Oshi no Ko_S01_E09

 

Мияако: Чамайг авьяас хайгч болж хөлсөлдөг байж дээ? Алдартай ютүбер олонд нөлөөлөгч Мэм. Айдолд сонирхолтой байсныг чинь гайхлаа шүү. Ютүб сувгийнх нь захиалагч 370 мянга. Тикток дагагч 638 мянга. Интернетэд нэлээн алдартай бололтой. Ямар агентлагт байдаг юм?

Мэм-чо: Би хувиараа ажилладаг. Одоогоор Фарм гэдэг агентлагт байдаг ч, гэрээ хийгээгүй бизнесийн хамтрагч гэдэг харилцаатай. Өөрөө чөлөөтэй ажил авдаг асуудалгүй гэрээтэй.

Мияако: Ойлгомжтой. Тийм бол Ичиго продакшнаас чамд айдол болох санал тавьсан болох нь ээ. Манайх интернет алдартан олонтой. Тэр тал дээрх гэрээн дээрээ асуудалгүй. Тун таатай хэрэг ч гэлээ... царайнаас чинь харахад чамд хэлэх ёстой зүйл байгаа бололтой. Яахав ерөнхийдөө мэдэж байна. Насаа худлаа хэлсэн биз дээ?

Мэм-чо: Мэдэгдэж байна уу?

Мияако: Тийм ээ чиний ясны бүтцээс харахад нэлээн хүүхэд шиг харагдаж байгаа ч, миний нүдийг хуурч чадахгүй. Айгаад байх хэрэггүй ээ. Хувиараа ажилладаг хүүхдүүд насаа худлаа хэлэх нь байдаг л зүйл. Санаа зовох хэрэггүй.

Мэм-чо: Үнэхээр үү? Ашгүй дээ.

Мияако: Тэгээд? Үнэндээ хэдэн настай юм?

Мэм-чо: Нөгөө... Үнэндээ бол...

Мияако: За, за. Нэлээн аймаар худлаа хэлжээ!

Мэм-чо: Үнэхээр уучлаарай!

Мияако: Энэ жил 18 настай гэж хэлсэн гэхээр... Нэлээн бөх зүрхтэй юм аа?

Мэм-чо: Тоолохоо боль л доо!

Акүа: Хэдэн насыг худлаа хэлсэн юм? 3-аар уу?

Мэм-чо: Наадахыг чинь хоёр нугална.

Акүа: Чи нэлээн том худлаа хэлжээ! Тэгэхээр 24 настай юу?

Мэм-чо: 24 настай байсан энэ хавар хүртэл л.

Акүа: Тэгэхээр 25 юм байна шд. Ийм болчхоод байхад тэмцэх гэхээ боль. 25 байж ахлах ангийн охин гэж хэлээд нэвтрүүлэгт орсон байх гэж... Сэтгэл зүй чинь мангас юм уу?

Мэм-чо: Үүнд шалтгаан байгаа! Би эртнээс айдол болохыг мөрөөдөж.. Гэхдээ манайх ганц бие ээж бас хоёр дүүтэй, ажиллаж эхэлсэн минь дээр гэж бодсон юм. Гэхдээ ээж минь...

Мэм-чогийн ээж: Санаа зоволтгүй өөрийнхөө мөрөөдлийг хөө! Ээж нь ч бас хамт хичээх болно за?

Мэм-чо: Тэгээд шалгаруулалтад орох болж, сүүлчийн шат хүртэл нь үлдсэн ч. Гэхдээ ахлах сургуулийн 3-р ангид байхад... ээж хэтрүүлж ажиллаад эмнэлэгт хэвтчихсэн. Мөнгө хэрэг болоод... ахлах сургуулиа хаяад олон цагийн ажил хийж эхэлсэн. Ачаар нь дүү нараа их сургуульд сургаж ээж минь дээрдсэн ч. Тэр үед би 23 хүрчихсэн байсан. Энэ ертөнцөд 20 нас хүрээд хөгшин гэж үзэгддэг шдээ. Аль ч шалгаруулалтад насны хязгаарлалт 20 хүртэл гэсэн байсан. Мөрөөдлөө хөөх боломжтой болоход минь, мөрөөдлөө хөөх нас минь өнгөрсөн байсан. Явах замналаа алдсан хүслээрээ стрийм хийж эхэлсэн ч. Тэр үед ахлах сургуулиасаа түр гарсан гэгдэж байсан болохоор, барь суурийн хувьд "ахлах сургуулийн охин" гэх маягаар хийж байтал- санаснаас илүү томроод. Захиалагч нарын минь тоо аймаар өсөөд! Хэтэрхий хол явчихсан байсан! Түүнээс хойш 2 жилийн турш үргэлжлүүлж... өдийд хүрсэн. Ер нь боломжгүй байх. 7 насаар насаа дарж хэлсэн... баригдах үед бөөн юм болно биз дээ? 25 настай охин айдол болох...

Рүби: Тийм биш ээ! Мэм-чо байна! Жинхэнэ нь. Хөөрхөн юм!

Арима: Яриаг чинь сонссон.

Акүа: Арима.

Арима: Би ч бас наснаасаа болж олон юм хэлүүлдэг болохоор... бага зэрэг сэтгэлийг чинь ойлгож байна.

Акүа: Бага зэрэг биш л харагдах юм.

Арима: Хүүхэд байх үеийн агентлаг 5-р ангид орсон гэрээ цуцалчихсан. Үнэхээр дургүй хүрмээр!

Мэм-чо: Ээ...

Арима: Мияако-сан!

Мияако: Би болохгүй гэж хэлээгүй шүү. Рүби яах юм?

Рүби: Мэдээж! Айдол болоход нас хамаагүй! Учир нь хүсэж мөрөөдөх зогсохгүй! В-Комачид тавтай морил!

Мэм-чо: За, найдлаа шүү!

Акүа: Дахиад л манай дүү сайхан зүйлс ярьж байх шив... Арима, Рүби Мэм хоёрыг найдлаа шүү.

Арима: Амаа тат! Дотно юм шиг ярихаа боль. Чи Күрокава Аканэ дээ л анхаарч үз. Муу хүүхэмсэг амьтан. Хэлэхгүй байсан ч энэ хамтлагийг хамгаална. Хөөе, гарч хоол идье.

Рүби: Явъя!

Мэм-чо: Энэ хүүхдүүд юу вэ? Дулаахан юм...

Рүби: Ийнхүү бидний хамтлагт Мэм-чо орж. Шинэ В-комачи албан ёсоор эхэлсэн юм.

Минами: Аа, "Одооноос жинхэнэ хайр эхэлж байна" дуусчихлаа шүү. Хөөе, хөөе ах чинь нэвтрүүлгийн үеэр үнсэлцэхийг хараад ямар санагдсан вэ?

Рүби: Ямар санагдах гэнэ ээ? Аймаар гэхээс өөр ямар байх юм?

Минами: Тийм байх даа. ТВ-ээр ах дүүгийн үнсэлтийг хардгаас 5 дахин эвгүй байсан. Нэг л өдөр Рүби ч, Аканэ-чантай уулзах л байх даа, тэ? Учир нь ах чинь найз охин.

Рүби: Найз охин... Гэхдээ... Акүагийн Аканэг гэх сэтгэл... гарцаагүй...

Ширанүй: Шоуны талаар ярьж байгаа юм уу?

Рүби: Тийм.

Минами: Ширанүй-сан мэдэж байна.

Ширанүй: Танил минь орсон болохоор үзсэн. Сонирхолтой байсан.

Рүби: Ингэж сэтгэл гаргахгүй байсан ч...

Ширанүй: Царайлаг хөвгүүд, хөөрхөн охидоор дүүрэн... Үнэхээр нүд хужирласан шүү.

Минами/Рүби: "Нүд хужирлах"?!

Минами: Шилдэг од ч тийм үг байх нь ээ...

Ширанүй: Царайлаг хүмүүст дургүй хүн байдаггүй биз дээ? Үнэхээр нүд хужирласан. Магадгүй хараа минь 0.5-аар сайжирсан байх.

Минами/Рүби: Инээдтэй юм хэлчихлээ!

Ширанүй: Хувийн зүгээс минь бол Мэм-чогийн хөөрхөн аашлах нь таалагдсан. Би эрэгтэй оролцогч болж оролцсон бол гарцаагүй өөрийн болгох байсан. Илүү эрч хүчтэй байж өөртөө тат гэж бодсон доо.

Рүби: Ширанүй-сан нэвтрүүлгээр гарахдаа догь харагддаг ч. Хувийн амьдралдаа иймэрхүү байдаг байх нь...

Минами: Гэхдээ үнэндээ ийм зүйл их байдаг. Эрчүүд хөгжилтэй бүсгүйчүүдийг дурлахаас өмнө өрсөлдөгчөө гэж үзээд алдартай болох нь хэцүү болохоор... ариухан гэгдэж байхад нь хошигнол хэлүүлэхгүй байх нь их гэсэн.

Рүби: Муухай юм аа...

Ширанүй: Акүа-саныг таньдаг болохоор байж магадгүй ч би их догдолсон. Магадгүй бүгд ч тийм байсан байх.

Минами: Акүа ах, энгийн ангийн охидод ч их алдартай болсон бололтой.

Ширанүй: Урлагийн салбарт ч хэд хэдэн таалж байгаа хүн бий. Яахав гадна талдаа найз охинтой гэгдэж байгаа тул хэсэгтээ бүгд хүлээж харах биз.

Рүби: Үнэндээ шоу нэвтрүүлэг нэлээн алдартай байж, ахын минь ирээдүйд том нөлөө үзүүлэх л байх. Гэхдээ тэр нь В-Комачид том нөлөө үзүүлсэн. Мэм-чо нэмэгдсэнээр бидний суваг нэлээн сайн бичлэг гаргаж чадахаар болсон. Хөөх 10 мянган захиалагчтай болчхож!

Мэм-чо: Яахав миний сувгаас үзэгчид татсан. Ийм зэрэг байхгүй бол болохгүй биз дээ?

Рүби: Нэг л албан ёсны гэж харагдаж байна!

Арима: Албан ёсны гэхээс өөр юу юм?

Мэм-чо: Одоогоор өөрсдийгөө танилцуулснаас өөр бичлэг нийтлээгүй байгаа, боломжтой бол хурдан клип нэммээр байгаа ч... хөгжим бичүүлэх одоо хэр яваа юм?

Арима: Захирал танил хөгжмийн зохиолчоосоо асуусан юм шиг байсан. Өөрсдийн гэсэн дуутай болох хүртэл юу ч хийж чадахгүй. Одоогоор хол ирээдүй гэсэн үг. Тайван сууцгааж байя.

Мэм-чо: Тэгэхгүй шүү! Бид В-Комачи гэдгийг мартчихаа юу? В-Комачид өөрсдийн гэсэн дуу байдаг биз дээ?

Рүби: Аа, нээрэн тийм! Хуучны дуугаа ашигласан ч асуудал байхгүй!

Мэм-чо: Тийм шүү.

Рүби: Мэм-чо гоц ухаантай юм!

Арима: Чх, анзаарчихлаа...

Мэм-чо: Одоо ч болов хийж чадах бүх зүйлээ хийнэ! Өдөр хоногийн өнгөрөөж суувал нэг мэдэхэд 30 хүрчихнэ!

Рүби: Өөр лүүгээ дайрч байна!

Мэм-чо: Айдолын ажил номер 1! Айдолын хамгийн чимэг болох хамгийн хэцүү зүйл! Бүжгийн бэлтгэлээ эхэлье!

Арима: Бичлэг нь үлдсэн 30 дууны бүжгийг... арай бүгдийг нь сур гэхгүй биз дээ? Айдол отакү хоёрын сэтгэлийг би гүйцэхгүй нь... Яагаад айдол болно гээд хэлчихсэн юм болоо?

Акүа: Сайн ажиллаа.

Арима: Баяр- Хэрэггүй! Цаашаа яв!

Акүа: Надтай ойрд байнга ингэж харьцаж байна шүү. Чамайг муухай үгтэй ааш муутайг мэдэж байна. Гэхдээ... ингээд байвал би ч бас шархална шүү.

Арима: Юу вэ? Юу...? Чи л эхэлж... Чи л... Акүа!

Кабүраги: Одооноос хэлэх зүйл талийгчийн булшийг ухаж байгаагаас өөрцгүй. Чи яагаад тэгтлээ Аигийн талаар мэдмээр байгаа юм?

Акүа: Шүтэн бишрэгч нь байгаа юм. Маш ихээр дэмждэг. Түүнээс өөр шалтгаан байгаа гэж үү?

Кабүраги: Шүтэн бишрэгчийн төсөөлөл гэдэг зүйл бодит байдлыг мэдвэл эвдэрдэг юм. Энэ тухайд зуун хувь баталж чадна. Алдартны ажил бол сүр бадруулах. Үзэсгэлэнтэй материал гялалзах худал хэлснээр, бодит байдал дээр байхгүйгээр гэрэлтдэг. Сайн ажилд орохын тулд хэлдэг үгсийг...  бид бизнес болгон хийдэг.

Акүа: Тийм байсан ч мэдмээр байна.

Кабүраги: Шүтэн бишрэгч нь юм бол мэдэхгүй байсан нь дээр байтал... гэхдээ бидний хүслээр болохгүй зүйл юм даа. Аид би олон төрлийн ажил өгч байсан минь үнэн. Тэр үед тэр хөдөөнөөс ирсэн мэдрэмжгүй охин байсан. Мэргэжлийн гэсэн үзэлгүй. Эргэн тойронтойгоо зохицохгүй хямд хувцас өмсөж ажлын талбар ирдэг, хүүхэд байсан. Тэгээд ямар нэг хэрэг болж магадгүй гэж бодоод. Би нэгэн театрын жүжигчдийн холбоог танилцуулж өгсөн.

Акүа: Жүжигчдийн холбоо?

Кабүраги: Миний их сургуульд байхдаа байсан газар. Театрын жүжиг Лала Лай гэдэг Аканэгийн харьяалагддаг театрын компани. Тухайн үед тийм ч алдартай байгаагүй ч. Хайр хүнийг өөрчилдөг гэдэг. Тэнд л байх... Аи хүнд дурласан нь. Жүжигчдийн холбоонд очдог болсноос хойш тэр гадаад төрхдөө анхаарч эхэлж, сайн хоолтой газар асуухаар ирдэг болсон. Арай л нөгөө хүн нь хэн болохыг мэдэж чадаагүй ч, гэнэт том хүн шиг болсныг нь санаж байна. Сонирхож байвал Лала Лайгийн захирлыг танилцуулъя. Тэнд бол чи хүсэж байгаа хариултдаа хүрч чадах байх.

Акүа: Яагаад тэгтлээ тусалж байгаа юм? Би ямар ч амжилтгүй бүтэлгүй жүжигчин төдий.

Кабүраги: Чамаас бололцоо мэдэрч байгаа болохоор. Энэ салбар бол өгч, авалцах ертөнц. Мэдэж байгаачлан Японы урлагийн салбар гэдэг, хүмүүс хоорондын харилцаа дүр авахад томоохон нөлөөлдөг. Тэгээд дүр сонголтоос хамаарч орлого хэдэн саяар өөрчлөгддөг. Ийм 40 мянган иений сүши бохины мөнгө шиг санагдах хэмжээний их мөнгө. Энд чамд тусалснаар чи амжилтад хүрч оргилдоо хүрсэн жүжигчин болох үед, би дүр өгөх тал дээрээ том давуу талтай болно. Продюсерын ажил гэдэг тийм л ажил. Мэдээж ганц чамд хийж байгаа юм биш. Арима Кана, Мэм-чогоос ч бололцоо мэдэрч байгаа. Та нар нэг л сонирхолтой зүйл эхлүүлсэн бололтой. Тэр В-Комачиг дахин сэргээж байгаа гэсэн. Нэлээн ирээдүйтэй хөрөнгө оруулалт гэж бодож байгаа.

Акүа: Арай...

Рүби/Арима: Японы айдол фестиваль?!

Мэм-чо: Тийм ээ, нэвтрүүлгийн үеэр тус болсон продюсер олон танилтай юм. Сонирхож байвал оруулж өгнө гэнэ.

Арима: ЯАФ чинь ирэх сард биз дээ?! Боломжгүй ээ! Боломжгүй! Огтхон  ч бэлдээгүй байгаа! Бидэн шиг шинэ хүмүүс гэнэт тийм тайз дээр гарвал-

Рүби: Хийе, хийе! ЯАФ шүү дээ! ЯАФ! Шинэ В-Комачигийн анхны амьд тоглолт тийм том тайзан дээр болно гэхээр гайхалтай биш гэж үү?!

Арима: Гэхдээ гарцаагүй эргэн тойрныхны үзэл бодол муу байна. Гарцаагүй арын хаалганых гэж ярьцгаана.

Рүби: Зүгээр дээ. Бид домогт групп В-Комачигийн өв залгамжлагчид!

Арима: Тэрийг чи л дураараа тэгж хэлж байгаа.

Мэм-чо: Гэхдээ үнэндээ хийж үзэхэд гэмгүй гэж бодож байна. Энгийн хамтлаг хэдэн жил хичээж үйл ажиллагаа явуулж байж арай гэж гардаг тайз. Энд хийхгүй бол юуны төлөө эхэлсэн юм гэнэ биз дээ?

Арима: Тэр тийм ч... Хийх гэж байгаа юм бол хийе. Энэ ч бас ажил.

Мэм-чо/Рүби: За, шийдэгдлээ!

Мэм-чо: Тэгвэл тэр биз дээ?! Одоо шийдэх хэрэгтэй.

Рүби: Юуг вэ?

Мэм-чо: В-Комачигийн төв хэн болохыг!

Арима: Тэр тийм чухал юм уу? Хэн ч байсан хамаагүй биз дээ?

Мэм-чо/Рүби: Маш чухал!

Мэм-чо: Төв гэдэг айдолын нүүр царай!

Рүби: Дуулж бүжиглэдэг хөөрхөн охин зогсдог хамтлагийн нүүр царай!

Мэм-чо: Хамгийн чухал байрлал шүү!

Мэм-чо/Рүби: Тийм ээ?!

Арима: Та хоёр дотно юм аа... Тэгээд болмоор байгаа хүн байгаа юм уу?

Рүби: Яг ч болохыг хүсээгүй л дээ... та нар хүсэж байвал...

Мэм-чо: Энд ахмад нь болох ёстой байх. Болохыг хүсэхгүй байгаа ч миний амьдралын туршлага хамтлагийг нэгтгэх байх.

Арима: Аль аль нь аймаар хүссэн царай гаргачхаж.

Рүби: Энд сайн бүжиглэдэг би тохирох юм биш үү?!

Мэм-чо: Үгүй ээ, олны өмнө гарч дассан туршлагатай гэдгээрээ би тохирно!

Рүби: Тэгж хэлбэл сэнпай болох ёстой. Чинжүүн дасгалаар 1-р байранд орж, дууны нэвтрүүлэгт зөндөө орж байсан.

Мэм-чо: Хөөх, дурсамж сэргээж байна шүү!

Арима: Хүний хар түүхийг ухахаа боль! Чинжүүн дасгал эхэлж байна!

Мэм-чо: Аяндаа жаахан тохирохгүй дуулж байсан...

Рүби: Тийм шүү. Тун өхөөрдөм байсан. Цэцэрлэгт байхад дагаж бүжиглүүлж байсан.

Мэм-чо: Дуулаад үзүүл л дээ!

Арима: Яасан ч үгүй! Өөрийгөө дуулж чаддаггүйг мэдэж байна!

Рүби: Төвд зогсох охин дуулж чаддаг байх ёстой шд.

Мэм-чо: Тийм шүү. Төвийн охин микрофон барихгүй бол гэрэлтэхгүй биз дээ?

Арима: Шаргуу юм...

Мэм-чо: Караокед дуулаад өндөр оноо авсан нь төв болбол ямар вэ?!

Рүби: Болж байна! Та ч бас хамт явна биз дээ?!

Арима: Би алгаслаа.

Рүби: Айн? Гэхдээ...

Арима: Тэнэг юм аа. Төв хамтлагийн нүүр царай биз дээ? Намайг төвөө болговол энэ хамтлаг алдартай болж чадахгүй шүү.

Рүби: Тийм биш...

Арима: Арын бүжигчин болоход хангалттай чадвар надад бий.

Рүби: Хмм?

Арима: Гэрэлтэж явсан хүүхэд жүжигчин үе минь дууссан би энэ ертөнцөд зууралдаж үлдэж чадсан минь, зүгээр л жүжиглэж байсан болохоор гэж бодоо юу? Олон урлагийн салбарыг оролдож үзсэн ч алдарт хүрээгүй. Хүүхэд байхад алдартай болгосон компанидаа орлого олох бүү хэл, дүр олж авч хоолоо олж идсээр ирсэн би шүү. Ерөнхийдөө Арима Канад шүтэн бишрэгч үлдээгүй! Ийм муухай амтай, ариун бус охинд мөнгөө үрэхийг хүсэхгүй байх нь ойлгомжтой! Нээрэн "Өнөөдөр амттай"-ийн драм ч муу үнэлгээтэй байсан билүү? Мэм-чо маш их захиалагчтай. Чи бас хөөрхөн царайтай наад ариухан байдал хоёр чинь тохирно гэж бодож байна. Бас... хүнд таалагддаг нь та нар шиг гэнэн хөөрхөн охид. Над шиг яршигтай, гажуудсан охин биш. Намайг байгаа төдий гээд бодчих. Караоке ч бай юунд ч ай очоод хэн нь төв болохоо шийд.

Рүби: Та ойрдоо их гутрангуй байна шүү. Ямар нэг муухай зүйл болоо юу?

Арима: Тийм биш...

Рүби: Зүгээр дээ. Барагтаа хүн магтдаггүй ах минь хүртэл таныг хөөрхөн гэж хэлсэн. Яршигтай, гажуудсан ч биш.

Арима: Гэхдээ тэрийг Мэм-чод ч хэлж байсан.

Рүби: Яршигтай, гажуудсан эмэгтэй байна шүү... тэмээ гэхээр ямаа, тэрэг гэхээр дамар гээд байх юм. Тантай үерхэх залууд хэцүү байна байх даа.

Мэм-чо: Яахав урлагийн ертөнцөд олон төрлийн хүн байдаг.

Рүби: Ер нь энэ хоёрыг Акүа дуудаад орохоор болсон. Бага багаар ахад минь ямар төрлийн эмэгтэй таалагддаг нь харагдаж эхлээд нэг л биш байна шүү.

Мэм-чо: Дараа араас ирээрэй за?

Арима: За.

Мэм-чо: Яаж ийм оноогоор өрсөлдөөнд дуудаж чадав аа?!

Рүби: Өөрөө ч бас муу юм байна шдээ!

Мэм-чо: Айдол онцлогтой байх хэрэгтэй! Дуулж чадахгүй байсан ч үнэ цэн байгаа! Муу байгаа минь яах ч аргагүй!

Рүби: Муу байсан ч бага багаар сайжрахыг бодитоор харах нь шүтэн бишрэгчдийн баяр баясал! Үүнд мөрөөдөл бий!

Мэм-чо: Илүү нухацтай дууны бэлтгэлээ хийдэг байж.

Рүби: Хоёуланд нь маш их бэлтгэл хэрэгтэй бололтой!

Мэм-чо: Нэг тайзан дээр татаж оруулахгүй байж болох уу? Жаахан амрах уу?

Рүби: Тийм дээ, амрахад зориулсан хөнгөн дуу... Сэнпайн чинжүүн дасгалыг дуулах уу?

Мэм-чо: Чи ч бас муухай ааштай юм аа. Наад зан чинь таалагдаж байна. Арима-чан... чинжүүн дасгалын дараа ч олон дуу гаргасан байна.

Рүби: Мэдээгүй юм байна.

Мэм-чо: Сонсож үзэх үү?

Рүби: За.

Мэм-чо: Үнэхээр ярвигтай хүн юм даа...

Рүби: Ийм байж муу гэж байгаа юм уу? Өөрийгөө хэт хүчилж байгаа юм биш үү?

Бичиг: 9-р анги: В-Комачи

Back to episodes Go home