Аканэ: ҮГҮЙ ЭЭ! Намайг тавь!
Акүа: Тайвшир! Би дайсан чинь биш. Гуйж байгаа болохоор тайвшир.
Аканэ: Акүа-күн яагаад?
Акүа: Мэм чамайг шуургатай байхад гадагшаа гараад эргэж ирэхгүй байна гээд хайж байсан. Тиймээс дэлгүүр хүртэл замыг чинь дагатал... Тэнэг охин.
Эр 1: Хөөе, та хоёр! Энд байх аюултай! Энд юу хийж байгаа юм?!
Арима: Күрокава Аканэ аймшигт доромжлуулж байна шүү. Яахав, тэр агуулгыг нь харвал ойлгомжтой ч.
Рүби: Ийм зүйлд олны өмнө гардаг болсныхоо дараа дасдаггүй юм уу?
Арима: Ерөнхийдөө тийм. Гэхдээ хувь хүнээсээ хамаарч дасдаггүй хүмүүс байдаг. Би ч бас тэр үеийн сэтгэл зүйгээсээ болж жинхэнээсээ үхчихдэг юм уу ч гэж бодож байсан. Сэтгэл нь санаа нь тогтворгүй өсвөр насны охин, анх удаа ингэж олонд доромжлуулахыг мэдрэх нь чиний төсөөлж байгаагаас ч аймшигтай. Тэр зүйлс амьдрал чинь дууссан гэж эндүүрэг дэх хэмжээний.
Мияако: Хайрын реалити шоу дэлхийн олон улсад алдартай ч, өдийг хүртэл 50 гаруй амиа хорлогч гаргасан шоу. Улсаасаа хамаарч оролцогчдыг сэтгэл зүйчээс зөвлөгөө авахуулах үе ч байдаг.
Арима: 50 хүн үхсэн гэдэг бол, түүнээс 10 дахин их үхээгүй ч үхэх хэмжээний шаналсан гэж бодох нь зөв. Реалити шоу бол өөрийгөө ил гаргах нэвтрүүлэг. Нэвтрүүлэг биш хувь хүн дайралтад өртөнө. Тэр нь маш хэцүү.
Рүби: Ах худал хэлэх бол өөрийгөө хамгаалах шилдэг арга гэж хэлсэн.
Арима: Дажгүй үг хэлжээ. Тодорхой хэмжээний дүр бүтээсэн бол арай дээр ч, жинхэнэ өөрийгөө харуулах тусам гэмтдэг. SNS дээр алдартай хүмүүсийг муулахыг худалдан авч... үгээ илэрхийлэх эрх, шударга ёсны нэрийн өмнөөс, өдөр бүр хэн нэгэн олны бай болж байдаг. Бүгд өөрийгөө өөр гэж бодонгоо бусдыг буланд шахаж байдаг юм. Ямар бодолгүй бичсэн ганц үг чинь хүнийг үхэлд хүргэнэ.
Рүби: Ах зүгээр болов уу...
Арима: Болгоомжтой байсан ч нэмэргүй ээ. Даравч далдайна, бултавч бултайна гэдэг дээ? Хүн бүрд асуудал бий. Түймэр дэгдээх шалтгаан хэнд ч гэсэн байна.
Мияако: За? Тийм ээ. Юу? Үнэхээр үү?! За, одоохон.
Арима: Яасан бэ, захирал аа?
Мияако: Акүа... цагдаа дээр асуудалд орсон бололтой.
Рүби/Арима: Юу?!
Аканэгийн ээж: Охин минь нэвтрүүлэг битгий үз гэж хэлээд. Би интернет рүү ч орж үзээгүй. Ийм зүйл болж байсан гэж... Яагаад хэлээгүй юм бэ?
Аканэ: Учир нь таны санааг зовоохыг хүсэхгүй байсан юм.
Мияако: Намайг дуудахад олон зүйлд бэлтгэлтэй ирсэн ч, сайн хийлээ Акүа. Бахархаж байна. Бусдад анхаардаггүй харагддаг ч сайн харж байжээ.
Акүа: Тийм биш ээ. Хүмүүс амархан үхдэг. Хэн нэгэн хашхирах үед яаралтай туслахаар хөдлөхгүй бол оройтдог. Таксины мөнгөө Аканэгээс дараа авна.
Мияако: Харамч юм аа?
Юүки: Аканэ! Хамаг санаа зовоочих юм! Яагаад вэ?! Зөвлөлд л дөө!
Аканэ: Уучлаарай...
Акүа: Аканэ. Чи цаашид яахыг хүсэж байна?
Аканэ: Яах гэж...?
Акүа: Энэ хэвээрээ нэвтрүүлгээс гарах сонголт ч байгаа.
Күмано: Гэхдээ гэрээ гэх мэт...
Акүа: Энэ бол насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулж байж анхаарч чадаагүй найруулагчийн хариуцлага. Ийм нөхцөл байдалд орсон хойно болино гэж хэлсэн ч юм хэлж чадахгүй. Күрокава Аканэ гэх жинхэнэ нэрээрээ ажиллаж байгаа. Ухрах цагаа мэдэж байх хэрэгтэй шүү.
Аканэ: Би илүү алдартай жүжигчин болж цаашид ч жүжигчний амьдралаар амьдрахын тулд хичээж ирсэн. Олон хүн надад их тусалсан ч ийм зүйл болчихсон.
Юүки: Аканэ...
Аканэ: Айж байгаа ч... Үнэхээр айж байгаа ч... Үргэлжлүүлнэ. Ийм маягаар болимооргүй байна.
Акүа: Ойлголоо. Сонссон биз. Асуудал байхгүй биз дээ?
Күмано: Мэдээж.
Кэнго: Анхнаасаа л тэгж хэлсэн юм сан.
Юүки: Бид ч бас чадахаараа тусална аа.
Күмано: Бүгдээрээ хичээцгээе!
Мияако: Их дотно талбар байх нь ээ?
Аканэ: Баярлалаа.
Кэнго: Чи жаахан хөөрөөд байна!
Акүа: Яахав ойролцоо насныхан байдаг болохоор.
Мэм-чо: Санаа зовсон шүү.
Аканэ: Зүгээр ээ.
Акүа: Магадгүй бие биедээ тусалж олон зүйлийг даван туулангаа нэвтрүүлгээ дуусгах байх.
Кэнго: Дахиж битгий санаа зовоогоорой.
Юүки: Хичээцгээе.
Мэм-чо: Тийм шүү!
Акүа: Гэхдээ энэ маягаараа үргэлжлүүлэх дотор муухайрмаар юм. Өдөөн хатгасан нэвтрүүлгийн ажилчид, дураараа хуцдаг интернет хэрэглэгчид... уур хүрээд дотор муухайруулаад байна. Цагдаагийн хэлтэст сэтгүүлчдийн өрөө гэж байдаг. Бүх төрлийн мэдээллийн сэтгүүлчид 24 цагийн турш шуурхай мэдээ хүлээн байдаг. Одоо л боломж гэж халуун мэдээг тэсэн ядан хүлээж байдаг.
Мияако: Чи хийчихжээ. Чамайг магтсан би тэнэг байж. Төгсгөх цэгээ мэдэж байгаа биз дээ?
Акүа: Тийм ээ, амжилттай болох эсэхийг мэдэхгүй ч. одоо л жинхэнэ реалити шоу эхэлж байна. Аканэг амиа хорлох гэж оролдсон гэх мэдээ гарч, олон тооны хариу үйлдэл гарсан. Тэглээ гээд ухарсан хүмүүс байсан улам доромжилж, хөөрөгдсөн хүмүүс байсан.
Мияако: Илүү анхааралд өртөж сайн муу гэх аргагүй болсон. Ийм юм нөхцөл байдлыг дарагдуулах сайн арга биш. Бас одоо ч Күрокава Аканэ нэвтрүүлэгт орохоос татгалзсаар байгаа, эргэж ирэх эсэхээ хэлээгүй байгаа. Дураараа хүүхэд. Сэдвийг ингэж томруулаад хариуцлага хүлээж чадах юм уу?
Акүа: Би муугүй мөрий гэж бодож байна. Хүмүүсийн анхаарал бол тавцан дээрх дэнчин. энэ мөрийнөөс ухарвал Аканэ юу ч хийж чадалгүй ялагдах болно. Покерт өсгөхгүй бол хождоггүй. Надад нэг тамга байхад л ялж чадна.
Мияако: Бодит амьдрал покер биш шүү.
Мэм-чо: Юу?! Бүгд гарсан бичлэг, зураг гэж асуусан ч. Тийм их байхгүй шүү. Магадгүй 100 орчим л байгаа байх...
Акүа: Аймаар их байна шд.
Мэм-чо: Юунд ашиглах юм?
Акүа: Энэ нэвтрүүлэг мэргэжлийн хүний хийсэн ажил биз дээ? Үүнд Күрокава Аканэг хорон санаатан болговол олон хүнийг татна гэсэн сэдэл бий. Ямар ариухан хүний нэг хэсгийг л харуулбал, хорон санаатан болгож болно. Тэрийг л найруулга гэдэг юм. Би бичлэгтэй харьцаж чадна. Материал л байвал...
Мэм-чо: Ойлгомжтой "тэгэхээр чи бидний нүдэнд харагдаж буй нэвтрүүлгийг харуулмаар байгаа юм уу?" Наадах чинь хэн нэгний санаа юу? Эсвэл өөрөө бодож олсон юм уу?
Акүа: Өөрийн минь санаа.
Мэм-чо: Хөөх мэдрэмжтэй юм аа. Одоогийн нөхцөл байдал ерөнхийдөө бол, "анхаарч буй хүн олон өндөр хувьсал үүсэх боломжтой байгаа." Аканэ руу дайрч буй дайралт дотор ч байгаа ч, энэ нь ердөө өнгөн талын зүйл. Бодит байдал дээр хэдэн мянган хүний хэдхэн хувь нь л байгаа. Амиа хорлох гэж оролдсон гэх мэдээ гарч... ихэнх үзэгчид доромжлох, хамгаалахаа шийдэж чадахгүй байгаа. Товчхондоо бол, энд хариулт хүссэн хэрэглэгч олон байна. Түүнд нь хүлээн зөвшөөрөгдөхөөр хариулт гаргаж өгвөл, олон хүнийг хөдөлгөж чадах сурталчилгаа болно. Ийм олны анхааралд байгаа юм чинь олны саналыг орвонгоор нь эргүүлж ч магадгүй. Чиний хийсэн бичлэгийг бид нэвтрүүлгийн хаяг дээр хуулах боломжтой. Шугам нээлттэй байна. Бичлэгийн чанараас хамаарч томоохон өсөлт болно. Дуусахаараа бичлэгээ өгчхөөрэй, би хуулчихъя!
Акүа: Тэр зэргийг өөрөө...
Мэм-чо: Чи хэдний өдрийн, хэдэн цагт хуулахад хамгийн олон ретвит авч хэдэн үсэгтэй гарчиг хамгийн олон хүнийг татдагийг мэдэх юм уу?
Акүа: Үгүй ээ...
Мэм-чо: Би интернет маркетинг хувийн сурталчилгаагаараа өдийг хүрсэн. Ингэж харагдаж байгаа ч хандалт өсөлтийн мэргэжилтэн.
Кэнго: Тэгвэл би ая бэлдэж өгье.
Акүа: Тэгж чадах юм уу?
Кэнго: Хөөе би, дуу бичлэгийн агентлагт ажиллаж хоолоо олж иддэг мэргэжилтэн юм сан? Өөрийнхөө хамтлагийн ая, дууг бичдэг. Гадагш ч худалддаг. Хүн уйлахаар ая хэрэгтэй биз дээ? Сайн чадна.
Юүки: Гэхдээ тэр хэсгийг хүсэхгүй байна уу?
Акүа: Ямар хэсэг?
Юүки: Аканэ намайг алгадахад би эелдгээр тэвэрсэн хэсэг.
Күмано: Гэхдээ тэнд камер бичээгүй-
Юүки: Гэнэн байна даа. Мэргэжлийн модель намайг камерын байршлыг мэдэхгүй гэж бодоо юу? Ямартай ч камерт сайнаар гарах байрлалаар тэвэрсэн.
Күмано: Хамаг гоё зүйлийг баллачих юм...
Юүки: Гарцаагүй арын албаны ажилчдад байгаа. Мэдсээр байж нууж байгаа. Шударга бус байгаа биз...
Эр 2: Яахав байхын хувьд байгаа ч. Бичлэгийг авч явах хориотой. Тиймээс өгч чадахгүй.
Акүа: Тийм л байх. Олонд ил болбол, оролцогчдыг зориуд хорон харагдуулсан гэдгээ илчилж байгаагаас өөрцгүй юм чинь. Ийм их анхааралд өртөж байхад, тийм зүйл хийвэл Аканэг чиглэсэн доромжлол нэвтрүүлгийг чиглэнэ.
Эр 2: Юмсыг хурдан ойлгодог чинь сайн шүү. Бидний хийж байгаа зүйл реалити шоу гэх энтертайнмент. Бүгд бодит харагдах маргааныг таашаах гэсэндээ нэвтрүүлгийг үзэж байгаа. Бид Аканэг юунд ч хүчлээгүй. Тэр Аканэгийн сонголт. Бид үзэгчдэд ойлгоход амраар найруулж байгаа төдий. Тэр бичлэгийг ашиглахыг хүсэхгүй байна гэсэн бол бид ч ашиглахгүй. Тийм биз дээ?
Акүа: Аканэ хариуцлага өндөртэй.
Эр 2: Мэдэж байна. Байнга бичиж байгаа. Аканэ мэргэжлийнх, бид ч ажлаа хийж байна.
Акүа: Мэргэжлийн үү? Та одоо хэдтэй вэ?
Эр 2: 35 настай.
Акүа: Аканэ 17 настай. Мэргэжлийнх ч бай биш ч бай 17 нас гэдэг алдаа ихтэй хүүхэд нас. Том хүн хүүхдийг хамгаалахгүй бол яах юм?
Эр 2: Тийм дээ.
Юүки: Үгүй ээ, биш! Наад хэсгээ уртасгах нь сонирхогч хичээж хийсэн юм шиг харагдана.
Кэнго: Энд миний дууг ашигла!
Күмано: Банг гэж сэтгэгдэл төрүүлэхээр байлгая!
Акүа: Амаа татаач...
Мэм-чо: Зураглалын арын албаны ажилтан ийм зураг өгсөн!
Юүки: Бурхан минь! Ашиглая!
Акүа: Үгүй ээ, нэмэхэд хэцүү...
Мэм-чо: Болж байна!
Юүки: Үнэхээр сайн!
Мэм-чо: Хөөе найруулагч аа энкод дуусчихлаа, нийтэллээ шүү.
Акүа: Новш, үзүүлэлт өндөртэй пс ашиглаж байх шив. Дахиад жаахан унтуулаач.
Юүки: Хэр их хүн үзэх бол... Багадаа 5'000 ретвит хүрээсэй.
Мэм-чо: Тэр хэмжээгээрээ хэцүү байдаг. Хичээж хийх тусам олонд хүрэх нь бага байдаг. Эхний нэг минутад 100 орчим ретвит хүрвэл нэлээд амжилттай болно гэж бодож байна.
Кэнго: 100 юу?
Күмано: Яахав чадах бүхнээ хийсэн. Одоо шоуны цаг!
Кэнго: Чи бараг юу ч хийгээгүй байж...
Юүки: Удирдагч шиг аашлах нь муухай юм аа.
Мэм-чо: Дажгүй харагдаж байна! Энэ олонд хүрнэ! ТИЙМ ЭЭ!
Бүгд: За!
Юүки: Мэдэж байна. Сандарсан биз дээ?
Аканэ: Уучлаарай, маргааш сэтгүүлийн зураг авалттай байтал...
Юүки: Зүгээр дээ. Чи надад дургүй юм уу?
Аканэ: Дургүй биш ээ. Хүчтэй, сайхан сэтгэлтэй чамд дуртай.
Юүки: Би хичээл зүтгэлтэй, бүхнээ зориулдаг чамд дуртай. Тиймээс уурлахгүй ээ.
Акүа: Энэ бичлэг 24 цагийн дотор 74'000 ретвит авч. Күрокава Аканэгийн олонд харагдах байдлыг өөрчлөхөөс гадна, нэвтрүүлгийн нэр хүнд ч өссөн. Олны шуугиан бага зэрэг намжсан. Тэгж хэлж байгаа нь... ийм зүйлс бүрэн намждаггүй болохоор.
Мэм-чо: Аканэ!
Акүа: Цаашид ч, юм л болбол энэ хэргийг сөхөж ярих хүмүүс 10 жилийн турш үргэлжилнэ.
Аканэ: Бичлэгийг харсан. Одоо ч олон зүйл ярьж байгаа ч... Гэхдээ, тийм... Дараагийн ангиас буцаж ажилдаа орно.
Мэм-чо: Ашгүй дээ!
Юүки: Гэхдээ хүчилж оролцохгүй байсан ч болно оо. Саяных муу санаж хэлсэн үг биш шүү! Би бол хүчилж байгаад ч хамаагүй гарахыг хүсэх байсан!
Аканэ: Мэдэж байна.
Юүки: Хамаагүй ярих хэцүү болсон хорвоо болжээ гэж бодогдож байна. Саяны үгийг твиттер дээр хэлбэл гарцаагүй овоорох биз. Үнэхээр болгоомжлох хэрэгтэй бололтой.
Мэм-чо: Цаашид, чи ч бас дүр бүтээвэл болох юм биш үү? Өөрөөрөө гараад доромжлуулбал их хохирол авна.
Аканэ: Дүр?
Акүа: Тийм дээ... Ямар нэг байдлаар жүжиглэж байвал тэр жүжиглэлт чинь хуяг болно. Жинхэнэ өөрийгөө гаргалаа гээд шархлаад дуусна. Энэ реалити шоу болохоор хэлээд байгаа зүйл ч биш. Нийгмийн амьдралд ороход ч чухал зүйл.
Мэм-чо: Чи ч бас жүжиглэж байгаа биз дээ? Бага зэрэг чин сэтгэлээ харуулсан ч болно шүү.
Акүа: Татгалзаж байна.
Аканэ: Би жүжиглэхдээ сайн болохоор оролдоод үзье.
Юүки: Нээрэн чиний мэргэжил жүжигчин.
Аканэ: Ер нь бол түүнээс өөр чадах зүйл байхгүй. Гэхдээ ямар дүрд орвол дээр бол?
Мэм-чо: Хмм... Акү-танд ямар охин таалагддаг вэ?
Акүа: Яагаад би гэж?
Юүки: Одоо энд байгаа эрэгтэй нь чи л байна. Таалагддаг төрлийн охиноо хэлээч.
Акүа: Таалагддаг... хөөрхөн охин.
Юүки: Хөөх, адгийн юм.
Мэм-чо: Царай төрхөөр ялгадаг юм шив.
Акүа: Нар шиг инээмсэглэл. Төгс үзүүлбэр. Ялагдашгүй юм шиг үйлдэл. Бусдыг өөртөө татах төрөлхийн харц.
Мэм-чо: Хэцүү зүйлс хэлж байна шүү...
Аканэ: Тодорхой юм алга.
Мэм-чо: Гэхдээ, В-комачигийн Аи шиг охин уу?
Аканэ: Аи гэж дээр үед нас барсан айдол уу?
Мэм-чо: Тийм ээ. Биш юм уу?
Акүа: Үгүй ээ, бараг таарч байна.
Мэм-чо: Аан, ийм охин таалагддаг байх нь! Царай хардаг юм байна шд.
Аканэ: Чамд таалагддаг охин болох гээд үзье.
Юүки: Үзүүлээд өг!
Мэм-чо: Акүаг өөртөө дурлуул!
Юүки: Сонссон биз!
Акүа: Аиг хэн ч дуурайж чадахгүй, тэр бол төрөлхийн авьяас.
Аканэ: Хичээе.
Охин 1: Наад уруул өнгөлөгчөө хаанаас авсан юм?
Аканэ: Акүа-күн миний төлөө хичээж бичлэг бэлдсэн.
Охин 2: Юу гэдэг газар байлаа даа? Надад бэлэглэсэн юм.
Охин 1: Өө хүн өгсөн юм уу?
Аканэ: Шуурган дунд намайг хайж ирсэн. Баяртай байсан шүү. Ачийг нь хариулах хэрэгтэй. Акүад таалагддаг охины дүрд тоглож хариу баривал, баярлах болов уу? В-комачигийн Аи... Мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Онцлог нь гарцаагүй энэ харц... Өөртөө итгэлтэй байдлаас төрдөг харц уу? Тийм бол түүний хүсэл биелсэн. Олон найз байгаагүй бололтой. Гэхдээ эрчүүдтэй ямар нэг холбоотой байсан бололтой. Гэр бүлийн байдал нь хэр бол? Үгүй ээ, энэ араншнаас авч үзвэл тааруухан байх. Хайраа илэрхийлэх байдалд нь ямар нэг дутуу зүйл байна. Нууц ихтэй ч задруулах хүсэлтэй. Тоомжиргүй үйлдэлтэй ч төгс үзэлтэй. Чухал зүйлээсээ бусад зүйлсийг тоодоггүй. Мөнгөө зарлагдах тал дээр нарийн. Загварт ч тийм сонирхолтой биш. Хараа сайн. Үнэр, чимээнд мэдрэмтгий. Том алхдаг. Боловсрол муутай. Савхаа жаахан хачин барьдаг. Өсөлтөд нь муугаар нөлөөлсөн нөлөөтэй. Өсвөр насандаа бэлгийн харьцаанд орсон охидод байдаг тэнцвэргүй байдал. 15 настай байхаас нь амьдрал нь засарч эхэлсэн. Сайн учрал тохиосон юм байх даа...
Арима: Күрокава Аканэд хэцүү зүйл тохиолдсон биз дээ? Зүгээр үү?
Акүа: Тийм ээ, яаж ийгээд давж гарсан.
Арима: Ойлголоо. Аа, тэр хэвээрээ тэтгэвэрт гарсан бол дээр байхгүй юу...
Акүа: Чи нээрэн...
Арима: Биш ээ, биш! Тийм утгаар хэлээгүй! Өрсөлдөгчийн хувиар хэлж байна! Япон ч аймаар юм аа. Саяны үгийг твиттерт бичсэн бол түймэр гарч байгаа.
Акүа: Өрсөлдөгч жүжигчин байсан ч муухай амлах чинь ямар ч тус болохгүй.
Арима: Нас чацуу, адилхан жүжигчин хийж байгаа хүний хувьд... нүдэнд орсон өргөс гэх үү дээ. Жаахан нэр хүнд нь унахыг хүсэх сэтгэлийг ойлгож байгаа биз дээ? Шарден нөлөө гэдэг дээ.
Акүа: Күрокава Аканэд Арима Кана юу?
Арима: Мэдээж шдээ. Аан, чи театрын жүжиг сонирхдоггүй билүү. Дэлгэцийн жүжигчин юм чинь дээ. Театрын жүжиг Лала Лайгийн Күрокава Аканэ бол... гоц авьяастай жүжигчин гэдгээрээ театрын ертөнцөд алдартай.
Эр 3: Өнөөдрөөс Аканэ-чан буцаж ажилдаа орно.
Аканэ: Төвөг удсанд уучлаарай. Бүх чадлаараа хичээж нөхөөд явах болно оо. Тусалж дэмжээрэй!
Эм 1: Тэгвэл бүгд бэлдээрэй!
Акүа: Явъя.
Аканэ: За. Тэгье, Акүа. Нойр хүрч байна шүү. Зураг авалт эрт эхлээд, тэ? Өө, хэдийн камер бичээд эхэлсэн үү?
Бичиг: 7-р анги: Өсөлт
Back to episodes Go home