Oshi no Ko_S02_E09

Акуа /бага/: Энэ тосгонд ганц л буудал бий. Бүртгүүлчхээд тосгоноор явсан нь дээр байх.

Бичиг: Энэ бол Эхлэл байсан

Аи: Акуа гайхалтай байлаа шүү. Үнэхээр эвгүй, сайн жүжиглэлт байлаа! Гоц ухаантан.

Акуа /бага/: Хүүхэд дээрээ ийм хариу үйлдэл гаргах юм уу?

Аи: Алив ээ, хүн магтаж байхад. Үнэхээр гайхалтай байсан! Акуа бол хэнээс ч илүү гайхалтай жүжигчин болж чадна.

Блэйд: Хаа!

Кана: Акуагийн сэтгэл хөдлөлтэй жүжиглэлт. Нандин хүнээ алдаад, уур хилэн, гунигт автаж буй Тоүки. Гайхалтай. Гэхдээ яагаад ийм зовсон харагдаж байгаа юм бол?

Эр: Энэ байхад болно. Илүү зов. Арима Канагийн гэрлийг харсан уу? Күрокава Аканэтай уулзаад өөрийн чинь сэтгэлийг ойлгох хүнтэй учирлаа гэж бодсон уу? Жүжиглэлт хөгжилтэй байсан уу? Энэ чигээрээ бүх зүйлийг мартаад аз жаргалтайгаар залуу насаа өнгөрөөе гэж бодсон уу? Зөвшөөрөхгүй шүү. Аиг үхэлд хүргэсэн хүнийг хэдэн хэсэг болгож бие болон оюун санааг нь тарчлааж, үхлээс илүү зовлонтой тамыг мэдрүүлэх хүртэл... чамд тийм эрх байхгүй.

Акуа: Чамд? Тийм биш. Чи бол би. Хүч чадалгүй юу ч хийж чадаагүй харуусалдаа автсан би. Уурлаж, гунигласан... Аигийн хоолойг дахиад ганц удаа сонсмоор байгаа. Тэр мэдрэмжийг чинь ашиглах болно.

Блэйд: Тулаан дууссан. Шархадсан хүмүүсийг эмчил.

Мэнмо: Оройтсон. Хэт их цус алдсан байна. Саяа гүнж аврагдахгүй.

Цүрүги: Болоогүй ээ. Энэ бол шарх дамжуулагч хуй. Энэ бол өөрийн гэмтлийг бусдад дамжуулах чадвартай. Гэхдээ энэ охин тэр хүчээ хамтрагчдынхаа шархыг авах гээд ашигласан. Үхэхийнхээ өмнө миний шархыг хүртэл аваад явсан. Дайсандаа хүртэл зөөлөн хандах гэж.

Кизами: Миний шарх ч бас алга болчхож. Арай анхнаасаа ингэх гээд тулалдаж байжээ?

Кииро: Тийм эмэгтэй байсан юм.

Мэнмо: Тийм болохоор бид...

Блэйд: Яана даа.

Цүрүги: Энэ хуйг ингэж л...

Блэйд: ...ашигладаг юм!

Акуа: Дахин дахин би нэг л зүүдээ зүүдэлсэн. Хэрэв ямар нэгэн үлгэрт гардаг шиг гэнэтийн гайхамшиг тохиолдвол яах вэ? Тэр үед Аиг аварч чадсан бол...

Акуа /бага/: Аи? Аи! Аи!

Аи: Юу болсон бэ, Акуа? Уйланхай хүүхэд вэ. Би иймэрхүү зүйлд үхэхгүй шүү.

Акуа: Хэдэн удаа тэгж хүссэн бэ? Тийм биелэх ёсгүй мөрөөдлийг...

Юүки: Юу гэмээр юм? Үнэхээр гайхалтай байлаа. Аканэ гэж бодож чадсангүй.

Нобүюүки: Тийм ээ.

Бичиг: Токио Блэйд

Нобүюүки: Ингэж харахаар байдаг нэг Күрокава, гэхдээ тайзан дээр шал өөр хүн.

Кэнго: Өнөөдрөөс Күрокава-сан гэж дуудаж болох уу?

Аканэ: Юу?

Нобүюүки: Гоц ухаантан!

Юүки: Жинхэнэ гоц ухаантай урлагийн хүн.

Аканэ: Болиод өгөөч. Би болоогүй байна гэдгээ мэдэрсэн төдий. Жинхэнэ гоц ухаантан бол Химэкава-сан шиг... эсвэл Арима Кана шиг хүн.

Кэнго; Нобүюүки: Юу?

Юүки: Юу болсон бэ? Сайн жүжиглэлт байсан шүү дээ.

Аканэ: Би илүү сайжирмаар байна.

Нобүюүки: Хангалттай сайн байсан шдээ. Тийм ээ?

Бичиг: Токио Блэйд

Кана: Ядарч байна! Хурдан хариад оймсоо тайлаад орон дээрээ хэвтмээр байна. Ингэж ядраагүй удсан байна шүү. Үүнийг нэг сарын турш хийх ёстой юм уу? Өнөөдрийнх шигээ байж чадахгүй шдээ.

Мэмчо: Ядарсан үед чинь уучлаарай, гэхдээ үүний дараа агентлаг дээр ютүбийнхээ шинэ бичлэгийг хийнэ.

Кана: Өө...

Руби: Сэнпай... үнэхээр л жүжигчин юм аа? Би жүжиг гэх мэт зүйлсийн талаар гэхдээ та үнэхээр гайхалтай жүжигчин юм аа?

Кана: Гэнэт юу вэ?

Руби: Бага байхаасаа л гоц ухаантан байсан биз дээ?

Кана: Тийм ээ. Би... Гоц ухаантан биш ээ. Жинхэнэ гоц ухаантан гэж хэлүүлэх хүнийг харах юм бол ойлгоно. Би арай хийж л зогсож байгаа. Тайзан дээр гоц ухаантан мэт байх амархан. Чөлөөтэй жүжиглэлтийг ойлгоход хялбар байдаг. Хамгийн хэцүү зүйл бол... Тэр үеийн Күрокава Аканэ. Саяа гүнжийн жүжиглэлт ч гэлтгүй... Өөр хэн нэгэн болсон байсан. Миний дуурайж чадахгүй чадвар... Гайхамшигтай тайзны оршихуй... Түүнээс болж Акуагийн жүжиглэлт хүрч чадахгүй газартаа очсон. Тийм зүйлийг чимээгүй хийж чадах нь л авьяас. Ёстой үүр хүрмээр юм! Би заавал дээр нь гарч хариугаа авна даа.

Кабураги: Сонссон шүү, Кин-чан. Нээлтийн өмнөхөн найруулгын төлөвлөгөөгөө дахин боловсруулсан гээ биз дээ? Чамайг жүжигчдээ хүссэнээрээ хийхийг нь зөвшөөрөх дуртайг би мэднэ, гэхдээ чи студид асуудал үүсгэж болохгүй.

Тошироү: Яалтай билээ? Химэкава киноны зураг авалттай үеэр бэлтгэлээ хийсэн, Камошида өөр жүжигтэй зэрэгцэж үүнд бэлдсэн. Бас дээрээс нь Мита хоёр телевизийн драмын үеэрээ бэлдэж байсан. Бүхэл бүтцийг нь засахад хэзээ ч тохиромжтой цаг байгаагүй. Бас энэ удаад маш олон залуучууд байлаа. Бэлтгэлийн үеэр ахиц гаргасан хүмүүс зөндөө байсан. Зарим нь жүжгийн үеэр бүрэн хувирсан.

Кабураги: Арима-күний талаар уу? Түүнээс их зүйл хүлээж байгаагүй ч, гэхдээ залуу жүжигчдэд юу болохыг мэдэхгүй байх нь сайхан юм. Айдолоор ажиллаж шинэ санаатай болсон уу... Эсвэл найз залуутай болсон юм болов уу? Би бодож байлаа... Ийм олон хөөрхөн охинтой салбарт, тэр дундаас онцгойрох хөөрхөн охин яагаад гарч ирдэг юм бол?

Тошироү: Яагаад гэнэ ээ?

Кабураги: Ерөнхийдөө хөөрхөн байдлаа итгүүлэх явдал. Ямар нэгэн шагнал хүртсэн эсвэл алдартай айдол хамтлагуудын гишүүн болсон охид байдгаасаа илүү хөөрхөн харагдана биз дээ? Түүнтэй адил "Би үнэхээр хөөрхөн" гэсэн худал зүйлийг бусдад итгүүлэх чадварыг эзэмших. Би тэрийг оддын чанар гэж нэрлэнэ. Тэр үеийн түүнд тэр байсан. Хэрэв Арима Кана үнэхээр мөн бол...

Тошироү: Муухай инээхээ боль.

Кабураги: Алив ээ. Жоохон сонирхолтой зүйл бодчихлоо. Кин-чан аль хүүхдийг нь ирээдүйтэй гэж бодож байна?

Тошироү: Сайн ч бай, муу ч бай аль хэдийн өнгөлөгдсөн Күрокава, эцэст нь үнэхээр сонирхолтой жүжиглэлт гаргасан. Өсөлтийнх нь хурдасгуур байж магадгүй юм.

Кабураги: Өө.

Тошироү: Түүнээс гадна өөрийн талаас сонирхож байгаа нь бол...

Эм: Райда-сан... хэвлэлийн компанийн хүмүүс таныг дуудаж байна.

Сумиаки: Жоохон хүлээлгэж бай.

Эм: Юу?

Сумиаки: Энэ бол миний хамгийн дуртай мөч. Сэтгэл нь ханасан үзэгчдийн царайг харах маш сайхан. Нэлээн сайн жүжиг болсон бололтой.

Бичиг: Жүжигчилсэн тоглолт Токио Блэйд

Акуа: Ингээд жүжгийн хөшиг хэсэг хугацаанд хаагдана.

Бичиг: Токио Блэйд

Акуа: Гэвч дараагийн түүхийн хөшиг аль хэдийн нээгдээд эхэлсэн байв.

Бичиг: Цогц ДНХ Судалгааны лаборатори

Бичиг: Жүжигчилсэн тоглолт

Бичиг: Найруулагч: Киндайчи Тошироү

Бичиг: Зохиолч: Гоа & Самэжима Абико

Бичиг: Засварласан зохиол 14-р хэвлэл Дүгнэлт

Бичиг: Анхны зохиолч: Самэжима Абико Зохиолч: Гоа      Найруулагч: Киндайчи Тошироү

Норио: Үсээ баруун тал руугаа...

Мэй: Ядарч байна.

Норио: Үгүй ээ, зүүн тал руу нь байхад болно!

Мэй: Энэ жүжиг илчлэг ёстой сайн шатаах юм.

Норио: За өнөөдөр ч бас сайн байлаа. Уухаар явцгаах уу?

Мэй: Юу? Өнөөдөр ч бас уу?

Акуа: Театрын хүмүүс уух дуртай юм аа.

Норио: За тэгвэл шарсан мах идвэл яаж байна?

Аканэ: Би газрыг нь олъё. Энэ хавьд дажгүй хэдэн газар тэмдэглэж авсан.

Норио: Баярлалаа, Аканэ-сан.

Аканэ: Хачирхалтай нь зөөлөн аястай хүмүүс үүнд оролцох нь элбэг.

Норио: Химэкава ч бас явах уу?

Тайки: За явъя даа. Ах ч бас явах уу?

Тошироү: Ах нь явчих юм бол та нар биеэ барина биз дээ? Хүүхдүүд та нар хөгжилд.

Аканэ: Биеэ барихгүй дээ. Хамтдаа явцгаая!

Тошироү: Тэгвэл явъя даа.

Аканэ: Тийм ээ.

Кана: Би ингэж уудаг чимээтэй газарт тийм дуртай биш. Акуа яах юм? Би хариад...

Акуа: Явна.

Кана: Яах аргагүй би ч бас явна. Жүжигчид ч бас бүтээгч байдаг юм шүү дээ.

Бичиг: Цагаан гаатай шар айраг

Кана: Энэ бол зүгээр л алдаа гаргахаас зайлсхийх байдлаар жүжиглэх тухай биш... жүжигчид жүжгийг улам бүр сайжруулахад хувь нэмэр оруулах ёстой!

Норио: Гэхдээ тэр чинь найруулагчийн ажил биз дээ?

Кана: Тийм л дээ... Гэхдээ жүжиглэлт чинь муу байвал хэлнэ биз дээ?

Норио: Сорилтууд хэрэгтэй шүү дээ.

Кана: Хэцүү биз дээ? Бас энгийн жүжиглэлт сүүлийн үед моод болж байгаа.

Аканэ: Май! Акуа-күн ч бас ид.

Акуа: Өө баярлалаа.

Кана: Яг тийм.

Акуа: Өөрт нь гоё л байгаа юм биш үү? Киндайчи Тошироү. Лала Лайн ахлах, найруулагч бөгөөд тэдэнтэй нэлээн удаан ажиллаж байгаа.

Кабураги: Тэнд л биз... Аи хүнд хайртай болсон нь.

Акуа: Хажууд тань сууж болох уу?

Тошироү: Хошино... Жүжиглэлт чинь бага багаар сайжирч байна. Дуусах хүртэл нь үүнийгээ үргэлжлүүлээрэй.

Акуа: Баярлалаа. Киндайчи-сан Лала Лайд хэр удаж байгаа юм?

Тошироү: Эхнээс нь л. Лала Лай өмнө нь театрын сургуулийн драм клуб байсан төдий. Би үүсгэн байгуулагчдынх нь нэг.

Акуа: Театрын сургуулийн жүжиг болон клуб хоёр ялгаатай юм уу?

Тошироү: Сургуулиас нь шалтгаална. Академид багш нар удирдан чиглүүлдэг. Драм клуб дээр бол гишүүд өөрсдөө төгсөгчид болон гаднын багш нарыг элсүүлдэг. Өөрийн хиймээр байгаа хийхийг хүссэн хүмүүс Лала Лайг үүсгэн байгуулсан. Эхэндээ хүмүүс цуглуулах хэцүү байсан. Гэхдээ бид семинараараа дамжуулан олж авсан хүмүүсээ ашиглаж, хэд хэдэн тоглолт хийсэн. Тэр алдаа байсан байх. Дахиж хийхгүй ээ.

Акуа: Алдаа гэнэ ээ? Сонсмоор байна шүү.

Тошироү: Залуу насны алдаа. Тоох хэрэггүй.

Акуа: Хэлээч.

Тошироү: Үгүй ээ! Залуучуудын сонсохоор түүх биш.

Тайки: Надад даатга. Би ч бас ахын алдааг сонирхож байна. Киндайчи-сан өөр газарт очиж ууя. Сайн газар мэднэ шүү.

Эм2: Тулгая.

Эр2: За сайхан уугаарай.

Тайки: Энэ хүнийг сайн согтоогоорой.

Эм3: За.

Тайки: Эрчүүд хөөрхөн охидын хундагалж өгсөн зүйлийг уудаг юм. Согтсоных нь дараа ахын ичгүүртэй түүхийг нь сонсъё.

Акуа: Муухай арга байна шүү.

Эр2: Киндайчи-сан энэ охин жүжигчин юм. Түүнийг ашиглаач дээ.

Руна: Руна гэдэг.

Тошироү: Боломж нь олдох юм бол.

Эр2: Алив ээ.

Акуа: Энэ яадаг газар юм?

Тайки: Загвар өмсөгч, айдол гээд царайлаг байсан ч хэцүүхэн хүмүүс олонтой.

Бичиг: 100,000 Инстагийн дагагчтай

Тайки: Эдгээр хүмүүс агентлагууддаа мэдэлгүйгээр энд ажилладаг.

Бичиг: Хоёр зар сурталчилгаанд тоглож байсан

Акуа: Тэр нь...

Эм3: Сайн уу? Цагийг сайхан өнгөрөөж байна уу?

Тайки: Зөвхөн гишүүд нь ордог учраас баригдах эрсдэл багатай. Иймэрхүү газар олон шүү.

Бичиг: Саяхан 20 хүрсэн.

Акуа: Чи нэлээн байнгын үйлчлүүлэгч бололтой.

Тайки: Тийм дээ. Би хөөрхөн охидод дуртай юм чинь. Бас бид нууц хадгалдаг хүмүүстэй л гардаг. Хамтран ажиллагсадтайгаа үерхэх юм бол асуудалд орно. Зүгээр хөгжилдөх гэж байгаа бол иймэрхүү газар хамаагүй дээр.

Акуа: Би жүржийн шүүс авъя.

Эм3: За!

Тошироү: Хөөе. Уухгүй байх шив, Химэкава.

Тайки: Баригдчихлаа.

Тошироү: Муухай бацаан. Энэ хүртэл авч ирсэн ачийг минь мартаад л? Одоо, уу! Алив ээ.

Тайки: За, за, уулаа.

Тошироү: Уу, уу, уу!

Акуа: Та хоёр ямар холбоотой юм?

Тайки: Би асрамжийн газарт өссөн. Гарсныхаа дараа Киндайчи-сан намайг асардаг байсан юм. Асрамжийн газар уу?

Тошироү: Алдаа дутагдалтай хүмүүс сайн... Тэд дутагдаж байгаа зүйлээ нөхөхийн тулд техникийг шингээж авдаг. Химэкава тийм л байсан.

Тайки: Муухайгаар хэлдэг юм.

Тошироү: Үнэн биз дээ? Хошино чи ч бас. Та хоёрын жүжиглэлт адилхан. Энэ бол төгс бус хүний ​​​​жүжиглэлт. Зөвзохистойбиш, хүндэтгэлхүлээсэнхүмүүсөөрсдийгөөнэрхүндтэйиргэдмэтдүрэсгэдэг. Бусадтайадилханбишболохооройрорчмооажиглажертөнцөддасанзохицохгэдэг.

Тайки: Тийм шүү... байж болох юм.

Тошироү: Хошино... Чиний жүжиглэлтийг би уйтгартай гэж бодсон. Гэхдээ сүүлчийн үзэгдэл дээр жинхэнэ сэтгэл хөдлөлийг олж харсан шүү. Тэр бол жинхэнэ. Сонирхолтой юм. Миний зөвлөгөө сайн байсан л байх.

Тайки: Шууд өөрийгөө гэх юм аа.

Тошироү: Тэгээд юу гэж? Би энэ нэргүй хүүхдийг од болгочихсон. Гэсэн хэдий ч тэр надтай хамт уухгүй. Уу, уу...

Тайки: Баларлаа, хэт их уулгачхаж.

Тошироү: Уугаарай.

Тайки: Ах аа, буйдан дээр хэвтүүллээ шүү.

Тошироү: Чамайг өсгөсөн...

Тайки: Уучлаарай. Ахын түүхийг гаргаж ирэх болно.

Акуа: Санаа бүү зов. Өнөөдөр чамтай ярилцмаар байсан юм. Энэ мөчийг хүлээж байлаа. Энэ.

Тайки: Юу юм?

Бичиг: Ах дүүгийн ДНХ-ийн шинжилгээний тайлан

Бичиг: Хувийн ДНХ-ийн шинжилгээний тайлан. Эдгээр хүмүүс нэг эцэгтэй байх боломжтой бөгөөд ах дүүс байх боломж өндөр.

Тайки: ДНХ-ийн... шинжилгээний тайлан?

Акуа: Химэкава-сан бид хоёр... нэг эцэгтэй. Хэлээд өгөөч... эцгийнхээ талаар?

Бичиг: 20-р анги Мөрөөдөл

Back to episodes Go home