FBI INTERNATIONAL 1-7
Лоёд: Хувцасаа тайл. Алив ээ, хонгор минь. Хувцасаа тайл.
Адела: Тэр сандраад байна.
Лоёд: Надад хамаагүй. Зүгээр л хувцасийг нь тайлуул, за юу?
Адела: Хувцасаа тайл, Павлина.
Павлина: Ус ууж болох уу?
Лоёд: Болохгүй. Тэр хувцасаа тайлахаас нааш би та хоёрын хэнд нь ч мөнгө төлөхгүй. Шийдвэрээ гарга.
Адела: Чи намайг эвгүй байдалд оруулаад байна.
Павлина: Тэр ч бас бичлэгэнд орох уу?
Адела: Царай нь орохгүй. Хэлснийг нь л хийхэд болно.
Лоёд: Туслаач. Надад туслаач.
Будапешт
Келлэт: Үнэхээр үзэсгэлэнтэй. Та энийг хардаг ч болоосой, ээж.
Жуллиан: Үгүй ээ, наана чинь мөддөө очихгүй.
Келлэт: Зүгээр л “баярлалаа, хонгор минь” гэж болно шүү дээ.
Жуллиан: Хэзээ гэртээ ирэх юм?
Келлэт: Мэдэхгүй ээ, Будапешт одоо миний гэр болсон.
Жуллиан: Үгүй ээ, үгүй гэдгийг чи мэдэж байгаа. Гэр бүл байгаа газар бол чиний гэр.
Келлэт: Би хүнтэй болзож байгаа.
Жуллиан: Унгар хүн үү?
Келлэт: Үгүй ээ, хамт ажилладаг. Манай дарга гэх юм уу.
Жуллиан: Дахиад уу? Жэйми…
Келлэт: Энэ бол ХМТ ээж ээ. Ихэнх нь хоорондоо болздог. Бас энэ удаад өөр байх болно. Тэр танд таалагдана. Тэр… тууштай.
Жуллиан: Энэ бүхний дараа, чамайг зугтсан юм шиг мэдрэмж төрөөд байна.
Келлэт: Магадгүй намайг нэг зүйл дуудсан байх.
Жуллиан: Юу?
Келлэт: Мэдэхгүй ээ. Мэдэхгүй. Би тань руу зураг явуулъя. Үүнийг зөвхөн Европт л харна.
Асториа зочид буудал
Во: Баярлалаа.
Лукакс: Зүгээр дээ.
Рэйнс: Чам шиг ирээдүйтэй байх магадлалтай төлөөлөгчийн хувьд…
Во: “Магадлалтай”?
Рэйнс: Заримдаа чи юу ч ойлгохгүй юм. Кофений залуу чамд талтай нь тодорхой байна, түүнийг болзоонд урь. Эсвэл ядаргаатай инээмсэглэлийг нь хүний нөөцөд мэдэгд.
Во: Бид аль хэдийн хоёр удаа болзсон.
Рэйнс: Тэгээд надад хэлээгүй гэж үү? Хамтрагчдаа.
Во: Товчоонд хамтрагч гэж байхгүй, Рэйнс. Чамайг мэднэ гэж бодсон юмсан.
Рэйнс: Ажил дээр хамгийн ойр байдаг хүн чинь би. За за, ингэх байсан юм уу? Би хувийн амьдралын чинь талаар огт асуудаггүй болохоор тэр байх.
Во: Үгүй ээ, чи тэгдэггүй.
Рэйнс: Бид харах болно, учир нь энэ талаараа хэлэхгүй байх чинь шударга бус.
Форрестер: Алагдсан хүн Лойд Эккерсли. Прага хотод хуурамч бичиг баримт ашиглаж байсан. Өнгөрсөн жил Холбооны мөрдөх товчооноос хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийн жагсаалтад багтсан. Хамсаатан Фред Доббинсын хамт. Хэргийн талаар Нью-Йоркоос Жесс ЛаКройс мэдээлэл хийнэ. Юу байна, Жесс?
Жесс: Скотт.
Форрестер: Бүгд цугласан байна, цаг гаргасанд баярлалаа.
Жесс: Мэдээж хэрэг. Изабель Кастил чамайг их магтдаг.
Форрестер: Сонсоход таатай байна.
Жесс: Ажилдаа орцгооё. Эккерсли, Доббинс хоёр Жэксонвилд оршин суудаг зуу гаруй охидыг хууран мэхлэж насанд хүрэгчдийн бичлэгт тоглуулсан. Бичлэгнүүд гадаадад байдаг хувийн цуглуулагчдад зориулагдсан бөгөөд АНУ-д хэн ч үзэхгүй гэж охидод амладаг байсан. Охидын ихэнхи нь 18-19 настай. Тэднийг бичлэгт орох зөвшөөрлийн хуудсанд албадан гарын үсэг зуруулаад, дараа нь хүчээр бэлгийн харьцаанд ордог байсан. Эккерсли, Доббинс нар бичлэгүүдээ өөрсдийн ажиллуулдаг “Залуу Охидын Бичлэг” цахим сайтдаа байршуулдаг байсан нь тогтоогдсон.
Во: Энд 20 охин нийлж байгаад тэднийг цагдаад мэдэгдсэн гэсэн байна.
Жесс: Тийм ээ, тэгсэн. Тэдний мэдүүлэг дээр үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, эхэлсэн. Эккерсли, Доббинс нарыг секс наймааны гурван зүйл ангиар буруутгасан. Мөн луйвар, албадлага. Шүүх хурал эхлэхээс өмнө хоёул Америкаас зугтаж чадсан. Бас болоогүй. Цагдаад мэдэгдсэн охидын бичлэгийг гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад руу нь илгээж, амыг нь таглахыг оролдсон. Мөн нэр, хаягыг нь цахим сайтад байршуулсан.
Келлэт: Охидын нэг нь амиа хорлосон юм уу?
Жесс: Тиймээ, тэгсэн. Кэйла Кланси.
Рэйнс: Эккерсли Прага хотод зураг авалт хийж байсан бол… Доббинс ойр хавьд нь байх магадлалтай гэсэн үг үү?
Жесс: Тийм гэж бодож байна. Тэд үргэлж хамт ажиллаж мөнгө олдог байсан. Тиймээс, урьдын адил хамт ажилласан байх.
Рэйнс: Эккерслиг хөнөөсөн хүн биднийг Доббинс руу хөтөлж магадгүй юм.
Жесс: Найдаж л байна.
Форрестэр: Бидэнд даатга.
Жесс: Нэг зүйл хэлэхээ мартсан байна. Би хувьдаа нэг зүйл ажигласан юм.
Келлэт: Сонсож байна.
Жесс: Тэд хоёул орчлонгийн хог шаарнууд.
Прага хот
Рэйнс: Сайн уу, Катрин.
Ейгэр: Сайн уу, юу байцгаана?
Рэйнс: Сайн.
Ейгэр: Бүгд өмнө нь Прагад ажиллаж байсан байх?
Во: Надаас бусад нь.
Ейгэр: Маш эелдэг, хамтран ажиллахад нээлттэй хүмүүс байдаг. Бидний туслалцаанд их талархаж байгаа. Гэхдээ Европын хамгийн аюулгүй хотуудын нэг учраас цагдаа нар нь жаахан сул. Мөрдөгч Марта Новак. Төлөөлөгч Рэйнс, Келлэт, Форрестэр, Во.
Новак: Танилцсандаа таатай байна, ийм нөхцөл байдалд байгаа нь харамсалтай. Танай иргэний үхэл бидэнд их гэнэтийн байсныг хэлэх хэрэгтэй байх.
Келлэт: Ямар нэг сэжүүр байгаа юу?
Новак: Харамсалтай нь, байхгүй. Тухайн бүсэд хүргэлт хийж явсан хүн хоёр удаа буун дуу гарахыг сонссон. Удалгүй ноён Эккерслигийн түрээслэж байсан студиэс нэг эмэгтэй гарч гүйхийг харсан. Гэрч тухайн эмэгтэйг тодорхой дүрсэлж чадаагүй ч 20 орчим настай гэж хэлсэн.
Келлэт: Бид студийг үзэж болох уу?
Новак: Болно оо. Би хаанаас эхлэхийг хэлж өгье. Миний ойлгосноор тэр америк хүн порно хийж байсан байх аа?
Форрестэр: Тийм ээ, гэхдээ хууль бусаар. Яагаад асуусан юм?
Новак: Прага шүү дээ. Бид бол Европийн порно нийслэл. Студийн хамгаалалт маш сайн. Хаалгыг нугаснаас нь салгах шаардлагатай болсон. Юу ч хулгайлагдаагүй. Ноён Эккерслигийн халаасанд 1000 крон байсан нь тогтоогдсон. Мөн студид байсан үнэтэй тоног төхөөрөмж, компьютерууд огт хөндөгдөөгүй.
Форрестэр: Тийм ээ. Эмзэг газартаа буудуулсныг бодоход хувийн өс хонзонтой холбоотой байх.
Рэйнс: Ширээний компьютер болон видео камер нь нууц үгтэй юм байна. Би үүн дээр ажиллаа.
Форрестэр: Ойлголоо.
Во: Эккерсли, Доббинс нарын эсрэг гаргасан хохирогч охидын нэхэмжлэлийг харлаа. Нэхэмжлэлд, сайтын эзэмшигч нь охидын бичлэгийг байршуулсаар байсан юм байна. Тус сайтыг эзэмшигч нь Эккерсли, Доббинс нартай олон удаа хамтарч ажиллаж байсан. Гэхдээ домэйн хаяг нь АНУ-д бүртгэлгүй учраас бид бичлэгнүүдийг устгах боломжгүй.
Келлэт: Би таая. Прагад бүртгэлтэй юу?
Во: Зөв. Антек Крол. Сайтыг эзэмшигч.
Форрестэр: Бид явж энэ хүнтэй ярилцлаа. Чи хамт явах уу, эсвэл…?
Новак: Хэрэгтэй гэсэн зүйлээ хийцгээ. Дараа нь надад мэдэгдээрэй.
Форрестэр: Сонсоход таатай байна.
Новак: Америк нударганы цохилт.
Форрестэр: Явцгаая.
Келлэт: Сууцгаа.
Форрестэр: Чи явж бай. Антек Крол. ХМТ.
Антек: Чехээр ярих. Та нарыг ирнэ гэж бид мөрийцсөн юм. Би ялчихлаа.
Форрестэр: Тэгэхээр, чи Лойд Эккерслийг таньдаг байсан.
Антек: Тийм ээ, “байсан”. Өнгөрсөн цаг дээр. Биднийг шүүхэд өгөхөд би түүнтэй болон Доббинстой бүх харилцаагаа тасалсан.
Форрестэр: Тэгвэл Эккерсли Прага хотод порно зураг авалт хийж байсан нь зүгээр л… тохиолдол уу?
Антек: Тийм ээ, үнэн. Олон хүмүүс энд порно зураг авдаг. Прага бол Европын төв. Мэдээлэл технологи хөгжсөн, хүүхнүүд нь ч үзэсгэлэнтэй. Бас бид коммунистуудын дарангуйллаас гарч бэлгийн эрх чөлөөг олж авсан.
Келлэт: Чи аялал жуучлалаар ажиллах ёстой байж.
Антек: Хөгжилтэй юм. Таалагдаж байна.
Форрестэр: Эккерсли эндээс олдсон нь Доббинс ойрхон байгаа гэсэн үг. Түүнийг эрэн сурвалжилж байгаа. Тийм ч амархан явчихгүй болохоор чи тэрнийг ямар хархны нүхэндээ нуусныг гайхаж байна.
Антек: Би тэрэнтэй холбоо бариагүй. Бас тэдгээр залуус бол… Өө, юу гэдэг билээ? “АНУ-аас хасагдсан”. Бүрэн цэвэршсэн Америкийн тэнэглэл. Тэр хүүхнүүд юунд гарын үсэг зурж байгаагаа мэддэг ч, сүүлд нь харамсдаг.
Келлэт: Тэр охид юунд гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй.
Антек: Миний ажил, миний хийдэг зүйл бол эмэгтэй хүний зан авирыг өөр өнцгөөс харах. Сайхан ааштай, хоёр нүүртэй хүмүүсийн ярихыг ч хүсдэггүй зан чанар.
Келлэт: Яагаад охидын бичлэгийг сайтдаа байршуулахаа болиогүй юм? Шүүхийн шийдвэр гарч, хувийн хүсэлт өгсөн байхад хүртэл?
Антек: Ажил дээрээ санал хүсэлтийн хайрцаг байрлуулвал, чамд мэдэгдэнэ ээ.
Форрестэр: Чамайг бидэнтэй хамтарч ажиллаасай гэж хүсэж байна.
Антек: Юуны төлөө? Яах гэж? Чи яг тэр Америк хуульчид шиг намайг барихыг оролдож байна. Энд чамд тэгэх эрх байхгүй.
Форрестэр: Тэрийг чамаар хэлүүлтгүй мэднэ.
Антек: Чи энд Америк чанга эр болох гэж л ирсэн. Яриа дууссан. Явцгаа.
Келлэт: Эккерслиг хөнөөсөн хүн ганц Доббинсыг хайж байгаа юм биш, тэр чиний араас ч явж байж мэднэ.
Антек: Тиймээс л, надад энэ залуус байна.
Келлэт: Амжилт хүсье.
Антек: Баяртай.
Во: Амиа хорлосон эмэгтэйн талаар хэдэн зүйл олж мэдлээ.
Келлэт: Кайла Клэнси.
Во: Тиймээ. Сонирхолтой нь, Кайлагийн аав Жим Клэнси нь Тулса хотод амьдардаг, тэтгэвэрт гарсан цагдаа юм байна.
Форрестэр: Өөр юм байна уу?
Во: Тэр хоёр хоногийн өмнө Прага хотод ирсэн.
Форрестэр: Новш гэж.
Форрестэр: Бүх зүйл зүгээр үү?
Келлэт: Энэ хэргийн хувьд гэвэл таамаглаж байснаар маш сайн байгаа. Би зүгээр л гэрээ санаж байна, гэр бүлээ санаж байна. Цагийн зөрүү нь заримдаа новшийн санагддаг. Ээжийн төрсөн өдөр дээр очиж чадаагүй. Тэр сэтгэл дундуур байсан.
Форрестэр: Хүсвэл амралтаа авч болно шүү дээ.
Келлэт: Баярлалаа. Бодож үзнэ ээ.
Форрестэр: Жим Клэнси.
Клэнси: За.
Форрестэр: Төлөөлөгч Форрестэр, Келлэт. ХМТ.
Келлэт: Прагад яах гэж ирсэн юм?
Клэнси: Амрахаар.
Келлэт: Ганцаараа юу?
Клэнси: Тийм ээ.
Форрестэр: Таны охин Кайлагийн шүүхэд өгсөн залуусын нэг болох Лоёд Эккерсли өчигдөр алуулсан. Прагад.
Клэнси: Энэ талаар би юу ч мэдэхгүй.
Келлэт: Энд хэр удахаар төлөвлөж байна?
Клэнси: Удна аа.
Келлэт: Та хоёр хоногийн өмнө тасалбараа захиалсан. Онгоц хөөрөхөөс таван цагийн өмнө.
Форремтэр: Жим, та 25 жил цагдаагаар ажилласан. Яагаад энэ талаар асуугаад байгааг та ойлгож байгаа.
Клэнси: Тийм гэж бодож байна.
Форрестэр: Эккерслиг хөнөөхөөр Прагад ирсэн хүн Доббинсийг ч бас хөнөөх магадлалтай.
Клэнси: Тэгээд би яах ёстой юм? Сэргийлэхэд чинь туслах уу?
Форрестэр: Таныг алдаа хийгээсэй гэж хүсэхгүй байна. Аль хэдийн хийчихээгүй бол.
Клэнси: Эккерсли, Доббинс хоёр Кайлаг сүрдүүлсэн. Бичлэгний үеэр ч тэр, дараа нь ч тэр. Би тэр хоёр новшийг шийтгүүлэхийн тулд хуульчдад бүх мөнгөө үрсэн. Харин тэр сайтыг эзэмшдэг чех новш түүний бичлэгийг устгаагүй. Амиа хорлосных нь дараа, манайх руу хайрцаг шоколад явуулсан. “Үүрд баяртай” гээд биччихсэн байсан.
Келлэт: Ийм зүйл туулсанд чинь харамсаж байна.
Клэнси: Тийм ээ, тэгэхээр би юу ч мэдэхгүй. Харин Эккерслиг хөнөөсөн хүнийг олвол надад мэдэгдээрэй, би түүн рүү хайрцаг шоколад илгээнэ.
Форрестэр: Бид Жим Клэнсиг хяналтандаа авах хэрэгтэй. Чамд даатгалаа.
Ейгэр: Хэрэв боломжтой бол.
Новак. Ямар зорилгоор?
Келлэт: Клэнси энд зүгээр ч нэг ирээгүй. Тиймээс, Доббинсийг хөнөөхөөс нь сэргийлэх хэрэгтэй.
Форрестэр: Хэрэв Эккерсли гол бай нь байсан бол тэр аль хэдийн Оклахама руугаа буцах байсан.
Новак: Ноён Доббинсийн талаар судлах тусам, найз шигээ төмсөгөндөө буудуулаасай гэж хүсэж байгаа ч, Прагад дахиад аллага гарах ёсгүй.
Ейгэр: Ноён Клэнсиг тагнахаар баг томилох уу?
Новак: “Баг” гэнэ ээ? Тэр жаахан асуудалтай. Би хоёр л мөрдөгч өгч чадна. Жирийн хувцастай. Илүү цаг байхгүй.
Ейгэр: Болж байна.
Рэйнс: Сайхан мэдээ сонох уу? Үгүй юу? Тэгэхээр, Эккерслигийн камерийн дэлгэц дээр нууц үг болох хоёрхон тоон дээр хурууны хээ байсан. Дөрөв бас хоёр. Тэгээд бид дөрвөн оронтой тооны бүх хослолыг туршиж үзсэн.
Форрестэр: Андре, энэ талаараа Будапештид очоод шар айраг уунгаа надад тайлбарлаж болно. Одоо жаахан хураангуй.
Рэйнс: Ойлголоо. Намайг дагаад яваарай.
Лоёд: Хувцасаа тайл. Алив ээ, хонгор минь. Хувцасаа тайл.
Келлэт: Бичлэгээ зогсоож болно.
Рэйнс: Өөр бичлэг байгаагүй.
Келлэт: Сайн.
Во: Охины мэдээллийг олсон. Зургийг орон нутгийн бүх цагдаа руу явуулсан. Нэг нь түүнийг таньсан байна. Павлина Дудак. Тэр бидэнтэй уулзахыг зөвшөөрсөн. Гэхдээ гэрээсээ өөр газарт. Зураг авалтанд орох гэж байсан тухайгаа гэр бүлдээ мэдэгдэхийг хүсэхгүй байгаа.
Форрестэр: За, та хоёр очоод ярилцчих.
Ейгэр: Санал нийлэх үү?
Новак: Тийм.
Форрестэр: Келлэт.
Во: Бидэнтэй уулзахаар ирсэнд баярлалаа, Павлина.
Павлина: Тэрнийг хэн буудсаныг би мэдэхгүй.
Во: Чи юу харсан бэ?
Павлина: Юу ч хараагүй. Хаалганы хонх дуугарсан. Тэр нээхээр явсан. Орон дээрээс юу ч харж чадаагүй.
Рэйнс: Эккерслийг мэддэг болоод хэр удаж байсан бэ?
Павлина: 15 минут. Би түүнийг хараад л алдаа хийснээ мэдсэн. Аюултай хүн дээр ирснээ ойлгосон. Би яг л… бидэнд нэг хэллэг байдаг. “Нүцгэн гараараа могойнд хүрэх”.
Рэйнс: Энэ хүн тэнд байсан уу?
Павлина: Байгаагүй.
Рэйнс: Тэгвэл энэ хүн? Студид очихдоо гадаа нь хараагүй юу?
Павлина: Үгүй ээ, тэнд Аделагаас өөр хэн ч байгаагүй.
Во: Адела гэж хэн бэ?
Павлина: Тэр охидыг олж өгдөг… насанд хүрэгчдийн бичлэг хийдэг залууст. Тэр студид надтай хамт байсан.
Во: Тэр Эккерслитэй хамт хаалга тайлахаар явсан уу?
Павлина: Үгүй ээ, бид хоёул буун дуу сонссон. Биднийг хаалга руу очиход тэр шалан дээр хэвтэж байсан. Тэгээд бид зугтсан. Тэр даруй.
Во: Аделагийн овог хэн бэ?
Павлина: Намайг хэлснийг тэр мэдэх болов уу?
Во: Түүнд чамаас том зовох асуудал байгаа гэж бодож байна.
Павлина: Бузек.
Рэйнс: Бидэнд түүний утасны дугаар болон бусад мэдээлэл нь хэрэгтэй байна.
Павлина: За. Би нэг аймшигтай зүйл хэлж болох уу? Түүнийг алагдсанд би жаахан ч гэсэн баяртай байгаа. Би тэр бичлэгт ороход бэлэн байсан. Харин одоо энэ ачааг үүрч амьдрах шаардлагагүй боллсон.
Рэйнс: 16-р байр, хоёр давхарт.
Новак: Та нар орцгоо. Бид хүлээж байя.
Форрестэр: Адела Бузек. Англиар ярьдаг уу?
Адела: Тийм ээ.
Форрестэр: ХМТ. Нэг тийш явах гэж байсан юм уу?
Адела: Тийм ээ, явах гэж байсан.
Форрестэр: Лоёд Эккерсли. Түүнд юу тохиолдсон юм?
Адела: Та нарыг мэднэ гэж бодож байна.
Форрестэр: За, арай өөрөөр асууя. Түүнийг яаж алагдсан талаар ямар нэг зүйл мэдэх үү?
Адела: Мэдэхгүй.
Форрестэр: Тэгвэл, яагаад хотоос гарах гэж байсан юм?
Адела: Энд аюултай байх юм шиг санагдсан. Гэхдээ би түүнийг хэн бас яагаад хөнөөсөн талаар юу ч мэдэхгүй.
Келлэт: Эккерслиг мэддэг болоод хэр удаж байсан бэ?
Адела: 3 сар.
Келлэт: Түүнд хэдэн охин олж өгсөн?
Адела: 20, 25. Гэхдээ ер асуудал гарч байгаагүй. Тэд үргэлж бэлнээр төлдөг.
Келлэт: “Тэд” гэж хэн юм?
Адела: Нөгөө америк нь.
Рэйнс: Энэ үү?
Адела: Тийм ээ. Мөн байна.
Келлэт: Түүнийг хаанаас олж болох уу?
Адела: Хэлж болно оо.
Келлэт: Баярлалаа.
Адела: 12000 крон өгвөл.
Форрестэр: Юу?
Адела: Энэ бол охидийг олж өгдөг хөлс. Бохир америкчуудыг олж өгөхөд ч ялгаагүй.
Келлэт: Хамгаалалт сайтай юм.
Рэйнс: Түүнийг гэртээ байгаа гэж найдъя. Хэрэв тэр биднийг алсаас ажиглаж байгаа бол азгүй л байна даа.
Форрестэр: Фред Доббинс.
Во: Болгоомжтой. Суудлын бүс.
Форрестэр: Зогс!
Доббинс: За.
Форрестэр: Өвдөг дээрээ сөгд.
Форрестэр: Гараа толгойныхоо ард ав. Төлөөлөгч Скотт Форрестэр. ХМТ.
Доббинс: Бурхан минь. Нээрэн үү?
Форрестэр: Өгзөгөө хөдөлгө.
Форрестэр: Чиний найз Лоёдийг хэн хөнөөсөн юм? Чи юү? Хөөе би чамтай яриад байна.
Доббинс: Надад та нартай ярих зүйл байхгүй. Би гавтайгаа нутаг буцна. Америкт очоод хуульчтайгаа ярилцаад, тустай гэж үзвэл мэдүүлэг өгч болох юм. Тэр болтол, миний хэлж чадах зүйл гэвэл онгоцонд би цагаан хоол иднэ.
Форрестэр: Тийм ээ, чамайг Америк руу буцаана. Гэхдээ нислэгийн турш бидний хяналтан дор байх ёстой. Онгоц Нью-Йоркт түр зогссон ч бай. Бидэнд хэдэн бичиг баримт цэгцлэх шаардлгага гарах учраас тэр хооронд чи Засан Хүмүүжүүлэх төвд хэдэн сарын турш байх хэрэгтэй болно. Чамайг ямар бүлэглэлд байдгийг мэдэхгүй ч, тэднийг сайн гэж найдъя, учир нь Засан Хүмүүжүүлэх Төв тийм ч таатай газар биш.
Доббинс: За за, би ойлголоо. Лоёдыг хэн хөнөөснийг мэдэхгүй. Би биш гэдгийг л мэдэж байна.
Келлэт: Ямар нэг заналхийлэл ирсэн үү?
Доббинс: Буруутгагдсанаас хойш надад өдөр бүр заналхийлэл ирдэг болсон. Тэр охид мэдэж байсан…
Келлэт: Бид таны хэргийг дахин хэлэлцэх гэж ирээгүй.
Форрестэр: Жим Клэнси. Тэр чамайг заналхийлсэн үү?
Доббинс: Бурхан минь, энэ залуу юу? “Чи миний охиныг амиа хорлоход хүргэсэн”. Би тэгчихсэн юм шиг л. Би бүсгүйчүүдтэй нэг оронд байхдаа зөвшөөрч байгааг нь шууд л мэддэг. Надад итгэ, тэр үнэхээр…
Келлэт: Асуултанд хариул. Бас энэ хэнд ч хэрэггүй, новшийн уран зөгнөлөө өөртөө л хадгал. Ойлгов уу?
Форрестэр: Дахиад асууя. Тэр чамайг заналхийлсэн үү?
Доббинс: Тэр тэгээгүй ээ, харин нөгөө охин нь бол тэгсэн.
Форрестэр: “Нөгөө охин” гэнээ?
Доббинс: Тийм ээ, Элла. “Би чамайг хойноос чинь буудахгүй, учир нь чи хэн гохыг нь дарахыг харах ёстой”. Нэг иймэрхүү зүйл нийтэлсэн байсан. Тийм ээ, би хэлсэн дээ, надад маш олон заналхийлэл ирдэг. Хүмүүс намайг мангас шиг л хардаг.
Во: Элла Клэнси. 20 настай. Тулса хотод амьдардаг. Цахим хуудас нь байдаг л нэг өсвөр насны охиных шиг байсан. Найзууд, ангийн хүүхдүүд гээд онц зүйл байхгүй. Удалгүй эгч нь нас барснаас хойш оруулдаг нийтлэлүүд нь өөрчлөгдсөн. Кайлагийн дурсгалд зориулсан зурагнууд, маш олон урам зориг өгөх ишлэлүүд, ихэнхи нь уй гашуу, гарз хохирлын талаар. Тэгээд 6 сарын өмнө энийг нийтэлсэн. Тайлбар нь, “Дасгал сургуулилт төгс болгодог”. Хоёр 7 хоногийн өмнө нэг бичлэг оруулсан. “Европд явж байна”. Энийг Мадридад авсан.
Элла: Би Испанид байна. Хэдий үзэсгэлэнтэй газар байгаа ч Кайла хажууд минь байхгүй болохоор бүх зүйл утгагүй санагдаж байна. Түүнийг үхэлд хүргэсэн новшнууд одоо ч тэнд өөрсдийн жигшүүрт амьдралаараа амьдарцгааж байгаа. Гэхдээ тэд шангаа хүртэнэ. Шангаа хүртэнэ.
Рэйнс: Элла 4 хоногийн өмнө Польшоос галт тэргээр Прагад ирсэн байна.
Форрестэр: Жим Клэнсиг ажиглаж байгаа цагдаа нар ямар нэгэн зүйл мэдээлсэн үү?
Рэйнс: Хагас цагийн өмнө, зочид буудлын үүдний танхимд байхыг нь харсан байналээ. Ийш тийш алхаад утсаар ярьж байсан гэсэн.
Форрестэр: Явцгаая.
Форрестэр: Жим. Элла Прагад байгааг бид мэднэ. Юу болоод байгаа юм?
Клэнси: Та нар түүнийг харсан уу? Түүнтэй ярьсан уу?
Форрестэр: Харин өөрөө?
Клэнси: Үгүй ээ, гэхдээ би учрийг нь олно, би учрийг нь олж чадна.
Форрестэр: Суучих.
Келлэт: Жим, юу болоод байгааг хэлчих. Бид туслаж чадна. Бид тантай л адил хууль сахиулагчид. Ямар нэг зүйл хийнэ гээд цаг алдах тусам Эллаг эрсдэлд оруулна. Бид танд тусламаар байна. Эллад тусалъя.
Клэнси: Би түүний хаана байгааг мэдэхгүй.
Келлэт: Гэхдээ тэр Прагад байгаа.
Форрестэр: Тэр тантай холбогдсон уу?
Клэнси: Дөрөв хоногийн өмнө би түүнийг энд ирж байгааг мэдсэн. Тэр ямар нэг аргаар Эккерслиг бичлэгээ дахин хийж байгааг олоод мэдчихсэн.
Форрестэр: Түүнтэй хэзээ ярьсан бэ?
Клэнси: Өчигдөр. Тэрнээс хойш утас нь унтраатай байгаа болохоор…
Форрестэр: Тэр залгахдаа юу гэж хэлсэн бэ?
Клэнси: Кайлаг нас барснаас хойш хэлдэг байсан зүйлээ хэлсэн. Кайлаг үхэлд хүргэсэн гурван залуу хариуцлагаа хүлээх ёстой.
Келлэт: Тайвшир даа.
Клэнси: Би охидоо хоёуланг нь алдмааргүй байна.
Форрестэр: За тэгэхээр, Элла Прагад байгаа бол тэр гурав дахь бай болох Антек Кролын араас явж байх магадлалтай. Тэр бол Кайлагийн бичлэг тавигдсан сайтын эзэн.
Келлэт: Түүний ажлын өрөө тэр саарал байранд байдаг.
Форрестэр: Бүгдэд чинь Эллагийн зураг байгаа биз дээ?
Рэйнс: Тийм ээ.
Форрестэр: За, тарцгаая. Сэрэмжтэй байцгаагаарай.
Келлэт: Антек тэнд байна. Байна уу, ээж. Бүх зүйл зүгээр үү?
Жуллиан: Бидний сүүлийн яриа нилээн тааламжгүй дууссан гэдгийг хэлмээр байна. Энэ баасан гарагт бидний хувьд тун хэцүү ой тохиож байна. Цаашдаа ч ийм байх болно, хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Келлэт: Би явах хэрэгтэй байна, ээж. Элла?
Элла: За.
Келлэт: Төлөөлөгч Жэйми Келлетт, ХМТ. Цүнхэнд чинь юу байгаа юм?
Элла: Юу ч байхгүй.
Форрестэр: Жэйми! Жэйми!
Келлэт: Юу ч байхгүй юм бол хогийн савны ард шидчих.
Элла: Юу?
Форрестэр: Жэйми.
Келлэт: Одоо.
Форрестэр: Элла?
Келлэт: Тийм ээ.
Форрестэр: Юу болсон юм?
Келлэт: Юу ч болоогүй. Аавтай нь ярилцах хэрэгтэй.
Новак: Түүнийг гавлахгүй юм уу?
Келлэт: Үгүй ээ, зүгээр л нүд салгалгүй харж байхад болно. Аавыг нь ирэхээр хооронд нь уулзуулж болохгүй шүү.
Новак: Мэдээж.
Элла: Юу болоод байгаа юм?
Келлэт: Зүгээр сууж бай. Юу ч битгий ярь.
Во: Тэр хэрэгээ хүлээсэн үү?
Келлэт: Үгүй ээ.
Во: Зөн совин чинь юу гэж байна?
Келлэт: Мэдэхгүй л байна.
Во: Тэгэхээр, ямар төлөвлөгөөтэй байна?
Келлэт: Аавтай нь ярилцана.
Во: Тэр үүнд оролцохыг хүсэхгүй бол яах юм?
Келлэт: Тэгвэл бид онгоцондоо суугаад орон нутгийн цагдаа нарт үүнийг хариуцуулна. Бид Доббинсийг барьсан. Энэ бидний энд ирэх гол зорилго байсан.
Ейгэр: Жим Клэнси ирлээ. Тэр байцаалтын өрөөнд байгаа.
Форрестэр: Хийцгээе.
Келлэт: Би ганцаараа ярилцъя.
Форрестэр: Яагаад?
Келлэт: Холбоо тогтоомоор байна. Хэрэв хаашаа ч хөдлөхгүй байвал, чи ирээд яриаг дуусгаж болно.
Форрестэр: За за.
Келлэт: Тэгэхээр Жим. Бид Эллаг олсон.
Клэнси: Тэр зүгээр үү?
Келлэт: Тийм ээ, жаахан айчихсан байгаа.
Клэнси: Би түүнтэй ярилцмаар байна. Гуйя.
Келлэт: Арай болоогүй. Та 25 жил цагдаагаар ажилласан. Хэрхэн явагддагийг нь мэднэ. Та хоёрын нэг Эккерслиг хөнөөсөн байх магадлалтай гэж бид үзэж байгаа.
Клэнси: Би охинтойгоо уулзмаар байна.
Келлэт: Юу ч битгий ярь. Зүгээр миний хэлэхийг сонс. Хүн амины хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээхээс нааш бид мөрдөн байцаалтын бүх процессийг даван туулж чадна. Тэгээд эцэст нь хэрэг хаагдана. Хэрэв Элла биш та түүнийг хөнөөсөн бол яг одоо цаг нь.
Клэнси: Би хийсэн. Би Эккерслиг буудсан.
Келлэт: За. Та түүнийг хөнөөх зорилгоор Нерудова гудамжинд байдаг студид нь очсон уу?
Клэнси: Үгүй ээ. Би ярилцах гэж тэнд очсон.
Келлэт: Тэгээд түүнийг хаалга тайлахад юу болсон юм?
Клэнси: Би түүнийг хараад… бидэнд учруулсан зовлонгоо ухаараасай гэж хүссэн бас тэр Кайлаг амиа хорлоход хүргэсэн.
Келлэт: За. Тэр бууг чинь хараад, дайрсан уу?
Клэнси: Дайрсан. Тэгээд буу газар унасан.
Келлэт: Хоёр удаа юу? Хоёр удаа буудсан уу?
Клэнси: Тийм ээ. Эхний удаад би өөрийгөө хамгаалах гэж буудсан. Тэгээд тэр , “Би чамайг ална” гэсэн.
Келлэт: Тэр өдөр яагаад буутай очсон юм?
Клэнси: Эккерсли манай гэр бүлийг заналхийлсэн. Ял шийтгүүлсэн оргодол байсан болохоор өөрийгөө хамгаалах ёстой гэж мэдэрсэн. Тэр юу ч хийж мэднэ.
Келлэт: Элла таныг Эккерслитэй очиж ярилцах гэж байгааг мэдсэн үү?
Клэнси: Мэдээгүй.
Келлэт: Тэгэхээр тэр Прагад өөр зорилгоор ирсэн байх нь ээ?
Клэнси: Тийм ээ, аялахаар.
Келлэт: Дараа нь түүнд Эккерслид тохиолдсон явдлын талаар хэлсэн үү?
Клэнси: Үгүй ээ, нэг ч үг цухуйлгаагүй. Бас би маш их гэмшиж байна.
Ейгэр: Тэр хэргийг үүрчихлээ.
Ейгэр: Баярлалаа, Марта. Хийсэн зүйлд чинь баяртай байна. Тэд Клэнсиг хүний амь бүрэлгэсэн хэргээр буруутгах болно. Доббинсын хувьд, тэр одоо биднийх. Тэдэнд хүн амины хэрэг л чухал.
Келлэт: Клэнсид хэдэн жил өгөх бол?
Ейгэр: Ихдээ хоёр жил. Мөрдөгч Новак Кайлад тохиолдсон нөхцөл байдлын талаар шүүгчид бүгдийг хэлнэ гэж амласан.
Келлэт: Клэнси Эллатай ярилцахыг хүссэн.
Ейгэр: Тийм ээ, тэд үүнийг зөвшөөрсөн. Өөр асуух зүйл байна уу?
Форрестэр: Байхгүй ээ.
Ейгэр: Сайн байна. Тэд үр дүнд баяртай байгаа, мөн бидний туслалцаанд их талархсан.
Во: Рэйнс Эккерслигийн компьютероос ямар нэгэн зүйл олсон байна.
Рэйнс: Тэгэхээр, бид эцэст нь Эккерслигийн хатуу дискэнд нэвтэрч чадсан. Тэр ихэвчлэн харанхуй веб дээрх сайтуудад бичлэгээ байршуулдаг байсан. Зорилго нь хост сайтын серверийн хаана байрлаж байгааг олох байсан…
Форрестэр: Андре.
Рэйнс: Дээрээс нь бид Кайла болон Эккерсли, Доббиинс хоёрыг шүүхэд өгсөн бусад охидын бүх бичлэгийг устгаж чадсан.
Во: Нээрэн үү?
Рэйнс: Тийм ээ. Мөн порно кино сонирхогчид болон Антек Крол нарын хооронд мөнгө угаах хэргийн талаарх чухал нотлох баримт олсон. Бүх мэдээллийг мөрдөгч Новакт шилжүүлэн өгсөн.
Во: Үнэхээр сайхан мэдээ байна. Рэйнс, сайн ажиллаа.
Рэйнс: Гэхдээ бичлэгнүүд хэзээ нэгэн цагт, хаа нэгтээ гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Интернэт шүү дээ.энэ яг л утаа барихтай л адил.
Форрестэр: Гэхдээ л, сайн ажиллаа.
Ейгэр: Эллаг аавтай нь уулзуулах цаг боллоо.
Клэнси: Сайн уу, хонгор минь.
Келлэт: Зүгээр дээ. Тэдэнд ганц хором өгч болох уу?
Клэнси: Охин минь.
Форрестэр: Түүнд юу гэж байгаа бол?
Келлэт: Охиндоо ямар их хайртайгаа хэлж байгаа байх.
Рэйнс: Явцгаая. Алив.
Доббинс: Хөөе, хөөе! Би энэ хүмүүстэй явмааргүй байна.
Новак: Ноён Доббинс, бид Америкийн иргэдийг улсад нь шилжүүлэн өгөх гэрээтэй.
Доббинс: Тэгвэл би танай улсаас албан ёсоор орогнол хүсч байна.
Новак: “Орогнол” гэнэ ээ? Энергийн ундаа билүү? Тэр та нарых.
Рэйнс: Хөдлө, алив.
Форрестэр: Би гадаадад ажиллаж байгаад замаа алдсан хүмүүсийг харж байсан. Неаполь дахь нууц ажиллагааны төгсгөлд би бараг л тэгсэн. Тиймээс зүгээр л, луужингаа зөв тохируулахыг хичээ.
Келлэт: Бид хүн амины хэргийг шийдэж, Доббинсыг барьсан. Үнэхээр сайхан өдөр байна.
Форрестэр: Би хэлдэгээ хэлсэн.
Келлэт: Би хэд хоног амрана гэж бодож байгаа. Чиний санал болгосноор.
Форрестэр: Харих гэж байгаа юм уу?
Келлэт: Үгүй ээ, Прагад үлдэнэ. Газар үзнэ.
Форрестэр: За за. Жэйми. Сайн байна. Жэйми. Надад хэлмээр байгаа зүйл байна уу?
Келлэт: Байхгүй ээ, гэхдээ баярлалаа. Одоо яах гэж байна?
Элла: Норвеги явна. Тэнд манай хамаатнууд байдаг. Кайла үргэлж тэнд очихыг хүсдэг байсан. Очно гээд мөнгө хурааж байсан. Надад түүний чандар байгаа.
Келлэт: Автобус чинь хөдлөх гэж байх шиг байна.
Элла: Та эгчтэй юу?
Келлэт: Надад байсан. Яваад өөрийнхөөрөө амьдар. Кайла, аав хоёр чинь үүнийг л хүсч байсан.
Back to episodes Go home