FBI INTERNATIONAL 1-8
Лукас: Өнөөдөр надтай хамт яваач.
Во: Явмаар л байна.
Лукас: 40 хамтлаг дуулна. Үүнд… Горжер, Металл, EDM, рок, бүжиг, баяр баясгалан, бас би. Бүх л өдөржингөө.
Во: Үнэхээр сайхан юм. Гэхдээ би шинэ болохоор хийх ажил их байгаа.
Лукас: Амьдралд ажлаас чухал зүйл гэж байдаг юм.
Во: Тийм ээ, ямар ч ХМТ мөрдөгч ингэж хэлдэггүй.
Лукас: За за, хамтдаа өдрийг өнгөрөөж чадахгүй юм бол ядаж… өглөөг хамт өнгөрөөе.
Во: Тийм ээ.
Лукас: Хамт явахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?
Во: Ммхн.
Рэйнс: Тийм ээ, үргэлжлүүл Во. Чамайг ажлаасаа гарч байгааг товчоонд мэдэгдье.
Во: Тийм зүйл болохгүй.
Рэйнс: Юу байна, хөгшөөн?
Лукас: Сайн уу.
Во: Горгестойгой зугаатай байгаарай.
Лукас: Горжер.
Во: Орой залгана аа.
Лукас: Тэр үед эд дундаа явж байх болно.
Во: Тэгвэл, тэр үед уулзья.
Рэйнс: Хэр байна даа?
Во: Маш сайн байгаа. Тэр хөгжилтэй. Зул сараар намайг Вена руу дагуулж явахыг хүсч байгаа. Үнэхээр ид шидийн гэсэн.
Рэйнс: Байдал хурцаджээ.
Во: Магадгүй л юм. Тэр хөгжмийн техникчээр сурч байгаа.
Во: Ээ бурхан минь.
Рэйнс: Бэртсэн үү?
Во: Үгүй гэж бодож байна. Чи?
Рэйнс: Чих маань л. Үнэртэж байна уу? Үсний будаг шиг үнэртэж байна. Аммонийн нитрат.
Во: Лукас!
Рэйнс: Хөөе! Энд тусламж хэрэгтэй байна.
Во: Лукас! Лукас! Лукас! Энд түргэн тусламж хэрэгтэй байна. Лукас!
Лукас: Во!
Во: Лукас!
Лукас: Энд байна.
Во: Лукас! Чи амьд байна. Алив. Ээ бурхан минь. За. Суучих. Алив ээ. Тийм ээ.
Лукас: Би зүгээр ээ.
Во: Үгүй ээ, чи зүгээр биш. Хөлөнд чинь хэлтэрхий орсон байна. За. Битгий хөдлөөрэй. За. Ингээд дарж бай.
Лукас: Юу болсон юм?
Во: Бидэнд тусламж хэрэгтэй байна. За. Ингээд барьж байж чадах уу?
Лукас: Тийм ээ.
Во: Хөөе. Чи зүгээр болно. Тусламж иртэл эндээ байж байгаарай. Хөөе, зүгээр үү? Бид цагдаа нартай холбогдоод хамтарч ажилласан нь дээр байх.
Рэйнс: Үгүй ээ. Эхлээд өөрсдийгөө цэвэрлэцгээе. Энд солих хувцас байгаа. Шүршүүр нь агуулахын ард бий. Би чиний дараа оръё.
Во: Би ажиллахад бэлэн байх болно.
Рэйнс: Тэгнэ гэдгийг чинь мэднэ.
Форрестэр: За, бид Унгарын Цагдаагийн төв хэлтэс дээр байна. Во та хоёр биднийг оффис дээр хүлээж байгаарай, бид эндэх ажлаа зохицуулчихаад очно. Ахмад аа?
Ейгэр: Скотт.
Фаркас: Би цагдаагийн даргыг төлөөлж та бүхэнтэй хамтарч ажиллана.
Форрестэр: Ахмад Фаркас, хэдэн жилийн өмнө Куэнтикогийн Үндэсний Академид бэлтгэгдсэн. Ангийнхаа хамгийн шилдгээр төгссөн.
Фаркас: Надад заасан бүхэн чинь үргэлж хэрэг болдог.
Форрестэр: Бидэнд ямар мэдээлэл байна?
Фаркас: Тус хөгжмийн наадам нь соёлын эсрэг арга хэмжээ байсан. Хэт барууны дарангуйлагчдын бай болсон байх магадлалтай. Сүүлийн үед Европд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа.
Ейгэр: Террорист халдлага улам бүр ихсэж байгааг бид харж байна. Нео-нацистууд, исламын эсрэг үзэлтнүүд, феминистуудыг эсэргүүцэгчид гээд.
Келлэт: Хариуцлага хүлээсэн хүн байгаа юу?
Ейгэр: Одоогоор чимээгүй л байна.
Келлэт: Ганц алан хядагч байж магадгүй.
Форрестэр: Тэсрэх бөмбөг тавьсан газруудад дүн шинжилгээ хийсэн үү?
Фаркас: Урьдчилсан мөрдөн байцаалтаар, энэ хоёр байршилд 10 орчим хүн нас барсан нь тогтоогдсон. Үүнд Европын бусад орнуудаас ирсэн зочид болон, уг арга хэмжээг зохион байгуулсан 5 америк.
Ейгэр: Тэгэхээр, Америкийн хөрөнгө оруулалттай компани хөгжмийн наадмыг зохион байгуулсан юм байна.
Фаркас: Хоёуланд нь VIP зочдод зориулсан хэсэг байсан.
Форрестэр: Алсаас дэлбэлсэн үү?
Фаркас: Тийм ээ. Гар утаснаас гэж бодож байна.
Келлэт: VIP суудлын тасалбар нь 1000 гаруй еврогийн үнэтэй.
Форрестэр: Ихэнхи нь корпорацын үйлчлүүлэгчдэд зарагдсан, зөв үү?
Фаркас: Тийм ээ, боломжтой. Танай 5 америк иргэн тэнд сууж байхдаа нас барсан. Одоохондоо, бид үүнийг л мэдэж байна. Бид бололцоотой бүх тусламжаа ашиглах болно.
Келлэт: Вашингтон агаарын болон эмнэлгийн тусламж үзүүлэхээр болсон.
Ейгэр: Би MI6 болон Германы тагнуулын ажилтнуудтай холбоо баръя. Хамгаалалтын алба тусламж үзүүлнэ. Дэлхийн тагнуулын нийгэмлэг та бүхэнд туслана.
Форрестэр: Мэдээж хэрэг. Бид чадах чинээгээрээ туслах болно. Будапешт бол бидний гэр.
Форрестэр: Сайн уу!
Рэйнс: Сайн.
Форрестэр: Та нар зүгээр биз?
Рэйнс: Бид маш сайн байгаа.
Форрестэр: Хэрэв та нарт хугацаа хэрэгтэй бол…
Во: Бид хэрэгтнүүдийг олно.
Форрестэр: За. Бидний олж мэдсэн зүйлс энд байна.
Келлэт: Барталан Агостанаас эхэлье. Тэрээр Пенсильвани мужийн Питтсбург хотод Унгар эцэг эхээс төрсөн. Үлгэр жишээ Америк мөрөөдөл. Хөгжмийн наадмын ивээн тэтгэгч Трумантис Капитал компанийг үүсгэн байгуулсан, мөн дэлхийн санхүүгийн томоохон тоглогч байсан.
Форрестэр: Дэлбэрэлтэд амь үрэгдсэн.
Келлэт: Компанийн вэбсайт дээрх түүний хэлсэн үг нь, америкт харсан боломжийг эх орондоо авчирна.
Рэйнс: Тийм ээ, миний зөв байж. Унгарын Цагдаагийн газраас хөрсний дээжийг шинжлэхэд их хэмжээний аммонийн нитрат илэрсэн байна. Гарцаагүй Аммонийн Нитраттай бөмбөг байж.
Во: Үйлдвэрлэхэд хамгийн хялбар.
Форрестэр: Бүрэлдэхүүн хэсгүүд нь тийм ч хялбар олдохгүй.
Келлэт: Шатахууныг олж болно, гэхдээ Европт аммонийн нитратын борлуулалт хатуу зохицуулалттай байдаг.
Рэйнс: Хэрэв аммонийн нитратыг худалдаж аваагүй бол үйлдвэрээс ирсэн байх магадлалтай. Орон нутгийн үйлдвэрүүд байж болно.
Форрестэр: Тийм ээ. Цааш нь олж мэд.
Рэйнс: Во, Унгар дах газрын тос химийн үйлдвэрүүдийг шалгаад өгөөч.
Форрестэр: Бөмбөгдөлтийн дараах цэцэрлэгт хүрээлэнгийн зургийг харъя. Юу гэж бодож байна? 300 ам метр талбайг хамарсан уу?
Келлэт: Үүнд 100кг аммонийн нитрат хэрэг болно.
Во: Мэдээлэл оллоо. Унгарт газрын тос химийн зургаан үйлдвэр байдаг. Гэхдээ Будапештэд ганцхан. Буда Петрокемикал.
Форрестэр: Бинго. Танк. Хөөе. Зүгээр үү, найз минь?
Келлэт: Шуугианаас болсон байх. Манай нохой салютнаас айгаад орон доор орчихдог байсан.
Форрестэр: Тийм ээ. Магадгүй.
Буда Петрокемикал
Дэйвис: Өршөөгөөрэй. Та нарт юугаар туслах уу?
Форрестэр: ХМТ байна. Бид танай үйлдвэрийг шалгахаар ирлээ.
Дэйвис: Энэ Америк биш. Та нарт тэгэх эрх байхгүй.
Келлэт: Та Непсигет цэцэрлэгт хүрээлэнд болсон дэлбэрэлтийн талаар сонссон байх.
Форрестэр: Та нарын үйлдвэрлэдэг бодисоор дэлбэлсэн.
Келлэт: Америкийн 5 иргэн, Унгарын 7 иргэн нас барсан.
Дэйвис: За. Дахиад эхэлцгээе.
Форрестэр: Болно оо.
Дэйвис: Намайг Билл Дэйвис гэдэг, хэлтсийн менежер. Мэдээж хэрэг, би бөмбөгдөлтийн талаар сонссон. Үнэхээр, үнэхээр аймшигтай, гэхдээ би энэ талаар юу ч мэдэхгүй. Будапештэд шинээр ирсэн. Ирээд гурван долоо хоног л болж байна.
Келлэт: Үйлдвэрлэл хэрхэн явагддаг вэ? Түүхий эдээ өөрсдөө хийдэг үү?
Дэйвис: Бид түүхий эдээ янз бүрийн газраас авдаг ч, аммонийн нитратыг эндээ үйлдвэрлэдэг. Нэг бүтэгдэхүүн дээр төвлөрсөн үйлдвэр учраас Аммонийн нитратыг тусад нь хадгалахад хүндрэлтэй байдаг.
Келлэт: Тэсрэх аюултай болохоор.
Дэйвис: Зөв. Гэхдээ манай үйлчлүүлэгчдийн харилцаа илүү хэврэг байдаг.
Форрестэр: Компани чинь алдагдалд ороод байна уу?
Дэйвис: Жаахан гомдол ирдэг, ихэвчлэн захиалгын зөрүү.
Келлэт: Том үйлчлүүлэгчдийн чинь нэрс хэрэгтэй байна.
Дэйвис: Би тэднийг огт мэдэхгүй.
Форрестэр: Унгар цагдаа нарын талаар хэр сайн мэдэх үү, Билл?
Дэйвис: Сайн мэдэхгүй ээ.
Форрестэр: Тэгвэл надад итгэ. Бидэнтэй тохиролцсон нь дээр дээ.
Дэйвис: Би үйлдвэрлэлийг бүрэн автоматжуулдаг. Удахгүй бид хүрээгээ тэлж, дэлхийн өнцөг булан бүрээс үйлчлүүлэгчидтэй болно.
Форрестэр: Сайхан сонсогдож байна.
Дэйвис: Энэ байна. Бүх зүйл дээр хамтарч ажиллахад бэлэн.
Форрестэр: Ойлголоо. Шаардлага гарвал тантай эргээд холбогдоно.
Дэйвис: Сайн байна.
Во: Тэгэхээр, эдний гол худалдан авагч нь “BVC 1000” гэдэг цэргийн үйлдвэр юм байна. Андор Сима гэдэг хүн ажиллуулдаг.
Келлэт: Тэд аммоны нитратыг тогтмол авдаг байсан.
Рэйнс: Үйлдвэр нь Украйны хилийн ойролцоо байдаг. Будапештээс гурван цагийн зайтай.
Форрестэр: Хамгийн ойр байгаа хүмүүсээс эхэлье, тэгээд бусад нь.
Во: Хоёр дахь гол худалдан авагч нь антибиотикийн компани. Гэхдээ тийшээ сүүлийн 3 сарын турш хүргэлт хийгдээгүй.
Форрестэр: За, хэрэв тэд урьдчилж нөөцлөөгүй л бол, тэсрэх бөмбөг хийх материал байхгүй гэсэн үг.
Во: Дараагийн худалдан авагч компани бол Газда, Виктория Бөрн гэх хүн ажиллуулдаг.
Рэйнс: Танил нэр байна. Тэр санхүүгийн сэтгүүлийн “30 хүрээгүй 30” жагсаалтанд багтдаг. Европын гарааны бизнест нилээн нэр хүндтэй. Хөөх. За, Трумантис Капитал түүний компанид хөрөнгө оруулалт хийж байсан юм байна. Өнгөрсөн жил санхүүжилтээ татчихаж. Тэр эзнийг нь шүүхэд өгөөд ялагдсан.
САНХҮҮГИЙН ТОЙМ: Бөрн Агостаныг шүүхэд өгч, ялагдсан хүлээв. “Газда” компани долоо хоногийн дотор дампуурч, томоохон хэмжээний цомхотголд орох төлөвтэй байна.
Форрестэр: Одоо тэр үхчихсэн.
Рэйнс: Викториагийн компани дампуурлын ирмэг дээр байгаа.
Во: Цагдаа нар өглөөний арга хэмжээнд VIP тасалбар худалдаж авсан хүмүүсийн жагсаалтыг илгээсэн байна. Викториа Бөрн ч бас байгаа.
Келлэт: Гэхдээ хохирогчдийн жагсаалтад байхгүй.
Форрестэр: За, миний ойлгосноор, энэ эмэгтэйд Трумантисаас өшөө авах шалтгаан байж. Мөн дэлбэрэлт болсон газар байсан ч огт бэртэлгүй гараад ирсэн хэрэг үү?
Келлэт: Бид өөрөөс нь асуух хэрэгтэй байх.
Форрестэр: Тийм ээ, тэгсэн нь дээр.
Газда үйлдвэр, V дүүрэг
Викториа: Миний туслах цагдаа нар ирлээ гэсэн. Америкчууд гэж санасангүй шүү.
Форрестэр: Арга хэмжээнд оролцсон хүмүүстэй ярилцаад явж байна.
Викториа: Би дэлбэрэлт болохоос хагас цагийн өмнө явсан. Үнэхээр итгэмээргүй.
Келлэт: Та тэнд байсан байх нь ээ?
Викториа: Байсан. Удаагүй. Таньдаг хүмүүстэйгээ мэнд мэдчихээд, хуралтай байсан болохоор явсан.
Келлэт: Таныг компаниа өөрөө босгосон талаар уншсан юм байна
Викториа: Олон хүний туслалцаа орсон.
Форрестэр: Танд итгэж байсан хөрөнгө оруулагчид гэх мэт.
Викториа: Гадзаг хөгжүүж, улсдаа хувь нэмэр оруулах гэж би гадаадын хөрөнгө оруулалт авсан. Ихэнхид нь таалагдаагүй.
Келлэт: Ямар утгаараа?
Викториа: Унгар улсыг бие даасан байх ёстой гэж үздэг хэсэг хүмүүс бий. Тэд намайг… юу гэдэг билээ? Америкийн мөнгийг авсан учраас “худалдагдсан” гэж харж байсан. Гэвч би улсынхаа төлөө л тэр мөнгийг авсан. Газда шинэхэн бүтээгдэхүүнийг боломжийн үнээр олон нийтэд хүргэдэг. Энэ бидний зорилго.
Форрестэр: Барталан Агостан ч бас Унгарт туслахыг хүссэн. Яг тан шиг.
Викториа: Тиймээс л Трумантис бидэнд хөрөнгө оруулсан. Барт бид хоёр бизнесээс ч илүү хамтрагчид байсан. Тэр яг л аав шиг минь байдаг. Түүнийг нас барсанд итгэж чадахгүй нь.
Келлэт: Эмгэнэл илэрхийлье.
Викториа: Баярлалаа.
Келлэт: Түүнтэй дотно байсны хувьд, Трумантис танайхаас хөрөнгө оруулалтаа татахад бүр ч хэцүү байсан байх даа.
Викториа: Энэ бол манай шинэ хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээ. Трумантисын нүхийг таглахад бид хоёр сар л зарцуулсан.
Форрестэр: Азтай юм гээч.
Викториа: Үгүй ээ, энэ бол сайн ажил хэрэг. Би азанд итгэдэггүй.
Келлэт: Дэлбэрэлтээс хагас цагийн өмнө зугтаж чадсан нь аз биш гэж үү? Та аммонийн нитратыг байнгын худалдаж авдаг, тийм үү?
Викториа: Бордоо хийхэд ашигладаг юм.
Келлэт: Сүүлийн саруудад Буда Петрокемикал-аас хийсэн таны худалдан авалт чинь 40%-иар өссөн. Юутай холбоотой вэ?
Викториа: Та намайг сэжиглээд байгаа юм уу?
Форрестэр: Үгүй ээ, бид зүгээр боломжит хувилбаруудыг судлаж байна.
Викториа: Бид шинэ хүлэмжиндээ түүхий эд худалдаж авдаг. Мартсанаас, бид шинэ ханган нийлүүлэгч хайж байгаа.
Форрестэр: Тийм ээ, “Буда Петрокемикал”-ын менежер үйлчлүүлэгччдийн гомдлын талаар дурдсан.
Викториа: “Гомдол” гэнэ ээ? Тэд бол луйварчид. Захиалгууд маань үргэлж багасч ирдэг.
Форрестэр: Хэр их?
Викториа: Хүргэлт болгонд арав кг дутуу. Тийм их биш ч, би хууртагдах дургүй. Надад баталгаа нь байгаа. Энд, энд, энд бас энд. Бүгд аммонийн нитрат.
Форрестэр: Бид үүнийг авч болох уу?
Викториа: Мэдээж.
Келлэт: Цаг гаргасанд баярлалаа.
Во: Ойлголоо.
Келлэт: “Буда Петрокемикал”-ын Дэвисийн хэлж байгаагаар, захиалгын зөрүү нь хүлээн авсны дараа бүртгэгддэг гэсэн. Тэд захиалга бүрийг хүргэхээс өмнө жинлэж, хэд хэдэн хөндлөнгийн шалгалтаар оруулдаг юм байна.
Форрестэр: Тээвэрлэлтийн явцад хулгайлагдсан байх магадлалтай.
Келлэт: “Буда Петрокемикал”-аас Гадзад хүргэлт хийдэг компанийг олох хэрэгтэй. Зургаан сарын турш долоо хоног бүр 10 кг. 200 гаруй кг аммонийн нитрат болж байна.
Форрестэр: Хоёр тэсрэх бөмбөг хийхэд хангалттай хүрнэ.
Во: Тийм ээ, сайн. Үгүй ээ. Чиний хийх ёстой зүйл шиг л сонсогдож байна. Тэд чамайг ажиглалтандаа байлгахыг хүсч л байвал, үгэнд нь орох хэрэгтэй. Тийм ээ, за. Аль болох хурдан очихыг хичээнэ ээ. Чи ч бас.
Рэйнс: Кофений залуу юу?
Во: Тийм ээ, гуяндаа 34 оёдол, гартаа гурван хугаралтай.
Рэйнс: Аймшигтай. Чи түүн дээр очих уу?
Во: Тийм ээ, боломж гарвал очихыг бодно. Энэ хэн бэ?
Рэйнс:Элек Симко, “Буда Петрохимикал”-ын бүтээгдэхүүнийг хүргэдэг хүн. Залуус түүнийг аммонийн нитрат хулгайлсан гэж таамаглаж байгаа. Тэд түүний араас явсан.
Форрестэр: 14 тоот.
Цагдаа: Сунгагдах утас байхгүй. Хаалга цэвэр.
Цагдаа нар: Газар сууцгаа.
Цагдаа #1: Цэвэр.
Цагдаа #2: Цэвэр.
Келлэт: Нэг зүйл оллоо. Аммонын нитрат шиг нунтаг зүйл байна.
Фаркас: Би ч бас нэг юм оллоо.
Форрестэр: Хэрэгтэн мөн бололтой. Өгч бай.
Фаркас: Үүнийг шүүх эмнэлэгт аваачих хэрэгтэй. Ямар нэг сэжигтэй зүйл байж мэднэ.
Форрестэр: Элек Симкогоос хараагаа салгаж болохгүй. Тэр одоо ч сул явж байгаа, дахиад хоёр тэсрэх бөмбөг хийх хангамжтай. Энэ байр болон “Буда Петрохимикал”-д байнгын хяналт тавих хэрэгтэй. Тус хоёр газарт тэсрэх бөмбөг цэвэрлэх ажиллагаа явуул. Мөн ойролцоох камерийн бичлэгүүдийг шалга. Бүх боломжоо ашиглана шүү.
Во: Хөөе, бие чинь яаж байна?
Лукас: Өглөөнийхөөс дээрдсэн.
Во: Тйим ээ.
Лукас: Миний урд нэг охин байсан. Тэр өндөр, яг чам шиг. Надаас кофе авдаг байсан болохоор би таньж байсан. Тэр 20 футийн зайд зогсож байсан ч, зүгээр л… алга болчихсон.
Во: Ээ бурхан минь.
Лукас: Тэр надруу харж байсан.
Во: Хөөе, чи одоо амьд байна. Одоо энэ л чиний анхаарах ёстой зүйл.
Лукас: Хэн ийм зүйл хийсэн юм?
Во: Нэг муу хулчгар. Хэн, ямар учраас хийснийг нь мэдэхгүй байна. Гэхдээ хэрэгтнийг олох хүртэл бид хэзээ ч зогсохгүй гэдгээ амлаж байна. Би тэднийг олно. Гэр бүлээс чинь хүн ирсэн үү?
Лукас: Ах ирсэн.
Во: Хм.
Лукас: Чи явах гэж байна уу?
Во: Явах ёстой.
Лукас: Жаахан байчих. Ядаж Андорыг ирэх хүртэл. Удлаа гэхэд цаг л болно.
Во: Би чадахгүй. Мөрдөн байцаалт маш хурдтай явагдаж байна. Гэхдээ би чам руу аль болох хурдан залгана аа.
Ейгэр: Цагдаа нар камерийн бичлэг явууллаа. Нөгөө хүргэгч залуу байсан, Элик Симко.
Рэйнс: Энэ дээ. Би түүний тухай судалсан. Тэрээр 6 сард Буда Петрокемикал компаниас халагдсан. Энэ тухайгаа цахим хуудсандаа бичсэн. Амьдралынхаа 20 жилийг компанидаа зориулсны эцэст, дарга нь түүнд 6 сарын дотор халагдах тушаал өгсөн. Цаг нь болоход, тэр сүүлчийн цалингаа аваад, нэвтрэх үнэмлэхээ хураалгаад, баяртай.
Келлэт: Энэ чинь л сэдэл.
Рэйнс: Хөгжмийн наадмыг ивээн тэтгэсэн Трумантис Капитал түүнийг ажлаасаа халагдах үед Буда Петрокемикалийг худалдаж авсан.
Келлэт: Энд холбогдож байна.
Рэйнс: Эдгээр хувийн өмчийн компаниудын хувьд хэмнэлт маш чухал. Тэд Буда петрокемикалийг худалдаж аваад, ажилчдыг нь халсан, үйл ажиллагааг бүхэлд нь автоматжуулахыг зорьсон.
Форрестэр: Тэгэхээр, Элекийг роботоор сольсон юм байна.
Рэйнс: хамгийн муу нь тэр өөрийгөө орлох роботоо сургах хэрэгтэй болсон. Түүнчлэн эхнэр нь салах өргөдлөө өгч, хүүхдүүдээ асран хамгаалах эрхээ алдсан.
Во: Трумантис түүнийг бүх зүйлээс нь салгасан байна.
Рэйнс: Тэр л ингэж бодсон.
Форрестэр: Тэр одоо хаана байна?
Ейгэр: Тэр баян хүн биш. Хоёр дахь гэр гэж байхгүй.
Келлэт: Хоёр дахь гэртээ биш байх. Хуучин эхнэр нь хаана амьдардаг вэ?
Рэйнс: Цагдаа нарт хэлээд үзье, тэдэнд мэдээлэл нь байж магад.
Келлэт: Би камерийн бичлэг шалгалаа.
Ейгэр: Ахмад Фаркас шүүх шинжилгээний дүгнэлт гарах хүртэл үүнийг чамд байлгахыг хүссэн.
Во: Би хуучин эхнэрт туслаж чадна.
Форрестэр: Рэйнс, хаягийг нь авсан уу?
Рэйнс: Чам руу илгээж байна.
Форрестэр: Явцгаая.
Во: Энэ хэрэг дээр надад нэг хувийн зөрчил байна.
Форрестэр: Хэр хувийн?
Во: Миний үерхэж байгаа залуу бөмбөгдөлтөнд өртсөн.
Форрестэр: Тэр зүгээр үү?
Во: Хөл, гар нь гэмтсэн ч аминаас нь холуур өнгөрсөн.
Форрестэр: За за, сайн хэрэг.
Во: Гэхдээ би ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлж байгаа гэдгийг хэлмээр байна.
Форрестэр: Сайн байна.
Во: Чи яадаг вэ?
Форрестэр: Юу?
Во: Хайр дурлал, ажил хоёроо яаж зохицуулдаг юм?
Форрестэр: Жэймигээс өмнө… би харьцдаг байсан бүсгүйчүүдтэйгээ 6 сараас хэтэрдэггүй байсан. Хагас жил өнгөрөхөд, толгой дотор сэрүүлэг дуугарч байгаа юм шиг л хаалгаар гараад явчихдаг. ХМТ-д ажиллах нь дэлхийн ямар ч ажилтай харьцуулагдахгүй. Энэ яг л нэг хөл чинь дотор, нөгөө хөл чинь гадаа байгаа мэт санагддаг. Хэдий хайртай хүнтэйгээ хамт байгаа ч… чи ажлынхаа тухай бодсоор байх болно. Хэрэг, мөрдөн байцаалтын тухай бодсоор байна. Маш том ангал үүсчихдэг, юу гээч, нэг тийм… үсрэе гэхээр дэндүү өргөн. Миний хувьд лав ийм байсан.
Форрестэр: Баярлалаа.
Ирэна: Зүгээр дээ. Надтай яагаад Элекийн талаар ярилцах болсныг чинь мэдэхгүй нь. Түүний ганц сул тал нь кофе. Өдөрт 6 аягыг уучихдаг байсан. Элек сайн хүн. Сайн ч нөхөр, сайн ч эцэг.
Во: Тийм бол яагаад түүнийг орхисон юм?
Форрестэр: Гэрлээд хэдэн жил болсон бэ?
Ирэна: 16 жил.
Во: Тэгээд нэг өглөө сэрээд л бүх зүйл болохгүй байгаа мэт санагдсан уу?
Форрестэр: Юу өөрчлөгдсөн юм?
Ирэна: Би байсан юм. Би өөрчлөгдсөн.
Во: Энэ хүмүүс. Тэдэнд ч бас тань шиг гэр бүл байгаа. Нөхөр чинь тэднийг хөнөөсөн. Тэр одоо хаана байна? Хэрэв та бидэнд хэлэхгүй бол тэр өшөө олон хүмүүсийг хохирооно.
Ирэна: Тэр халагдах тушаалаа аваад, мэдээж бидний ирээдүйд санаа зовж байсан. Мөнгө үргэлж асуудал байсаар ирсэн. Бид хамтдаа байсан учраас энийг даваад гарна л гэж бодож байсан.Тэр ажил хайсан боловч, 20 жилийн хугацаанд бүх зүйл өөрчлөгдсөн байсан. Тэгээд би ажилд орохоор шийдэж, нэг ажилд орсон. Гэхдээ цалин маань хангалтгүй л байсан учир байраа жижигсэхээр шийдсэн. Тэр үеэс л тэр өөрчлөгдсөн.
Форрестэр: Яаж өөрчлөгдсөн бэ?
Ирэна: Ууртай. Үргэлж уурладаг болсон. Хүссэн үедээ гардаг болж, хаана явж байгаагаа ер хэлэхээ больсон. Тэгээд би нэг удаа араас нь дагатал, жагсаалд оролцдог байсныг нь мэдсэн.
Форрестэр: Иймэрхүү юу?
Ирэна: Унгарчуудын төлөөх Унгар.
Фаркас: Энэ шинэ барилга байсан. Өнгөрсөн сард барилгын ажил нь дууссан. Аз болоход, ихэнхи ажилчид нь барилгын гадна байсан. Амь үрэгдсэн хүн байхгүй.
Форрестэр: Хэний барилга юм?
Фаркас: Куарри гэдэг Британийн компани эзэмшдэг.
Во: Бас нэг бай компани.
Рэйнс: Байзарай. Энэ компани Буда Петрокемикалыг автоматжуулсан юм байна.
Форрестэр: Тэр өөрийг нь ийм нөхцөл байдалд хүргэсэн бүхнийг онилж байна.
Келлэт: Түүнд дор хаяж нэг тэсрэх бөмбөг хийх хангалттай нөөц үлдсэн байгаа.
Форремтэр: Элекийг энэ эсэргүүцэлд нэгдэхэд юу нөлөөлснийг олж мэдэх хэрэгтэй. Түүний бодол санааг ойлгож чадвал, дараагийн үйлдлийг нь таамаглах боломжтой.
Во: “Унгарчуудын төлөөх Унгар” хөдөлгөөний талаар олж мэдлээ. Зохион байгуулагч нь их сургуулийн профессор Октавиус Варга. Тэр өөрийгөө "ард түмний дуу хоолой" гэж тунхагласан.
Рэйнс: Энд Октавиус Варга, Элек Симко нар Унгарын улс төрийн форумд хийсэн ярилцлага байна. Хэдэн сарын турш үргэлжилдэг.
Форрестэр: Халдлага үйлдэх талаар ярилцсан уу?
Рэйнс: Гэхдээ энэ маргаан гэхээсээ илүү багш, шавийн ярилцлага шиг санагдсан.
Во: Эхнэр нь түүнийг өөрчлөгдсөн гэсэн, магадгүй Варга түүнд нөлөөлсөн байх.
Одоо энэ уур хилэнгээ илэрхийлж, Унгарын ирээдүйг Унгарын ард түмэн шийдэх ёстой, Унгарт байгаа мөнгө Унгар гэр бүлд үлдэх ёстой гэж шаардах цаг ирсэн.
Шагнал өгөх цаг боллоо.
Ялагчийн тасалбартай хүн 100,000 форинт хожих болно!
Келлэт: Профессор Варга, тантай ярилцаж болох уу? Бид Холбооны мөрдөх товчоо, өнөөдрийн дэлбэрэлтийг шалгахад унгарын цагдаа нарт тусалж байгаа. Та Унгарын эх оронч үзлийн тухай ном бичсэн байх аа?
Варга: Хялбараар тайлбарлавал, тийм ээ.
Келлэт: Үнэнийг хэлэхэд, гүйлгээд уншихад л уйтгартай байсан. Гэхдээ санааг нь ойлгосон. Өмнө нь дэг журамтай байсан. Хүмүүс шударгаар хөдөлмөрлөснийхөө төлөө цалингаа авч, гэр бүлээ тэжээдэг байсан. Гэвч Берлиний хана нурснаар тус улсад гурван чөтгөр орж ирсэн: капитализм, эмх замбараагүй байдал, гэмт хэрэгтнүүд. Миний ярьж байгаа зөв биз?
Варга: Унгараар ярьсан. “Том загас жижиг загасаа иднэ.” Манай улсад ийм л зүйл болоод байна. Орчин үеийн империалистууд, эдгээр шунахай гадаадын компаниуд Унгарыг тэр аяар нь худалдаж авах гэж байна. Тэднийг зогсоох хэрэгтэй. Энэ бол миний хэлдэг зүйл.
Форрестэр: Тийм ээ. Өнөөдрийн бөмбөгдөлт хангалттай хэлээд өгсөн. Энэ хүнийг таньж байна уу?
Варга: Үгүй.
Форрестэр: Элек Симко? Үгүй юу? Тэгвэл энийг санах байх. 4 сарын турш та хоёрын хооронд өрнөсөн харилцан яриа.
Варга: Би хэдэн зуун, мянган дагагчтай. Би тэдэнд урам зориг өгдөг. Бүгдийнх нь нэрийг санахгүй.
Келлэт: Эллек дагагчаас илүү байсан бололтой.
Варга: Тэр миний хэд хэдэн цуглаан дээр ирсэн байх.
Форрестэр: Түүнийг хэлтэс дээр аваачих хэрэгтэй байх, тийм үү?
Варга: За. Тийм ээ, би Элекийг мэднэ. Тэр ажлаа алдсан. Надад түүхээ ярьсан. Түүнийгээ олон дахин ярьсан. Түүнийг хэрхэн мөлжсөн тухай. Удаан тэсвэрлэх тусам дарангуйллийг хүчтэй эсэргүүцэж чаддаг.
Келлэт: Тэгээд хүчирхийлэгч болох уу?
Варга: Түүний хийсэн үйлдэлд би хариуцлага хүлээхгүй.
Форрестэр: Та түүнд Трумантис Капитал үйлдвэрийг худалдан авч, ажлаас нь халж, амьдралыг нь сүйрүүлсэн гэж хэлсэн үү? Түүнд байг хэлж өгсөн үү?
Варга: Үгүй.
Форрестэр: Та сая энэ хүмүүст гадаадын компаниудыг ямар ч үнээр хамаагүй зогсоох ёстой гэж хэлсэн. Түүнд ч бас ингэж хэлсэн үү?
Варга: Би түүнд нөхцөл байдлыг ойлгоход нь тусалсан, тэр зовлон зүдгүүр тулгарсан хохирогч. Би түүнд тэр гадны компаниуд Унгарт чөлөөтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь гутамшиг, хэн нэгэн арга хэмжээ авах ёстой талаар л хэлсэн.
Форремтэр: Унгарчууд өнөөдөр дэлбэрэлтэнд өртөж нас барсан. Элэг нэгт хүмүүс чинь. Элект бүхэл бүтэн хорооллыг ямар ч үед устгах хангалттай нөөц бий. Тиймээс тх бидэнд тэр одоо хэнийг онилж байгаа талаар мэддэг бүхнээ бидэнд хэлэх хэрэгтэй байна. Нэн даруй.
Варга: Би юу ч мэдэхгүй. Тангараглаж байна.
Форрестэр: Юу гээч? Би таны арга барилыг ойлголоо. Та гараа хэзээ ч бохирдуулдаггүй, тийм биз?
Варга: Хувьсгал болгонд санаанд оромгүй хор уршиг гардаг. Энэ халдлагад би хариуцлага хүлээхгүй, Элек ч хариуцлага хүлээх ёсгүй. Эх орныг минь худалдаж авч байгаа, зарж байгаа хүмүүс л хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой.
Форрестэр: “Хамгийн түрүүнд”.
Келлэт: Юу гэж?
Форрестэр: Элекийн хувьд энэ бол хувь хүн. Энэ нь Elek-ийн хувьд хувь хүн юм. Тэр өөрт нь хохирол учруулсан хамгийн эхний газрыг онилж байгаа. Буда Петрокемикал.
Келлэт: Цагдаа нар хамгаалалтандаа авсан.
Форрестэр: Үгүй ээ. Эллек ухаантай. Бас зальтай. Энэ бол түүний үйлдвэр. Тэр тэнд 20 жил болсон. Хэрэв тэр баригдахаас зайлсхийж, аммиакийн нитратын нийлүүлэлтийг онилвол?
Келлэт: Тэр Будапештийн бүхэл бүтэн дүүргийг сүйтгэх авултай. Бейрутаас ч дор гэсэн үг. Энэ нь Рихтерийн масштабаар 3.3 хүчтэй газар хөдлөлттэй тэнцэнэ.
Форрестэр: Ейгер, цагдаа нар болон үйлдвэр дэх тэсрэх бөмбөгийн багийханд анхааруул. Буда Петрокемикал бол Элекийн дараагийн бай. Явцгаая.
Буда Петрокемикал
Фаркас: Тэр энд алга.
Форрестэр: Агуулахыг шалгасан уу?
Фаркас: Аль хэдийн шалгасан.
Форрестэр: Машинаас гар! Одоо!
Дэйвис: За. Гуйя. Битгий. Битгий.
Форрестэр: Буугаа буулгацгаа. Билл. Юу болсон бэ?
Билл: Тэр намайг хүлээж байсан. Миний машины арын суудалд. Их ууртай байсан. Тэр дарга нарыг хөнөөнө гэж хэлсэн. Өнөөдрийн оройн хоолны талаар бид нууцалж байсан ч тэр мэдэж байсан.
Форрестэр: Ямар оройн хоол?
Билл: Буда Петрокемикал компанийн ахлах удирдлагууд өнөө орой борлуулалтын гэрээгээ тэмдэглэнэ.
Форрестэр: Хаана?
Билл: Руйнпаб дүүргийн хаа нэгтээ, аль ресторан гэдгийг сайн мэдэхгүй байна.
Келлэт: Түүнд тусламж үзүүл.
Форрестэр: Скотт Форрестер, Холбооны мөрдөх товчоо, агаарын тусламж яаралтай авах шаардлагатай байна. Надад Будапештийн долдугаар дүүрэгт АНУ-ын цэргийн Гриззли баг хэрэгтэй байна.
Форрестэр: За, хэрэв Элекийг олж харвал энэ төхөөрөмжийг ашиглан мэдээлнэ. Гриззли утасгүй холболтыг саатуулна. Хэрэв бид түүнийг айлгавал тэр бөмбөгийг дэлбэлнэ. Түүнийг барихын тулд гэнэтийн бэлэг барих хэрэгтэй. Явцгаая.
Тэслэх.
Илэвхижүүлэх боломжгүй.
Келлэт: Гриззли энд ирлээ. Дохиолол салсан.
Во: Тэр зугтаж байна.
Форрестэр: Би түүнийг харж байна. Хурдлаарай! Тэр бөмбөгийг гараар дэлбэлэх гэж байна! Тэр ресторан руу явж байна.
Буда Петрокемикал компаны ахлах удирдлагууд тавтай морил!
Эллек: Та нар хэзээ ч ойлгохгүй. Би үүнийг ард түмнийхээ төлөө хийсэн. Миний бүхий л амьдрал. Тэд надаас бүгдийг булаасан. Би ч бас тэдэнтэй тэмцэж чадна гэдгээ харуулахыг хүссэн.
Форрестэр: Чамд шалтаг хэлэх эрх байхгүй. Чи олон хүний аминд хүрсэн.
Эллек: Тийм ээ, би сайн сайхны төлөө тэднийг золиослосон. Би өөрийгөө ч золиослосон.
Форрестэр: Чи юу ч золиослоогүй.
Форрестэр: Баярлалаа. Сайн ажиллаа, бүгдээрээ. Унгарын цагдаагийн газар, мөрдөн байцаах товчоо, Европолоос утасдлаа. Унгар улс бидний тусламжид талархаж байна.
Во: Тэнэг юм. "Унгарчуудын төлөөх Унгар" уриа олон жилийн турш онцлон тэмдэглэх болно.
Форрестэр: Миний анхны дэд ахлах төлөөлөгч Карл МакГрегор байсан. Тэр 1995 оны Оклахома хотын бөмбөгдөлтийн үеэр тэнд ажиллаж байсан. Хэд хэдэн зэвсэгт этгээдүүд 168 хүний аминд хүрсэн. Өнөөдөр хэн ч тэдний захиас, шалтгааныг санадаггүй. Бидний санаж байгаа зүйл бол хүмүүст тусламж үзүүлж, аюулгүй газарт хүргэсэн хүмүүс. Хот хэрхэн нэгдэж байсныг бид харсан, нэг улс. МакГрегор намайг тийш дагуулж явсан. Холбооны барилга байсан газар одоо хөшөө байдаг. Тэнд очсон хүн бүрт тайтгарлыг авчирч, хүч чадал, итгэл найдвар өгдөг. Хэдэн 7 хоногийн дараа, тэд энэ талаар мэдээллэхээ болино. Харин хүний амь аварсан баатарлаг үйлсийг ард түмэн үргэлж санаж явах болно. Би тэгэхийг нь мэдэж байна.
Варга: Цагдаа нар намайг ямар ч үндэслэлгүйгээр саатуулж чадахгүй.
Форрестэр: Зөв өө. Энэ чинийх. Мөн Эллекийн үйлдлийн хариуцлагыг та үүрнэ. Та алдах зүйлгүй болсон эмзэг эрд нөлөөлсөн.
Варга: Би хүссэнээ хэлж чадна, миний хэлсэн бүхэн үнэн. Ард түмнийг хэн ч мөлжих ёсгүй. Мөн би, миний ажлыг буруугаар ойлгодог хүмүүс надад хуулийн хариуцлага хүлээлгэж чадахгүй.
Форрестэр: “Буруугаар ойлгох”? Юу гээч? Таны зөв. Хуулийн дагуу та огт буруугүй. Та хэрхэн тоглохоо мэддэг. Та нөлөө үзүүлэхийг хүссэн, биеллээ олсон. 14 хүн нас барсан, одоохондоо. Тэдний цус таны гарнаас хэзээ ч арилахгүй гэдгийг би мэдэж байна.
Варга: Юу вэ? Юу болоод байгаа юм?
Форрестэр: Таныг ямар ч үндэслэлгүйгээр саатуулах боломжгүй гэж та хэлсэн. Тэгвэл, энд үндэслэл нь байна.
Варга: Наадах чинь юу юм?
Фаркас: Та ажлаа санхүүжүүлэхийн тулд дэмжигчдээс сар бүр мөнгө авдаг.
Варга: Тэгээд юу гэж? Үүнийг хуулиар хориглоогүй!
Форрестэр: Цуглаан болгон дээр, нэг азтай дэмжигч танаас сэтгэлийн бэлэг болгон 100 мянган форинт авдаг. Хоёр сарын өмнө Элек хожсон. Хуулийн дагуу үүнийг терроризмыг санхүүжүүлсэн гэж үзэж болно.
Варга: Та нарт ингэх эрх байхгүй.
Рэйнс: Чи явах гэж байна уу?
Во: Тийм ээ, явах гэж байна.
Рэйнс: Кофений залуу яаж байна?
Во: Дээрдсэн.
Рэйнс: Сайн хэрэг.
Во: Маргааш эмнэлгээс гарч байгаа.
Рэйнс: Сайн мэдээ.
Во: Хэн нэгэнтэй болзож байна уу, Рэйнс?
Рэйнс: Будапештид уу? Тийм ээ. Дори. Бүтээгүй.
Во: Юу болсон юм?
Рэйнс: Ханна. Бас л бүтээгүй. Лилианаас болоод. Намайг Товчоонд ажилд орж байхад өвөө маань ингэж хэлж байсан. Хосуудын 70% нь салдаг. Суучихаагүй л бол ямар ч харилцаа гэж байхгүй. За, би явлаа. Өнөөдөр сайн ажилласан шүү, Во.
Во: Чи ч бас.
Back to episodes Go home