Акуа: Химэкава-сан бид хоёр нэг эцэгтэй. Эцгийнхээ талаар яриад өгөхгүй биз?
Бичиг: Хувийн ДНХ-ийн шинжилгээний тайлан. Эдгээр хүмүүс нэг эцэгтэй байх боломжтой бөгөөд ах дүүс байх боломж өндөр.
Тайки: Нэг эцэгтэй ах дүүс... Тийм зүйл боломжтой л байх. Ийм газар ярих зүйл биш. Бас ахыг унтуулчихсан юм чинь. Өөр газар ярилцъя.
Акуа: Хаана?
Тайки: Хмм... Манайд болох уу? ДНХ-ийн шинжилгээ хийлгэсэн гэж бодоод үзвэл, чи аль хэдийн таамаглаж байсан уу? Хошино гэх ээж чинь хэн юм?
Акуа: Тэрийг хэлж чадахгүй.
Тайки: Ойлголоо, урлагийн хүн байх нь. Надтай адил уу? Химэкава Айри гэж мэдэх үү?
Акуа: Мэднэ. Өглөөний цувралын гол дүрийн эмэгтэй. Нэлээн хуучных биз дээ?
Тайки: Өө гараад ирлээ. Намайг тавтай үед болсон юм.
Бичиг: Хамт амиа хорлосон гэрлэсэн хосуудын цогцос олдлоо? Каруизава дахь нэгэн зуслангийн байшинд эрэгтэй эмэгтэй хоёр хүн амьсгал хураасан байдалтай олдов. Тэднийг эмнэлэг авч явсан бөгөөд үхлийг нь тэнд бататгав. Нагано мужийн цагдаагийн дүгнэлтээр бол нас барсан хүн нь жүжигчин Химэкава Айри мөн адил жүжигчин Үэхара Сэйжүүроү.
Тайки: Нөхөртэйгөө цуг амиа хорлосон миний ээж. Чиний аавын нэрийг Үэхара Сэйжүүроү гэдэг. Муухан жүжигчин байсан.
Акуа: Давхар амиа хорлолт? Аль хэдийн үхчихсэн юм уу?
Тайки: Чи хэдтэй билээ? 17 билүү? Бидний эцэг чамайг төрөхөөс өмнө гэрлэсэн байсан. Авьяастай урлагийн хүмүүсийг сонирхдог байсан бололтой. Өөрийнхөө алдаа дутагдлыг авьяаслаг эмэгтэйчүүдтэй унтаж нөхдөг байсан байж магадгүй юм. Хамт амиа хорлосон шалтгааныг нь хэн ч мэдэхгүй. Гэхдээ таамаглаж болох зүйл байна. Би хүүхэд байхдаа хүртэл аавыгаа үзэн яддаг байсан.
Акуа: Тийм болохоор л тайзны нэр чинь ээжийн чинь овог байх нь ээ?
Тайки: Тийм ээ, миний жинхэнэ нэр бол Үэхара Тайки. Хүүхэмсэг байдал манай удмынх бололтой. Арима, Күрокава хоёрыг өөртөө татсан чамайг харахаар цөхрөх юм.
Акуа: Би тийм зүйл хийгээгүй.
Тайки: Үгүй ээ, хийсэн. Хурдан шийдвэрээ гарга. Бидний аав шиг хамт амиа хорлочих юм бол оройтно шүү.
Акуа: Инээдтэй биш байна.
Тайки: Өөр асуумаар зүйл байна уу? Би ямар ч асуултад чинь хариулна.
Акуа: Үгүй ээ, байхгүй.
Тайки: Тэгвэл дахиад ууя. Хачин мэдрэмж вэ. Эцэг нэгтэй ах дүүс ч гэсэн хамаатай хүн гарч ирэх гэж. Бас надтай адилхан жүжигчин. Инээдтэй юм. Гэхдээ намайг ах аа гэж битгий дуудаарай. Муухай шүү.
Акуа: Дуудахгүй ээ.
Руби: Хөөе, ах аа! Шөнөжин гадуур яваад л! Итгэмээргүй юм. Юу вэ?
Акуа: Юу ч биш. Химэкавагийн гэрт хоносон төдий. Өөр хачин зүйл хийгээгүй ээ.
Руби: Блэйдийн дүрд тоглодог хүн. Эрчүүдийн нөхөрлөл юм бол хамаа алга.
Акуа: Дараа нь чамтай танилцуулна аа.
Руби: Өө болох юм уу? Яагаад? Хачин ах вэ...
Акуа: Бидний эцэг аль дээр нас барсан. Аигийн дайсан байхаа больсон. Тэгвэл би яах юм? Би? Миний өшөө авалт?
Бичиг: Арима
Акуа: Байна уу?
Кана: Чи ууж байхад хаачсан юм бэ? Аканэ ч бас алга болсон. Арай чи...
Акуа: Тийм биш ээ. Би найруулагч болон Химэкаватай өөр газар руу явсан.
Кана: Өө тийм үү? Ёстой нэг! Битгий төөрөгдүүлэхээр зүйл хийгээд бай, тэнэг ээ! Муу тэнэг! Сайхан амраарай.
Аканэ: Гэртээ харьсан уу?
Бичиг: Ойлголоо. Би яаж ийгээд болгоно. Гэртээ аюулгүй харьсан уу? Насанд хүрээгүй хүүхдүүд ууж болохгүй шүү за? Томчууд асуусан ч бай ууж болохгүй шүү за юу?
Аканэ: Насанд хүрээгүй хүүхдүүд ууж болохгүй шүү за юу?
Бичиг: Гэртээ аюулгүй харьсан уу? Насанд хүрээгүй хүүхдүүд ууж болохгүй шүү за? Томчууд асуусан ч бай ууж болохгүй шүү за юу?
Аканэ: Томчууд асуусан ч ууж болохгүй шүү.
Бичиг: Насанд хүрээгүй хүүхдүүд ууж болохгүй шүү за? Томчууд асуусан ч бай
Бичиг: ууж болохгүй шүү за юу?
Акуа: Тэд нээрээ... Болох юм уу? Одоо зүгээр юм уу? Эрх чөлөөтэй болж... энгийнээр жаргалтай амьдрах?
Руби: Ах аа, өглөөний цай уух уу? Би өндөг шарах гэж байна.
Акуа: За, идье.
Бичиг: 12-р сарын хуваарь
Мэмчо: Ютүб дээр удахгүй 20,000 захиалагчтай болох бололтой.
Кана: Өө ойлголоо. Тэгээд л болоо юу?
Руби: Илүү хичээхгүй бол. Нэг сая захиалагчтай болох хол байна даа.
Мэмчо: Намайг жоохон магтаач? 20,000 хүн шүү дээ! Миний хөгжүүлсэн сувгийг жоохон магтаач дээ.
Кана: Юу? 20,000 л хүн биз дээ?
Мэмчо: 20,000 хүн чинь хэр гайхалтай болохыг мэдэхгүй байна уу? Сонсож бай. Ютүб дээр Японд л гэхэд 300,000 суваг байдаг гэцгээдэг.
Бичиг: 10k - 50k: ойролцоогоор. 20% Амьжиргаагаа залгуулж чадна
Бичиг: 1 - 1k: ойролцоогоор. 75% Үндсэндээ тэг орлоготой
Мэмчо: Тэдний дундаас 75% нь 1,000-аас бага захиалагчтай бөгөөд 0 орлоготой.
Бичиг: Сувгийн захиалагчдын тоо
Бичиг: 50k - 500k: 500k - 999k: 1 сая+: ойролцоогоор. 3% ойролцоогоор. 0.3% 0.1% 10k - 50k: ойролцоогоор. 20% Амьжиргаагаа залгуулж чадна
Бичиг: 1 - 1k: ойролцоогоор. 75% Үндсэндээ 0 орлоготой
Мэмчо: Энэ бол дундад зууныг хүртэл ичгүүртэй болгомоор мөлжлөгийн нийгэм бөгөөд дээд хэсэгт байгаа өчүүхэн хувь нь бүх баялгийг монополчилдог! Харин бид бол дээр байгаа 10%-д орно! Үүнийг хэр гайхалтай гэдгийг мэдэхгүй юу?
Бичиг: Орлогын зөрүү
Бичиг: Энэ зайд олох орлого нь бараг адилхан
Мэмчо: Тийм зүйлийг ч мэдэхгүй байж нэг сая захиалагч гэж ярихаа боль, муусайн жаалууд! Тэр чинь сувгуудын 0.1% нь л хүрч чаддаг өндөрлөг. Энэ бол тоо томшгүй олон цогцсын орой дээр гарсан байдал!
Кана: Гэхдээ л энэ сарын орлого дөнгөж 100,000 иен биз дээ?
Мэмчо: Аа!
Кана: Агентлагийн хувийг хасаад, бас бичлэг янзалдаг хүмүүст цалинг нь өгөөд, гишүүддээ хуваахаар халаасны мөнгө л үлдэнэ. Цагийн ажил хийсэн нь дээр биш үү?
Мэмчо: Одоогийн нөхцөл байдал бол тийм. Томрох хүртлээ энэ нөхцөл байдал үргэлжлэх байх. В Комачи сувгийн санхүүгийн нөхцөл байдал одоохондоо тийм ч сайн биш. Бид чадах бүхнээ хийх ёстой. Тэгээд өнөөдөр өрөөгөө танилцуулах бичлэг хийнэ.
Кана; Руби: Өрөөгөө танилцуулах бичлэг ээ?
Кана: Өөрийнхөө өрөөг үзэгчдээ үзүүлнэ биз дээ?
Бичиг: 1.5 иений түрээсийн төлбөртэй байшин
Бичиг: Ганцаараа анх удаагаа амьдарч байна
Бичиг: Өрөөгөө үзүүлсэн нь!
Руби: Түгээмэл байдаг бичлэг шдээ.
Кана: Яасан ч үгүй! Өөрийнхөө өрөөг тэгж үзүүлээд хэнд сайхан байдаг юм? Санаагүй болсон ч бай, хувийн амьдралаа зараад эхлэх юм бол дуусна.
Руби: Алив ээ, хийе л дээ.
Мэмчо: Өрөөгөө үзүүлэх бичлэг хийх юм бол... харуулсан бүх хувийн эд зүйлээ нэхэмжлэл болгож болно.
Кана: Шууд хийе. За! Энэ бол шинээр нээлтээ хийсэн гар цүнх. 100,000 иен болж байсан. Үүнийг тоглоом тоглож байгаагаа бичих гээд авсан, гэхдээ ерөөсөө ашиглаагүй усан хөргүүртэй тоглоомын компьютер. 300,000 иен болж байсан байх. Түүний сандал бол тэндхийнх...
Мэмчо: Нэлээн үнэтэй зүйл авдаг байх нь ээ.
Кана: Өөрийнхөө мөнгөөр авсан юм чинь яадаг юм? Нэгдүгээр зэрэглэлийн урлагийн хүн болохын тулд өөрийгөө нэгдүгээр зэрэглэлийн бараагаар хүрээлэх ёстой. Энэ ертөнцөд хямдхан эмэгтэй гэж бодогдох юм бол дуусна!
Мэмчо: Кана-чан нэлээн үнэтэй амьдралын хэв маягтай байх нь.
Бичиг: Таксигаар явъя
Кана: Таксигаар явъя. Гэхдээ хувийнх биш.
Бичиг: Хувийнх
Бичиг: Гэхдээ хувийнх биш.
Бичиг: Том компани
Мэмчо: Гэхдээ зовж буй жүжигчин гэхэд нэлээн дажгүй байшинд амьдардаг юм гээч.
Кана: Хадгаламж байгаа бөгөөд мөнгөө зөв зарцуулж байгаа. Бүх урлагийн хүмүүс хоёр давхар автомат аюулгүйн түгжээний системтэй орон сууцанд амьдрах ёстой. Энэ салбарт хамгийн аймаар зүйл бол хачин шүтэн бишрэгчид.
Мэмчо: Мөнгөтэй бол шүү дээ.
Кана: Юу ч гэсэн би татвар хэмнэх сайн арга сурсан. Машин авах үед минь бичлэг хийцгээе.
Руби: Татвар хэмнэх?
Мэмчо: Ютүбэрүүд ихэвчлэн үнэтэй худалдан авалтаа бичдэг биз дээ? Тэд ихэвчлэн худалдаж авсан зүйлээ зардал болгон нэхэмжлэхийн тулд эдгээр видеог хийдэг.
Руби: Муухай бодит байдал вэ.
Мэмчо: Руби ч бас өрөөний бичлэгээ хиймээр байгаа бол тусална шүү.
Руби: Хмм... Гэхдээ би үнэтэй зүйл авдаггүй.
Мэмчо: Ийм байр суурьтай байвал орлогын албан татварын тайлан чинь ирэхэд харамсах хүн нь чи өөрөө байх болно. Чи насанд хүрсэн хойноо л татвар хэр хатуу болохыг ойлгоно.
Руби: Бодож үзье.
Кана: Хөөе! Дараа нь гал тогоо болон өөр өрөөг бичих үү?
Мэмчо: За.
Бичиг: Рубигийн өрөө
Руби: Авсан нь дээр юм болов уу? Би түүний хүүхэд гэдэг нууцаа булшиндаа авч орох бодолтой байгаа. Гэхдээ Хошино Рубигийн дотор үргэлж Аи байна. Тэрийг нуух нь зөв юм болов уу? Айдолын хувиар зөв зүйл нь... Эмч юу гэж хэлэх байсан бол? Хүссэнээ хий гэж л хэлэх байсан байх даа. Эмч ээ... Хамтлагийн нэрээ В Комачи гэж өгсөн хоёр шалтгаантай. Нэг нь ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэх гэсэн миний хүсэл. Нөгөөдөх нь...
Бичиг: Мияазакигийн нэгдсэн эмнэлэг Лавлагаа
Руби /бага/: Юу гэсэн үг вэ?
Эм: Амамияа эмч хэдэн жилийн өмнө холбогдох боломжгүй болчихсон. Өөрөөр алга болсон.
Руби: Эмч В Комачи гэх нэрийг тоохгүй өнгөрөөнө гэж байхгүй биз дээ? Хаана ч байсан намайг харж байх учиртай.
Мэмчо: Өрөөний аяллын бичлэгээ үргэлжлүүлэн... Ютүб сувгаа томруулах хоёр дахь төлөвлөгөө. Дууны клипээ бичих болно.
Бичиг: B Комачи суваг!
Бичиг: [Пиэёон-сантай хийсэн хамтрал] [Пиэёон бүжиг!]
Руби: Өө дууны клип.
Мэмчо: Үзэлтээ хамгийн хурдан өсгөх арга. В Комачи суваг дээр ядаж л хэдэн сая үзэлттэй нэг бичлэг хэрэгтэй.
Бичиг: Хэдэн сая үзэлт
Мэмчо: Тэгээд тэр үзэлтийн тоогоо ашиглаж өөрсдийгөө хаа саагүй сурталчилна. Энэ бол жинхэнэ тасалбар.
Кана: Өө хөгжилтэй сонсогдож байна. Гэхдээ үнэтэй биз дээ?
Мэмчо: Санаа бүү зов. Хөдөө орон нутагт дизайны фирм ажиллуулдаг миний таних хүн хэлэхдээ тэнд ирээд зураг авалт хийх юм бол найзуудын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн. Тийшээ очиж газар үзээд нэг сумаар хоёр туулай. Миний холбоо сүлбээнд талархаарай даа.
Руби: Тийм ээ, аялал!
Кана: Гэхдээ миний жүжиг дуусах хүртэл би хөдөлж чадахгүй шүү дээ.
Бичиг: 12-р сарын Хуваарь
Мэмчо: Мэдээж тэрийг бодоод хуваариа гаргана. Зураг авалтаа нэг өдөрт дуусгаад Токио Блэйдийн дараа хоёр шөнө гурван өдрийн аялал хийвэл яаж байна? Токио Блэйдийн дараа...
Кана: Болж байна. Тэгээд хаана зураг авалтаа хийх юм?
Мэмчо: Тэгэхээр... Мияазаки!
Кана: Дахиад л хол газар...
Мэмчо: Сайхан газар шүү. Дөнгөж эхэлж байна шүү. Сурталчлах төлөвлөгөөний 3-р хэсэг: Өөрсдийн дуугаа хийнэ.
Бичиг: Бидний тэмдэг бол В
Мэмчо: Өдийг хүртэл өмнөх В Комачигийн дуугаар яаж ийгээд болгосон ч арван жилийн өмнөх зүйлс шүү дээ. Одоогийн эрин үеийг онилсон шинэ дуу хэрэгтэй. Тэгсэн ч гэсэн... Ерөнхийлөгч өө. Таны захиалсан дуу юу болж байгаа юм бэ?
Кана: Аль дээр захиалсан гэж хэлсэн биз дээ?
Руби: Ингэхэд хэнд даатгасан юм бол?
Мияако: Бүгд гайхах байх гэж бодоод чимээгүй байсан юм. Шинэ В Комачигийн анхны дууг, өмнөх В Комачигийн дуун дээр ажиллаж байсан Хирүма-санаас гуйсан.
Кана; Мэмчо; Руби: Юу? Химүра?
Кана: Алдартай дуучин...
Мэмчо: ...бас хит дуу бүтээгч!
Руби: Стар ☆ Tи☆Рэйнийгзохиосонтэрхүнүү?!
Кана: Хөөх, гайхалтай. Сайн дуу хийнэ байх даа.
Руби: Хүлээж тэсэхгүй нь.
Акуа: Тийм шүү дээ... Айтай холбоотой өөр хөгжмийн уран бүтээлчид байсан. Яаж ийгээд Химүратай ойртож...
Бичиг: Хамт амиа хорлосон гэрлэсэн хосуудын цогцос олдлоо?
Бичиг: Каруизава дахь нэгэн зуслангийн байшинд эрэгтэй эмэгтэй хоёр хүн амьсгал хураасан байдалтай олдов. Тэднийг эмнэлэг авч явсан бөгөөд үхлийг нь тэнд бататгав. Нагано мужийн цагдаагийн дүгнэлтээр бол нас барсан хүн нь жүжигчин Химэкава Айри мөн адил жүжигчин Үэхара Сэйжүүроү.
Акуа: Үгүй ээ. Тийм хэрэг байхгүй.
Кана: Юу болсон бэ?
Акуа: Юу ч биш. Сайн хөгжмийн зохиолчтой болсон чинь сайхан хэрэг. Цагийг сайхан өнгөрөөгөөрэй.
Кана: Чиний уур амьсгал нэг л өөр болчхож.
Акуа: Тийм үү?
Кана: Тийм ээ! Илүү зөөлөн болчхож. Тийм зүйл чинь харин болно шүү.
Акуа: Ойлголоо.
Руби: Хурдан дуулмаар байна! Хурдан дуулмаар байна!
Мияако: Гэхдээ... Би түүнд өнгөрсөн сарын сүүлээр хугацаа өгсөн... гэхдээ өгөөгүй хэвээр байна.
Руби: Юу?
Кана: Биднийг басамжилж байгаа нь баттай.
Мэмчо: Урлагийн салбарт удсан байх тусам хугацаандаа хийж өгөхгүй л дээ. Хаширсан хүмүүстээ л хугацаанд нь хийж өгнө.
Мияако: Завгүй байгаа болохоор өөр арга байхгүй л байх. Тийм болохоор жоохон хүлээгээрэй.
Руби: Үгүй ээ. Түүнийг албадъя.
Мияако: Тэгсэн ч гэсэн Химүра-сан бичиж өгч байгаа нь л нэр төрийн хэрэг. Би мэйл бичсэн болохоор.
Руби: Үгүй ээ, яг одоо залга!
Мияако: Гэхдээ...
Руби: Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй, үгүй! Үгүй ээ! Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй, үгүй!
Мэмчо: Захирал ч дарамтад орж байна даа.
Кана: Рубид ч зөөлөн л дөө.
Мияако: Тэгж яарах хэрэг байхгүй.
Руби: Яарч байна. Айдол удаан айдол байж чадахгүй. Зүгээр сууж байхад харвасан сум шиг л цаг хугацаа өнгөрнө. Сэнпай нэг л өдөр буцаад жүжигчин рүүгээ буцчихаж магадгүй. Мэмчо ч бас цаг нь ирэх юм бол... гучин нас хүрнэ.
Бичиг: Гуч
Мэмчо: Дахиад таван жил байгаа байтал.
Руби: Тийм байж болох ч, таван жил л үлдсэн байна.
Бичиг: Гуч
Бичиг: Таван жил л үлдсэн байна
Кана: Руби үхлийн шарх өгөхөө болиорой.
Руби: Томчуудын хувиар бодохоо боль. Бид яг одоо л гүйж байна. Амарч байх цаг байхгүй.
Мияако: Ойлголоо. Өөрийн биеэр залгая.
Руби: Тийм ээ.
Химүра: Тийм ээ, байна уу? Дуу юу? Би жоохон завгүй байгаа юм... Юу ч гэсэн шинэ В Комачигийн анхны дууг дутуу дулимаг хийж болохгүй.
Бичиг: Хөгжмийн зохиолч Химүра (45)
Химүра: Хуваарь минь бас өөр ажлаар дүүрчихсэн дажгүй завтай болохоороо... Хийхээс дээ. Өөрийн мэдэлгүй уйтгартай ая зохиочихлоо.
Бичиг: Шинэ В Комачи
Бичиг: Шинэ эхлэл
Бичиг: Сорилт
Бичиг: Хоёр дахь эхлэл
Бичиг: Шинэ В Комачи Шинэ эхлэл Сорилт Хоёр дахь эхлэл
Химүра: Новш гэж.
Руби: Бичээгүй байна гэнэ ээ?
Мияако: Тийм ээ.
Кана: Алдартны синдром байж болно.
Мэмчо: Алдартны синдром?
Кана: Хөгжмийн зохиолч залуу байхдаа хүсэл тэмүүлэл, зорилгодоо тулгуурлан тоо томшгүй олон дуу бичиж чаддаг.
Бичиг: Нөхөрлөл Мөрөөдөл
Бичиг: Хайр Дурлал
Кана: Гэхдээ олон жилийн ажлынхаа туршид олон зуун дуу бичих болж... гаргамаар байгаа бүх зүйлээ гаргасан гэсэн үг. Уналтаас арай өөр, урам зоригийн огцом бууралт гэж хэлж болно. Аль дээр бичмээр байгаа зүйл нь дуусчихсан.
Химүро: Хурдан бичихгүй бол ч... Гэхдээ урам зориг алга аа. Больдог юм билүү дээ. Гэхдээ хөгжмөө больчих юм бол өөр хийж чадах зүйл байхгүй.
Бичиг: Сайтоү Мияако Хамтлагийн нэг гишүүн тань руу зурвас явуулмаар байна гэнэ
Бичиг: Сайтоү Мияако Хамтлагийн нэг гишүүн тань руу зурвас явуулмаар байна гэнэ
Бичиг: Сайтоү Мияако Хуваалцсан "Химүра-санд.mp4"
Руби: Химүра-сан. Шинэ В Комачигийн Руби байна. Химүра-сан бичсэн Стар ☆ Tи☆Рэйнийг, жоохонбайхаасаалхойшдуулжирсэн. ВКомачидорохоосооөмнөлбүжгийгньбүжиглэжсурсан. Химүра-саныдуугдуулахдааүнэхээрбаяртайбайна. Завгүйбайгаабайлгүй, гэхдээүнэхээрхүлээжбайгаашүү. Биеэбодоодхичээгээрэй. Рубибайлаа!
Акуа: Бүтээгчид бол энгийн амьтад. Иймэрхүү зүйл дээр амархан сэргэнэ. Ажлаа өгөх хүнийхээ царайг хараад л... Хэний төлөө хийх ёстойгоо мэдээд...
Химүра: За тэгвэл... шилдэг бүтээлээ бичье даа.
Акуа: Токио Блэйдийн жүжигчилсэн тоглолт дуусав. Миний хуваарь бүрэн нээлттэй боллоо.
Бичиг: Токио Блэйд Амралт Хаалтын өдөр Амралт
Акуа: Иймэрхүү гэнэтийн чөлөөт цаг ирэхээр ирээдүйгээ бэлдэх хэрэгтэй байх даа. Гэхдээ би яах ёстойгоо мэдэхгүй байна.
Руби: Амьгүй царай гаргачхаад л... Ах бидэнтэй цуг Мияазаки руу явах уу?
Акуа: Өө дууны клипээ бичих газар уу?
Руби: Тийм ээ, завтай болсон биз дээ? Токио Блэйд дуусаад ажилгүй болсон юм чинь.
Акуа: Жүжигчин байхаа больсон юм биш бас сурагч.
Руби: Жүжиг дууссаны дараа жоохон амаръя гэж сэнпай бас хэлсэн.
Акуа: Мияазаки юу? Бодоод байхад түүнээс хойш буцаагүй юм байна. Тийм ээ. Явдаг юм билүү.
Бичиг: 21-р анги Чөлөөлөлт
Back to episodes Go home