Акүа: Борооноос болж барилга дотор хүртэл ус тогтчихсон байна. Хаана зогсож хаашаа хөдлөхийг нь заагаад өгчихсөн байгаа. Ус тогтсон газраас зайлсхийсэн байна. Сургуулилтын үеэр ч бататгасан. Орох үүд, эргэн тойрныг хүрээлсэн зураг авалтын хэсэг камерын байрлал, гэрэл гэх мэт. Эргэж харахыг оруулаад өөрийнхөө яаж гарахыг... Дахиад нэг удаа толгойдоо дүрслэх болно.
Эм 1: Зураг авалтаа дахин эхэлье!
Эр 1: Камер бэлэн!
Эр 2: Гэрэл бэлэн!
Эм 2: Микрофон бэлэн!
Эр 3: Зургадугаар хэсэг 51 дэх зураг авалт!
Эр 4: Бэлдээд... Эхэл!
Арима: Камер эргэх дуу чанга дуугаран камер эргэж эхэлнэ. Хүнд уур амьсгал эргэн тойрныг бүчин. бүтэн жилийн хугацаа хуралдсан юм шиг хүнд, хэцүү цаг урсаж эхэлнэ. Амьдралын утга учрыг харуул гэж байгаа мэт урт мөч. Намайг Арима Кана гэдэг. Хүүхэд байхад гоц авьяастан гэж дуудагдаж бүгд магтдаг байсан.
Охин 1: Дахиад зурагтаар гарч байсан!
Охин 2: Кана-чан гайхалтай юм!
Арима: Баярлалаа. Гэхдээ... Авьяас юм уу, нийгмийн урсгал уу, эсвэл илүү хичээх байсан уу, ямар ч зүйл байсан хэзээ нэг өдөр заавал залхдаг. Одоо бол интернетэд хөөрхий хүүхэд жүжигчин гэх нь байдаг. Бага ангид байхдаа жүжиглэлт минь дууссан ч. Энэ салбартай зууралдсаар байгаад арай гэж гартаа оруулсан гол дүр. Юу ч болж байсан сайн бүтээл болгомоор байна. Тэгэхийн төлөө бол дэрс байсан ч зуурна. Мэдэж байна. Энэ үнэхээр новшийн бүтээл гэдгийг мэдэж байна. Ямар ч чадваргүй жүжигчид. Хэдийн 4-р анги хүртлээ цацагдаж ихэнх үзэгчдийн урмыг хугалсан. Бүтэлгүйтсэн бүтээл гэх нэрийг зүүсэн. Гэхдээ одоо ч оройтоогүй байна. Энэ хэсэг зохиолын хамгийн алдартай хэсэг. Гол дүр нууцаар дагагч хоёрын нүүрэлддэг хэсэг. Хайрыг мэдэхгүй охин анх удаа хэн нэгнээр хамгаалуулж нулимс урсгана. Манга дээрх энэ хэсгийг уншихаар үргэлж уйлж олон удаа дахин уншдаг хайртай хэсэг. Энд нөгөө хүнтэйгээ амьсгалаа тааруулж сайн дагуулж шилдэг жүжиглэлтийг гаргаж чадвал... одоо ч... Намайг тайван орхи! Дураараа дагаад байх юм!
Мэлт: Чиний л хэтрүүлж бодсон зүйл!
Арима: Амьсгалаа тааруулаад...
Мэлт: Тэнэг юм уу?
Арима: Гэхдээ...!
Мэлт: Ганцааранг чинь орхихгүй ээ!
Арима: Энэ чинь боломжгүй юм байна! Хэчнээн хичээгээд сайн харагдуулж чадахгүй нь! Яагаад найруулагч ийм жүжиглэлтийг зөвшөөрөөд байгаа юм бэ?! Энэ чинь илүү сандраасан, аймаар, хүйт даасан хэсэг биш билүү?! Жүжиглэлт тийм ч их хамаагүй юм уу? Энд илүү...!
Эр 5: Усан дээр алхаж байгаа нь микрофонд ороод байна. Зогсоох уу?
Эр 4: Үгүй ээ... Үргэлжлүүл... дүрдээ тохирч байна.
Акүа: Энэ охин чиний бодож байгаа шиг хүн биш. Чам шиг хөнгөмсөг юмтай яасан ч тохирохгүй.
Арима: Айн? Түрүүн нээх сайн биш болжээ гэж бодсон юм сан...
Акүа: Тэр надтай ижил төрлийн хүн.
Арима: Сургуулилтын үеэс илүү дүрдээ орчхож.
Акүа: Надад Аи шиг авьяас байхгүй. Бусдын харцыг булаах аура ч байхгүй. Жүжиглэхдээ ч сайн биш. Тиймээс ашиглаж болох зүйл бүх зүйлээ ашиглана. Эд зүйлс, камер, гэрэл, жүжигчид... Бүгдийг нь ашиглаад ч хамаагүй Аи шиг болно. Чамайг ойроос харсан чинь царай муутай юм аа. Зургийг чинь янзлахгүй бол ийм юм уу?
Мэлт: Айн? Чи муу юу гэсэн бэ?!
Акүа: Дүлий юм уу?! Наад охинд чинь хамгаалах үнэ цэн байхгүй гэж байна!
Эр 5: Тэр жаал... Зохиол дээр байхгүй үг нэмээд...
Эр 4: Зогсоох хэрэггүй. 2-р камераар түүнийг ав. Гэрлээ ч жаахан тусгаж өг.
Мэлт: Энэ охин миний чухал найз!
Арима: Сайн юм. Яг эх зохиол шиг байна!
Акүа: Энэ бол манганы алдартай хэсэг. Харагдах өнцөг, байрлал, хэмнэл... бүгдэд нь утга бий. Эртнээс л зохиолчийн сэтгэлийг бод гэх асуултад сайн авдаг байсан. Шилдэг бүтээлийг зөв ойлговол өндөр оноо авч чадна. За, дэвжээг чинь бэлдчихлээ. Хийхийг хүссэн биз дээ? Бүхнээ гарга, Арима Кана.
Мэлт: Юу ч хийсэн нэмэргүй!
Акүа: Энэ хэргийн хамгийн чухал үзэгдэл нь гол дүрийн эмэгтэйн уйлдаг хэсэг. Тэр хэсгийг гэрэлтүүлэхийн төлөө би харанхуйг авчирна. Бууж өгөөд алга бол! Аймаар, балиар... Чам шиг хүн хэнд ч хэрэггүй. Байр сууриа мэдэж амьдар! Зүүдлэхээ боль! Цаашид ч чамд олигтой зүйл болохгүй. Чиний амьдрал тас харанхуй! Гол мөч. Арима Кана эвтэйхэн уйлчихвал...
Арима: Тийм байсан ч... Тийм байсан ч, гэрэл байгаа.
Акүа: Нээрэн, сайн чаддаг зүйл нь шдээ.
Мэлт: Уучлаарай. Цохичихсон биз дээ? Санамсаргүй хүчтэй савчихсан.
Акүа: Уучлалт гуйх хэрэггүй ээ. Албаар оногдох байдалтай зогссон юм.
Мэлт: Айн?
Акүа: Жүжиглэлт сэтгэл хөдлөл орж байж чухал шүү дээ. Сайн үзүүлбэр байлаа. Чиний ачаар Арима ч бүх зүйлээ гаргаж чадсан.
Эр 5: Ёстой нэг, тэр залуу хүү бусниулаад хаячихлаа. Хамаг төлөвлөгөө өөрчлөх болох нь.
Эр 4: За, яахав дээ. Залуу жүжигчид их байдаг зураг авалтын талбайд тэр дор нь зохиолыг өөрчлөх нь элбэг байдаг. Залуучуудтай их ажилладаг болохоор дасчихсан. Сайн хэсэг болох болохоор Кана-чан ч баяртай байгаа байх. Кана-чан! Сүүлийн хэсэгт бэлэн үү? Кана-чан?
Арима: За!
Эр 3: 7-р хэсэг 310-р авалт.
Эр 4: Бэлдээд... эхэл!
Эм 3: Өглөөний мэнд! Унтах бол орон дээр унтаач. Нуруу чинь муудна шүү.
Юүрико: Орон дээр нам унтчихдаг. Шалан дээр болохоор 4 цагийн дараа сэрж чаддаг юм.
Эм 3: Эрүүл бус арга заль...
Эм 4: Өшөө ажил байгаа юм уу?
Юүрико: Ямартай ч 2-р хуудасны үүд болон 3-р хуудасны 1, 2 хүрээнд засах юм байгаа.
Эм 4: Баярлалаа.
Юүрико: "Өнөөдөр амттай"-ийн драмыг үзэж байх болохоор дуусах гээд ирэхээрээ хэлээрэй.
Эм 4: Шинэ ангиудын үзэж байгаа юм уу?
Юүрико: Та хоёр үзээгүй юм уу?
Эм 3: Эхний хэсгийг нь л үзсэн.
Эм 4: Хоёрдугаар анги хүртэл нь үзсэн...
Юүрико: Буугаад өгчихжээ?
Эм 3: Хүчилж үзэхгүй байсан ч болох юм биш үү? Таны бүх хүчээ гаргаж зурсан бүтээлийг тийм хогийн драм болгож доромжилж байдаг... Миний уур хүрээд үзэж чадахгүй байгаа.
Юүрико: Эхнээсээ л мэдэж байсан зүйл. Хэдийн дуусаад дахиж гарахгүй болсон мангагаар... юм хийж байгаад нь баярлах хэрэгтэй. Би гомдоллоод байх байр суурьтай нэгэн биш. Кино гаргуулж үзсэн мангака нар бүгд л хэлдэг... өндөр найдлага тавих хэрэггүй гээд. Ямар ч мангака эхэндээ тийм байсан бол сайн, ийм байсан бол сайн гэж төсөөлдөг ч, дуусах үед нь гунигтай царай гаргадаг. Кино гэдэг тийм л зүйл. Тийм хэдий ч...
Арима: Тийм байсан ч гэрэл байгаа.
Эм 4: Сэнсэй?
Юүрико: Би драм саналыг хүлээж авсандаа баярлаж байна.
Охин 1: Манайхаан сүүлийн ангийг нь ч болов үзээч. Энэ "Өнөөдөр амттай"!
Акүа: Үзэгчдийн ихэнх нь үзэхээ больж, манганы шүтэн бишрэгч болон жүжигчид л үргэлжлүүлэн үзэж байгаа. "Өнөөдөр амттай"-ийн сүүлийн анги сүйдтэй халуун сэдэв болоогүй ч, жижигхэн орчинд хөнгөн магтаал хүртсэн. Өө, тэр жүжигчин ч тоглосон юм уу? Ингээд харахаар олон хүн оролцжээ гэж бодогдож байна шүү.
Арима: Тийм ээ, бидний жүжиглэлтэд олон хүний ажил хамааралтай. Үр дүн гаргахгүй бол болохгүй. Цуу ярианд бүүр ч өртөж болохгүй. Нэмж хэлэхэд чамд найз охин байгаа юу?
Акүа: Байхгүй болохоор цуу ярианд өртөөд байхгүй.
Арима: Ойлголоо. Хмм...
Юүрико: Зураг авалтын үеэр сайн ажиллаа.
Арима: Сэнсэй...!
Юүрико: Энэ бүтээл чиний жүжиглэлтийн ачаар амьдарсан гэж бодож байна. Баярлалаа. Сүүлийн анги ялангуяа... илүү хурдан тийм хэсэг гарсан бол гэж бодохоор л.
Кабүраги: Акүа-күн сүүлийн анги гайхалтай байлаа шүү.
Акүа: Баярлалаа.
Кабүраги: Ашиг гэх юм байхгүй ч, чам шиг залууст боломж олгох зорилготой болохоор, тэр минь биелсэн байх.
Акүа: Энэ продюсерын татсан тамхины ишнээс хийсэн шинжилгээний хариу, надтай хамааралгүй хүн гэдгийг мэдээд нэг талаараа санаа амарсан. Гэхдээ...
Кабүраги: Чи Ичиго продакшных билүү? Зарим талаараа Аи-күнтэй төстэй юм аа.
Акүа: Тийм үү?
Кабүраги: Тийм. Түүний царайг ойроос их харж байсан болохоор. Эргэлзээгүй ээ.
Акүа: Ойроос уу? Аитай ямар холбоотой байсан юм?
Кабүраги: Загварын сэтгүүлийн зураг авалтын үеэр хамж ажиллаж байсан юм. Тэгээд ажил даалгахаас ч гадна олон зүйл дээр тус болсон. Сайн үйлчлүүлэгч танилцуулж, агентлагаас нь нууцаар эрэгтэй хүнтэй уулзахад тохирох газар зааж өгсөн гэх мэт.
Акүа: Хэнтэй уулздаг байсныг нь мэдэх үү?
Кабүраги: Хмм? Чи арай Аи-күний шүтэн бишрэг ч үү? Шар мэдээг нь сонирхоо юу?
Акүа: Тийм.
Кабүраги: Тийм байх нь. Хэлж өгч болох ч солилцоо хийвэл ямар вэ? Чиний царай Аитай төстэй бас үзэсгэлэнтэй юм. Хайрын реалити шоу сонирхож байна уу?
Акүа: Хөөе. Болоогүй байна уу, Рүби?
Рүби: Ёстой нэг түр байж бай, ах аа. Энэ дүрэмт хувцас хөөрхөн ч өмсөхөд төвөгтэй юм. Гэхдээ үнэхээр хөөрхөн юм!
Акүа: Эхний өдрөөсөө хоцрохыг хүсэхгүй л байна шүү. Банзал чинь хэт богино биш үү?
Рүби: Та эртнээс л хөгшин хүн шиг байх юм аа. Аан, тийм! Ээж ээ, яваад ирье.
Сургуулийн захирал: Цаашид гурван жил бие биедээ-
Акүа: Урлагийн анги F бүлэг билүү?
Рүби: Тийм. Замынхаа тал хүртэл хамт явъя!
Арима: Элссэнд баяр хүргэе Акүа! Бас Рүби... Ёоүтоү ахлах сургууль бусад сургуультай харьцуулбал хичээлийн хувиараа өөрчилж болдог ч, муу авч, ирцийн өдөр чинь дутуу байвал улирна. Сурах хөтөлбөр нь ч бусад сургуулиас тийм ч ялгаагүй. Гэхдээ...! Тэр бол жүжигчин. Тэр хоёр айдол группийн гишүүд. Тэр том цээжтэй охин загварын сэтгүүлийн загвар өмсөгч. Тэд дуу оруулагч, стриймер, загвар өмсөгч, дуучин. Сандал сууж байгаа нь Кабүки үзүүлбэр үзүүлэгч болон жүжигчин. Бүгд урлагийн хүмүүс. Эндэх Японы хамгийн олон алдартай хүмүүсийн сурдаг ахлах сургууль. Угтан авч байна кохай нар минь. Урлагийн ертөнцөд тавтай морил!
Рүби: Сандраад эхэллээ.
Арима: Тэгэх хэрэггүй ээ. Эндэх бэлтгэлийн зуслан, зураг авалтын талбай ч биш энгийн сургууль. Байгаагаараа л байхад болно.
Рүби: Хөөх! Нүдний минь урд үзэсгэлэнтэй охид! Зүүн талд нь халуухан хөвгүүд! Сурдаг байсан дунд сургуулиас минь тэс өөр байна! Тэгж хэлж байгаа ч ээжийн генийг өвлөж авсан би царайгаараа ялагдахгүй ч. Залгигдахгүй шүү! Гайхалтай охин байна!
Минами: Ширтсэнд минь, уучлаарай. Үнэхээр хөөрхөн охин юм аа гэж бодоод л. Урлагийн салбар ч гайхалтай юм аа.
Рүби: Үгүй ээ та ч бас. Загвар өмсөгч үү?
Минами: Тийм ээ. Намайг Котобүки Минами гэдэг. Таатай байна.
Рүби: "Котобүки Минами"...? Сэтгүүлийн модель уу?!
Минами: Нүдний өмнө минь хайх чинь муухай биш үү?
Рүби: G юм уу? Халуухан юм.
Минами: Болиоч!
Рүби: Жинхэнэ аялгыг нь анх удаа сонслоо. Осакагийнх уу?
Минами: Үгүй ээ, Канагавад төрж өссөн. Ярих минь юу ч гэх юм урсгал?
Рүби: Хуурамч кансай аялга гэж үү?! Тийм байдлаар найз болсон Минами-чан.
Акүа: Ямар байдал вэ?
Минами: Сайн байна уу?
Акүа: Найзтай болсонд чинь баяртай байна.
Рүби: Та найзтай болсон уу?
Акүа: Найзтай болох гэж энэ сургуульд ороогүй.
Рүби: Найзтай болж чадаагүй хүний хэлдэг үг байна. Хэцүү зүйл асуусанд уучлаарай... дахиж ангидаа болсон зүйлээ ярихгүй байж болно.
Акүа: Ярилцах хүнтэй болчихсон! Хөвгүүд гэнэт найз болъё гэдэггүй юм! Бас энгийн анги танайхаас ялгаатай нь дунд ангиасаа орж ирсэн хүүхэд их болохоор, хэдийн найзуудын хүрээлэл үүсчихсэн болохоор, хүмүүстэй дотносох хэцүү. Би ороод ганцаардмал болсон биш. Ойлгооч?
Рүби: Акүа аймаар хурдан ярьж байна. Минами-чан Акүатай ч найз болооч.
Минами: Тэгье.
Акүа: Найзаа хуваах гэхээ боль. Би зүгээр болохоор өөртөө санаа зов. Тусгай орчихтой болохоор өдийг хүртэлхээс чинь өөр байгаа биз дээ?
Минами: Тийм шүү... бүгд мэргэжлийнхэн гэж бодохоор сандарч байгаа.
Рүби: Тэгэх шаардлагагүй ээ! Эндэх бэлтгэлийн зуслан, зураг авалтын талбар биш энгийн сургууль болохоор байдгаараа байж болно.
Минами: Рүби-чан!
Акүа: Хаа нэгтээ сонссон үг байх чинь... Яахав, элсэлтийн ёслол дээр дажгүй төрхтэй хүүхдүүд олон байсан ч, дэлгэцээр харсан хүүхэд бараг байгаагүй болохоор сандрах хэрэггүй юм биш үү?
Рүби: Үгүй ээ... Гайхалтай хүн нэг байсан.
Багш: Тэгэхээр дараад нь сургалтын материал зэрэг авах юм байгаа болохоор-
Ширанүй: Уучлаарай. Өнөөдөр өглөө шууд нэвтрүүлэгтэй байсан юм. Элсэлтийн ёслолдоо оролцохыг хүссэн ч...
Охин 2: Ширанүй Фрилл...
Хүү 1: Ширанүй Фрилл байна.
Рүби: Ширанүй Фрилл байсан! Даваа гарагийн өглөөний драм нь том амжилтад хүрсэн! Дуулж, бүжиглэж, жүжиглэдэг олон талд авьяастан! "Үзэсгэлэн гоо" гэвэл ихэнх хүний түрүүлж боддог Ширанүй Фрилл!
Акүа: Мэдээж мэднэ. Чи тэгтлээ шүтдэг байсан юм уу?
Рүби: Миний одоогийн шүтээн!
Акүа: Хмм...
Рүби: "Хмм" гэнэ ээ?! Ширанүй Фрилл шүү дээ!
Акүа: Сонирхохгүй байна. Миний шилдэг шүтээн одоо ч өнгөрсөнд ч Аи ганцаараа.
Рүби: Надад ч бас тийм ч... Тэр чинь тэр. Энэ чинь энэ! Хараач тэнд амьдаараа байна! Холоос харсан ч хөөрхөн юм!
Акүа: Зүгээр л нэг шүтэн бишрэгч шиг нь байна шд. Ангийн чинь хүүхэд биз дээ?
Рүби: Гэхдээ...
Акүа: Сайн байна уу, Ширанүй-сан. Манай дүү чамтай нэг ангид сурдаг юм. Дотно байгаарай.
Рүби: Хөөе, ах аа!
Ширанүй: Чамайг мэдэх юм байна. "Өнөөдөр амттай"-д тоглосон хүн биз дээ?
Акүа: Сайн мэдэж байна шүү. Тийм алдартай бүтээл биш байтал.
Ширанүй: Саяхан ажил дээр минь яриа болоод үзсэн юм. Сайн байсан шүү.
Акүа: Баярлалаа.
Ширанүй: Чамайг харин Мидо жамп дээрээс харж байсан юм байна. Минами-сан биз дээ?
Минами: Тийм!
Рүби: Гайхалтай... Хоёуланг нь Ширанүй Фрилл таньж байна!
Ширанүй: Чи харин?
Рүби: Нөгөө...
Ширанүй: Уучлаарай, юу хийдэг хүн бэ?
Рүби: Би нөгөө... Одоогоор хийсэн юмгүй...
Ширанүй: Тийм үү... тэгвэл хичээгээрэй?
Рүби: Мияаэмооон! Хурдан намайг айдол болгоод өг!
Мияако: Яаруулахаа боль. Айдол групптэй болох гэж байгаа шалгаруулалтаа эхэлье гээд болчихдог эд биш.
Рүби: Гэхдээ энэ маягаараа...
Охин 3: Тэр охин хийдэг ажилгүй гэсэн.
Хүү 2: Айн? Энгийн хүн юм биш үү?
Охин 4: Энгийн хүн бидний дунд ороод ирчхэж.
Охин 5: Аюултай дагуул юм биш үү?
Рүби: Энэ маягаараа гадуурхагдана!
Мияако: Сайн групп бүтээхийн тулд сайн хүнээр уриулж бэлдэх юм их байдаг. Тийм ч амархан хөөрхөн охид олдохгүй. Ирээдүйтэй байж магадгүй охид том газрын шалгаруулалтад орчихдог.
Рүби: Манай ангид Котобүки Минами гэдэг том цээжтэй хөөрхөн охин байдаг...
Мияако: Өөр агентлагийнх биз дээ? Болохгүй. Чөлөөтэй уран бүтээлч бол яахав гэхэд. Өөр агентлагт байдаг хүнтэй орооцолдохыг хүсэхгүй байна.
Акүа: Чөлөөтэй уран бүтээлч бол байгаа шд. Чөлөөтэй уран бүтээлч, нэр хүндтэй ч ажилгүй... хөөрхөн охин.
Бичиг: 4-р анги: Жүжигчид
Back to episodes Go home