Эр: Цогцсын биеэс олдсон зээлийн карт. Хохирогчийн нэр бол... Амамияа Гороу.
Бичиг: Какүрэзато
Мияако: Арай ч дууны клип хийх гэж ирээд ийм зүйл болох гэж. Руби хэрвээ хэцүү байвал маргаашийн зураг авалтад...
Руби: Зүгээр дээ, чадна.
Мияако: Амраад ав.
Руби: Аканэ-чан буцаж ирээгүй бололтой.
Акуа: Уучлаарай. Би уриагүй бол ийм зүйл болохгүй байсан.
Аканэ: Яагаад уучлалт гуйгаад байгаа юм? Акуа-күний буруу биш.
Акуа: Үгүй ээ, миний буруу.
Бичиг: Үүрд Аигийн шүтэн бишрэгч!!!
Акуа: Хармааргүй байсан биз дээ... тэгж ялзарсан ясыг. Уучлаарай. Үнэхээр уучлаарай.
Аканэ: Ингээд л... бүх зүйлийг ганцаараа үүрэх гэж хичээнэ. Бүх зүйлд өөрийгөө буруутгах юм уу? Юуг ч хамгаалж чадаагүйн чиний буруу юу? Тийм биш. Цагдаа хэлж байсан... тэр цогцос бараг аллагынх байх гэж. Тийм бол алсан хүн нь буруутай. Яагаад Акуа-күн үүний хариуцлагыг үүрэх ёстой юм? Тэр чинь буруу!
Акуа: Магадгүй тийм байх.
Аканэ: Тийм ээ!
Акуа: Гэхдээ... би чамд найдсан. Аканэ бол тэр цогцсыг олж магадгүй гэж. Би чамд албаар мэдээлэл өгч түүнийг олохоор болгосон. Олдоогүй байсан ч зүгээр гэж бодсон. Яагаад гэвэл тэр одоогийн надад хамаагүй. Харин ч олдоогүй байсан нь хамаагүй дээр байх байсан. Гэхдээ яах аргагүй үнэндээ олмоор байсан байх. Аканэ... олж өгсөнд баярлалаа.
Аканэ: Ойлголоо, тэр хүн Акуа-күний... Би юу ч хийгээгүй, зүгээр таарсан төдий.
Акуа: Тэгсэн ч гэсэн. Би тийм байдалд оруулсан. Аканэг би үргэлж ашигласаар ирсэн. Аавынхаа тал дээр ч, цогцсын тал дээр ч... Бас өөр олон зүйлд, үнэхээр уучлаарай. Энэ бүх хугацаанд...
Аканэ: Тийм ээ, мэдэж байсан. Эцэст нь ойлголоо. Би сэтгэлээ үгээр илэрхийлж чадах нь. Чи сайхан сэтгэлтэй бөгөөд бүгдийг өөрөө үүрэх гэж хичээдэг. Тийм болохоор энэ үүрэх гээд байгаа гэм бурууг чинь хамт үүрэхийг хүссэн. Гэхдээ ойлгож байна. Ингээд эцэст нь... Акуа-күнд... Баяртай гэж хэлж чадах нь. Акуа-күнд би байхгүй байсан нь дээр биз дээ? Хэцүү байгаа биз дээ? Юу? Энэ аяллаар чамтай ярилцахыг хүссэн юм. Бид жаргалтайгаар салж чадахгүй.
Аканэ давхар: Яах вэ? Зогс.
Аканэ: Уучлаарай, ингэх гээгүй юм шүү. Зогс. Уйлна гэж бодоогүй. Нулимс... үргэлж... тайзан дээр үргэлж... Шууд л...
Акуа: Эртхэн хэлдэг байж. Миний өшөө авалт дууссан. Цогцос олдсон. Тийм болохоор... энэ удаа би Аканэг хамгаалмаар байна.
Бичиг: Үүрд Аигийн шүтэн бишрэгч!!!
Руби: Эмч ээ...
Цүкүёоми: Болохгүй шүү, болохгүй. Цогцсоос авчхаа биз дээ? Тийм зүйл хийж болохгүй шүү.
Руби: Чи хэн юм?
Цүкүёоми: Эгч та арай тэр эмчтэй дотно байсан юм уу? Тэгвэл сэтгэлийг чинь ойлгож байна.
Руби: Чам шиг жоохон хүүхэд ойлгох боломжгүй. Зүгээр орхи. Би яг одоо үнэхээр муухай ааштай байна.
Цүкүёоми: Аймаар юм! Гэхдээ болох юм уу? Би эгчийн мэдэхийг хүсэж байгаа зүйлийг мэднэ шүү.
Анэмонэ: Өчигдөр шөнө нэлээн олон зүйл болсон бололтой. Өнөөдөр гадуур зураг авах учраас. Бие чинь муу байвал шууд амраарай.
Кана: Руби чамтай яриад байна.
Руби: Юу? Өө за. Зүгээр дээ.
Кана: Гадуурх зураг авалтад ч дургүй шүү. Ийм хүйтэнд цаг агаартай таарахгүй хувцас өмсөж бүжиглэж дуулна... Өмнө нь өвөл, зуны дүр зураг бичмээр байна гээд Күжүүкүри эрэг дээр усны хувцастай гүйсэн. Час халуун өдөр өвлийн хувцас өмсөөд явж байсан шүү.
Мэмчо: Хөөх...
Кана: Эцсийн эцэст тэгээд бид чинь хар ажилчид шүү дээ?
Бичиг: Ааааа
Руби: Миний мэдмээр байгаа зүйл?
Цүкүёоми: Нэлээн дээр үед алдартай айдол энд нууцаар хүүхдээ төрүүлсэн. Нас барсан эмч түүний эмч байсан гэж би сонссон. Эмчийг удаан хугацаанд алга болсон гэж үзэж байсан ч холбоо тасарсан тэр өдөр... айдол хүүхдээ төрүүлсэн. Тийм чухал өдөр эмч алга болсон. Эсвэл чухал өдөр болохоор л алга болсон байх. Сэжигтэй байгаа биз? Гэхдээ сэжигтэй зүйл нь ганцхан тэр биш... Эмнэлэгт нэгэн сэжигтэй залуус байгаад байдаг байсан гэсэн. Их сургуулийн насны залуу болон... дунд сургуулийн насны хүүхэд.
Бичиг: В Комачигийн Аиг алсан сэжигтэн нас барсан байдалтай олджээ
Цүкүёоми: Хэдэн жилийн дараа түүний хэн болох нь ил болсон. Айдол Аиг хутгалж алсан их сургуулийн оюутан. Чин шүтэн бишрэгч... бас дагагч.
Руби: Нөгөө нэг нь?
Цүкүёоми: Юу?
Руби: Хоёр байгаа гэсэн биз дээ?
Цүкүёоми: Хэн мэдлээ? Түүнийг хайх нь чиний үүрэг биш үү?
Анэмонэ: Засварлая.
Кана: Арчуур, арчуур. Дулаацуулаарай.
Анэмонэ: Хмм... Яах аргагүй энэ охин ч дэмжигчтэй болох нь дээ. Мэм хөөрхөн ч гэсэн нэг л биеэ бариад байгаа мэт. Тиймээс тэр өвөрмөц байдлаа харуулж чадахгүй. Үүний эсрэгээр, Арима-чан хүмүүст өөрийнх нь сэтгэл татам байдлыг харуулахыг улайран хичээдэг. Ямар нэг зүйл хийнэ гэсэн хариу үзүүлдэг. Энэ нь том мөрий боловч... Юу ч хийхгүй бол эхлэхгүй. Юу ч хийхгүй бол живнэ.
Кана: Ийм зүйл болно гэж мэдэж байсан юм.
Анэмонэ: Тэгээд ямар нэг зүйл хийж байгаа Арима Кана хөөрхөн юм. Энэ хамтлагийн гол хүн байгаа нь аргагүй юм. Бичлэгийг нь янзалж эхлэхээс хүлээж тэсэхгүй нь.
Эр2: Руби-сан чиний ээлж.
Руби: За.
Анэмонэ: Хошино Руби... хамгийн царайлаг нь ч гэсэн нээх тийм сонирхолтой биш юм. Яг л айдол юм шиг мөртлөө хэн нэгнийг дуурайж байгаа мэт.
Руби: Хоёр сэжигтэн байгаа. Ээж 20 насандаа ирээдүйгээ булаалгасан. Эмч алуулсан... тийм харанхуй нүхэнд 16 жил ганцаараа байсан. Миний хоёр чухал хүнийг булаачхаад одоог хүртэл зүгээр амьдарч байгаа. Өршөөхгүй. Ямар ч арга ашиглаад хамаагүй заавал олох болно. Олоод... заавал... алах болно.
Мэмчо; Кана: Бичлэгээ хийгээд дууслаа!
Анэмонэ: Сайн байлаа, манайхан! Одоо хүссэнээрээ гадуур яваарай.
Мэмчо: Маргааш өдөр буцна л даа.
Кана: Амарч байх цаг алга даа. Одоо бол халуун рашаанд орж амармаар байна.
Мэмчо: Тийм шүү. Дууны клип хэзээ бэлэн болох юм?
Анэмонэ: Стар ☆Тигболальболоххурданявуулмаарлбайна... Офлайнзасвар... Бүгдийгньнэгтгээдшалгажүзнэ... Тэгээдинтернетдээрянзалж. Өнгийгньянзалжнэмэлтэффекторуулна. Дараасаргэхэддуусахбайх. Хоёрдахьбичлэгдээржоохонцагоржболохуу?
Кана: Болно л доо, яагаад?
Анэмонэ: Тэр байна аа... Ийм арилжааны уран бүтээлчид хааяа нэг урлагийн хүн болмоор байдаг юм.
Бичиг: Эмэгтэй Ванн
Аканэ: Энэ аялалд... олон зүйл боллоо шүү. Хачин бас нууцлаг... гэхдээ ганцхан утас л бүгдийг нь холбож байх шиг... Тэгэхээр чинь албан ёсоор үерхэж эхэлсэн гэж хэлж болно биз дээ? Нэвтрүүлгийн оролцогчдын хувиар бие эр, эм хоёрын хооронд.
Кана: Царай чинь улайчхаж. Ухаан алдахаасаа өмнө гараарай даа.
Аканэ: Тийм ээ, жоохон толгой эргэж байна. Ямар нэг чухал зүйл бодож байсан юм шиг санагдах юм. Гэхдээ толгой эргээд бүх зүйл хамаагүй болчихлоо.
Кана: Одоо бол тэр болно шүү дээ. Сонссон шүү. Одоо шинэ кинонд тоглоно биз дээ? Алдартай болжээ.
Аканэ: Тийм биш ээ. Бас олон театрт гарах кино биш.
Кана: Киног тэгж ярих хэрэггүй. Энэ чинь өөрөө л том амжилт. Атаархаж байна. Энэ бол чиний хувьд маш чухал цаг хугацаа. Энэ давалгааг яаж ашиглахаас Күрокава Аканэгийн хувь заяа шийдэгдэнэ. Тэгсэн байтал ийм аялалд дагаж ирээд л... Хэр удаан нэвтрүүлгийн үерхлээ үргэлжлүүлэх гээ вэ?
Аканэ: Жирийн нэг үерхэл байхаа больсон. Үнэхээр толгой эргэчихлээ. Би түрүүлээд гарлаа.
Кана: Арай үгүй байлгүй.
Руби: Хөөе, Аканэ-чан. Ах яагаад жүжигчин болсон юм бол? Бага байхаасаа хойш найруулагчтай ажиллаж энэ салбарт орсон. Яагаад гэдгийг нь та бол мэдэх юм биш үү?
Аканэ: Уулзмаар байгаа хүн нь урлагийн салбарт байгаа гэж би бодож байна. Тэр хүнтэй уулзахын тулд амжилттай болохыг л хүссэн байх.
Руби: Тэр нь хэн юм бол? Би мэдэхгүй.
Аканэ: Үүний талаар Руби-чантай яриад хэрэггүй байх. Акуа-күнийг хэргийн талаар мартаасай гэж хүсэж байна. Руби-чанд мэдээллийг дамжуулах хэрэггүй байх. Дуртай жүжигчин нь байх. Акуа-күн чинь жоохон моод хөөдөг юм чинь.
Руби: Ойлголоо.
Аканэ: Орой болчхож. Унтъя даа.
Руби: Тийм дээ.
Бичиг: Арататэ Сүм
Кана: Энэ нөгөө урлагийн...
Мэмчо: Тийм ээ, Арататэ сүм.
Бичиг: Жүжигчин болж чадна гэж найдаж байна! Сүмирэ
Кана: Олон хүн жүжигчин болохыг хүсэх юм.
Мэмчо: Модон банзыг алхаар цохихоор залбирч байгаа юм шиг болдог гэсэн. Хөөе ирсэн юм чинь хүслээ шивнэх үү?
Акуа: Тийм дээ.
Мэмчо: Бүгд амжилт олоосой.
Мияако: Миний урлагийн хүмүүст ямар ч муу зүйл битгий болоосой.
Аканэ: Илүү сайн жүжиглэдэг болохын төлөө.
Кана: Хурдан илүү алдартай болохын төлөө.
Руби: Акуа хурдан... ээж болон эмчийг алсан хүнийг олоосой.
В Комачи: Поп ин Поп ин 2 Хөвгүүн. Поп ин Поп ин 2
Кана: Нуугдаарай Хаа нэгтээ, хаа нэгтээ, хаа нэгтээ намайг аваач
Бичиг: Такачихо
Руби: Нууц болзоо Чи, чи, чи намайг олж чадах уу?
Мэмчо: Би хаашаа ч явсан гарч ирнэ Би ирээдүйн талаар бодох ч үгүй
Кана: Урашимагийн хайрцаг морьдыг хүртэл гайхшруулна
Руби: Надад хурдан татагдаарай
Мэмчо: Эцсийн эцэст, зүгээр нэг нийтлэг суурь хангалтгүй биз дээ?
Кана: Чамаас нэг хором ч салахгүй ээ!
В Комачи: Би чамд хайртай Өөр тийшээ битгий хараарай за юу? Эцсийн эцэст би зөвхөн чамд Хайраа илчлэх болно! Хаашаа ч явсан гарч ирэх болно Чамд хайртай
Мэмчо: Үргэлж чиний хажууд байх болно
В Комачи: Халааснаас чинь Поп ин Нууцаар Поп ин 2 Чамайг басамжилна, Поп Ин Нуугдаж тоглох хөвгүүн Халааснаас чинь Поп Ин Нууцаар Поп Ин 2
Мэмчо: Боинг! Айдол Поп ин гарч ирнэ... Поп Ин Хаппи Тү Ю! Поп Ин Поп Ин 2 Хөвгүүн! Поп Ин Поп Ин 2
Бичиг: B Комачи
Акуа: Хүн бүрийн хүсэл биелсэн эсвэл хэн нэгний зааварчилгаанаас болсон эсэхийг мэдэхгүй...
Бичиг: Гайхалтай үзүүлбэр!! - Дэлгүүрийн менежер
Акуа: гэхдээ энэ удаагийн дууны клип маш алдартай болсон.
Бичиг: [B Комачи] Хайр одоо нэвтрүүлгийн гишүүдтэй ярилцлага хийсэн нь! Гурван онцгой зочинтой!
Акуа: Энэ нь эргээд шинэ В Комачийн нэр хүндийг эрс нэмэгдүүлэхэд хүргэсэн. Тэгээд хагас жил өнгөрөв. Руби бид хоёр ахлах сургуулийн 2-р ангид орсон. Аканэ, Арима хоёр гуравдугаар ангид.
Бичиг: Санал 15 жилийн худал (Болзолт)
Акуа: Хүн бүрийн түүх... том ахиц дэвшил гаргаж эхэлсэн.
Бичиг: 24-р анги Хүсэл
Эр3: Амьд байна уу? Анхааруулсан биз дээ? Хөлөө харж явж бай гэж.
Эм: Муу алуурчин.
TRAILER_01
1
00:00:01,630 --> 00:00:03,520
Энэ удаа муу жүжигчин алга.
2
00:00:04,270 --> 00:00:07,050
Дүрдээ бүрэн ордог төрлийн хүмүүс болон
3
00:00:07,420 --> 00:00:10,190
бусдынхаа жүжиглэлтдээ хариу
үзүүлж чаддаг төрлийн хүмүүс.
4
00:00:10,190 --> 00:00:11,870
Жүжиглэлтийн арга барил нь
эсрэг тэсрэг байдлыг бий болгоно.
5
00:00:12,560 --> 00:00:15,840
Ингэж харахаар Аканэ-чан
илүү сайн харагдаж байна.
6
00:00:16,940 --> 00:00:18,140
Хэлэхэд арай л эрт байна.
7
00:00:19,480 --> 00:00:20,540
Манайд...
8
00:00:23,720 --> 00:00:25,230
Химэкава бий.
9
00:00:25,230 --> 00:00:26,170
Үүгээр хөшиг нээгдэнэ
10
00:00:27,290 --> 00:00:29,230
Эхлэлийн дуу: Жемн-ий Үхлийн аюулт хатагтай
11
00:00:27,290 --> 00:00:29,230
Хэрэггүй зүйл ярихаа боль.
12
00:00:29,230 --> 00:00:30,960
Яасан бэ? Бууж өгөх үү?
13
00:00:30,960 --> 00:00:32,470
Ингээд дууслаа.
14
00:00:32,780 --> 00:00:35,480
Тэр хоёрт яасан ч ялагдмааргүй байна.
15
00:00:35,480 --> 00:00:37,470
Болохгүй байвал шууд хэлээрэй.
16
00:00:37,470 --> 00:00:41,200
Иймэрхүү муухай ажил
нь миний ажлын нэг хэсэг.
17
00:00:41,200 --> 00:00:43,210
Бүгдийнх нь жүжиглэлт үнэхээр сайн юм аа.
18
00:00:43,580 --> 00:00:45,230
Сайхан жүжиг болно гэж бодож байна.
19
00:00:45,400 --> 00:00:45,980
Кичижоүжи Ёрико
20
00:00:45,400 --> 00:00:45,980
Шагнал болгоод
21
00:00:45,980 --> 00:00:48,440
би ямар нэг зүйл хийе.
22
00:00:49,650 --> 00:00:51,030
Оши но ко
23
00:00:55,980 --> 00:00:57,600
Яасан ч ялагдахгүй.
24
00:00:58,490 --> 00:01:01,040
7-р сарын гурванд цацагдах болно
TRAILER_02
1
00:00:00,650 --> 00:00:01,740
Кана-чан.
2
00:00:02,170 --> 00:00:04,460
Саяхныг хүртэл бусадтай хамтарч
ажиллахыг нэн тэргүүнд тавьж
3
00:00:04,460 --> 00:00:07,120
тэгж их онцгойрох
жүжиглэлт хийдэггүй байсан.
4
00:00:07,570 --> 00:00:09,230
Тийм онцгой
5
00:00:09,260 --> 00:00:10,910
намайг хараач гэх жүжиглэлт
6
00:00:10,910 --> 00:00:13,740
хийж чаддаггүй байсан байтал.
7
00:00:14,360 --> 00:00:16,920
Төгсгөлийн дууг Хицүжибунгаку
8
00:00:16,920 --> 00:00:19,470
Би анхнаасаа ялъя гэж бодоогүй.
9
00:00:19,470 --> 00:00:22,040
Авьяастай хүмүүсийг ялна гэж бодоо ч үгүй.
10
00:00:22,040 --> 00:00:23,740
Арима байх аа?
11
00:00:23,740 --> 00:00:24,810
Биеэ барих хэрэггүй.
12
00:00:24,810 --> 00:00:27,340
Надад ч бас чамаас асуумаар
байгаа зүйлс олон байна.
13
00:00:27,340 --> 00:00:29,050
Ёстой нэг!
14
00:00:29,050 --> 00:00:31,070
Бидэнд гарах олон хэсгүүд бий.
15
00:00:31,070 --> 00:00:32,160
Жүжиглэлтээрээ батлах болно.
16
00:00:32,160 --> 00:00:35,090
Тэгвэл Пиеонийг уриад
хамтдаа бичлэг хийх үү?
17
00:00:35,800 --> 00:00:36,930
Бүтээлчдийн дундах хагарал
18
00:00:37,500 --> 00:00:39,050
Бүгд царайлаг юм.
19
00:00:39,050 --> 00:00:41,400
Харц тулгарахад л сандарч байна.
20
00:00:41,400 --> 00:00:44,680
Хичээсэн гэж бодсон юм сан.
21
00:00:44,680 --> 00:00:47,560
Шулуухан ярилцаж болох уу?
22
00:00:47,560 --> 00:00:49,150
Тэрийг чи
23
00:00:49,150 --> 00:00:51,980
авьяастай болохоор л хэлж чадаж байгаа юм.
24
00:00:52,990 --> 00:00:56,110
【Оши Но Ко】
25
00:00:56,110 --> 00:00:59,160
【Оши Но Ко】 2-р улирал,
7-р сарын 3-нд цацагдана
26
00:01:03,610 --> 00:01:05,050
Мияамон!
27
00:01:05,050 --> 00:01:06,960
Илүү их ажил өгөөч.
28
00:01:06,960 --> 00:01:10,860
Би ч бас хүмүүсийнхээ талаар гомдоллох
хэмжээний их ажил хиймээр байна.
29
00:01:10,860 --> 00:01:13,450
Юу яриад байгааг чинь мэдэхгүй байна.
Back to episodes Go home