Oshi no Ko_S02_E01

Эр Өгүүлэгч: Эрт дээр үед нэгэн том дайн болж байв. Алдарт дайчид өөрсдийн итгэл үнэмшил, зүрх сэтгэлийн хүсэл тэмүүлэлтэй хөтлөгдөн тулалдсаар байсан боловч тэр тулаан ялагчтай болж чадсангүй. Дэлхийн хувь заяаг шийдэх 21 илд Алс Дорнодод тархав. Энэ түүх бол нэгэн залуу ганц илдийг олж авахын тулд эхэлнэ.

Бичиг: Блэйд

Бичиг: Цүрүги

Бичиг: Кизами

Бичиг: Монмэ

Бичиг: Тоүки

Бичиг: Саяа гүнж

Бичиг: Токио Блэйд

Бичиг: Жүжигчилсэн тоглолт

Акуа /Тоүки/: Саяа гүнж ээ.

Аканэ /Саяа гүнж/: Тоүки...

Акуа: Энэ түүх бол уран зохиол.

Бичиг: Тоүки Хошино Акуа (16)

Бичиг: Саяа гүнж Курокава Аканэ (17)

Бичиг: 2.5D жүжигчилсэн тоглолт "Токио Блэйд" Бэлтгэлийн эхний өдөр

Тошироү: Энэ хүрээд дуусгая. 10 минутын амралт авцгаая.

Бичиг: Арима Кана (17) Цүрүги

Бичиг: Нарүшима Мэлт (16) Кизами

Бичиг: Камошида Сакүяа (22) Монмэ

Тошироү: Курокава чамтай ярилцаж болох уу?

Аканэ: За!

Бичиг: Хошино гэр бүл

Руби: Шинэ В Комачигийн анхны амьд тоглолтоос хойш улирал солигдож дөрвөн сар өнгөрлөө. Түүнээс хойш бид олон жижиг тоглолт хийж, интернет дээр бичлэг оруулж, бага багаар шүтэн бишрэгчдээ нэмж байгаа. Ахын минь хувьд бол жүжигчин болохгүй гэсэн мөртлөө ажил хийгээд л байдаг, үнэнийг хэлэхэд юу бодож байгааг нь сайн мэдэхгүй. Өө тийм! Ах хөөрхөн найз охинтой болсон. Зурагтын шоунаас болж үерхэж эхлээд энэ удаа миний сэнпайн орох жүжигт хамт тоглох бололтой байсан. Гэхдээ өөрөө бол ажлын харилцаа л гэж хэлсэн. Хогийн залуу, охидын дайсан гэж би бодож байна.

Бичиг: Хошино Гэр бүлийн Булш

Руби: Би маш сайн байгаа. Нэг л өдөр ээжийн гарч чадаагүй бүнхэр тайзны дээр зогсох хүртлээ айдолоо үргэлжлүүлсээр байх болно.

Бичиг: Хошино Руби (16) Айдолын хамтлаг "В Комачи"

Руби: Харж байгаарай, ээж ээ.

Акуа: 50 сая гаруй хувийн эргэлттэй алдартай манга болох Токио Блэйд бол Япон даяар янз бүрийн бүлгүүд хоорондоо тулалдаж хоорондоо нөхөрлөлийг олж авдаг энгийн нэг тулаантай түүх. Арима бол гол дүрийн Шинжүкү бүлгийн гишүүн бөгөөд Аканэ болон бидний оршдог Шибуяа бүлэгтэй тулалддаг.

Бичиг: 14-р хэвлэл Самэжима Абико Токио Блэйд

Акуа: Энэ удаагийн тоглолт бол энэ хоёр бүлгэмийн тулалддаг Шибуяагийн мөргөлдөөн бүлгээр хийгдэнэ. Би Ариматай сүүлийн хэсэгт тоглох юм байна.

Аканэ: Кана-чантай жоохон бага хэсэг дээр гарсан нь харамсалтай байна уу? Кана-чантай бол дотно харагдсан. Урьдчилсан уулзалтад хүртэл хамт ирсэн.

Акуа: Эсрэгээрээ. Тэр жүжиглэлтийн талаар ярихаар нухацтай болоод аймаар байдаг. Өөр өөр хэсэг дээр гарах юм бол түүний үглэхийг сонсохгүй амар байх болно.

Аканэ: Энэ чинь... Гэхдээ хөгжилтэй байгаа биз дээ? Жүжиглэлтийг би бол үүрд хийж чадна.

Акуа: Болиод өг. Зөвхөн жүжиглэх дуртай хүмүүс л үүнийг зөвшөөрнө.

Аканэ: Чамд тийм хүсэл байхгүй юм уу?

Акуа: Үгүй. Тайзан дээр гарч ирдэг хүмүүс жүжиглэх дуртай бөгөөд тэд бүгд жүжиглэхдээ чин сэтгэлээсээ ханддаг. Би бол өөр. Жүжиглэлт бол Аигийн үнэнд очих өөр нэг арга төдий.

Бичиг: Лала Лай театрын компанийн ахлах Токио Блэйдийн найруулагч Киндайчи Тошироү (56)

Акуа: Лалай Лай театрын компанийн ахлах, Киндайчи Тошироү... Аид ямар нэг нөлөө үзүүлсэн хүнтэй ойртмоор байна. Удахгүй амралт дууслаа.

Аканэ: Тийм ээ... Хүлээ. Явцгаая.

Сакүяа: Ямар ч хуульгүй Шинжүкү ганцхан нэг хүний удирдлага дор нэгдсэн бололтой. Нэр нь Блэйд байх аа.

Рёүма: Өө сонирхолтой юм. Би ямар хүн болохыг нь харчхаад ирье.

Норио: Бодохгүйгээр тулаан эхлүүлэхээ больж болох уу?

Сакүяа: Би цуг явж болох уу?

Сумиаки: Энэ удаа муу жүжигчин алга даа.

Кана: Монмэ...

Бичиг: Шидэт урсгалын төлөөлөгч Токио Блэйд гүйцэтгэх продюсер Райда Сумиаки (35)

Мэй: Миний тангараг өргөсөн илд бол Ивадачи. Тангараг өргөсөн сэлэм бүр өөрийн гэсэн хүсэл зоригтой.

Сумиаки: Урт хугацааны туршлагатай Арима-чан болон Лала Лайн бүх хүн жүжиглэж чадна гэдэг нь тодорхой.

Мэй: Тангараг өргөсөн илдүүдийн хүсэл үү?

Коюүки: Тийм байлаа юу?

Сумиаки: Мэлт-күний, Сайхан өдрүүдийн жүжиглэлтийн харчхаад юу болох гэж бодсон ч дажгүй байна.

Мэлт: Миний эсрэг, Кизами-Шинжүкүгийн хамгийн хүчтэй тулаанч- гэмтэхгүй өнгөрнө гэж байхгүй шүү.

Сумиаки: Акуагийн анхны тайзны тоглолт гэж сонссон ч ойр орчмоо сайн мэдэрдэг учраас алдаа алга.

Акуа: Чамайг өөрийгөө хэр гутаах эсэх нь надад хамаагүй. Тийм учраас Саяа гүнжийн нэр хүндэд халдаад үзээрэй.

Тошироү: Кабураги хүмүүсийг илгээхдээ зөв сонголт хийдэг.

Акуа: Чи л...

Мэлт: Дотооддоо зөрчилдөж байх цаг алга, Тоүки. Хэрэв бид хөдлөхгүй бол

Сумиаки: Арима-чан болон Аканэ-чан гэх хоёр залуу гоц ухаантнуудын өрсөлдөөн болох нь дамжиггүй.

Мэлт: Шинжүкү хэзээ нэгэн цагт бидэнд асуудал удах нь баттай.

Сумиаки: Өөрийн дүрдээ бүрэн дүүрэн автдаг, сэтгэл хөдөлгөм төрөл... мөн бусдын жүжиглэлтэд чадварлаг хариу үзүүлдэг дасан зохицох чадвартай төрөл.

Мэлт: Миний эсрэг үзэлцмээр байна уу?

Сумиаки: Тэдний гүйцэтгэлийн хэв маяг хүртэл хоорондоо ялгаатай.

Кана: Та нар нөхцөл байдлыг ойлгосон уу?

Сумиаки: Ингээд харахаар Аканэ-чан нэг алхам илүү харагдаж байна.

Кана: Хангалттай. Чи өөрийн илдэндээ хийссээр байгаад гутамшигт унах болно.

Сумиаки: Арима-чан ч бас битгий ялагдаасай.

Тошироү: Харин л дээ.

Кана: Энэ илд хөдөөний самурайд бол гоёдох болно.

Тошироү: Бидэнд Химэкава бий.

Тайки: Арима билүү? Биеэ барих хэрэггүй.

Бичиг: Токио Блэйдийн гол дүр Блэйд Химэкава Тайки (19)

Кана: Надтай үзэлцмээр байна уу?

Тайки: Ярилцаад шийдэж чадахгүй бололтой. Илүү хүчтэй нь илдийн хамтрагч болно. Тэгвэл яаж байна?

Кана: Яахын аргагүй ойлгоход амар юм! Үхчхээд гомдол хэлэхгүй шүү.

Тайки: Чамд ч бас тэгж хэлье!

Кана: Иймхэн юм уу? Тулаан болохгүй нь л дээ.

Тайки: Солиороод байх хэрэггүй. Юу болсон бэ? Бууж өгөх үү?

Кана: Амаа мэдээрэй! Ингээд дуусгах болно. Юун инээдтэй байна?

Тайки: Чи хүчтэй юм аа?

Кана: Хол бай!

Тайки: Арима Кана, үүний дараа хоол идэх үү?

Кана: Болж байна. Надад ч бас асуумаар байгаа зүйл олон байна. Мэлт ч бас цуг яв.

Мэлт: Юу? Би юу?

Кана: Хамтдаа олон хэсэг дээр гарах юм чинь ойлгомжтой биз дээ?

Аканэ: Кана-чан... саяхныг хүртэл бусдыг дэмжихийг нэн тэргүүнд тавьдаг байсан бөгөөд ийм шийдэмгий үйлдэл хийдэг хүн биш байсан. "Над руу хараач!" гэх мэт жүжиглэж чаддаггүй байсан байтал. Өөртөө итгэх итгэл? Шийдэл? Тэр айдол болоод ямар нэг зүйл ойлгосон уу?

Тошироү: Лала Лай сүүлийн үед хөдөлгөөнгүй байгаа бололтой. 2.5D жүжиг хүлээж авсан бас гаднын жүжигчид оруулсан нь ямар нэг өдөөлт хэрэгтэй гэж бодсон учраас л. Энэ хүүхдүүд бүгд ялагдах дургүй. Тийм жүжиглэлтийг харчхаад юу ч бодохгүй байна гэж байхгүй. Түүнтэй яаж тулалдах вэ гэж бодно. Үнэхээр жүжигчид бол шүү дээ.

Бичиг: 2.5D жүжигчилсэн тоглолт "Токио Блэйд" Бэлтгэлийн 3 дахь өдөр

Аканэ: Тайзны жүжгүүдийн бэлтгэл ихэвчлэн нэг сар гаруй болдог. Өдөрт зургаа эсвэл долоон цаг байдаг бөгөөд үд дунд эхэлж, шөнө дуусдаг. Завгүй хүмүүс их болохоор бүгд цугларах нь ховор. Ялангуяа гол дүрийн жүжигчид өөр ажлын улмаас бэлтгэл хийж чаддаггүй.

Бичиг: Блэйд

Аканэ: Тиймээс орлон тоглогчдын ихэвчлэн хөлсөлдөг. Гэсэн хэдий ч театрынхан жүжигт дуртай тул тэдний олонх нь оройн цагаар ч гэсэн ирдэг.

Тайки: Хоцорсонд уучлаарай.

Эм: Үргэлж ийм зүйл болдогт уучлаарай.

Сумиаки: Үгүй ээ, уучлалт гуйх хэрэггүй.

Эр: Сайн уу?

Тайки: Баярлалаа. Арима зав байна уу?

Кана: Юу юм?

Тайки: Үүнийг яаж уншдаг юм?

Кана: Сакимори.

Бичиг: Сакимори.

Тайки: Өө ойлголоо.

Мэлт: Юу? Би үүнийг чинь Боүжин гэж бодсон. Арима ч ухаантай юм аа.

Кана: Иймхэн зүйл чинь энгийн биз дээ? Театрт ханз уншиж чаддаггүй хүмүүс яагаад ийм олон байдаг юм бэ? Ном уншвал яаж байна?

Тайки: Би номын жижиг бичгүүдийг уншихдаа муу. Би бичлэг л үздэг.

Мэлт: Тийм шүү. Би манга л уншдаг.

Кана: Театрыг бол хуурч болно.

Аканэ: Бэлтгэлийн гурав дахь өдөр гэхэд бүлгүүд бүрддэг.

Кана: Гэхдээ үнэхээр тэнэг байх юм бол өөрт чинь төвөг учирна даа. Би хэдэн санал болгох ном авчрах болохоор уншаарай, тэнэгүүд ээ.

Аканэ: Гол дүрүүдийн бүлгэм.

Тайки: Ойлголоо.

Аканэ: Лалай Лай бүлгэм, бас туслах дүрүүд... Тэгээд... Миний найз залуу ганцаараа л байх шив. Хүмүүстэй найзлахдаа тийм ч сайн биш байх. Түүний тэр ганцаардмал аура үнэхээр гайхалтай л даа. Жоохон ойлгож байна. Кана-чаныг харж байгаа юм уу?

Акуа: Тийм ээ.

Аканэ: Тийм ээ? Би чиний...

Акуа: Арима жүжиглэлтээ эргэн тойрныхоо хүмүүстэй нийцүүлэхийг хичээдэг. Өмнө нь илүү байдлаасаа болж ажлаа алдах болсон Аримагийн энэ салбарт амьд үлдэх гэсэн арга нь байж магадгүй. Өдийг хүртэл баахан муухан жүжигчдээр хүрээлэгдэж тэдэнтэй адилхан л жүжиглэсэн. Гэхдээ энэ удаа хажууд байгаа нь Лала Лайн од жүжигчин олох Химэкава Тайки. Түүний түвшинтэй нийцэх юм бол... Аканэ, чи Аримаг ялмаар байгаа биз дээ? Энэ байдлаараа ялагдана шүү. Баттай.

Акуа: Уурламаар байвал уурла. Ийм царай гаргаад л жоохон хүүхэд үү?

Аканэ: Хүнд санаа зовж байх завтай юм уу? Энэ байдлаараа чи ч бас...

Акуа: Би анхнаасаа ялъя гэж бодоогүй. Жинхэнэ авьяастай хүнийг ялна гэж бодохгүй байна.

Бичиг: В студи

Аканэ: Шинжүкүгийн хүмүүс... Бүгдийг нь ал.

Тошироү: Курокава энэ жүжиглэлт дээрээ жоохон шийдэмгий бай. Эргэн тойрныхоо сэтгэл хөдлөлийн хурцадмал байдалд тохируул.

Аканэ: Ойлголоо. Хурцадмал... хурцадмал... Ийм юм болов уу? Шинжүкү хүмүүсийг... Бүгдийг нь ал!

Тошироү: За энэ чигээр чинь үргэлжлүүлье. Дараа нь, Шинжүкү дахь Аримагаас.

Кана: За.

Аканэ: Энэ байхад болох юм уу?

Кана: Нөгөө... Шибуяа аль зүгт билээ?

Тайки: Чи очиж байгаагүй юм уу?

Кана: Тэнэгт! Зөндөө удаа очиж байсан. Битгий хүн дооглоод бай!

Тайки: Сэжигтэй байна шүү. Жоохон аялаг гаргалаа даа.

Кана: Юу? Аялаг гэнэ ээ? Хэзээ?

Тайки: Өөрөө ч мэдээгүй юм уу? Надтай уулзсан өдрөөс хойш л тийм байгаа.

Аканэ: Энэ удаагийн жүжиг дээр би жоохон муу эхэлсэн. Үүний шалтгаан нь зохиолд нь байгаа. Миний Саяа гүнжийн дүр эх зохиол дээрээ ч тийм том үүрэг гүйцэтгэдэггүй. Анхандаа Тоүкигийн хайртаар танилцуулагддаг ч гэсэн, түүний өмнөх дайсан болох Цүрүги илүү алдартай болсон. Түүний үр дүнд Тоүкигийн хос болох Саяагийн дүр багассан. Түүнийг хүмүүс "бүтэлгүйтсэн хайр дурлал" гэж нэрлэдэг. Тэр бол манганы хамгийн сүүлийн бүлэгт сүйт бүсгүйн статусаа нь бараг алдсан азгүйдүр. ЭрчүүдЦүрүгишигцовоосэргэлэнохидод дуртай юм болов уу?

Сакүяа: Тийм дээ. Манга дээр ч гэсэн адилхан байх.

Аканэ: Чимээгүй байх юм бол ийм охин надаас бүх зүйлийг минь булаана. Саяа гүнжийн гарах хэсгүүд бага учир дүрийг нь судлах материал хүртэл бага гэсэн үг. Би дутуу байгаа хэсгүүдийг төсөөллөөрөө нөхөж, дүрээ оюун ухаандаа бүтээх хэрэгтэй. Гэсэн хэдий ч дүрийн талаарх миний бодол жүжгийн зохиол дээрхээс тэс өөр. Ер нь эх зохиолоос шал өөр байна! Зүгээр нэг хэвийн дүр болгон хувиргасан байна шд! Гүнж бол уг нь ичимхий, хүн алах тал дээр бэрхшээдэг сайхан сэтгэлтэй охин юм... Жүжгийн үргэлжлэх хугацааг багасгахын тулд түүнийг тулаан хүсдэг болгож орхисон! Ингэхээр чинь хүн алах дуртай галзуу хүн болчихлоо. Мангаг жүжиг болгохын тулд жоохон өөрчлөлт хийх нь бол ойлгомжтой, харин жүжгийн зохиолч өөрийн зорилгоор хэт түүнийг ашигласан. Хөөрхий Саяа гүнж. Манга дээр хүртэл азгүй байтал жүжиг дээр хүртэл ийм зүйл хүртэх гэж... Би бол дуртай. Тэгсэн ч гэсэн өөр аргагүй. Манганы зохиолч нь зөвшөөрсөн. Надад хийхээс өөр арга байхгүй.

Бичиг: 2.5D жүжигчилсэн тоглолт "Токио Блэйд" Бэлтгэлийн 5 дахь өдөр

Бичиг: Эрэлттэй зохиолч

Гоа: Сайн уу? Би ирлээ.

Тошироү: Гоа сайн уу?

Гоа: Өөр нэг зохиолоос болиод хуваарь минь нэлээн замбараагүй болчихлоо. Өглөө болоход завсар оруул гэж хэлсэн учраас хэцүү байлаа. Нойр хүрч байна шүү.

Акуа: Жүжгийн зохиолч Гоа-сан ирчхэж.

Тошироү: Харамсалтай байна.

Аканэ: Тийм ээ.

Бичиг: Өнөөдөр үд дундад, манганы зохиолч ирэх болно.

Бичиг: Хөргөгчид уух зүйлс бий.

Акуа: Өнөөдөр манганы зохиолч ирэх учраас мэнд мэдэхээр ирсэн юм болов уу?

Аканэ: Хөөе энэ зохиолыг чи юу гэж бодож байна?

Акуа: Юу?

Аканэ: Манганаасаа жоохон өөр биз дээ?

Акуа: Тийм ээ, гэхдээ мангагаа бол дагах гэж хичээсэн гэж хэлнэ. Миний орсон телевизийн драмын зохиолоос 90 дахин илүү.

Аканэ: Сайхан өдрүүд ч нэлээн муу байсан шүү.

Акуа: Сонирхож байгаа зүйл байвал шууд өөрөөс нь асуувал яаж байна?

Аканэ: Тэгж чадахгүй ээ. Жүжиглэлтийн зөвлөгөөгөө найруулагчаасаа авах ёстой. Хэрэв олон хүмүүс жүжигчинд өөр өөр чиглэл өгөх юм бол төөрөлдөнө биз дээ? Түүнээс гадна, Киндайчи-сан биднийг бусад жүжигчид эсвэл тэдний жүжиглэлтээс алдаа хайхыг ч зөвшөөрдөггүй.

Акуа: Хммм...

Гоа: Смаш Хевен үзэж амжих нь уу? Би суудал бол олж өгч чадах хэвээрээ шүү.

Тошироү: Мэдээж.

Акуа: Өршөөгөөрэй. Курокавад зохиолын тал дээр асуух зүйл байгаа бололтой. Найруулагч Киндайчи-санаас бас санал авч чадвал...

Аканэ: Хөөе, Акуа-күн.

Акуа: Хоёулангаас нь нэг дор асуух юм бол болно биз дээ?

Аканэ: Тийм л дээ.

Гоа: Юу юм?

Тошироү: Хэлээд үз, Курокава.

Аканэ: Саяа гүнжийн дүрийн талаар юм... Юу гэмээр ч юм? Зохиолоос нь түүнийг сайн ойлгож чаддаггүй. Түүний хүсэл эсвэл...

Гоа: Тийм ээ, тэр мангатай харьцуулахад нэлээд ширүүн зантай болсон.

Аканэ: Яг тийм! Эх зохиолоосоо нэлээн зөрчилдөж байна.

Гоа: Тийм ээ, би ч бас тэр тал дээр зовсон. Гэхдээ түүний дотоод зөрчлийг театрт тохируулан өөрчлөх боломжтой ч хэтэрхий их цаг авчихна. Манганы нэг том хэсэгт илэрхийлэгдсэн мэдрэмжийг, тайзан дээр харьцангуй удаан хугацаанд тоглож байж ард суугаа үзэгчдэд хүрнэ. Аль хэдийн олон дүрүүд байхад мөн тэдгээрийн хоорондын холбоо болон өөрсдийг нь хоёр цагт харуулахын тулд энгийн болгох шаардлагатай. Тэгэхгүй бол үзэгдлүүд нь салангид мэт санагдаж, үзэгчдэд жүжгийг ойлгоход хэцүү болгоно. Хэрэв бүх зүйл эх сурвалжийнх шигээ өрнөсөн бол зохиолчийн хэрэг байхгүй.

Бичиг: 14-р хэвлэл Самэжима Абико Токио Блэйд

Гоа: Бид тодруулах хэсгүүдийг сайтар сонгож, чухал элементүүдийг нь сонгож авдаг. Би ч бас өөрөө манганых нь шүтэн бишрэгч... Тийм ч учраас тэгж их өөрчлөхийг хүсээгүй. Гэхдээ тийм муу залуу болох нь миний ажлын нэг хэсэг гэж боддог. Тэгсэн ч гэсэн жүжиглэлтийг хийж байгаа нь чи учраас бодсон зүйл байгаа бол би өөрчлөөд өгч болно.

Тошироү: Хэт зөөлөн хандах хэрэггүй. Би ч бас манганы эхний хэдэн хэвлэлийг уншсан, Саяа гүнжийн сэтгэл хөдлөлийг оруулах юм бол шаардлагагүй зүйлс үүснэ. Түүнийг илүү ярьдаг дүр болгосон нь зөрчилдөөний бүтцийг хялбар болгож бид хүссэн хэсгүүдээ ойлгоход хялбар байдлаар дүрслэх боломжтой болно. Зохиолч хүний ​​​​хувьдтүүнийэндгаргасандүгнэлтбуруубиш. Тиймболохоорзөвшөөрсөн. Энэжүжигтчинийүүрэгболсэтгэлхөдлөлийнхөөгүнийгилэрхийлэхбиш. Харинхүмүүсхоорондынзөрчлийгойлгоходхялбарбайдлаар дүрсэлж итгүүлэх тайзны хэрэгсэл байх ёстой гэж би хэлмээр байна.

Акуа: Тэгж байна. Сэтгэл чинь ханасан уу?

Аканэ: Тийм ээ.

Бичиг: Зөрчилдөөний бүтэц Хувь хүн хоорондын зөрчлийг амархан байдлаар дүрслэн харуулах!

Аканэ: Амархан байдлаар дүрслэх үү?

Сумиаки: За сайн байлаа, манайхан! Онцгой зочин ирлээ шүү.

Абико: Нөгөө... Сайн байна уу?

Бичиг: Токио Блэйдийн зохиолч Самэжима Абико (22)

Бичиг: Кичижоүжи Ёрико (34) Сайхан өдрүүдийн зохиолч

Ёрико: Токио Блэйдийн зохиолч Абико. Түүнд туслахаар ирсэн Кичижоүжи Ёрико байна.

Кана: Кичижоүжи сэнсэй, уулзалгүй удсан байна.

Ёрико: Арима-сан.

Ёрико: Сүүлчийн цуглаанаас хойш уулзаагүй юм байна тийм үү?

Бичиг: баярлах баярлах

Ёрико: Акуа-сантай ч бас дахиад уулзсандаа баяртай байна.

Бичиг: гэрэлтэх

Акуа: Нэр төрийн хэрэг.

Мэлт: Сэнсэй, уулзалгүй удаж.

Ёрико: Өө сайн уу?

Мэлт: Ойлгож байгаа ч гэсэн үнэхээр хэцүү юм аа.

Акуа: Чи Сайхан өдрүүд дээр нэлээн муу байсан юм чинь дээ. Зохиолчийнх нь хувьд бол бараг өстөн дайсан шиг нь.

Мэлт: Тийм дээ.

Аканэ: Сэнсэй, танилцахад таатай байна.

Ёрико: Алив ээ, сэнсэй. Түүнтэй мэндлээч.

Абико: Царайлаг эмэгтэй болон эрчүүдтэй харц тулгарахаар эвгүй байдаг юм аа.

Ёрико: Ойлгож байна л даа, гэхдээ...

Сумиаки: Тухтай ажиглаж суугаарай.

Ёрико: Баярлалаа.

Сумиаки: Юу гэж бодож байна, сэнсэй?

Абико: Бүгд жүжиглэхдээ үнэхээр сайн юм. Дажгүй жүжиг болж чадах бололтой.

Сумиаки: Лала Лайд дээд зэрэглэлийн жүжигчид л байдаг л даа.

Абико: Бүгд үүний төлөө сайн бэлдэж байгаа байх.

Ёрико: Сэнсэй ийм жүжиг дээр бэлтгэл биш давтлага гэж хэлсэн нь дээр.

Абико: Өө тийм гэж үү? Уучлаарай. Би юу ч мэдэхгүй. Бүгд гайхалтай юм. Би бол чадахгүй байх. Тийм болохоор л ийм байх... Би л хэлэхгүй бол болохгүй. Зохиолын талаар... Одоо өөрчлөх гэх юм бол оройтчихсон уу?

Сумиаки: Болно л доо, гэхдээ аль хэсгийг нь?

Абико: Аль хэсгийг нь гэж? Нөгөө... Бүгдийг нь?

Бичиг: 12-р анги Токио Блэйд

Back to episodes Go home