Oshi no Ko_S02_E12

Руби: Хөөх. Химүра-сан гоц ухаантан!

Мэмчо: Туршилтын хоолойн нэлээн чанартай юм аа.

Кана: Та хоёр энэ дууг дуулж байгаа тухай бодохоор л гэм буруугийн мэдрэмж төрж байна.

Руби: Дахиад хатуурхах нь дээ.

Мэмчо: Зүгээр дээ. Дууг кубэйс болон мэргэжлийн хэрэгслээр сайн засах болохоор энгийн дуулалт хүртэл тааламжтай сонсогдох болно.

Кана: Ингэж хэлээд гуниглахгүй байна уу?

Анэмонэ: Шинэ дуу чинь бэлэн болчихжээ.

Мэмчо: Тийм ээ. Шинэ В Комачигийн анхны дуу. Нэлээн сайн дуу болсон! Миний чадварыг л ёстой гоё харуулах байх.

Анэмонэ: Тийм дажгүй болжээ? За тэгвэл зураг авалтыг Стар Tилгэжярьсандаа,

Бичиг: Анэмонэ Монэмонэ Инста & Видео бүтээлч

Анэмонэ: Гэхдээ энэ дууны бичлэгийг чинь бас хийх үү?

Мэмчо: Юу? Хуваариар бол бүтэхгүй шд.

Бичиг: Мэмчо

Анэмонэ: Стар Тигболнэгөдөртстудиддуусгачихбайх. Харинзохиолдээрнутгийнголынхажуугааралхажбайхзурагавалтхиймээрболсон. Тиймэрхүүминийбүтээсэнбичлэгбайвалтэгжихбэлдэхшаардлагагүй. Яажбайна?

Мэмчо: За тэгвэл чамд найдаад үзье даа. Ийм мундаг найзтай байгаа нь азтай хэрэг. Захиралтай ярилцаж үзье.

Аканэ: Өршөөгөөрэй.

Кана: Яагаад гаднын хүн дагаж ирж байгаа юм?

Акуа: Чи өөрөө амралт болгож санал болгосон биз дээ?

Кана: Ёстой нэг! Тийм л дээ...

Руби: Жинхэнэ Аканэ-чан байна. Би нэвтрүүлгийг чинь үзсэн шүү. Үзэсгэлэнтэй, хөөрхөн юм.

Аканэ: Үгүй ээ... Руби-сан хамаагүй илүү хөөрхөн.

Руби: Яагаад ийм хөөрхөн охин ахтай минь... Юуг нь харсан юм бэ?

Акуа: Чи намайг юу гэж бодоо вэ?

Руби: Ах минь үүнийг хүртэх эрхгүй ч түүнд тусалж дэмжиж байгаарай.

Кана: Тэгж удахгүй дээ.

Руби: Бас нөгөө... Аканэ-саны тухайд... эгчээ гэж дуудаж болох уу?

Аканэ: Юу?

Руби: Би үргэлж эгчтэй болохыг хүсдэг байсан! Хэзээ нэг өдөр миний эгч болно биз дээ? Та хоёр гэрлэнэ биз дээ?

Аканэ: Нөгөө...

Кана: Яагаад би ингүүлэх ёстой юм? Энэ аяллыг хүлээж байсан байтал. Би хэнийг нь дэмжих юм бэ?

Бичиг: Такачихо хотод Тавай морилно уу, Алдарт домгийн, ханан хавцалтай бас амар тайван газар

Акуа: Яадаг хувь тавилан бэ? Дахиад энд ирэх гэж...

Бичиг: Такачихо Гамадасэ дэлгүүр

Анэмонэ: Такачиход тавтай морил! Бичлэгийн найруулагч, Анэмонэ байна.

Мэмчо: Анэмонэ.

Анэмонэ: Мэмчо уулзалгүй удсан байна.

Мияако: Гүзээлзгэнэ Продакшны Сайтоү. Тусалж дэмжээрэй.

Анэмонэ: Би ч бас. Завгүй үеэрээ энэ хөдөө нутагт ирсэнд баярлалаа.

Бичиг: Такачихо Ёкагура - Тажикараогийн

Бичиг: Бүжиг

Анэмонэ: Хотын байгууламж сонирхолтой байгаа биз?

Руби: Тийм ээ.

Кана: Яагаад энд компаниа байгуулсан юм?

Анэмонэ: Хмм... Хэдийгээр анх 3D болон эффектүүдэд анхаарлаа хандуулдаг байсантай холбоотой ч хамгийн том шалтгаан нь би байгальд хайртай.

Руби: Миний төрж өсөөд... нас барсан газар.

Кана: Агаар үнэхээр сайхан юм. Уулаар хүрээлэгдсэн... Олон том сүмтэй бөгөөд хүч чадлын цэг мэт.

Анэмонэ: Урлагийн бурхан байдгаараа алдартай юм шүү.

Мэмчо: Тийм гэж үү?

Анэмонэ: Ямар нэртэй билээ? Японы домогт гардаг...

Акуа: Амэ-но-Үзүмэ-но-Микото. Арататэ сүмийн бурхан байх аа?

Анэмонэ: Мэддэг байх нь ээ. Дуу болон урлагийн бурхан. Токиогийн урлагийн томчууд энд түүнд мөргөх гэж ирдэг. Нэлээн азтай газар учраас ажлын тал дээр хүндрэл гараад байдаггүй.

Кана: За сүм орцгооё! Өмнө нь сонсож байсан ч би очиж байгаагүй.

Анэмонэ: Тийм ээ. Гэхдээ түүнээс өмнө... энэ удаа хоёр дууны клипийн зураг авалт хийх учраас нэлээн завгүй хуваарьтай байгаа.

Бичиг: Такачихо Гамадасэ Дэлгүүр

Анэмонэ: Хурдан хувцсаа солиод студи руу явцгаая.

Кана: Хүлээ...

Руби: За!

Акуа: Хичээгээрэй.

Аканэ: Яарч байх шив. Бид яах юм? Ойрхон Японы домгийн Ама-но-Ивато байдаг гэсэн. Аматэрасүгийн орсон агуй бөгөөд, гадна нь бурхад үдэшлэг зохиож гаргаж ирсэн газар.

Акуа: Бурхад уу?

Аканэ: Акуа-күн нэлээн шүтлэгтэй юу?

Акуа: Тэгж хэлж болно. Гэхдээ... Тэр дунд үнэн бий гэж боддог.

Аканэ: Сонирхолтой биз дээ, тийм зүйл?

Акуа: Очмоор байгаа газар байна.

Аканэ: За, Акуа-күний газар руу явж болно оо. Хаашаа юм?

Акуа: Эмнэлэг.

Аканэ: Юу? Гэдэс чинь өвдөө юу? Эм уух уу?

Акуа: Тийм биш. Руби бид хоёрын төрсөн эмнэлэг байгаа юм.

Бичиг: Такачихо Гамадасэ Дэлгүүр

Аканэ: Арай Акуа-күний өвөө эмээ эндхийнх үү? Жишээлбэл, ээж чинь төрөхөөр гэртээ харьсан уу?

Акуа: Тиймэрхүү л. Мэм эндхийг бидний төрсөн газар гэж мэдээгүй бололтой.

Аканэ: Үнэхээр том тохиолдол вэ.

Акуа: Би ч бас гайхсан. Бататгах зүйл байгаа болохоор, хурдан буцаад ирнэ ээ. Өршөөгөөрэй. Энэ эмнэлэгт Амамияа Гороу гэх эмч байсан байх ёстой...

Эм: Амамияа гэсэн үү? Амамияа-сантай гэнэтхэн холбогдож чадахгүй болсон. Түүний дараа ажлаас гарсан мэт болсон.

Акуа: Өө ойлголоо. Түүнээс хойш 15 жил... Мэдээж ажилтнууд солигдож миний мэддэг байсан ажилчид байхгүй болсон биз.

Аканэ: Юу шалгаж байсан юм?

Акуа: Таньдаг хүн минь энд ажилладаг байсан юм.

Аканэ: Юу? Хаашаа явж байгаа юм?

Акуа: Нэг зүйл хайхаар. Чи дотор ороод хүлээж бай.

Аканэ: Үгүй ээ, би ч бас явна. Акуа-күн бага байхдаа дүрсгүй байжээ. Уулыг тойрч гүйх нь бол болно, гэхдээ ийм амьтдын замаар явах нь...

Акуа: Энэ хавьд байх ёстой. Аканэ, жишээлбэл шүү. 15 жилийн өмнө энд унасан амьтны цогцос олдох болов уу?

Аканэ: Булагдсан бол яс нь бол олдох байх, гэхдээ ил гарсан байсан бол амьтдад идүүлж хаа сайгүй тархах учраас хэцүү байна байх.

Акуа: Тэгж бодсон юм.

Аканэ: Акуа-күн хуучны тэжээвэр амьтнаа хайх гэж энэ хүртэл ирээд л... Хөөрхөн талтай юм аа.

Акуа: Булагдсан байсан бол хайж болно... Гэхдээ заавал хайх шаардлага байхгүй. Хэн нэгний булшийг ухаад сайн зүйл болохгүй юу? Олон газар руу дагуулж явсанд уучлаарай.

Аканэ: Үгүй ээ, Акуа-күний явахыг хүссэн газар руу явна гэсэн нь би. Бас дуртайдаа л дагаж явсан.

Акуа: Энэ сүүлчийнх нь.

Аканэ: Энэ юун газар юм?

Акуа: Таньдаг хүний минь гэр. Тэгсэн ч гэсэн амьдарч байсан хүн байхгүй болсон учир хэн ч байхгүй байгаа.

Бичиг: Амамияа

Аканэ: Энэ хүртэл ирэх хэмжээний гэхээр нэлээн чухал хүн бололтой. Ямар хүмүүс байсан юм?

Акуа: Амамияа Гороу. Түүнд ээж байгаагүй. Эх барихын цус алдалт... Тэрээр жирэмсэн болсноо эцэг эхээсээ нууж, гэртээ өөрөө төрүүлсэн боловч маш их цус алдсан. Түргэн тусламж ирэх үед хэтэрхий оройтсон байсан. Тийм хүүхэд аавыгаа ч мэдэлгүй өвөө эмээгийндээ өссөн. Нэлээн хэцүү байдалд байсан. Эмээтэйгээ дажгүй харилцаатай байсан ч өвөөтэйгөө бол тийм биш. Ээжийнхээ амийг авч төрсөн гэдгийг нь эцсээ хүртэл уучилж чадаагүй. Анагаахын сургуульд явъя гэж шийдсэн ч гэсэн...

Эмээ: Эх барихын эмч болох нь ээ? Ээжид чинь болсон зүйлээс болсон байх... Яах аргагүй чи сайхан сэтгэлтэй хүүхэд юм аа.

Акуа: Үнэндээ мэс заслын эмч болохыг хүссэн. Дуртай ном дээр нь гардаг хүн эмч бөгөөд түүнийг биширсэн. Эцэст нь хүний санаанд тааруулж амьдрахаас өөрийг мэдээгүй. Эмч болсныхоо дараа ч хүчгүй...

Амамияа: Яагаад тийм зүйл болж байгаа юм? Сарина удахгүй нас барах гэж байхад түүний эцэг эх яагаад ирэхгүй байгаа юм?

Эм2: Хоёулаа хотын төвд ажилладаг тул шууд ирж чадаагүй.

Амамияа: Тийм байж өөрсдийгөө эцэг эх нь гэх юм уу? Ээж гэдэг бол...

Эр: Тэр чинь зэрэглээ. Тийм эцэг эхүүд хаа сайгүй. Сарина-чан чамд нэлээн дассан.

Бичиг: Ерөнхий Эх барих, эмэгтэйчүүдийн эмчилгээний резидент Амамияа Гороу

Эр: Эцсийн мөчид нь чи хажууд нь бай.

Сарина: Эмч ээ...

Бичиг: Үүрд Аигийн шүтэн бишрэгч байх болно!!!

Сарина: Гуйж байна... үүнийг өгье. Бие минь сайн байсан үед нэг удаа В Комачигийн тоглолтод очиж байсан. Тэр үеийн тоглоомын машинаас гаргаж авсан юм. Намайг гэж бодоод нандигнаарай.

Амамияа: Ойлголоо. Үүрд нандигнах болно. Үргэлж за юу?

Сарина: Эмч ээ, хайртай шүү. Би дахин төрсөн ч... Заавал...

Эм3: Бурхан үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа? Жинхэнэ утгаараа ээжгүй байсан та хоёрыг... сүнсгүй хүүхдүүд төрүүлсэн ээжид бэлэглэсэн. Гэхдээ магадгүй үүнд илүү гүн гүнзгий утга учир байгаа байх.

Руби: Өө? Ийм зүйлийг хүртэл бичих юм уу?

Анэмонэ: Тийм ээ. Айдолын дууны клип дээр бүжгийн хэсэг болон драм хэсгүүд орсон байдаг биз дээ? Бид ихэнх цагаа бүжгийн бичлэгт зориулах болно, гэхдээ та нарын хөөрхөн байдлыг жоохон оруулах хэрэгтэй. Кана-чан ч бас. Камерыг хайртай хүнээ гэж бодоод эргэж хараарай. Хөөх... Хөөрхөн царай байна. Кана-чанд хайртай хүн байгаа байх нь ээ? Ямар хүн юм? Юунд нь дуртай юм?

Мэмчо: Дууны клип дээр үйл явдал, ойролцоо явцыг дундуур шийдэх элбэг...

Кана: Нөгөө би...

Анэмонэ: Болж байна. Бичиж авъя.

Мэмчо: тэгээд тухайн газарт очсоныхоо дараа юу бичихээ шийддэг. Хөөрхөн төрхийг нь гаргах арга олохын тулд үнэхээр мундаг зураглаач хэрэгтэй.

Руби: Ойлголоо.

Анэмонэ: За сайн байна, Кана-чан.

Руби: Нэлээн олон хүнтэй юм аа?

Мэмчо: Тийм ээ.

Кана: Зурагчин, туслах, гэрэлтүүлэг, нүүр будалт, гэх мэт. Продакшны менежер болон найруулагчийг оруулаад 10 эсвэл бүр 20 хүн болно. Төсөл бүхэлдээ таван сая иенээс илүү өртөгтэй байх магадлалтай.

Руби: Яана аа.

Кана: Айдолуудыг мөлждөг гэж хэлдэг ч үнэхээр мөнгө их шаарддаг л даа. Ашиг авчирдаггүй хамтлагт ийм их мөнгө зарцуулж байгаа ерөнхийлөгчид талархах хэрэгтэй.

Руби: Мияако-сан хайртай шүү.

Кана: Муухан айдолууд клипээ 500,000 иенд хийлгэдэг гэсэн яриа байдаг.

Мэмчо: Байгаа шүү.

Акуа: Хөөе.

Мэмчо: Тавтай морил.

Акуа: Зураг авалт дажгүй юу?

Мэмчо: Руби, Кана-чан драм хэсгээ бичиж дуусгаад одоо бүжгийн хэсгээ бичиж байна.

Анэмонэ: За сайн байлаа, жоохон амраарай.

Акуа: Юу? Мэм бичиж дуусаагүй юм уу?

Руби: За!

Мэмчо: Тийм ээ, дараа нь.

Акуа: Яагаад?

Мэмчо: Учир нь насанд хүрээгүй хүмүүсийг 22 цагаас хойш ажиллахыг хориглодог! Би насанд хүрсэн учраас орой хүртэл зураг авалтаа хийж болно.

Акуа: Асуусанд уучлаарай.

Кана: Нэлээн сайн гадуур явсан бололтой. Дажгүй хувцас байгаа биз дээ? Бид бүгдээрээ ярилцаж байгаад гаргасан. Айдол гэж байгаа мэт хэв маягтай Рубид таалагдах байх...

Аканэ: Болохгүй.

Акуа: Тийм шүү дээ. Аканэ, Аримагийн айдолын ажлыг эсэргүүцдэг. Хэрэлдэхгүй байгаасай.

Аканэ: Хүрээд ир.

Кана: Юу вэ?

Аканэ: Туузаа ийм хайнга наагаад яах гэж байгаа юм? Нарийхан бэлхүүсээ харуулах гээд байж магадгүй гэхдээ бүс чинь чангараад хэт их үрчлээс үүсгээд байна. Энд бас тоос болчхож. Хувцасны ажилтнуудад төвөг удах болохоор битгий их алхаарай.

Кана: Энэ болох юм уу?

Аканэ: Яах вэ боломжийн л юм.

Аканэ /бага/: Кана-чан, Кана-чан, Арима Кана!

Акуа: Хуучин шүтэн бишрэгч нь үзэн ядагч болохоос илүү зовлонтой зүйл байхгүй.

Кана: Акуа юу гэж бодож байна? Би хөөрхөн байна уу?

Акуа: За яах вэ боломжийн л юм.

Кана: Зүгээр магтаач дээ та нар.

Аканэ: Кана-чан үнэхээр айдол юм аа?

Акуа: Тийм дээ.

Аканэ: Кана-чаны жүжиглэлт сайжирсан шалтгааныг ойлголоо. Над руу хараач, гэж орилсоор байна. Орилж байгаа хүн байвал өөрийн мэдэлгүй харна биз дээ? Би айдолын талаар сайн мэдэхгүй болохоор мэдэхгүй, гэхдээ Кана-чан амжилттай байж чадах болов уу?

Акуа: Чадна.

Аканэ: Ойлголоо. Тэгвэл өмнөх шигээ болзоонд явж болохгүй шүү. Кана-чан онгирсон юм. Чамтай Бразилын шарсан мах идсэн гээд. Одоо тийм ч алдартай биш болохоор хамаагүй, гэхдээ тэр үүнээс илүү олны анхааралд өртөнө. Тэгвэл олон нийтийн газар эрэгтэй хүнтэй хоол идэж харагдаж болохгүй. Ядаж л хувийн өрөө аваарай. Айдолын хувьд ганц асуудал л том шарх болно. Жүжигчид энэ тал дээр арай хайхрамжгүй ханддаг тул залуу нь түүнийг анхаарах хэрэгтэй.

Акуа: Тийм шүү. Би анхааралгүй байж. Тийм ээ. Арима бол айдол. Эрэгтэй хүнтэй ойр байгаа харагдах юм бол түүнд сайн зүйл болохгүй.

Бичиг: Хосын харилцаа ил болов? Түүний хайртай хүн нэг агентлагийнх

Акуа: Долоо хоног тутмын сэтгүүлд гарч эсвэл ойр дотнын хүмүүс нь хов жив тараана. Хамгийн муудаа... Аи шиг болно.

Анэмонэ: За насанд хүрээгүй хүүхдүүд буудал руугаа буцаарай. Мэм насанд хүрсэн болохоор үлдээрэй. 18 хүрсэн биз дээ?

Мэмчо: Тийм ээ! Би 18 нас хүрсэн.

Руби: Би өнөөдөр Аканэ эгчтэй нэг өрөөнд орно.

Аканэ: Өө? Болно оо.

Акуа: Би дахиад жоохон гадуур явлаа, тийм болохоор Рубиг найдлаа шүү.

Аканэ: Ойлголоо. Акуа-күн дүүгээ анхаарах юм аа.

Руби: Хамт хонох нь. Өө хэрээ. Хөөрхөн юм.

Аканэ: Аюултай шүү.

Руби: Шөнө хардаггүй гэдгийг ханзаар "шувууны нүд" гэж бичдэг. Шөнө шувуунууд ерөөсөө харж чаддаггүй.

Аканэ: Үгүй ээ, тийм биш. Тэр чинь тахиа.

Руби: Муу новшийн хэрээ! Шарж иднэ дээ чамайг.

Аканэ: Тэгээд л хэлсэн байтал.

Руби: Хүлээ! Новш гэж. Тэр шувуу ч намайг өдөж байна шүү. Заавал барина даа.

Аканэ: Буудлын хүнээс зүгээр уучлалт гуйя тэгэх үү? Төөрөх нь байна шдээ.

Руби: Зүгээр дээ! Би энэ хавийг мэднэ.

Аканэ: Үнэхээр үү?

Руби: Үгүй ээ, энэ хавьд төрсөн юм аа! Тэгээд машинаар их дайрч өнгөрдөг байсан.

Аканэ: Тийм ээ, Акуа-күн хэлсэн.

Руби: Тийм үү?

Аканэ: Толгод дээр байдаг эмнэлэгт төрсөн биз дээ?

Руби: Тийм ээ.

Аканэ: Акуа-күний дурсамжтай газар гэж хэлсэн.

Руби: Ойлголоо. Тэр газар миний хувьд ч бас чухал. Өө тийм! Аканэ-чан бас В Комачид орох уу?

Аканэ: Үгүй ээ, тэр бол жоохон... Би олон нийтдээ харилцахдаа муу бас тэр нэвтрүүлэг дээр яаж ийгээд л болгосон... Харин Руби-чан жүжиглэх тал дээр сонирхолгүй юм уу?

Руби: Үнэндээ... жоохон байгаа.

Аканэ: Тийм юм уу? Хүсвэл би заагаад өгч болно шүү.

Руби: Өө баярлалаа. Гэхдээ эхлээд айдолоо бүх чадлаараа хийнэ. Нэг л өдөр том тайзан дээр тоглолтоо хийгээд, бүгдийнх нь мэдэх айдол болно. Тэгээд...

Амамияа: Сайн хичээлээ. Үргэлж дэмжиж ирсэн шүү.

Бичиг: Үүрд Аигийн шүтэн бишрэгч!!!

Руби: Эмч ээ. Аканэ-чан насны харьцаа хэр хол байвал зүгээр гэж боддог вэ?

Аканэ: Юу? Хүний сэтгэл зүй л чухал учраас насны зөрүү 10 байхад болох байх... Юу вэ? Яагаад гэнэтхэн охидын яриа? Руби-чан жоохон насны зөрүүтэй хүнд сайн байх нь ээ?

Руби: Тийм ээ.

Аканэ: Ямар хүн юм?

Руби: Үнэхээр эелдэг хүн. Намайг ганцаараа байх үед үргэлж хажууд минь байж, үргэлж сэтгэлийн дэм өгч ирсэн. Эмч байгаагүй бол амьдрах хүсэлгүй байх байлаа. Айдол болно гэж бодох ч үгүй байсан. Амьдрах шалтгаан өгсөн хүн.

Аканэ: Ойлгож байна шүү... Хайртай хүнтэй байх сайхан шүү. Жоохон насны зөрүү бол хамаагүй!

Руби: Тийм ээ? Жоохон насны зөрүү бол!

Аканэ: Ардаас нь яваарай. Хүсвэл би ч бас туслах болно.

Руби: Гэхдээ одоо хаана байгааг нь мэдэхгүй.

Аканэ: Тийм юм уу?

Руби: Гэнэтхэн ажлаасаа гараад алга болсон бололтой. Эмэгтэйчүүдийн асуудлаас болоод л зугтаж яваа байлгүй.

Аканэ: Юу? Тийм залуу зүгээр юм уу?

Руби: Үнэхээр хүн өддөг хүн байсан. Намайг хэдэн ч удаа "Хайртай шүү, гэрлэе!" гэж хэлсэн бултдаг хүн байсан. Гэхдээ тэр нь зүгээр. Эмч танд хайртай! Надтай гэрлээч!

Амамияа: Харамсалтай байна. Чамайг 16 хүрэхээр бодож үзье.

Бичиг: Үүрд Аигийн шүтэн бишрэгч!!!

Руби: Эмч ээ, би... 16 хүрсэн. Дахиад тантай уулзмаар байна. Энэ жижигхэн сүмийн ард зай бий. Энэ чиний үүр байх нь! Барьж авлаа даа.

Аканэ: Юу? Дотор нь орох юм уу? Руби-чан буцъя. Энэ чинь хүний цогцос байна. Цагаан хүрэм... эмч юм болов уу?

Руби: Үгүй ээ... тийм байх боломжгүй. Эмч минь...

Бичиг: Үүрд Аигийн шүтэн бишрэгч!!!

Бичиг: 23-р анги Дахин уулзалт

Back to episodes Go home