Мэнмо: Сул дорой, сул дорой, сул дорой! Чи бол сул дорой.
Сакүяа: Хөдөлгөөн чинь нэлээн дээрдчихэж. Жүжиглэлт чинь муу хэвээр ч гэсэн.
Мэлт: Түүний жүжиглэлтийг арай гэж л гүйцэж байна. Гэхдээ сэтгэл хөдлөл дээрээ ялагдахгүй шүү.
Тайки: Саяны үзэгдэл дээр арай илүү эрч хүчтэй байж болох байсан биз дээ?
Кана: Өөр аргагүй шүү дээ? Чи гол дүр гэсэн шиг л жүжиглэлт хийдэг, Күрокава Аканэ ч бас түүнтэй адилхан жүжиглэлт хийнэ. Бүгд өөрийн хүссэнээр байх юм бол жүжиг сайн болохгүй шүү дээ. Хэн нэгэн зохицуулагч хийх хэрэгтэй.
Тайки: Хмм...
Кана: Ингэхэд чи юу хийж байгаа юм?
Тайки: Зохиолоо унших гээд нүдний шилээ зүүх гэсэн чинь нүүр будалтын хүн...
Эм: Боль! Будаг чинь арилчих нь.
Тайки: Тэгээд холоос ашиглаж байна.
Кана: Ойлгомжтой биз дээ? Линз байхгүй юм уу?
Тайки: Үгүй ээ.
Кана: Аваач дээ! Чи бусдын жүжиглэлтийг харж чадахгүй байгаа биз дээ?
Тайки: Хөдөлгөөнийг нь харж чадаж байгаа болохоор зүгээр дээ.
Кана: Тэдний царай нь яах юм бэ?
Тайки: Царайг нь харах хэрэгтэй юм уу? Холоос үзэж байгаа хүмүүс угаасаа харж чадахгүй байгаа биз дээ? Би үзэгчдийн харж чадахгүй зүйлсийг жүжиглэлтдээ оруулдаггүй. Тийм болохоор жүжигчдийн царайг харахгүй байсан нь дээр. Би тэгж л боддог. Хамтран тоглодог жүжигчид зөвхөн хөдөлгөөнөөр дамжуулан харилцан ярилцаж болно.
Кана: Тэгсэн ч гэсэн линз зүүхгүй байх чинь хэтрүүлж байна.
Тайки: Линз чинь аймаар.
Кана: Жинхэнэ шалтгаан чинь энэ үү? Дээд зэрэглэлийн хүмүүс нэг талаараа хачин байх юм даа. Тэгээд... яагаад одоо зохиолыг шалгаад байгаа юм?
Тайки: Күрокава энэ байдлаараа биднийг залгих болно. Энэ хэсэг дээр нэмэлт үг оруулъя гэж бодоод.
Кана: Юу? Тийм зүйлийг чинь бүр...
Тайки: Чи бол ямар ч зүйлд дасан зохицож чадна биз дээ?
Кана: Намайг хэн гэж бодоо вэ?
Мэй: Миний гэр бүлийн дайсан! Чамайг л зөвхөн...
Рёүма: Юу? Хэний талаар яриад байгаа юм? Би алсан хүн болгоноо санаад байдаггүй.
Коюүки: Сэтгэл хөдлөлдөө автаад байна шүү. Өөр аргагүй биз дээ? Би ч бас хамт тулалдах болно.
Мэй: Ажиро... Хааа!
Норио: Юу? Юундаа удаад байгаа юм? Хурдан Шинжүкүгийн хогуудыг устга.
Кииро: Чи ч бас тулалдаач.
Блэйд: Чи Шибуяагийн хамгийн хүчтэй дайчин уу?
Тоүки: Чамд ямар нэг хүсэл тэмүүлэл байгаа юм уу?
Блэйд: Юу?
Тоүки: Саяа гүнжид бол байгаа.
Блэйд: Хүсэл тэмүүлэл үү? Байхгүй гэж хэлэхгүй ч би үгээр илэрхийлэхдээ муу. Тийм болохоор... Илдээрээ ярилцъя!
Тоүки: Болж байна.
Акуа: Химэкава Тайки... Лала Лайн од жүжигчин. Түүний хөдөлгөөн бүр сэтгэл хөдлөлөөр дүүрэн. Мэдээллийн хувилгаан мэт. Энэ бол сэтгэл хөдлөлтэй жүжиглэлт.
Тайки: Алив ээ, юу болсон бэ? Хөгжилдье.
Акуа: Уучлаарай, гэхдээ дээд зэрэглэлийн жүжигчинтэй ижил тэнцүү тулалдах бодол алга.
Норио: Өө? Сэтгэл хөдлөлгүй. Эсрэг тэсрэг байдал уу?
Мэй: Юу?
Норио: Сэтгэл хөдлөлөө ил гаргадаг Химэкаватай харьцуулахад Акуа-күн сэтгэл хөдлөлөө дарж жүжиглэдэг. Энэ хоёрын хооронд чанарын харьцуулалт хийх боломжгүй.
Мэй: Хмм...
Норио: Химэкава гал халуун жүжиглэлт гаргах тусам, Акуа-күний цэв хүйтэн жүжиглэлт олны нүдэнд өртөнө. Ухаантай хариу үйлдэл. Гэвч... Химэкава тийм амархан ялагдах жүжигчин биш.
Тайки: Уйтгартай юм. Илүү хөгжилдье!
Цүрүги: Энэ одоо юу вэ? Бас тэр тангаргийн илд бусад илдтэй харьцуулахад ямар нэг зүйл нь...
Кана: Химэкава-саны өөрчилмөөр байна гэсэн үзэгдэл удахгүй боллоо.
Блэйд: Бултаарай, Цүрүги.
Кана: Ирлээ!
Аканэ: Зохиол дээр байгаагүй жүжиглэлт?
Кана: Надад даатгах юм уу? Акуа! Би ч бас сайн дагах болохоор...
Тоүки: Эмэгтэй, тоглож байх цаг мөн үү? Амиа эрсдэлд оруулж үхлийн тулаан хийхийг эрчүүдэд даатгах хэрэгтэй. Эрчүүдээр хамгаалуулахгүйгээр тулааны талбарт байж чадахгүй бол яг одоо алга бол.
Кана: Дасан зохицлоо?
Цүрүги: Би тулалдаж чадна.
Тоүки: Ийм зөөлхөн биеэр үү? Жоохон бэлтгэвэл яаж байна?
Цүрүги: Хөөе чи эмэгтэй хүний биед юу хийгээд байгаа юм?
Тоүки: Яах аргагүй эмэгтэй байжээ. Эр хүн бол эмэгтэй хүнийг амиа дэнчин тавьж хамгаалдаг. Тийм болохоор би яасан ч ялагдахгүй.
Кана: Зохиолдоо буцаад орчихлоо. Акуа бусдыг ингэж сайн дагуулж чаддаг байх нь ээ?
Цүрүги: Юуны чинь эмэгтэй, эмэгтэй вэ? Битгий басаад байгаарай.
Тоүки: Бассан юм алга.
Кана: Мэдсэнгүй. Өдийг хүртэл би ийм бодлогогүй зүйл хийж байгаагүй болохоор. Бүгд өөрийн хүссэнээр аашлах юм бол жүжиг сайн болохгүй шүү дээ. Хэн нэгэн зохицуулагч хийх хэрэгтэй.
Тоүки: Юу ч гэсэн би чамд халдахгүй.
Кана: Хаалт хийж намайг гол тайз руу хөтөлж байна. Үзэгчид намайг анхаарахаар болгож байна. Жүжиглэхэд амархан боллоо. Хамтран тоглодог жүжигчид зөвхөн хөдөлгөөнөөр дамжуулан харилцан ярилцаж чадна.
Акуа: Чи зохицуулагч дүрд орох хэрэг байхгүй. Туслах дүрийг надад даатга. Би юу ч байсан дасан зохицно. Хүсэж байсан жүжиглэлтээ хий, Арима Кана.
Кана: Чи хүмүүсийг төөрөгдүүлэхдээ үнэхээр сайн юм аа. Ээж минь анх урлагийн хүн болохыг хүсдэг байсан бололтой. Тийм болохоор надад тэр мөрөөдлөө даатгасан. Намайг алдартай болохоор өөрийн биширдэг байсан алдартнуудтай ярилцаж, гэрийн үдэшлэгт уригдаж, салбарын бүрэн эрхт гишүүний дүр эсгэж, цагийг сайхан өнгөрөөж байсан харагдсан. Надад ч бас хөгжилтэй байсан. Юу ч бодолгүй хүссэнээрээ жүжиглэх юм бол хүн бүр намайг гоц ухаантай жүжигчин хүүхэд гэнэ. Ээж минь ч бас инээмсэглэлээр дүүрэн. Миний амьдралын хамгийн жаргалтай байсан үе. Тийм болохоор л ээж Арима Канагийн нэр хүндэд маш эмзэг байв. Миний алдар нэр хүнд жоохон унаж эхлэх үед ээж минь хэцүү болсон. Яаж харагдаж байгаагаа тоолгүй санал тавьж намайг илүү их гаргах гэж ажил дээр асуудал үүсгэж. Миний хувьд жоохон хатуу байсан гэх үү. Аав өөр эмэгтэйд сайн болсон нь ээжийг минь тийм болсноос үүдэлтэй байх.
Бичиг: Чинжүүний дасгал хийгээрэй Кана-чантай бүжиглээрэй!
Бичиг: Энэ өвлийн телевизийн драмууд янзын байна шүү. Түүх болон харилцааны графикуудтай бэлтгэлтэй байгаарай!
Бичиг: Өвлийн телевизийн драмын шуурхай мэдээ!
Кана: Ээж минь алдартай Арима Канад хайртай байсан. Би энэ салбарт амьд үлдэхгүй бол болохгүй байсан. Эс үгүй бол...
Тайши: Ойр орчинтойгоо илүү уусахгүй бол энэ салбарт амьд үлдэж чадахгүй шүү.
Кана: Найруулагчийн үгсийн ачаар л би энэ салбараас арчигдаагүй. Тэр үед тэгж хэлээгүй байсан бол би алга болчих байсан. Би гоц ухаантан биш гэдгээ мэдээд... мөн насанд хүрэгчид хүүхдүүдийн жүжиглэх чадвараас илүүтэй төсөлд ашиглахад хялбар байдалд илүү их анхаарал хандуулдаг гэдгийг мэдээд.
Бичиг: Сонгон шалгаруулалт
Аканэ /бага/: Энэ сонгон шалгаруулалтаар Кана-чаныг сонгох нь шийдвэрлэгдсэн гэсэн. Ямар нэг алдаа биз дээ? Чи тэгж булхайцахгүй биз дээ?
Кана: Би өөрийгөө бүх жигшүүртэй зүйлсийг залгихаас өөр аргагүй болгосон. Амьд үлдэхийн тулд би бусдад тааруулах жүжиглэлт хийж ирсэн. Та нар жаргалтай жүжиглэж байх шив. Харахаар л би ч бас жаргалтай болж байна. Гэхдээ би энд байхад болно. Тэгэх юм бол бүгд баярлана. Томчууд болон Ээж... Би од биш байсан ч болно. Чи үргэлж тэгж... Намайг өргөсөн ч гэсэн юу ч өөрчлөгдөхгүй шүү.
Акуа: Цүрүгигийн дүр бол энгийн гэнэн тулаанд дуртай нэгэн. Ичимхий жүжиглэлт тайзан дээр гялалзахгүй биз дээ?
Кана: За тийм дээ. Гэхдээ хүссэнээ хийх юм бол бусдад төвөг удна.
Акуа: Бусад хүмүүс тэрийг чинь хармаар байна гэж байна. Би чамайг дагах болно. Би ч бас Аримагийн жүжиглэлтийг хармаар байна.
Кана: Яана даа! Акуа, чи буруутай шүү. Чи үргэлж намайг хачин болгох юм.
Цүрүги: Басах хэрэггүй шүү. Намайг хэн гэж бодоо вэ?
Руби: Хөгжилтэй харагдаж байна.
Кабураги: Өө тийм. Арилжааны хувьд түүний ойлгоход хялбар, нулимстай жүжиглэлтийг онцлох хандлага ажиглагдсан. Гэхдээ Арима Кана ийм жүжиглэлтээр дэлхийг эзэмдсэн шүү дээ. Нар шиг гялалзаж бусдыг гайхшруулах од шиг. Өдийг хүртэл хэрэгтэй жүжигчин болохоор нь ашиглаж ирсэн ч түүний авьяас чадвар алга болоогүй бололтой. Хэзээ ч мэдэхгүй шүү дээ.
Кана: Хараач! Чи харахыг хүссэн биз дээ? Миний жүжиглэлтийг. Над руу улам илүү хар!
Аканэ: Кана-чан... Кана-чан... Кана-чан. Арима Кана.
Акуа: Арима. Аканэ. Та хоёр хөгжилдөж байгаа мэт сайн жүжиглэлт хийдэг. Гэрэлтэй юм.
Кана: Харин чи?
Акуа: Би бол өөр. Та нар шиг оддын чанар надад байхгүй.
Аканэ: Тийм ээ. Тийм Кана-чаныг л хармаар байсан юм. Тийм Кана-чаныг л ялмаар байсан юм.
Цүрүги: Хаа! Блэйд! Одоо!
Блэйд: Ойлголоо. Хаа!
Аканэ: Ялмаар байсан юм... би.
Цүрүги: Шарх минь.
Блэйд: Илдээ ав. Эмэгтэй чинь алуулсан, зүгээр чимээгүй бууж өгөх гээ юу?
Тоүки: Хангалттай. Би Саяа гүнжийн төлөө тулалдсан. Хамгаалж чадаагүй надад одоо тулалдах шалтгаан байхгүй.
Блэйд: Тэгээд л болоо юу? Өөр илүү зүйл байгаа биз дээ? Чиний дотор...
Тайши: Жүжиглэх хөгжилтэй биз дээ? Гэхдээ чи хөгжилтэй байх тусам илүү зовсон харагддаг.
Бичиг: Түгшүүр чинь арилах болно
Бичиг: Сандарч туйлдах эмгэг
Аканэ: Сандарч түгших эмгэг гэдэг тийм ч ховор тохиолддог эмгэг биш. Надад ч бас хэдэн тийм найз бий. Үүнтэй тэмцэх арга бол чамайг юу сандаргаж байгааг мэдэх. Галт тэргэнд сандралд орсон хүн бусад хүмүүстэй хамт байгаа болохоор үүнд автахгүй байж болно. Хэзээ хаана сандралд орохоо мэдэхгүй нөхцөл байдал нь сандралыг илүү бий болгоно.
Акуа: Шалтгаан... Миний шалтгаан.
Тайши: Гэм буруутай мэдрэмж биз дээ? Надад ч бас жүжиглэлтийн туршлага бий. Чамайг хэдэн өдөр үзээд мэдэж авсан. Заримдаа жүжиглэлтэд автаж үүнээсээ таашаал авах мөч бий. Мөн чи энэ үед сандралд автах болно. Жүжиглэлтээс таашаал авах нь гэм буруутай мэт санагдана. Ерөнхийдөө Аи... ээжийгээ гэсэн гэм буруугийн мэдрэмж. Тэр чамайг хачин болгодог. Тийм биш үү?
Акуа: Мэдэж байжээ?
Тайши: Чамтай танилцаад удаж байна шүү дээ. Мэр сэр мэдэж байсан. Ах дүүс та хоёрын Аиг гэсэн сэтгэл... Би анх та хоёртой бас Аигийн зураг авалт дээр уулзсан. Нэг анзаарчих юм бол утга учиртай болно. Чамайг энэ салбарт орж ирсэн шалтгааныг ч бас сайн мэдэж байна. Хэцүү байгаа байх. Жүжиглэлтээсээ таашаал ч авч чадахгүй өшөө авахын төлөө л жүжиглэж байгаа мэт. Жүжиглэлтээсээ хэсэг хугацаанд холдоод сэтгэл зүйдээ анхаарч болно шүү дээ.
Акуа: Энэ байдлаараа зүгээр ээ. Надад юу болох нь хамаагүй. Аигийн өшөөг авах нь миний амьдрах зорилго.
Тайши: Ойлголоо. Хэрэв тийм бол нэг сонголт л байна. Хэцүү, маш өвдмөөр сонголт. Чи дахиж... жүжиглэлтээс таашаал авч болохгүй. Бараг бүх сайн жүжиглэдэг хүмүүс үүнийг хийх дуртай байдаг, мөн жүжиглэхээс таашаал авах чадвар нь тэдний хамгийн агуу том бэлэг. Чи түүний эсрэг зам руу яв. Зовонгоо жүжиглэ. Чиний хувьд жүжиглэлт бол хэцүү, өвдмөөр зүйл. Хөгжилтэй гэж дахиж бодох хэрэггүй.
Акуа: Аи... Аи... Аи... Холд, Химэкава Тайки. Арима Кана! Күрокава Аканэ! Би та нарыг бүгдийг нь ялж, энэ салбарт хүлээн зөвшөөрөгдөх болно! Өөр юу ч хэрэггүй. Миний хувьд жүжиглэлт бол өшөө авалт!
Бичиг: 19-р анги Шалтгаан
Back to episodes Go home