Эр өгүүлэгч: Эрт дээр үед нэгэн том дайн болж байв. Алдарт дайчид өөрсдийн итгэл үнэмшил, зүрх сэтгэлийн хүсэл тэмүүлэлтэй хөтлөгдөн тулалдсаар байсан боловч тэр тулаан ялагчтай болж чадсангүй. Дэлхийн хувь заяаг шийдэх 21 илд Алс Дорнодод тархав. Энэ түүх бол нэгэн залуу ганц илдийг олж авахын тулд эхэлнэ.
Бичиг: Блэйд
Бичиг: Цүрүги
Бичиг: Кизами
Бичиг: Монмэ
Бичиг: Тоүки
Бичиг: Саяа гүнж
Бичиг: Токио Блэйд
Бичиг: Жүжигчилсэн тоглолт
Блэйд: Аялагч байна аа! Ус өгөөч! Хөөе. Юу? Хэн ч байхгүй юм уу? Юу? Илд? Юу вэ? Гэрэлтэж байна.
Цүрүги: Хөөе! Чи хэн бэ?
Блэйд: Эхлээд өөрийгөө танилцуул.
Цүрүги: Би бол илдийн мастеруудын нэг Цүрүги-сама! Наад илдээ хаяад зугтах уу, эсвэл надтай тулалдах уу? Чи өөрөө сонго.
Блэйд: Энэ бол... миний илд.
Цүрүги: Муу тэнэг. Тамд харамсах болно доо.
Блэйд: Тангаргийн илд гэж юу юм?
Цүрүги: Чи юу ч мэдэхгүй юм уу? Хойд нас руу чинь явуулахаас өмнө хэлж өгье. Тангаргийн илд бол жирийн нэг илд биш. Хэрэглэж буй хүмүүстээ янз бүрийн хүч өгнө. Бүх тангаргийн илдээр хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн улсыг эзэгнэх болно.
Бичиг: Улсыг Эзлэх
Цүрүги: Улсыг эзлэх хүчийг олж авна!
Блэйд: Энэ Японыг булааж авах хүч үү? Таалагдаж байна. Би хаан болохыг хүсдэг байсан юм. Би хамгийн хүчтэй нь болоод... энэ улсын хаан болно!
Цүрүги: Солиор. Ёо... Үгүй ээ, битгий. Би үхмээргүй байна.
Блэйд: Тэгвэл намайг илүү хүчтэй гэж хүлээн зөвшөөрөх үү?
Цүрүги: Хүлээн зөвшөөрье. Чи илүү хүчтэй!
Блэйд: Үүнээс цааш Шинжүкү байгаа юм уу?
Цүрүги: Тийм ээ, газар доорх гяндан бол газрын эздийн тулааны талбар. Тэдний дундаас хамгийн хүчтэй Кизамиг ялчих юм бол Шинжүкү чинийх болно.
Блэйд: Хөөх... Чи өөрөө хаан болохыг хүсээгүй юм уу?
Цүрүги: Өөр аргагүй дээ. Тулаандаа ялагдсан бол амиа өгөх үү эсвэл ялагчид зүтгэх болно. Бас хаан болохоороо намайг сайд болгоход болно. Тэгэх юм бол Цүрүги чамд сэнтий рүү чинь хүрэх замыг гаргаж өгнө.
Бичиг: Шинжүкү
Цүрүги: Хиа!
Кизами: Дууслаа.
Блэйд: Чи л харин.
Цүрүги: Чадлаа. Блэйд, чи чадлаа.
Мэй: Кизами.
Кизами: Новш гэж, та нар хүчтэй юм.
Блэйд: Ийм газар уначих юм бол хаан болж чадахгүй биз дээ?
Кизами: Хөөе намайг бас нэгтгэхгүй биз? Чи хаан болохоороо намайг жанжин болгоорой за юу? Бид өөрсдийн хүслээр энэ газар доор ирсэн юм биш. Шибуяагийн чөтгөрүүд биднийг хөөсөн. Тэд жирийн нэг чөтгөрүүдээс шал өөр түвшнийх.
Блэйд: Дараагийн зорилгоо шийдлээ. Дараа нь Шибуяагийн чөтгөрүүдийг ялах болно.
Кизами: Блэйд...
Бичиг: 1-р бүлэг Төгсөв
Бичиг: 2-р бүлэг үргэлжилнэ
Бичиг: Жүжигчилсэн тоглолт
Акуа: Саяных бол 1-р бүлэг. 2-р бүлэг Блэйдийн доор нэгдсэн Шинжүкүгийн бүлгэм болон чөтгөрүүдийн хамтын хүчинд үүссэн Шибуяа бүлгэмийн хоорондын тулаан. Тэгээд тэндээс... энэ хоёрын тулаанаар эхэлнэ.
Кизами: Чи урвасан юм уу?
Монмэ: Би анхнаасаа Саяа гүнжийн захирдаг Шибуяагийн чөтгөр байсан. Тулалдахаас өөр арга байхгүй гэж үү? Эцэг эхээсээ хүчээр илд авч... ийм дайнд оролцоод л.
Мэлт: Камошида Сакүяа. 2.5D жүжиг дээр нэлээн алдартай болсон жүжигчин.
Бичиг: Камошида Сакүяа Токио Блэйдийн Монмэ
Мэлт: Ердийн үед бол эмэгтэй хүн шиг хуумгай хүн. Гэхдээ үнэхээр сайн жүжигчин.
Монмэ: Би... тулалдмааргүй байна. Зугтаач гуйж байна. Тэгэх юм бол тулалдах хэрэг гарахгүй. Гуйж байна. Хурдан зугтаач. Эндээс яваач. Гуйж байна... хурдан яваач.
Мэлт: Хэдийгээр түүний зан чанар нь дүрээсээ тэс өөр боловч төгс гаргаж байна.
Монмэ: Алга бол.
Мэлт: Түүний жүжиглэх чадвар үнэхээр сайн. Новш гэж...
Бичиг: Шинжүкү
Эм: Эффектийн дууг арай илүү нэмэгдүүлээрэй.
Эр: За. Бататгаарай.
Эм: За.
Тошироү: Тайзны байршлыг чинь шалгая.
Мэлт; Сакүяа: За!
Сумиаки: Камошида-күнийг танилцуулсан чинь тус боллоо. Сайн жүжигчин юм.
Кабураги: Таалагдсан бол ашгүй дээ. Лала Лайд орсны чинь дараа чамайг 2.5D тайзны дүрэмд баригдахгүй гэж бодсон юм сан.
Сумиаки: Мэдээж тийм зорилготой байгаа. Гэхдээ шинэ үзэгчдийг 2.5D жүжигт биш театрын жүжигт л дуртай болгомоор байна. Тийм болохоор... Хэрэв бид одоо байгаа дүрмийг хадгалахын зэрэгцээ тэдгээрийг ухаалгаар зөрчих зорилготой бол яг тохирох юм биш үү? Тийм болохоор л Лала Лай. Гэхдээ Камошида-күн үнэхээр мундаг юм. 2.5D салбарт ч гэсэн тэрээр эх материалыг өндөр түвшинд гаргадаг. 2.5D дүрийг бодит болгох маш олон арга барилтай. Түүнээс илүү хүн бараг байхгүй. Лала Лайн хүмүүс ч бас түүнээс сурах зүйл олон гэдгийг анзаараад, хөвөн шиг л 2.5D жүжгийг нь дотно гадна үгүй сорж авсан.
Кабураги: Ашгүй дээ. Танилцуулсны хэрэг гарчхаж.
Сумиаки: Арима-күн болон Акуа-күн ч бас дээд зэрэглэлийнх. Тийм болохоор Кабураги-сан таны сонголтод итгэж байна... Тэрийг л сайн ойлгоогүй дээ.
Бичиг: Кизами
Сумиаки: Тийм алдартай биш, бас жүжиглэх чадвар нь туршлагатай хүмүүсийн хажууд юу ч биш. Арай хийж л давах эсэх дээрээ тулна... Сайхан өдрүүдийнх нь жүжиглэлтийг хараад түүнийг жүжигт тохирохгүй гэж бодсон. Гэхдээ Кабураги-сан шахсан болохоор тэр хэсэг авч чадсан биз дээ? Яагаад тэгсэн юм? Түүнээс авьяас мэдэрч байна уу?
Кабураги: Үгүй дээ. Зүгээр хувийн асуудал.
Сумиаки: Хувийн асуудал аа?
Кабураги: Амьдрал чинь тийм л биз дээ? Хоосон суудал байвал таалагдсан хүүхдээ суулгана. Царайлаг бас гоё ч хоолойтой. Жүжиглэлт дээр бол цаг хугацаа өгөөд сайжруулахад болно.
Сумиаки: Бусад хүний жүжгийг бэлтгэл шиг ашиглахаа болиоч.
Кабураги: Үгүй ээ, үгүй чамд таалагдана гэж бодоод л түүнийг шахсан төдий. Чи ч бас тийм төрөлд дуртай биз дээ? Чин сэтгэлээсээ хичээдэг хүүхдэд.
Кизами: Би ялагдахгүй шүү.
Кабураги: Харав уу? Сайхан өдрүүд дээр байсан тэр биш болсон.
Мэнмо: Ялагдахгүй юм уу?
Кабураги: Бүхэл чадлаараа дайрч байна.
Мэнмо: Шинжүкүгийн хүнээр ингэж доромжлуулах гэж.
Бичиг: Үхлийн хувь тавилан
Кабураги: Түүн шиг хүүхдүүд ардаа юм үлдээдэг юм.
Бичиг: Давалгаа
Кизами: Бие минь...
Кабураги: Бас түүнийг сонгосон нь буруу байсан эсэхийг тэр шийдэх болно.
Кизами: Яаж байгаа юм, новш оо?
Монмэ: Энэ бол миний тангаргийн илд. Үхлийн хувь тавилангийн давалгаа.
Кабураги: Түүнийг өнөөдөр хамгийн шүүмжлэлтэй нүдээр харж байгаа хүн энд бий.
Мэлт: Дунд сургуульд ороод шууд л 3-р ангийн сэнпайд тоглуулсан.
Бичиг: Сэнпай Би бараг ирчихлээ. Хонх дараарай. Ойлголоо. Өнөөдөр сайхан байлаа. Дахиад хааяа ирж байгаарай.
Мэлт: Тэгээд өөрийгөө алдартай залуу гэж ойлгосон. Юу ч хэлэхгүй байсан хүмүүс надад татагдана. Охинд сайн болох юм бол тэр нь өөрөө надад ирж сэтгэлээ илчилнэ. Бусдаас өөр хүүхдийг өдөх юм бол хүмүүсийг инээлгэнэ. Тэгээд өөрийгөө хөгжилтэй гэж бодсон. Юу ч гэсэн бүх зүйл яаж ийгээд болчихдог.
Бичиг: Удирдлагын хэлтэс Соник Стэйж
Эм сурагч: Соник Стэйж?
Мэлт: Хүмүүс надаас их зүйл хүлээж байсан. Бас мөнгөгүй, цагийн ажил ч хэцүү байлаа.
Эм2 сурагч: Хөөх алдартай газар шдээ. Шоу бизнест орох нь уу, Мэлт? Удахгүй Фрилл Ширанүитэй үерхэх юм биш үү дээ!
Мэлт: За ороод үзье л гэж бодсон.
Эм3 сурагч: Бурхан минь.
Ёрико: Манга дээрх энэ хоёрын тулаан дээр Кизами илүү хүчтэй аура гаргаж байсан. Гэхдээ түүний жүжиглэлтээс хүч чадал мэдрэхгүй байна.
Мэнмо: Миний эсрэг гэмтэхгүй өнгөрнө гэж байхгүй дээ.
Ёрико: Яагаад... хүний чин сэтгэлээ гаргаж хийсэн бүтээлд ийм муу жүжигчин ашигласан юм?
Сакүяа: Нээрээ л түүний жүжиглэлт сонирхогчоос жоохон л дээр юм. Би түвшнээ тааруулах ёстой юу?
Мэнмо: Хүчгүй амьтан л ингэж чанга дуу гаргадаг.
Сакүяа: Ядаргаа вэ. Болиод өг. Юу ч хийлгүй царайгаараа ажил олдог хогийн жүжигчин.
Мэлт: Мэдэж байна. Муу жүжигчин гэдгээ мэдэж байна. Тэр жүжиглэлтийг харснаас хойш мэдсэн. Ойр орчмын минь хүмүүс миний түвшинд тааруулж жүжиглэж байсан гэдгийг ч. Тэгээд л цуврал бүтэлгүйтсэн гэдгийг.
Мэлт давхар: Хөөе... ийм царай гаргаад гоё байна уу? Миний жүжиглэлт ийм муу юм уу? Өөр биш байсан юм уу? Би анхнаасаа сэтгэл гаргасан бол... энэ цуврал илүү... дээр байх байсан.
Кана: Чи нэлээн дажгүй тамиртай юм гээч.
Мэлт: Миний сууж байгаа хичээлийн багш... жүжигчдэд эхлээд тамир хэрэгтэй гэсэн. Тийм болохоор юу ч гэсэн өдөр бүр гүйж байгаа. Сайхан өдрүүд дууссанаас хойш өдөр бүр.
Кана: Юу?
Мэнмо: Чам шиг чөтгөрийг Саяа гүнжийн нэрийн өмнөөс алах болно.
Сакүяа: Бие нь ийм гэхэд амьсгаадахгүй байна.
Кизами: Намайг алах гэнэ ээ? Басах хэрэггүй шүү.
Мэнмо: Чи бол тангаргийн илдийн хүчээ ч гаргаж чадахгүй чадваргүй сэлэмчин.
Сакүяа: Бодсоноос илүү бэлдсэн бололтой. Гэхдээ энэ үзэгчдийн хариу үйлдлийг хараач?
Мэнмо: Чамд энэ илдийг барих эрх байхгүй.
Эм2: Кизамид тоглож байгаа хүн жоохон...
Кизами: Жинхэнэ хүч гэсэн үү?
Эм3: Тийм ээ. Муу юм аа.
Мэнмо: Чамайг алаад, дээд диваажинд Шибуяа бүлгэм бид хүрнэ.
Сакүяа: Харав уу? Үзэгчид... чамайг муу гэж бодож байна.
Акуа: Болох л юм биш үү? Муу гэж бодогдуулсан ч?
Мэлт: Юу? Яадаг зөвлөгөө вэ? Бардам зангаа гээгээд асууж байхад! Илүү гоё хариулж болохгүй юу? Надаас болж өөр нэг бүтээл муу болох юм бол...
Акуа: Асуултыг чинь тойруулах гэсэнгүй. Тэр муу байдлаа сайнаар ашигла л гэж байна.
Мэлт: Юу? Тэгж чадлаа юу?
Акуа: Боломжтой. Чиний хамгийн оргил мөч бол Монмэтэй хийх тулаан. Бэлтгэлийн сараа яаж ашиглах нь чиний дур, гэхдээ бүх хэсгээ сайн болгох гэвэл хий дэмий хэрэг болно. Тэгвэл нэг хэсэг дээр бүх зүйлээ гаргавал яаж байна? Үзэгчид чамайг дутуугаар үнэлж байвал тэдний анхаарал бас буурсан гэсэн үг. Энэ салбарын нэг үндсэн ойлголт учраас санаж ав. Жишээлбэл ангид дээрэлхүүлдэг хүүхэд... Эсвэл хэний ч нүдэнд өртдөггүй нүдний шилтэй энгийн охин... Эсвэл ямар ч чанаргүй гэж бодож байсан отаку... Эсвэл муу гэж бодогдож байсан жүжигчин... Гэнэтхэн гайхалтай зүйл хийгээд эхлэх юм бол... сэтгэл хөдөлгөм биз дээ?
Эм2: Саяных...
Эм3: Тийм ээ? Манга дээрх шиг л.
Абико: Гайхалтай! Гайхалтай. Бодит амьдрал дээр бүтэхгүй гэсэн бодолтой зурсан байтал. Манга дээрх шиг хийлээ... Мангаг амь орууллаа.
Кана: Чиний зөвлөгөө юу?
Акуа: Тийм биш ээ. Түүний жүжиглэлт муу юм бол тэрийгээ сайнаар ашигла л гэж хэлсэн. Тэгж хийж чадсан нь өөрийнх нь хичээл зүтгэл. Гайхсан хүмүүсийн сэтгэл хөдлөл амархан хөдөлнө. Энэ бол гэнэтийн зүйл тохиолдсон үед мэдээлэл цуглуулж, арга хэмжээ авах чадварын хүний зөнсовин. Үзэгчидтүүнийжүжиглэлтийгцаашидилүүутгаучиртайгааройлгохыгхичээхболно. Дайрахболягодоо.
Сакүяа: Гудамжны мэт жүжиглэлт хийгээд л... Сарниад байна шдээ. Үзэгчдийн хүсэж буй зүйл бол жүжиглэлт. Тэрийг чадахгүй бол ямар ч утгагүй.
Мэлт: Энэ үзэгдэлд анх удаагаа хүчтэй дайсантай таарсан би зоригтойгоор түүнтэй нүүр тулна. Энд л миний... хамгийн оргил үе эхэлнэ.
Тошироү: Кизами. Илүү сайн хараад суралц.
Мэлт: За.
Рёүма: Зам хаалттай шүү, Блэйд!
Кииро: Дайрч гармаар байгаа бол толгойгоо үлдээ.
Тайки: Сонирхолтой юм.
Мэй: Түрүүлээд яв, Блэйд.
Коюүки: Эндхийг бидэнд даатга.
Мэлт: Сүүлийн зургаан сар хичээл авсан ч,
Мэй: Кизами! Монмэтэй очиж асуудлаа шийд.
Эр2: Надад даатга.
Мэлт: энэ жүжигчид надаас хавь илүү.
Кииро: Саяа гүнжийг би хамгаалах болно.
Эр3: Энэ бүрэлдэхүүн дурсамж сэргээж байна шүү тийм ээ?
Мэлт: Тэд дүрүүдийнхээ мэдрэмжийг сайн ойлгодог. Монмэ!
Сакүяа: Чамайг энэ хүртэл ирнэ гэж бодсонгүй, Кизами-сан.
Мэлт: Тэд хүчтэй сэтгэл хөдлөлийг ойлгомжтой юм шиг л гаргадаг.
Монмэ: Надаас сул дорой чи.
Кизами: Би яах аргагүй сул дорой. Гэхдээ хамтрагчдынхаа ачаар энэ хүртэл ирсэн. Дуусгах боллоо, Монмэ!
Мэлт: Зохиолыг уншихад л...
Монмэ: Чадлаараа хичээ, гэхдээ үр дүн нь адилхан байх болно.
Мэлт: үйлчлэхгүй. Бид өөрсдийн хүслээр газар доор ирсэн юм биш.
Аканэ: Тоүки, Саяа гүнжийг юу гэж боддог юм бол... Бишрэл? Хайр? Эсвэл бүр төвөгтэй?
Акуа: Өөр дүрийг хүртэл судлаад байгаа юм уу?
Аканэ: Чухал шүү дээ. Түүнээс гадна, хэн нэгэнд чиглэсэн мэдрэмж нь тэдний зан чанарыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг!
Мэлт: Би тэнэг болохоор Күрокава мэт судалж чадахгүй. Кизами гэх дүр... Ямар хүн юм бол?
Бичиг: Түүний мэдрэмж?
Мэлт: Би юу ч мэдэхгүй. Чи яг ямар хүн юм? Басаж байсан өрсөлдөгчдөө ялагдсан. Ялагдалтай ичгүүртэйгээр тэмцсэн. Арчаагүй юм бэ. Яагаад тэгж... над шиг өрөвдөлтэй царай гаргаж байгаа юм? Над шиг... Өө ойлголоо. Хүчтэй гэж бодож байсан чи... үнэндээ сул дорой гэдгээ ойлгосон. Арчаагүй... өрөвдөлтэй... бас харуусаж байгаа юу? Тэрийг бол маш сайн ойлгож байна.
Сакүяа: Энэ залуу! Нүднээсээ хурууны үзүүр хүртлээ бухимдаж буй сэтгэл хөдлөлөө үзэгчдэд хүргэж байна.
Мэлт: Би бэлтгэлийн цагийнхаа ихэнх хэсгийг энэ мэдрэмжийг гүнзгий ойлгоход ашигласан! Би өнгөрсөн нэг сарыг энэ ганц минутын төлөө зориулсан. 10 жилийн турш жүжигчин хийж байгаа чинь хамаагүй. Энэ нэг минутад хэнд ч ялагдахгүй шүү!
Бичиг: Цэцэрлэгийн жүжиг шиг л. #Сайханөдрүүд Күрүми Мэлт ч царайлаг юм аа~ #Сайханөдрүүд Эцэст нь царайгаараа л аваад гарах юм.
Мэлт: Би... Хэнд ч ялагдахгүй!
Кабураги: Харав уу? Миний түүнийг гэсэн бодол буруу байгаагүй.
Цүрүги: Сайн байлаа. Үлдсэнийг нь бидэнд даатга!
Мэлт: Нөгөө... Камошида-сан. Гэнэтхэн тэгсэнд уучлаарай.
Сакүяа: Муугүй юм биш үү дээ! Бэлтгэл дээрхээс шал өөр байна шдээ! Сайхан сэтгэл хөдлөл харууллаа. Дараагийн удаа ч бас ийм байгаарай за юу?
Акуа: Яах аргагүй сэтгэл хөдлөлөө оруулж жүжиглэх нь гайхалтай юм.
Мэлт: Би чиний хэлсэн зүйлийн утгыг эцэст нь ойлголоо. Энэ ч ёстой хөгжилтэй юм.
Акуа: Тийм гэж үү?
Бичиг: 17-р анги Өсөлт
Back to episodes Go home