Oshi no Ko_S02_E04

Сумиаки: Сэнсэй гуйж байна миний яриаг сонсооч.

Эм: Райда-сан.

Сумиаки: Юу? Юу вэ?

Эм: Үйлчлүүлэгч дунд... Токио Блэйдийн зохиолч Абико байна.

Сумиаки: Аваад ир.

Эм: За!

Сумиаки: Зочломтгой байдал... Би зочломтгой зан үзүүлэх хэрэгтэй!

Сумиаки: Сэнсэй таныг ирнэ гэж бодож байсангүй. Хэл хүргэсэн бол тасалбар өгөх байтал. Тэгээд манай жүжгийг юу гэж бодов?

Абико: Өнөө үеийн жүжиг ийм болжээ? Миний төсөөлснөөс шал өөр байлаа. Зохиол бичихэд нэлээн том жишээ боллоо.

Сумиаки: Сонсоход таатай байна.

Бичиг: үрэх

Бичиг: үрэх

Сумиаки: Та өөрийн биеэр зохиолыг бичнэ гэхээр хүлээж тэсэхгүй нь.

Бичиг: үрэх

Сумиаки: Жүжигчид болон багийн гишүүд манганы зохиолчоор бичүүлнэ гэхээр баярлах байх.

Акуа: Гэхдээ ямар нэг зүйл хийж чадах нь зөвхөн Райда-сан.

Сумиаки: Сэнсэй. Шулуухан ярилцъя. Яг одоо би нэлээн сул дорой нөхцөлд орсон. Хэрэв би хэвлэн нийтлэгчтэй сайн харилцаатай байхгүй бол ирээдүйн ажлын байр олж чадахгүй. Зохиолчийн эдэлдэг хувийн эрхүүдийн нэг бол шударга байх эрх,

Бичиг: Зохиогчийн хувийн эрх: Зохиогчийг сэтгэл санааны гэмтэл авахаас хамгаалах эрх. Шударга ёсны эрх: (Зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт хийхийг хориглох эрх) Бүтээлийн чинь агуулга эсвэл нэрийг тань таны хүсэл эсвэл зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, засах, хасах эрхгүй байх.

Сумиаки: таны зөвшөөрөлгүй бол бид Токио Блэйдийг гаргаж чадахгүй. Шударга байх эрхээ эдлэх нь мэдээж таны эдлэх эрхтэй зүйл. Гэхдээ тийм болохоор л үүнийг бодож үзээч. Таны бичсэн бичвэрийг байгаагаар нь ашиглах нь бүрэн боломжтой.

Абико: Тэр бол хамаагүй.

Сумиаки: Үгүй ээ, сайн бодоод үз. Энэ удаад таны бичсэн бичвэр муу байсан ч жүжигчдэд бэлтгэх цаг гаргаж өгнө. Авьяаслаг зохиолч байсан гэж бодъё... Хэрэв тэд анх удаа манга зурах юм бол төгс 100 оноо авч чадах уу?

Абико: Мэдээж үгүй.

Сумиаки: Тайзны жүжигчилсэн зохиол дээр хүртэл адилхан. Та авьяаслаг манга зураач байж болох ч шууд л төгс зохиол бичиж чадахгүй. Дахиад нэг хэлье. Хэрэв та зохиогчийн эрхээ ашиглах юм бол бид таны зохиолыг өгөнгүүт чинь шууд ашиглах боломжтой. Энэ нь маш удаан дунд зэргийн жүжиг болж дуусах байх.

Абико: Намайг сүрдүүлээд байна уу?

Сумиаки: Аль аль талдаа л биз дээ? Иймэрхүү хэлэлцээр хийх нь миний хувьд шинэ зүйл биш! Би жүжигт оролцож буй 100 гаруй хүний ажлыг хамгаалах ёстой. Би нэг хөгшний хөлийн улыг долоохоор хэмжээний зоригтойгоор энэ ажлыг хийж байгаа.

Абико: Муухай юм бэ... Юу гээд байгаа юм бэ?

Сумиаки: Та саяны жүжгийг үзсэн биз дээ? Энэ жүжгийн зохиолыг Гоа-күн бичсэн. Түүний ажилд итгээд үзэж болох уу?

Ёрико: Нэг нэгнийгээ ойлго. Энэ чинь хамтын салбар шүү дээ. Ганцаараа хийж чадахгүй зүйлийг хийдэг ажлуудын цуглуулга.

Бичиг: Өнөөдөр амттай зүйл авъя 6-р анги: "Дагагч эцэст нь соёогоо гаргасан нь! Ганц бие охиныг аварсан хүн бол..."

Абико: Ойлголоо. Би мэргэжлийн хүний ажилд итгэх болно. Гэхдээ нэг нөхцөлтэй.

Гоа: Ойлголоо. Ийм зүйл болжээ.

Сумиаки: Бид бичвэрийг шууд дундаа хуваалцана. Тэгээд Гоа-күн болон Абико сэнсэй хамтдаа уншингаа засах болно. Продюсер миний хийж чадах зүйл бол энэ.

Абико: За тэгвэл шууд эхэлье.

Гоа: Ойлголоо. Тусалж дэмжээрэй.

Сумиаки: За тэгвэл 1-р хуудаснаас эхэлье.

Гоа: Абико сэнсэйд Саяа гүнжийн энэ дайчин төрх таалагдаагүй биз дээ?

Сумиаки: Ингэснээр анхны зохиолч болон жүжгийн зохиолч хоёр бие биедээ нөхөрсөг хандах эсвэл уурлах болно.

Абико: Саяа гүнжээс бусад дүрүүд ч бас болохгүй байна.

Сумиаки: Иймэрхүү олон удаагийн уулзалтууд төслүүдийг нураасан маргаанд хүргэсэн тул зуучлагчийн хувьд энэ бол огт зөвлөлдөөгүй төлөвлөгөө.

Гоа: Ойлголоо. Тэгвэл үргэлжлүүлэн засъя.

Сумиаки: Гэхдээ үүнээс илүү дордоно гэж байхгүй. Бас алдах ч зүйл байхгүй шууд үзэлцье.

Абико: Блэйд болон тосгоныхонтой холбоотой хэсгийн тухайд гэвэл, тэдний солилцоог манга дээрх шиг нь байлгахыг хүсэж байна.

Гоа: Надтай орооцолдох юм бол... гээд үгсийн дараах хэсгүүдийг үү?

Сумиаки: Гэхдээ нэг айж байгаа зүйл байна.

Абико: Хэрэв тэгэх юм бол Идогийн замыг хүртэл засаад илүү урт болчихно.

Сумиаки: Гэхдээ... Юу болохыг нь хэн мэдлээ...

Абико: Блэйд танхай хүмүүсийг ялсан хэсгийг хасаж болно. Үүний оронд Цүрүгитэй хийсэн дараагийн тулалдааны үеэр, Цүрүги Блэйдийн зан чанарыг ойлгосон юм шиг үг нэмэх болно.

Гоа: Тэгэхээр чинь манга дахь зүйлсийн явцаас жоохон хазайхгүй гэж үү?

Абико: Зүгээр дээ. Дүрүүдийн гол чанар нь л чухал. Тэр нь өөрчлөгдөхгүй бол юу ч хийсэн болно.

Гоа: Ойлголоо. Таны зөвшөөрөх гээд байгаа зүйлийг жоохон ойлгочихлоо. Хэрэв тийм бол Блэйд тулааныхаа дараа илдээ нуруун дээрээ тавьж байгаад яривал яаж байна?

Абико: Өө болно шүү. Ойлгож байгаа юм биш үү?

Гоа: Тэгвэл энд ийм маягаар...

Абико: Юу? Яагаад?

Гоа: Тайзыг ойлгохгүй бол төсөөлөхөд хэцүү байх, гэхдээ ярингаа дэлгэцийн урдуур явах нь аялж байгаа мэт харагдуулна.

Абико: Ойлголоо. Болох юм байна. Надад тийм мэдлэг болон туршлага байхгүй.

Гоа: Би ийм л ажил хийдэг юм чинь. Бас ингэж харагдаж байгаа ч эрэлттэй хүн юм шүү.

Абико: Өө тийм, Гоа-саны бичсэн зохиолын жүжгийг үзсэн.

Гоа: Өө юу гэж бодсон бэ?

Абико: Нөгөө... нэлээн таалагдсан.

Гоа: Би уг нь тиймэрхүү юм бичдэг.

Абико: Токио Блэйд дээр ч бас тийм зүйл гаргаарай.

Гоа: Итгэлтэй байна уу? Тэгэхээр уур амьсгал нь жоохон өөрчлөгдөнө.

Абико: Зүгээр дээ, зүгээр. Таны сайн тал дээр тохируулъя.

Гоа: За тэгвэл энэ хэсэг дээр тайзны эффектийг ашиглана гээд.

Абико: Энэ хэсгийг ч бас хас.

Гоа: Энэ хэсгийг ч бас хасаж болох нь ээ?

Абико: Энэ хэсэг дээр жүжиглэлт байхад болох байх!

Гоа: Үнэхээр ойлгоод ирж байна шүү. Тэгвэл эндхийг ч бас хасъя.

Абико: Хасъя, хасъя. Гоа-саны ачаар нэлээн сайн зохиол болчихлоо. Жүжиглэж байгаа хэсэг төсөөлөгдөж байна.

Сумиаки: Тийм ээ, үнэхээр шүү.... Сэнсэй та бүхэн шөнөжин үнэхээр сайн ажиллаа.

Абико: За тэгвэл би явлаа.

Редактор: Өршөөгөөрэй.

Сумиаки: Гоа-күн?

Гоа: Өө... Нэг л мэдэхэд гоё болчхоод.

Сумиаки: Яах аргагүй миний айсны дагуу! Мэдээж зохиогчид нэгдчих юм бол нэлээн гайхалтай зүйлийг гаргана. Гэхдээ цаг бага байгаа учраас хийхээс өөр арга алга. Энэ дажгүй бүтэх юм бол гайхалтай зүйл болох нь дамжиггүй. Новш гэж... Дахиад нэг толгойн өвчин нэмэгдлээ.

Бичиг: В студи

Бичиг: Зассан зохиол

Кана: Ёстой нэг... Үнэхээр сүртэй зохиол гаргаад иржээ. Тайлбартай үгс нь маш ихээр хасагдаж хөдөлж байхдаа яаж ийгээд зохицуулах хэсэг олон байна. Жүжигчдийн л чадварыг шалгах аймаар зохиол болж дээ. Бүтэлгүйтэх юм бол бүх гэм буруу биднийх болно. Нэлээн хэцүү зүйл асуух юм аа.

Аканэ: Тийм ээ, ингээд Саяа гүнжийн тайлбар минийхтэй таарч байна. Харин ч шинэ дүр төрхтэй болчхож. Үүнийг сурахад үнэхээр сайхан санагдаж байна.

Кана: Гэхдээ энэ хэцүү байх шүү.

Тайки: Надад бол асуудалгүй. Өмнөхөд нь угаасаа нэг зүйл дутагдаад байсан юм.

Мэй: Би энэ тал дээр хамаагүй сайн.

Коюүки: Яах аргагүй жүжиглэлтийг чинь биеэрээ гаргах хэрэгтэй шүү дээ.

Кииро: Гоа-саны баахан тэмдэглэл харагдаж байна шүү.

Рёүма: Бид ч бас тэр хүний жүжигт тоглож байсан учир асуудалгүй биз.

Норио: Лала Лай театрын компанийн шилдэг од хэн болохыг харуулах боломж гарч ирлээ.

Аканэ: Лала Лайн бүх хүмүүсийн сэтгэл хөдөлсөн байна. Гэхдээ...

Мэлт: Үнэхээр үү? Би чадахгүй байх аа. Жүжиг болох хүртэл хоёрхон долоо хоног. Амжих нь уу? Акуагийн хувьд бол амархан л байх.

Акуа: Үгүй ээ, юу л бол...

Тошироү: За эхэлцгээе.

Рёүма: Чи Шинжүкүгийн шинэ удирдагч уу? Хэр сайн гэдгийг чинь үзье л даа.

Мэй: Шибуяагийн новшнуудыг үзэн ядах нь яагаад буруу гэж? Тэд миний эцэг эх ах дүүсийг алсан.

Норио: Эцэст нь тэд бол зүгээр хог. Бидний ялагдах боломж саяд нэг, үгүй ээ тэрбумд нэг.

Тошироү: Хяакүмэ, үүн дээр илүү сүрлэг байж болно.

Норио: За!

Аканэ: Тоүки...

Акуа: Саяа гүнж ээ.

Тошироү: Зогс. Тоүки, энэ бол чиний хамгийн том хэсэг. Илүү зүрх сэтгэлээ гарга.

Акуа: Уучлаарай.

Тошироү: Энэ бол жүжгийн оргил үе... Тулааны дундуур Саяа гүнж хүнд гэмтэл авч, ухаан алдсан. Цөхөрсөн Тоүки... Гэхдээ гайхамшгаар сэргэсэн Саяа гүнж. Чи түүнийг хараад ямар сэтгэл хөдлөл гаргах вэ?

Акуа: Түүний сэтгэлийг тайтгаруулна. Хүчтэй баяр баясгалан мэдрүүлнэ биз.

Тошироү: Тийм ээ. Чиний жүжиглэлт үнэхээр эх зохиолын мангатай тохирч байна. Гэхдээ тайзан дээр илүү хүчтэй сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй бол үзэгчдэд хүрч чадахгүй. Илүү сэтгэл хөдлөлөө гарга. Энэ бол сэтгэл хөдлөлийн жүжиглэлтийн үе.

Эм: Гэр бүлийн минь өстөн дайсан.

Эр: Баталгаа нь хаана байна?

Тошироү: За үүгээр явъя.

Рёүма: Би маш олон хүнийг алсан болохоор бүгдийг нь санахгүй байна!

Аканэ: За! За, за. Акуа-күний анхны жүжиг юм чинь зарим зүйлийг нь ойлгохгүй л дээ. Миний жүжиглэлтдээ бага багаар тааруулчих юм бол зүгээр...

Кана: Түүнийг өөгшүүлж болохгүй. Акуа чи сэтгэл хөдлөлийн жүжиглэлт хийж байгаагүй биз дээ? Эцсийн эцэст хүний ​​​​занчанарньтүүнийжүжиглэлтээсхарагддаг. Акуазүрхсэтгэлээгаргажчбайгаагүй. Тиймболохооржүжиглэлтдээрсэтгэлхөдлөлньгарчирэхгүй. Өнөөгхүртэлчихаанэгтээхарсанүзүүлбэрээүргэлжхуулбарлажбайсан. Энэболчиниймөнчанар.

Аканэ: Мэддэг юм шиг л ярьж байх шив.

Кана: Ойлгомжтой шүү дээ! Энэ дундаас Акуатай хамгийн удаан нөхөрлөсөн нь би. Бага байхаасаа хойш л танил байсан. Багийн найзууд мэт. Саяхан танилцсан ажлын найз охиноос бол шал өөр.

Акуа: Гэхдээ саяхан л дахиж уулзаа биз дээ?

Бичиг: Засварласан зохиол

Акуа: Гэхдээ ойлгож байна. Аримагийн зөв. Би сэтгэл хөдлөлтэй жүжиглэлт хийж чадахгүй. Сэтгэл хөдлөлөө гаргаж уйлах аа? Бүр бүтэхгүй.

Кана: Түүнд арай хатуу хандсан уу? Гэхдээ би биш бол өөр хэн ч хэлэхгүй.

Акуа: Арима яаж уйлдаг юм?

Кана: Хмм... Сэтгэл хөдлөлөөрөө уйлах, хүчилж уйлах гэх мэт олон арга бий... Гэхдээ хүүхдүүдийн жүжиглэлт дээр хамгийн их ашиглагддаг нь... Акуа-күн... хэрэв ээж чинь үхчих юм бол яах юм? Тэр нь! Нүдний чинь өмнө нандин хүн чинь үхэж байна гэж бодно. Энэ удаад бол Тоүки амьд байгаа Саяа гүнжийг хараад баярлах ёстой. Жаргалтай үеэ бодоод жүжиглэхэд л болно. Чамд ч гэсэн нэг, хоёр аз жаргалтай мөч байгаа биз дээ?

Мэй: Наанаасаа холд, Цүрүги.

Кана: Шибуяа руу хоосон гартай орох гээ юу? Блэйдээс илүү тэнэг самурай юм гээч.

Тошироү: Энэ хэсэг дээр үргэлж дайснаа чадах юм шиг жүжиглэ.

Кииро: Ойлголоо.

Акуа: Аз жаргалтай байсан үеийн минь дурсамж...

Эр2: Баярлаад үзээрэй. Хэзээ ч битгий март... Чи түүнийг аварч чадаагүй. Чамд тийм эрх байхгүй.

Кана: Акуа?

Аканэ: Акуа-күн?

Тошироү: Хөөе, юу болсон бэ? Юу болсон?

Акуа: Зүгээр ээ. Жоохон толгой эргэсэн төдий. Жоохон тайвшраад амрахад болчихно.

Коюүки: Цус багадалт уу?

Сакүяа: Зүгээр шартсан биз.

Кана: Киндайчи-сан биш шүү дээ. Бас тэр чинь ахлах сургуулийнх.

Рёүма: Аканэ. Найз охин нь биз дээ? Хажууд нь бай.

Аканэ: За.

Кана: Хэрэгтэй юм бэ.

Аканэ: Май ус уу.

Акуа: Баярлалаа.

Аканэ: Хөлс гарах, тогтворгүй болох... Сандарснаас болсон байж болно. Царай чинь цайчхаж. Магадгүй жоохон хэвтсэн нь дээр байх. Гэр бүл рүү чинь залгаад...

Акуа: Битгий. Дүүдээ мэдэгдмээргүй байна. Тэр ирээдүйгээ харж эхэлсэн. Түүнд санамааргүй зүйлийг нь сануулмааргүй байна.

Аканэ: Юу? Тэгсэн ч гэсэн хэн нэгнээр ирж авахуулсан дээр байх.

Акуа: Тийм бол...

Бичиг: Готанда студи

Бичиг: Готанда

Тайши: Би энэ залуугийн аав биш. Ёстой нэг. Тэгэхээр чи чинь... Акуагийн найз охин уу? Нээрээ юу? Би бол... Хмм... Миний мэдэхгүй зүйлсийг хийгээд явж байх шив.

Аканэ: Гэнэт ингэж орж ирсэнд уучлаарай.

Тайши: Үгүй ээ, зүгээр. Түүний нөхцөл байдлыг зөвхөн би л мэднэ. Бас анхны удаа болж байгаа юм биш.

Аканэ: Өмнө нь ийм зүйл болж байсан юм уу?

Тайши: Найз охин нь юм чинь ярьж болох байх. Тэр дээр үед нэлээн хүнд хэрэгт орооцолдсон юм. Өмнөх үеэ санахаар хааяа нэг ийм болдог.

Аканэ: Сэтгэл зүйн шарх. Тэр сэтгэл зүйн хувьд хүнд хэцүү дурсамжуудыг мэдэрдэг гэсэн үг үү?

Тайши: Тийм ээ. Удаан хугацаанд сэтгэл зүйн дэмжлэг авсан ч гэр бүлийнхээ санааг тэгж их зовоохыг хүсэхгүй байгаа байх. Тэр бүрэн эдгэрсэн мэт дүр эсгэсэн. Тэрийг мартаж чадахгүй л дээ. Би хүртэл гайхдаг юм чинь. Би ажлаа хийлээ... чи түүнийг асар.

Аканэ: За.

Аку: Хамар цоолмоор, цусны зэвэрсэн төмрийн үнэрийг хэзээ ч мартаж чадахгүй. Бага багаар хүйтэн болж байгаа гар нь миний бодлоос гарахгүй.

Эр2: Чи илүү болгоомжтой байсан бол.. Түүнийг амиараа хамгаалсан бол.

Акуа: Аи...

Аканэ: Аи. 14 жилийн өмнө нас барсан Акуа-күний шүтээн айдол.

Бичиг: [В Комачи] Руби-чаны бүжгийн бэлтгэл!

Аканэ: Аи, Акуа-күнтэй адилхан агентлагийнх байсан. Адилхан айдол хийж буй түүний дүү В Комачиг дахин босгосон. Ах дүүс хоёулаа Айтай холбоотой. Сэтгэл зүйн шарх. Хошино Акуагийн хүүхэд байхдаа орсон хэрэг. Сэтгэл зүйч. Аигийн аллагын хэрэг.

Бичиг: В Комачигийн Аиг алсан хүний харанхуй нууц

Аканэ: Олон буруутан байх магадлал. Тэдний хамт амьдардаг Гүзээлзгэнэ Продакшны төлөөлөгчийг Сайто Мияако гэдэг. Үрчилж авсан хүүхдүүд болон асран хамгаалагч эцэг эх. Тэдний жинхэнэ аав. Тэд Хошино гэдэг овгийн нэрийг хэрэглэдэг шалтгаан. Аигийн овог хэзээ ч ил болоогүй. Аи үнэндээ нууцаар хүүхэдтэй байсан.

Акуа: Аи... Аканэ. Яагаад уйлаад байгаа юм?

Аканэ: Үнэхээр аймаар зүйл төсөөлчихлөө. Хэрэв тийм бол? Гээд бодож гуниглаад. Хэнд ч хэлж чадахгүй ямар хэцүү байсан бол гэж бодохоор. Юу ч болж байсан би Акуа-күний талд байх болно. Хэцүү зүйлсийг чинь хамт туулах болно.

Акуа: Юу яриад байгаа юм?

Аканэ: Миний бодсон нэг үзэгдлийн тухай л.

Бичиг: 15-р анги Сэтгэл хөдлөлтэй жүжиглэлт

Back to episodes Go home