Oshi no Ko_S01_E03

 

Акүа: Өмнөх ангид: Урлагийн салбартай ахлах сургуульд ортол гоц авьяастай хүүхэд жүжигчинтэй дахин учирсан.

Арима: Орох юм уу? Манай сургуулийн урлагийн салбарт?

Акүа: Үгүй ээ... энгийн ангид шалгалт өгсөн.

Арима: Яагаад вэ?!

Акүа: Манай дүү урлагийн салбарт шалгалт өгсөн болохоор санаа зовоод энд орсон төдий.

Арима: Юу?!

Рүби: Манай ах дүүдээ хэт анхаарагч байгаа юм.

Арима: Заваан юм!

Рүби: Би энэ хүнд эртнээс дургүй байсан.

Акүа: Гэхдээ чи тэнцэх юм бол кохай нь болно.

Рүби: Тийм шүү...

Арима: Сонсоод байна!

Рүби: Яалтай билээ дээ. Дотно байцгаая Лоли сэнпай.

Арима: Жинхэнээсээ дээрэлхэнэ шүү!

Акүа: Тэгвэл би найруулагчийнх руу явлаа.

Рүби: Баяртай.

Арима: Хүлээ! Хөөе, намайг сонсооч! Хаачих гэж байгаа юм? Найруулагч гэж хэн юм? Хөөе! Одоо хаана амьдарч байгаа юм? Сонсож байна уу?! Хөөе л дөө! Би аль дунд сургуулийг төгссөн юм?!

Акүа: Хулигаан охин уу? Хэдийг хүртэл дагаж явах гэсэн юм бэ?

Арима: Миний бүх асуултад хариулах хүртэл! Одоо ч жүжиглэж байгаа биз дээ?

Акүа: Үгүй ээ, больсон.

Арима: Өө... Тийм байж.

Акүа: Тийм болохоор...

Арима: Айн?! Түр ярилцъя л даа! Хөөе! Караоке орох уу?

Акүа: Явахгүй.

Арима: Айн? Тэгвэл манайд очих уу?

Акүа: Харилцаагаа дотно болгох арга чинь аюултай биш үү?

Арима: Өөр яах юм? Би ингэж харагдаж байгаа ч урлагийн хүн! Энэ тэндхийн кофе шопд ярилцаад сууж болохгүй! Хувийн өрөөтэй газрууд хараахан онгойгоогүй байгаа.

Акүа: Аан, тийм байх нь. Тийм бол...

Тайши: Өө, Арима Кана! Хараагүй байхад том болжээ!

Арима: Нөгөө... Одоо ч ажлаа хийж байгаа. Хүүхэд байх үетэйгээ харьцуулбал бага байгаа ч.

Тайши: За тухтай байгаарай.

Арима: Хөөх... Хөөе Акүа, жүжигчин биш юм бол яагаад найруулагчийн гэрээр орж гардаг юм? Үнэндээ жүжиглэхэд суралцаж байгаа юм биш үү?

Акүа: Яахав үндсэн зүйлсийг сурсан ч одоо арын албанд найруулагчийн туслах хийж байгаа.

Арима: Тийм байж. Гэхдээ баяртай байна... Одоо ч энэ салбарт ажиллаж байжээ.

Тайшигийн ээж: Нэмүүлэх үү?!

Арима: Зүгээр дээ, би хоолны дэглэм барьж байгаа.

Тайшигийн ээж: Идэхгүй бол том болохгүй шүү! Чи ид.

Тайши: Ёстой нэг...

Арима: Гэхдээ цочирдлоо шүү.

Тайши: Айн?

Арима: Найруулагч эцэг, эхээ шимэгчилж амьдардаг байж.

Тайши: Чи өмнөх шигээ л том хүнийг хүндэлж мэддэггүй жаал хэвээрээ байх шив.

Арима: Гэхдээ гоё юм аа... Манай эцэг, эх хөдөө рүү нүүчихсэн. Би ганцаараа дотуур байранд амьдарч байгаа. Үргэлж хүргэлтийн хоол идэж байгаа.

Тайши: Хөөх, нэлээн мөнгө ордог биз дээ?

Арима: Зүгээр дээ! Хүүхэд жүжигчин байх даа сайн хадгалж авсан!

Тайши: Ядаргаатай жаал шүү...

Арима: Хөөе найруулагч аа, Акүагийн жүжиглэж байгаа бичлэг байхгүй биз?

Тайши: Аан, байгаагийн хувьд байгаа ч...

Акүа: Битгий харуул. Тэр бол миний хар түүх. Өөрт минь авьяас байгаа гэж эндүүр явсан үеийн түүх.

Тайши: Сонсоо биз. Хармаар байгаа бол түүнийг дахиж жүжиглэтэл нь шахаж дээ.

Арима: Өө? Тэгдэг ч юм билүү?

Акүа: Тийм зүйл хийхгүй.

Арима: Одоо миний гол дүрд тоглож байгаа зохиол байгаа. Хараахан хэн тоглох нь шийдэгдээгүй дүр байгаа. Дээд албан тушаалтантай нь яриад өгөх үү?

Акүа: Хийхгүй.

Арима: Юу?!

Тайши: Тэр чинь юу гэдэг зохиол юм?

Арима: "Өнөөдөр амттай" гэдэг охидын манга дээр үндэслэсэн драм.

Тайши: Өө?

Акүа: "Өнөөдөр амттай"?

Арима: Тийм, мэдэх үү?

Акүа: Угаасаа энэ салбарт ажиллаж байгаа хүн мэдэхгүй байх боломжгүй алдартай бүтээл шдээ.

Арима: Сонирхож байна уу?

Акүа: Хэлээд байна, би дахиж жүжиглэхгүй.

Арима: Ярилцвал амархан сонгогдож магадгүй шүү. Кабүраги продюсер надад сайн хандаж байгаа.

Акүа: "Кабүраги"?

Арима: Хмм?

Акүа: Бүтэн нэр нь Кабүраги Масаяа юу?

Арима: Тийм?

Акүа: Аигийн үлдээсэн гар утас 3 бий. Тэдний нэг нь ажлынх болон нөгөөх нь хувийнх, тэр хоёрт гишүүд болон агентлагийн ажилчдын л дугаар байсан. Аи залхуу юм шиг харагддаг ч, төсөөлснөөс илүү болгоомжтой үнэхээр бидний нууцыг хамгаалах гэж байсныг мэдсэн. Асуудал нь өөр нэг утас. Энэ бол Аигийн жирэмсэн болохоосоо өмнө ашиглаж байсан утас. Хэдэн үеийн өмнөх загвар, хэрэглээнд гарахаа байсан батарейг нь олох гэж их зовсон ч. кодыг нь тайлахтай харьцуулахын аргагүй байсан ч. Буруу хийвэл 30 секундийн дараа дахин оролдож болох бөгөөд хэдэн оронтой кодтойг нь ч мэдэх аргагүй байсан. 100 код турших гэж бүтэн өдөр болсон. Мянган код турших гэж нэг сар. Өдөр бүр. Өдөр бүр. Өдөр бүр. 45,510 дахь оролдлого... энэ кодыг тайлах гэж 4 жилийг зарцуулсан. Тэр утсанд хэдэн арван урлагийн салбарын хүмүүсийн мэйл хаяг болон дугаар хадгалаастай байсан. Тэдний нэг нь... Кабүраги Масаяа.

Арима: Хөөе, орчих л доо! Жүжигчид нь ч бидний үе! Гол дүр нь ч эмэгтэй хүүхэд шиг царайтай болохоор өхөөрдөм шүү!

Акүа: Оръё.

Арима: Айн?

Акүа: Продюсертой нь холбоо барьчих.

Арима: Яагаад гэнэт бодлоо өөрчлөв? Үгүй байлгүй дээ... Гол дүрийн эрэгтэй нь охин шиг царайтай болохоор өхөөрдөм шүү! Чи тийм юм уу...?!

Акүа: Хийгээд өгье.

Арима: Чамайг хэрхэн жүжиглэхийг хүлээж байна. Гэхдээ бага зэрэг асуудалтай талбар болохоор бэлтгэлтэй байгаарай?

Акүа: Айн?

Кабүраги: Хүүхэд байхаасаа жүжиглэж байсан гэнэ ээ?

Арима: Тийм!

Кабүраги: Хмм... Дажгүй царайлаг юм аа. Сайн жүжиглэлттэй чи санал болгож байгаа юм бол дуудчих. За, найдлаа шүү.

Эр 1: Шийдэгдсэн үү?

Кабүраги: Тийм. Гэхдээ хэн ч тоглосон хамаагүй дүр.

Рүби: Юу?! Акүа драмд тоглох юм уу?!

Акүа: Яагаад хэлж байгаа юм?

Мияако: Учир нь чи өөрөө хэлэхгүй биз дээ? Харьяалагддаг алдартныхаа нийтэд хүрэх ажлыг агентлагаас нь хийдэг.

Рүби: Ээж ингэж хэлж байсан... би ирээдүйд айдол таныг жүжигчин болох байх гэж. Би үгсийг мартаагүй байжээ.

Акүа: Тийм биш. Аитай холбоотой байсан продюсертой уулзаж нэг ширхэг үсийг нь ч болов олж авч байвал болно. Аигийн хүслийг биелүүлэхийн төлөө, жүжигчин болох хүсэл гэх мэт зүйл огт хамаагүй.

Рүби: Юу гэдэг нэртэй зохиол юм?

Мияако: "Өнөөдөр амттай." гэдэг нэртэй охидын манга дээр үндэслэсэн зохиол.

Рүби: Өө мэднэ! "Өнөөдөр амттай"! Акүагийн өрөөнд байдаг! Тэр сонирхолтой байсан шүү!

Акүа: Дураараа уншихаа боль.

Мияако: Ойрд бий болсон интернетэд үндэслэсэн зохиол бөгөөд нийт зургаан анги гарахын 3 анги нь хэдийн цацагдсан. Гол дүрд нь шинэ хүмүүс их тоглож байгаа болохоор бага зэрэг жижигхэн бүтээл гэхэд болох байх. Акүа сүүлийн ангид гарч ирдэг эсрэг дүрд тоглоно гэсэн.

Рүби: Тохирч байна. Эвгүй царайтай юм чинь

Акүа: Амаа тат.

Мияако: Интернетээр цацагддаг драм болохоор одоо үзэж болно.

Рүби: Үзье!

Арима: Хүмүүст дургүй. Учир нь бүгд өөрсдийгөө л боддог.

Рүби: Өө, Лоли сэнпай байна!

Мэлт: Хөөе чи...

Арима: Айн?

Мэлт: Ийм царай гаргаад сайхан байна уу?

Арима: Юу хүссэн юм?

Мэлт: Юу ч биш, зүгээр л муур хөөж явтал чи байж таарлаа.

Арима: Юу гэсэн үг юм?

Мэлт: Инээвэл хөөрхөн л юм байна шд.

Арима: Хүнээр даажигнахаа боль.

Мэлт: Өөртөө итгэлтэй бай.

Сурагч 1: Хөөе чи! Миний охинд хүрэхээ боль!

Мэлт: Айн? Чи юу хүссэн юм?

Арима: Гуйж байна, хоёулаа боль! Зодолдохоо боль!

Рүби: "Өнөөдөр амттай" ийм зохиол билүү?!

Мияако: Ерөнхийдөө иймэрхүү биш билүү?

Рүби: Найруулга нь сайн болохоор үзэхийн аргагүй гэхээр биш ч гэлээ... зохиолд байхгүй дүр их байна.

Мияако: Аль болох олон жүжигчин ашиглахыг хүссэн продакшн талын хүсэлт байх даа?

Рүби: Гол түүх нь ч ийм биш биз дээ?

Мияако: 14 боть мангаг ийм болговол их хасах зүйл гардаг юм.

Рүби: Жүжигчдийнх нь жүжиглэлт...

Мияако: Жүжиглэж чаддаггүй хүүхэд их бололтой.

Рүби: Юу гэж ч хэлэх юм. Хэтэрхий харгис юм!

Мияако: Хэт шулуухан хэлчихлээ.

Рүби: Ер нь Лоли сэнпай өшөө сайн жүжиглэдэг байгаагүй билүү?

Арима: Амаа тат! Тэгж хэлсэн юм уу?! Тэр үхээч!

Акүа: Өмнөх шигээ л муухай үг хэллэгтэй байх шив.

Арима: Нэр хүндийн чинь төлөө хэлчихье: Над шиг жүжиглэж чаддаг ахлах сургуулийн охин тийм ч их байхгүй шүү!

Акүа: Тэгвэл яагаад энэ удаад тийм байгаа юм?

Арима: Энэ удаагийн драм цаашид алдартай болох загвар өмсөгчийн их гаргаж, царайлаг залуус дээр төвлөрөх төлөвлөгөөтэй байгаа. Жүжиглэх чадвар нь хоёрт. Гэхдээ тийм байвал зохиол алдартай болохгүй. Тиймээс л сайн жүжиглэлттэй намайг гол дүрд тоглуулж байгаа.

Акүа: Тийм гэхэд чиний жүжиглэлт хэт сул биш үү?

Арима: Дарж жүжиглэж байгаа нь ойлгомжтой! Эргэн тойронд минь олигтой жүжиглэх хүн байхгүй!

Сурагч 2: Гоё хумстай юм аа.

Сурагч 3: Хүн хүнийг хүчтэй болгодог юм.

Мэлт: Инээгээч.

Арима: Гол дүр дунд олигтой жүжиглэж чадах нь зөвхөн би! Ийм байхад би бүх чадлаараа жүжиглэх юм бол! Бусад жүжигчдийн ялгаа хэт харагдаад баллачихна!

Акүа: "Баллах аа"?

Арима: Би ч бас бүх чадлаараа жүжиглэмээр байна. Хэн дуртайдаа муу жүжиглэж байдаг юм? Гэхдээ сайн жүжиглэх болон сайн бүтээл хийх гэдэг бол тусдаа. Гарцаагүй энэ бүтээл анхнаасаа л хөрөнгө оруулагчдын хүслээр болж байгаа. Драмын хувьд огт сонирхолгүй байгаа. 1-р ангийн зураг авалтын үеэр мангака нь зураг авалтын талбайд ирэх үед... түүний урам хугарсан царайг харах хэцүү байсан. Гэхдээ жүжигчид болон арын албаны ажилчид бүхнээ зориулж байсан болохоор үзэх хүмүүс болон гол зохиолын шүтэн бишрэгчдийн төлөө бага зэрэг ч болов сайн бүтээл болгомоор байна. Ядаж үзэж болохоор бүтээл болгоно. Тэгэхийн төлөө бол муу жүжиглэлт ч байсан гаргана.

Акүа: Өөрийнхөө жүжигчний нэр хүндээ бууруулсан ч хамаагүй юу?

Арима: Жүжигчинд чухал зүйл нь харилцах чадвар. Урьдын би өөрийнхөө жүжиглэлтэд бардаж. Гарцаагүй сайн борлуулагддаг байсан ч бусад хүмүүсийг үл тоодог байсан. Тиймээс хүүхэд нас минь өнгөрмөгц хормын дотор ажилгүй болж эхэлсэн. Надаас илүү жүжиглэдэг хүүхэд байхад намайг ашиглах шалтгаан... тэр нь чухал гэдгийг мэдсэн юм. Тиймээс одоогийн би, өөрийнхөө төлөө биш бүтээлийн чанарын төлөө ажилладаг ашиглахад хялбар жүжигчин. Кабүраги продюсертой удаан дотно байсан болохоор. Энэ удаад ч би тэр үүргийн сайн гүйцэтгэх болохоор надад дүр өгсөн юм.

Акүа: Нэг л мэдэхэд харилцах чадвартай болчихжээ.

Арима: Би том хүн шүү. Одоо загвар өмсөгчтэй өрсөлдсөн ч ард нь орохгүй хөөрхөн ч болсон!

Акүа: Жүжигчид өөртөө ийм их итгэлтэй байдаг юм уу?

Арима: Тиймээс зураг авалт маргааш, ирэх долоо хоногт цацагдах ангийнх! Зураг авалтын дараа шууд засаад хүргэнэ! Уншлагыг алгасаад бага зэргийн бэлтгэл хийгээд зураг авалттай болохоор найдлаа шүү!

Акүа: Цагийн хуваарийг минь ч тохируулчихсан байх шив.

Арима: Чиний дүр дээрх хүүхэд гомдол гаргаж болиод дахин зураг авах гээд бөөн юм болсон. Нээх сайн дүр биш болохоор. Тиймээс л чамд даатгасан юм.

Акүа: Холбоогоо ашиглаж дүр аваад зохиол уншлага ч алгасаад... Дахиад л нөгөө арга шив. Хүүхэд байхад адилхан зүйл хийсэн надад их юм ярьж байсан байх аа.

Арима: Дурсамж шүү... Энэ удаад би тийм зүйл хийх болох гэж. Бохир том хүн ч болж дээ!

Акүа: Инээхээ боль.

Арима: Гэхдээ, одоо бол найруулагчийн бодлыг ойлгож байна. Чамайг урьсан шалтгааныг одоо ойлгосон биз дээ? Хэнд ч муу жүжиглэлттэй, муу жүжигчин гэж хэлүүлсэн хамаагүй. Гуйя, надтай хамт сайн бүтээл гаргаач. Чамтай хамт жүжиглэвэл боломжтой гэж бодож байна.

Акүа: Бүтэхгүй төсөл, жүжиглэж чадахгүй жүжигчид... Гэхдээ хэлснийх нь дараа дахиад үзэхэд, зохиол болон найруулгаа жүжигчдэд тааруулж байгааг ойлгож байна. Бүтэхгүй жүжиглэлт байсан ч үзэж болохоор бүтээл болгох арга хэд хэд бий. Арын албаныхан чадварлаг. Тэгээд гол дүрийн эмэгтэй маш чадварлаг жүжигчин. Нэг л хийж чадахаар юм шиг санагдчихлаа.

Арима: Драм гэдэг өрөөн дотор гол дүр нь зохиолоо уншиж, бэлтгэл хийгээд, түүн дээр үндэслэн ахлах найруулагч эсвэл найруулагч нь түүх бүтээнэ. Зураг авалтын талбайд бэлтгэл ажил, тохиролцоон, оролдож үзсэний дараа эхэлдэг ч гэлээ... Энэ газрыг нэг л өдөр түрээсэлж чадсан болохоор, Бэлтгэл ажлаас авахуулаад зураг авалтаа бүгдийг нь нэг өдрийн дотор багтаахаар төлөвлөсөн. Нэг л удаа сургуулилт хийх боломжтой.

Акүа: Хайнга юм аа. Манай найруулагч ч арай илүү болгоомжтой хийдэг шүү.

Арима: Төсөв, хугацаа байхгүй.

Мэлт: Сайн уу, Кана-чан. Өнөөдөр бороотой байна шүү, тэ? Зураг авалтаа хойшлуулаасай билээ.

Арима: Жаахан ус нэвтэрч байгаа хэсэг байгаа боловч зүгээр дээ.

Мэлт: Чийгтэй газарт үс муухай болчихдог юм. Бас эндэх харанхуй болохоор дургүй хүрч байна.

Арима: Танилцуулъя, энэ хүн бол өнөөдрийн нууцаар дагагчийн дүрд тоглоно.

Акүа: Акүа гэдэг. Найдлаа ш-

Мэлт: За.

Акүа: Муухай ааштай юм аа. Нэрээ ч хэлсэнгүй.

Арима: Гол дүр болох Нарүшима Мэлт. Яахав тэд ч залуухан болохоор, хөөрхөн гээд их борлуулагдаж байгаа. Тэгж хэлээд өөртөө хохирол авчихлаа. Зарим айдолын агентлаг сургалт сайтай болохоор, ёс зүйтэй. үнэлэмж өндөртэй алдах зүйлгүй байдаг Олон ашиглахад тийм шалтгаан байдаг биз дээ? Тиймээс мэнд мэдэх нь чухал шүү. Алив!

Акүа: Танилцахад таатай байна, Ичиго продакшнд харьяалагддаг Акүа байна. Өнөөдөр найдлаа шүү.

Кабүраги: За, найдлаа шүү.

Акүа: Кабүраги Масаяа, Хошино Аитай ямар нэг холбоотой байсан залуу. Рүби бид хоёрын төрсөн эцэг бөгөөд Аигийн үхэлтэй холбоотой байж магадгүй эр. Боломж гаргахаар нь ДНХ шинжилгээ хийж болох юм олох хэрэгтэй.

Арима: Саяны хүн энэ газрын хариуцагч. Тэр хүний санал ахлах найруулагч болон туслах найруулагчаар дамжиж зураг авалтын талбайд хүрнэ. Загвар өмсөгчдийн агентлагтай хүчтэй холбоотой болохоор энэ удаагийн жүжигчин сонгох ажлыг ихэнхийг нь тэр хийсэн. Ямартай ч царайлаг гэж хэлж болохоор хүн. Чамайг ашиглах болсон шалтгаан нь ч тэр.

Эм 1: Сургуулилтаа эхэлье!

Арима: Хийцгээе, зохиолоо цээжилсэн биз дээ?

Акүа: Тийм. Миний үүрэг гол дүрийн охиныг дагадаг нууцаар дагагчийн үүрэг. Ямар тавилан юм бол доо? Аиг алсан нууцаар дагагчийн би жүжиглэх болж байдаг...

Эр 2: Бэлдээд... эхэл!

Эм 1: Нэг удаа зогсъё!

Эр 3: Эндээс гоожиж байна...

Эм 2: Энд хурдаа нэмэх хэрэгтэй бололтой. Тиймээс энэ хэсгийг хурдыг нь нэмээд дараагийнх руугаа орох уу?

Арима: Зүгээр л жүжиглэж чадаж байна шдээ. Юуны чинь арын албанд ажиллах вэ?

Акүа: Ийм зүйлийг бэлтгэл хийх юм бол хэн ч байсан чадна. Бусдад садаа болохоор муу биш. Өөрт минь бусдыг татах ямар ч чадвар байхгүй. Тэр өдөр Арима Канагийн харсан миний жүжиглэлт нас болон доторх хүний минь ялгааг харуулсан зүйл. Оюун санааны минь насыг бие минь гүйцсэн одоо бол би хаана ч байдаг энгийн нэг жүжигчин. Гайхалтай жүжиглэлт хүлээж байсан бол уучлаарай.

Арима: Тийм зүйл... Яахав бага зэрэг ч гэсэн найдлага тавиагүй гэвэл худал болох л байх... гэхдээ хангалттай сайн байлаа. Чиний жүжиглэлт үргэлж хичээж ирсэн хүнийх шиг болохоор би дуртай. Хөдөлгөөн бүр чинь эелдэг, нарийн ч гэх юм уу... Өөрийнхөө эгог даран түүхийн нөхцөлд тааруулж байгаа мэт. Магадгүй тэрийг энгийн хүмүүс анзаарахгүй байх. Удаан хугацаанд жүжиглэж байгаа биднээс бусад хүмүүст огт хамаагүй зүйл байх.

Акүа: Биеэ барих хэрэггүй.

Арима: Биеэ барилгүй яадаг юм. Ингэж харагдаж байгаа ч эндээ ахлах жүжигчин. Гол дүрийн ажил, миний хувьд 10 жилийн дараах том ажил болохоор хичээнэ!

Акүа: Нээрэн ойрд хараагүй, одоо ч жүжиглэж байгаа юм байх даа гэж бодогдсон.

Арима: Хар бараан үе минь нэлээн урт байсан. Үргэлж ажилгүй интернетэд дууссан хүн шиг үзэгдсэн. Гэхдээ бэлтгэлээ үргэлжлүүлсээр байсан. Юуны төлөө хичээж байгаагаа мэдэхээ байгаад олон удаа тэтгэвэрт гарахаа ч бодож байсан. Гэхдээ... Ингэж чадвар минь үнэлэгдэх үе ирсэн! Үнэхээр үргэлжлүүлж ирсэндээ баярласан! Тиймээс чи үнэхээр гайхалтай жүжиглэлт гаргахгүй байсан ч, Энэ ажлыг үргэлжлүүлж байгааг чинь мэдсэндээ би баяртай байсан. Ийм эргэн тойрон нь тас хараар хүрээлэгдсэн ертөнцөд хамт зүтгэж ирсэн хүн байжээ гэж бодогдсон. Тийм байхад л хангалттай.

Кабүраги: Хэр удаан үргэлжлэх юм? Мэлт үүний дараа сэтгүүлийн зураг авалттай.

Эр 2: Удахгүй боллоо. Жүжигчдийг Арима-сан тайтгаруулж байгаа.

Кабүраги: Кана-чан... ашиглахад хялбар охин шүү. Хэнд ч сүүлээ шарвахад бэлэн болохоор ашиглахад амар байдаг. Арима Кана гэдэг нэрийг ямартай ч олон нийт мэддэг. Агентлагаасаа гарч чөлөөт болж, хөлс нь ч хямдхан нэрийг ч ашиглаж болох болохоор... дажгүй тохиролцоо шүү. Жүжиглэлтэд хэт анхаардаг нь ядаргаатай л даа. Энэ драм ерөнхийдөө ашигтай материал олох. Жүжиглэх чадварыг хүсээгүй байтал. Тэрийг л ойлгохгүй байгаа юм шиг байсан.

Арима: Ингээд чадвар минь үнэлэгдэх үе ирлээ!

Акүа: Үнэлэгдээгүй байна шд. Хорвоо гэдэг тийм л зүйл Арима Кана. Ховор байдаг үнэлгээг олох нь харин ч хэцүү. ДНХ хийх сорьц цуглуулчихлаа. Зорилго минь биеллээ. Гэхдээ...

Эм 1: Зураг авалтаа үргэлжлүүлье!

Акүа: Нэгэнт ирсэн юм чинь бусниулж хаячхаад харих уу даа.

Бичиг: 3-р анги: Манганаас сэдэвлэсэн ТВ драм

Back to episodes Go home