Oshi no Ko_S01_E10

 

Рүби: Тиймээс ЯАФ дээр төвд зогсох нь Арима Кана-чан!

Мэм-чо: Алга ташаарай!

Рүби: Төв болж сонгогдсон сэтгэлээ илэрхийлээч?

Арима: Харин л дээ... Эхлээд камераа унтраа. Хэлсэн биз дээ? Олон ч удаа төд зогсохгүй гэж. Тэгж л боджээ. Над шиг амархан охиныг... бичлэгийн үеэр шахчихвал татгалзаж чадахгүй гэж бодсон биз дээ?

Рүби/Мэм-чо: Баларлаа, баригдчихаж!

Мэм-чо: Тийм дээ, хоёулаа караоке ороод ярилцсан юм, бидний аль нь ч төвд зогссон гялалзахгүй гэх шийдэлд хүрээд. Тэгж байхдаа чиний гаргасан дууны клипийг үзээд...

Арима: Үзчихжээ? Чинжүүн дасгал амжилт олсон болохоор дуу гаргавал амжилтад хүрнэ гэж эндүүрээд, бүгд хөөрч гаргасан тэр дуунууд. Март. Тэр бараан түүхийн минь илэрхийлэл. Арима Канагийн ирээдүйн чиглэлээ олоогүй байх үеийн хар түүх.

Рүби: Тэгж хэлэхгүй байсан ч...

Арима: Гэдэс өвдмөөр зарагдаагүй. Дууг гаргахад бүх хүн мартахыг хүссэн дуу.

Рүби: Чинжүүн дасгалын үеэр үнэндээ өнгөө олдоггүй гэж бодсон. Гэхдээ хоёр дахь дуунаасаа маш сайн болж гурав дахь дуун дээрээ илүү сайжирсан байсан! Зөндөө бэлтгэл хийсэн биз дээ? Их хичээж олон хүний найдлагад хариулъя гээд. Тийм хариуцлагатай танд бол В-Комачигийн төвийг-

Арима: Амаа тат! Тэгж магтаад байвал намайг аргалчихна гэж бодоо биз дээ?! Намайг тэнэг гэж бодоо юу?! Үүнийг л хийж чадахгүй. Хэд ч асуусан төв болохгүй!

Рүби: Дураараа ярьсанд уучлаарай. Дахиж хэлэхгүй ээ. Гэхдээ... сүүлд нь бидний дуулахыг сонсооч. Хөөх, нэлээн сайн байгаа юм биш үү?!

Мэм-чо: Арима-чанд төв зохиж байна! Ийм байвал ЯАФ-д амжилттай орж чадна!

Арима: Ёстой нэг! Яагаад би үргэлж ийм юм бэ?!

Мэм-чо: Арай ч тэр там шиг байдлаас эргэлт хийж чадна гэж бодсонгүй шүү.

Рүби: Би анхнаасаа ийм болно гэж мэдэж байсан.

Арима: Амаа тат, солгой хоолой, олиггүй дуучин хоёр оо! Ажил болохыг хүсдэг байж ингэтлээ муу дуулдаг гэж бодож байсангүй. Царайндаа бардаж дураараа амьдарч ирсэн чинь дуулахад мэдрэгдэж байна.

Рүби: Харгис юм...

Арима: Гарцаагүй ийм байвал би хийсэн нь хамаагүй дээр. Гэхдээ, үнэндээ хийхийг хүсэхгүй байна. Ёстой нэг, та хоёрт би байхгүй бол бүтэхгүй юм шив! Ядаж намайг гялалзахаар хичээгээрэй!

Рүби/Мэм-чо: За!

Рүби: Ашгүй дээ.

Арима: Яагаад энэ ам минь үргэлж миний боддогоос эсрэг зүйл хэлчихдэг юм бэ?

Мэм-чо: Байрлал минь ч яаж ийгээд бүтэх бололтой.

Мияако: Хэлэлцээрт хүрсэн бололтой.

Мэм-чо: Захирал аа!

Мияако: Тайзан дээр гарах өдөр хүртэл хэдхэн хоног л байна. Хурдхан дуусгахгүй бол амжихгүй. Туслах хүн бариад ирсэн болохоор хүссэнээрээ ашигла.

Рүби: Туслах хүн?

Арима: Тэр чинь арай Акү-

Пиэёны баг өмссөн Акүа: Сайн уу!

Арима: Үгүй ээ, чи юу?!

Рүби: Пиэён уулзалгүй удаж!

Мэм-чо: Юу? Жинхэнэ нь үү?!

Арима: Манай шилдэг орлого ологч биз дээ?! Гуйж байгаа болохоор зүгээр ажлаа хий!

Мэм-чо: Пиэён-сан өмнө нь мэргэжлийн бүжигчин байсан биз дээ? Айдолын бүжгийг ч дэглэж байсан гэж бичлэгээс үзэж байсан.

Рүби: Тийм үү?

Мэм-чо: Мэргэжлийн хүний нүднээс харахад бидний бүжиг хөлөө олж чадаж уу?

Пиэёны баг өмссөн Акүа: Яахав иймхэн чадвараар тайзан дээр гардаг охид их байдаг. Жинхэнэ чанарыг хүсэж байвал... эхлээд тамиртай болох хэрэгтэй! Өгсүүр газар луу дахиад 10 удаа гүйнэ! Тэгээд ядарсны чинь дараа бүжгээ бүхэлд нь 3 удаа давтана! Ядарч байсан ч эрчээ алдахгүй байж тамиртай байх нь чухал! Инээхээ мартаж болохгүй!

Мэм-чо: Хоёр дахь дууны дахилтын өмнө хоёр талаасаа эргээд байраа соливол догь харагдахгүй юу?

Рүби: Сайхан санаа байх! Тэгвэл энэ хэсэгт ч гэсэн...

Арима: Хаанаасаа энэ эрч хүч гардаг байна аа?

Пиэёны баг өмссөн Акүа: Харамсаж байна уу? Айдол болсон доо.

Арима: Пиэён-сан... Үгүй ээ, өөрөө шийдсэн болохоор харамсахгүй байгаа ч... Гэхдээ надад тохирохгүй гэж бодож байна. Огтхон ч айдол болж чадах юм шиг санагдахгүй байна. Төвд бүүр ч зохихгүй.

Пиэёны баг өмссөн Акүа: Дуулахдаа сайн байж яагаад төвд байх тийм дургүй байгаа юм?

Арима: Учир нь төв чинь хамтлагийн нүүр царай биз дээ? Над шиг нэгний байх байрлал биш.

Пиэёны баг өмссөн Акүа: Над шиг нэгэн гэж юу гэсэн үг юм? Арима Канаг гайхалтай гэж бодож байна.

Арима: Бүгд тэгж амархан магтдаг л биз дээ? Юу ч мэдэхгүй байж. Миний юуг мэддэг юм?

Пиэёны баг өмссөн Акүа: Харин л дээ... Өглөө бүр гүйж бэлтгэл хийдэг хичээнгүй охин. Муухай үгтэй дээ өөрөө ч дургүй. Өөрийгөө үнэлэгдэхээс илүү бүтээл тэр чигтээ үнэлэгдэхэд баярладаг. Үнэндээ чинжүүнд дургүй.

Арима: Айн?! Намайг маш сайн хардаг юм байна шд Баяртай байна. Бас голыг нь олоод хэлчихлээ шүү. Баларлаа, Пиэён таалагдаад эхэллээ. Арай миний шүтэн бишрэгч юм уу?

Пиэёны баг өмссөн Акүа: Тийм ээ.

Арима: Юу? Үгүй байлгүй дээ! Одоогийн надад шүтэн бишрэгч байжээ? Чинжүүнд дургүйгээ олонд хэлж байгаагүй байтал сайн анзаарч шүү.

Пиэёны баг өмссөн Акүа: Үнэндээ би ч бас дургүй.

Арима: Адилхан юм байна!

Пиэёны баг өмссөн Акүа: Хэт хурц биш үү? Байгаа төдийд л бүх зүйлд амт нь шингэчихдэг.

Арима: Ойлгож байна! Чинжүүн дасгалын үеэр маш их тэсэж иддэг байсан. Одоо хараг төдийд л юм туурдаг болсон.

Пиэёны баг өмссөн Акүа: Хөөрхийлөлтэй юм. Шюүнгикү ч идэж чаддаггүй биз дээ?

Арима: Тийм. Чинжүүтэй адилхан дургүй. Айн?

Пиэёны баг өмссөн Акүа: Хурц хүчтэй төвөгтэй ногоо доо.

Арима: Энгийнээр яриад хөгжилтэй байна. Ховор зүйл байх юм даа. Тийм шүү! Энэ хүнд жинхэнээсээ дуртай болох юм шиг байна. Акүаг тоохоо болиод түүнд дуртай болдог ч юм уу... Жилд зуун саяыг олдог. Үнэндээ зөв сонголт.

Рүби: Пиэён завгүй байж өдөр бүр ирээд сайхан сэтгэлтэй юм аа.

Мэм-чо: Тийм ээ! Бичлэгээс хардгаас тэс өөр юм! Илүү булчинлаг харагддаг ч, санасныг бодвол туранхай ч гэх үү... биеийн харьцаа нь Акү-тантай адилхан байна!

Рүби: Ах тийм хоолой гаргаж байвал бүх насаараа шоолно! Дажгүй харагдаж байгаа биз дээ?!

Мэм-чо: Тийм ээ, нэлээн дээрдэж.

Пиэёны баг өмссөн Акүа: Сайн ажиллаа.

Арима: Баярлалаа, Пиэён-сан! Үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа. Хаа нэгтэйн Акүагаас тэс өөр юм аа... Чи Акү-танд тийм дургүй юм уу?

Арима: Дуртай болох зүйл нэг ч байхгүй! Наад захын ёс суртахуун байхгүй, догь юм шиг царайлдаг ч зүгээр л далд шалиг. Ах дүүс хамтдаа ахмад хүнийг хүндэлж мэдэхгүй. Нэг ч удаа хүндэтгэж ярьж байгаагүй! Нэг сайн хэлэхгүй бол болохгүй байх!

Мэм-чо: Би ч чамаас хамаагүй эгч юм сан. Надтай хүндэтгэж ярьж байсныг санахгүй байна.

Арима: Хүүхэд байхдаа илүү хөөрхөн байсан юм сан.

Мэм-чо: Айн? Эртнээс таньдаг юм уу?

Арима: Тийм ээ. Бага байхдаа зураг авалтын талбарт уулзаж байсан юм. Акүа бид хоёр 3, 4 настай байхдаа байх аа?! Тийм амьтантай нэг удаа уулзахад л яаж мартаж чаддаг юм бэ?!

Мэм-чо: Айн?

Арима: Эртнээс л үргэлж тэр толгойд байсаар ирсэн! Тэр үед сахиусан тэнгэр шиг гэж бодож байтал тийм өөдгүй амьтан болж өсөх гэж...! Миний дурсамжийг бохирдуулахгүй байхыг хүсэж байна!

Рүби: Амралтын цаг дууслаа! Бэлтгэлийн цаг!

Пиэёны баг өмссөн Акүа: Эцэстээ маргааш гол өдөр. Тэд ямар байна?

Пиэён: Нэлээн дээрдсэн бололтой. Рүби-чаны бүжиг үргэлж сайн байсан, Мэм-чо эргэн тойрноо анхаарч чаддаг. Арима-сан хичээнгүй хурдан сурдаг. Дуулангаа бүжиглэж байсан ч алдаа гэж харагдахаар зүйл алга. Үдээс хойш тайзан дээрх бэлтгэлийг нь хийлгээд маргаашид нь бэлдээд сайн амраа.

Пиэёны баг өмссөн Акүа: За. Амралтын өдөр тань ийм төвөгтэй зүйл гуйж байхад сонссонд чинь баярлалаа.

Пиэён: Үгүй ээ, надад ч тэд таалагдаж байгаа. Надад найдаж байгаад баяртай байна. Гэхдээ, жаахан цочирдлоо шүү. Чамайг миний дүрийг эсгэсэн ч хэн ч таньсангүй. Сайн юм аа! Жүжиглэдэг хүмүүс амархан чаддаг юм уу?

Пиэёны баг өмссөн Акүа: Харин л дээ... Чаддаг хүмүүс нь чадах байх.

Пиэён: Хмм? Гэхдээ ингэх шаардлагатай байсан юм уу? Миний дүрд орохгүй байсан ч...

Пиэёны баг өмссөн Акүа: Би юу ч хэлсэн эсэргүүцэх болохоор. Таны үгийг бол дуулгавартай сонсоно гэж бодсон юм.

Пиэён: Чиний хэлснийг ч сонсох байх.

Пиэёны баг өмссөн Акүа: Би санаснаас тань дорой.

Рүби: Аа! Цаг нь ирлээ! Бид айдолоор дэбют хийнэ! Яах вэ?! Яах вэ?!

Арима: Чимээгүй байгаач. Зүгээр унт. Унтах чухал гэдгийг бүү бас. Шөнө унтахгүй байх нь 3 өдөр нөлөөлдөг. Сэтгэл татах байдал чинь 30% буурдаг гэж хаа нэгтээ нь их сургуулийн судалгаа дээр гарсан. Тиймэрхүү зүйл Дай*о хэлж байсан.

Рүби: Дай*о юу?! Унтах хэрэгтэй юм байна! Гэхдээ огт унтаж чадахгүй нь! Хэтэрхий хөөрчхөж! Яах вэ?!

Арима: Үнэхээр хөгжилтэй сайхан юм аа.

Рүби: Танд хөгжилтэй санагдахгүй муу байгаа бололтой.

Арима: Харин ч чи яагаад тэгтлээ хөөрчихсөн юм? Маргааш юу болохыг... хэн ч төсөөлж чадахгүй. Бидэн шиг арын хаалганы хүн их байж ч магадгүй. Анхнаасаа үзэх хүнгүй тайз хоосон ч байж магадгүй. Яагаад ийм гэгээлэг байж чадаж байгаа юм?

Рүби: Хмм... Шүтэж ирсэн болохоор. Би урьд нь үргэлж өрөөнөөсөө гарч чадахгүйгээр амьдарч байсан. Ирээдүйн найдвар гэх юу ч байгаагүй. Энэ хэвээрээ чимээгүй хөөрөх, догдлох зүйлгүй үхэх нь дээ гэж бодсон. Гэхдээ... айдол отакү болсны дараа өдөр бүр хөгжилтэй байсан, сэтгэл минь дуртай гэх мэдрэмжээр дүүрч. Шүтээнтэй байх сайхан шүү. Айдол шүтэж үзээгүй байдаг чинь амьдралын чинь том алдаа шүү.

Арима: Тийм байхад болно.

Рүби: Тэгээд тэр үед нэг хүнтэй уулзсан.

Арима: Нэгэн хүн?

Рүби: Тийм, анхны хайр минь.

Арима: Хөөе исгэлэн гэдэг нь.

Рүби: Тэр хүн хэлсэн юм... Хэрвээ намайг айдол болбол дэмжинэ гэж. Тэр үеэс үргэлж айдол болохыг мөрөөдөж ирсэн. Эмч одоо хаана байгаа бол... Одоо ч айдол отакү хэвээрээ байгаа байх. Айдол болж... амжилтад хүрвэл... гарцаагүй...

Арима: Сайхан юм аа... чамд дэмжих хүн байна. Надад тийм хүн байхгүй. Бүгд хүүхэд байх үеийн намайг харж- одоогийн намайг хардаг хүн байхгүй. Гэхдээ л Рүби гэртээ бүгдэг сайхан нь гайхмаар хэрэг байна шүү. Акүа, захирал хоёр ч зүдэрчээ. Пиэёны баг! Зөрүүдлээд авдаггүй болохоор нь сонирхож байлаа... Тэр багны цаана ямар царай байгаа бол?

Охин 1: Бурхан минь, үнэхээр догдолж байна!

Рүби: Эцэст нь ирчихлээ!

Рүби/Мэм-чо: Япон айдол фестиваль!

Мэм-чо: За байз... Бидний зогсох нь 10 байдаг тайзны нэг од тайз.

Рүби: Нэргүй айдолын зогсдог тайз олон юм аа.

Мэм-чо: Болж өгвөл гол тайзыг хүссэн ч...

Рүби: Арай л хэтэрсэн гуйлт болох байх.

Мэм-чо: Сандраад ирлээ! Сайн байж чадах болов уу...

Рүби: Зүгээр дээ! Нойроо сайн авсан биз дээ? Шөнө унтаагүйн хохирол 3 өдөр үргэлжилж хүн татах байдал чинь 30% буурна гэж... хаа нэгтээ нь их сургуулийн судалгаа гардгийг Дай*о хэлсэн! Тэгж сэнпай хэлсэн!

Мэм-чо: Олон хүнээс ам дамжиж ирсэн үг байх шив. Яахав В-Комачигийн бүжиг бүгд хэцүү. Сайтар амрах хэрэгтэй.

Рүби: Манайх бүжиг гол болохоор! Сайн унтах хэрэгтэй!

Арима: Яах вэ? Эцэстээ хором ч унтаж чадсангүй.

Мияако: За хувцас солих өрөө рүү явъя.

Рүби/Мэм-чо: Тийм ээ!

Мэм-чо: Өрөө минь ямар бол...

Арима: Пиэёны доторх Акүа?

Мэм-чо: "Хувцас солих өрөө"... Айдолын юмаар дүүрсэн!

Арима: Гэхдээ тэр тийм ч булчинлаг биш... Солигдсон? Яагаад? Намайг нухацтай хандаж хичээл авахуулахын тулд уу? Сайхан сэтгэлээр хандсан нь ч худал уу? Толгой манарчихлаа. Чухал өдөр байтал... Үнэхээр адгийн юм. Хурдан хувцас солих өрөө рүү явъя. Бага ч гэсэн нойр авъя.

Мияако: Наад руу чинь биш шүү.

Арима: Айн?

Мияако: Тайзны талын хувцас солих өрөөг гарахаас өмнө хүртэл ашиглаж болохгүй.

Мэм-чо: Тийм үү?

Рүби: Тэгвэл хувцсаа хаана солих юм?

Охин 2: Хөөе, ачаагаа өшөө холдуулаач!

Хэн 3: Хэн нэгэнд нүдний харандаа байна уу?!

Арима: Энэ юу гээч там шиг газар вэ?

Мияако: Хувцас солих өрөө.

Арима: Хүмүүсийн тоо аймшигтай их байна даа.

Мияако: Тайз ихтэй фестивальд ийм л байдаг. Үзүүлбэр үзүүлэгч, арын албаны ажилчид бүгд цуглараад ачаагаа тавих газаргүй. Хувцас солих өрөөгүй болохоор өөрсдийн хөшгийг хаагаад хувцсаа солино.

Рүби: Гэхдээ зураг дарах газар нь л цэвэрхэн юм аа.

Мэм-чо: Хэтэрхий замбараагүй юм...

Мияако: Мэдээж гол тайзан дээр дуудагдах хэмжээний алдартай хамтлагт тусдаа өрөө бэлдэж өгдөг. Гэхдээ нэргүй айдол байдаг л нэг айдол хамтлагуудтай ингэж харьцдаг. Сайн анхаарал хүсэж байвал амжилтад хүрэх хэрэгтэй. За гарахын өмнө хийх зүйл их болохоор хоол идэж, бэлдэх зүйл байвал одоо амжуулаарай.

Рүби/Мэм-чо: За!

Арима: Гайхалтай уур амьсгал байна шүү...

Мияако: Зүгээр үү?

Арима: Үгүй ээ, жаахан нойр дутуу байгаа.

Мияако: Сандарсан юм уу?

Арима: Тэнэгтэхээ боль. Би  угжнаас гараагүй байхдаа л энэ салбарт байсан. Одоо болсон хойно сандрахгүй биз дээ? Тэр хоёрыг надад даатгачих.

Мияако: Өө...

Эр 1: Түр уулзаж болох уу?

Мияако: За.

Арима: Тийм ээ, би ямар нэг зүйл хийхгүй бол болохгүй. Урлагийн ертөнцөд 17 жил байсан би тэр ангаахай нарт анхаарал тавих хэрэгтэй. Уур амьсгалд дарагдаж болохгүй. Айж болохгүй. Эрч хүчтэй бай. Миний хэр байхаас олон хүний ажил хамаарч байгаа. Би унавал бүгд унана. Надад итгэж мөрий тавьсан хүний итгэлийг... Муухай зүйл саначихлаа. Гутрангуй байж болохгүй. "Урам хугармаар юм ингээд л болоо юу" гэсэн харц. Суудал жаахан ч болов хүнтэй юм шиг харагдуулах гэсэн хувцсаа тарааж тавьсан арын албаныхан. Найдварт нь хариулж чадаагүй алдартны зовлон... үгээр илэрхийлэх аргагүй.

Эр 2: Баларлаа шүү... одоохондоо зөв цагийг хүлээгээд дараагийн дуугаа гаргая.

Арима: Өршөөгөөрэй! Надад өгөх ажил байна уу? Би юу ч байсан тоглоно.

Эр 3: Манайх хүүхэд жүжигчдийн агентлаг болохоор. Чиний насны ажил байхгүй байх. Энгийн агентлагт бол ажил байгаа байх.

Аримагийн ээж: Өвөөгийн чинь нуруу муудсан. Ээж нь нутаг буцъя гэж бодож байна. Чи ганцаараа байсан ч зүгээр биз дээ?

Арима: Зүгээр гэдэг нь мэдээж шдээ! Та сайтар амраад ирээрэй. Би одоо хэрэггүй юм уу? Хүүхэд биш надад үнэ цэн байхгүй. Өсөж том болсон надад шүтэн бишрэгч байхгүй! Хэзээнээс юм бол? Интернетэд бичигддэг зүйлсийг өөрийн юм шиг хэлж эхэлсэн үе минь? В-Комачиг удирдана? Над шиг нэр хүндгүй нэгэн хөөрч гэнэ... Гэхдээ би л хийх хэрэгтэй. Тэр хоёрыг би замчлах ёстой!

Рүби: Аа, сэнпай! Баларлаа! Баларлаа! Баларлаа шүү! Баларлаа! Аймаар сандраад байна!

Арима: ЮУ?! Саяхныг хүртэл хөгжилдөж эрч хүчтэй байсан байж.

Рүби: Үзүүлбэр үзүүлэх цаг ойртоод ирсэн сандраад эхэлсэн... Яах вэ? Та айхгүй байна уу?

Арима: Мэдээж. Хэдэн жил хийж байгаа гэж бодоод байгаа юм?

Рүби: Бүгд тэгж хурдан худал хэлдэг. Таны гар аймаар хүйтэн байна. Та ч бас сандарч байгаа биз дээ?

Арима: Тэнэг юм уу?! Чиний санааг зовоохоор доош орчхоогүй байна!

Рүби: Хулчгар нохой байх тусам их хуцах юм аа. Гэхдээ санаа амарчихлаа. Таныг ч айсан гэж бодсон бага зэрэг тайвширчихлаа. Айн? Санасныг бодвол их айгаа юу? Зүгээр дээ. Бид ганцаараа биш.

Арима: Тиймээс л тэр! Тэр чинь л асуудал! Та хоёроос болсон! Тайзан дээр гарах нь би ганцаараа байсан бол юу ч бодохгүй. Тэгж бүтэлгүйтэхийг өдийг хүртэл олон удаа давтаж ирсэн! Гэхдээ энэ удаад та хоёр байна! Бүтэлгүйтэхийг хүсэхгүй байна. Та хоёрт тийм дурсамж үлдээмээргүй байна. Ганцаараа биш болохоор... Айж байгаа юм.

Рүби: Би таны хүүхэд байх үеийг бараг мэдэхгүй, хэр их өөрийгөө үнэлдгийг чинь мэдэхгүй ч... Миний хувьд та бол энгийн л нэг охин. Хөөрхөн, хичээл зүтгэлтэй хаа сайгүй байдаг зүгээр л шинэ айдол. Бүдрэх нь байдаг л зүйл! Хөгжилтэйгөөр урагшилъя! Алив, хувцас солих цаг болчихлоо! Явъя, сэнпай! Баларлаа!

Мэм-чо: Аймаар сандарч байна!

Рүби: Гэхдээ догдолж байна!

Арима: Би шинэ. Шинэ айдол Арима Кана.

Бичиг: 10-р анги: Дарамт

Back to episodes Go home