FBI 6

/Олон улсын холбооны мөрдөх товчоо/

/Тэрний мэдэх нууц/

Өмнөх анги дээр:

Раф- Чи Анжела Кэссидигийн хүү биз дээ?

Кэл- Тэрний эцэг эх хоёулаа гадаад албаны ажилтнууд байсан юм байна лээ.

Во- 2004 онд ээж нь нууц мэдээллийг Оросуудад зарж, 2005 онд ор сураггүй алга болсон юм байна.

Раф- Миний зөн совин чамтай бүх мэдээллээ битгий хуваалц гээд байсан юм.

Фор- Өөр хэлэх юм байна уу?

Эй- Хангалттай. Одоо боль.

Раф- Москвад. 2 долоо хоногийн өмнө. Ээж чинь амьд байгаа.

/Парис/

Хол- Боулингийн талбай байдаг юм уу? Юу вэ? Байхгүй шүү дээ.

Бри- Шарль де Голль Этойлийн доор боулингийн талбай байгаа, би амлаж байна.

Хол- Дахиад хэл дээ.

Бри- Шарль де Голль Этойл.

Хол- Яаж ийм цэвэрхэн дуудлагатай болсон юм?

Бри- Англиар ярихдаа франц аялгыг дуурайж сурахад л болно.

Хол- Чи тэгээд чөлөөт цагаараа юу хийдэг юм?

Бри- Нууц. Чамд болдог бол хэлчихмээр л байна гэхдээ..

Хол- Гэхдээ хэлчихвэл намайг алах хэрэгтэй болно.

Бри- Тэгээд дараа нь би бичиг цаасны ажил хийх хэрэгтэй болно. Би бичиг цаасны ажлыг үзэн яддаг.

Хол- Миний төлөө хийчихэж чадахгүй гэж үү ?

Бри- Би АНУ-ын хамгийн жижигхэн сонинд сэтгүүлчээр ажилладаг.

Хол- Ямар нэртэй сонин юм?

Бри- PDB гэдэг сонин. Бусад сонинууд нийтлэхгүй байхыг илүүд үздэг цөмийн зэвсгийн тархалтын талаарх чухал мэдээлэллийн талаар бичдэг юм.

Хол- Өмнө нь сонсож байгаагүй л юм байна

Бри- Чи ерөнхийлөгч биш шүү дээ, чамд өдөр тутмын товч тайлан хэрэггүй.

Хол- Өө. Хөөх.

Бри- Би үндсэндээ цөмийн тагнуулч гэсэн үг л дээ.

Хол- Энэ хундагануудыг хагалах шахлаа шүү дээ. Хагарчихсан бол яана.

Бри- Миний ажил бол тэсрэх төхөөрөмжийг дэлхий дахиныг сүйрэлд хүргэхээс урьдчилан сэргийлэх.

Хол- Гарч агаар амьсгалах уу?

Бри- Ер нь манайх руу алхах уу? Манай энд ойрхон байдаг юм. Хамт явья.

Хол- Тэгье ээ.

Хол- Бэлэн үү? Бриджит? Бриджит?

Дэ- Бриджит? Бриджит? Бриджит? Бриджит? Бурхан минь!

Кар- Тэрэнд юу тохиолдсон юм бол? Хаана байгаа юм бол? Би цагдаа дуудья.

Дэ- Дүрмээ дагаж мөрдөх хэрэгтэй - Пентагонтой холбоо барь.

/Олон улсын холбооны мөрдөх товчоо/

/Унгар, Будапешт/

Рэй- Наадах чинь юу юм?

Во- Би гэртээ кофе хийж уухаа больсон. Энэ аягыг л хаа сайгүй авч явдаг болсон.

Рэй- Чи ч гэнэтийн бэлгээр дүүрэн юм даа, Во.

Во- Нас барсных нь дараа өвөөгөөсөө авч үлдсэн ганц зүйл минь байгаа юм.

Лу- Танай өвөө бид хоёр санаа нийлэх байж дээ.

Во- Хүн болгон л тэгж хэлдэг юм. Цөөхөн хэд нь л тэрний шалгуурыг давдаг шүү.

Лу- Таны байнга авдаг кофег би санаж байвал өвөөд чинь таалагдах байсан болов уу?

Во- Харья л даа.

Кэл- Унтаагүй юм уу?

Фор- Унтаагүй ээ, ээжийнхээ талаар хайж байна.

Кэл- Тэрнийг хамгийн сүүлд энд харсан юм уу?

Фор- Тийм ээ. Арбатын гудамжинд. Тэнд амьдардаг байж магадгүй юм. Эсвэл түрдээ байрлаж байж ч магадгүй. Эсвэл анхнаасаа Орост очоод суурьших төлөвлөгөөтэй байсан байх. Би юу л хийгээд байна даа. Ингэлээ гээд юунд ч хүрэх юм?

Кэл- Мэдэхгүй ээ.

Фор- Намайг сайн зүйлд хүргэхгүй л дээ. Форестер байна. За. Үлд. Бид энэ хэрэг дээр Батлан хамгаалах яамнаас тушаал авч байгаа юм байна. Генерал Финлэйгээс.

Во- Байнга тохиолдоод байдаггүй зүйл шүү.

Фор- Энэ нөхцөл байдал ч мөн адил. Генерал Финлэй, энэ бол манай багийнхан.

Фин- Би шууд тайлбартаа орьё. Цөмийн зэвсгийн эсрэг хэлэлцүүлэгт арван жил ажилласан Бриджит Рапп нь Эрчим хүчний яамны Тагнуул, сөрөг тагнуулын газарт ажилладаг байсан.

Фор- Q түвшний зөвшөөрөл нь аюулгүй байдлын хамгийн өндөр зөвшөөрлүүдийн нэг.

Фин- Тэгэхээр Америк болон Ойрхи Дорнодын цөмийн нууцыг бүгдийг нь өөртөө хадгалж байсан гэсэн үг юм. Харамсалтай нь үл мэдэгдэх бүлэглэл тэрнийг олзолсон байна. Ираны хэлэлцээрийг сэргээх уулзалт энэ амралтын өдрүүдэд Парист эхлэхээр төлөвлөгдөж байгаа. Тиймээс бүх гол төлөөлөгчид, тэдний туслахууд болон ажиглагч орнууд тус хотод одоо байгаа гэсэн үг.

/Бриджит Рапп/

Кэл- Парисын эргэн тойронд олон гадаад тагнуулын алба ажиллаж байгаа юм байна даа. 

Фин- Аз болоход хувь хүмүүсийн дийлэнх нь бидний талд байна. Манай Европолтой харилцах ажилтан Катрин Эйгер өнгөрсөн шөнө Францын Криминелл бригадын оролцсон баарнаас хяналтын камерын бичлэгийг аль хэдийн авсан байгаа. Тэд хамтдаа баарнаас гарч явсан, тооцоогоо бэлнээр хийсэн гэж байна.

Рэй- Тэд өөрсдийгөө мэдэгдхээс сэргийлсэн байна.

Фин- Бриджит Раппын мэдэж буй нууц мэдээллийг авч үзвэл тэр эрх чөлөөгүй байгаа нь маш аюултай шүү- би онцлон хэлье. Тэрнийг хэн цагдан хорьж байгааг бид яаралтай олж мэдэх нь чухал байна.

Фор- Ойлголоо.  Бид онгоц дуудья.

Фин- Та нарыг онгоцны буудал хүргэж өгөх машиныг бэлдсэн байгаа.

Фор- Гайхалтай. Тэгвэл эргээд холбогдьё, генерал аа.

Рэй- Тэр хоёр одтой генерал юм байна, тэгэхээр-

Во- Хошууч генерал гэсэн үг.

Рэй- Би дарааллыг нь ерөөсөө тогтоохгүй юм аа.

Во- Бригадир, хошууч, дэслэгч, тэгээд генерал.

Рэй- Вест Пойнт шүү дээ.

/Парис/

Фор- Ууртай байгаа юм уу?

Эй- Цаад учир шалтгааныг нь хэлэхгүйгээр олон нийтэд эрэн сурвалжлах даалгавар авч байсан уу?

Фор- Миний санахын лав үгүй ээ.

Эй- Шал тэнэг хүсэлт байгаа биз дээ? Ийшээ.

Фор- Хайгаарай.

Во- Ямар их цус вэ?

Эй- Тэр үхээгүй бол тэрэнд яаралтай тусламж хэрэгтэй.

Фор- Цогцосны үнэр ханхилахгүй байна.

Эй- Тэгэхээр  найдвар байгаа л юм байна.

Кэл- Бид авья.

Эй- Бид барилгын урд талын хэсгийн бичлэгийг харсан гэхдээ тэднийг олж харсангүй.

Фор- Өөр орох хаалга байдаг юм уу?

Эй- Гаражаар орж болно. Гэхдээ тэнд камер байдаггүй.

Фор- Энийг хэн явуулсан юм?

Эй- Бриджитын хамт ажилладаг хоёр хүн. Тэд оффистоо чамтай ярилцах гээд хүлээж байгаа.

Фор- Гайхалтай. Өөр мэдэх ёстой зүйл байгаа юу?

Эй- Шүүх эмнэлгийн багийнханд туслах хэрэгтэй байна.

Рэй - Бид очлоо.

Эй- Баярлалаа.

Кэл- Би олон нийттэй харилцах ажилтан руу залгая . мэдээн болгон дээр энэ залуугийн царайг гаргах хэрэгтэй.

Эй- Цөмийн хөтөлбөрийг бүхэлд нь мэдэж байгаа эмэгтэй хулгайлагдсанаас болоод тэгсэн гэж л тэдэнд битгий хэлээрэй. Бид хүмүүсийг түгшээхийг хүсэхгүй байна.

Фор - Чи зүгээр үү?

Эй- Үгүй ээ. Зүгээр биш байна. Ууртай байгаа дээр нэмж битгий уурлуулах гээд бай.

Фор- Би юу?

Эй- Тийм ээ. Энэ хэргийг шат шатаар нь шийдэх ёстой. Тэд бүгд намайг хянаж байгаа шүү дээ.

Фор- Би хэзээ чиний ажлыг улам бүр хүндрүүлж байлаа?

Эй- Би чамд нэр болон хаягийг нь явуулья.

Фор- Баярлалаа.

/Эрчим хүчний хэлтэс

Тагнуул, сөрөг тагнуулын газар/

Дэ- Бид хамтдаа хоол идэх ёстой байсан юм. Гэхдээ тэр ирээгүй.

Кла - Өчигдөр оффис дээр мэдээлэл хүлээж авсны дараа бид тэрнийг сэтгэлээр унасан байх гэж санаа зовоод очиж шалгасан юм.

Кэл- Энэ залууг таних уу? Тэрэнтэй цуг гэр лүү нь явсан байна.

Кла - Юу?

Кэл- Тэр уг нь ингэдэггүй юу?

Кла - Үгүй ээ, бүр ингэх хориотой шүү дээ.

Дэ- Бидэнд байгаа мэдээллийн түвшний хувьд бид амьдралдаа ямар ч шинэ хүмүүсийг оруулж ирсэн, тэдэнтэй хамт цагийг өнгөрөөхөөсөө өмнө хянуулах шаардлагатай болдог.

Кэл- Болзоонд явахаасаа өмнө бичиг баримт бүрдүүлэх ёстой байдаг юм уу?

Дэ- Бриджитийн гэрт байсан тэр их цусыг харсан биз дээ? Тийм болохоор л бид бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болдог юм.

Фор- Тэр яагаад сэтгэлээр унасан байсан юм?

Дэ- Удахгүй Ирантай хийх хэлэлцээ бүтэхгүй болж таарсан юм.

Фор- Яагаад?

Дэ- Бидний 2015 онд амжилттай хамтарч ажилласан нэг Ираны төлөөлөгч—

Кла - Бид тэрэнтэй уг нь уран баяжуулах ажлыг дөрвөн хувиас хэтрүүлэхгүй байхаар тохиролцсон юм.

Кэл- Нөгөө АНУ-ын татгалзсан гэрээ мөн үү?

Дэ- Ммхм..

Кла - Одоо тэд зэвсгийн түвшний баяжуулалтад хүрэхээр ажиллаж байгаа, бараг одоо дөч гаруй хувьтай явагдаж байгаа байх.

Фор- Тэр төлөөлөгчийг яасан юм?

Дэ- Тэр шинэ засгийн газрын хатуу үзэл баримтлагчдад арга барилаа өгөхөөс өөр аргагүйд хүрсэн.

Кла- Өршөөгөөрэй.

Фор- Эхний төлөөлөгчийнх нь нэр хэн юм?

Дэ- Али Мажиди. Ураны төлөөлөгчид Сан Регис зочид буудалд байрлаж байгаа.

Дэ- Хөөе, хөөе.

Фор- Тэгэхээр бид ийм чухал нууцыг энгийн нэг америк хүмүүсийн оюун ухаанд даатгаж байгаа юм уу?

Кэл- Бусдаас онцгой Америкчууд шүү.

Фор- Бидний л адил явган хүний зам дээр бүдэрч унадаг хүмүүс шүү дээ. Энэ хэргийн мэдээллийг бид зүгээр л олон нийтэд цацаж, сайн зүйл болоосой гэж хүлээх юм уу?

Кэл- Зүгээр явган хүний зам дээр бүдэрч унах нь үндэсний аюулгүй байдлын гамшигт хүргэх нь ховор гэж бодож байна.

Фор- Хүнд албаар өртөгдсөн гэж бодож байна уу? Манай ээж? Тэр олон жилийн нууцыг ингээд л хөсөр хаячих байсан юм гэж үү? Эсвэл гарч ирэхэд бэлэн болсон юм болов уу?

Кэл- Али Мажиди?

Али- Тийм байна. Танилцахад таатай байна. Орох уу?

Кэл- Тэгье ээ.

Али- Намайг уучлаарай, манай шинэ төлөөлөгч ярилцлагыг цуцалчихлаа. Дараа долоо хоногийн хэлэлцээрт зориулж бэлдэх юм их байна л даа. Тэрний энэ ажилд орсон эхний жил нь байгаа юм.

Кэл- танай шинэ Засгийн газраас танд томилсон туслах мөн үү?

Али- Тийм ээ, тэр их урам зоригтойгоор ажиллаж байгаа.

Фор- Бидэнтэй амралтын өдрүүдээр ирж ярилцсанд баярлалаа. Бас таны өөрийн тань шийдвэр байсан гэж ойлгож байгаа.

Али- Тэгэлгүй яахав. Хатагтай Раппыг би их хүндэлдэг л дээ. Тэгээд ямар нэг юм олж мэдэв үү?

Кэл- Одоохондоо үгүй ээ.

али-Хм.

Фор- Брижитийг хулгайлсан нь хэнд ашигтай талаар бид хэлж өгч тусална гэж найдаж байна л даа.

Али- Тэрнийг амьд сэрүүн байлгаж, олон нууц задруулах нь аль улсад ашигтай байх билээ?

Фор- Танай засгийн газар Бриджитийг хайж байгаа юу?

Али- Мөрдөгч Форестер, Пакистантай л адил Иран нь цөмийн зэвсэгтэй есөн улсын нэг юм. Пакистан олон тооны террорист заналхийлэлтэй тулгарсан нь цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэх санаатай гэдэгт засгийн газар санаа зовниж байгаа . Тэгэхээр, энэ бол маш…

Фор- Али, танд өдөр тутамдаа тулгардаг бэрхшээлүүд маш их дарамттай байдгийг би ойлгож байна, мөн дэлхий дахин аюулд орох магадлал өндөр байгааг ч мэдэж байна. Гэсэн хэдий ч бидний гол анхаарал нь Бриджитийн байршлыг тогтоох байгаа юм. Тиймээс, тэрнийг яагаад барьцаалахыг хүссэн талаар ойлгох дээр анхаарлаа хандуулцгаая.

Али- Яагаад гэвэл Бриджит бүх гол тоглогчид, тэдний далд нууцууд, зорилгодоо хүрэхийн тулд ашигладаг мэдээллийнх нь талаар иж бүрэн мэдлэгтэй байгаа.

Кэл- Тэгэхээр энэ их мэдлэг нь аль ч улс оронд бусдыг өөрсдийн шаардлагыг биелүүлэхэд түлхэц болох хөшүүрэг болж байгаа гэсэн үг үү?

Али - Миний ажил илүү дипломат арга барилыг шаарддаг л даа.

Фор- Таны дөнгөж сая хүлээлгэж өгсөн ажил уу?

Али- Би тэтгэвртээ гарах гэж байгаа.

Фор- Та арай 50 хүрээгүй байлгүй дээ.

Фор- Тэтгэвэрт гарах гэхээсээ илүү таныг сольж байгаа гэж бид ойлгосон .

Али- Эцсийн үр дүн нь адилхан байх үед энэ талаар хэлэлцээд хэрэггүй байх .

Кэл- Таны шинэ хамтрагч үйл явцыг тантай адил дипломат байдлаар харахгүй байгаа учраас уу?

Али- Хм. Ер нь ингээд ойлгочих. Би ямар ч томоохон хотын төвүүдийн ойролцоо тэтгэвэрт гарахгүй байх байсан. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

/Рукапариб

20 мг/

Во- Рэйнс, тэр өглөө энд ирж усанд ороогүй байна. Энэ хэрэг яг хэдэн цагийн өмнө болж өнгөрсөн юм бол?

Рэй- 8 цаг орчмын өмнө юм болов уу?

Во- Тэгвэл цус яагаад ийм шингэн байдаг билээ?

Рэй- Нээрээ тийм шүү дээ.

Во- Бриджит цусаа цуглуулж байсан гэж би бодож байна. Шинэхэн байлгахын тулд вакуум саванд хадгалж байсан байх. Антикоагулянт нэмсэн байх, үүнгүйгээр цус өдийд өтгөрсөн байх ёстой.

Рэй- Тэгвэл энэ "гэмт хэргийн газар" тавилттай гэсэн үг юм байна.

Во- Бриджитийг барьцаалаагүй юм байна. Тэр өөрөө хаа нэгтээ нуугдсан байна.

Рэй- Тэрээр хэргийн газрыг хуурамчаар үйлдсэн байна . Эерэг тал нь гэвэл энэ нь тэрэнд цаг хожих боломж өгнө. Тиймээс бид тэрний төлөвлөгөө юу ч байсан бидэнд урьдчилан сэргийлэх цаг байгаа гэсэн үг.

Кэл- Тэр яагаад нуугдахаар шийдсэн юм бол?

Фор- Мөнгө, үзэл суртал, албадлага, эго. Эх орноосоо урвах ердийн л нэг шалтгаанууд.

Во- Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх нь өөрийнх нь үзэл суртал  байсан биз дээ?

Кэл- Тэгэхээр яагаад нуугдана гэж?

Рэй- Албадуулсан юм болов уу? Эсвэл эго?

Фор- Эх орноосоо урвасан эмэгтэйн хүүтэй эмэгтэй хүн яагаад эх орноосоо урваж болох талаар ярих нь хачирхалтай санагдаж магадгүй. Гэхдээ энэнд битгий анхаараарай.

Эй- Бүгдээрээ сайн уу. Ийшээ . Би хяналтын камерын бичлэгүүдийг өргөжүүлээд авсан, одоо бид ганцаараа тэнүүчилж яваа энэ эмэгтэйг тусгайлан хайж байна. Нүүр царай таних программ ашиглаж байгаа.

Во- Тэр өөрийгөө хүмүүст баригдаад хаа нэгтээ цус алдаад байж магадгүй гэж итгүүлэхийн тулд энэ бүгдийг зохион байгуулсан байх магадлалтай.

Эй- Тэр энэ банкийг нээхэд нь ороод, гучин минутын дараа гарч ирж байгаа бичлэг байна.

Во- Өөрийнх нь банк юм уу ?

Фор- Тэрийг дараа нь олж мэдье.

Рэй- За.

Эй- Баарнаас Бриджиттэй хамт гарч явсан үл мэдэх эрийг хэн болохыг нь олж тогтоосон шүү. Тэрнийг эхнэр нь тодорхойлсон, Холден Барнс гэдэг. Францын цагдаа нар тэрнийг зочид буудлын өрөөнд нь саатуулсан байгаа.

Фор- За. Генерал Финлэй.

Фин- Хатагтай Эйгер , би Форестер, Кэллет нартай түр ярилцаж болох уу? Нууцлагдсан мэдээлэл байгаа юм.

Эй- Мэдээж хэрэг. аюулгүй өрөөг ашиглаж болно.

Фор- Ийшээ.

Фин- Би танай багт Бриджит Раппын нууц түүхийг шалгах зорилгоор тэрний ажлын компьютерт нэвтрэх зөвшөөрөл авсан.

Фор- Тэр өөрийнхөө компьютэрийг ашиглахын оронд энэ системүүдийг ашиглана гэж үү?

Фин- Тэр талаар ч бас олж мэднэ гэж найдаж байна. Мэдээллээ оруулчих. Надад зөвхөн та хоёрт харуулж болох бичиг баримт байгаа юм.

/Нэгдсэн Улсын Батлан хамгаалахын газар

ҮХЛИЙН ХҮЧ АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ

Бриджит Рапп/

Фор- АНУ-ын иргэний эсрэг үхлийн хүч хэрэглэх зөвшөөрөл үү?

Фин- Би та хоёрт зөвхөн нэг боломжит хувилбарыг тайлбарлаж өгье.

Фор- За.

Фин- АНУ-ын цөмийн зэвсгүүд Европын тодорхойгүй хэдэн байршилд хадгалагдаж байгаа. Бриджит Рапп эдгээр байршлуудыг мэддэг. Тэр байгууламжуудын аль нэгэнд нь нэвтэрч, өөрийнхөө мэдээллийг ашиглан аюулгүй байдлын бүх хамгаалалтуудыг тойрон гарч, цөмийн зэвсэг байрлуулах бүрэн боломжтой байсан.

Кэл- Тэгж бодож байна уу?

Фин- Өөрийнхөө үхлийг хуурамчаар үйлдсэн юм чинь оновчтой шийдвэр гаргаж чаддаггүй хүн байж магадгүй л дээ.

Фор- Бид тэрнийг олно оо.

Фин- Сайн байна. Би хатагтай Раппыг цэргийн тээврээр АНУ-д авчрах болно оо. Тэр нэг бол амьд сэрүүн миний хажууд сууж очно, эсвэл тэрний цогцсыг ачаанд тээвэрлэх байх.

Рэй- Энэ эмэгтэйг санаж байна уу? Тэр банк нээсний дараахан орж ирсэн.

Тел- Бараг 1 сая евро бэлнээр аваад явсан эмэгтэйг юу гэж мартахав.

Рэй- 1 сая гэнэ ээ?

Во- Гүйлгээ хийсэн баримт нь байгаа юу? Эсвэл хяналтын камерын бичлэг?

Тел- Та нарт зөвшөөрөл байгаа гэж ойлгож байгаа шүү.

Рэй- Ийшээ ирэхдээ би Бриджитийн данс нээлгэсэн түүхийг нягталж үзсэн. Тэр сая евро битгий хэл энэ банкинд ямар ч данс эзэмшдэггүй гэж гарч ирсэн.

Во- Тэгэхээр энэ тэрний нууц данс юм  байна. Тэгэхээр тэрний зорилго нь мөнгө байсан байж магадгүй.

Рэй- Бид нэг юм алгасаад л байна даа. Амьдралынхаа 15 жилийг дэлхийд сайн үйл хийхэд зарцуулчихаад яагаад гэнэт мөнгөний төлөө ингэнэ гэж?

Хол- Тэр ажлынхаа тухай эхлээд надад ярьж байсан. Дэлхий дахиныг гамшигаас аврах ажил хийдэг гээд байсан гэхдээ би итгээгүй ээ. Тэрнийг мөрөөдлийн амьдралаа яриад байна л гэж бодсон.

Кэл- Яагаад гэр лүү нь дагаж явсан юм?

Хол- Тэрнийг хөөрхөн болохоор нь л. Би тэрэнд татагдаад байсан юм. Бас бүх уух юмыг тэр өөрөө захиалж авсан шүү. Бас тэгээд ч би Парист томилолтоор ганцаараа ирчихсэн байгаа, тэгээд л ганц шөнө яадаг юм л гэж бодсон юм.

Кэл- Гэр лүү нь ирсний дараа юу болсон юм?

Хол- Тэр гэнэт намайг хөөгөөд эхэлсэн. Гаражаар гараарай гэсэн. Тэр маш их уурлаж байсан, тэгээд л би тэрнийг яг галзуу юм байна гэж бодоод шууд гараад явахад асуудал байгаагүй юм.

Фор- Тэрний гэрт нь орж ирээд хэр удсан бэ? Хэдэн минут болсон?

Хол- 2хон минут л байсан! Бараг тэрнээс ч бага байх! Гэрт нь орсны дараахан ааш зан нь өөрчлөгдөөд, согтчихсон байсан нь ч гэсэн зүв зүгээр болчихсон. Тэр ёстой солиотой юм байна лээ, яаж тэрнийг гэр лүү нь хамт дагаж явсан юм.

Кэл- Өчигдөр оройны хувцастайгаа байна уу?

Хол- Тийм ээ. Гэхдээ би тэднийхээс шууд явсан. Тэр намайг явахад зүв зүгээр байсан. Би л харин асуудалд орчихоод байна, эхнэр маань болсон явдлаас болоод надаас сална гээд байна.

Фор- Ноён Барнс, бид танаас мэдээлэл авч дуусаагүй байгаа тул дахиад жаахан хүлээх хэрэгтэй байна.

Хол- За тэгэхээс дээ!

Фор- Бас жаахан тайвшир.

Хол- За, яахав.

Рэй- Эйгер Парисын цагдаа нартай хамтран Бриджит банкнаас гараад хаашаа явсныг олж мэдэхээр ажиллаж байгаа .

Фор- Бэлэн 1 сая евротой явж байгаа.

Рэй- Тийм ээ.

Фор- Жэйми бид хоёр Бриджитийн ажил руу нь явж байна. Ямар нэг юм олж мэдвэл шууд залгаарай.

Во- Ойлголоо.

Фор- Европол аюулгүй байдлын бүх журмыг аль болох хурдан шинэчлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа гэсэн.

Кэл- Тийм ,ээ гэхдээ тэр бол засгийн газрын хийх ажил. Хурдан бүтнэ гэж байхгүй. Тэр бүх нууцыг дэлгээд оронд нь тэр 1 сая еврог аваад зугтсан бол яах вэ?

Фор- Тэгээд л Генерал Финлэй тэрнийг амьд байснаас үхсэн нь дээр гэж бодож байгаа юм байна л даа. Үгүй бол бас л Москвагийн хаа нэгтээ нууцаар амьдрах байх.

Кэл- Үгүй ээ, Москва том хот шүү дээ. Ираны хөдөө хаа нэгтээ жижигхэн байшинд амьдрах байх.

Фор- Чи байсан бол хаана нуугдах байсан бэ? Том хотод уу эсвэл хөдөө юу?

Кэл- Чи юу гэж бодож байна?

Фор- Бурхан минь гэж. Хурдхан Португал руу аялалд гарах юмсан.

Кэл- Тэгвэл аялалаа захиалчих л даа.

Кэл- Бриджит антипсихотик эм, тэдгээрийн хар тамхитай хэр холбоотой талаар судалж байсан байна.

Фор- Тэгэхээр эмийг хаанаас худалдаж авч болох талаар судалж байсан гэсэн үг.

Кэл- Байзаарай. Во над руу Бриджитийн ууж байсан хэдэн эмний зураг явууллаа.

Фор- Тэр яагаад антипсихотик эм ууж байсан юм бол?

Кэл- Мм.

Фор- Чи нэг их гайхахгүй байгаа юм аа даа?

Кэл - Тэр маш их нууцыг хадгалдаг хүн шүү дээ.

Фор- Тэгэхээр хүмүүст мэдэгдэж, ялангуяа ажлынхандаа мэдэгдэхийг хүсээгүй гэж үү?

Кэл- Тэрэнтэй л адил олон ажилчид сэтгэцийн эрүүл мэнд, карьераа тэнцвэржүүлэх гэж оролдож байсан байх. Энэ нь цөмийн зэвсгийн нөхцөл байдалтай төстэй л юм. Тэдэнд хэт их мэдээлэл өгч , эцэст нь энэ нь ноцтой үр дагаварт хүргэдэг байх, сэтгэцийн эмгэг ч юм уу. Магадгүй Бриджит дахиж тэвчихээргүй болсон байх л даа

Фор- Юу гээч, Бриджитэд санаа тавьж байсан хүн болгоны тухай бодож байна л даа. Тэрнийг нээрээ л сайн мэддэг хүн байхгүй юм байна. Байгаа ч юм уу?

/атомын химийн судалгаа/

/чи надад хүчилтөрөгч шиг хэрэгтэй байна, - А./

Кэл- Наадах чинь юу вэ?

Фор- Б-д зориулж бичсэн байна. Чи надад хүчилтөрөгч  шиг хэрэгтэй байна гэнэ ээ. А гэдэг хүнээс бичсэн байна.

Кэл- А.

Фор- Али байна. Ираны төлөөлөгч.

Кэл- Яаж ийм итгэлтэй байгаа юм?

Фор- Тэр арай л их чалчаад байсан юм.

Кэл- Тэр бидэнд үнэнээ хэлэхгүй бол яах вэ?

Фор - Тэгвэл бид баларлаа л гэсэн үг.

Али- Энд юу болоод байгаа юм?

Фор- Суу.

Али- Энэ бол дипломат харилцаанд маш том алдаа шүү. Та нар бүх зүйлийг аюулд унагаж байна -

Фор- Тэгээд боссууд руугаа залга л даа. Тэдэнд Бриджитэй унтаж байсан гэдгээ хэлээч. Санаж байвал шүү дээ.

Али- Тэд мэдэж байгаа.

Али- 2015 онд Бриджит бид хоёр зорьсондоо хүрэхийн тулд их ойрхон байсан юм. Бидэнд бага зэргийн улс төрийн дарамт шахалт л хэрэгтэй байсан юм.

Кэл- Тэгээд тэр танд нууцыг хэлчихсэн юм уу?

Али- Тийм ээ, бидний тохиролцоо байсан юм. Нууц гэдэг чинь заавал ч үгүй зөв хүнийхээ чихэнд сонсдож байх хэрэгтэй байдаг юм.

Фор- Тэгэхээр тэр танд 6 жилийн турш Америкийн нууцыг задалж байсан юм уу?

Али- Үгүй ээ, үгүй үгүй. Тэр надад ганцхан удаа л нууцыг дэлгэж байсан. Ганц удаагийн л тохиролцоо байсан юм. Гэхдээ юмс буруугаар эргэсэн.

Фор- Тэрэнд дурлачихсан гэж үү?

Али- Үгүй ээ.

Фор- Тэр танд хүчилтөрөгч шиг хэрэгтэй гээгүй билүү?

Али- Зүгээр л сээтгэнэж байсан юм шүү дээ. Бидний харилцаа тийм дотно байгаагүй.

Кэл- Гэвч дараа нь таны хүсэл эрмэлзлээр дүүрэн шинэ хамтрагч өөртөө хамаагүй асуудлыг хайж эхэлсэн.

Али- Тийм ээ. Тэр намайг харилцаагаа бүрэн зогсоож, Бриджитийг бүтэн цагийн тагнуулч болгож ажиллуул гэсэн юм. Би асууж үзсэн гэхдээ мэдээж хэрэг Бриджит татгалзсан.

Кэл - Та бүх үнэнээ хэлэхгүй байгаа юм шиг санагдаад байна, ноён Мажиди.

Фор- Би байсан бол үнэнээ хэлэх байсан, тэр их ажигч шүү.

Али- Хм. 2015 онд тэрний надад өгсөн мэдээлэл нь Америкт ажиллаж байсан манай улсын хоёр залуугийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл байсныг тэр мэдээгүй юм .

Кэл- танай улсад цаазаар авах ял биз дээ?

Али- Хм. Бриджитийг бүр мөсөн эх орноосоо урвахад татгалзах юм бол үед Америкийн засгийн газарт тэр цаазаар авах ялын гол буруутан гэдгийг илчлэнэ гэж хэлсэн юм. Энэ нь тэрэнд их хүндээр туссан байх.

Фор- Хэн түүнд хэлсэн юм?

Али- Би.

Фор- Хм.

Али- Энэ амралтын өдрүүд гэхэд тэр урвах эсэхээ шийдэх ёстой байсан юм. Тэрнийг зугтахад нь туслах мөнгө бэлдэж өгсөн.

Фор- Тэр өнөө өглөө банкнаас очиж авсан мөнгө үү? Тэр зугтах гэж байсан гэсэн үг үү?

Али- Танай засгийн газар тэрэн шиг их нууц хадгалж байгаа хүнийг хайхаа зогсоодоггүй бололтой. Манай засгийн газар ч гэсэн тэрнийг хайсаар л байх болно. Зарим хүмүүсийн хувьд амьдралаа ямар нэг зүйлээс зугтаж өнгөрөөх нь сонирхолтой санагддаг байж магадгүй. Гэхдээ Бриджит тийм хүн биш ээ. Тэрний оронд үхчих байсан биз.

Фор- Алга болсноос нь хойш тэрэнтэй холбогдсон уу?

Али- Үгүй ээ.

Фор- Тэр одоо хаашаа явж байгаа юм бол? Та тэрнийг сайн мэднэ шүү дээ. Тийм биз дээ?

Али- Тэр нөгөө төлөөлөгчид уурлачихсан байсан юм.

Кэл- Хэр их ууртай байсан бэ?

Али- Маш их уурласан. Би төлөөлөгчдөө сануулга өгөх ёстой байсан байх, гэхдээ тэгээгүй.

Кэл- Тэрнийг төлөөлөгч рүү чинь очиж байгаа гэж бодож байна уу?

Али- мэдэхгүй ээ. Толгойд нь яг юу ч болоод байгаа юм. Харамсалтай нь ингээд танай байгууллагатай хамтрах хамтын ажиллагаа маань дуусч байна. Тэрнийг олно гэж найдаж байна. Амжилт.

Эй- Тэр хавийн бүх хяналтын камерийн бичлэгүүдийг шалга. Банкнаас гараад баруун зүг рүү явж байгаа бичлэг байсан.

Эй- Байзаарай. Байз. Тэрнийг алдчихлаа. Аан, тэнд байна. Тэр буцаж байна. Тэнд юу байгаа юм бол?

Эр1- Бизнесийн дүүрэг шүү дээ. Хэдэн тансаг байшингууд байгаа , гэхдээ голцуу оффис байдаг.

Эй- Өмнөд зүг рүү яв, Рэйнс. Хоёр блок яваад тэгээд -

Эр1- Марайсын Булевард руу эргэ.

Эй-  Марайсын Булевард руу эргэ.

Эм1- Ру Поусын булангаар тойроод барилга руу орж байна .

Эй- Барилга дотор байдаг бүх оффисуудын жагсаалыг өгөөч.

Эм1- Тэгье ээ.

Эй- Энэ. Ким Ашенден хамгаалалтын агентлаг. Аз авчрах цэрэг байна.

Рэй-  Хөлсний цэрэг гээд хэлчихээч дээ.

Эй- Таван давхарт, Рэйнс. Эзнээс нь аль болох их юм олж мэдээрэй.

Эм1- Хм.

/ЦЭРГИЙН АЛБА

КИМ АШЕНДЕН

Тусгай хүчин/

Во- Хүн байна уу?

Аш- Юугаар туслах уу?

Рэй- Тусгай мөрдөгчид Рэйнс болон Во нар байна аа.

Аш- Вест Пойнтийнхон надаас юу хүсээд байгаа билээ?

Во- Бриджит Раппыг.

Аш- Та хоёрыг Вест Пойнтийх гэж яаж мэдснийг асуухгүй юм уу?

Во- Би сургуулийнхаа бөгжийг зүүчихсэн байгаа. Бриджит Рапп.

Аш- Хм. Тэр ухаантай юм гээч. Найз бүсгүй чинь юм уу?

Рэй- Ямар олон юм ярих дуртай юм бэ?

Аш- Гадаадын мөрдөгчид миний оффис руу зөвшөөрөлгүй ороод ирчихсэн байдаг.

Во- Хм. Юу гэж хэлэх байгааг чинь ойлгож байна. Бриджит Рапп.

Аш- Тийм ээ, тэр намайг хөлсөлсөн. Гэхдээ та нарын цагийг үр гэж намайг цалинжуулдаггүй л дээ. Үйлчлүүлэгчдийнхээ төлөө би өөрөө л хийдэг юм. Тийм болохоор л та хоёроос илүү их мөнгө олж байна шүү дээ.

Во- Хм. Чамд л сайн биз.

Аш- Байж бай л даа. Би ярьж дуусаагүй байна. Та хоёрын цалинг нийлүүлснээс илүү ихийг олдог юм байна.

Рэй- Тусгай хүчнээс хөөгдсөн болохоор одоо ингэж амьдралаа залгуулахаас өөр аргагүй биз. Угаасаа холбооныхонд хөл муутай архичин мөрдөгч хэрэггүй байсан юм. Гэхдээ энэ чигээрээ амьдарч л бай, хаа хол явахыг чинь харья.

Аш- Тэр хил дагуух хамгаалалт муутай газруудаар аялахыг хүссэн.

Рэй- Хяналтын камер эсвэл эргүүлүүдээр хянагдаагүй хэсгүүд гэсэн үг.

Аш- Тухтай үз дээ. Бүх төлөвлөгөө нь байгаа юм. Тэд өнөө орой манай тусгай багтай уулзах гэж байгаа.

Во- Тэр хоёр хамтдаа зугтахаар төлөвлөж байсан юм байна.

Аш- Тийм ээ.

Рэй- Бриджит өөрийгөө болон Али Мажиди г Францаас нууцаар гаргахын тулд тэр 1 сая еврог ашиглах гэж байж. Өнөө орой явах юм байна.

Фор- Уулзах цэг рүү нь оч.

Рэй- Ойлголоо.

Фор- Би энэ залуугаас залхаж гүйцлээ. Али, хаалгаа нээ. Бид Али Мажидитай уулзах хэрэгтэй байна.

Дав- Тэр энд байхгүй ээ.

Кэл- Өрөөнд нь чагнагч суулгасан байсан байна.

Дав- Дуусга.

Фор- Али хаана байгаа юм?

Дав- Тэрнийг өөр томилолт руу шилжүүлсэн. Би Ираны шинэ төлөөлөгч байна. Дахиж ингэж дайрч орж ирэх юм бол улс төрийн ноцтой үр дагавар та нарыг хүлээж байгаа гэдгийг хэлчихье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Рэй- Бриджит хөлсний цэргүүдтэй уулзаагүй юм байна.

Во- Али алга болсныг тэр мэдэж байгаа байх.

Фор- Тэднийг хамт зугтах гэж байсныг 10 минутын өмнө л олоод мэдчихсэн бол ядаж Алид найдаж болох  байж.

Эй- Гэхдээ мэдээгүйгээр хойш яаая гэхэв. Одоо иранчууд аюулгүй байдлын үүднээс хэлэлцээнээс гарахаар хэлэлцэж байгаа.

Во- Бид багийнхаа нэг гишүүнийг алдлаа.

Эй- Иран болон Өрнөдийн хоорондын харилцаа аль хэдийн хурцадсан бөгөөд энэ байдал нь Ираны талд ашигтай болж байна.

Во- Тэрний төлөвлөгөө нурж байна.

Фор- Генерал аа.

Во- Тэр цөхрөнгөө барсан байж магадгүй. Рэйнс, чи биднийг банк руу явах замдаа Брижитийн санхүүгийн мэдээллийг шалгасан гэж хэлсэн үү?

Рэй- Тэгсэн.

Во- Тэрийгээ дахиад нэг хэлээд өгөөч.

Кэл- Бриджитийн хувьд тэр мөнгө тэгээд Али л сүүлчийн найдварууд нь байж. Тэд Алиг аваад явчихсныг тэр мэдвэл ч -

Эй- Бас үхчихсэнийг нь мэдвэл.. Тэр аль хэдийн шийдвэрээ хийчихсэн байж магадгүй ээ. Тэрэнд угаасаа ганц л сонголт үлдсэн.

Кэл- Хм. Тэрний хийсэн юм болгон нь ямар нэг утга учиртай байсан. Тэгвэл энэ удаад ч гэсэн өөртөө утга учиртай газрыг сонгох байх. Хаана байж болох вэ?

Эй- Өө. Би анх Парист ирээд шууд л хосуудын гүүрний тухай сонсож байсан юм байна. Тэнд хосууд цоож цоожилж үлдээгээд түлхүүрийг нь гол руу шидэж, нэг нэгэндээ амлалт өгдөг гэсэн.

Кэл- Тэр хайртай хүнээ алдчихсан шүү дээ. Бие биендээ амлалт өгсөн газраа очих болов уу? Нээрээ л утга учиртай юм.

Эй- Тийм байна. Яваарай. Хурдлаарай. Бидэнд хэр их цаг үлдснийг хэлж мэдэхгүй байна.

Фор- Бид мэдээллийн дагуу хөдөлж эхлэхэд бэлэн шүү.

Эй- Понт де Артс -аас шууд дамжуулалт аваарай.

Кэл- Тэр шууд дамжуулалт өгөх юм байна.

Фор- Тийм уу? Ашгүй цаг хожиж болох юм байна.

Кэл- Тэрнийг харж байна уу?

Эй- Үгүй ээ, гэхдээ хүмүүс өөр хаана амиа хорлодог талаар судалж байна.

Фор- Тэгж хайж бас болох л юм.

Эм1- Юу ч алга аа.

Во- Байзаарай. Би нэг юм оллоо. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө фитнесс трекер худалдаж авсан байна.

Фор- Арай ч тэрийгээ зүүгээд зугтахаар тийм тэнэг биш байлгүй дээ.

Эр1- Тэрний хайлтынх нь түүхийг шалгаад үзье.

Эй- Кэлет, Форестер, биднийг түр хүлээж байгаарай. Бриджит сүүлийн 1 сард хаагуур явсан байна бүх газрыг нь шалгая.

Рэй- Тэнд. Тэр гүүр лүү яваагүй юм байна.

Кэл- Понт де Артс руу л явах хэвээрээ биз дээ?

Эй- Үгүй ээ, үгүй. Ийшээ явья, түгжрэл багатай ч юм байна.

Эм1- Одоо шууд дамжуулалт өгч байна. Тэнд байна!

Эй- Форестер, Кэлет, хурдлаарай. Очих газар өөрчлөгдсөн шүү.

Фор- Бриджит, битгий.

Бри - Яагаад үгүй гэж?

Фор- Өндөр зэрэглэлийн сэтгэцийн эрүүл мэндийн байгууллага танд зориулж ор гаргасан байна.

Бри- сэтгэцийн эрүүл мэндийн байгууллага уу? Эсвэл шорон уу? Бараг л адилхан зүйлс.

Фор- Бриджит, бид таны сайн сайхны төлөө л ингэж байна.

Бри- Үгүй ээ, тийм биш. Намайг замаасаа зайлуулахыг л хүсч байгаа. Би иймэрхүү зүйлс яаж эргэдгийг мэднэ шүү.

Фор- Яаж? Надад хэлээч.

Бри- Болохгүй ээ. Би мэдэх зүйлээ мэднэ. Толгойноосоо гаргаж чадахгүйгээс хойш -

Фор- Би танд тусалж чадна. Танд туслахыг хүсч байна.

Бри - Цаазаар авхуулахаасаа өмнө ядаж ухаан ор гэж үү?

Фор- Үгүй ээ! Та эдгэрч чадвал нууцыг хадгалж чадна шүү дээ. Тэдний итгэлийг буцаагаад олж авч чадна.

Бри- Та энэ ажлын талаар мэдэхгүй ээ.

Кэл- Таныг хэрвээ эрүүл  биш бол тэд таныг цаазаар авч чадахгүй, Бриджит. Бас тэгээд ч эрүүл биш зүйл нь та биш энэ бүхэл бүтэн систем нь. Би ойлгож байна. Та боломжгүй зүйлийг болгосон. Та хэний ч төсөөлж чадахааргүй их дарамтан дор байсан байх. Бас тэгээд эцсийн эцэст энэ нь танд үр өгөөжийг авчрахгүй. Үнэхээр шударга бус гэдгийг мэднэ ээ.

Бри- Би боломжгүй зүйлийг хийсэн юм биш ээ. Юу ч мэдэхгүй хүмүүс л бүгдийг нураачихсан юм. Ираны талаарх хатуу байр сууриа илэрхийлэхийн тулд тэд хамгийн хялбар аргыг сонгосон.

Кэл- Тэгвэл битгий тэдэн шиг бай, Бриджит. Тэр хүмүүс шиг байх шаардлагагүй шүү дээ.

Бри- Үгүй ээ, бүх зүйл оройтсон. Та ойлгохгүй.

Кэл- Үгүй ээ!

Бри- Үгүй ээ! Үгүй! Үгүй!

Фор- Хөөе. Та зүгээр байх болно оо. Зүгээр.

Фин- Мөрдөгч Форестер.

Фор- Тэрнийг авч явахаас өмнө хальт ярилцаж болох уу?

Фин- Эхлээд тэрнийг хамгаалалтандаа авья, тэгээд 1 минутыг олгоё.

Бри- Надаас өөр юу хүсээд байгаа юм?

Фор- Би таныг ойлгож байгаагаа л хэлэх гэсэн юм. Хүмүүс яагаад эх орноосоо урваж болох шалтгаануудын талаар сонсож байсан уу? Мөнгө, үзэл суртал, эго. Юутай ч та миний хэлсэн тэр эмнэлэг рүү хүргэгдэх болно. Бүх өрөөнүүд нь эмзэг тасалгаатай мэдээллийн байгууламжид байгаа. Бүх сэтгэл зүйчид нь адилхан мэдээлэлтэй хүмүүс байгаа. Тантай адил шийдвэрийг хийсэн ойр дотнын маань нэг хүн байдаг юм. Тэгээд л хэлж байна. Тэгснээс биш таныг илүү их зовоох гэсэн юм биш шүү. Би үнэнийг л хайж байгаа. Тэгж байгаад тан дээр нэг очно оо, сайн сууж байгаарай.

Бри- Тэр шалтгаануудын аль нь ч хайр биш байна.

Кэл- Талханд нь юу хийчихсэн юм?

Во- Хмм. Нэг юм хийсэн. Талх нь таалагдаж байна уу? Тэгэх л ёстой.

Во, кэл- Тийм ээ.

Эй- Хөөе. Хэлэлцээр хийгдэж байгаа гэж сонслоо. Та хэдийг сонсохыг тэсэн ядан хүлээж байгаа гэж мэдээд л.

Рэй- Янзтай.

Во- Гайхалтай.

Эй- Харин тийм ээ.

Рэй- Хэзээнээс хойш энд байгаа юм?

Кэл- Хэн ч чамд энэний талаар хэлж байгаагүй юм уу?

Рэй- Үгүй ээ. Би лав санахгүй байна.

Эй- Дэлхий сүйрэх шахлаа гэдэг нэртэй шүүгээ байгаа юм.

Рэй- За за.

Во- Хөөх.

/Тусламж хүсэх нь энгийн зүйл/

Фор- Сэтгэцийн эрүүл мэндийн хямралын шуурхай утас. Хэрэгтэй бол залгаарай.

Рэй- Сайхан л юм, гэхдээ би файл дээрээ иймэрхүү мэдээлэл оруулахыг лав хүсэхгүй байна.

Кэл- Тэрэнд итгэхгүй байгаа юм уу?

Рэй- Мэдээж хэрэг итгэдэг шүү дээ. Тэтгэвэртээ гарах хүртлээ тэрэнтэй цуг ажиллахгүй ч байж магадгүй. Бас би 20 руу ормоор байгаа юм.

Во-  Би ч гэсэн.

/Тусламж хүсэх нь энгийн зүйл/

/Та ганцаараа асуудлаа шийдэх шаардлагагүй/

/Бидэнтэй ирж ярилцаарай/

Фор- Генерал аа. Бриджитийг цагдан хорьсоор байгаа юу?

Фин- Тийм ээ.

Фор- Тэгвэл яагаад гэнэт Будапешт руу хүрээд ирэв?

Фин- Өөр нэг асуудлаар ирсэн юм. Бас энд ирснийх чамтай уулзаж байгаад хэлье гэж бодлоо л доо: чиний компьютерийг хатагтай Раппынхтай л адил хянаж байгаа гэдгийг мэднэ биз дээ?

Фор- Хмм. Мхмм. Мэдээж хэрэг.

Фин- Ээжийнхээ хэргийн тухай хайж байгаа юм уу?

Фор- Тагнуулын газрын офицер саяхан надад ээжийн маань хаана байгаа талаар хэлж өгсөн юм.

Фин- Тэрний хэрэгтэй холбоотой ямар ч хэргийг чамаар мөрдөн байцаалгахгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ?

Фор- Яагаад?

Фин- Би тэрэнд хариулах албагүй ээ. Хувийн мөрдөн шалгалтаа одоо зогсоо гэж тушааж байна. Тэгээд л болоо. Ээжийн чинь зургийг авчирч өгсөн бол шатаагаарай.

Фор- За тэгвэл асаагуураа өгчих, эсвэл намайг шатаачихна гэдэгт итгэж байна уу?

Фин- Хичээл зүтгэл гаргаж ажилласанд баярлалаа, мөрдөгч өө. Чи хол явна аа.

Фор- Машин тань хүлээж байна.

/Олон улсын холбооны мөрдөх товчоо/

/6р анги төгсөв/

/Орчуулсан Батгэрэлийн Есүй/

 

Дүрүүдэд:

Фор- Форестер - эр

Кэл- Кэлет - эм

Рэй- Рэйнс - эр

Во- Во - эм

Эй - Эйгер - эм

Фин- Финлэй - эр

Бри- Бриджит - эм

Али - эр

 

 

 

 

Back to episodes Go home