Oshi no Ko_S01_E06

 

Юүки: Би одоо болимоор байна.

Бүгд: Юу?!

Кэнго: Дундаас нь уу?! Яагаад гэнэт тийм зүйл хэлж байгаа юм?!

Юүки: Сүүлийн үед сургуулийн хөвгүүд минь тохуурхах болсон. Чи ийм залууд дуртай байжээ гэх мэт. Өөрийнхөө хайртай гэх мэдрэмжийг бусдад харуулах ийм аймаар гэж мэдсэнгүй. Эхлэх хүртэл нь сайтар ойлгоогүй... Олон хүний анхааралд орох нь сайн зүйл биш байж.

Мэм-чо: Би ч бас өөрийнхөө сувгаар тэнэгтэж байдаг болохоор ойлгож байна. Бүгд намайг тэнэг гэж бодоод... Яахав, үнэндээ тэнэг л дээ.

Аканэ: Үнэхээр болих гэж байгаа юм уу?

Күмано: Би хэзээд яриаг чинь сонсох болно?! Чи болих юм бол би ч бас болино!

Юүки: Нобү-күн...

Күмано: Тийм зүйл хэлэлгүй үргэлжлүүлье!

Юүки: Би...

Охин 1: Хөөх, юу болох болоо?!

Охин 2: Үнэхээр больчих юм биш үү? Юүки их эмзэг.

Охин 1: Гэхдээ тэгвэл Нобүд юу болох юм?

Юүки: Хар даа! Нийтлэл болчхож! Би үзэгчдийг татаж чадсан болов уу?

Акүа: Тийм дээ.

Аканэ: Тэгээд болих юм уу?

Юүки: Айн? Юу гэж больж байдаг юм? Гэрээ хийсэн.

Аканэ: Айн? Тэгвэл жүжиглэж байсан юм уу?

Юүки: Үгүй ээ, чам шиг жүжигчин биш болохоор би жүжиглэж чадахгүй. Жаахан өөрийнхөө сэтгэл хөдлөлийг сүр бадруулсан төдий. Сургуульдаа дээрэлхүүлж гунигласан минь үнэн. Болихыг хүссэн минь ч үнэн. Учир нь зураг авалт өглөө эрт эхэлдэг. Би их нойрмог.

Мэм-чо: Ойлгомжтой. Худлаа биш хэтрүүлжээ.

Аканэ: Хэтрүүлэх үү?

Акүа: Хэсэгтээ хамт нэвтрүүлэгт ороод ирсний дараа хүн тус бүр ямар хүн болох нь харагдаж эхэлсэн. Чадварлаг нэгэн. Ил далд юмгүй ч сонирхол татахаар нэгэн. Нэвтрүүлгийн хувьд үнэ цэн муутай. Бага гардаг хүмүүс.

Күмано: Аккүн! Хоол идэхээр явах уу?

Акүа: Би зүгээр. Гэрт хоол байгаа.

Юүки: Явъя л даа!

Күмано: Мэссан шарсан махаар дайлна гэсэн.

Мэм-чо: Юу?! Би тэгж хэлээгүй шдээ!

Күмано: Мэднэ шүү. Ойрд захиалагч чинь нэмэгдээд их олж байгаа биз дээ? Агентлагтайгаа 50, 50-аар нь авдаг биз дээ?

Аканэ: Үнэхээр үү?! Манайх 80, 20 атаархаж байна шүү...

Мэм-чо: За, дээд зэргийнхээс нь дахиад! Хүссэнээрээ ид жаалуудаа!

Бүгд: Тийм ээ!

Аканэ: Акүа-сан мах болчихлоо.

Мэм-чо: Хүссэнээрээ идээрэй!

Акүа: Өөрийнхийгөө өөрөө шарчих болохоор санаа бүү зов. Чи түрүүнээс хойш юу ч идээгүй шдээ.

Аканэ: Үгүй ээ, би цагаан хоолтон болохоор! Ийм газарт мах шарагчийг тавихгүй гэж шийдсэн. Эхэндээ их түлээд загнуулдаг байсан ч одоо бол сайн шарж чаддаг болсон.

Мэм-чо: Тиймээс... одоо хүсэж байгаа зүйл нь илүү хатуу зүйл. Хэр их эрсдэл үүрэхээс хамаарч сонголт өөрчлөгдөнө.

Акүа: Нухацтай юм аа.

Рүби: Шарсан мах идэж байдаг тансаг юм аа? Хөөрхөн охидыг ширтэнгээ идэх мах чинь амттай байсан биз дээ?

Акүа: Зүгээр л хамт гадуур гарсан.

Рүби: Худлаа! Нүүрэн дээр чинь сэтгэл ханасан гээд биччихэж!

Акүа: Тийм биш ээ.

Рүби: Нүд рүү хараад яриач!

Акүа: Залуу биетэй болохоор тослог зүйл их идсэн ч ходоод огт өвдөхгүй. Шилдэг нь байсан.

Рүби: Ням гарагт бүгд хамт хоол иднэ гэж амласан шдээ. Нэвтрүүлэг эхэлснээс хойш дандаа ийм байх юм! Ер нь нэвтрүүлэг чинь хичээлийн дараа цугларна гэдэг сэдэвтэй биз дээ?! Үргэлж амралтын өдөр зураг авах юм. Хуурамч!

Акүа: Тиймхэн зүйл зүгээр биз дээ? Хичээлийг минь тэргүүнд тавьж байгаа нь сайн. Ер нь бол бодсоноос илүү хайрын реалитид зохиомол зүйл бага. Зарим хэсэг нь илт хийж байгаа ч, ихэнх нь өөрсдийгөө арай хийн харуулж байгаа төдий. Тийм зүйлийг бодит байдал дээр ч бүгд хийдэг биз дээ? Ганц бие хүмүүсийн үдэшлэгт очвол адилхан зүйл харж чадна.

Рүби: Очиж байгаагүй болохоор мэдэхгүй ч. Тэгвэл бүгд жинхэнээсээ дурладаг юм уу?

Акүа: Тэр ч бас хүн хүнээсээ хамаарах байх.

Юүки: Санаснаас илүү сайн болчих байх. Шүтэн бишрэгчдийн нүд байгаа, нэвтрүүлгийн хувьд тийм ч хол явахыг хүсэхгүй байна.

Мэм-чо: Мэдээж! Хост клубд ороод жинхэнээсээ аашилдаг мэдрэмжтэй ойролцоо.

Кэнго: Камер эргэхээр ажлын төлөвт орчихдог болохоор эргэлзээтэй.

Акүа: Юу гэж дээ. Ажил.

Күмано: Би нухацтай шүү. Болж өгвөл гэрлэх хүртлээ явж болох юм биш үү?

Аканэ: Мэдэхгүй байна. Өөрийнхөө үүргийг биелүүлэх гэж хичээж байгаа болохоор тийм цаг байхгүй.

Акүа: Хайрын реалити шоуг өдийг хүртэл үзэж байгаа болохоор мэдлэг дутуу. Олон юм бодож байсан ч... аргагүй л бодит байдлыг харуулна гэх талтай юм. Төсөөлж байснаас илүү хуурамч зүйл бага. Бас бодож байснаас илүү өөрсдийнхөө мөн чанарыг харуулах нь элбэг.

Рүби: Хэт бодолд автаад яасан юм бэ? Хуурамч зүйл бага байх нь сайн зүйл биз дээ?

Акүа: Үзэж байгаа талаас бол тийм ч... худал биеэ хамгаалах хамгийн шилдэг арга. Яахав, шал дэмий санаа зовсон байх. Түүний дараа Сүми Юүки болон Күмано Нобүюүки хос нэвтрүүлгийн төв болсон. Түүнд нь атаархах Кэнго. Юүкиг төвөө болгосон хайрын гурвалжны харилцаа бий болсон. Юүки гэх дүрийн бусдыг татах чадвар ил гарснаар, нэвтрүүлгийн амжилтад хөтлөн... дунд, ахлах ангийнхны дунд их алдартай болсон.

Мэм-чо: Чи Юүкиг булаацалдах тэмцэлд оролцохгүй юм уу? Алдартай болмоор байгаа бол надаас илүү тэнд очсон нь дээр байх шүү.

Акүа: Би зүгээр. Нэвтрүүлгийг л аюулгүй дуусгамаар байна.

Мэм-чо: Хүсэл тэмүүлэлгүй юм аа?

Акүа: Чи яах юм? Дундуур нь орохгүй юм уу?

Мэм-чо: Би энэ хэвээрээ тэнэг охины дүрээ хадгалж чадаж байвал болно. Өөрийнхөө сувагт хүн татах нь гол зорилго минь. Чи жинхэнээсээ ойртож эхлэх юм бол өөр сэдэв л дээ.

Акүа: Хэтэрхий найдах хэрэггүй.

Мэм-чо: Гэхдээ бид хоёроос илүү санаа зовоож байгаа нь...

Аканэ: Эдэн дундаа Тожигийн Рашомон, Ибараки Дожигийн хичээнгүйлэн хийсэн. Алдарт аянгын- Менежер...

Эр 1: Чи халагдмаар байна уу?! Аканэгийн орж байгаа реалити шоу алдартай болж байгаа гэхээр нь үзтэл энэ юу вэ...?! Нийт гарсан хугацаа нь 10 минутаас ч хэтрэхгүй байна! Боломж олгосон байтал огтхон ч амжилтад хүрэхгүй юм! Менежер нь байж чи олигтой байхгүй бол яах юм?!

Аканэгийн менежер: Гэхдээ захирал аа, Аканэ хангалттай-

Эр 1: Хичээлээ гээд мөнгө болохгүй! Өөр хийхийг хүссэн хүн олон байхад түүнийг сонгосон! Ядаж олонд дурсагдах юм үлдээ гэж хэл!

Аканэ: Уучлаарай, менежер.

Аканэгийн менежер: Сонсчихсон юм уу? Чи бүх чадлаараа хичээж байгаа. Санаа зовох хэрэггүй. Би бамбай чинь болох болно.

Аканэ: Би чадваргүй болохоор... Хичээх хэрэгтэй. Хичээж дурсагдах зүйл үлдээх хэрэгтэй.

Рүби: Энэ шүүс муухай амттай юм. Твиттерийн сэдэв болгон алдагдлаа нөхье. Дэлгүүрээс авсан шинэ шүүс муухай амттай-

Арима: Хөөе!

Рүби: Юу хийгээд байгаа юм?

Арима: Чи л юу хийх гээд байгаа юм?! Бусдын барааг муухай гэж бичих гэж гэнэ... Үнэлэмжээ хайж байх юм бол яах юм?!

Рүби: Тэгэхгүй байлгүй дээ.

Арима: Ийм болохоор л энгийн хүмүүс! Нэрийн бараагаа гаргавал дор хаяж 5 хүн ажиглаж байгаа. Тэгээд тэр компаниас дахиж хэзээ ч ажил авч чадахгүй!

Рүби: Хэтрүүлж гэнэ.

Арима: Чи ч гэсэн үнэлэмжээ хайдаг биз дээ?

Рүби: Үгүй ээ.

Арима: Гар утсаа өг!

Рүби: Буцааж өг! Буцааж өг!

Арима: Харъя даа... Маш их хайдаг юм байна шд. Яана аа, хайхдаа хөөрхөн гэдэг үг нэмчихжээ. Тэгтлээ их хөөрхөн гэж хэлүүлэхийг хүсээ юу? Бүгд хийдэггүй гэж амаараа хэлж байдаг ч. Баталъя айдолын 10/9 нь өөрийн үнэлэмжээ хайдаг! Үйл ажиллагаа дууссаны дараах найран дээр нэг удаа очоод үз. Хамтлагийн гишүүд, үзүүлбэрчид, бүгд өөрсдийн үнэлэмжээ хайнгаа архи уугаад л сонирхолтой шүү.

Рүби: Хөөх...

Арима: Одоо бол үнэлэмжээ хайдаг эрин! Хаанаас ч байсан мэдээллийн ертөнцөд нэвтрэн... өөрийн үзэгчдийн анализыг гаргаж чадахаар болсон! Интернетийн сурталчилгааны зах зээл бодит сурталчилгааг гүйцэн, 2 их наядын зах зээл гэцгээх болсон Интернетийн үнэлэмжийг харах хэрэггүй гэдэг цаг үе дууссан. Одоо бол интернет маркетингаас хоцорсон хүн нь хаягддаг болсон. Контент, шүтэн бишрэгч хоёр хэзээд уялдан холбоотой байх болсон. Бас энэ ертөнцөд бид өөрсдөө контент. Харанхуйг харвал харанхуй ч бас чамайг харж байх болно.

Аканэ: Хичээх хэрэгтэй.

Акүа: Юу хийж байгаа юм?

Мэм-чо: Нэвтрүүлгийн твиттер, тикток бичлэг авч байсан юм.

Акүа: Хмм...

Мэм-чо: Нэлээн олон дагагчтай болсон. Миний хувьд бол ойлгомжтой зүйл!

Кэнго: Нээрэн Мэм анх тиктокоор эхэлсэн билүү?

Мэм-чо: Тийм. Тухайн үед сурталчилгаа байдаггүй болохоор Ютүб рүү шилжсэн юм. Акү-тан ч нэг зүйл нийтэл л дээ.

Акүа: Би залуучуудын ашигладаг зүйлсийг сайн мэдэхгүй.

Мэм-чо: Хөгшин хүн шиг ярих юм аа.

Аканэ: Нобү-күн хамт явъя.

Мэм-чо: Аканэ-чан довтолж эхлээ юу?

Эр 2: Нээрэн ийм охин байсан билүү? Аканэ билүү?

Эм 1: Аканэ байсан байгаагүй ялгаагүй юм биш үү?

Эм 2: Аканэг хасаж болох болохоор эрэгтэй гол дүрээ нэмээч.

Эр 3: Нүдэнд тусахын тулд яах ёстой вэ гэнэ ээ? Тэгвэл Юүкигээс Нобүг булаах муу охины дүрд тоглоход болно. Тэгж чадвал дүр чинь олон тусаж эргэлзээгүй нүдэнд тусна. Мэдээж энэ тушаал биш. Гэхдээ ийм зүйл чаддаг охид амжилтад хүрдэг.

Аканэ: Хичээх хэрэгтэй...

Мэм-чо: Хөөх, хөөрхөн юм!

Юүки: Эгч, хумсны артист болохоор сурсан юм.

Аканэ: Гайхалтай юм аа.

Юүки: Чамд ч бас хийж өгье. Хүрээд ир.

Аканэ: За.

Юүки: Чи ойрд яараа юу? Шоу ч дуусах дөхөж байна. Сэтгэлийг чинь ойлгож байна.

Аканэ: Тийм биш... Би яаж ийгээд үр дүн гаргамаар л байна.

Юүки: Ойлголоо. Гэхдээ, тийм зүйл хийлгэхгүй. Би өөрийгөө нүдэнд тусгахын төлөө тэмцэнэ. Битгий өс санаарай, за?

Аканэ: Юүки-чанаас яагаад ийм ялгаатай юм бол? Юүки-чанаас илүү нүдэнд тусах хэрэгтэй. Тэгээд-

Юүки: Кэн! Лабрадорт дуртай гэж байсан байх аа? Тэнд том нь байна!

Кэнго: Үнэхээр үү?!

Аканэ: Хичээж, тэмцэх хэрэгтэй. Надад найдаж байгаа хүний ч төлөө болов.

Юүки: Явъя.

Аканэ: Болиоч! Тэгж амархан наалдаад! Замбараагүй юм-

Эр 4: Зогс!

Эм 3: Хэсэгтээ зураг авалтаа зогсооё!

Эр 2:  Арчуур, салпитка байсан ч болно!

Эм 5: Зүгээр үү?

Эм 6: Загвар өмсөгчийн нүүрийг ингэж болж байгаа юм уу?

Эр 4: Ямартай ч хэсэгтээ зураг авалтаа зогсооё.

Эр 5: Маргааш сэтгүүлийн зураг авалттай биз дээ?

Юүки: Аканэ...

Эр 5: Арай ч дээ.

Аканэ: Би, ингэх бодолгүй...

Юүки: Аканэ.

Аканэ: Би...!

Юүки: Аканэ! Зүгээр болохоор тайвшир. Мэдэж байна. Сандарсан биз дээ? Чамайг хичээж байгааг мэдэж байна. Бүгдийнх нь найдварт хариулах гээд өөртөө тохироогүй зүйл хийгээд. Юу хийхээ мэдэхээ байсан биз дээ?

Аканэ: Уучлаарай. Нүүр чинь... сэтгүүлийн зураг авалттай байтал...

Юүки: Зүгээр дээ. Ийм юмыг потошопоор дорхноо арилгачихна. Ажилд минь нөлөөлөхгүй ээ. Би надад дургүй юм уу?

Аканэ: Дургүй биш ээ. Хүчтэй, сайхан сэтгэлтэй... чамд дуртай.

Юүки: Би ч бас хичээл зүтгэлтэй бүхнээ гаргадаг Аканэд дуртай. Тиймээс уурлахгүй ээ.

Аканэ: Үнэхээр үү?

Юүки: Бичээгүй байгаа болохоор одоо жүжиглээд нэмэргүй биз дээ?

Акүа: Сургууль дээр байсан бол, жаахан маргаад шууд эвлэрдэг зүйл шиг байнга болдог зүйл. Өөрсдөө асуудлаа шийдвэрлэсэн ч... тэрийг нь интернет өршөөхгүй.

Аканэ: Яах аргагүй гэж бодсон... Сайн уучлалт гуйвал намайг уучилна гэж бодсон. Нэвтрүүлэгтэй хийсэн гэрээнээс болж цацагдаагүй хэсгийг хэлж болохгүй ч, чадахаараа тайлбарлаж уучлалт гуйвал... Тэр нь бүх зүйлийн эхлэл байсан.

Эм 6: Чамайг харахаар дотор муухайрчих юм.

Эр 6: Царай муутай, хөгийн хоолойтой, нэр хүндгүй амьтан.

Аканэ: Мэм-чо хэлж байсан...

Мэм-чо: Хүмүүс уучлалт гуйдаг хүн дээр овоордог юм. "Уучлалт гуйх чинь буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биз дээ? "Буруу зүйл хийсэн бол чулуу шидэж болно биз дээ?" Тиймэрхүү маягаар... уучлалт гуйх нь Япон хүний ёс зүйн хувьд зөв ч, Үймээн дарах хамгийн адгийн арга.

Аканэ: Би буруу зүйл хийсэн болохоор мэдээж. Энэ бол бүх хүний бодол. Харц бууруулж болохгүй. Би намайг муулсан сэтгэгдлээс аль болох харц бууруулсан.

Мэм-чо: Хичээнгүй байх тусам сэтгэл нь илүү шархалдаг юм. Бусдын доромжлолыг харахгүй байхад л болох байтал. Бүх доромжлолыг эгц урдаас нь хүлээж авдаг болохоор л.

Аканэ: Нүдээ анихаар доромжилсон сэтгэгдлийн талаар л бодогдоод байсан. Өглөө болохоор бүгд намжина гэж өөртөө хэлээд хүчээр унтсан. Гэхдээ тийм зүйл болоогүй.

Аканэгийн ээж: Аканэ, зүгээр үү? Царай чинь тааруу байна.

Аканэ: Зүгээр ээ.

Аканэгийн ээж: Маргааш хичээлээсээ чөлөө авах уу?

Аканэ: Зүгээр ээ, явна.

Эм 7: Аканэг харсан уу? Галзуу биш үү? Хэзээ нэг өдөр тэгнэ гэж бодож байсан юм.

Эм 8: Үргэлж л "ажилтай болохоор" гээд том од шиг царайлдаг. Өөрийгөө биднээс өөр гэдгээ харуулахгүй бол санаа нь амардаггүй байх. Үнэхээр муухай ааштай.

Эм 7: "Би та нараас өөр болохоор" гэсэн аура гаргадаг тэ?

Эм 8: Одоо өнгөрсөнд холбогдож байсан эрчүүдээрээ аргадуулж байгаа биз.

Эм 7: Тийм байх.

Аканэгийн ээж: Аканэ, ойрд тааруу харагдах юм. Ямар нэг зүйл болоо юу? Ажил дээр чинь асуудал гарсан юм уу?

Аканэ: Үгүй ээ.

Эм 9: Ээж нь сайтар хүмүүжүүлэхгүй болохоор л ийм адгийн эмэгтэй болж байгаа юм. Гай тарихаас цаашгүй.

Аканэ: Уучлаарай, ээж ээ.

Аканэгийн менежер: Ямартай ч одоохондоо юу ч нийтлэхгүй байсан нь дээр байх. Юу ч хэлсэн гал дээр тос асгаж байгаагаас ялгаагүй. Хэрэг гарвал зөвлөлдөөрэй.

Аканэ: Нэвтрүүлгийн дараагийн анги гарах өдөр. Юу гарахыг нь харахыг ч хүсээгүй. Гэхдээ жаахан дарагдсан доромжлол, буцаад ихэссэнийг нь хараад... ерөнхий агуулгыг нь ойлгосон. Тэгээд энэ нэвтрүүлэг олны анхааралд байгаа цагт доромжлол дарагдахгүйг ч, цаашдын урлагийн амьдралд минь ч байнга дагах асуудал гэдгийг ойлгосон.

Охин 3: Би тэр охиныг эртнээс мэдэх ч өөрийгөө бусдаас өөр гэж боддог ч гэх үү, өөрийгөө гоц авьяастан гэж боддог. Бусдын шаналал, зовлонг огт мэддэггүй.

Охин 4: Сайн охин шиг аашилдаг нь бүгд жүжиглэлт биз дээ?

Охин 5: Угаасаа цаагуураа эрчүүдтэй зугаацаж ажлаа олигтой хийдэггүй биз.

Охин 6: "Би бол дэлхийн төв" гэсэн царай гаргачхаад.

Хүү 1: Сайн гэр бүлээс гаралтай биз дээ? Огт зовж үзээгүй байх.

Охин 7: Ийм юманд дуртай хүн байдаг юм уу?

Охин 8: Ийм амьтан юу ч хийсэн нэмэргүй.

Охин 9: Найзгүй бололтой.

Хүү 2: Эргэн тойронтойгоо нийлдэггүй болохоор нийгэмшээгүй нь илт мэдэгддэг. Дараа нь болох зүйлийг боддоггүй тэнэг охин.

Охин 10: Эрчүүдээр хүрээлүүлж, таалагдахгүй зүйл гарвал шууд уурладаг охин биз дээ?

Хүү 3: Нэг ч зүйлд чин сэтгэлээсээ хичээж үзээгүй байх.

Хүү 4: Ийм дураараа охин миний эргэн тойронд ч байдаг.

Охин 11: Хэт эндүүрсэн эмэгтэй. Одоо чамд байх газар байхгүй.

Эр 7: Одоо жүжиглэж байгаа Аканэ гэдэг охин Лала Лай театрт жүжиглэдэг их хичээдэг охин юм. Энэ удаагийн болсон зүйлийг харсан тийм зүйл нь зүгээр жүжиг шиг харагдаад эхэллээ. Өдийг хүртэл дэмжиж ирсэн ч цаашид чадахгүй нь.

Охин 12: Аканэтэй дунд ангид хамт сурдаг байсан юм. Үнэхээр бүх хүүхэд үзэн яддаг байсан. Эрчүүдтэй байнга явж байдаг ч гэх цуурхал гардаг.

Эр 8: Урлагийн хүний хувьд дууссан биз дээ? Моделийн нүүр лүү алгадсан охиныг ашиглах газар байхгүй.

Эр 9: Ер нь үнэхээр царай муутай юм биш үү?

Эр 10: Муухай ааштай царайг аргачхаж?

Хүү 5: Баяртай Аканэ. Харамсалтай ч цаашид зурагтаар харахгүй бололтой.

Аканэ: Нээрэн юу ч идээгүй юм байна. Ядарчихлаа. Бодохоос ядарчихлаа. Юу ч бодохыг хүсэхгүй байна. Үгүй ээ! Намайг тавиач!

Акүа: Тайвшир! Би дайсан чинь биш. Гуйж байгаа болохоор тайвшир.

Бичиг: 6-р анги: Үнэлэмж хайлт

Back to episodes Go home