Oshi no Ko_S01_E02

 

Бичиг: Том Айдол группийн шинэ гишүүн авах ярилцлага

Охин 1: Надтай хамт айдол болох уу?

Бичиг: Шалгаруулалтад орохыг хүссэн хүний тоо: 136,114

Бичиг: Эхний шалгаруулалт: Бичгийн шалгалт

Рүби: Шулуухан хэлэхэд би тэнцэхдээ итгэлтэй байна. Өмнөх удаад оролцож чадаагүй болохоор энэ шалгаруулалтыг хоёр жил хүлээсэн!

Охин 2: Тийм ээ, гарцаагүй тэнцэнэ ээ. Чи хөөрхөн бас сайн бүжиглэдэг. Дуулахдаа жаахан тааруу ч...

Рүби: Тааруу?

Охин 2: Гэхдээ тэр дутагдлаа нөхөх хэмжээний дур булаам байдал чамд бий.

Рүби: Дутагдал...? Ямартай ч энэ айдолын шалгаруулалтад заавал тэнцэнэ! Тэгээд хэзээ нэг өдөр ээж шиг шилдэг айдол болно. Намайг Хошино Рүби гэдэг. Надад найзууддаа хэлж чаддаггүй хоёр нууц бий. Арав гаруй жилийн өмнө нууцаар дагагч шүтэн бишрэгчдээ алуулсан айдол Аи миний ээж гэдэг. Бас өөр нэг нь: Надад өмнөх амьдралын минь дурсамж бий. Төрсөн цагаасаа сул биетэй амьдралынхаа ихэнх цагийг эмнэлэгт өнгөрөөсөн. Хөгжилдөх зүйл гэвэл айдолын Отакү л болох байсан. Ялангуяа В-Комачигийн Аид их татагдсан. Миний амьдралын гал бөхөх мөчид ч толгой дотор Аигийн дуу цуурайтаж байсан. Гэхдээ дахиад нүдээ нээхэд би Аигийн хүүхэд болж төрсөн байсан. Аи, ээж минь үхэх хүртэлх хэдэн жил миний хувьд эрдэнэс байсан. Би ээж шиг болно!

Акүа: Хүссэнээрээ мөрөөдөж болох ч, ахлах сургуулийн шалгалт дөхөж байна шүү.

Рүби: Та ойлгохгүй байх шив, ах аа. Би айдол болно! Урлагийн сургуульд ярилцлага өгөхөөр бэлдэж байгаа. Сурлага бараг харахгүй. Айдол болчихвол шалгалтад бэлдэх шаардлагагүй. Нэг сумаар хоёр туулай.

Акүа: Иймхэн юман дээр амьдралаа дэнчин тавихаа боль. Айдол болохыг мөрөөдөж болох ч, айдолын ертөнцийг мөрөөдөхөө боль. Ихэвчлэн цалин бага, 30 хүрээд тэтгэвэрт гарна, өдөр тутмын амьдралыг чинь үргэлж шүтэн бишрэгчдийн чинь хяналтад. Төгссөний дараа үлдэж чадах магадлал бага, эцэстээ өөр ажил хийдэг хүмүүс их. Ийм зарлага болон ашиг нь зөрөөтэй ажил бараг байхгүй.

Рүби: Тэглээ гээд юу гэж? Хийхийг хүссэн зүйлээ хийх нь амьдрал биз дээ?! Зарлага, ашиг аа, бодоод байвал юу ч хийж чадахгүй! Юу ч хийж чадахгүй чигээр дуусах амьдрал ч байдаг юм? Би тэгж дуусахыг хүсэхгүй байна!

Акүа: Дураараа бол. Найруулагчийнх руу явлаа.

Рүби: Ах ээжийг үхсэний дараа өөрчлөгдсөн. Үргэлж гутарсан царай гаргаж огт хөгжилдөхөө байсан. Найруулагчид шавь орсны дараа ямар нэг зүйл хийж байгаа юм шиг байгаа ч, надад хэлж өгөхгүй байгаа. Өөрчлөгдсөн нь зөвхөн ах биш. Ичиго-сан тэр ослын дараа холбоо тасарч Мияако-сан агентлагийг нь өвлөж авсан. Аи гэх одоо алдсан В-Комачи 2 жилийн дараа тарсан. Одоогийн Ичиго продакшнд айдолын хэлтэс гэж байхгүй, интернет алдартны менежмент хийж хөгжүүлж байгаа. Хөөе, дахиад айдолын хэлтэстэй болохгүй юм уу?

Мияако: Тийм амархан юм шиг ярихаа боль. Би ч бас болдог бол хиймээр л байна. Аигийн харуулсан мөрөөдөл амархан мартагдах зүйл биш.

Бичиг: В-Комачи

Мияако: Гэхдээ тэр сугалаанд хожсонтой л адилхан зүйл. Энэ ажлыг удаан хийх тусам тийм гайхамшиг хоёр дахиа тохиохгүй гэдгийг мэдэх болно. Бодит байдал тийм амар биш. Бас...

Рүби: Бас юу гэж?

Мияако: Юу ч биш дээ... удахгүй шалгаруулалтын чинь хариуг өгөхөөр залгах байх аа? Тэнцэх юм бол тэдний харьяа болно биз дээ? Биднээс хамаагүй дээр газар шүү.

Рүби: Тэр тийм ч...

Мияако: Чөтгөрийг дурсахаар гэж...

Рүби: Байна уу?

Эр 1: Хошино Рүби-сан мөн үү?

Рүби: Тийм, Хошино байна! За... За... Өө, ойлголоо. Баярлалаа.

Эр 1: Тэгвэл дараа дахин шалгаруулалтад оролцохыг тань хүлээж байя.

Мияако: Рүби...

Рүби: Тэнцсэнгүй.

Мияако: Бодит байдал тийм л зүйл. Дээгүүр, доогуур оролцсон хүмүүс их. Чамайг зөвхөн чадвараар чинь үнэлнэ гэдэгт итгэх хэрэггүй. Бүгд Аи шиг болж чадахгүй.

Акүа: Баярлалаа, найруулагч аа.

Тайши: Ихэр дүүгээ хуурч чадаж байгаа юм чинь. Жүжигчний хувьд муугүй болжээ. Жинхэнэ хариуцагчаас нь дуудлага ирвэл яах юм?

Акүа: Рүбигийн утаснаас нэрээ татаж байгаа тухай зурвас илгээсэн. Дугаарыг нь блоклочихсон. Асуудал байхгүй.

Тайши: Би ойлгохгүй байна. Яагаад тэгэн байж дүүгийнхээ мөрөөдлийг нухчин дарж байгаа юм? Тэр охин нэлээн хөөрхөн. Харин ч чадаж магадгүй.

Акүа: Тэгж хэлэх хэрэггүй. Рүбиг айдол болгохгүй. Аитай адилхан замаар алхуулахгүй. Хэзээ ч.

Тайши: Муу дүүдээ дурлагч. Хэтэрхий хамгаалж байна.

Акүа: Би ганцаараа байхад болно. Би ганцаараа... тэрийг хийх болно.

Акүа/Мияако: Уригдсан?!

Рүби: Тийм ээ, ерөнхийдөө бол нэргүй газрын айдол. Үүнийг хувь тавилан гэж бодохгүй байна уу?! Эртнээс л нэргүй газрын гишүүд цуглуулж байгааг харж байсан юм. Ээж ч бас уригдаад од болсон биз дээ? Замчлуулж байна гэж бодохгүй байна уу?

Мияако: Үнэхээр айдол хамтлаг уу?

Акүа: Сэжигтэй ажил юм биш үү?

Рүби: Тийм биш.

Мияако: Ямар гэрээтэй гэдгийг нь шалгасан уу?

Рүби: Дараа амьд тоглолтоо харуулчхаад гэрээний асуудал руу орно гэсэн.

Акүа/Мияако: Хмм...

Рүби: Хүлээж байна шүү.

Акүа: Гайтай юм. Яаж ийгээд зогсоох хэрэгтэй.

Мияако: Дахиад л эхэллээ. Аи-санд болсон хэргийн дараа хөөрхөн дүүгээ адилхан зам туулуулахыг хүсэхгүй байгааг чинь ойлгож байна. Би ч бас... тэр үед тэгсэн бол одоо ийм байх гэх мэтээр одоо ч боддог. Тийм мэдрэмжийг дахиж туулмааргүй байна. Рүбиг охиноо гэж бодож өсгөж ирсэн. Энэ охиныг заавал хамгаалах болно. Гэхдээ охин минь болохоор л Рүбигийн хүсэл, мөрөөдлийг зогсоож чадахгүй байна. Царай нь ч өдөр ирэх тусам Аитай төстэй болж байна. Харамсалтай нь түүнд чадвар байгаа. Угаасаа ийм зүйл болох л байсан.

Акүа: Сайн, муу гэж ярихаас өмнө хийх зүйл байна. Агентлагийн чинь нэрийн хуудсыг зээллээ шүү?

Эр 2: Айн?

Мияако: Юу хийх гэж байгаа юм?

Акүа: Сайн байна уу? Түр ярилцаж болох уу?

Охин 3: Юу болсон юм?

Акүа: Би ийм ажил хийдэг юм.

Охин 3: Ичиго продакшн?

Акүа: Манайхыг сонсож байсан уу?

Охин 3: Тийм! В-Комачигийн агентлаг биз дээ?! Манай ээж шүтэн бишрэгч нь! Хөөх, эндэх Ичиго продакшн байх нь... Ажилд уригч нь залуухан болохоор, муу зүйл хийлгэдэг хүн гэж бодсон шүү.

Мияако: Муухай хар дарсан зүүд байна...

Акүа: Ямартай ч Рүбиг урьсан газрын талаар судална. Нэргүй газрын айдолд ч сайн муу гэж бий. Олиггүй менежменттэй бол ярилцах үнэ цэнгүй биз дээ? Рүбиг айдол болгох, болгохгүй тухай дараад нь ярья. Лала-чан одоо Илибү гэдэг газарт ажиллаж байгаа байх аа?

Охин 3: Тийм.

Акүа: Манайх тэндхээс илүү сайн нөхцөл тавих болно. Одоо ямар нөхцөл доор ажиллаж байгаа юм?

Охин 3: За байз... бүх тоглолтод оролцох нөхцөлтэйгөөр доод хэмжээний цалин... нэмээд тоглолтын дараа зураг авах арга хэмжээтэй, тэр гол орлого минь. Тэндээс хувцасны хөлс гэх мэт зүйлсийг хасаад. Унааны хөлс болон нүүр будалтын мөнгөө ч өөрөө гаргах болохоор... сард 100 мянган иен л олж байгаа байх.

Акүа: Одоогийн хамтлагтаа сэтгэл хангалуун бус тал байдаг уу?

Охин 3: Мэдээж байгаа! Одоо менежментийн дэмжиж байгаа охин бий! Илт дэмжиж байгаа! Учир нь тэр охин дээд албан тушаалтантай болзож байгаа юм шиг байсан.

Мияако: Баларлаа.

Охин 3: Сайн дуулж, хөөрхөн биш ч байж. Нэмээд бусад охидын үйлчлүүлэгчийг булаадаг охин байтал. Би нухацтай ажиллаж байгаа байтал. Менежмент олигтой биш болохоор л амжилтад хүрэхгүй байна! Гишүүдийн хоорондох уур амьсгал авах юмгүй. Хэд хэдэн хүн гарахаар төлөвлөж байгаа. Дээрээс өөр хүмүүс урихаар төлөвлөж байгаа гэсэн. Ичиго продакшн руу шилжиж чадах бол би...

Мияако: Нэргүй газрын ажилтнууд дунд чадварлаг хүмүүс байдаг ч, айдолд дуртай болохоор сонирхлоороо хийдэг хүмүүс ч их. Мэдээж, саяны охины ярьсан зүйл үнэн эсэх нь ч эргэлзээтэй. Бусад гишүүддээ атаархах болон дарамт... менежментдээ гаргах уур хилэн нь үндэслэлгүй цуу ярианд хүргэдэг. Анхнаасаа залуу охидыг нэгтгэх нь үнэхээр хэцүү. В-Комачигийн үед ч Аи ганцаараа алдартай байсан болохоор тусгайлан хандлаа гээд... Бодох төдийд л ходоод өвдчихлөө...

Акүа: Анхнаасаа тийм цуу яриа гарч байгаа газарт Рүбиг оруулж болохгүй.

Мияако: Тэгвэл яах юм?

Акүа: Зохицуулах арга зөндөө байгаа. Мөрдөгч хөлсөлж интернетэд цуу яриа тарааж...

Мияако: Тэгж тоглохоо боль.

Акүа: Тоглоогүй байна. Надад Рүбиг айдол болгох бодол алга-- Ядаж л итгэл даахааргүй менежмент доор. Гэснээс саяны хүүхдийг үнэхээр ажиллуулах хүсэл байна уу?

Мияако: Манайх айдол хамтлаг гаргахгүйг мэдэж байгаа биз дээ? Бас нөхдөө муулж байгаа хүүхдийг ажилд авах бодол алга.

Эр 2: Би ингээд харилаа.

Мияако: Сайн ажиллаа.

Рүби: Хөөе, ямар байна?

Мияако: Хөөрхөн байна.

Рүби: Үнэхээр чухал өдөр загварлаг хувцаслах ёстой биз дээ?!

Рүби/Акүа: - Хүлээж тэсэхгүй нь...\N- Үнэхээр...

Мияако: Рүби, чи жинхэнээсээ байх нь ээ?

Рүби: Тийм.

Мияако: Чиний цаашид орох гэж байгаа ертөнц хэцүү шүү? Амжилтад гарахгүй бол хэцүүхэн дурсамж болж магадгүй. Цалин ч биш, хувийн амьдрал чинь ч...

Рүби: Мэдэж байна. Акүа ч тэр талаар хэлсэн.

Мияако: Нууцаар дагагчийн хэрэг ч их танил сэдэв шиг л болсон. Тийм байсан ч...

Рүби: Мэдээж! Учир нь би эцэст нь айдол болж чадна. Заавал ээж шиг болно! Үнэхээр үү? Мэдээж!

Мияако: Тэгвэл тэр газарт орохоо боль.

Рүби: Айн...? Яагаад? Би үнэхээр айдол...

Мияако: Үнэн юм бол манай агентлагт ор. Ичиго продакшн арваад жилийн дараа шинээр айдолын хэлтэстэй болно. Энд тамгаа дар.

Рүби: "Тамга"? Сайн ойлгохгүй байгаа ч энд дарахад болно биз дээ?

Мияако: За, ингээд чи манай агентлагийн алдартан боллоо. Ямар нэг зүйл хийвэл шүүхдэх болно шүү.

Рүби: Үнэхээр аймаар юм.

Мияако: Тоглоогүй байна шүү. Урлагийн ертөнцөд орохын төлөө хэрэгтэй бичиг цаасны ажил байдаг тул, битгий уурлаарай, Акүа.

Акүа: Би эсэргүүцээгүй ээ.

Тайшигийн ээж: Акүа-күн тавтай морил.

Акүа: Найруулагч сэрсэн үү?

Тайшигийн ээж: Унтаж байгаа ч, цохиод сэрээчхэж болно. Өнөөдөр ч хоол идчихээд явах уу?

Акүа: Үгүй ээ, зүгээр дээ.

Тайши: Өө, иржээ.

Акүа: Өглөөний мэнд.

Тайши: Сайн гэгч нь янзлаад өгөөрэй.

Акүа: Ойлголоо. Би дунд сургуулийнх болохоор цагийн ажил хийх боломжгүй. Тиймээс талбарт туршлага хуримтлуулж чадахгүй. Тиймээс л найруулагчийн доор шавь нь болж кино засварлахад тусалж байгаа.

Тайши: Ойлгомжтой. Эцэстээ дүү чинь айдолын замаар алхах шив. Ахын хувьд зүгээр юм уу?

Акүа: Хаанахын хэн болох нь мэдэгдэхгүй хүний агентлагт оруулж байснаас л дээр. Гэр бүл минь ажиллуулж байгаа болохоор муу зүйл болохгүй байх.

Тайши: Ах дүүс хоёулаа урлагийн замаар алхах шив?

Акүа: Хоёулаа биш, одоо би хөшигний ард ажиллаж байгаа.

Тайши: Дахиад жүжигчин хийх бодолгүй байгаа юм уу? Дүүтэйгээ нэг сургуульд орно биз дээ?

Акүа: Урлагийн ангид орох нь Рүби, би энгийн ангид орно.

Тайши: Чи надаас шавиа болгооч гэж асуухад, заавал жүжигчин болно гэсэн царай гаргачихсан байсан.

Акүа: Миний хувьд жүжигчин гэдэг зүгээр нэг арга. Аиг үхэлд хүргэсэн залуу... өөрийнхөө эцгийг олж Аигийн амссан зовлонг амсуулахын тулд. Азаар түүнийг олох түлхүүр нь би өөрөө. Үс, салстын шинжилгээгээр илрүүлж болно. Гэхдээ тэгэхийн тулд урлагийн ертөнцөд шууд оролцож болох барь суурь хэрэгтэй. Жүжигчин түүний төлөөх хамгийн хурдан арга ч... гэхдээ урлагийн ертөнцтэй холбогдох төдий бол, туслах найруулагч, арын албаны ажилтан байсан ч хамаагүй. Жүжиг дүр ч гэлээ найруулагчийн зохиолд хэд хэдэн удаа тоглоод сайн мэдсэн... Надад жүжиглэх авьяас байхгүй. Хичээж байгаа ч нэрд гардаггүй жүжигчин гэх хорвоод маш их байдаг, хүмүүсийн л нэг байсан. Надад Аи шиг онцгой зүйл байхгүй... Өөрт тохирохгүй мөрөөдөлтэй байх ёсгүй.

Тайши: Хмм. Хүүхэд мөрөөдөхгүй бол өөр хэн мөрөөдөх юм? Хийхийг хүссэн зүйлдээ бууж өгөх нь их сургуульд орсон хойноо ч болж болно. Сонс 20 жилийн турш мөрөөдсөөр байгаа дундаж насны залуугийн зөвлөгөө. Нэг л удаа хэлэх болохоор сайн сонсоорой. Хүн бүхэнд мөрөөдөх эрх бий. Сугалааг ч худалдаж авахгүй бол-

Тайшигийн ээж: Тайши! Хоол болчихлоо!

Тайши: Ээж ээ, чухал юм хэлэх гэж байхад орж ирэхээ боль л доо!

Тайшигийн ээж: Тэгж хэлсэн ч ойлгохгүй байна! Ирэхийг чинь хүлээвэл шөл чинь хөрчихнө!

Тайши: Ярьж дуусаад очно оо?! - Надад чам шиг бодолд автаж суудаг байсан үе байлаа. Гэхдээ...

Тайшигийн ээж: Ёстой нэг! Ийм их хог тариад л.

Тайши: Хурдан гараач!

Тайшигийн ээж: Ёстой нэг, энэ хүүхдийг дээ!

Акүа: Хөөе, хэдийн 40 гарчихсан биз дээ? Эцэг эхээсээ тусдаа гарвал яасан юм?

Тайши: Хотын төвд байдаг том байшингаасаа нүүлээ гээд надад ашиггүй! Над шиг хүн санасныг бодвол их байдаг шүү! Бүтээгч дунд ийм хүмүүс их байдаг шүү! Ямартай ч сугалааг худалдаж авахгүй бол хожих эсэхээ мэдэхгүй. - Илүү өөрийнхөө авьяаст итгэлтэй бай.

Акүа: Хүүхэд шиг дунд эргэм насны ахын хэлсэн үг ч итгэл даахааргүй юм аа. Надад ч Аитай адилхан авьяас бий гэж итгэж байсан үе бий. Гэхдээ би Аи шиг...

Тайши: Аи, Аи, Аи гээд л ядаргаатай юм аа. Бүүр сармагчин шиг л байх юм. Гарцаагүй Аи гайхалтай байсан. Үнэхээр онцгой хүн байсан. Гэхдээ чи Аи шиг болж чадахгүй, Аи ч чам шиг болж чадахгүй. Аид одоогийн чам шиг продакшний мэдлэг байсан уу? Чам шиг ухаантай байсан уу? Ганц, хоёр удаа бүтэлгүйтлээ гээд хойш суухаа боль. Тийм үгсийг бүх үгсээ гаргасныхаа дараа л хэл. Энгийн хүн шиг аашлахад 10 жилээр эрт байна. Жүжигчин болмоор байгаа биз дээ? Нүүрэн дээр чинь бичээстэй байна.

Аи: Акүа жүжигчин болох уу?

Акүа: Хөөе, найруулагч аа...

Тайши: Яасан?

Акүа: Би...

Тайшигийн ээж: Акүа-күн ч хоол иднэ биз дээ?! Аягалчихсан шүү!

Тайши: Сая эрт өссөн хүүхэд их чухал зүйл хэлэх гэж байлаа! Орж ирэхээ боль!

Тайшигийн ээж: Надад хамаагүй!

Акүа: Эндэх Ёоүтоү ахлах сургууль. Дунд, ахлах анги нь хамт байдаг Японд цөөхөн байдаг урлагийн салбартай сургууль. Энэ урлагийн салбарт хүссэн хүн нь орчихдоггүй, Агентлагт харьяалагддаг гэсэн баталгаа хэрэгтэй.

Рүби: Ичиго продакшнд харьяалагддаг Хошино Рүби байна.

Акүа: Хошино Акүамарин гэдэг.

Эр 3: Онцгой нэр байна шүү.

Эм 2: Дундаж оноо нь 70?! Яагаад дундаж оноо 70 манай сургуулийг сонгосон юм?

Акүа: Уур амьсгал нь таалагдаад.

Эр 4: Тийм гайхалтай юм мэдэрсэн юм уу?!

Акүа: Ямар байв?

Рүби: Магадгүй зүгээр байх. Харин та?

Акүа: Асуудалгүй ээ. Хэрвээ татгалзсан хариу авбал нэрээс минь л болох байх.

Рүби: Нээрэн л бүтэн нэр чинь Хошино Акүамарин шүү дээ.

Акүа: Бүгдэд нь төвөгтэй санагдаад "Акүа" гэж дууддаг ч гэлээ.

Арима: "Акүа"? Хошино Акүа?! Акүа! Акүа! Чи Хошино Акүа юу?!

Акүа: Хэн билээ?

Рүби: Өө нөгөө охин биш үү? Хүнсний сод долоодог гоц авьяастай хүүхэд жүжигчин.

Арима: 10 секундэд уйлдаг гоц авьяастай хүүхэд жүжигчин! Кинонд хамт тоглосон Арима Кана байна.

Акүа: Өө уулзалгүй удаж, эндхийн урлагийн салбарт сурдаг юм уу?

Арима: Ашгүй дээ, үргэлж больсон байх гэж бодож байлаа. Эцэст нь уулзаж чадлаа. Орох юм уу? Манай сургуулийн урлагийн салбарт орох юм уу?!

Акүа: Үгүй ээ... энгийн ангид орно.

Арима: Яагаад вэ?!

Бичиг: 2-р анги: Гуравдугаар сонголт

Back to episodes Go home