Тайшигийн ээж: Амттай юм аа!
Тайши: Хоол хийхдээ нэлээн сайн юм аа, ер нь байнга хийдэг юм уу?
Аканэ: Ээжтэйгээ цуг хоол хийх сургалтад сууж байсан...
Тайшигийн ээж: Акуа-күн энэ охиныг явуулж болохгүй шүү. Амттай хоол идэх чинь амьдралын нэг жаргалтай зүйл!
Тайши: Юу? Идэхгүй юм уу?
Акуа: Хоол идэх хүсэл алга.
Аканэ: За амаа нээгээрэй.
Акуа: Хүүхэд шиг харьцахаа боль.
Аканэ: Акуа-күнд би туслах болно. Чи намайг аварсан шиг би чамайг дэмжих болно. Хөөх Готанда таны шавь байх нь ээ?
Тайши: Тэр олон төрлийн жүжигчний ажил авсан даа, магадгүй зүгээр жүжиглэлт дээрээ анхнаасаа анхаарсан нь дээр байсан байх.
Аканэ: Үзмээр байна шүү! Түүний жүжиглэсэн зүйлийг үзүүлээч!
Тайши: Надад бол хамаагүй.
Акуа: Зүгээр дээ.
Аканэ: Тийм ээ.
Акуа: Намайг байхгүй үед л үзээрэй.
Акуа /бага/: Би үхмээргүй байна! Эндээс хамтдаа гарцгаая!
Аканэ: Хөөрхөн юм!
Тайши: Бага ангид байх үеийнх нь. Энэ зүйлээ хүмүүст тэгж их харуулаад байдаггүй юм сан...
Кана: Акуагийн жүжиглэсэн бичлэг байгаа юу?
Тайши: Байгаа л даа гэхдээ...
Акуа: Битгий харуул. Тэр хийж байсан зүйлээ мартмаар байна. Өөртөө авьяастай гэж андуураад бас кинонууд үүний төлөө дажгүй мөнгө ч төлсөн.
Тайши: Зүрх сэтгэл нь яагаад өөрчлөгдсөн юм бол?
Акуа /бага/: Энэ цайзад ямар нэг зүйл байгаа.
Аканэ: Ойлголоо... Тэр сэтгэлийг нь жоохон ойлгож байна.
Акуа /бага/: Хүүхэлдэйнүүд буруутай биш байх.
Тайши: Юу гэсэн үг вэ?
Акуа /бага/: гэхдээ хүмүүс ингэж үхэх чинь жирийн зүйл биш!
Аканэ: Энэ бол өмнө нь бэлдсэн жүжиглэлт байна.
Акуа /бага/: Хурдан эндээс гарахгүй бол,
Аканэ: Сэтгэл хөдлөл байхгүй бөгөөд хариу үйлдэл нь бусад тал дээрээ муу байна.
Акуа /бага/: дараа нь юу болохыг хэн ч мэдэхгүй!
Аканэ: Тэр бүх жүжиглэлтээ урьдчилан бэлдсэн.
Акуа /бага/: Ээжийн золиосыг хий дэмий үрж болохгүй.
Тайши: Үнэндээ үүнийг бичиж байх үед өнөөдрийнх шиг ухаан алдсан. Тэр өөрийн сэтгэл зүрхээ гаргахдаа маш муу. Өнгөрсний дурсамжаа санах гэхээр хааяа нэг ийм зүйл болдог. Гэхдээ нэлээн чадварлаг залуу шүү. Хаа нэгтээ харсан жүжиглэлтээ шууд л ашиглаад түүнтэй таарсан жүжиглэлт гаргадаг. Тэр нь л гэхэд авьяас байтал түүндээ сэтгэл нь ханадаггүй. Өөрийгөө авьяасгүй гэж үргэлж хэлдэг.
Аканэ: Акуа-күн яагаад жүжигчин хийж байгаа юм?
Акуа: Ямар хамаатай юм?
Аканэ: Хамаатай шүү дээ. Маш чухал зүйл. Од болмоор байгаа болохоор уу? Мөнгөний төлөө юу? Эсвэл чухал хүн болохын төлөө юу?
Акуа: Аканэ харин?
Аканэ: Сонирхолтой болохоор л хийдэг.
Акуа: Тийм дээ. Би яагаад жүжигчин хийж байгаагаа хэлсэн ч чи ойлгохгүй бас чамд хэлэх ч бодол алга.
Аканэ: Дахиад л... Акуа-күн хүнтэй хийх харилцаа чухал гэдэг юм байж өөрөө нэлээн нууцлаг юм аа. Гэхдээ тэр чинь л асуудал биш үү?
Акуа: Тэгвэл... Хэрэв миний зорилго хүн алах бол яах юм? Энэ салбарт өндөр албан тушаал хаядаг нэгэн хүн бий, тэрийг алах гэж оргилд гарахыг хүсэж байгаа. Тэгж хэлэх юм бол яах юм?
Аканэ: Хамтдаа алъя.
Акуа: Тийм зүйлийг шулуухан хэлэх хэрэггүй.
Аканэ: Акуа-күний алахыг хүсэж байгаа хүн биз дээ? Шалтгаан байгаа биз. Зөв эсвэл буруу нь хамаагүй. Акуа-күн үнэхээр муухай хүн байсан ч би чамайг байгаагаар чинь хүлээж авах ёстой гэж бодож байна. Чи тэр нүглээ үүрэх гэж байгаа бол би ч бас тэр зовлонг чинь хамт үүрнэ. Тийм л бэлтгэлтэй найз охин чинь болсон. Ажлын төлөөх найз охин, найз залуу байсан ч гэсэн.
Акуа: Галзуурчхаж.
Аканэ: Намайг тийм биш гэж бодож байсан юм уу? Гэхдээ чи ч бас найз залуугийнхаа үүргийг биелүүлнэ шүү.
Акуа: Үүрэг?
Аканэ: Арима Канаг ялмаар байна. Химэкава-саныг ч бас. Би тэр хоёрт яасан ч ялагдмааргүй байна. Гэхдээ Химэкава, Арима хослол хэтэрхий хүчтэй байна. Би ганцаараа бол чадахгүй. Ялагдах юм бол уурлаад үхчхэж магадгүй. Намайг үхүүлэх гээ юу? Найз залуу минь байж уу?
Акуа: Тийм дээ. Найз охиноо үхүүлэхгүй байх нь найз залуугийн үүрэг.
Бичиг: Засварласан зохиол
Тайши: Химэкава болон Аримаг ялах арга уу?
Акуа: Болдог бол сэтгэл хөдлөлийн жүжиглэлтэд найдахгүйгээр.
Тайши: Зохиолыг уншиж үзэхэд нэлээн сорилттой бүтэцтэй санагдлаа. Зохиолын санаа бол ойлгомжтой байна. Би чамд өмнө нь хэлсэн дээ, гайхалтай жүжиглэлт хийхийн оронд яг төсөөлсний дагуух жүжиглэлт хийдэг жүжигчин бол гэж. Тэгж бодоод зохиолын зорилго болон найруулагчийн хүсэлд Хошино Акуа юу хийхээр байна? Энэ жүжигт тохирсон жүжиглэлт нь яг юу вэ?
Акуа: Хүчтэй сэтгэл хөдлөлийн жүжиглэлт.
Тайши: Тэгвэл хийхээс өөр аргагүй биз дээ? Сэтгэл хөдлөлийн жүжиглэлтийг. Маргаашаас эхлээд бэлтгэлээ дуусгаад энд ир. Эхнээс нь сургах болно.
Мэлт: Ганцааранг чинь үлдээхгүй. Ямар муу жүжиглэлт вэ.
Руби: Зүгээр дээ, зүгээр!
Минами: Үгүй ээ, зүгээр биш.
Руби: Яах аргагүй дүүгийнх нь хувиар ахыгаа сайн байгаа эсэхэд санаа зовно. Дахиад ганцаараа болж байгаа нь төсөөлөгдөж байна. Харин ч энэ бол хичээлийн эргэлт! Гэр бүлийн үүрэг гэж хэлж болно.
Минами: Манай агентлаг маш хатуу. Баригдчих юм бол менежертээ загнуулна! Өө Сайхан өдрүүд дээр гарч байсан залуу... Үнэхээр муу байсан.
Мэлт: Намайг таних юм уу?
Руби: Тийм ээ! Хошино Руби гэдэг. Ахад минь тус болдогт баярлалаа.
Мэлт: Өө Акуагийн дүү юм уу?
Руби: Тийм ээ.
Мэлт: Тэр бол аль хэдийн харьчихсан. Өнөөдрийн бэлтгэл дуусчихсан. Би үлдээд жоохон бэлтгэл хийсэн төдий.
Руби: Өө ойлголоо. Ах минь оройтож ирээд байсан болохоор би шууд л... Тэгвэл шөнөжин оройтоод юу хийж байгаа юм?
Мэлт: Хмм... Бодоод байхад сүүлийн үед Күрокаватай цуг хариад байгаа.
Минами: Күрокава-сан.
Руби: Залгаад асууя!
Минами: Руби зүгээр орхи.
Руби: Юу гэж байгаа юм бэ?
Минами: Хөөрхөн найз охинтойгоо үргэлж цуг хариад оройтож ирнэ. Нэг л хариулттай.
Руби: Юу? Ойлгохгүй байна. Ах минь юу хийгээд байгаа юм?
Минами: Нөгөө... Том хүний зүйл байх.
Руби: Юу гэнэ ээ? Итгэмээргүй юм.
Минами: Тийм болохоор саад болж болохгүй.
Руби: Гэхдээ шөнө бүр шдээ! Сүүлийн хэдэн өдөр шөнө бүр!
Минами: Бодсоноос минь илүү эрч хүчтэй бололтой. Ахлах сургуулийн хөвгүүн царайлаг найз охинтой бол ч...
Руби: Ах минь тийм зүйл хийхгүй. Ах сургуулийн охиныг жирэмсэн болгох эрсдэлтэй зүйл хийхгүй. Тэгэх юм бол би сэтгэлийн гүнээсээ үзэн ядах болно.
Минами: Руби?
Руби: Зүгээр дээ, би ахдаа итгэж байна. Бас нууцлаг хүн хэвээр юм чинь. Уучлаарай, гэхдээ би угаалгын өрөө ашиглаж болох уу?
Мэлт: Болно оо, би замчлаад өгье.
Минами: Ахынх нь тийм зүйл эвгүй сэдэв байх нь тодорхой.
Сакүяа: Хүн хүлээж байгаа юм уу?
Минами: Үгүй ээ, тийм биш.
Сакүяа: Тэгвэл жүжигчин юм уу? Хөөрхөн юм аа.
Минами: Би юу?
Сакүяа: Ямар агентлагийнх юм?
Минами: Канон Файрынх.
Сакүяа: Канон Файр юм уу? Тэнд хэдэн найзуудтай шүү. Нонон болон Үэно Күрэха.
Минами: Өө ах эгч нар минь.
Сакүяа: Тэгвэл дараа хамтдаа гарцгаая. Энэ миний Лайн.
Минами: Нөгөө...
Мэлт: Камошида-сан. Киндайчи-сан дуудаж байна! Яаралтай уулзалт.
Сакүяа: Юу, нээрээ юу?
Мэлт: Киндайчи-сан уурлах үедээ аймаар шүү, хурдлаарай.
Сакүяа: Дараа ярилцъя. Юу вэ? Хэн ч алга.
Мэлт: Худлаа ярьсан юм. Акуагийн дүүгийн найз. Түүнтэй сээтгэнэх хэрэггүй байх.
Сакүяа: Юу вэ? Тийм зүйлээс болж саад болсон юм уу?
Мэлт: Чухал зүйл шүү. Би ч бас адилхан болохоор таныг хүүхэмсэг гэж хэлэхгүй, гэхдээ ажилд асуудал үүсгэх охины араас яваад хэрэггүй.
Сакүяа: Хэтрүүлээд байна даа! Асуудал гаргахгүй дэг.
Мэлт: Мэдэхгүй биз дээ? Бид чинь мэргэжлийн хүмүүс.
Сакүяа: Мэргэжлийн гэнэ ээ? Жүжиглэлтдээ муу хүн надтай өөрийгөө харьцуулах хэрэггүй. Чи зүгээр л загвар өмсөгч хийхийнхээ хажуугаар цувралд тоглоод энэ удаа холбоо сүлбээгээрээ театрын ажилд орж чадсан... Өөрийгөө энд байгаа хамгийн муу жүжигчин гэдгээ ойлгож байна уу? Чи жүжгийн чанарыг унагаж байгаа. Би ангидаа хамгийн дээр байгаагүй ч өөрийн ололт амжилтаараа энд гарч ирсэн. Тэгээд чи юу хийж чадах юм? Ямар ч чадваргүй залуугаас үг сонсохоор ёстой тэнэг юм. Химэкава-сан хэлсэн бол би сонсоно. Гэхдээ чи надад ингэж хэлэх завтай юм уу? Тэр охин ч том цээжтэй байсан юм... Хайран юм.
Мэлт: Тийм зүйлийг хэлүүлэлтгүй мэдэж байна. Тэр залуутай жүжиглэснээс хойш.
Бичиг: Камошида Сакүяа (Сак-күн) Сайн уу!
Руби: Та-да. Ахтай найз гэсэн болохоор Лайнаа солилцсон. Дараа хамтдаа хоол идье гэсэн.
Кана: Өө...
Руби: Юу? Болохгүй юм уу?
Кана: Мэдээж хүн болон жүжигчний хувиар хүндэлмээр олон жүжигчид бий. Тэгж бодох юм бол... охидын холбоо барих мэдээллийг асуудаг 2.5D-ын ихэнх жүжигчид бол бүтэхгүй.
Руби: Юу?
Мэмчо: Тэр бол баттай хаа сайгүй явдаг байх.
Руби: Юу?
Кана: Утсаа харуул! Би түүнийг блок хийгээд өгье.
Руби: Юу?
Мэй: Кана-чан өгсөн жигнэмгийг идэх үү?
Кана: Баярлалаа. Яаж ширтээд байгаа юм?
Аканэ: Ширтээгүй за юу?
Кана: Худалч. Үргэлж нойрмог байдаг нүд чинь намайг харахаараа ийм хурц болдог.
Аканэ: Бүх хүн дээр л ийм юм сан. Кана-чан өөрийгөө онцгой гэж бодохоор л ингэж байгаа юм. Намайг хэн гэж бодоо вэ? Би бол гоц ухаантай жүжигчин шүү. Өмнөхийн алдар нэр хүндтэй зууралдаад, одоо үедээ ахиц гаргаж байгаа юм уу?
Кана: За, за. Нэлээн хатуу үг хэлж байх шив. Намайг үзэн яддаг байлгүй. Миний зан чанарыг тэгж их үзэн яддаг болохоор л тэгж хэлж байгаа байлгүй. Тийм биш гэж үү, Күрокава Аканэ-чан?
Бичиг: Театрын түүх: Театрын компаниудын Хүүхдүүдийн тухай тусгай нийтлэл
Аканэ: Хүлээ, наадах чинь...
Мэлт: Юун ном юм?
Кана: Би саяхан санаандгүй сонссон юм. Алдарт авьяаслаг жүжигчин Күрокава Аканэд театрын жүжигт орохыг хүсэх болгосон нэгэн жүжигчин байдаг гэсэн.
Аканэ: Болиоч! Яагаад чамд байгаа юм?
Кана: Тэгээд тэгж биширдэг жүжигчин нь хэн юм бол гэж бодоод. Күрокава-саны хүүхэд байхдаа тоглосон жүжгийн анхны ярилцлага байгаа гэж сонсоод захиалж үзсэн юм. Тэгтэл... Өө яана аа?
Бичиг: Күрокава Аканэ-чан Арима Канаг Биширдэг
Кана: Биширдэг хүн чинь би байсан юм уу? Аканэ-чан, намайг бишрээд жүжиглэж эхэлсэн юм уу? Яана аа! Надад тийм хайртай юм бол хэлэхгүй дээ. Уучлаарай, гэхдээ би чамд дуртай биш. Нэг талт хайр байсанд уучлаарай.
Акуа: Өршөөлгүй юм аа, чи.
Аканэ: Хэн бэ? Хэн түүнд хэлсэн юм? Лала Лайн хэн нэгэн биз дээ?
Тайки: Уучлаарай.
Аканэ: Химэкава-сан.
Акуа: Өрсөлдөгч гэдгийг чинь мэдэх ч гэсэн нэлээн асуудалтай харилцаа байжээ?
Аканэ: Тийм биш ээ! Яахын аргагүй өмнө нь тийм байсан.
Бичиг: Яригдаж буй хурдан уйлдаг жүжигчин
Бичиг: 10 секундэд уйлж чаддаг авьяаслаг жүжигчин хүүхэд
Аканэ: Надтай адилхан насны од болж буй Кана-чаныг зурагтаар хараад... Түүнийг биширч эхлээд хүүхдийн театрын компанид орсон. Гэхдээ бодит байдал дээр бол ийм!
Кана: Үүнийг хар даа!
Аканэ: Бардам бас бүдүүлэг! Нэмээд хүмүүсийг ингэж дооглодог. Олон авьяастай бөгөөд айдол хүртэл болоод. Алдартай ютүбер болж мөнгө олоод л.
Кана: Хөөе хамгаалагч байна уу? Студид шүтэн бишрэгч орж ирээд хүн айлгаад байх юм.
Аканэ: Шүтэн бишрэгч?
Кана: Хамгаалагч аа!
Аканэ: Би чинь жүжгийн нэг хэсэг.
Акуа: Түүнийг өөгшүүлэх хэрэггүй.
Кана: Хамгаалагч аа.
Акуа: Чиний нухацтай байдлыг бодохоор чи ийм зүйл дээр Аримаг барахгүй.
Кана: Хамгаалагч аа!
Аканэ: Халуун ногооны рекламд тоглосон охин юм байж.
Мэлт: Өө нөлөө үзүүллээ шүү.
Акуа: Жоохон даварчихлаа.
Кана: Өө тийм үү? Харин чи үерхлийн шоу нэвтрүүлгээр од болоо биз дээ? Олон төрлийн шоу авьяастай нь хэн байна даа?
Акуа: Энэ ч харгис хариу үйлдэл байлаа.
Мэлт: Арима яах аргагүй үгийн баялагтай юм аа. Уучлаарай, үүнийг би зогсооё.
Акуа: За үүнийг би.
Аканэ: Ёстой уур хүргэж байна! Тэр одоо юу вэ?
Акуа: Арима үргэлж л хорон үгтэй байсаар ирсэн.
Аканэ: Хорон үгтэй биш түүний зан чанар л ийм! Өмнө нь бүр муухай байсан.
Акуа: Хүүхэд байхдаа би түүнтэй цуг жүжиглэж байсан.
Аканэ: Тэгвэл миний талд ор. Түүний зан чанар бүтэхгүй биз дээ?
Акуа: Үгүй ээ, тэгж бол хэлэхгүй. Нээрээ тийм алъя гэж бодож байсан юм байна.
Аканэ: Тийм ээ? Түүнтэй уулзах үед ч бас... Бэлтгэл удахгүй эхэллээ. Явцгаая.
Мэй: Миний дайсан!
Кана: Сайхан болчихлоо! Царайг нь харсан уу? Үнэхээр уур нь хүрсэн харагдсан.
Рёүма: Хэний талаар яриад байгаа юм? Би алсан хүн бүрээ санаад байдаггүй!
Мэлт: Үнэхээр муухай хүн юм аа.
Тайки: Тийм аргаар ашиглан гэж мэдсэн бол хэлэхгүй байсан юм.
Мэлт: Яагаад Күрокаваг ингэж их өддөг юм бэ? Адилхан агентлагийн чинь Акуагийн найз охин шүү дээ.
Кана: Ажлын найз охин юм шүү за?
Мэлт: Эвтэй байсан нь дээр.
Кана: Олон шалтгаан бий. Гэхдээ бид чинь чацуу тэгээд л бардам зан төдий. Анх удаагаа хамт жүжиглэж байгаа юм биш. Яагаад ч юм үргэлж ингээд муудалцдаг. Аканэ бид хоёр адилхан аргаар жүжиглэдэггүй, өөрсдийн үүрэгт хандах хандлага, сайн гүйцэтгэл гэж үздэг зүйл нь ч ялгаатай. Түүний жүжиглэлт бол "Миний зөв, чиний буруу" гэсэн дарамт мэдрүүлдэг. Үнэхээр уур хүргэдэг. Авьяаслаг жүжигчин хүүхэд насанд хүрсэн хойноо энгийн хүмүүс болдог гэж сонссоор ирсэн, бас би үнэндээ ажил олохоо ч больсон. Күрокава Аканэг гоц ухаантан гэдэг бөгөөд одоо хүртэл хүмүүс түүнийг магтдаг. Энэ байдлаараа түүний зөв болно.
Мэлт: Хувь заяаны өрсөлдөгч чинь үү?
Кана: Ер нь нэг тийм л утгатай. Гэхдээ санаа бүү зов... би түүний жүжиглэлтэд ялагдана гэж бодож байсан удаагүй.
Мэлт: Химэкава-саны талаас харахад Арима, Күрокава хоёрын хэн нь илүү вэ?
Тайки: Хоёулаа хүүхэд байхаасаа хойш жүжиглэсэн туршлагатай бөгөөд маш сайн. Нэгийг нь илүү гэвэл муухай хэрэг.
Мэлт: Гэхдээ заавал хариулах ёстой бол...
Тайки: Күрокава маш өвөрмөц жүжиглэх хэв маягтай бөгөөд оргүй хоосон гоц ухаантан гэдэг нэрийг авчхаагүй. Гэхдээ Аримад... жүжиглэхдээ илүү хүслээ шингээдэг. За... Аль аль нь ялах боломжтой. Гэхдээ энэ жүжиг дээр бол... Арима ялах болно. Би байгаа болохоор.
Сакүяа: Химэкава-сан өөр түвшнийх юм аа. Тэд хүмүүсээ буруу сонгож. Тэр хүнтэй нэг тайзан дээр байх юм бол чиний жүжиглэлт үнэхээр муу харагдана.
Мэлт: Арима үүний дараа надтай цуг бэлдэхгүй биз?
Кана: Мэдээж. Би ч бас чамаас асуух гэж байлаа.
Аканэ: Акуа-күн цаг алга. Хурдан найруулагчийн гэр рүү явъя.
Акуа: За.
Кана; Аканэ: Яасан ч ялагдахгүй.
Ёрико: Юу болсон бэ, Абико сэнсэй? Сандарч байна уу?
Абико: Сандралгүй яадаг юм бэ? Би зөндөө саад болсон тэгээд бүтэлгүйтэх юм бол миний буруу. Мэдээж сандрах болно.
Ёрико: Иймэрхүү зүйлд ч хэзээ ч дасахгүй юм аа. Гэхдээ зохиолд сэтгэл чинь ханасан биз дээ?
Абико: Тийм л дээ... Гэхдээ өмнө нь ямар нэг зүйлийг итгэлтэйгээр гаргаж тавиад татгалзсан хариу авч байсан биз дээ?
Ёрико: Тийм шүү.
Абико: Өөрийнхөө бүтээсэн зүйлийг би л ганцаараа сонирхолтой гэж боддог байвал яах вэ?
Гоа: Зүгээр дээ. Надад ч бас тэр зохиол таалагдсан. Ядаж л энэ ертөнцөд сонирхолтой гэж бодож буй хоёр хүн байна. Өө? Гайгүй дотно болсон гэж бодсон юм сан.
Ёрико: Тоох хэрэггүй дээ. Энэ охин залуу насаа мангад зориулсан учраас эрчүүдийн өмнө байж чаддаггүй. Үүнийг тоолгүй ярилцах гэж хичээгээрэй. Үнэндээ тиймэрхүү юманд баярлахаар хүүхэд шүү.
Гоа: За эцэст нь энэ бүтээлийн амжилт жүжигчдээс шалтгаална. Гэхдээ бүгд чадвартай болохоор сайн жүжиг болно гэдэгт итгэж байна.
Ёрико: Чадвар уу?
Юүки: Мэмчо, удсан байна шүү.
Мэмчо: Юүки. Мөн түүний найзууд.
Кэнго: Танихгүй хүн шиг ярихаа боль.
Мэмчо: Юу болсон бэ? Та нар дажгүй байгаа юу?
Юүки: Дажгүй ээ.
Мэмчо: Юу? Адилхан бугуйвчтай байгаа юм биш үү? Хос чимэглэл байна. Хайрын шувуухайнууд аа гэж!
Юүки: Үгүй ээ, тийм биш.
Кэнго: Яагаад алдартан хүмүүстэй үерхдэг охид ийм эрсдэлтэй зүйл хийдэг юм бол...
Мэмчо: Хүнд хайртай болсон бол эмэгтэй хүн тэнэг л болдог.
Юүки: Зүгээр тохиолдол юм аа.
Мэмчо: Интернет дээр тавьж болохгүй шүү за?
Кэнго: Болж байна шүү.
Юүки: Санаа бүү зов... би тэсэж байгаа.
Кэнго: Юу? Хөөх, үнэхээр хөөрхөн охин байна.
Мэмчо: Акуа-таны дүү.
Кэнго: Нээрээ юу? Яах аргагүй сайн удамтай юм аа.
Юүки: Эцэг эхийнх нь царайг хармаар байна шүү.
Кэнго: Яах аргагүй үзэсгэлэнтэй байх.
Руби: Үнэхээр алдартай хүмүүс байх шиг байна шүү.
Мияако: Арын суудлууд жүжигтэй холбоотой хүмүүсээр дүүрэн болохоор л. Үзэгчдийн хариу үйлдлийг харахын тулд ард л суух хэрэгтэй.
Руби: Нэг л чухал хүн шиг санагдаж байгаа болохоор л сайхан болчихлоо.
Мияако: Хөөрөх хэрэггүй.
Руби: Өө найруулагч байна. Аймаар харагдсан хэвээр байх шив.
Мияако: Акуа түүнийг урьсан юм болов уу? Найруулагчаар өөрийнхөө жүжгийг үзүүлнэ гэдэг ховор шүү. Тийм хэмжээний л хүлээлттэй байгаа гэж хэлж болох нь.
Бичиг: Тоүки Саяа гүнж
Тайши: Яарсан бас Аканэ... Би зааж чадах бүх зүйлээ хийсэн. Гэвч түүний сэтгэл зүйн асуудлыг бүрэн шийдэж чадсан юм биш. Энэ тайз дээр сандралд орох юм бол шууд дуусна. Сэтгэл хөдлөлийн жүжиглэлт хийх тусам илүү эрсдэлд орно. Гэхдээ л... жүжиглэлт дээр ингэж сэтгэлээ гаргаж байгаагийн хэзээ сүүлд харсан билээ? Яаж ийгээд болгоно биз дээ? Чи ч бас том болсон жүжигчин шүү дээ.
Кана: Өмнө нь гоц ухаантан гэж дуудагддаг байсан би болон одоогийн гоц ухаантан гэж дуудагддаг чи. Хэцүү ч гэсэн дотроо хүлээн зөвшөөрчих юм. Ийм зүйл хэлж байгаа нь жоохон хэцүү л юм, гэхдээ чамтай дахиад жүжиглэхээ хүлээж байсан шүү. Энд чамайг ялаад дахиж өмнө гоц ухаантан байсан гэж дуудуулахгүй дээ.
Аканэ: Би ч бас чамтай жүжиглэхийг хүлээж байсан. Энэ мөчийг маш их хүлээж байлаа.
Акуа: Аи... Аи... Аи! Найруулагчийн гэрт олон зүйлийг туршиж үзсэн ч, энэ залуугийн сэтгэл хөдлөлийг ерөөсөө дарж чадсангүй. Буцалж буй уур хилэн, харуусал... Хүйтэн уй гашуу ба өшөө авалт... Аигийн царайг харах төдийд л сандрах болж байна. Хормын дотор л татагдана. Гэхдээ зүгээр. Энэ нь болно. Дутагдаж буй авьяасаа нөхөхийн тулд ашиглаж болох бүх зүйлээ ашиглана. Энэ бол миний жүжиглэлтийн арга барил.
Тошироү: За хөшиг нээгдлээ. Бүгдийг нь гаргаарай.
Бичиг: 16-р анги Хөшиг нээгдлээ
Back to episodes Go home