Рүби: Сайтар арчилсан гялалзсан үс. Гэнэн байдлаа алдаагүй хүүхэд шиг төрх. Байгалийн мэт тэнэг харилцаа. Гарцаагүй... олон жил айдолыг хөөж ирсэн миний туршлагаар, ийм охид отакү нар дунд их алдартай!
Акүа: Харах өнцөг, шинжилгээ чинь нэг л муухай байх чинь. Алдартай болохоор бол болно шдээ. Асуугаад үзвэл яасан юм?
Рүби: Тийм хэдий ч... Лоли-сэнпай бид хоёрт том асуудал байгаа биз дээ?
Акүа: Тийм юм байсан билүү?
Рүби: Тэр хүн надтай нэг л муухай харьцдаг биз дээ?!
Акүа: Чи юм л болбол хүнсний сод долоодог гээд байхаар чинь л биз дээ? Ямартай ч дуудах болохоор ярилцаад үз. Ярилцаж үзээд эвтэй болж чадахгүй гэвэл больж болно.
Арима: Юу юм бол? Юу юм болоо? Чухал зүйл гэж хэлээд. Юу? Арай тийм юм уу...? Баларлаа шүү... Юу? Хүлээлгэ-
Рүби: Хүлээж байлаа. Оройтлоо шүү.
Арима: Айн? Үүрд хүлээхгүй юу? Яагаад дүү чинь хамт байгаа юм?
Акүа: Чамтай ярилцахыг хүссэн нь Рүби болохоор.
Арима: Шал дэмий сандарчхаж. Тэгээд, юу юм? Би завтай хүн биш болохоор 20 секундэд дуусгаарай.
Рүби: Ааш нь авах юмгүй юм аа... Ах аа! Одоо айдол болох уу гэж асуувал. Чи айдол шиг хөөрхөн гэж хэлж байгаа болно биз дээ?! Үнэхээр дургүй хүргэж байна!
Акүа: Ямар гээч бахархал вэ? Аль болох хурдан эхэлмээр байгаа биз дээ? Зөрүүдэлж байх цаг гэж үү?
Рүби: Тийм дээ. Тийм шүү. Арима Кана-сан надтай хамт айдол болохгүй биз?
Арима: "Айдол"? Гэнэт юу вэ?
Рүби: Ичиго продакшн айдол групптэй болох гэж байгаа юм. Тэнд орох гишүүдээ хайж байгаад... таныг чөлөөт урам бүтээлч гэж сонсоод... Нэг талаараа урьж байгаа юм.
Арима: Чи үнэн яриад байна уу?
Рүби: Маш чухал бөгөөд үнэн.
Арима: Түр бодох хугацаа өгөөч. Үгүй ээ, миний хувьд боломжгүй. Айдол болчихвол жүжигчний ажлаа алдаж эхэлж, өрсөлдөөн өндөртэй айдолын ажил гол ажил минь болно. Айдол болоод амжилтад хүрэхгүй бол хоёуланг нь хийж чадахгүй болно. Ирээдүйгээ даатгахад хэт эрсдэлтэй. Зүгээр л... Хошино Рүби. Яагаад гэдгийг мэдэхгүй ч энэ охиноос гоц айдол Аиг санагдуулах нэг зүйл мэдрэгдэж байна. Аитай нэг л удаа хамт ажилласан ч амжилтад хүрэхэд тохирох нэгэн байсан. Алдартны хувьд совин минь... энэ охиноос бололцоо мэдэрч байна. Гэхдээ... Ичиго продакшн том газар биш. Шинэ төсөл дээр ч туршлага муутай. Бас би айдол болоод байхаар хөөрхөн биш... Хожих боломжгүй мөрий тавихаар тэнэг биш. Уучлаарай-
Акүа: Гуйж байна, Арима Кана. Дүүтэй минь хамт айдол болооч.
Арима: Гэхдээ би тийм хөөрхөн-
Акүа: Үгүй ээ, чи хөөрхөн. Би ч бас дураараа айдол болооч гэж хэлэхгүй. Чи бусад айдолыг бодвол хамаагүй хөөрхөн. Чамд бол чухал дүүгээ найдаж болно гэж бодож байна.
Арима: Айн? Гэхдээ...
Акүа: Гуйж байна, айдол болооч.
Арима: Боломжгүй!
Акүа: Гуйя.
Арима: Болохгүй гээд байна!
Акүа: Чамд итгэж байгаа болохоор л гуйж байна.
Арима: Ёстой нэг! Хэдэн ч удаа асуусан боломжгүй гэсэн л бол боломжгүй! Яасан ч болохгүй!
Мияако: Ичиго продакшнд тавтай морил. Таатай угтаж байна.
Арима: Толгойгоороо болохгүй гэж мэдсээр байж!
Арима: Би яагаад үргэлж ийм юм бэ?!
Рүби: Хамтдаа хичээе, сэнпай.
Мияако: Үнэхээр аваад ирэх гэж... Ямар арга ашигласан юм?
Акүа: Нээх сүйдтэй зүйл биш. Зүгээр л уншчихсан юм. Арима Кана бусдыг ойлгохдоо сайн бөгөөд татгалзаж чаддаггүй. Зан аашнаас нь авч үзвэл, түүнээс гуйх нь үр дүнтэй гэж үзээд оролдоод үзтэл бүтчихсэн.
Мияако: Чи нээрэн... Тийм зүйлс хийсээр байвал хэзээ нэг өдөр аймшигтай зүйлтэй нүүр тулна шүү. Шөнө явахдаа болгоомжтой байгаарай.
Рүби: Одоо ч 10 секундэд уйлж чадах уу?
Акүа: Би буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна.
Арима: Айн? Доромжлоод байна уу?!
Акүа: Худлаа хэлээгүй.
Рүби: Огтхон ч үгүй ээ!
Арима: Яахав өмнөх гоц авьяастай жүжигчин гэх одоо ямар ч хэрэггүй цол - Өмнөх гоц авьяастай хүүхэд жүжигчин айдол болсон төдий. Угаасаа ямар нэг түлхэц болох зүйл хэрэгтэй байсан.
Рүби: Өөрийгөө ятгах гэж хичээж байна шүү.
Арима: Бас түүнтэй нэг агентлагт орвол хамт ажиллах боломж нэмэгдэнэ, сурч авах зүйл байгаа гэж бодсон юм.
Рүби: Тийм юм уу?
Арима: Хөөе, Акүад дараагийн ажлын санал орж ирээгүй юм уу?
Рүби: Хмм... Байгаагийн хувьд байгаа...
Арима: Муухай царайлж байх чинь?
Рүби: Энэ.
Арима: Юу?! Акүа хайрын реалити шоунд уу...?!
Бичиг: Одооноос жинхэнэ дурлал эхэлж байна
Бичиг: Шинэ бүлэг эхэллээ
Бичиг: Шинэ хайрын улирал эхэллээ
Бичиг: Энэ удаад оролцох 6 гишүүн бол:
Сурагчид: Сайн байна уу?!
Юүки: Сүми Юүки гэдэг, ахлах ангийн 1-р жил.
Рүби: Гоё биетэй юм! Толгойн оройноос, хөлийн үзүүр хүртлээ торджээ.
Бичиг: Ахлах ангийн 1-р жил сэтгүүлийн модель: Сүми Юүки
Күмано: Күмано Нобүюүки гэдэг! Бүжиглэх дээ сайн.
Бичиг: Ахлах ангийн 2-р жил бүжигчин: Күмано Нобүюүки
Аканэ: Күрокава Аканэ ахлах сургуулийн 2-р жил, жүжигчин.
Арима: Хөөх, гараад ирлээ.
Рүби: Айн? Таньдаг юм уу?
Бичиг: Ахлах ангийн 2-р жил жүжигчин: Күрокава Аканэ
Арима: Тиймэрхүү...
Мэм-чо: 3-р жилийн Мэм-чо байна. Ютүб дээр стрийм хийдэг! Таатай байна!
Арима: Ийм охид ч бас орж байгаа юм уу?
Рүби: Хөөрхөн юм!
Бичиг: Ахлах ангийн 3-р жил Ютүбер: Мэм-чо
Кэнго: Моримото Кэнго гэдэг, хамтлагт байдаг. Таатай байна!
Бичиг: Ахлах ангийн 3-р жил хамтлагт байдаг: Моримото Кэнго
Юүки: Хэддүгээр анги вэ?
Күмано: Ахлах ангийн 2-р жил.
Кэнго: Ахлах ангийн 2-р жил.
Юүки: Надаас ах юм байна.
Арима: Ойлгомжтой. Урлагийн салбарт байдаг ахлах сургуулийн сурагчид...
Мэм-чо: Зүгээр ээ! Тийм ээ?
Күмано: Тийм.
Арима: амралтын өдөр олон үйл ажиллагаагаар дамжуулж харилцаагаа бататгаж,
Юүки: За. Сайхан сэтгэлтэй юм. Цаашид найдлаа шүү!
Арима: эцэст нь хос болох хос болохгүй гэдэг.
Хөвгүүд: Адилхан!
Арима: Тийм нэвтрүүлэг үү?
Мэм-чо: Би ч бас найдлаа шүү.
Арима: Кабүраги продюсерын нэвтрүүлэг гэсэн шиг бүгд хөөрхөн юм аа.
Рүби: Өө ах байна!
Сурагчид: Сайн байна уу?!
Бичиг: Ахлах ангийн 1-р жил жүжигчин: Хошино Акүа
Акүа: Акүа гэдэг! Нэлээн сандарч байна шүү. Бүгд тусалж дэмжээрэй!
Рүби/Арима: Үгүй ээ, хэн бэ?!
Рүби: Ах эвгүй аура ялгаруулдаг харанхуйн төрлийн хүн шиг болчхож!
Арима: Дүрээ хэтрүүлээд бүтээчхэж!
Мэм-чо: Хөөх, догь юм! Жүжигчдийг биширдэг шүү.
Рүби: Ах иймэрхүү хөөрхөн царайлсан охидод хатуу. Энэ охин лав хасагдлаа.
Акүа: Мэм-чо ч хөөрхөн юм аа. Үнэхээр иччихлээ.
Рүби/Арима: Юу? Үхээч.
Арима: Энэ одоо юу вэ?! Надад хөөрхөн гэдэг үгийг урихдаа л хэлсэн юм байж!
Рүби: Охидод хүрээлэгдээд хөөрчхөж. Эргэж ирэхээ нь лекц уншина аа. Эцэстээ ах ч бас эр хүйстэй юм шив.
Арима: Амархан эм олохоороо шууд ингэж аашлах гэж.
Мияако: Охид оо, энэ шоуны төлөө болохоор тайвшир. Тэгж л аашлахгүй бол нэвтрүүлэг болохгүй. Дотно эрэгтэй чинь эмэгтэй хүүхдийн өмнө ичимхий байгааг харах уурыг чинь хүргэдгийг ойлгож байгаа ч. Акүа ч бас жүжигчин. Тийм хүний дүрд орох ёстой болсон юм биш үү?
Рүби: Жүжиглэлт...
Арима: Мэдэж байгаа ч! Энэ сүүлд нь жинхэнээсээ сэтгэлээ илчилж хосууд болох тохиолдол байдаг биз дээ?
Мияако: Тийм. Энтертайнментын төлөө ч болов тэр хүртэл явах байх.
Арима: Сэтгэлээ илчлэх юм бол үнсдэг биз дээ?
Мияако: Ерөнхийдөө бол тийм.
Арима: Ийм нэвтрүүлэгт яагаад орохыг зөвшөөрсөн юм бол?
Мияако: Чи ч бас жүжигчний ажлаа үргэлжлүүлсээр байвал хэзээ нэг өдөр үнсэлтийн хэсэгт тоглоно. Үүнийг давж гарах нь ч ажлын нэг хэсэг. Энэ салбарт өөрийгөө бодсон сэтгэлтэй байвал ирээдүйд хэцүү шүү.
Арима: Мэдэж байгаа ч...
Мэм-чо: Тэгээд манай нохой...
Акүа: За, за.
Мэм-чо: Хар л даа, хөөрхөн байгаа биз? Хар даа!
Акүа: Тийм, хөөрхөн юм аа! Залхуутай юм...
Мэм-чо: Хоолоо идэж байхдаа өгзгөө хэрхэн хөдөлгөж байгааг хараач.
Акүа: Залуучуудад зориулсан энгийн яриа хэцүү юм. Яагаад би ийм юм хийх ёстой гэж?
Кабүраги: Нэвтрүүлэг орох юм бол Аигийн агентлагийн мэдэхгүй нууцыг хэлж өгье. Жишээлбэл, түүний эрчүүдийн тухай гэх мэт.
Акүа: Ямартай ч дагах ёстой... Кабүраги продюсероос Аигийн мэдээллийг авахын төлөө. Тэр нь бидний эцгийн олох сэжүүр болох ёстой. Энэ нэвтрүүлгийн урсгал ийм:
Эр 1: Та бүхэн хүссэн зүйлээ ярьж болно. Гэхдээ, камерын өнцөгт тааруулахаа анхаараарай. Зураглаач ойртвол боломжтой бол- ярьж байсан зүйлээ тайлбарлаж өгвөл баярлах байна.
Эр 2: Болсон!
Акүа: Хайрын реалити шоу гараад 20 жил болж тодорхой хэмжээний мэдлэг хуримтлагдсан.
Мэм-чо: За!
Акүа: Нэвтрүүлгийн хувиар хөгжилтэй болгон хүмүүсийн онцлогийг харуулсан реалитийг үзүүлэх.
Аканэ: Нөгөө... би болж байна уу?
Эр 2: Аан, эхэндээ ийм байхад болох байх. Цаашид жаахан зайгаа барьсан байр сууриас яривал бидэнд сайн байна. Үзэгчдийн сэтгэлийг ч хөдөлгөнө.
Аканэ: Ойлголоо.
Юүки: Үнэхээр ийм нэвтрүүлэг зохиолгүй юм аа, тэ? Юу ярилцахаа огт мэдэхгүй байна.
Акүа: Тийм шүү? Реалити шоунд зохиол байдаггүй. Гэхдээ найруулга бий. Найруулагчийн хэлсний зөвлөгөө болгож авах уу, тушаал гэж хүлээн авах уу гэдэг хүнээсээ хамаарна.
Юүки: Би аймхай болохоор өөрийгөө сайн илэрхийлж чадахгүй. Нээх сайн ярьж чаддаггүй. Эдэн дундаа доогуурт орох байх.
Акүа: Яагаад чи энэ ажлыг зөвшөөрсөн юм?
Юүки: Манай агентлагийн үндсэн ажилтан ямар ч ажлыг хүлээн зөвшөөрчихдөг юм. Агентлагт ирсэн ажлыг бүгдийг нь авчихдаг болохоор үлдсэн нь хийх юмгүй. Тэмцмээр байсан юм. Тэгсэн чинь Кабүраги-сан холбоо барьсан...
Акүа: Аан.
Юүки: Цагаа олсон ч гэх үү, би угийн хайр дурлалын юм сонирхож байгаагүй.
Акүа: Худлаа!
Юүки: Яана аа, худлаа биш. Би дөнгөж ахлах ангийн 1-р жил. Алдартан байлаа гээд бүгд хайр дурлалын туршлагатай гэвэл том эндүүрэл. Чи хайр дурлалд сонирхдоггүй юм уу?
Акүа: Тийм биш ээ. Би ч бас эрэгтэй хүүхэд. Гэхдээ өнгөрсний хайр дурлалтайгаа зууралдсаар байгаа. Үгүй ээ, сайн бодвол тэрийг хайр байсан эсэхийг ч мэдэхгүй юм.
Акүа: Хараахан боловсроогүй байгаа болохоор... жаахан.
Юүки: Их төвөгтэй залуу юм аа? Ангийн багшдаа сайн болж байсан юм уу?
Акүа: Магадгүй ойролцоо байх.
Юүки: Тэгвэл давж гарах хэрэгтэй бололтой? Сонссон уу? Өмнөх бүлгийн хосууд сүүлд нь үнсэлцсэн гэсэн.
Акүа: Яахав, ерөнхийдөө нөхөж үзсэн.
Юүки: Сайн хүү байгаа эсэхэд эргэлзсэн ч... би чамайг бол үнсэж чадаж магадгүй. Ард минь. Зураглаач авч байна. Камер луу харж болохгүй. Үүнийг гарцаагүй ашиглаж болох байх. Эвтэй байцгаая.
Акүа: Сүрхий ааштай юм аа. Юуны чинь хулчгар гэж? Ойлгомжтой. Энэ реалити шоу юу?
Рүби: Би дүү чинь болохоор өөрийнхөө таалагддаггүй төрөлтэй ахыгаа үерхэхийг хүсэхгүй байна! Тиймээс таны үерхэж болох охиныг би шийднэ.
Акүа: Хувиа хичээхэд хязгаар баймаар юм.
Рүби: Миний санал болгож байгаа нь... Юүкипон! Магадгүй энэ охин ариухан сэтгэлтэй байх!
Акүа: Чи хүн таних нүдгүй болохоор хэсэгтээ хүнд дурлах хэрэггүй.
Рүби: Юу?! Фрилл-чан өнөөдөр ч бас амарч байгаа юм уу?
Минами: Шинэ драмын зураг авалт эхэлсэн гэж байсан. Давгүй байгаа байх.
Рүби: Хмм... Чи яах юм?
Минами: Хичээлээ тараад зураг авалттай.
Рүби: Ойлголоо... Ах өнөөдөр ч зураг авалттай... Сэнпай, ажилгүй байхад дасчихсан биз дээ? Энгийн үед цагийг хэрхэн өнгөрөөдөг юм?
Арима: Эрүү рүү чинь цохиод тархийг чинь хөдөлгөчихнө шүү! Чөлөөт цаг байгаа юм бол хичээлээ хий. Айдол гэдэг нэрд гарсан ч олигтой олохгүй дээрээс нь богино настай ажил, сайн их сургуульд орохын төлөө ямар нэг зүйл хийх чинь амьдралд чинь нэмэртэй шүү.
Рүби: Муухай юм аа. Одоо хийж чадах зүйл байхгүй юм уу?
Арима: Шинэ айдолын ажил жижиг тайзан дээр бүжиглэж, дуулж хааяа нэвтрүүлэгт орох биз дээ? Өөрсдийн дуу ч байхгүй, багийн нэрээ ч шийдээгүй. Одоогийн бид юу хийж чадна гэж?
Рүби: Та гомдоллосноос болоод нэргүй байгаа биз дээ?!
Арима: Гэхдээ, нэртэй болчихвол жинхэнээсээ болчихно. Би хараахан тэгтлээ айдол болохоо шийдээгүй ч гэх үү...
Рүби: Яагаад болохгүй гэж? "Айдол Арима Кана"!
Арима: Ичмээр юм! Ямар ч үр дүн гаргаагүй айдол болсноо эцэг эхдээ яаж тайлбарлах юм?!
Мияако: Үр дүн гаргавал шийдэж чадах юм уу? Тэгвэл үр дүнтэй болцгооё.
Арима: Энэ хямдхан камер юу вэ?
Мияако: Хямдхан байж болох ч ажилладаг шүү. Шинэ айдолын эхний шат гэвэл: Урьд нь бол урилга тарааж, хамтарсан тоглолтод орж байсан ч... цаг үе өөрчлөгдсөн. Одоо айдолын соёлын төв нь интернет. Хамгийн хямд бөгөөд амжилттай алхам. Та хоёр эхлээд интернетэд алдартай болохоос эхэл.
Рүби: Ютүбер гэсэн үг үү?
Мияако: Тийм. Өөрсдийн гэсэн дэмжигчидтэй болж хүмүүс дуудаж чадвал амар биз дээ?
Рүби: Мияако-сан ухаалаг юм!
Арима: Захирал аа, интернетийг дутуу үнэлж байгаа юм биш үү? Ийм царайнаас өөр юмгүй охиныг интернетэд сурталчиллаа гээд 10 мянга ч хүрэхгүй захиалагчтай болно.
Рүби: Юу гэнэ ээ?
Арима: Миний шүтэн бишрэгчдийг оруулаад 10 мянга арай гэж л хүрэх байх. Бодит үйл ажиллагаанд оролцдог нь тэдэн дундаасаа 1% нь байдаг болохоор нэлээн хэцүү байх.
Мияако: Сонирхогчид сурталчилбал тэгэх байх. Ингэж харагдаж байгаа ч Ичиго продакшн нь олон стриймэртэй интернетэд хүчтэй агентлаг шүү. Арга замыг нь мэднэ. Яг туслах хүнийг барьчихсан болохоор. Олон зүйл сурч ав. За, үлдсэнийг нь найдлаа шүү.
Пиэён: Надад даатгачих!
Арима: Гаж донтон байна!
Рүби: Өө, Пиэён байна!
Арима: Айн? Хэн юм?!
Рүби: Бага, дунд сургуулийн хүүхдүүд их алдартай! Багтай бялдаржуулах төрлийн ютүбер Пиэёныг мэдэхгүй юм уу?!
Пиэён: Булчин бялдаржуулах.
Рүби: Манай хамгийн алдартай нэгэн!
Арима: Багтай бялдаржуулах төрлийн гэдгийг чинь анх удаа л сонслоо!
Пиэён: Хэвлий болон гуяын булчин!
Арима: Ютүб нээх үздэггүй болохоор. Ийм юманд хүүхдүүд дуртай байдаг байх нь ээ...
Пиэён: Пиёо?
Арима: Энэ ертөнц гажуудал ихтэй юм аа.
Рүби: Пиэёнтой яаж ярьж байна аа! Пиэён-сан хатуухан хэлээд өг!
Арима: Эцэстээ гэхэд интернет онцлогоороо өрсөлддөг, телевизийн нэвтрүүлгийг дуурайсан дүр төдий ажил ч гэх үү.
Пиэён: Миний жилийн орлого 100 сая.
Арима: Том дуугарсанд минь өршөөгөөрэй.
Пиэён: Сонсож бай, үзэгчдийг татах хэд хэдэн арга бий. Юу гэж бодож байна?
Рүби: Өдөр бүр бичлэг оруулах!
Арима: Анхнаасаа нэр хүндтэй байх?
Пиэён: Тийм дээ. Гэхдээ та хоёр өдөр бүр бичлэг оруулах сэтгэлийн хат, нэр хүнд ч байхгүй биз дээ?
Рүби: Хатуу юм...
Пиэён: Гэхдээ маш хурдан захиалагчаа нэмэх нууц арга бий.
Арима: Тэрийг чинь л хүлээж байлаа, багш аа!
Рүби: Заагаад өгөөч!
Пиэён: Тэр бол... Пиёо, пиёо, пиёо! Пиэён суваг! Энэ удаад агентлагийн ажил. Манай агентлаг айдол групп... тийм зүйл байгуулна гээд өөрийнхөө сувагт сурталчил гэсэн! Эхэндээ татгалзъя гэж бодож байсан ч... захирал хэлсэн болохоор... Тиймээс өнөөдрийн хийх зүйл...! Пиэёны бүжиг! Нэг цаг тэсэж чадвал царайгаа харуулж болно!
Арима: Хэцүү юм! Булчин бялдаржуулах төрлийн ютүбер болохоор үнэхээр л хэцүү юм! Энэ тэнэг багаа зүүгээд бүжиглэ гэж биднийг алахыг хүсээ юу?! Амьсгалах хэрэгтэй байна! Хүчилтөрөгчийн талаар бодсон юм уу?! Яагаад ийм зүйл болчхов оо?!
Пиэён: Хамгийн шилдэг өөрсдийгөө сурталчлах зам нь хамтран ажиллах! Алдартай ютүберийн сувагт орох нь хамгийн хурдан бөгөөд амархан зам! Энэ удаад миний сувгаар гарах ч, ямар өнцгөөс харуулах юм? Та хоёр ямартай ч айдол болохоор... унтаад сэрэхэд чинь тохуурхан юм уу?
Арима: Болох юм биш үү?
Рүби: Айн? Гэхдээ унтаад сэрэхэд чинь тохуурхана гэж анхнаасаа хэлчихвэл тохуурхсан болохгүй юм биш үү?
Арима: Чи үнэхээр хэлээд байна уу? Үнэхээр айдолыг унтаж байхад нь тохуурхахаар очоод эрэгтэй хүнтэй унтаж байвал яах юм?
Пиэён: Тийм зүйлсийг өмнөх өдөр нь мэдэгддэг юм.
Рүби: Тийм юм уу?! Гэхдээ бидний анхны ажил. Худлаа ярихыг хүсэхгүй байна.
Арима: Тэгээд энэ үү! Хэтэрхий хэцүү юм! Би гүйдэг болохоор давж чадах ч анхлан суралцагч түүний хувьд...
Рүби: Хэцүү юм... яг үхэх нь.
Пиэён: За сайн ажиллаа! Толгойн өмсгөлөө авч өөрсдийгөө танилцуул!
Рүби: Ичиго продакшний Хошино Рүби байна. Айдол болох гэж байгаа!
Пиэён: За, чи ч бас!
Арима: Арима Кана гэдэг! Айдол болох гэж байгаа! Сайн байна уу?!
Пиэён: За, нэрийг чинь сонсож байсан юм байна.
Арима: Сонссон төдий юм уу?!
Пиэён: Гайхалтай, гайхалтай. Үнэндээ засвар оруулаад нэг цаг тэссэн болгоё гэж бодсон ч үнэхээр хийчих гэж. Үзэгчид ойлгохгүй ч гэлээ, талбар дээр байгаа хүмүүс харж байдаг. Надад та хоёр таалагдаж байна. Өө, чухал зүйлээ асуухаа мартчихаж! Та хоёрын хамтлагийн нэр юу юм?
Арима: Рүби хүссэн нэрээ өгч болно.
Рүби: Болох юм уу? Тэгвэл бидний хамтлагийн нэр... B-Комачи!
Арима: Айн? Наадах чинь зүгээр юм уу?
Бичиг: 5-р анги: Хайрын реалити шоу
Back to episodes Go home