Oshi no Ko_S01_E11

 

Охин 1: Сайн ажиллаа!

Охин 2: Чи ч бас!

Охин 3: Дараад нь яах вэ?

Охин 2: Харих байх даа. Мана яах юм?

Охин 1: Түрүүн хувцас солих өрөөнд хөөрхөн охин харсан болохоор очиж үздэг юм уу гэж бодож байна!

Охин 2: Хөөрхөн охидод дуртай юм аа. Отакү гэдэг нь.

Охин 3: Аль тайз юм?

Охин 1: Од тайз.

Охин 3: Аан тамын...

Охин 2: Тэр газар халуун шүү.

Эр 1: Дарга аа, үргэлжлүүлээд дараагийн үзүүлбэрийг үзэж болох уу? Мэм-чо гарах юм.

Эр 2: Нэрийг нь сонсож байсан юм байна. Юу хийдэг юм?

Эр 3: Стриймэр. Их хөөрхөн хөгжилтэй. Саяхан хайрын реалити шоунд орсон...

Эр 2: Аан олны хараалыг хүртсэн нэвтрүүлэг.

Эр 1: Тэр охин В-Комачи гэдэг хамтлагт орсон юм.

Эр 2: В-Комачи?

Эр 3: Мэддэг юм уу?

Эр 2: Одоо үеийн хүүхдүүд мэдэхгүй байх. Наадах чинь урьд нь байсан хамтлагийн нэр. Аи гэх домогт гишүүнтэй байсан юм. Үнэхээр гайхалтай байсан ч зорилгодоо хүрэхээс өмнө үхчихсэн. Нэр нь л адилхан байх... Яахав жаахан харж байгаад харьяа даа.

Эр 4: В-Комачи гараарай.

В-Комачи: За!

Охин 4: Мэм-чан!

Арима: Олны анхаарал муугүй байна. Манайд олонд нөлөөлөгч байгаа болохоор санаа зовоогүй ч.

Эр 4: Мэм-чо!

Арима: Санасныг бодвол улаан гэрэл олон байна.

Рүби: Гэрлийн өнгөөрөө би улааныг сонголоо. Аитай адилхан өнгө!

Мэм-чо: Тэгвэл би шар байх.

Рүби: Та яах юм?

Арима: Ямар ч өнгө байсан болох юм бол цагаан.

Мэм-чо: Цагаан уу?

Арима: Айн? Болохгүй юм уу?

Мэм-чо: Болохгүй биш ч, онцгой харагддаг болохоор шударга бус гэж хэлдэг хүмүүс их айдаг.

Арима: Тийм байж.

Рүби: Болох юм биш үү. Айдол отакү биш танд тохирсон юм байна.

Арима: Зүгээр, нэг тайзан дээр гарчихвал сандрахгүй. Шар өнгийн гэрэл нэмэгдээд эхэлж. Манай үзэгчид ихэнх нь Мэм-чогийн шүтэн бишрэгчид. Бүгд түүнийг үзэхээр ирчхэж. Яах аргагүй тэр охин төвд байсан бол үзэгчид баярлах байсан байх.

Эр 1: В-Комачигийн отакү байсны хувьд хэр байна?

Эр 2: Огт өөр байна. Энэ В-Комачи биш. Тэр хамтлаг Аи гэх охины ачаар л гялалзаж байсан. Ийм гурван охин цуглууллаа гээд-

Хөгжөөн дэмжигчид: Тийм! Тийм! Тийм! Тийм!

Эр 3: Дарга аа?!

Хөгжөөн дэмжигчид: В-Комачи!

Арима: Аа, энэ охин хурц юм аа.

Рүби: Маш их баярлалаа!

Арима: Айдолд дуртай үргэлж гэгээлэг байдаг айдол болохын төлөө төрсөн юм шиг байдаг охин.

Рүби: Саяны дуу бол Стар Ти Рэйн байгаа юм. Бүгд санасан уу? Та бүхнийг ийм байгааг харах үнэхээр баяртай байна!

Арима: Одоо энэ мөчид хэн нэгний сэтгэлийг булааж шүтэн бишрэгчдээ нэмж... ийм охин амжилтад хүрдэг байх.

Рүби: За дараагийн дуугаа эхлүүлье! Дараагийнх нь та бүхний хүлээсэн алдарт дуу... Бидний дохио бол В!

Арима: Атаархмаар юм. Бүгдэд нь харагдаж... хүлээлтэд нь хүрч. Намайг харж байгаа хүн. Ээж, менежер минь ч намайг тоохгүй орхисон Шүтэн бишрэгчдийн минь харж байгаа нь өнгөрсний би. Хэн нэгэн намайг хараач. Тэр үгийг 10 жил хашхирч ирсэн байтал... Намайг хэрэгтэй гэж хэлээч. Тэгж хэлэх юм бол би бүх чадлаараа хичээнэ. Тэр охиныг ашиглана гэж хэлээч... Тэгвэл морин тэрэг шиг л зүтгэнэ. Хичээж байна гэж магтаач... Тэгж хэлбэл илүү хичээх байтал... Хэн нэгэн... Хэн нэгэн... намайг энд байж болно гэж хэлээч! Тэнэг гэдэг нь! Ийм царай гаргачхаад юу хийгээд байгаа юм, тэр?! Гурвуулангийнх нь гэрлийг барьчхаж, бүгдийг нь дэмжинэ гэж байгаа юм уу муу хүүхэмсэг амьтан! Шийдлээ би айдол хийж байгаа цагтаа, чиний гэрлийг цав цагаан болгоно! Өөртөө дурлуулах болно! Чиний шүтээн болох болно!

Эр 1: Дарга аа! Тэр охин ч хөөрхөн биш гэж үү?

В-Комачи: Бүгдэд нь баярлалаа!

Эр 1: Эхний дуунаас илүү царайны хувирал нь гарч ирээд үнэнийг хэлэхэд дэмжихийг хүсэж байна!

Эр 3: Гурвуулаа өөр хамтлагт байвал шилдэг нь болохоор чадвартай.

В-Комачи: Та нар ч бас үргэлжлүүлээд хамт дуулаарай?!

Эр 3: Тэр дундаа голд нь байгаа охин отакүд таалагддаг төрлийн охин байна. Дуулахдаа ч сайн юм.

Эр 1: Алдартай болж магадгүй л юм.

Рүби: Ядарчихлаа. Ах ирсэн байжээ.

Акүа: Тиймэрхүү.

Рүби: Бас саяных юу вэ? Инээдтэй байсан шүү.

Арима: Бидний үзүүлбэр ямар байсан?

Акүа: Анхных гэхэд муугүй байлаа.

Арима: Юу гэж байгаа юм?! Илүү их магтаач!

Акүа: Тэгж чадахгүй. Та нар цаашид илүү гайхалтай тоглолт хийх байх, тэрийг бодвол энд өндөр оноо өгөх нь хайран.

Арима: Тийм үү.

Мияако: Тэр хоёр эцэст нь ярилцахаар шийдсэн бололтой.

Мэм-чо: Нэг л муу харилцаатай юм аа...

Мияако: Тэр тийм зүйл биш ээ. Хөөе Акүа нэвтрүүлгээр танилцсан Аканэтэй сайн байгаа юу?

Акүа: Үгүй ээ, түүнээс хойш уулзаагүй.

Мияако: Тийм юм уу?

Акүа: Ердөө л ажлын харилцаа болохоор. Инстаграмд тавих зураг хамтдаа авахаар явъя гэж ярьсан ч.

Арима: Ажил... Хмп, Тийм л дээ! Күрокава Аканэ чамд жинхэнээсээ дурлах боломжгүй! Зурагтын нэвтрүүлгийн төлөөх зүйл гэдэг биз дээ? Байдаг л зүйл! Чи ч хөөрхийлөлтэй юм аа. Тийм зүйлийг нухацтай хүлээж авч болохгүй шүү! Баларлаа шүү! Чи жинхэнээсээ гутарсан юм уу?

Мэм-чо: Гэнэт Арима-чан инээгээд...

Арима: Гутрах шаардлага байхгүй байтал?!

Мэм-чо: Тийм зүйл үү?! Арима-чан Акү-танд... Аканэ! Би хэнийг нь дэмжих ёстой юм бэ?!

Аканэгийн менежер: Аканэ! Дараагийн ажил чинь шийдэгдсэн.

Аканэ: Айн?! Энэ үнэн үү? Акүа-күн... дахиад хамт ажиллаж чадах нь ээ.

Арима: Хичээлийн үеэр Пиэёны доторх чи байсан биз дээ? Яагаад тийм зүйл хийсэн юм?

Акүа: Учир нь чи надтай ярихгүй байсан биз дээ?

Арима: Тэгээд л үү? Тийм л шалтгаантай юм уу? Тиймхэн шалтгаанаас болж аймаар халуун баг зүүж гүйж, бүжиглэж байсан юм уу?! Би нэг удаа өмсөж үзсэн ч аймаар давчуу байгаа биз. Тэгээд тэр муухай хоолойг гаргаад л? Бусдыг дуурайхдаа сай юм аа? Дажгүй авьяастай юм байна шд! Гайхалтай!

Акүа: Тэгээд... надтай ярихыг хүсэхгүй байгаа чи миний зааврыг сонсохгүй биз дээ? Ердөө дүүгийнхээ анхны тоглолтыг амжилттай болгохын төлөө...

Арима: За, за нөгөө дүүгээ хэт хайрладаг нь эхэллээ. Сүрхий шалтагтай юм аа? Тийм гэж бодъё!

Акүа: Энэ яачхаа вэ? Харилаа.

Арима: Зугтаж байгаа юм? Зугтаа юу?

Акүа: Юу? Ойлгохгүй байна. Юунаас ч зугтаагүй байна.

Арима: Надтай ярилцах гэж байгаад сонин зүйл хийсэн чинь баригдаад, ичсэндээ зугтаж байгаа юм уу?

Акүа: Ойлголоо... Хачин буруу ойлголттой байгаа болохоор асуудлаа шийдье. Суучих.

Арима: Хүссэнээр чинь болъё.

Рүби: Тэр хоёр эвлэрснийг харах баяртай байна шүү!

Мэм-чо: Одоо яг л муудалцах гэж байгаа юм шиг харагдаж байна.

Рүби: Зүгээр дээ ах бараг хүнтэй харьцдаггүй болохоор. Энэ зэргийн хүн байхгүй бол харилцаа нь үргэлжлэхгүй. Анх тийм байгаагүй юм.

Мэм-чо: Тийм үү?

Рүби: Олон зүйл болоод ааш зан нь өөрчлөгдчихсөн юм.

Мэм-чо: Яана аа.

Рүби: Сэнпайтай байхдаа хуучны ах шиг болчих юм.

Мэм-чо: Аканэ... жаахан хичээх хэрэгтэй бололтой...

Райда: Аваад ирлээ шүү! Удаан хугацааны дараах том ажил! 50 сая зарагдсан анимэ,кино нь өндөр амжилт үзүүлсэн! Уйлах хүүхдийн амыг ч хамхих алдартай манга Токио Блэйдын тайзны жүжгийн эрх!

Кабүраги: Өө, мэднэ. Охин минь анимэг нь үзээд дотор нь орчихсон. Тайзных гэхээр 2.5D гэсэн үг үү?

Райда: Тийм! Хөрөнгө оруулалт ч сайн байгаа! Энэ удаад үзүүлээд өгье! Тайз ч сонирхолтой газар бэлдсэн! 360 градус эргэдэг, CG ашиглах боломжтой манганы уур амьсгалыг амилуулах боломжтой! Арын албаны ажилчид ч дажгүй гарууд олчихсон!

Кабүраги: Хмм...

Райда: Тэгээд тайзны ачаар Лала Лай театрын тусламжийг авахаар болсон.

Кабүраги: Хөөх дажгүй юм аа! Тэр Киндайчи-саныг яаж ятгаа вэ?

Райда: Төсвийн хүч, тайзны жүжгийн хөрөнгө оруулалт хэцүүхэн байдаг. Одоо дүр сонголт... Лала Лайгаас Күрокава Аканэ орох бололтой. Гэхдээ үзэгчдэд харагдахаар царайлаг хүү, үзэсгэлэнтэй охин байх ёстой. Тэнд залуу хүүхэд цөөхөн болохоор гаднын авьяастныг татаж оруулах хэрэгтэй байна. Энэ тал дээр хүчтэй нь чи биз дээ?! Дажгүй хүүхэд байхгүй биз?

Кабүраги: Байхгүй бол ч биш л дээ... Магадгүй цаашид авьяас нь дэлгэрэх хүүхдүүд. Танилцуулсан ч болох ч нэг өртэй шүү.

Райда: Үгүй дээ! Чиний анхаарч байгаа хүүхдүүдэд өсөх боломж олгож байна, Харин ч надад өртэй болж байгаа шд.

Кабүраги: Тохиролцоонд хүрлээ.

Аканэ: Иймэрхүү байхад болох уу?

Акүа: Ойлгохгүй байгаа ч, болох юм биш үү?

Аканэ: Ямартай ч ингээд шүтэн бишрэгчид дээ хосууд гэх баталгаатай боллоо. Хэсэгтээ санаа амарч байгаа ч. Нөгөө хэрэг танайхтай хэдийн ярилцсан уу?

Акүа: Токио Блэйдын талаар уу?

Аканэ: Тийм! Надад тус болж байгаа Лала Лай гэх театр төв нь болох болохоор, надад ч санал ирсэн.

Акүа: Лала Лай театр...

Кабүраги: Ямар нэг тус болж магадгүй гэж бодоод би нэгэн театрын жүжигчдийн холбоог танилцуулсан.

Акүа: Жүжигчдийн холбоо?

Кабүраги: Лала Лай гэдэг Аканэгийн харьяалагддаг театрын компани. Тухайн үед тийм ч алдартай байгаагүй ч. Тэнд л байх даа... Аи хүнд дурласан нь. Тэнд очих болсноосоо хойш хувцсандаа анхаарч эхэлж, сайн хоолтой газрыг асууж ирэх болсон. Арай ч нөгөө хүн нь хэн гэдгийг мэдэж чадаагүй ч, гэнэт л том хүн шиг төрхтэй болсныг нь санаж байна. Сонирхож байвал, Лала Лайгийн захирлыг танилцуулъя. Тэнд чи хүсэж байгаа хариултдаа хүрэх биз.

Акүа: Мэдээж тоглоно.

Аканэ: Тийм биз дээ?! Надад Саяа гүнжийн дүрд тоглох санал ирсэн. Чи Тоүкигийн дүр биз дээ? Бид хосуудын дүрд тоглоно. Дүр сонгосон хүмүүсийн зориуд хийсэн зүйл байх.

Акүа: 2.5D жүжиг хөвгүүдийн хайр дундаа алдартай биш билүү? Энэ боломжтой гэж үү?

Аканэ: Эх зохиол нь эсрэг хүйстний хосууд ихтэй болохоор. Мэдээж тийм өнцгөөс нь хардаг охид их байдаг ч. Тоүки туслах дүр ч, хайр дурлалын талаасаа эрчүүдэд ч гэсэн нэлээн алдартай санагдаж байна. Гол дүр, хамтрагч хоёрын хэнтэй нь нийлэх бол гэж 7 хоног бүр яригддаг.

Акүа: Тоүкигийн хамтрагч дүр... Цүрүги юу?

Аканэ: Тэр дүрийг ч бас удахгүй шийдэх ёстой. Хэн тоглох бол доо.

Арима: Би тоглоно.

Акүа: Арима.

Арима: Бодит цагаар нийтлэхээ боль. Ийм нийтлэлээс болж хорон шүтэн бишрэгчдийн бай болж нууцаар дагагчийн хохирогч болох магадлалтай. Гадаа авсан зургаа бүгдийг нь дараад нь нийтлэх нь үндсэн зүйл. Дахиад хачин зүйлд өртөж эргэн тойрондоо төвөг удахыг хүсээ юу? Сураагүй л байна шүү, Күрокава Аканэ.

Аканэ: Кана-чан Цүрүгигийн дүрд үү... Хэдэн жилийн дараа хамт тоглож байгаа билээ? Чамайг жүжигчин байхаа больсон гэж бодож байлаа. Одоо айдол биз дээ?

Акүа: Аканэ...?

Арима: Үргэлж тайзан дээр шигдэж мөнгө олохгүй ажил хийлээ гээд нэмэр байгаа юм уу? Нээрэн саяхан хайрын реалити шоунд орсон билүү? Хувийн амьдралаа харуулж их алдартай болсон бололтой. Аштай юу даа.

Акүа: Арима...?

Арима: Яахав... ойрхон байсан болохоор анхааруулах гэж ирсэн юм. Ажлын болзооны үргэлжлэлээ газраа өөрчлөөд хий. Баяртай.

Акүа: Аримаг таньдаг юм уу?

Аканэ: Бид нас чацуу. Хүүхэд байхаасаа энэ салбарт байсан болохоор. Тэгээд бүүр...

Акүа: Эвтэй байгаарай.

Аканэ: Чадахгүй! Эртнээс тоглохыг хүссэн дүрийг минь булаадаг байсан. Төсөөлөөд үз л дээ... тэр гоц авьяастай хүүхэдтэй нэг жилд төрсөн жүжигчний сэтгэлийг. Гэхдээ одоо бол ялагдахгүй. Кана-чаныг чинжүүн дасгал гэх тэнэг дуу гаргаж байхад би бэлтгэлээ үргэлжлүүлсээр ирсэн. Хариугаа барих эцэст нь олдлоо. Ялагдахгүй дээ.

Акүа: Жүжигчид бүгд л...

Арима: Яасан ч ялагдахгүй. Яасан ч ялагдахгүй. Яасан ч ялагдахгүй. Яасан ч ялагдахгүй.

Акүа: Ялагдахгүй дургүй байх юм аа.

Арима: Яасан ч ялагдахгүй.

Райда: Өмнө нь гоц авьяастан гэгдэж байсан хүүхэд жүжигчин... одоо гоц авьяастан гэж дуудагдаж байгаа жүжигчин. Энэ хоёрыг нүүр тулгасан Кабүраги-чан ч муухай юм аа. Токио блэйдын тайзны жүжгийг... хувийн зүгээсээ ч хүлээгээд эхэллээ шүү!

Аи: Би Рүбиг магадгүй ирээдүйд айдол болох байх гэж боддог. Акүа жүжигчин болох уу? Та хоёр ямар том хүн болох бол...

Акүа: Аиг тийм болгосон хүн урлагийн ертөнцөд бий. Ямар ч арга ашиглаад заавал олох болно. Түүний төлөө бол би...

Бичиг: 11-р анги: Айдол

Back to episodes Go home