Руби: Үүнийг хар даа!
Бичиг: В Комачи
Руби: Плэйбой дээр гарсан байна.
Бичиг: Салаттай Ороомог
Руби: Бас Ю телевизийн айдолын нэвтрүүлэгт гараач гэж уригдсан. Эцэст нь энэ ангид байх эрхтэй боллоо. Ингээд би өөрийгөө энэ салбарын хүн гэж хэлж болно биз дээ?
Минами: Тийм зүйлд санаа зовсон хэвээр байсан юм уу?
Руби: Тийм ээ!
Бичиг: Алдартай охин
Бичиг: Эрэлттэй жүжигчин
Бичиг: Айдол
Руби: Хүн бүр шоу бизнесийн ажлынхаа талаар ярих бүрд,
Бичиг: Юу ч хийдэггүй нэгэн
Руби: би яриа дунд орж чаддаггүй.
Фрилл: Миний хувьд бол нэг чиглэлээр ажилладаг хүмүүстэйгээ ярих нь илүү эвгүй байдаг.
Минами: Тийм шүү.
Руби: Тийм юм уу?
Минами: Хэрэв гомдоллох гээд ажлынхаа талаар ярих гэвэл ижил салбарын хүмүүс чинь үүнийг онгирч байна гэж бодно.
Фрилл: Жишээлбэл жүжигчин Доүяма-күн намайг хоолонд урьсан гээд зүгээр яримаар байвч.
Минами: Энэ чинь онгирох.
Фрилл: Баригдчихсан уу?
Руби: Фрилл-чаны яриа шал өөр түвшнийх юм аа.
Бичиг: Ногоон Цай
Минами: Тэгээд юу гэсэн юм?
Фрилл: Мэдэхгүй ээ. Тэр хүнийг хүүхэмсэг гэж олон хүнээс сонссон.
Минами: Өө нээрээ тийм. Өглөөний зурагтын драмд тоглож байсан Нанами ч бас Доүяма-күнээс зурвас авсан гэсэн.
Фрилл: Яах аргагүй завгүй залуу юм аа.
Руби: Мияаэмоон! Надад илүү ажил олж өгөөч. Би бусад уран бүтээлчдэд гомдоллох хэмжээний ажиллахыг хүсэж байна!
Мияако: Юу гээд байгааг чинь ойлгохгүй байгаа ч...
Мэмчо: Тэгвэл Пиёон-санаас хамтрах уу гэж асуух уу?
Руби: Тэр ч бас зүгээр л дээ гэхдээ би өөр тоглолт гэх мэт зүйлс хиймээр байна.
Мияако: Арима-саны жүжиг дуусах хүртэл тоглолт хийж чадахгүй. Жоохон цаг орох байх.
Руби: Юу?
Мэмчо: Бэлтгэл чинь дуусчихсан юм уу?
Кана: Хатуухан хэлэхэд тэднийг түр зогсоосон. Анхны зохиолч болон ажилтнууд хоорондоо маргалдаж эхэлсэн. Сайнаар бүтэхгүй бол бэлтгэл хэдэн долоо хоногоор зогсож магадгүй.
Мэмчо: Үнэхээр үү?
Руби: Хүлээ, ах минь хаана байгаа юм?
Кана: Тэр үү...
Акуа: Олон хүнтэй юм аа.
Аканэ: Тасалбар авч чадсан нь ашгүй дээ. Энэ жүжиг нэлээн алдартай.
Акуа: Тэгэхээр энэ...
Аканэ: Хүлээж байгаарай.
Акуа: Юу вэ? Салхи уу? 4DX...? Үгүй ээ, тийм биш. Нээрээ юу?
Бичиг: Гайхалтай мэдрэмж!
Аканэ: Ямар байсан бэ?
Акуа: Үнэнийг хэлэхэд... Миний бодсоноо илүү 50 дахин сонирхолтой байлаа.
Аканэ: Тийм байгаа биз?
Акуа: Эхэндээ хөшиг нь дэлгэц байхаар гайхсан. Тэр нь киноны найруулагчийн жүжигт илүү өргөн ашиглах боломжийг олгоно. Хамгийн гайхшруулсан зүйл бол жүжигчдийн суудал 360 градус эргэсэн нь. Энэ нь хэд хэдэн үе шат бэлдэх боломжийг олгож дүр зургийг жигд өөрчлөх боломжтой болгоно.
Аканэ: Тийм ээ! Тэд театрын бүтцийн хязгаарлалтыг шийдэхийн тулд физик аргыг ашигласан.
Акуа: Таалагдсан зүйл нь ганц энэ тайз биш. Жүжиг нь өөрөө гайхалтай байсан. Кино ертөнцийн хэн нэгний төсөөлөөгүй санаануудаар дүүрэн найруулга байсан. Бас сэтгэлийг минь жүжигчдийн жүжиглэлт маш их хөдөлгөсөн. Зохиол нь ч бас сайн хийгдсэн. Үнэнийг хэлэхэд үнэхээр сайн болсон байна. Илүү гүн гүнзгий гэж хэлж байсан чиний үгсийг ойлголоо. Яах аргагүй энэ бол киноноос авч чадахгүй мэдрэмж. Царай чинь юу вэ?
Аканэ: Чамд театр таалагдахгүй гэж бодоод санаа зовж байлаа... Гэхдээ чамайг үүнийг ойлгоно гэж найдсан юм. Мэдээж энэ бол Японы хамгийн тансаг театруудын нэг, мөн бусад ихэнх жүжгүүд бол чиний бодож байсан уламжлалт төрлийнх. Гэхдээ тэд бие махбодын сорилтыг өвөрмөц, ухаалаг байдлаар шийдсэн нь бас сэтгэл татам! Энэ зүйл театраас хэрхэн таашаал авахыг ойлгуулсан бол ашгүй дээ.
Акуа: За яах вэ, жоохон эерэг бодолтой боллоо.
Аканэ: Тэр нь болно. Акуа-күн анхнаасаа киноны хүн байсан юм чинь.
Сумиаки: Сайн уу, хоёр оо?
Акуа: Райда-сан...
Аканэ: Яагаад энд байгаа юм?
Сумиаки: Яагаад гэж? Энэ жүжгийг ч бас би хариуцдаг. Жоохон сэтгэлээр унасан үедээ үзэгчдийн царайг хардаг юм.
Эм: Сонирхолтой байлаа шүү.
Сумиаки: Тэдний царай бүх үнэнийг өгүүлнэ.
Эм2: Үнэхээр гайхалтай байлаа.
Сумиаки: Таалагдсан үедээ инээмсэглэнэ. Хэрэв тийм ч сайн биш байсан бол тэд шулуун шударга хандана. Тэднийг харахаар урам зориг авдаг юм. Акуа-күний царай гоё байсан шүү. Ахыгаа баярлуулсан шүү.
Аканэ: Би харсан ч болоосой! Ямар царай гаргаж байсан юм? Дахиад гаргаач.
Акуа: Үгүй ээ.
Сумиаки: Та хоёрыг харчхаад мэндлэх гээд ирсэн ч... Саад болчихсон уу?
Аканэ: Үгүй ээ, тийм биш.
Акуа: Райда-сан зохиол юу болж байгаа юм?
Сумиаки: Өнөөдөр хэвлэн нийтлэгчтэй дахин ярьсан ч анхны зохиолч нэлээн зөрүүдлээд байгаа бололтой. Жүжгийн зохиолч Гоа-күнийг гарга гэж шаардаж байгаа. Өөрөө зохиолоо бичнэ гэсэн.
Аканэ: Бүтэхгүй ээ. Өнөөдрийн жүжгийг хараад баттай болсон.
Акуа: Токио Блэйдийн зохиол энэ тайзны бүрэн хүчийг гаргаж чадахаар хийгдсэн. Зарим урт хэцүү хэсгүүд ч энд сайхан гарч ирнэ.
Бичиг: Нишимацү Такүми Маэяма Шоута тоглов Итоү Тэцүяагийн дүрд Кавамүра Ёүсүкэ тоглов
Акуа: Анхны зохиогч тайз болон хэрэгслийн талаар юуг ч мэдэхгүй. Ахлах сургуулийн зааланд гэж бодсон санаагаар л зохиолоо бичнэ. Өнөөдрийн жүжиг бол зохиол болон тоног төхөөрөмжийг өндөр түвшинд нэгтгэсэн мэргэжлийн хүний бүтээлбайсан. Манганызохиолчхэралдартайбайсанч, жүжгийнзохиолбичижчадахгүйбайвалиймбүтээлийгтуурвижчадахгүй.
Сумиаки: За, бид дутагдлыг засахыг хичээх болно. Анзаарсан уу?
Бичиг: Зохиол: Найруулагч: Танимото
Сумиаки: Энэ удаагийн жүжгийн зохиолыг бас Гоа-күн бичсэн. Үнэхээр гайхалтай хүн шүү. Театрт сэтгэлийн гүнээсээ хайртай. Тэр шаргуу хөдөлмөрлөдөг бөгөөд дахин бичих үйл явцыг тууштай үргэлжлүүлдэг.
Бичиг: Тэнд цохиорой!
Сумиаки: Түүний бичсэн зохиолыг үзсэн хүмүүс үргэлж инээмсэглэж байдаг. Үнэндээ... Би түүнийг гаргахыг хүсээгүй.
Аканэ: Өөр арга байхгүй юм уу?
Сумиаки: Хэцүү шүү дээ! Бид томоохон хэвлэн нийтлэгчийг удирдах хангалттай эрх мэдэлгүй.
Акуа: Гэхдээ ямар нэг зүйл хийж чадах нь зөвхөн Райда-сан.
Сумиаки: Тийм л дээ.
Аканэ: Гоа-сан энэ байдлаараа төслөөс хасагдах уу? Би мангаг бас бодож үзсэн. Гоа-саны зохиол асуудалтай байгаагүй гэж бол хэлэхгүй. Гэхдээ бүтнээр нь харахаар дажгүй гэж бодсон учраас л санал нийлсэн.
Акуа: Тийм дээ. Анхны зохиолч болон жүжгийн зохиолч тус бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Асуудал нь тэдний хоорондын харилцаа холбоо тасарсантай холбоотой. Хэрэв үүнийг л тодруулж чадах юм бол жүжиг бүхэлдээ илүү сайхан болж магадгүй. Өнөөдөр түүний ачаар сайхан жүжиг үзсэн юм чинь. Талархлаа илэрхийлээд бага зэрэг түлхэц өгье.
Бичиг: Кичижоүжи Ёрико
Кана: Өршөөгөөрэй!
Ёрико: Тавтай морил.
Аканэ: Өршөөгөөрэй. Би Сайхан өдрүүдэд тоглоогүй байж...
Ёрико: Санаа бүү зов. Чамайг ирсэнд баяртай байна.
Аканэ: Хөөх манга зохиолчийн гэрт анх удаагаа орж ирж байна.
Мэлт: Би ч бас анх удаагаа...
Кана: Би бол киноны үед олон удаа ирсэн.
Аканэ: Хөөх гоё юм аа. Яаж зурдаг юм?
Ёрико: Үүнийг таблет гэдэг бөгөөд шууд дэлгэцэн дээр зуруулдаг.
Аканэ: Бүгд дижитал байх нь ээ?
Ёрико: Орчин үед ийм л болсон.
Мэлт: Манга зураачид үнэхээр гайхалтай юм аа, зохиол болон зургаа бүгдийг нь өөрөө хийдэг.
Ёрико: Тийм дээ.
Мэлт: Яах аргагүй надад арай л хүйтэн хандаж байгаа юм биш үү дээ!
Акуа: Чамайг ямар царайгаараа ирсэн юм гэж бодож байгаа байх.
Ёрико: Шууд тулгая гэж хэлмээр байгаа ч... та нар хэдтэй билээ?
Мэлт: 16.
Аканэ: 17.
Акуа: 16.
Кана: 17.
Ёрико: Залуухан юм. Үхмээр болчихлоо. Уучлаарай, тэгвэл зөвхөн би.
Акуа: Нэлээн сайн уудаг байх нь.
Ёрико: Би гоё архитай газар мэднэ шүү. Тэндхийн загас ч бас амттай.
Кана: Загасанд дуртай шүү.
Аканэ: Гоа-санд тусална гэж байсан биз дээ?
Ёрико: Тэгвэл та нарыг 20 хүрэхээр шууд явцгаая за юу?
Кана: Амлалт шүү. Согтуу байгаа ч гэсэн битгий мартаарай.
Аканэ: Тэгээд тэр сэнсэйн гэрт ирэхтэй яаж холбогдох юм?
Ёрико: Санаа бүү зов. Согтуу байгаа юм биш.
Акуа: Ачтан минь өмнө нь хэлж байсан юм. Зөвхөн манга уран бүтээлчдээс гадна томоохон амжилтад хүрсэн бараг бүх уран бүтээлчид өөрсдийн чадвараа хэнээс ч дутахгүй гэж үздэг. Тэд редакторын үгсийг сонсохоо больж, хүрээлэл нь муу болж зөвлөгөө хүлээн авахаа болино. Адилхан салбарын хүнээ л сонсоно. Тэр нь сэнпай эсвэл багш нь байвал бүр сайн. Генералыг нь буудмаар байвал эхлээд морийг нь бууд. Самэжима Абиког ятгаж чадах хүн бол зөвхөн энэ хүн.
Аканэ: Ойлголоо. Сэнсэй завгүй үедээ цаг гаргаж өгсөнд баярлалаа.
Ёрико: Би сар бүрийн цувралын гаргадаг учраас завтай үедээ нэлээн завтай байдаг юм дөө.
Акуа: Абико сэнсэй яах аргагүй ирж чадаагүй юу?
Ёрико: Долоо хоногийн манга зураач юм чинь... Өмнөх бэлтгэл дээр бас арай гэж л зав гаргаж ирсэн. Үндсэндээ долоо хоног бүр манга хийх нь хүмүүст тохирох ажил биш! Долоо хоног тутмын нийтлэлийг зохицуулахаар тархи нь тохируулагдсан цэрэг байх ёстой!
Кана: Аймаар юм...
Ёрико: Үүн дээр тохирох цорын ганц хүмүүс бол болзоонд явж байхдаа ч гэсэн зохиолоо бодож байдаг хүмүүс.
Кана: Аймаар сонсогдож байна.
Ёрико: Абико сэнсэй яг одоо бол үнэхээр завгүй байгаа байх. Анимэ хувилбар болон өөр бусад зүйл гээд өнгөт зураг чимэглэл, бүтээгдэхүүний хяналт гээд олон зүйлийг зохицуулах ёстой.
Аканэ: Абико сэнсэйтэй найзлаад удаж байгаа юу?
Ёрико: Сайхан өдрүүд цуврал дээр миний туслах байсан юм. Тэр үргэлж ийм хачин зантай байсан. Хүнтэй найзлахдаа муу бөгөөд бусад туслахуудтайгаа хүртэл нөхөрлөж чадаагүй. Гэхдээ манганы тал дээр бол шал өөр. Манга зураачид өөр хүний мангаг унших юм бол зохиолч нь ямар хүн гэдгийг олоод мэдчихдэг.
Аканэ: Ямар аргаар мэддэг юм?
Ёрико: Ихэвчлэн зургаар нь. Жишээлбэл, тэд ямар хэсгүүдэд анхаарлаа хандуулдаг вэ? Мөн ямар хэсгүүдэд хайхрамжгүй ханддаг вэ. Абико сэнсэйн мангаг уншаад шууд л ойлгосон. Энэ охин бусадтай харилцахыг хүсдэг. Гэхдээ тэрийгээ хийж чаддаггүй нь өөрийг нь зовоодог. Тийм болохоор намайг жоохон анхаарал тавьсан чинь надад нэлээн дасчихсан. Хөөрхөн хүүхэд шүү.
Бичиг: Токио Блэйд
Бичиг: Өнөөдөр амттай зүйл авъя
Бичиг: Кичижоүжи Ёрико
Бичиг: Самэжима Абико
Ёрико: Түүний дараахан Шонэн Жамп дээр цуврал гаргаад маш хурдан алдартай болсон. Хормын дотор намайг гүйцсэн. Ямар ч саад бэрхшээлгүй том амжилтад хүрсэн болохоор өөрийнх нь зөв гэж итгэдэг.
Аканэ: Редактор эсвэл тийм хүмүүс өөрт нь хэлдэггүй гэж үү?
Ёрико: Редактор чинь хоёр ажилтай. Юу гэж бодож байна?
Акуа: Зохиолчдоор их борлуулалттай манга бүтээлгэх.
Ёрико: Яг тийм. Тэр эхнийх нь.
Кана: Хоёр дахь нь?
Мэлт: Харилцан яриа гэх мэт зүйлсийг нэмэх?
Кана: Сурталчилгаа хийдэг үү?
Ёрико: Зөв хариулт нь... алдартай мангаг дуусгахгүй байх!
Кана: Аймаар.
Ёрико: Цуврал мөнгө олдог хүнийг дуусгавар болгох нь тэдний үнэлгээнд нөлөөлнө.
Бичиг: Удахгүй үүнийг дуусгаж болох уу?
Ёрико: Идэвхтэй зар сурталчилгаатай баг бол тэднийг дуусгуулахгүй.
Бичиг: Хөөе, тайвшир!
Бичиг: Ядаж анимэ нь дуусахыг хүлээ!
Ёрико: Түүний төлөө зохиолчийн сэтгэл санааг тогтворжуулах нь тэдний ажил.
Бичиг: Би зураад байж чадахгүй нь!
Бичиг: Зүгээр л чадахгүй нь!
Ёрико: Редакторууд эрх зураачдын хүүхэд асрагч мэт байр суурь дээр оччихдог.
Бичиг: Тайвшир.
Бичиг: Тайвшир.
Ёрико: Үүний үр дүнд...
Абико: Би завгүй байна. Хийхгүй.
Ёрико: Алдартай манганы зураачид бардам болно.
Редактор: Гэхдээ та эмэгтэйчүүдийн сэтгүүлж ярилцлага өгөх юм бол манга чинь уншдаггүй хүмүүст танигдана.
Ёрико: Завгүй байдлаа шалтаг болгож тогтворгүй зан авир гаргах хандлагатай байдаг.
Редактор: Бас сайхан боломж шүү дээ.
Акуа: Юу болсон бэ, Арима?
Кана: Яриад байгаа зүйлийг нь ойлгоод байгаа учир үхмээр болж байна. Үргэлж за гэдэг хүмүүсээр хүрээлүүлэх үнэхээр хэцүү. Үүнээс болж өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэж толгойд чинь хүрнэ.
Аканэ: Манай жүжгийн зохиолч хасагдах эрсдэлд орчихсон. Сэнсэй Абиког ятгаж чадахгүй юу?
Ёрико: Надад ч бас Абико сэнсэйн тухай бодсон зүйл бий. Театрынхан хүнд байдалд орсон байсан. Тэдний нөхцөл байдлыг бодсон нь дээргүй юу?
Абико: Сэнсэй хэт их анхаараад байгаа юм шиг.
Ёрико: Юу?
Абико: Та багийнханд итгээд үүнийг тэдний гарт даатгачихсан... Сайхан өдрүүдэд юу болсныг хараач. Энэ дэлхийн бүтээлч бүтээлүүдийн 90% нь хог гэдэгт би итгэдэг. Өөрөөр хэлбэл дэлхийн бүтээгчдийн 90% нь гуравдугаар зэрэглэлийн хүмүүс. Зөвхөн өөртөө л итгэж болно. Та бусдад хэтэрхий их найддаг. Дараагийн удаа илүү анхааралтай бай.
Ёрико: Тийм дээ... тэгж хэлж чадаж байгаа чинь... чи авьяастай болохоор л.
Абико: Сэнсэй. Миний манга анимэ болох болсон.
Ёрико: Хурдан байлаа шүү. Баяр хүргэе.
Абико: 10 сая гаруй зарагдаж би үнэхээр гайхалтай шагнал авахаар болсон.
Ёрико: Хормын дотор алдартай болж байгааг нь хараад адилхан манга зураачийн хувиар юу ч бодоогүй юм бол биш. Гэхдээ...
Абико: Сэнсэйг... би өөрийнхөө багш гэж боддог.
Ёрико: Би түүний талд орох хэрэгтэй. Уучлаарай... гэхдээ Абико сэнсэй бүтээлдээ хөндлөнгөөс оролцуулах дургүй бөгөөд би түүний мэдрэмжийг маш сайн ойлгож байна. Би бусдын ажлыг шүүмжлэхдээ сайн биш. Мангаг минь хөрвүүлж гаргах гэж байвал бүгдийг нь бусдад даатгах хүн... гэхдээ зүрх сэтгэлдээ Абикотой адилхан.
Бичиг: Өнөөдөр амттай зүйл авъя
Ёрико: Боломжтой бол хүмүүс хайрлаж миний дүрүүдтэй харьцаасай гэж хүснэ. Дүрүүд миний хүүхдүүд шиг л зүйл. Үнэхээр уучлаарай. Жүжгийн хуваариас болж дарамтад байгааг чинь мэднэ, гэхдээ энэ хэрэг дээр тус болж чадахгүй байх.
Аканэ: Биднийг ч бас хэцүү зүйл асуусанд уучлаарай.
Акуа: Ойлголоо. Гэхдээ... Үүнийг Абико сэнсэйд дамжуулж болох уу?
Бичиг: Самэжима Абико Үүдэнд хүлээж байна. Өнөөдөр баярлалаа. Баяртай. Чамд өгөх зүйл байна - Одоо яваад очиж болох уу?
Бичиг: Чамд өгөх зүйл байна - Одоо яваад очиж болох уу?
Бичиг: Хаалга онгорхой байгаа болохоор, зүгээр ороод ирээрэй.
Ёрико: Абико сэнсэй би орлоо шүү.
Абико: Бүлэг дээрээ ажиллаж байгаа болохоор өөрөө очиж чадсангүй.
Ёрико: Юу? Өчигдөр хугацаа нь дуусаагүй билүү? Хэтрүүлчхээ юу?
Абико: Тийм ээ. Замбараагүй өрөөтэй байгаад уучлаарай.
Ёрико: Замбараагүй гэхээс илүү байна шүү дээ. Иймэрхүү нөхцөл байдалд туслах дуудаж байгаа юм уу?
Абико: Одоохондоо туслахгүй байгаа.
Ёрико: Юу?
Абико: Яаж ч хэлсэн миний зурагтай тааруулж чаддаггүй. Түүнээс гадна, тэд сэтгэл хөдлөлөө дэвсгэрээр дамжуулан илэрхийлж чадаагүй. Тэдний ажлыг дахин дахин засахын оронд өөрөө хийх нь илүү хурдан байсан тул би тэднийг халчихсан.
Ёрико: Хэзээнээс?
Абико: Өнгөрсөн сард? Үгүй ээ, 163-р бүлэг дээр гэхээр 2 сарын өмнө байх.
Ёрико: Унтаж байгаа юм уу?
Абико: Өдөрт хоёр цаг унтаж байгаа. Яаж ийгээд болж л байна. Өнөөдөр дуусгах ёстой учраас унтаагүй л явна.
Ёрико: Ингэвэл үхнэ шүү. Илүү бодитойгоор хэлбэл чи сэтгэлээр унаж, ажиллахаа болино. Дахин өмнөх шигээ зурж чадахаа болино шүү.
Абико: Үхмээр болж байна шүү. Бас дараагийн долоо хоногт өнгөтэй хуудастай. Түүний зэрэгцээ анхны зургаа бас зурж өгөх ёстой.
Ёрико: Жүжгийн зохиол?
Абико: Өө тэр ч бас байгаа. Энэ бүлгийг дуусгаад хийхгүй бол.
Ёрико: Би тусалъя. Арын дэвсгэрийг нь дүүргэж эхэлье.
Абико: Үгүй ээ, зүгээр дээ. Суугаач.
Ёрико: Тэгж байх завгүй биз дээ? Яагаад ийм нарийн зурсан байгаа юм бэ? Долоо хоногийн цуврал гэхэд арай л дэндүү нарийн зураглалтай байна, ялангуяа ганцаараа шүү. Хурдан туслах ав.
Абико: Редактортаа хэлж байгаа гэхдээ тохирох хүн явуулахгүй байна. Хамаг авьяастай хүнийг нь бусад газар руу явуулж байгаа байлгүй. Хэрэгцээгүй залуу.
Ёрико: Чи хэт голомтгой байгаа юм биш үү? Туслахыг бэлтгэх ёстой биз дээ?
Абико: Тэгэх цаг байхгүй. Ирээдүйтэй гэж бодоод жоохон бэлтгэх гэж хичээгээд жоохон хатуу хандчихаар больчихдог.
Ёрико: Жоохон биш байлгүй дээ. Ажлынхаа тал дээр нухацтай гэдгийг чинь мэдэж байгаа ч ингэж амьдарч болохгүй шүү. Жоохон буулт хийх ёстой ч гэсэн хүн шиг амьдар.
Абико: Буулт хийх юм бол миний ажил дуусна. Уншигчид намайг тэр даруй орхих болно.
Ёрико: Тийм биш ээ. Чи буруу аргаар хийгээд байгаа төдий.
Абико: Сэнсэй юу мэдэх юм?
Ёрико: Ядаж л энэ буруу. Ажлынхаа чанарыг шалтаг болгож хүмүүстэй харьцахаас бултаж байгаа биз дээ? Өөрийнхөө муу байдлыг бусдад тохож байгаа юм шиг л байна. Энэ чинь ирээдүйд олигтой зүйлд хүргэхгүй шүү.
Абико: Үүнийгээ 50 сая гаруй борлуулалт хийчхээд хэл! Би тийм түвшин дээр л байна. Өндөр хүлээлт ар араасаа ирж долоо хоног бүр хичээж байна. Сар бүр гаргаж тухтай байдаг хүнээр ингэж хэлүүлмээргүй байна.
Ёрико: Биеэ барихаа больжээ. Ингэж хэлүүлчхээд урдаас нь юм хэлж чадах манга зураач энэ салбарт бараг байхгүй. Үнэхээр эцсийн хариу үйлдэл. Миний зохиол чинийх шиг алдартай биш. Тэгсэн ч гэсэн миний манга илүү сонирхолтой за юу? Чиний зөн совин дээр бүрэн тулгуурласан манга шинэлэг байж, уншигчдад шинэлэг санагдах нь гарцаагүй! Гэхдээ тэгээд л болоо. Энгийн түвшин дээр бол сүртэй зүйл биш.
Абико: Юу? Гараад ирлээ! Өөрийгөө мэргэжлийн хүн гээд уншигчдад таалагдах юм бол тэрийгээ гоё зүйл бодчихсон хүмүүс. Эртний хэв маяг буюу хэвшмэл эргэлтийн цэгээ баттай сайн зүйл гээд бодчихсон хандлага!
Ёрико: Сүүлийн үеийн Токио Блэйд яг л тийм! Уншигчдаа 12-р хэвлэлээс хойш өөгшүүлж эхэлснээс хойш сайн байхаа больсон. Тоүки, Цүрүги хос болж яах гэж байгаа юм? Уншигчдын дунд алдартай сэдэвт бууж өгч хүчээр оруулсан биз дээ? Битгий замбараагүй манга хийж бай!
Абико: Муухай юм бэ. Би ч бас өөрийн талаас уншигчдын хүлээлтэд хүрэх гэж байхад...
Ёрико: Голыг нь олоод хэлсэн үү? Алдартай манга зураач уншигчдын бодлыг тоодог болчихсон уу? Чамд энэ зүйлийг чинь хэн зааж өгснийг мартаа юу? Би чамайг бүрэн уншиж байна за юу?
Абико: Сэнсэй л соёогоо алдсан биз дээ? Би Сайхан өдрүүдийн драмыг үзсэн шүү. Үнэхээр суга болсон байсан. Тэднийг өршөөгөөд л бардам зан байхгүй юм уу?
Ёрико: Төслийн гаднах хэн нэгнээс үүнийг сонсохоор бүр уур хүрэх юм.
Бичиг: Намар Гаргалт
Бичиг: Илдүүдийн Бүрэн Цуглуулга
Бичиг: Токио Блэйд Самэжима Абико
Ёрико: Бүгд өөр өөрийн талаас хичээсэн! Мэдээж бүх зүйл бүтнэ гэдэг маш хэцүү. Гоц авьяастан болохоороо мартчихсан байж магадгүй.
Бичиг: Өнөөдөр амттай зүйл авъя
Бичиг: Кичижоүжи Ёрико
Бичиг: Татгалзсан зурагт зохиолууд
Ёрико: чи эсвэл би 3 манга бүтээх юм бол хоёр нь муу л болно. Өөрөө дундаж юм байж бусдаас үргэлж сайн зүйл хүсдэгээ боль!
Абико: Гэхдээ багш хэтэрхий их бусдад найдсан.
Ёрико: Тэр бол үнэн! Надад ч бас сайн хийж чадаагүй зүйл олон бий. Би дотроо бүрэг юм болохоор.
Абико: Багш бүрэг юм бол би яах юм бэ? Манга байхгүй бол би нийгэмд орж чадахгүй азгүй амьтан төдий. Сонссон шүү! Жүжигчдийг нь гэртээ уриад хамт цагийг өнгөрөөсөн гээд. Шударга бус байна! Муу нийтэч хатагтай.
Ёрико: Тэрийг бол чи хүртэл чадна биз дээ?
Абико: Чадлаа юу? Би багштай адил бусадтай тэгж таарч чадахгүй. Үнэндээ би ч бас...
Ёрико: Гонгинохоо боль, хурдан зургаа зур.
Абико: Сэнсэй ч бас хэр удаан арын дэвсгэр зурах гээ вэ? Чанараа алдсан байвал би авахгүй шүү.
Ёрико: Битгий басаад байгаарай. Намайг хэдэн жил мэргэжлийн түвшинд байгаа гэж бодоо вэ?
Бичиг: Мотоциклтой хүргэлт
Абико: Үргэлж эргэлзэж байсан юм... Энэ долоо хоног амжихгүй нь гэж бодохоор л яаж ийгээд амжих юм, яагаад юм бол...
Ёрико: Хогийн цэг дээр байгаа ч гэсэн бид чинь манга уран бүтээлчид юм болохоор өөрсдийн гэсэн бахархалтай шүү дээ.
Абико: Багшийнд ч бас хугацаа нь тулахаар аймаар болдог байсан. Өглөө 9-өөс эхлээд үүрийн 4-т хүртэл дуусаж чадахгүй нь элбэг.
Ёрико: Тэр үед үнэхээр уучлаарай. Одоо бол хамаагүй дээр болсон.
Абико: Намайг ч бас уучлаарай. Нойргүйдэж, олон ажлын нэг дор хийгээд бүр ухаангүй болчхож. Зөндөө муухай зүйлс хийсэн.
Ёрико: Зүгээр дээ. Би ч бас жоохон хэтрүүлсэн. Гэхдээ өөр хүнд тэгж хэлэх юм бол шууд чамаас холбоогоо таслах учир болгоомжтой байгаарай.
Абико: Яавал хүнтэй дажгүй харилцах юм бэ?
Ёрико: Нэг нэгнийгээ ойлго.
Бичиг: 14-р хэвлэл зарагдаж эхэллээ!
Бичиг: Шибуяагийн Үр дүн Зөрчилдөөний бүлэг!
Бичиг: 50 сая гаруй хувь борлогдсон!
Ёрико: Энэ салбар чинь хамтынх. Эдгээр нь ганцаараа хийж чадахгүй ажлуудын цуглуулга шүү дээ.
Бичиг: Анхны зохиолч: Самэжима Абико Зохиолч: Гоа Найруулагч: Киндайчи Тошироү
Ёрико: Юу ч болсон бай миний манга гэнэт уйтгартай болж байна гэсэн үг биш. Сайн болох юм бол өөрийгөө азтайд тооц.
Абико: Тэгсэн ч гэсэн... Би Сайхан өдрүүдийн киног үзэн ядсан. Багшийн манга хамаагүй гайхалтай байтал.
Бичиг: Өнөөдөр Амттай зүйл авъя
Абико: Өнөөдрөөс таны доор ажиллах болно. Арын дэвсгэр дээр тийм ч сайн биш ч гэсэн хичээх болно. Би сэнсэйн том шүтэн бишрэгч. Тань шиг манга зураач болох мөрөөдөлтэй. Сайхан өдрүүд хамгийн сонирхолтой манга. Хайртай уран бүтээлээ сүйрэхийг харах нь үнэхээр хэцүү. Би хэнээс ч илүү ойлгож байна.
Ёрико: Яана даа. Бодож байгаа зүйлээ шууд хэлэх нь муу шүү. бүрэг охин минь.
Бичиг: Өнөөдөр амттай зүйл авъя
Бичиг: Телевизийн драм
Бичиг: Өнөөдөр амттай зүйл авъя 6-р анги: "Дагагч эцэст нь соёогоо ил болгосон нь! Ганц бие охиныг аварсан хүн бол..."
Ёрико: Тэр драмыг... бий болгосондоо би баяртай байдаг. Тоүкигийн жүжигчин Акуа-күний чамд өгсөн зүйл. Жүжгийн зохиолыг бичих гэж байгаа бол чамд том жишээ болж болох юм.
Бичиг: 14-р анги Дахин бичилт
Back to episodes Go home