоёрыг тэжээсэн. Өөр юу хүсээд байгаа юм? Би та нарт ямар ч өргүй.  Би та нарыг миний гэр бүл гэж бодоод,    юу гэж, яаж ч дээрэлхэж байсан тэсдэг байсан. Одоо чадахгүй.Төрсөн ээж гэсэн чинь ч худлаа. За яах вэ. Сайн байна. Танихгүй хүмүүс шиг амьдарцагаая. Үхсэн ч, сэхсэн ч...  хэн хэндээ хамаагүй.

Ээж: Муу өөдгүй эм.  Амьд явах арга алга. Муу өөдгүй эм. Хайран олон жилийн хөдөлмөр. Би энийг яаж өсгөлөө дөө.

Эм: Си эзэгтэй өрөвдөлтэй юм аа.

Эр: Харин тийм. Си авхай даанч энэ хоёр шиг харагдахгүй байсан юм.

Ээж: муу өөдгүй эм.

Эмээ: Болно оо болно. Одоо жүжиглэхээ боль.

Си:Эмээгийн хэлдэг зөв. Аваад яв.

Ах: Тавь. Тавиач. Тавь.

Ээж: Туслаарай. Туслаарай.

Ах:. Тавь... хөөе.

Си:Ёслолоо үргэлжлүүлэх үү?

Ю: Үргэлжлүүлэлгүй яах вэ. Хоёулаа бөгжөө солилцоогүй байгаа шд.

Төгсөв.

 

Back to episodes Go home