Oshi no Ko_S02_E11

Акуа: Мияазаки юу? Тийм дээ... явъя.

Кана: Энэ удаагийн аялал гурван өдөр хоёр шөнийнх. Явахад бэлэн үү? Дугуйтай чемодан байгаа юм уу?

Акуа: Үгүй ээ, агентлагт байгаа нэг юмыг ашиглачхад болно.

Кана: Болохгүй ээ.

Бичиг: Тоглолтын дараах айдол

Кана: Жүжигчид ихэвчлэн мужийн бүс нутагт зураг авалт хийдэг! Энэ бол айдол болоход зайлшгүй шаардлагатай зүйл! Дугуйтай чемодан бол бидний анд! Чи юун сайн гэдгийг мэдэхгүй юм чинь бас би маргааш завтай... Үүн дээрээ туршлагатай би чамд өөрийн биеэр сонгож...

Акуа: Тэгвэл өдрийн 4 цагт Шинжүкү өртөөний зүүн гарц дээр уулзах уу?

Кана: Юу? Аль нь? Аль нь? Ямар хувцас түүний сонирхол юм бэ? Хөөрхөн! Тачаангуй. Өндөр чанартай, нимгэн даавуун материалтай, цэвэрхэн харагдахын зэрэгцээ миний бие галбирыг гайхалтай тодотгож өгдөг даашинз. Болзооны нарийн, сонгодог хэв маягт таарна биз дээ? Гэхдээ хэт их хичээсэн гэж бодогдуулмааргүй байна. Алдартнуудын энгийн хувцаслалтын тухайд гэвэл спорт хувцас, энгийн пүүз, малгай зэргийг хослуулах нь чухал. Нисэх онгоцны буудлын хэв маяг болно. Догь харагдахыг хичээгээгүй мэт дүр эсгэх үү? Хэрэв өөрийнхөө биеийг бүрэн харуулъя гэвэл ийм эмэгтэйлэг хэв маяг зүгээр үү? Гэхдээ надад таалагддаг ч гэсэн энэ гоёмсог байдал охидод л таалагдана биз дээ? Хүлээ аль хэдийн энэ цаг болчхоо юу? 2 цагийн өмнөөс бэлдсэн байтал. Такси дуудахгүй бол. Хүлээ, миний утас хаана байна? Миний хэтэвч! Өө яах вэ?

Бичиг: Шинжүкү өртөө

Кана: Хоцорчихлоо. Яах аргагүй уурлана даа.

Акуа: Яагаад урлагийн хүмүүс цагтаа ирдэггүй юм?

Кана: Яана аа.

Бичиг: Акуа: Би кофе шоп дотор хүлээж байна.

Эм: Хүлээлгэчихлээ.

Кана: Акуа. Хоцорсонд уучлаарай. Такси минь түгжрээд.

Бичиг: Худлаа

Акуа: Ном уншиж байсан болохоор асуудалгүй.

Кана: Тийм үү?

Акуа: Даарсан байлгүй. Чамд халуун латте захиалсан.

Кана: Өө дулаахан юм.

Акуа: Аль хэдийн өвөл болчихжээ? Тэгээд дугуйтай чемодан хаана зардаг юм?

Кана: Их дэлгүүрт байгаа байх. Хүлээлгэсэн юм чинь би даая.

Эр: Би гаргая.

Эм2: Үнэхээр үү? Гэхдээ...

Эр: Иймэрхүү үед эрчүүд нь төлөх хэрэгтэй шүү дээ.

Эм: Хариулт тань.

Эм2: Баярлалаа.

Эм: Хүлээлгэчихлээ.

Кана: Тийм дээ. Хоцорсон юм чинь бас энд чинь хүйсийн эрх тэгш байдал бий.

Эм: 1432 иен болно.

Кана: Нөгөө... Юу?

Акуа: Суикагаар төлье.

Эм: За ойлголоо. Баярлалаа.

Акуа: Явцгаая.

Кана: Хүлээ... Хүлээ! Гэнэт төлчихлөө! Би даах гэж байсан байтал. Нэлээн дажгүй юм гээч?

Акуа: Юу?

Бичиг: 1

Акуа: Алийг нь санал болгох юм?

Кана: Юу ч гэсэн багтаамж ихтэй байсан нь дээр. Энэ хавиас дуртай өнгөө сонговол яаж байна?

Акуа: Хмм... Тэгвэл цагааныг.

Кана: Дажгүй л юм. Цагаан... Миний гэрэлтдэг савааны өнгө. Яагаад энэ өнгийг сонгосныг нь асуумаар байна! Гэхдээ хувиа бодсоноо мэдэж байна. Мэдэж байна л даа гэхдээ...

Акуа: Цүнхээ.

Кана: Юу?

Акуа: Чемодан дээрээ тавьчих болохоор өгчих.

Кана: Чи ойлгохгүй байна тийм үү? Гар цүнх чинь бас загвар юм шүү дээ! Тэрийг эмэгтэйгээсээ авч болохгүй.

Акуа: Чимээгүй бай.

Кана: Ойлгохгүй байна. Ойлгохгүй байгаа байтал...

Акуа: За авах зүйлээ авчихсан юм чинь харих уу даа.

Кана: Юу? Гэхдээ 7 цаг болчихсон юм чинь жоохон өлсөөд байна л даа.

Акуа: Тийм шүү. Мах болох уу?

Кана: Маханд дуртай. Энэ газарт захиалга өгөхгүй бол хэцүү шүү! Үргэлж ийм хүнтэй байдаг.

Акуа: Тийм шүү.

Эм3: Тавтай морил.

Акуа: Хошино гэх нэрээр захиалга өгсөн.

Эм3: Хоёр хүнийх биз дээ? Хүлээж байлаа.

Кана: Захиалга өгчхөж. Сая тэгээд юу гэсэн юм бэ? Захиалга өгчихсөн байж! Намайг харилаа гэсэн бол яах гэж байсан юм? Бас зам нь төгс, хүссэнээрээ идэж болох Бразилын шарсан мах учраас хэр их өлсөж байгаа нь хамаагүй. Чи хэтэрхий сайн юм! Охидтой арай л сайн харьцаад байгаа юм биш үү?

Акуа: Тийм гэж үү?

Кана: Мөнгөтэй баян урлагийн 30 настай залуугийн хийдэг зүйлийг л хийж байна.

Бичиг: 30 настай эмч байсан

Кана: Чи эмэгтэй хүнийг авч явахдаа бодсоноос минь илүү сайн юм.

Акуа: Би урлагийн агентлагийн гэрт төрж өссөн шүү дээ.

Кана: Тэгсэн ч гэсэн ахлах сургуулийнх шдээ. Өдийг хүртэл ингэж олон охидыг авч гарсан биз.

Акуа: Үгүй ээ, авч гараагүй. Ядаж л сүүлийн арван жил.

Кана: Шоу бизнест насны зөрүүтэй олон романтик харилцаа байдаг нь иймэрхүү болзоо болдог болохоор байх.

Акуа: Иймэрхүү зүйлийг мөнгөтэй бол авч чадна шүү дээ. Гэхдээ нөгөө хүнийнхээ цагийг сайхан өнгөрөөе гэж бодож байвал ийм л болно биз дээ?

Кана: Цагийг сайхан өнгөрөөх гэж бодсон байна. Тэгж яриад л Аканэтай яах гэж байгаа юм?

Акуа: Би түүнд хариултаа өгье гэж бодож байна.

Кана: Ойлголоо.

Акуа: Би хэзээ ч хэн нэгэнтэй романтик харилцаанд орох ёсгүй гэж үргэлж боддог байсан. Гэхдээ одоо зүгээр юм болов уу гэж бодоод, одоо болсон хойно яг бодож байгаа гэх үү дээ.

Кана: Зүгээр биз дээ? Хайр дурлалын эрх чөлөө чинь хүний эрх.

Акуа: Айдолын хэлэх зүйл л байна.

Кана: Яг одоо чиний талаар ярьж байна.

Акуа: Өө тийм.

Кана: Амттай байлаа шүү. Авчирсанд баярлалаа.

Акуа: Дэлгүүр цуг хэсэж өгсний чинь бэлэг. Такси дуудчихсан болохоор явах уу?

Кана: Хаашаа? Энэ уур амьсгалаар бол хамт шөнийг өнгөрөөж магадгүй. Кабукичогийн ортой буудал руу аваад явах юм болов уу? Яах вэ? Намайг гэрт минь хүргэчихлээ. Юу вэ? Хэт их зүйл хүлээгээгүй л дээ. Өө.

Акуа: Түүнд хариултаа өгье гэж бодож байгаа.

Кана: Яах гэж байгаа юм бол...

Акуа: Бяслаг гээрэй.

Аканэ: Бяслаг гэнэ ээ? Хөгшин ах шиг л.

Акуа: Өнөө үеийн хүүхдүүд ингэж хэлдэггүй юм уу?

Аканэ: Ямар филтер тавих вэ?

Акуа: Аль дээрээс хойш бодож байсан юм, яагаад энэ цэгүүдийг нүүрэн дээрээ тавьдаг юм?

Аканэ: Юу? Хөөрхөн биш байна уу?

Акуа: Эрчүүд бүгд муухай гэж боддог байх.

Аканэ: Нойргүй байсан ч арьс чинь сайхан харагдана, нэлээн гоё юм шүү. Яагаад тийм зүйл хэлж байгаа юм? Ёстой нэг!

Акуа: Хмм... Аканэтай байх энэ харилцаагаа бодохгүй бол болохгүй.

Бичиг: Хамт амиа хорлосон гэрлэсэн хосуудын цогцос олдлоо?

Бичиг: Каруизава дахь нэгэн зуслангийн байшинд эрэгтэй эмэгтэй хоёр хүн амьсгал хураасан байдалтай олдов. Тэднийг эмнэлэг авч явсан бөгөөд үхлийг нь тэнд бататгав. Нагано мужийн цагдаагийн дүгнэлтээр бол нас барсан хүн нь жүжигчин Химэкава Айри мөн адил жүжигчин Үэхара Сэйжүүроү.

Акуа: Аавыгаа хайх зорилгогүй болсон учир Аканэг хажуудаа байлгах хэрэггүй болсон. Түүний ухааныг ашиглах хэрэг байхгүй болсон. Гэхдээ л... Үгүй ээ, тийм болохоор л... Аканэ шиг ирээдүйтэй охиныг үргэлж...

Аканэ: Гэхдээ гоё юм аа, Мияазаки руу яваад.

Акуа: Чи тэгж их аялдаггүй юм уу?

Аканэ: Үгүй ээ, Япон дотроо бол тийм ч их биш. Гэхдээ шинэ жилийн амралтаар гадагшаа их гэр бүлээрээ явдаг.

Акуа: Нэлээн сайн гэр бүлийнх бололтой.

Аканэ: Би ажлаасаа болоод сургуулийн аяллаар явж чадаагүй. Тийм болохоор өөрийн насны хүүхдүүдтэйгээ тэгж их аялж үзээгүй. Гоё байх даа.

Акуа: Тэгвэл чи ч бас цуг явах уу?

Аканэ: Болох юм уу?

Акуа: Мэдээж. Бас Токио Блэйдийн дараах амралт бололтой. Бас чамтай ярилцах хэдэн зүйл байна.

Аканэ: Сайн ярилцах зүйл. Акуа-күн надаас салмаар байгаа байх нь ээ? Үгэндээ муу гэдгийг чинь би мэднэ ээ. Гэхдээ аялал хүртэл ийм мэдрэмжтэй байж болохгүй. Ярилцмаар байгаа бол яг одоо хийе. Түүнээс хойш бараг хагас жил үү? Олон зүйл болсон ч гэсэн тэр нэвтрүүлэг хөгжилтэй байсан шүү. Акуа-күнтэй цуг байсан цаг хугацаа үргэлжлээд л байгаа мэт. Хөгжилтэй байсан.

Акуа: Би ч бас үргэлж чамайг бариад байж болохгүй гэж бодож байна. Бидний үерхэл нэвтрүүлгээс болж эхэлсэн... бас жинхэнэ биш.

Аканэ: Тийм дээ... Жинхэнэ хайрт хосууд биш шүү дээ. Үнсэлт ч бас нэвтрүүлэг дээр л нэг удаа хийсэн. Бас ганц ч удаа гар барилцаж байгаагүй. Энэ чинь хачин харилцаа биз дээ? Хэзээ нэг өдөр үүний тухай ярилцана гэж мэдэж байсан. Би хэрэггүй болсон уу? Чамд тус болж чадсан уу? Мэднэ ээ. Чи намайг ямар нэг аргаар ашиглах гээд өөрийнхөө хажууд байлгасан гэдгийг. Тийм талтай гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Гэхдээ тэрийг л зөвхөн мэдэх юм биш. Яг энэ газарт. Чи намайг яг энд аварсан... мөн энэ нь чиний хувийн ашиг сонирхлынх биш гэдгийг мэднэ. Акуа-күнд үнсүүлээд дургүйцээгүйн чамайг сайхан сэтгэлтэй гэж мэдэж байсан учраас. Би Акуа-күнтэй бол үнсэлт... бас том хүний зүйл хийсэн ч болно.

Акуа: Аканэ... Юу гэмээр ч юм бэ дээ? Чи надад хууртагдаж байна.

Аканэ: Юу гэсэн үг вэ?

Акуа: Чамд хэлсэн ч гэсэн ойлгохгүй байх.

Аканэ: Харав уу! Ингэж л асуултаас бултдаг. Бодож байгаа зүйлээ шууд хэлээч. Үнсэлт эсвэл том хүний зүйл хийхгүй харилцаа утгагүй гэж бодож байгаа биз дээ?

Акуа: Үгүй ээ, тэгж бодоогүй. Бодоогүй... за юу?

Аканэ: Бодсон л юм байна шд.

Акуа: Надад ч бас тийм хүний хүсэл бий. Гэхдээ бодсон эсвэл бодоогүй гээд шахах юм бол мэдээж бодно шдээ. Гэхдээ тэр энэ хоёр хамаагүй.

Аканэ: Үнэн юм болов уу...

Акуа: Харин нэг зүйл асууя: Чи надад хайр сэтгэлтэй юм уу?

Аканэ: Мэдээж. Мэдээж... Байгаа?

Акуа: Итгэлтэй биш байх шив. Харав уу? Аканэгээс тийм мэдрэмж гарч байгаагүй.

Аканэ: Тийм зүйлийг мэдэхгүй ээ! Өдийг хүртэл хүнтэй үерхэж байгаагүй болохоор.

Акуа: Тийм үү?

Аканэ: Тийм ээ! Тийм болохоор... мэдэхгүй... бидний харилцаа яг ямар болохыг. Шууд л шат алгасаж эхэлсэн мэт. Гэхдээ би Акуа-күнд тус болмоор байна. Тэр бол үнэн. Хэлсэн биз дээ? Нэг хүнийг алахын тулд урлагийн салбарт орсон гэж. Салахыг хүсэхгүй байгаа юм биш. Гэхдээ байна аа... Чиний үүрч байгаа ачааг хөнгөвчлөх хүн хэрэгтэй гэж бодсон юм.

Акуа: Тэр асуудалгүй болсон. Би ээжийн минь үхэлд буруутай аавыгаа хайж байсан. Тэр урлагийн салбарт байгаа бөгөөд түүнийг хайх гэж л урлагийн салбарт орсон. Би ДНХ-ийн шинжилгээг ялгаварлан гадуурхалгүйгээр хийсэн... Одоог хүртэл бараг 100 хүн байх.

Аканэ: Зуу... Нэлээн үнэтэй болсон байх даа.

Акуа: 5 саяыг зарцуулсан байх. Найруулагчийн олж өгсөн ажил болон телевизийн нэвтрүүлэг дээр гараад хүртэл бараагүй. Интернетээр илүү дутуу нэмэлт ажил хийсэн дээ.

Аканэ: Хөөх... Хэцүү байсан байх даа.

Акуа: Түүний үр дүнд эцэг нэгтэй ахаа олж чадсан. Миний эцэг өөр эмэгтэйтэй гэрлээд ээжтэй минь араар тавьсан бололтой. Гэхдээ аав минь энэ ертөнцөд байхаа больсон. Амиа хорлолт байсан бололтой. Миний хайж байсан хогийн залуу аль дээр алуулсан гэх уйтгартай дүгнэлтэд хүрсэн. Гэхдээ жоохон ч гэсэн санаа амарч байна. Эцэст нь чөлөөлөгдлөө. Ингээд өөрийнхөө амьдралаар амьдарч чадах нь. Хүнд хайртай болж эсвэл жүжигтээ анхаарч болно. Эцэст нь би эрх чөлөөтэй боллоо. Юу болсон бэ?

Аканэ: Юу ч биш ээ... Уучлаарай. Гэнэт хүнд сэдэв ярихаар чинь бие муудчихлаа. Уучлаарай, би харилаа. ДНХ, эцэг нэгт ах... Гэрлэлт, амиа хорлолт... Хогийн залуу... Акуа-күн зүрхнийхээ хаа нэгтээ үүнийг дуусгая гэж бодсон байсан. Тийм болохоор ийм амархан зүйлийг анзаарахгүй. Гэхдээ анзаарчих юм бол дахиад өшөө авалтын төлөө амьдарна. Яах вэ?

Руби: Тэгээд энэ удаа Мияазакид зураг авалт хийхээр явна. Дурсамж сэргэж байна шүү. Биднийг төрснөөс хойш байнга л Токиод байсан юм чинь.

Бичиг: Хошино Гэр бүлийн Булш

Руби: Бас ах сүүлийн үед илүү гэгээтэй болсон гэх үү дээ. Эцэст нь давж гарсан бололтой. Гэхдээ тэр нь ээжийг мартана гэсэн үг биш... Дахиад ирнэ ээ. Харья даа, харья даа. Хэрээнүүд нисээд байгаа болохоор харьж байна.

Хикарү: Хошино Руби. Үзэсгэлэнтэй болжээ.

Бичиг: Хошино Гэр бүлийн Булш

Хикарү: Аргагүй л... чи бид хоёрын хүүхэд.

Бичиг: 22-р анги Эрх чөлөө

Back to episodes Go home