Цүрүги: Миний хамтрагчийг яаж гэмтээж зүрхлэв ээ? Хэдэн сая дахин хариуг нь барина даа.
Мэнмо: Үүнээс цааш дайралтаа үргэлжлүүлэх гэж байгаа бол... Шибуяагийнхан бид зүгээр суухгүй шүү.
Сакүяа: Дууны эффект нь миний үгсийг давчихлаа. Давтах уу?
Цүрүги: Гонгиноод ядаргаатай юм бэ! Чамайг хэдэн хэсэг болгочих юм бол чимээгүй болох уу? Шибуяагийн бүлгэм чинь надад хамаагүй.
Бичиг: Шинжүкү
Цүрүги: Бүгдийг чинь цавчаад бид энэ улыг эзлэх болно.
Сакүяа: Дасан зохицлоо? Энэ охин... бусадтай хамтрахдаа үнэхээр л сайн юм.
Тошироү: Үзэгчид Шибуяа бүлгэм гэдгийг сонсоогүй ч гэсэн Цүрүгиг тэгж хэлсэн мэт дахин давтаж хэллээ. Түүний цаг тааруулалт үнэхээр сайн юм.
Сакүяа: Аргагүй л, өөр түвшний жүжигчин юм. Яаж ч бодлогогүй байсан арыг минь даачих болохоор сэтгэл амарч байна. Ийм хүнтэй анх удаа л хамтарч байна.
Мэнмо: Хоёрын эсрэг нэг арай л шударга бус. Дараа уулзъя.
Цүрүги: Хөөе! Битгий зугтаад бай. Муу хулчгар тахиа.
Тоүки: Шинжүкү бүлгэм... Нэлээн төвөгтэй хүмүүс бололтой.
Мэнмо: Юу ч бодоогүй тэнэгүүдийн цуглуулга. Тэд тангаргийг илдтэй бүх хүмүүсийг ялахад л хангалттай гэж бодож байгаа. Яах юм? Тэд баттай дайрах байх.
Тоүки: Би бол гүнжийн баруун гар. Би эзнийхээ тушаалыг л дагна.
Мэнмо: Чамаас асуусан нь буруу байж. Арай хүн шиг хариу үйлдэл үзүүлбэл яаж байна? Саяа гүнж ээ, тушаал аа.
Бичиг: 14-р хэвлэл Засварласан зохиол Дүгнэлт
Абико: Зохиол дахин бичигдэх үед энэ хэсэг хамгийн их өөрчлөгдсөн нь. Саяа гүнжийн урт үгс багассан. Хөдөлгөөнөөрөө л удирдагчийн дүр төрхийг харуулна, Шинжүкүг эсэргүүцэх түүний үйл хөдлөл...
Саяа гүнж: Илдээ сугалах юм бол цус урсах болно. Гэхдээ тулалдахгүйгээр хамгаалж чадахгүй зүйл бий. Тулалдъя.
Абико: Гацаж хэлсэн үг энэ Саяа гүнжийн сэтгэл энэ жүжиглэлтээр илэрхийлэгдэнэ. Өмнөх бичвэр дээрх бүх зөрчилдөөн шийдэгдсэн байна. Энэ охин... гайхалтай юм!
Эр өгүүлэгч: Шинжүкү болон Шибуяа... Хоёр бүлэглэл зэрэгцэн орших боломжгүй болсон тул эцэст нь шийдвэрлэх тулааны мөчтэй тулгарлаа.
Блэйд: Явцгаая.
Рёүма: Зам хаалттай, Блэйд!
Кииро: Биднийг давмаар байвал толгойгоо үлдээгээд яв.
Блэйд: Сонирхолтой юм!
Мэй: Түрүүлээд яв, Блэйд.
Коюүки: Эндхийг бидэнд даатга.
Мэй: Кизами! Чи Мэнмотой асуудлаа шийд.
Кизами: Надад даатга! Саяа гүнж голын өргөөнд бий.
Цүрүги: Шууд дайраад ор.
Мэнмо: Дурсамж сэргээмээр хүмүүс байна шүү.
Кизами: Монмэ!
Мэнмо: Чамайг энэ хүртэл ирнэ гэж бодсонгүй, Кизами-сан. Надаас сул дорой чи.
Кизами: Би яах аргагүй сул дорой, гэхдээ хамтрагчтайгаа байсан учраас л энэ хүртэл ирсэн. Дуусгах боллоо, Монмэ!
Мэнмо: Хэдэн ч удаа хийсэн үр дүн адилхан.
Кизами: Тийм зүйлийг хийхгүй л бол мэдэхгүй шүү дээ.
Тоүки: Хогуудыг нь чамд даатгая. Би дайсны удирдагчийг бяцлах болно. Энэ тулааныг хурдан дуусгая.
Блэйд: Чи хүчтэй харагдаж байна. Чиний чадварыг шалгая л даа.
Цүрүги: Юу? Хэт хурдан гүйж байгаад ганцаараа ирчихлээ. Хүлээ, энэ чинь миний Саяа гүнжийг ялаад тэдэнд ялагдлыг нь мэдрүүлэх боломж биш үү? Гараад ир, чөтгөр гүнж ээ! Чи Саяа гүнж байх нь ээ! Эрлийз?
Саяа гүнж: Чи ч бас эрлийзийг цэвэр цустнаас дорой гэж боддог уу?
Кана: Нөгөө л нэг... Миний жүжиглэлт зөв гэдэг царай гаргаж байх шив. Миний юунд тийм дургүй юм бол?
Цүрүги: Илдээ сугал!
Саяа гүнж: Чиний эсрэг бол энэ хангалттай.
Цүрүги: Басаад байна уу?
Аканэ: Ялагдахгүй шүү, Кана-чан. Би чамайг байсан болохоор л энд ирсэн. Өмнө нь юу болсныг чи санахгүй л байх. Гэхдээ би энэ мөчийг олон жил хүлээж байсан.
Аканэ /бага/: Ухраагаарай. Ухраагаарай, ээж ээ.
Аканэгийн ээж: Аканэ, Кана-чанд үнэхээр дуртай юм аа?
Аканэ /бага/: Гайхалтай шүү дээ! 10 секундийн дотор уйлж чаддаг гоц ухаантай жүжигчин хүүхэд. Хөөрхөн, жүжиглэхдээ сайн, бас томчуудтай шууд л ярьдаг. Үнэхээр гайхалтай... гайхалтай.
Аканэгийн аав: Тэгвэл Аканэ ч бас жүжиглэлт хийж үзэх үү?
Аканэгийн ээж: Өө тийм шүү! Саяхан хүүхдийн театрын компанийн хуудас авсан.
Аканэгийн аав: Хараач.
Бичиг: Театрын компани Ажисай
Аканэ /бага/: Чадахгүй ээ. Би ичимхий, бас амархан айдаг... Юу ч хийж чадахгүй.
Аканэгийн ээж: Чиний энэ байдлыг засаж магадгүй шүү.
Аканэгийн аав: Тийм шүү. Кана-чантай найзууд ч болж магадгүй.
Бичиг: Театрын компани Ажисай
Аканэ /бага/: Кана-чантай найзууд болж чаддаг бол... Баярлаад үхчих байх.
Бичиг: Почи болон Гал
Аканэ: Кана-чан шиг болохыг хүсээд, зөндөө хичээсэн.
Бичиг: Чинжүүний дасгал хийж Кана-чантай бүжиглээрэй!
Аканэ: Кана-чантай ойртохын тулд. Тэр миний зорилго байсан.
Эмиригийн ээж: Өө, Аканэ-чаны ээж биш үү?
Бичиг: Сонгон шалгаруулалт
Аканэгийн ээж: Эмири-чаны ээж! Эмири-чаны сурталчилгааг харсан шүү.
Эмиригийн ээж: Өө баярлалаа. Гэхдээ жоохон л гарсан. Би шууд оролдож үзнэ.
Аканэ: Үнэхээр хайртай байсан. Кана-чантай анх уулзсан тэр өдрийг хүртэл.
Бичиг: Ногоон цай Хүйтэн
Эр: Өө тэр малгай...
Аканэ /бага/: Баярлалаа.
Эр: Кана-чан сандарч байна уу?
Аканэ /бага/: Нөгөө... Би үнэндээ...
Эр: Санаа бүү зов Кана-чан авах нь баттай болсон.
Бичиг: Хүйтэн Дууссан
Эр: Сонгон шалгаруулалт зүгээр нэр төдий. Кана-чан тайвширч болно.
Кана /бага/: Би яасан юм?
Эр: Юу? Кана-чан?
Аканэ /бага/: Кана-чан... жинхэнэ нь...
Эр: Өө баларлаа.
Аканэ /бага/: Нөгөө, би Кана-чаны шүтэн бишрэгч.
Кана /бага/: Тийм бололтой.
Бичиг: Сонгон шалгаруулалт
Аканэ /бага/: Нөгөө... Тэр хүн хачин зүйл хэлсэн. Сонгон шалгаруулалтад аль хэдийн чамайг сонгоно гээд шийдчихсэн гээд. Ямар нэг алдаа биз дээ? Кана-чан тэгж булхайцахгүй биз дээ?
Кана /бага/: Тэгсэн бол яах юм?
Бичиг: Сонгон шалгаруулалт
Кана /бага/: Мэдэхгүй юм бол хэлээд өгье. Энэ бол шийдэгдсэн тэмцээн гэдэг нь. Тэд хүндэтгэлтэй харагдахын тулд шалгаруулалт хийдэг, гэхдээ анхнаасаа намайг сонгох нь шийдэгдсэн.
Аканэ /бага/: Кана-чанд... тэр нь зүгээр юм уу?
Кана /бага/: Мэдээж шүү дээ. Ажил авах юм чинь.
Аканэ /бага/: Сонгон шалгаруулалт чинь сайн жүжиглэдэг хүнийг сонгохын төлөө биз дээ? Жүжиглэлтийг нь харахаас өмнө...
Кана /бага/: Чи ойлгохгүй байна тийм үү? Ийм жижиг дүр дээр дажгүй жүжиглэдэг байхад хэн ч болно. Тийм болохоор гайгүй нэрд гарсан намайг ашиглах нь ойлгомжтой! Чухал зүйл нь мөнгө олох эсэх. Алдартай жүжигчин хүүхэд илүү жүжиглэдэг хүүхдээс илүү их хүн татна. Тэгэхээр тэр нь дээр биз дээ? Жүжиглэлт хэнд хамаатай юм?
Аканэ /бага/: Үгүй ээ. Тийм биш. Кана-чан үнэндээ тэгж боддоггүй биз дээ? Жүжиглэлт хамаагүй гэдэг чинь... Кана-чан бол...
Кана /бага/: Мэддэг юм шиг ярихаа боль. Бас яадаг малгай вэ? Тэнэг юм шиг л! Би чам шиг хүмүүст хамгийн дургүй. Намайг дуурайхаа боль.
Аканэ: Яагаад? Яагаад тийм зүйл хэлсэн юм бол?
Бичиг: Сэтгэл зүй
Аканэ: Ойлгоогүй болохоор, зөндөө хичээл хийсэн.
Бичиг: Сэтгэл зүйн ном
Аканэ: Одоо бол Кана-чан яагаад тийм зүйл хэлснийг жоохон ч гэсэн ойлгож байна. Айж байсан биз дээ? Бага багаар багасах ажил...
Бичиг: Чинжүүний бэлтгэл - Бүжиг дэглэлт
Аканэ: Дуу дуулж илүү мөнгө олж, томчууд тэрийг нь магтсан. Өөрийгөө харуулахыг хүссэн биз дээ? Хэрэгтэй мэт мэдрэмж авмаар байсан биз дээ?
Кана: Одод ганцаараа гэрэлтэж чадахгүй.
Бичиг: Дугаар 25. Хэдийг нь санаж байна даа? Хэйсэй эриний дурсамжит дуунуудын тусгай дугаар
Кана: Би одыг гэрэлтүүлэх хүн болмоор байна.
Аканэ: Хүрээлэн буй зүйлстэйгээ хэмнэлээ тааруулж, тэдэнтэй уусаж, мөн тэдний чамаас хүссэн ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэсэн. Бүгдтэй нь хамт амьдрахыг хүссэн биз дээ? Гэхдээ тэгж болохгүй. Тийм жүжиглэлт чинь буруу. Миний дуртай байсан Кана-чан бол хувиа хичээсэн, маш мундаг жүжигчин байсан. Одыг гэрэлтүүлэх оршихуй биш. Өөрөө л зөвхөн гэрэлтэж нар шиг байдаг байсан. Одоогийн Кана-чанд дургүй. Үзэн яддаг. Томчуудад бяцлуулсан биз дээ? Бүгдтэй нь мөр зэрэгц гээд. Кана-чаны хийх ёстой жүжиглэлт бол илүү хувиа бодсон, догь, гайхалтай... Хүрээлэн буй орчноо бүгдийг нь уусгаж авах жүжиглэлт. Бусад жүжигчидтэйгээ тааруулж болохгүй. Тэднийг өөртэйгөө тааруулахаар хэмжээний байх ёстой. Намайг хар за юу? Би ч бас жоохон хийж чаддаг болсон. Бусдыг өөртөө залгих мэт жүжиглэлт. Би хамгийн сайнаараа тулалдах болно. Тийм болохоор... надтай шууд нүүр тул!
Руби: Үзэсгэлэнтэй.
Кана: Маш олон жүжигчдийн дунд ч гэсэн, найруулгын хувьд тус бүрийг тэгш эрхтэйгээр авч үздэг хэсэг байсан ч гэсэн, яг одоо бол энэ охин од нь. Хөгжилтэй жүжиглэлт хийж байгаа юм биш үү дээ. За, за чи ч... Ойлголоо... Нүүр тулмаар байгаа биз дээ? Эсвэл надтай бүжиглэмээр байна уу? Наадах чинь үнэхээр хөгжилтэй санал байна. Би ч бас чамтай асуудлаа...
Бичиг: Арима Кана
Аканэ: Яагаад гэнэтхэн...
Тайши: Яах аргагүй Арима бусадтай сайн нийлдэг. Күрокава анхаарлын төвд орсон ч Арима нэг алхам ухарч, Күрокавагийн тайзан дээрх байр суурийг бэхжүүллээ. Тайзны ажилтан шиг харагдах орчноос бүдгэрч тайзны хэрэгсэл болох гэж байна. Энэ бол жүжгийн хувьд зөв сонголт. Найруулагчийн хувиар бол үүнээс илүү сайн жүжигчин үгүй.
Кана: Тийм ээ, энэ бол зөв. Күрокава Аканэ сайн жүжиглэлт хийх юм бол би түүнийг дэмжих жүжиглэлт хийх ёстой. Сайн жүжиг болох юм бол бүгд баярлана. Өөрийгөө бодох хэрэггүй. Энэ бол миний арга барил. Хараач, гэрэлтүүлээд өгөх болохоор улам илүү гялалзаарай.
Аканэ: Үгүй ээ, тийм биш. Яагаад ийм жүжиглэлт хийж байгаа юм? Би Кана-чантай шууд нүүр тулахыг хүссэн. Ийм жүжиглэлт авахыг хүсээгүй байтал. Миний буруу байсан юм болов уу? Ингэхээр чинь би зүгээр сүртэй байсан болчихлоо. Өөрийгөө бодож хувиа хичээсэн... Уучлаарай.
Акуа: Зүгээр дээ. Аримагийн жүжиглэлт үнэхээр уур хүргэм байсан. Тэр эмэгтэй "Би жүжгийн чанарыг ухаалгаар сайжруулж байна" гэсэн шиг харагдаж байсан. Тэр өөрийгөө ойлгож чадаагүй. Арима "Над руу хараач!" гэсэн царай гаргах үедээ хамгийн их гэрэлтдэг байтал. Аримаг ялмаар байгаа бол энэ байдлаараа байж болох байх.
Аканэ: Тийм биш гэдгийг мэдэж байгаа биз дээ? Миний ялмаар байгаа нь тийм Кана-чан биш. Жинхэнэ Кана-чаныг ялмаар байна.
Акуа: Ойлголоо. Тэгвэл тэрийг нь гаргаж ирье. Хамтдаа.
Бичиг: 18-р анги Нар
Back to episodes Go home