Oshi no Ko_S01_E08

 

Арима: Шилдэг жүжигчид л байдаг гэгддэг театрын жүжгийн Лала Лай театр. Күрокава Аканэ бол тэндхийн хамгийн залуу шилдэг нь. Дүрдээ бүрэн орж чаддаг. Авсан дүрээ гүн шинжиж, ойлгож чаддаг. Тэр бүгдийг төгс жүжиглэж чадах төрөлхийн мэдрэмж. Реалити шоунд гэрэлтэж чадах ааштай биш юм шиг байсан ч, жүжигчний хувиар тэр бол гоц авьяастан.

Акүа: А-Аканэ?

Аканэ: Яасан бэ, Акүа? Сүнс харсан юм шиг царай гаргаад.

Акүа: Үгүй ээ...

Мэм-чо: Аканэ! Буцаад тавтай морил!

Аканэ: Манайхаан хүлээлгэсэнд уучлаарай!

Мэм-чо: Тийм шүү! Хүлээж байлаа!

Юүки: Дахиад хамтдаа, хөгжилдье.

Аканэ: За!

Күмано: Сайн харагдаж байгаа ч... гэхдээ зүгээр юм уу?

Аканэ: Айн? Юу тэр вэ?

Күмано: Юу гэж тэр бол...

Аканэ: Аан, нэлээн том түймэр гарсан болохоор! Хийчихлээ шүү гэж бодсон ч тэр зэрэг байдаг л зүйл шдээ!

Юүки: Аканэ нэг л өөр болчихжээ.

Аканэ: Юүкид ийм би таалагдахгүй байна уу?

Юүки: Үгүй ээ.

Аканэ: Акүа, өнөөдөр хамтдаа байя.

Акүа: За. Хормын дотор бүгдийг өөртөө татчихлаа. Оролцогчид... Арын албаны ажилчид... Зураглаачийг хүртэл. Харц салгах аргагүй соронз мэт өөртөө татах авьяас. Яг л Аи шиг харизм... тэр түүнд ч бас байсан.

Аканэ: Сонссон шүү, тэр бичлэгийг... хэдэн өдрийн турш сууж чамайг хийсэн гэж. Баярласан шүү. Баярлалаа, Акүа.

Акүа: За.

Мэм-чо: Аканэг сонин байгааг мэдэж байгаа ч, Акү-тан ч сонин байгаа юм биш үү?

Юүки: Хмм?

Мэм-чо: Олж мэдэцгээе. Хөөе Акү-тан наад хэтэвчээ аваад өг!

Акүа: Одоо юм бодож байна. Өөрөө авчих.

Аканэ: Тэр зэрэг зүгээр шдээ. Аваад өгчих.

Акүа: За. Май.

Мэм-чо: Харсан уу?! Аканэгийн л үгийг сонсоод байна! Үнэхээр Акү-танд тийм охин таалагддаг юм байх даа?

Юүки: Аканэ сайн бэлдэж иржээ.

Акүа: Тийм биш ээ.

Мэм-чо: Хар даа, хар даа, түүнд сайн уу? Ийм Аканэ таалагдаж байна уу?

Акүа: Боль.

Мэм-чо: Хар даа! Хар даа! Хар даа!

Юүки/Мэм-чо: Хмм?

Акүа: Хэлээд байна... үнэхээр болиоч.

Юүки: Энэ хариу үйлдэл... үнэн байна. Аканэ яах гэж байна?!

Мэм-чо: Тэр үнэхээр нухацтай байна шдээ?!

Юүки/Мэм-чо: Яах гэж байна?! Яах гэж байна?!

Аканэ: Яавал дээр бол...?

Юүки/Мэм-чо: Өө! Энгийн Аканэ болчихлоо!

Мэм-чо: Чамд нухацтай байвал нухацтайгаар хариу барих юм уу?!

Юүки: Үнэхээр үерхэх замнал бий юу?!

Аканэ: Байгаа юу гэж асууж байгаа бол... Байгаа.

Юүки: Тийм бол зураг авалтгүй үед ч тэр дүрээрээ дайрахаас өөр аргагүй!

Мэм-чо: Жинхэнээсээ юу?!

Юүки: Жинхэнээсээ юу?!

Юүки/Мэм-чо: Сонирхолтой болоод ирлээ!

Арима: Ямар ч сонирхолтой юм алга. Энэ шоунаас залхчихлаа. Үзэхээ болилоо. Ер нь бусдын хайр дурлалыг харах чинь... муухай сонирхол биз дээ? "Хэн хэнтэй хослох тухай яриад?" Юу юм бэ? Морины жүчээний эзэн юм уу? Уралдаанд ялуулах морио бэлдэж байгаа юм уу? Залхчихлаа, дахиж үзэхгүй. Акүагийн царайг ч харахыг хүсэхгүй байна. Баяртай.

Рүби: Ээж ээ.

Акүа: Хүүхэд байхдаа Аитай хэдэн жил хамт байсан ч, би Аигийн талаар юу ч мэддэггүй байсан юм шиг санагдаж байна. Юуг нь ч ойлгож чадаагүй. Хаа хүртэл худал... хаанаас үнэн нь эхэлсэн юм бол? Миний хувьд Аи гэж юу юм бол? Шүтэн бишрэгч нь? Ээж? Эсвэл...

Охин 1: Юүки-Юүкиг ч халуухан байна гэж бодсон ч... саяхнаас Акү, Ака баллаж байна шүү, тэ?! Аканэ буцаж ирээд илүү гэгээлэг болоод хөөрхөн байсан шүү, тэ?! Акүатай хамт асуудлыг давсан хүч ч гэх үү... Акүа харваас талтай байгаа биз дээ? Хөөрхөн гэдэг нь!

Охин 2: Удахгүй төгсгөлийн анги уу?

Охин 1: Илүү үзмээр байна. Арай гэж сонирхолтой болж эхэлж байхад!

Охин 2: Өмнөх бүлэгт сүүлд нь үнсэлцсэн!

Охин 1: Хөөх, галзуу юм! Найдаж байна шүү!

Акүа: Арима. Арима Кана. Хөөе, одоо хичээлээ таслаад зугаацахаар явах уу?

Арима: Явъя! Үнэхээр итгэмээргүй юм! Хичээлээ таслаад зугаацахаар явах чинь хулигаан хүүхдийн л хийх зүйл шдээ! Итгэж чадахгүй нь! Үнэхээр адгийн! Үнэхээр адгийн!

Акүа: Тэгж хэлж байгаа бол болих юм уу?

Арима: Тэгж хэлээгүй байна. Чамайг бодолд автсан байхаар чинь анхаарал тавихыг хүссэн сэнпайгийн сэтгэл. Миний сэтгэл сахиусан тэнгэр юм чинь. Тэгээд, хаачих юм? Диснэй уу? Токио цамхаг уу?

Акүа: Хичээлээ тасалчхаад тийм их зугаацах хүсэл байгаа чинь аймаар юм аа.

Арима: Учир нь дүрэмт хувцастайгаа тасалбал эргэн тойрны хүмүүс анхаарч эхэлнэ биз дээ?! Хувцсаа солихоор харих нь цагийн гарз! Тэр хавиар дүрэмт хувцастай хүүхэд их байдаг. Тиймээс төгс тохирно гэж бодсон юм!

Акүа: Тийм биш ээ.

Арима: Чи хачин юм аа.

Акүа: Тийм үү?

Арима: Тийм ээ! Залуухан охин, хөвгүүн хоёр сургууль гэх шоронгоос зугтаад юу хийх юм бол гэтэл, цэцэрлэгт хүрээлэнд бөмбөг барьж тоглох гэж! Бүүр бээлий, бөмбөг хүртэл авчирчихсан! Хачин гэдэг нь!

Акүа: Хурдан шид.

Арима: Би бэйсбол тоглож үзээгүй- Уучлаарай!

Акүа: Зүгээр дээ.

Арима: Над шиг муу биш илүү дээр тоглодог хүн урих хэрэгтэй юм биш үү? Рүби гэх мэт...

Акүа: Дүүгийнхээ хичээлийг таслуулдаг ах байдаг юм уу?

Арима: Дүүгээ хэт хайрлах чинь сэжгийн юм. Тэгвэл одоо хайртай байгаа хүн чинь ч юм уу? Дотно байгаа биз дээ?

Акүа: Яахав, муугүй байгаа ч... Ерөнхийдөө ажил болохоор, тийм ч дотно харилцаатай биш.

Арима: Тийм байж.

Акүа: Худлаа хэлж, тооцоолж хөдөлсөөр байгаад, ямар ч тооцоолол гаргахгүй хамаагүй чалчиж суух хүн миний эргэн тойронд тийм ч их байхгүй. Тэр тал дээр чамаас болгоомжлохгүй байсан ч болно.

Арима: Жаахан ч гэсэн болгоомжтой байгаа ч! Гэхдээ яахав... Тийм хүн чинь болж сонгогдсон минь муугүй л юм. Удахгүй зураг авалт чинь дуусах уу?

Акүа: Тийм.

Арима: Хамгийн алдартай нь Юүки юу? Гэхдээ саяхнаас Күрокава Аканэ ч сайн байгаа бололтой байсан. Чи яг хэнийг нь онилж байгаа юм?

Акүа: Ажил болохоор тийм зүйл байхгүй ээ.

Арима: Гэхдээ таалагддаг охин байдаг биз дээ? Эгчмэд бүсгүй, дүү бүсгүй гэх мэт!

Акүа: Хэцүү зүйл асууж байна шүү. Ойрд их бодогдох болсон... хүний бодол биеийн өсөлтөд их нөлөөлдөг. Хүүхэд байхдаа насанд хүрсэн үеийн дурсамжаа удирдахад хэцүү байсан, хоёр дахь өсвөр насан дээрээ эргэн тойрны хүмүүсээсээ болгоомжлох минь нэмэгдэж байгааг мэдэрсэн. том болох тусам оюун санаа минь биетэй зохицож эхэлсэн. Бага багаар би болон Хошино Акүагийн хоорондох хил алга болж байна.

Арима: Эртнээс бодож байсан ч айгаад асууж чадаагүй... Чи арай... 8-р ангийн синдромтой юм уу? Тийм зүйлээсээ хурдан сал. Аймаар байна.

Акүа: Ерөнхийдөө бол би ч бас ахлах сургуулийн сурагч гэсэн үг. Өөртөө ойролцоо насны хүүхдийг эмэгтэй хүний хувиар сонирхдог. Яахав бага зэрэг эгчмэд байх нь дээр санагддаг нь үнэн л дээ.

Арима: Эгчмэд бүсгүй таалагддаг гэсэн үг үү? Хөөх? Хмм? Өө?

Акүа: Хурдан шидээч.

Арима: Хаа! Айн... Хмм... Айн...

Акүа: Яасан бэ?

Арима: Юу ч биш!

Акүа: Хөөх, сайн шидэж байна.

Арима: Тийм үү?

Акүа: Үнэхээр анхлан суралцагч юм уу?

Арима: Тийм ээ. Чамтай тоглож байгаа минь анхных. Магадгүй спортлог маягийн айдол болохоор байна уу?

Акүа: Гарцаагүй Күрокава Аканэг гэх сэтгэл минь тийм зүйл биш. Аримад талархах хэрэгтэй бололтой. Өөрийнхөө сэтгэлийг цэгцэлж чадлаа. Би Күрокава Аканэгээс Хошино Аигийн сүнсийг харж байгаа төдий.

Аканэ: Эцэст нь зураг авалт дуусах нь ээ. Гунигтай байна шүү. Чиний хэлснээр дүрд ороод үзтэл алдартай болж нэлээн тус болсон шүү. Баярлалаа.

Акүа: Аи болж жүжиглэх... Үгүй ээ дүрд орох... Яг л зүүд, жинхэнийг нь харж байгаа юм шиг л байсан. Тэрийг яаж хийдэг юм?

Аканэ: Тийм ч сүрхий зүйл биш ээ... Ямартай ч профайлын тухай ном уншдаг болохоор их судалж өөрийнхөө дүр бүтээдэг төдий. Олон юм дураараа нэмдэг.

Акүа: Дураараа нэмдэг?

Аканэ: Тийм. Жишээлбэл... Аид үнэндээ нууц хүүхэд байдаг гэх мэт. Тийм байвал олон сэтгэл хөдлөл нь эмх цэгцтэй болж, үл мэдэгдэх олон үйлдэл нь ойлгомжтой болно. Юу боддог ямар араншинтай юм бол гэдэг нь. Математикийн бодлого шиг хариулт нь гараад ирдэг!

Акүа: Аигийн үзэл бодлыг хэр ойлгодог юм?

Аканэ: Яаж амьдарч ирсэн, ямар залуу таалагддаг, магадгүй ерөнхийд нь ойлгож чадах байх.

Акүа: Урлагийн ертөнцөд авьяас цугладаг. Надад тэр эрх дураараа, авьяасын бүрдэл Хошино Ай юу бодож юу, юу хүсэж байсныг... огтхон ч ойлгож чадахгүй байсан. Күрокава Аканэ гэдэг охины авьяас магадгүй... хэдэн жилийн турш хамт байсан надаас илүү Аиг ойлгож- үйл хөдлөлийг нь төгс дуурайж байна. Бид ердөө ажлын төлөө үерхэж байгаа. Нэвтрүүлэг дуусахаар дахиж уулзахгүй л байх. Гэхдээ... Күрокава Аканэг ашиглаж болох юм. Ингээд тавьж явуулж чадахгүй.

Арима: Аа... Үнэхээр адгийн юм. Үх, Акүа.

Эр 1: "Одооноос Жинхэнэ хайр дурлал эхэлнэ" бүх зураг авалт дууслаа!

Бүгд: Сайн ажиллаа!

Кэнго: Эргээд бодоход хормын дотор болсон зүйлс шүү.

Аканэ: Олон зүйл болсон ч үнэхээр хөгжилтэй байлаа.

Күмано: Чи тэгж хэлж байгаа бол гомдоллох зүйл алга!

Мэм-чо: Тэгээд...

Юүки: Шууд асууж болох уу?

Мэм-чо: Сүүлийн үнсэлт үнэхээр үерхэх юм уу?!

Юүки: Яах юм?!

Аканэ: Мэдэхгүй байна. Нэвтрүүлгийн урсгалд автаад хийчихсэн ч... ажилтай байтал хайр дурлалын талаар...

Күмано: Урлагийн хүн ч гэлээ ахлах ангид орвол найз залуутай болох нь мэдээж шдээ!

Мэм-чо: Чи хүссэн хүнтэйгээ үерхэж чаддаг юм биш үү?

Юүки: Би тэгж харагддаг юм уу? Үнэхээр ажилдаа бүхнээ зориулсан болохоор өдийг хүртэл найз залуутай болж үзээгүй.

Мэм-чо: Худлаа!

Аканэ: Үнэн бололтой. Юүкитэй адилхан урлагийн ангийн охин ч хэлж байсан.

Мэм-чо: Төсөөлөөгүй зүйл байна шүү.

Аканэ: Гэхдээ модель дунд нэлээн их байдаг. Айдол, жүжигчид ч хостой болох хувь нь энгийн хүмүүсээс ялгаагүй байх.

Күмано: Одоо "хайр дурлал хориотой" гэдэг газар цөөн болсон юм шиг байсан. Хааяа илрэх нь байдаг шүү дээ.

Мэм-чо: Тийм утгаар хэлж байгаа бол нэвтрүүлгийн үеэр үерхвэл цуу яриа ч гарахгүй амар биз дээ?!

Аканэ: Гэхдээ...

Эр 2: Тийм шүү. Нэвтрүүлгийг ашигласан нь дээр. Цаашид нэвтрүүлгийн тал оролцохгүй. Үерхэх, салах нь өөрсдийнх нь дур. Тэр хэвээрээ үерхээд гэрлэх хүртэл явсан хүмүүс хэд ч байдаг. Хэдэн сар хос гэсэн нэр зүүдэг хүмүүс ч байдаг. Өөрсдөө сайтар бодож өөрсдөө шийд. Энэ ертөнцөд, та нарын авьяасыг хүссэнээрээ ашиглачхаад хаях муу том хүмүүс зөндөө бий. Амттай урхи их ч, урсгалд амархан автдаг хүний төгсгөл там гэдэг нь ойлгомжтой. Нэг иймэрхүү муу том хүний зөвлөгөө. Нээрэн муу хүүхэд хаачсан юм?

Кабүраги: Нэвтрүүлэг нэр хүнд сайтай байна. Чамайг ашигласан миний харц буруу байгаагүй юм уу даа?

Акүа: Харин л дээ. Эцэстээ интернетээр доромжлуулж олны анхааралд хүрсэн юм шиг л болсон.

Кабүраги: Түүний дараах хариу арга хэмжээг чамайг авсан гэж сонссон. Гэхдээ нөгөө бичлэг дээгүүр жаахан асуудал болсон. Нэвтрүүлгээр гараагүй зүйлсийг задруулахгүй байх н энэ ертөнцийн дүрэм. "Энэ яг юу болоод байгаа юм?" гээд... оролцогч ч гэлээ тэр хориотой дүрмийг зөрчсөн. Ичиго продакшнаар хохирлоо барагдуулна гэх яриа хүртэл гарсан.

Акүа: Гэхдээ тийм зүйл болоогүй. Тийм биз дээ? Оролцогчид нэвтрүүлгийн албан ёсны хаяг дээр бол нэвтрүүлгээс гадуурх дүрс, зургаа оруулж болно гэж гэрээн дээр байдаг. Тиймээс бичлэгийг албан ёсны хаяг дээр нийтэлж гэрээний дагуу ажлаа хийсэн.

Кабүраги: Ухаалаг юм аа?

Акүа: Баярлалаа.

Кабүраги: Бас чи надтай хийсэн гэрээгээ дагаж сайн ажилласан. Шагналыг сайтар өгөх хэрэгтэй. Дараа долоо хоногт хамт сүши идэх үү? Аигийн талаар том мэдээлэл өгье.

Акүа: Хуваарь гаргачихъя.

Юүки: Өө, Акүа! Түр хүрээд ир!

Күмано: Зугтаалгахгүй шүү!

Юүки: Үнэхээр хөгжилтэй байсан!

Аканэ: Нөгөө, Акүа-күн... Цаашид яах юм?

Акүа: Юу тэр вэ? Аан... Тэр анги цацагдсан болохоор хэсэгтээ найз охин, найз хөвгүүн гэж явах хэрэгтэй байх.

Аканэ: Тэрийг мэдэж байгаа ч...

Акүа: Тийм бол-

Аканэ: Тиймээс нөгөө... Бид харилцаа ажил уу? Эсвэл жинхэнэ юм уу?

Акүа: Яг ч ажил биш...

Аканэ: Сэдэв өөрчлөхөө боль. Чи намайг эмэгтэй хүний хувиар хардаггүй биз дээ?

Акүа: Тэр...

Аканэ: Тэр зэргийг мэдэж байна аа.

Акүа: Гарцаагүй би чамайг эмэгтэй хүний хувиар хардаггүй. Үерхэх минь үзэгчдэд л зориулсан зүйл. Зүгээр л... Би чамайг жүжигчний чинь хувиар их сонирхож байгаа. Энэ худлаа биш.

Аканэ: Ойлголоо... За яахав. Наад үгийг чинь сонсоод хамгийн ихээр баярладаг юм. Тэгвэл ажлын хувиар хосууд гэж явъя. Жинхэнэ хосууд Юүки тэр хоёр байхад хангалттай.

Акүа: Айн?

Аканэ: Анзаараагүй юм уу? Юүки, Нобү-күн тэр өдрөөс хойш үерхэж эхэлсэн.

Акүа: Нээрэн үү? Гэхдээ зураг авалтын үеэр татгалзаж...

Аканэ: Чадварлаг байгаа биз? Гэхдээ надад Юүкигийн тийм тал нь их таалагддаг. Юүкигийн амьдрал дахь анхны найз залуу нь юм шиг байсан.

Акүа: Ойлгомжгүй зүйл юм аа...

Юүки: Дараа уулзъя!

Кэнго: Сайхан амраарай!

Акүа: Мэм таксигаар харихгүй юм уу?

Мэм-чо: Тийм, алхаад харьж болохоор зайтай.

Акүа: Нээрэн энгийн дүүрэг байсан шүү.

Мэм-чо: Урлагийн хүмүүс амьдардаг газар энэ хавьд л байдаг. Ганцаардаж байна шүү. Би энэ талбарт үнэхээр дуртай байсан.

Аканэ: Тийм үү?

Мэм-чо: Гэхдээ чи тийм ч их гуниглахгүй байгаа биз дээ? Аканэгийн найз залуу юм чинь.

Акүа: Ердөө ажлын харилцаатай.

Мэм-чо: Яахав эхэндээ тийм байсан ч болно шдээ. Удахгүй жинхэнээсээ болж ч магадгүй.

Акүа: Тийм зүйл болохгүй ээ.

Мэм-чо: Тэгж хэлээд Аигийн дүрд орсон Аканэг хараад улайсан байж.

Акүа: Нээрэн сайн мэдэх юм аа. В-Комачи чиний үеийнх биш биз дээ?

Мэм-чо: Үгүй ээ, үгүй! В-Комачи бүгдийнх нь шүтээн! Бидний дунд л хэлэхэд. Би үнэндээ айдол болох сонирхолтой байсан юм. Гэхдээ олон зүйл болоод буугаад өгчихсөн. Одоо бол эрүүл саруул ютүбер хийж байгаа!

Акүа: Хмм... Тэгвэл манай агентлагт орох уу?

Мэм-чо: Айн?

Акүа: Шинэ В-Комачи одоо гишүүд хайж байгаа.

Мэм-чо: В-Комачид би юу? Тэгж тоглохоо...

Бичиг: 8-р анги: Анхны удаа

Back to episodes Go home