Гороу: Энэхүү түүх нь уран зохиол юм. Үнэндээ, энэ хорвоогийн ихэнх зүйл уран зохиолын байдаг. Давсалж. Чимж... дургүй хэсгээ цэвэрхэн нууна. Тийм бол сайн худал хэлүүлэхийг хүсдэг нь айдолын шүтэн бишрэгчид юм. Энэ хорвоод бол худал ярих нь зэвсэг. Аи! Энэ дур булаам байдлыг нь амьдаар нь харахыг хүссэн шүү! Айдол хамтлаг B-Комачигийн шилдэг гишүүн... Үл ганхах төвийн гишүүн... төгс хөөрхөн 16 настай... Аи! Дэбют хийгээд 4 жил болсон! Бага багаар нэр хүндээ нэмж, олон нэвтрүүлэгт орох болж, эцэст нь олон нийтэд танигдаж эхэлсэн! Цаашид тэрээр оддын тайзан дээр гарч-
Сувилагч 1: Яагаад өвчтөнийхөө өрөөнд айдолын бичлэг үзээд сууж байгаа юм? Яаж ч бодсон хачин зүйл шүү.
Гороу: Үзэсгэлэнтэй зүйл үзэх нь эрүүл мэндэд сайн. Эндэх шиг хөдөө нутагт айдол хамтлаг ирэхгүй шүү дээ. Эмчилгээ хийх нэгэн арга.
Сувилагч 1: Зүгээр л нэг судалгаа биз дээ? Эмнэлгийн албан ёсны ажил шиг ярихаа боль. Нээрэн эмч ээ. Түрүүн твиттерын мэдээгээр...
Гороу: ЮУ?! Аи дуулахаа түр зогсоосон гэнэ ээ!
Сувилагч 1: Үнэхээр шүтэн бишрэгч нь юм аа. Наад охин чинь 16 настай биз дээ? Таныг лоликон гэх байх шүү.
Гороу: Наадхаа л битгий хэл. Надад шалтгаан бий. Би энэ эмнэлэгт ч дадлага хийж таарсан юм. Тэр үед ч одоогийнх шигээ өвчтөний өрөөнд очиж их залхуурч суудаг байлаа.
Сувилагч 1: Ажлаа хийгээч.
Гороу: Тэр үед уулзсан нэг өвчтөн минь миний тавиланг өөрчилсөн.
Сарина: Энэ охиныг Мэй-Мэй гэдэг! Бүжиглэхдээ сайн шүү!
Гороу: Хмм...
Сарина: Дуулахдаа Ари-пян, Кюн-пан сайн ч гэлээ, миний хамгийн дуртай нь... Аи юм даа! Надтай чацуу хэрнээ дуулж, бүжиглэхдээ үнэхээр сайн! Юунаас илүү хөөрхөн... дахин төрвөл ийм царайтай төрмөөр байна.
Гороу: Юуны чинь "Дахин төрөх вэ?" Утгагүй зүйл ярихаа боль.
Сарина: Та ч мөрөөдөж мэдэхгүй хүн юм аа? Хэрвээ алдартны хүүхэд болж төрсөн бол гэж бодож байсан удаа байхгүй юу? Царай төрх болон холбоо сүлбээ төрсөн цагаасаа байсан бол гэж.
Гороу: Байхгүй.
Сарина: Үнэхээр л мөрөөдөлгүй юм аа...
Гороу: Сарина-чан ч бас хөөрхөн шд. Дахиад төрөх шаардлага байхгүй. Эмнэлгээс гараад айдол болж болно шдээ. Тэгвэл би дэмжье.
Сарина: Үнэхээр үү? Эмч ээ, хайртай шүү! Надтай гэрлээч!
Гороу: Нийгэм намайг алчих болохоор больё доо.
Сарина: Муу Моралист...
Гороу: Харамсалтай байна. 16 нас хүрэхээр чинь нухацтай бодож үзье.
Сарина: 16 нас уу? Та ч дээрэлхүү юм аа.
Гороу: Бодит төлөвлөгөөтэй гээч? Маш ховор тархины хавдраар өвчилсөн дөнгөж 12 настай байсан охин. Одоо амьд байсан бол Аитай чацуу 16 настай байх байсан. Түүний дуртай байсан айдолтой нь Сарина-чаныг зүйрлэн харж байсан байх. Түүний мөрөөдөж байсан замаар алхах... төрхийг нь л харахыг хүссэн юм.
Сувилагч 1: Ойлгомжтой. Үр дүнд нь лоликон гэдэг чинь баттай боллоо.
Гороу: Миний хэлэхийг сонссон уу?! Нэлээн сэтгэл хөдөлгөм түүх байсан юм сан!
Сувилагч 1: Таны шүтэн биширдэг хэлбэр чинь нэг л эвгүй. Сарина-чанаар шалтаглаж өөрийнхөө шуналыг чөлөөлж байгаа юм биш үү?
Гороу: Тэнэгтэхээ боль! Үнэхээр цагаахан сэтгэлээр дэмжиж байгаагаа Сарина-чаны нэрээр андгайлж байна!
Сувилагч 1: Гэхдээ тэр Аи гэх охин чинь надтай үерхээч гэвэл үерхэнэ биз дээ?
Гороу: Цайны цаг дууслаа. Ажилдаа буцаад оръё.
Сувилагч 1: Яах юм бэ эмч ээ? Сарина-чаны нэрээр андгайлаад хариулж чадах уу?
Гороу: Гэхдээ л Аид санаа зовж байна шүү. Эрүүл саруул буцаж ирээсэй. Хүлээсэнд баярлалаа. Хошино-сан анх удаа ирж байна уу?
Аи: Тийм.
Гороу: Хэвлийнх нь байдлыг харахаар 20 долоо хоногтой болжээ. Анх удаа ирж байгаа гэхэд нэлээн удаж ирж байх шив. 16 настай... Аан ийм шалтгаантай байжээ. Хэнтэй ч зөвлөлдөж чадалгүй энэ хүртэл тэсжээ. Та түүний эцэг үү? Яахав бичиг цаасан дээр л... Тэр асрамжийн газрынх болохоор. Бичиг цасан дээр асрагч эсвэл асран хамгаалагч л гэх юм даа. Ойлголоо. 16 настай, асрамжийн газрынх. Хаа нэгтээ сонсож байсан ч. Яг л... Эмч ээ ямар байна? Хэнд хэмжээний гэдэс дүүрэлт байх магадлал...? Тийм байсан бол хэдийн үхчихсэн байгаа.
Аи: Тэр тал дээр асуудалгүй! Өнөөдөр ч асуудалгүй байсан!
Гороу: Эхлээд шинжилгээ авах хэрэгтэй. Бэлтгэх ёстой болохоор хүлээж байгаарай. Хөөе, хөөе! Айн, жинхэнэ нь үү?! Аитай адилхан охин уу?! Үгүй ээ олон жил шүтэн биширсэн би андуурна гэж байхгүй! Хөөх, Аи үнэхээр хөөрхөн юм аа! ТИЙМ БИШ ШДЭЭ! Миний дуртай айдол жирэмсэн болчхож! Хэтэрхий цочирдсоноосоо болоод бөөлжих нь.
Сайто: Аи... үнэхээр яаж байгаад ийм болчхов оо?
Гороу: Тийм шүү!
Сайто: Агентлагийнхаа захирал болох надтай яагаад зөвлөлдөөгүй юм бэ? Хүүхдийн чинь эцэг хэн юм?
Аи: Тэр... нууц!
Гороу: "Нууц уу"?! Тэгвэл яалтай билээ дээ. Шинжилгээ хийж үзэхэд 20 долоо хоногтой ихрүүд байна.
Аи/Сайто: "Ихэр"?
Аи: Ихэр...
Сайто: Аи, үнэхээр төрүүлэх юм уу? 16 настай байж жирэмсэн болж төрсөн гэдэг чинь хүмүүст мэдэгдвэл... чи ч, манай компани ч дуусна.
Аи: Та юу гэж бодож байна?
Гороу: Эцсийн шийдвэрийг гаргах эрх чамд бий. Сайн бодож байгаад шийд. Эмч хүний хувьд тэгж л хэлж чадах байна. Эмчийн хувьд уу?
Мэдээ: За дараагийн мэдээ.
Эр 1: Үнэхээр үү?
Мэдээ: Өнөөдөр, алдартай энтертайнер Понта-сан болон айдол Миү-сан нар гэрлэх гэж байгаагаа зарлалаа.
Эр 2: Миүд дуртай байсан юм сан. Дахиад л цагаа олох шив...
Эр 1: Хүлээ, одоо үхвэл айдолын хүүхэд болж дахин төрөх юм биш үү?
Мэдээ: Миү-сан 5 сартай жирэмсэн байгаагаа мэдэгдлээ.
Эр 2: Бодол чинь сэжгийн юм.
Эр 1: Гэхдээ нөхөр хүүхэдтэй айдолыг дэмжиж чадах уу?
Гороу: Чамд сайн эрэгтэй байсан ч би чамайг дэмжсээр байх болно. Гэхдээ чамайг хүүхэд төрүүлбэл, илүү өндөрт дүүлэн нисэхийг чинь харж чадахгүй байх. Шүтэн бишрэгчид ч дураараа хүмүүс юм аа... Тийм биш гэж үү, Сарина-чан?
Аи: Өө, эмч ээ.
Гороу: Хошино-сан. Үдшийн салхи биед чинь муу шүү.
Аи: Дулаан хувцасласан болохоор зүгээр дээ. Захирал санал болгоод энд ирсэн ч, сайхан газар юм аа! Бүрэнхий байхад ч одод маш тод харагдаж байна. Токиод ийм зүйл харж байгаагүй.
Гороу: Ийм хөдөө нутагт ирсэн чинь Токиод хүний нүдэнд өртөх нь элбэг болохоор уу?
Аи: Айн? Би өөрийнхөө ажлын талаар хэлсэн билүү?
Гороу: Урьд нь өвчтөн дунд минь чиний шүтэн бишрэгч байсан юм.
Аи: Энд бол эмч нар нь дандаа настай хүмүүс байх болохоор баригдахгүй гэж бодсон юм сан. Өөрийнхөө аураг ч нууж чадахгүй юм аа. Баларлаа, баларлаа!
Гороу: Өөртөө итгэлтэй байдал нь хөөрхөн юм. Чи айдол байхаа болих гэж байгаа юм уу?
Аи: Яагаад? Болихгүй ээ.
Гороу: Гэхдээ, тэгвэл...
Аи: Надад гэр бүл байхгүй. Гэр бүлтэй болохыг хүсдэг байсан юм. Би ихэр хүүхэд тээж байгаа биз дээ? Гарцаагүй хөл хөөртэй хөгжилтэй гэр бүл болох байх!
Гороу: Хүүхэд төрүүлсэн ч... айдол байхаа үргэлжлүүлнэ. Тэр чинь...
Аи: Тийм ээ, олон нийтэд зарлахгүй. Айдол бол төсөөлөл. Худал гэх шидээр гялтганадаг амьд биет. Худал хэлэх нь үлэмж их хайр юм! Ганц, хоёр хүүхдээ нууж чадаж байж л нэгдүгээр зэргийн айдол шүү дээ. Худал дээр худлыг нэмж, хэчнээн хэцүү зүйлс тохиолдсон ч тайзан дээр жаргалтай дүр эсгэж дуулах ажил! Гэхдээ аз жаргалтай гэдэг хэсэг нь жинхэнэ байхыг хүсэж байна. Хэн ч анзаарахыг хүсдэггүй ч бидэнд ч сэтгэл хөдлөл болон амьдрал гэж бий. Ээжийн хувьд аз жаргал, айдолын хувьд аз жаргал... энгийн үед аль нэгийг нь сонгож магадгүй ч... би хоёуланг нь хүсэж байна! Хошино Аи их шуналтай шүү!
Гороу: Аи гэх айдол миний бодсоноос илүү зоригтой, зальхай, хүчтэй. Үдшийн гялаан шиг л хурц байсан. Эвлэрчихлээ.
Аи: Айн?
Гороу: Эмч болон шүтэн бишрэгчийн хувьд ч санал нийлсэн. Хошино Аи би чамайг эх барина. Аюулгүйгээр эрүүл хүүхэд төрүүлнэ. Чиний аз жаргал тэр юм бол дагая. Учир нь чи хэнээс ч илүү айдол. Би хэнээс ч илүү чиний шүтэн бишрэгч. Тэгэхээр цаашид болох зүйл. Эхлээд манай эмнэлэгт хуурамч нэр ашиглая.
Аи: За.
Гороу: Чиний хувьд хийсвэр хийлгэх магадлал өндөр. Хүүхдийн чинь гавал том байвал, чам шиг биетэй хүний аарцаг хангалттай нээгдэхгүй байх магадлалтай.
Аи: Тийм үү?
Сайто: Хэвлийдээ шархтай болох нь ажилд нь нөлөөтэй... Эмч ээ, өөр арга байхгүй юу?
Гороу: Өвдөлтгүй төрүүлэх, төрөлт хөнгөрүүлэх...
Аи: Юу ч байсан болно оо. Би үнэхээр эрүүл.
Сайто: Аи...
Аи: Зүгээр дээ. Өөрөөрөө төрж чадна аа. Миний хүүхдүүд шүү дээ? Жижигхэн нүүртэй хөөрхөн байх нь гарцаагүй.
Сайто: Дахиад л дураараа аашлаад...
Гороу: Би эмч болсон нь энэ мөчийн төлөө байх. Илүү аюулгүйгээр баттай эх барих болно. Чиний гэр бүлийг би хамгаална. Үнэнийг хэлэхэд эвлэрэхэд хэцүү сэтгэл хөдлөлүүд байгаа ч. Тэрийгээ бүх чадлаараа нуусан. Худал ярих нь хайр. Нэг тийм гоё үгс шиг санагдуулж байгаа болохоор л од байх гайхалтай юм.
Бичиг: 40 долоо хоног
Бичиг: Хүүхэд төрөх өдөр
Аи: Эмч ээ, сайн хичээлээ. Гэхдээ залгахаар шууд ирээрэй?
Гороу: За, ойрхон амьдардаг юм чинь. Яахав би ирэхгүй байсан ч орлох эмч ирнэ.
Аи: Үгүй ээ, та байх хэрэгтэй.
Гороу: Тоглосон юм аа, дараа уулзъя.
Аи: За.
Гороу: Энэ дуусахаар Аитай холбогдсон холбоо минь байхгүй болж буцаад айдол болон шүтэн бишрэгч болно. Жаахан нууц талыг нь харсан ч. Түүний шулуухан зан харин ч таалагдсан. Түүний аз жаргалыг сэтгэлийнхээ гүнээс дэмж-
Нууцаар дагагч: Чи. Хошино Аигийн эмч үү?
Гороу: Тэр хуурамч нэр ашиглаж байгаа. Эмнэлэгт харсан байлаа ч олон нийтэд зарлагдаагүй түүний овгийг яаж мэдэж байгаа юм? Түүнтэй холбоотой хүн үү? Нэрийг чинь асууж болох уу? Хөөе! Арай нууцаар дагагч уу? Төрөх дөхсөн үед нь шүү... Новш! Ийм уулын замаар хүн гүйлгэж гэнэ... Хаашаа явчхав аа?! Аа, гайхлаа шүү. Гэнэт толгой эргээд эхэллээ шүү. Өө, миний утас. Арай Аи өвдөөд эхэлчхэв үү? Утас минь хаана байна аа? Харанхуй болохоор сайн харагдахгүй байна. Бас биеэ хөдөлгөж чадахгүй байна. Хурдан очих хэрэгтэй. Түүнд амласан шүү дээ. Эрүүл саруул төрөхөд нь тусална гэж. Хурдан босоод түүний хүүхдийг...
Сарина: Хэрвээ алдартны хүүхэд болж төрсөн бол гэж бодож үзээгүй юу? Царай төрх, холбоо сүлбээг төрсөн цагаасаа байсан бол гэж.
Эр 2: Одоо үхвэл айдолын хүүхэд болж төрөх байх...
Сарина: Дахин төрж чадвал...
Гороу: Нухацтай бодож байсан удаа байхгүй. Учир нь тийм биз дээ? Өөрт минь тийм зүйл болно гэж бодоогүй юм чинь.
Бичиг: Оши но Ко
Гороу: Над шиг хүн үхвэл там руу явна гэж бодож байсан. Гэхдээ... сэртэл диваажинд байсан.
Акүа/хүүхэд/: Энэ бол одоогийн би.
Аи: Сайн хүү шүү, Акүамарин.
Бичиг: Нэр: Хошино Акүамарин
Акүа/хүүхэд/: Ямартай ч их гайхалтай нэртэй болсон. Одоогийн би айдол Хошино Аигийн хүүгийн хувиар амьдарч байгаа. Яагаад гэж асуусан ч хариулж мэдэхгүй юм. Би ч бас бодит байдлыг хүлээж авах хүртлээ их удсан. Энэ дараа төрөл үү? Орчин үеийнхээр хэлбэл дараагийн амьдрал гэдэг нь үү? Яагаад өмнөх амьдралын минь дурсамж байгаа юм бол? Яг юунаас үүдэж? Эмч байсан болохоор... хэзээ нэг өдөр учрыг нь тайлах гэж байгаа. Гэхдээ... одоо бол энэ нялх хүүхдийн амьдралдаа хангалуун баймаар байна. Шүтдэг айдол минь намайг эрхлүүлэх энэ нөхцөл... нийгмээс болж ядарсан сэтгэлийг минь амрааж байна.
Аи: Очлоо!
Акүа/хүүхэд/: Аан, тийм. Энэ гэрт өөр нэг гишүүн бий.
Аи: Яасан бэ Рүби?
Акүа/хүүхэд/: Хошино Рүби. Миний ихэр болж төрсөн хүүхэд. Тэр намайг бодвол тийм ч сүрхий нэртэй биш. Одоо ч болов солихыг хүсэж байна.
Аи: Яасан бэ, Акүа?
Сайто: Наадах чинь Рүби биз дээ? Ийм байж ээж гэж үү?
Аи: Хүний царай, нэрийг тогтоохдоо муу юм чинь яалтай билээ. Өөдгүй байгаа биз? Япон эрчүүдийн ээж хүнийг гэх төсөөлөл нь хэтэрхий болохоор.
Сайто: Паспорт ч байхгүй юм байж олон улсын талаар дурсахаа боль! Тэгээд ч чи гадаад руу очиж үзээгүй биз дээ!?
Аи: Гэхдээ би авьяастай гэж бодсон хүмүүсийнхээ нэрийг цээжилдэг шүү Сато захирал аа.
Сайто: Ойрхон байлаа... намайг Сайто гэдэг новшийн айдол минь.
Бичиг: Ичиго продакшны захирал: Сайто Ичиго
Сайто: Ямартай ч айдол Аи өнөөдрөөс ажилдаа буцаж орно! Цаашдын үйл ажиллагааны талаар ярилцъя. Буцаж ирж байгаагийн эхний шат өнөөдрийн дууны нэвтрүүлэг. Шууд дамжуулалт ч гэлээ чадна биз дээ?
Аи: Мэдээж.
Сайто: Чамайг ажиллаж байхад хүүхдүүдийг чинь эхнэр минь харна.
Мияако: Аан...
Бичиг: Ичиго продакшны харьяа: Сайто Мияако
Аи: Эхнэр тань залуухан юм аа. Таны залуухан бүсгүйчүүдийг сонирхдогт бусад гишүүд минь дөлдөг шүү.
Сайто: Анх удаа сонсож байна. Болгоомжтой байя.
Аи: Тэднийг хамт аваад явж болохгүй юу?
Сайто: Мэдээж болохгүй! Сайтар сонс! Айдол чи 16 настай ганц бие ээж гэж нийгэмд мэдэгдвэл айдолын амьдрал чинь дуусна. Хариуцлага хүлээж миний агентлаг ч дуусна. Бүгд хамтдаа дампуурна! Бичиг цаасны ажил болон дэлгүүр хэсэхэд хүүхдээ дагуулж явахыг хориглоно! Шаардлагатай үед бидний хүүхдийг харж байгаа гэж хэлж байх.
Аи: Ээ! Ядаргаатай юм аа тэ, Рүби? Наадах чинь Акүа.
Акүа/хүүхэд/: Аи ээжийн хувьд нэлээн бүтэлгүй гэгдэх байх. Гэхдээ захирал болон эхнэр нь сайн тусалдаг. Яаж ийгээд болох л байх.
Сайто: Удахгүй бэлтгэл эхэлнэ. Хөдөлцгөөе.
Аи: За! Хөөх! Ойрхон байлаа. Захиралд хөхөө харуулах дөхлөө.
Сайто: Гадуур гарахдаа болгоомжтой байгаарай даа.
Акүа/хүүхэд/: Нэмэр алга! Энэ охин хэтэрхий болгоомжгүй юм!
Арын ажилчин 1: B-Комачи орж байна!
В-комачи бүгд: В-комачи байна! Тусалж дэмжиж байгаарай.
Хөтлөгч: За, найдлаа шүү.
Мияако: Хүүхэд асарч байсан туршлага байхгүй шүү дээ... Яагаад би гэж...?
Мэдээ: Өнөөдрөөс... буцаж ажилдаа орж байгаа Аи-сан!
Хөтлөгч: Зүгээр үү? Хоолоо идэж байгаа юу?
Аи: Тийм! Сайн идэж байгаа!
Акүа/хүүхэд/: Ашгүй дээ. Ажлаа сайн хийж байна.
Аи: Нээрэн тийм! Хоол гэснээс саяхан манай хүүхэд...
Хөтлөгч: "Манай хүүхэд"?
Аи: Биш ээ, манай муужгай! Амарч байхдаа тэжээж эхэлсэн юм!
Хөтлөгч: Өө...
Акүа/хүүхэд/: Үнэхээр нэмэргүй охин байх.
Аи: Гэнэт хачин зүйл хэлчихлээ...
Найруулагч 1: 30 секундийн дараа, камер солигдоно. Сайн тоглолт үзүүлнэ гэж найдаж байна!
Аи: За!
В-комачи бүгд: Тусалж дэмжээрэй!
Арын ажилчин 2: В-комачиг мэдэх үү?
Найруулагч 1: Мэдэхгүй. Сонирхохгүй байна.
Арын ажилчин 3: Бичлэгийг нь сонссон ч байдаг л нэг хамтлаг гэмээр. Гэхдээ ийм зүйлс алдартай болдог л доо.
Арын ажилчин 4: Тийм шүү.
Арын ажилчин 2: Үйлдвэрийн гэмээр айдолууд...
Арын ажилчин 5: Хүчээр ч болов магтах ёстой байтал яах юм?
Арын ажилчин 6: Үнэлэх зүйл нь төвийн охины царай л юм даа.
Арын ажилчин 3: Нэрийг нь сонсож байсан ч, сүүлийн хагас жил идэвхгүй байсан.
Арын ажилчин 4: Хаанаас оруулсан юм?
Арын ажилчин 3: Нэргүй газар биз.
Арын ажилчин 4: Ичиго продакшн гэж сонсож ч байгаагүй юм байна.
Арын ажилчин 3: Хөхийг нь харвал загвар өмсөгч хийлгэсэн ч болох байх.
Арын ажилчин 7: Тэр охиныг хоолонд урих уу? Продюсерын дуртай төрөл байна.
Сайто: Энэ ертөнцөд инээмсэглэлийн ард худал болон тооцоолол дүүрэн байдаг.
Бичиг: 10 секунд үлдлээ
Сайто: Нэвтрүүлэгт орж байхдаа алдаа гаргаж болохгүй. Ямар ч хүний шилдэг үзүүлбэрийг гаргахын төлөө арын албаны ажилчид ч худлаа ярина. Эрх мэдэлтэй хүмүүс ч адилхан. Сайн зүйл бүтээж байгаа юм шиг дүр эсгээд тоог л харна.
Арын ажилчин 8: 10 секунд үлдлээ. 8... 7, 6... 5 секунд..
Сайто: Бүгд хүрээд ирцгээ!
Арын ажилчин 8: 4! 3!
Сайто: Манай Аи жинхэнэ худалч!
Акүа/хүүхэд/: Тэр захирал ч галзуу юм аа... Аигийн талаар баригдвал бүгдийг нь алдах эрсдэлтэй байтал. Гэхдээ түүнийг хараад галзуурахгүй байхын аргагүй. Хэтэрхий хурц гэрлийн өмнө хүн зүгээр л шатаж орхино. Яг л галд татагдах дэнгийн эрвээхэйтэй адил. Далавчаа шатаж байгааг анзаарсан ч зогсож чадахгүй. Би ч бас адилхан. Ингээд Аиг ойроос харж чадаж байгаа даа баяртай байна. Намайг алсан хүнд талархмаар санагдаж байна. Хэрэв энэ дараа төрөл минь түүнийг гэх хүслийн минь бий болгосон гайхамшиг бол, байж болох л юм. Үнэндээ жирийн хүүхдүүдтэй болгомоор байсан ч. Өөр сонголт байхгүй. Ер бусын үзэгдлийг ялах аргагүй. Би өөрийнхөө замаар хөгжилдөх болно.
Рүби/хүүхэд/: Хүлээ! Аль хэдийн эхэлчхэж! Яагаад намайг сэрээгээгүй юм?! Бурхан минь, ээж үнэхээр хөөрхөн юм! Бүх үзэгчид 100 сая иен төлөх ёстой! Эргэлт нь үнэхээр гайхалтай! Хэт сайн болохоор бараг чөтгөр шиг! Баларлаа! Дөнгөж живэхээ сольсон байтал бараг шээх нь! Хөөрхөн, стайл сайны дээр дуулахдаа ч сайн! Манай ээж ч үнэхээр авьяастай юм аа! Бичлэгийг нь хурдхан үзэхгүй бол ч! Шууд дамжуулалтыг нь үзнэ гэж байхад яагаад сэрээгээгүй юм?! Энэ бие нойр ихтэй болохоор бие биедээ тусалъя л даа!
Акүа/хүүхэд/: Би олон удаа сэрээсэн шүү.
Рүби/хүүхэд/: Нээрэн үү?
Акүа/хүүхэд/: Энэ мал ч бас надтай адилхан хэн нэгний дараа төрөл. Тэрийг нэлээн эрт анзаарсан шүү.
Рүби/хүүхэд/: Юу?! Үхээч! Ээжийн авьяас болон хөөрхнийг нь мэдэхгүй сармагчин нар! Үзүүлбэрийг нь харахад тэс өөр түвшнийх байгаа биз дээ?! Илүү өндөрт тавих нь мэдээж биз дээ?! Угаасаа чи царай муутай авгай л биз! Өөрийгөө толинд харчхаад үүнийгээ бич, царай муут! Үнэхээр итгэхийн аргагүй юм! Чи Аиг мэдэх юм уу?!
Акүа/хүүхэд/: Тэр В-комачигийн Аи гэж хайгаад үзэн ядагчидтай нь тулаан хийж байсан.
Рүби/хүүхэд/: Наад царай, чадвараараа Аи шиг гоц айдолыг барах юм уу?!
Акүа/хүүхэд/: Чи надтай адилхан юм уу?
Рүби/хүүхэд/: Айн? Жаахан хүүхэд ярьчихлаа! Сэжгийн юм!
Акүа/хүүхэд/: Чи ч бас. Одоо ч бодогдох юм... Үнэндээ Аиг жирийн хүүхдүүдтэй болгомоор байсан юм сан.
Рүби/хүүхэд/: Бурхан минь! Нэг удаа бичээд авчихвал үүрд үзэж болно.
Акүа/хүүхэд/: Ийм хачин ихрүүд биш.
Нууцаар дагагч: Аи... Аи... Муу худалч. Хүүхэдтэй болж гэнэ! Яагаад? Яагаад...? Намайг хуурчээ!
Аи: Акүа. Өлсөж байна уу? Мөөм хөхөх үү? Айн? Хөхөхгүй юм уу? Акүа ч угжнаас уух дуртай юм аа? Сүрхий ууж байна шүү!
Акүа/хүүхэд/: Айдолын мөөмийг хөхөх нь том хүний хувьд шугам давсан хэрэг болох байх.
Аи: Очлоо! Дахиад хөхөх үү? Рүби ч мөөм хөхөх дуртай юм аа?
Акүа/хүүхэд/: Энэ муу...!
Сайто: Ажлын цаг боллоо.
Аи: За! Яваад ирье.
Мияако: Сайн яваарай!
Аи: Баяртай!
Рүби/хүүхэд/: Чи, жаахан биеэ барьж сураач? Яагаад? Охин нь болох би ээжийнхээ мөөмийг хөхөх нь байгалийн хууль. Надад олгогдсон мэдээжийн эрх.
Акүа/хүүхэд/: Ямартай ч асууя... Чи өмнөх амьдралдаа ч охин байсан уу?
Рүби/хүүхэд/: Тийм.
Акүа/хүүхэд/: Тэгвэл өршөөж болох юм.
Рүби/хүүхэд/: Отакүгийн атаархал сэжгийн юм! Яахав том болсон эрэгтэй мөөм хөхөн нь сэтгэл зүйн хувьд хэцүү байлгүй!
Акүа/хүүхэд/: Ашгүй дээ. Хүссэнээрээ мөөм хөхөж болох охин болж төрсөн минь. Миний сэтгэл зүйгээр бол наадах чинь ч болохгүй зүйл л дээ.
Рүби/хүүхэд/: Ээж хөөрхий юм... Өөрийнх нь хүүхэд өөрийнх нь отакү байгаа нь сэжгийн юм. Ээж хөөрхий юм. Би үүрд хамгаалах болно оо.
Акүа/хүүхэд/: Чи л илүү сэжгийн байна.
Рүби/хүүхэд/: Живэхээ солимоор байгаа болохоор цаашаа яв!
Акүа/хүүхэд/: За, за.
Мияако: Яагаад би ийм ажил...? Би захирлын эхнэр биш юм уу? Хөөрхөн хөвгүүдтэй ажиллаж чадна гэж бодоод түүнтэй гэрлэсэн байтал. Надад өгсөн ажил нь 16 настай айдолын хүүхдийг асрах?! Тэгээд бүр эцэг нь тодорхойгүй ганц бие ээж ч гэх шиг! Хэтэрхий бараан юм! Ер нь би хүүхэд асрагч хийх гэж гэрлээгүй!
Рүби/хүүхэд/: Юу? Ээжид үйлчлэхээс өөр аз жаргал байхгүй шд. Тэр галзуу юм биш үү?
Акүа/хүүхэд/: Үгүй ээ. Харин ч түүний хэлж байгаа нь үнэн.
Мияако: Ер нь энэ чинь асуудлаа нуун дарагдуулж байгаа хэрэг биз дээ? Тийм ээ! Сэтгүүлд үүнийг зарвал баян болох юм биш үү? Одоо хамаа алга. Хийгээд өгье л дөө!
Рүби/хүүхэд/: Баларлаа, яах вэ? Алчих уу?
Акүа/хүүхэд/: Боломжгүй. Биеийн харьцаа маш их.
Рүби/хүүхэд/: Би тоглож хэлсэн ч, чи арай жинхэнээсээ бодоо юу?
Акүа/хүүхэд/: Зүгээр орхивол аюултай гэдэг нь гарцаагүй... Гэхдээ...
Рүби/хүүхэд/: Яах юм бэ?! Тэр эх, хүүхдийн дэвтрийн зургийг дараад эхэллээ!
Акүа/хүүхэд/: Харин ч энэ боломж байх. Надад бодсон зүйл байна.
Мияако: Үүнийг заран мөнгөөрөө, дуртай хостоо бүтэн сарын турш авна.
Акүа/хүүхэд/: Өрөвдөлтэй охин минь... Чиний сэтгэлийн цангаа оргилуун дарсаар эдгэхгүй.
Мияако: Хэн бэ?!
Акүа/хүүхэд/: Би бурхны элч байна. Чиний болчимгүй үйлдлийг цаашид зүгээр харж чадахгүй нь.
Мияако: "Бурхны элч"? Хүлээ, хүүхэд ярьсан... Худлаа!
Акүа/хүүхэд/: Чиний мэдлэгээр бол хүүхдүүд ярьж чаддаггүй гэж үү? Надад итгэ.
Мияако: Үгүй ээ, хэдий бурхан гэж хэлсэн ч... би тийм зүйлд итгэдэггүй... Ойлголоо! Энэ нууц камер биз дээ? Аи-саны орж байгаа нэвтрүүлгийн менежерийг нь оролцуулж байгаа юм биш үү?! Байдаг л зүйл! Асуудалд орно шүү. Хаа нэгтээ камер байгаа биз дээ?
Акүа/хүүхэд/: Аргагүй л боломжгүй байжээ.
Мияако: Алив, алив, Рүби-чан, ширээн дээр гарч болохгүй--
Рүби/хүүхэд/: Хэл амаа мэд! Би бол Аматэрасүгийн хувилгаан.
Рүби: Та нарын хэлдгээр бол бурхан.
Мияако: "Бурхан"...
Рүби/хүүхэд/: Чи уруу таталтын бурхнаас болж, тэнгэрлэг тавилангаа хаях гэж байна.
Мияако: Тэнгэрлэг тавилан...?
Рүби/хүүхэд/: Хошино Аи бол урлагийн бурхнаас сонгогдсон охин. Бас түүний хүүхдүүд ч агуу тавиланг тээн төрсөн ихрүүд. Тэднийг халамжлах нь чиний тэнгэрлэг тавилан. Өөрийн чинь хийж буй үйлдэл бурхныг сөрсөн хэрэг. Энэ маягаараа тэнгэрийн гэсгээл хүртэх байлгүй.
Мияако: "Тэнгэрийн гэсгээл"?! Тэнгэрийн гэсгээл гэж юу юм бэ?! Тодорхой хэлбэл...! Тодорхойлж хэлбэл...
Акүа/хүүхэд/: Үхэл.
Рүби/хүүхэд/: Тийм, үхэл!
Мияако: Үгүй ээ! Үнэхээр тодорхой байна! Би яах юм бэ?
Рүби/хүүхэд/: Их энгийн. Ээж болон бидний нууцыг хамгаалах. Тэгээд тэднийг эрхлүүлж хэлсэн бүгдийг нь сонсож байх.
Акүа/хүүхэд/: "Бүгдийг нь"...
Рүби/хүүхэд/: Тэгвэл царайлаг залуутай дахин гэрлэх чинь мөрөөдөл биш болно шүү.
Мияако: Үнэхээр үү?! Хийе! Хүссэн бүхнээ хэлээрэй! Гутлыг чинь долоосон ч чадна!
Рүби/хүүхэд/: Тэгтлээ хэтрүүлэх хэрэггүй.
Мияако: Царайлаг залуутай дахин гэрлэнэ~
Рүби/хүүхэд/: Ингээд болсон болов уу?
Акүа/хүүхэд/: Угаасаа нялх хүүхдийн үйл хөдлөлд хязгаар бий. Ингээд гадаа гарч чадахаар боллоо.
Рүби/хүүхэд/: Тийм ээ!
Акүа/хүүхэд/: Гэхдээ л нэлээн муугүй жүжиглэлт байлаа шүү. Хаа нэгтээ жүжиглэж байсан юм уу?
Рүби/хүүхэд/: Үгүй ээ, анх удаагийнх.
Акүа/хүүхэд/: Анх удаа? Сургууль дээрээ урлагийн үзлэгт орж байгаагүй юм уу?
Рүби/хүүхэд/: Би жаахан хачирхалтай газарт өссөн юм...
Акүа/хүүхэд/: Хмм? Тэгвэл авьяаслаг юм. Ирээдүйд жүжигчин болох байх.
Рүби/хүүхэд/: Ирээдүй... Бодож байгаагүй юм байна.
Акүа/хүүхэд/: Би охин дүүтэй болсон. Айдол отакү гэх хачирхалтай охин. Гэхдээ л...
Сарина: Аи-чаны бүжиг гялалзсан үнэхээр харизмтай!
Гороу: Хмм...
Сарина: Аи-чанд хамгийн дуртай ч, танд ч бас адилхан гэмээр дуртай шүү!
Акүа/хүүхэд/: Аигийн талаар ярих охин... чамтай яг адилхан юм... Сарина-чан.
Рүби/хүүхэд/: Яасан? Намайг дуудсан уу?
Акүа/хүүхэд/: Уучил, сэрээчихсэн үү? Дуудаагүй ээ. Унтах гэж байгаа бол орон дээр унтаарай.
Рүби/хүүхэд/: Тийм дээ. Тийм байх боломжгүй... Сарина өмнөх амьдралын минь нэр.
Акүа/хүүхэд/: Аи айдолын ажилдаа буцаж ороод хэдэн сар өнгөрлөө. В-Комачигийн нэр хүнд өссөн удаа... бараг л байгаагүй.
Аи: Энэ сарын цалин 200 мянга... Хөөе, манай агентлаг цалин багатай юм. Саяхан гаргасан ганцаарчилсан альбом 3-т явж байсан биз дээ? Хэтэрхий их танаад байгаа юм биш үү?
Мияако: Одоо болсон хойно яагаа вэ? Үйлдвэрлэж борлуулж байдаг газраас ялгаатай нь манайх байдаг л нэг агентлаг. Цалин багатайг мэдэж байгаа биз дээ?
Аи: Хорвоог мөнгөн дээр тогтдог гэдгийг мэдсэн юм.
Мияако: Муухай зүйл анзаарч дээ.
Аи: Айдол байх хөгжилтэй, би ганцаараа бол одоогийнхоороо байсан ч хамаагүй л дээ. Гэхдээ энэ хүүхдүүдийг сайн сургуульд оруулж, боловсролтой болгомоор байна. Олон сонголттой амьдралтай болгохын тулд би илүү алдартай болж их мөнгө олох хэрэгтэй биз дээ? Одоогийнхоороо байвал тэднийг жаргалтай байлгаж чадахгүй. Зар сурталчилгаа, кинонд тоглох ажил ирэхгүй юм байх даа... Бас том агентлаг байвал...
Мияако: Эхлээд наад үнэтэй зайрмагаа идэхээ боль.
Аи: Бэлтгэлдээ явлаа. Сайн хүүхэд байгаарай?
Рүби/хүүхэд/: Хөөе, айдол сард саяыг олдоггүй юм уу?
Акүа/хүүхэд/: Юу гэж тийм байдаг юм.
Рүби/хүүхэд/: Тийм биш юм уу?!
Акүа/хүүхэд/: Дууны орлого, нэвтрүүлгийн мөнгөө бүх гишүүд хувааж авна. Бараа нь зарагдахгүй бол амьд тоглолт дорхноо алдагдалд орно. Тэгээд хувцсаа хувааж авна. Сард саяыг олох нь бараг боломжгүй.
Рүби/хүүхэд/: Юу вэ?! Хичээж байгаа хүн мөнгө олохгүй байх нь ертөнцийн төгсгөл шиг л байна! Мэдлээ! Бүх отакү нар элгээ Аид өгөөд тэрийг нь зарчихвал...
Акүа/хүүхэд/: Чиний бодол л ертөнцийн төгсгөл шиг байна... Цөмийн дайны дараа соёл иргэншил сүйрсний дараа гарч ирсэн шашны байгууллага шиг юм ярихаа боль. Дуулж, бүжиглэдэг их хөөрхөн... Хичээл болон, дууны бэлтгэл... Шөнө ч гэртээ бэлтгэл хийх маш их хичээдэг охин. В-комачи ч алдартай хамтлаг байтал... Хөөе, менежер! Яагаад манай Аид ажил орж ирэхгүй байгаа юм бэ?!
Рүби/хүүхэд/: Муу новшийн дарга өшөө зарахдаа сэтгэл гаргаач!
Мияако: Хэлэхэд ч амархан л даа... Айдол хамтлаг чинь эцэстээ хэдэн арван хүн нэгхэн ертөнцөд ажлаа булаацалдаж байгаа хэрэг. Бүгд нийлж арай гэж ажил олж байхад, Ганцаараа тэмцэх болбол зузаан ханатай шүү. Ганцаараа ажиллах гэж хамтлагаасаа гарсан ч, ажил олдохоо больж, Роппонгигийн цайны газарт цагийн ажил хийх болдог. Ярианы хань болж мөнгө олдог болсон өмнө нь айдол байсан хүмүүс зөндөө байдаг биз дээ?
Рүби/хүүхэд/: Тэрийг мэдэхгүй ч...
Акүа/хүүхэд/: Токио ч аймаар газар юм аа.
Мияако: Аигийн гайхалтайг би ч хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ тэр нь айдол гэх бөмбөрцөг доторх л зүйл. Урлагийн ертөнцөд бол, ганцаараа ч тэмцэж чадах онцгой зүйлгүй бол хэцүү байдаг юм. Ихийг олох ажил нь В-комачигийн хэн нэгэн биш... Аид зориулсан ажил байх ёстой. Айдолын хувьд 1-р зэргийнх байлаа гээд хангалтгүй.
В-комачин гишүүн 1: Аи-чан сэтгэл санаагаар унаа юу?
В-комачин гишүүн 2: Тэнхэрч байгаа болохоор хүчилж болохгүй шүү?
Аи: Тийм биш ээ, өдрийнхөө хоолыг идэж чадаагүй болохоор их өлссөн байна!
В-комачин гишүүн 1: Юу вэ?! Их иддэг болоо юу?! Саяны хэсгээ дахиад давтъя.
В-комачин гишүүн 2: За!
Аи: Сэтгэл санаа тааруу байна шүү... Юм хайя. Шархан дээр давс цацаж байна шүү...
Рүби/хүүхэд/: Гэнэтийн арга хэмжээ! Мини концерт! Сугалаагаар л үзэж болдог тоглолт! Ээжийг тайзан дээр гарахыг амьдаар нь анх удаа харах нь.
Мияако: Сонсож бай. Дагаад салахгүй байсан болохоор чинь авчирсан ч, үүнийг захиралд баригдвал би загнуулна шүү? Дэмжихгүй, гүйхгүй, ярихгүй! Угжаа хөхөөд чимээгүй сууж бай, за юу?
Акүа/хүүхэд/: Тийм шүү, Рүби. Олны нүдэнд өртөж л болохгүй шүү. Аитай ямар холбоотойгоо мэдэгдэх нь-
Рүби/хүүхэд/: Тэгж хэлэхгүй байсан ч... ээжийг гутарсан байхыг харсан биз дээ? Би ээжид санаа зовоод л ирсэн. Тоглох гэж ирээгүй.
Хөтлөгч: Өнөөдөр В-комачи хүрэлцэн ирсэн билээ!
Дэмжигчид: Тийм! Тийм! Тийм! Тийм! В-Комачи! Вүү-хү! В-Комачи! Вүү-хү!
Аи: Тэгж хэллээ ч гэсэн би мэргэжлийн. Наадхыг чинь ойлгохгүй байна. Хүнлэг бус зүйл хүссэн нь та нар шүү дээ. Толинд харж, судалгаа хийж, бусдын өмнө тохируулна. Инээмсэглэл харцны хөдөлгөөн. Бүхэлдээ тооцоолол.. Үргэлж хамгийн баярлуулах инээмсэглэлийг гаргадаг. Би худал хуурмагаар бүтээгдсэн.
Эр 3: Яадаг хүүхдүүд вэ?! Отакү бүжиг хийж байна!
Эр 4: Нялх хүүхдийнх гэмээргүй хөдөлгөөн байна!
Мияако: Юуны чинь санаа зовоод ирсэн бэ? Хэнээс ч илүү зугаацаж байгаа юм биш үү!?
Рүби/хүүхэд//Акүа/хүүхэд/: Өөрийн мэдэлгүй...!
В-комачин гишүүн 1: Хөөх... Тэр юу вэ...? Гайхалтай!
Аи: Миний хүүхдүүд өхөөрдөм юм!
Бичиг: Айдол хамтлагийн тоглолт дээр отакү бүжиг хийж буй ихрүүд айдолоос ч илүү гайхшруулав
Мияако: 210 мянган ретвит... Гоц авьяастай хүүхдүүд гэж дахин нийтлэгдээд 2 сая үзэлттэй байгаа. Хүүхдүүдийн бичлэг алдартай байдаг ч энэ арай л...
Сайто: Түр хүрээд ир.
Аи: Ойлголоо... Энэ гоё юм уу? Санаад авчихлаа шүү.
Акүа/хүүхэд/: Түүнээс хойш нэг жил болсон. Бид алхаж, ярьсан ч сэжиглэгдэхгүй том болж, дүү маань...
Рүби/хүүхэд/: Ээж! Ээж!
Аи: Хм?
Рүби/хүүхэд/: Намайг илээч!
Аи: За, за~
Акүа/хүүхэд/: Айдолыг "ээж" дуудаж эрхлэх шүтэн бишрэгчийг гайхалтайгаар дүрсэлж байгаа.
Рүби/хүүхэд/: Аа, диваажин шиг байна шүү.
Аи: Ийм хэцүү үгсийг хаанаас сурсан юм? Магадгүй...
Рүби/хүүхэд/: Тэр...
Акүа/хүүхэд/: Магадгүй Аи биднийг сэжиглэж...
Аи: ...аймаар гоц ухаантан уу?
Акүа/хүүхэд/: ...огтхон ч сэжиглэхгүй энх тайван өдрүүдийг өнгөрүүлж байна.
Аи: Ген байх нь!
Акүа/хүүхэд/: Загвар өмсөгч, радиогийн туслах... Аигийн ажил бага багаар нэмэгдэж, өнөөдөр түүний оргилыг харуулсан ажлын өдөр гэж болно.
Рүби/хүүхэд/: Ээжийн анхны телевизийн цуврал хөгжилтэй байна байх даа!
Аи: Жижигхэн дүр л дээ.
Мияако: Та хоёр сонсож бай. Зөрүүдлээд байсан болохоор чинь дагуулж явж байгаа ч, зураг авалтын талбайд Аи-саныг ээж гэж дуудаж болохгүй шүү? Миний хүүхдүүд гэж явахаа мартаж болохгүй шүү.
Акүа/хүүхэд/: За, за. Ээж ээ, ээж ээ намайг илээч.
Аи: Намайг ч бас ээж ээ!
Рүби/хүүхэд/: Ээж ээ, халаасны мөнгө өгөөч.
Аи: Ичиго продакшны Аи байна. Өнөөдөр тусалж дэмжээрэй.
Арын ажилчид: Найдлаа шүү!
Аи: Яасан бэ, найруулагч аа?
Тайши: Сүйдтэй зүйл биш ээ.
Рүби/хүүхэд/: Аймаар байна шүү, тэ?
Акүа/хүүхэд/: Тийм ээ, царай нь.
Тайши: Айн? Юун хүүхдүүд вэ?
Мияако: Аан, миний хүүхдүүд байгаа юм.
Тайши: Менежер нь хүүхэдтэйгээ зурав авалтын талбайд ирэх гэж... Ажлын хэв маягаа өөрчлөх гэдэг нь үү?
Мияако: Айн?
Тайши: Цаг үе ч өөр болж дээ. Зураг авалтын талбайд нохойгоо ч авчирдаг хүн байдаг юм хойно.
Охин 1: Асуудал болохгүй биз дээ?
Охин 2: Амттан ч байгаа шүү.
Охин 3: Баригдчихсан уу?
Охин 4: Миний хүүхдүүд их хүмүүжилтэй.
Охин 5: Дэглэм барьж байгаа.
Охин 6: Ихрүүд! Хөөрхөн юм!
Акүа/хүүхэд/: Энэ охин чинь загвар өмсөгч... Харин тэр хэтэрхий хөөрхөн жүжиглэлттэй гэгддэг шинэхэн жүжигчин. Өхөөрдөм царайлахаа боль. Бүтэхгүй нь. Бие тэсэхгүй нь.
Тайши: Хмм? Менежерийн жаал уу даа. Энд байх чинь хамаагүй ч. Уйлж зураг авалтад саад болбол хөөнө шүү.
Акүа/хүүхэд/: Үгүй ээ бид хүүхэд хэдий ч... тийм алдаа гаргахгүйгээр хичээх болно оо! Зураг авалтын талбайд чимээгүй байх нь хүн бүхний мэдэх дүрэм гэдгийг мэднэ ээ. Манай продакшны Аид ч цаашид тусалж байгаарай.
Тайши: Үнэхээр хэлэмгий хүүхэд юм аа! Наад үгсээ хаанаас сурсан юм?!
Акүа/хүүхэд/: Ютүбээс л байх...
Тайши: Ютүб ч гайхалтай юм аа! Цаг үе ч өөр болжээ! Хүүхэд жүжигчдийг их харж байсан ч, чам шиг нэгнийг анх удаа харж байна. Чи жүжиглэж үзэх үү?
Акүа/хүүхэд/: Үгүй ээ, жүжиглэх гэх мэт зүйл...
Тайши: Дэлгэцэд гаргавал сонирхолтой байх даа. Ямар нэг зүйлд ашигламаар хүүхэд байна. Энэ миний нэрийн хуудас. Агентлагт орох юм бол над руу залгаарай.
Акүа/хүүхэд/: Ажил өгөх бол надад биш Аид өгөхийг хүсье.
Тайши: Аан, тэр айдол... Царай сайтай болохоор азтай бол үлдэж чадах л байх.
Аи: Амттай харагдаж байна!
Акүа/хүүхэд/: Царай сайтай байдал аз хэрэгтэй гэж үү?
Тайши: Сонсож бай. 3 төрлийн жүжигчин байдаг юм. Тэднийг хар. Нэг нь од жүжигчин. Үзэгчдийг татах нь тэдний ажил. Зурагт хуудаст орох үүрэгтэй байдаг болохоор их цалин авдаг. Дараагийнх нь жинхэнэ авьяастан. Бүтээлийг илүү чанартай болгох үүрэгтэй. Брэндийг хариуцах нь тэдний ажил. Сүүлд нь шинэ жүжигчин. Тэднээс жүжиглэх чадвар шаардахгүй. Дэлгэцэд шинэ төрх авчирч л байвал төгс оноо. Дараагийн од болгох туршлага суулгах зорилго ч бий. Энэ салбарын хөрөнгө оруулалтыг татах үүрэгтэй гэж хэлж болох байх. Ерөнхийдөө бол тэнд байгаа шинэ жүжигчид бүгд хөрөнгө оруулалт татах үүрэгтэй. Үзэгчид татах уу, зураг авалтын талбайд татагдах уу, аль нь ч биш бол дараагийн шинэ хүнд байр сууриа алдана. Энэ талбарт байгаа бүх шинэ жүжигчдээс нэг нь л амжилтад хүрч чадвал том амжилт. Тийм л ертөнц шүү дээ. Амьд үлдэх нь 1-р зэрэглэлийнх.
Акүа/хүүхэд/: Хмм... Тэгвэл зүгээр юм байна. Аи айдолын хувьд 1-р зэрэглэл.
Тайши: Айдолын хувьд 1-р зэрэглэл байх нь хамаагүй шдээ.
Арын ажилчин 9: Найруулагч аа! Зураг авалт эхлэхэд бэлэн боллоо.
Тайши: За, эндээс харж байя.
Арын ажилчин 9: Бэлдээд...!
Аи: Юу яриад байгаа юм? Тоүма-күнээс асуугаад өгөх үү?
Жүжигчин 1: Хөөе! Тэгэх хэрэггүй шүү!
Аи: Гэхдээ та хоёр үргэлж хамт байдаг биз дээ?
Тайши: Жүжиг нь энгийн ч, харц булаах чадвартай юм.
Акүа/хүүхэд/: Тийм байгаа биз? Түрүүн ярьж байсан юм.
Аи: Тайзан дээр бүх өнцгөөс хүмүүст хөөрхөн харагдах хэрэгтэй ч, энд бол ганцхан... камерт л хөөрхөн гарахад болно. Клиптэй адилхан бол харин ч хамгийн сайн чаддаг зүйл. Чадлаа! Би чамайг дэмжинэ ээ!
Тайши: Клип шиг бодсон юм уу? Цаг үе ч өөр болж дээ.
Акүа/хүүхэд/: Юу?! Үнэхээр сайн болсон болохоор заавал үзээрэй! Хүсвэл би DVD-г нь зээлнэ шүү!
Тайши: Дуу чинь чанга байна.
Охин 7: Одоохондоо эрт байна. Өрсөлдөөн хэзээд ч оройтохгүй.
Рүби/хүүхэд/: Ээжийн жүжиглэж байгааг харахаас тэсэж чадахгүй нь!
Аи: Нэлээн их хэсгийн зураг авалтад орсон.
Акүа/хүүхэд/: Эцэст нь эхэллээ.
Рүби/хүүхэд/: Эхэлж байна!
Жүжигчин 1: Сэтгэл санаа чинь тааруу байгаа юм уу?
Жүжигчин 2: Үгүй ээ.
Жүжигчин 1: Би ямар нэг буруу зүйл хийгээ юу?
Жүжигчин 2: Үгүй гээд байхад!
Рүби/хүүхэд/: Энэ хэсэг байна!
Жүжигчин 1: Яачихсан юм бэ?
Рүби/хүүхэд/: Ээж байна!
Аи: Өглөөний мэнд.
Акүа/хүүхэд/: Илүү томруулаач!
Жүжигчин 1: Өглөөний мэнд.
Аи: Айн? Ямар нэг зүйл болоо юу?
Жүжигчин 1: Хүлээ! Тоүма!
Жүжигчин 2: Чи... яагаад энд байгаа юм? Ийм болохоор л бид уулзаж болохгүй байсан юм.
Жүжүигчин 1: Тэр чинь юу гэсэн үг вэ?
Рүби/хүүхэд/: Юу?! Ингээд л болоо юу?!
Акүа/хүүхэд/: Зүгээр л гараад өнгөрлөө шдээ?!
Рүби/хүүхэд/: Хэтэрхий их хасчхаж!
Аи: Би муу жүжиглэсэн юм байх даа...
Рүби/хүүхэд/: Тийм биш ээ.
Тайши: За?
Акүа/хүүхэд/: Хөөе, найруулагч аа юу болоод байгаа юм?!
Тайши: Өө, эрт өссөн жаал.
Акүа/хүүхэд/: Аи бараг гарсангүй шдээ!
Тайши: Аан, тэр үү... Сайн тоглосон байтал харамсалтай байна.
Акүа/хүүхэд/: Тэгвэл яагаад гараагүй юм?!
Тайши: Гол дүрийн жүжигчнийг агентлаг нь "хэтэрхий хөөрхөн жүжиглэлттэй" гэж сурталчилдаг юм. Тийм байтал нэг дүрс дотор түүнээс илүү хөөрхөн охин байвал яах юм? Дүрсийн стратегийн хувьд асуудалтай биз дээ? Аи тэр дүрс дээр хэтэрхий хөөрхөн байсан. Тэгээд дээрээс ирсэн тушаалаар түүний хэсгийг хасахаар болсон.
Акүа/хүүхэд/: Юу гэсэн үг юм?
Тайши: Оролцох хугацаа компани хоорондын хүчний харилцаагаар шийдэгдэх нь их болохоор... осол гэж бодоод хүлээн зөвшөөр.
Акүа/хүүхэд/: Яаж хүлээн зөвшөөрөх юм.
Тайши: Энэ салбарт ажиллахыг мөрөөдөж болох ч, энэ салбараас мөрөөдөл хайх хэрэггүй. Эндэх урлагийн биш бизнесийн ертөнц. Гэхдээ чиний нөхцөл байдлыг ойлгож байгаа болохоор, харамсаж байна аа.
Рүби/хүүхэд/: Та үнэхээр хичээсэн байтал!
Тайши: Оронд нь гэж хэлэхгүй ч, Аид ажлын санал тавимаар байна.
Аи: Тийм дээ.
Тайши: Кинонд тоглох ажил. Гомдоллохгүй биз дээ?
Акүа/хүүхэд/: Үнэхээр үү?!
Тайши: Гэхдээ... чи ч бас тоглох нөхцөлтэй Сайн сонс, эрт өссөн жаал аа. Японд жүжигчид сонгох ажлыг дээр байдаг хүмүүс түрүүлээд шийдчихсэн байдаг. Төсөв ихтэй байх тусам бүтэлгүйтэж болохгүй. Баттай үзэгчид татах жүжигчдийг тоглуулахын төлөө, удирдлагууд хоорондоо маргаантай байдаг. Жүжигчдийг сонгох эрхтэй нь цөөхөн байдаг үнэхээр алдартай найруулагч эсвэл үнэхээр бага төсвөөр бүтэж байгаа киноны найруулагч нар л байдаг. Би аль нь юм шиг байна?
Акүа/хүүхэд/: Үнэхээр алдартай-
Тайши: За, буруу. Эндэх бага төсвөөр бүтэж байгаа киноны зураг авалтын талбай.
Мияако: Найруулагч аа, өнөөдөр Акүаг найдлаа шүү.
Тайши: Үгүй дээ, нөгөө ярьсан зүйлийг зохицуулсан биз дээ?
Мияако: Ямартай ч, Акүа энэ сараас Ичиго продакшнд харьяалагддаг гэгдэж байгаа.
Тайши: Агентлагт байдаг хүүхэд жүжигчин ашиглахгүй бол загнуулна.
Акүа/хүүхэд/: Жүжиглэх тал дээр бол манай дүү илүү сайн байх.
Тайши: Үгүй ээ, чи байх ёстой. Чамайг тоглуулж байгаагийн хариуд Аиг тоглуулна. Үүнийг энэ ертөнцөд "Бартер хийх" гэдэг юм. Наад захын юм болохоор санаж ав.
Мияако: Аи-сан хүүгийнхээ бартер гэнэ ээ? Тэр аймаар царайтай найруулагчид чи их таалагджээ. Яг юу хийхээрээ ийм болдог билээ?
Акүа/хүүхэд/: Сүйдтэй зүйл биш ээ. Хөгшин хүмүүс жаахан хүүхдийн бүдүүлэг харьцаанд дуртай байдаг болохоор, албаар хүндэтгэлгүй харьцсан төдий.
Мияако: Үнэхээр муу хүүхэд юм...
Акүа/хүүхэд/: Миний ажил хөгшин хүмүүстэй их харьцдаг байсан болохоор хэрхэн харьцахыг сайн мэднэ. Тэр хачин чадвар энэ амьдралд минь хэрэг болох гэж...
Рүби/хүүхэд/: Ээж ээ! Ээж ээ! Ээж дээр очмоор байна! Яагаад ээж байхгүй байгаа юм бэ?
Акүа/хүүхэд/: Аитай бид хоёр өөр өдөр зураг авалттай.
Рүби/хүүхэд/: Хурдан ээжтэй уулзаад мөөм хөхмөөр байна! Ээжид эрхэлмээр байна!
Акүа/хүүхэд/: Ийм том болчхоод ичдэггүй юм байх даа? Дотроо хэдэн настайг нь мэдэхгүй ч гэлээ...
Арима: Эндэх бол мэргэжлийн хүмүүсийн байдаг газар! Тоглох гэж ирсэн юм бол харь!
Акүа/хүүхэд/: Нөгөө...
Арима: Арима Кана, энэ киноны жүжигчин.
Рүби/хүүхэд/: Энэ охин чинь...? Юу билээ? Хүнсний сод долоодог гоц авьяастай хүүхэд жүжигчин.
Арима: 10 секундэд уйлдаг гоц авьяастай хүүхэд жүжигчин! Цуврал дээрх уйлсан жүжиглэлт минь гайхалтай гэж бүгд хэлдэг юм! Мэдээж би гайхалтай!
Рүби/хүүхэд/: Би энэ охинд дуртай биш. Хиймэл юм шиг санагдаад тэвчиж чаддаггүй юм.
Акүа/хүүхэд/: Хааяа хүүхэд жүжигчдийг хатуу шүүмжилдэг хүмүүс байх юм аа... яг чам шиг.
Арима: Чамайг мэднэ! Чи арын хаалгаар орсон байх аа? Зохиолоо уншиж байхад чи болон айдолын хэсэг байгаагүй байтал... найруулагч хүчээр оруулсан гэж ээж хэлсэн юм! Тэгж болохгүй биз дээ?!
Акүа/хүүхэд/: Тийм биш...
Арима: Саяхан найруулагчийн найруулсан цувралыг үзсэн ч тэр айдол огт гараагүй шдээ. Угаасаа хасахгүй бол болохгүй хэмжээний муу жүжиглээ биз. Хүнд бялдуучлахдаа л сайн бололтой байсан! Дууны найруулагч аа, миний цүнхийг барьчих.
Дууны найруулагч: Түр хүлээгээрэй...
Рүби/хүүхэд/: Ах аа...
Акүа/хүүхэд/: Мэдэж байна, тэр жаахан хүүхэд... Алахгүй ээ. Киноны зохиолыг товчилж хэлбэл өөрийнхөө гадаад төрхөд итгэлгүй охин уулын гүнд байрлах сэжигтэй эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орж байгаа тухай.
Тайши: Зураг авалтаа эхэлье!
Арын ажилчид: Мэдлээ!
Акүа/хүүхэд/: Бид бол тэр тосгоны үүдэнд таарах эвгүй мэдрэмж төрүүлэх хүүхдүүд.
Арима: Тавтай морил, үйлчлүүлэгч ээ. Угтан авч байна... Хүссэнээрээ байж байгаад яваарай.
Жүжигчин 3: Айн? Та нар угтаж авч байгаа юм уу?
Акүа/хүүхэд/: Аргагүй л гоц авьяастай хүүхэд жүжигчин. Сайн юм.
Арима: Хүүхэд байгаа нь сонин байна уу?
Акүа/хүүхэд/: Би адилхан зүйл хийлээ ч чадварын ялгаанаасаа болоод илт даруулах биз. Анхлан суралцагч байсан ч тэр зэргийг мэднэ. Тэгвэл, яах вэ? Энгийнээр бодвол эвгүй хүүхэд шиг байхад л болно... Гэхдээ та надаас тэрийг хүсээгүй биз дээ? Найруулагчийн хүссэн жүжиглэлт... Энэ тосгонд ганцхан дэн буудал бий. Очиж өрөөгөө авчхаад тосгоноор явж үзээрэй. Энэ хэсгийг яарч нэмсэн... Миний талаар мэддэг болоод найруулагч шинээр нэмсэн юм. Түүний хүслийг гүйцэлдүүлэхийн тулд жүжиглэхгүй байхад болно. Түүний хүссэн зүйлийг харуулахад л болно. Хэлээгүй хэдий ч түүний хүсэж байгаа зүйл нь...
Тайши: Жүжиглэхгүй байсан ч, чи хангалттай дотор арзаймаар.
Акүа/хүүхэд/: Тэгвэл, таныг замчилъя.
Тайши: Зогс! Боллоо!
Туслах найруулагч: Сайн болж шүү.
Рүби/хүүхэд/: Байнга байдаг л ах байсан биз дээ?
Жүжигчин 3: Гайхалтай! Эгчийнх нь шар үс босчихлоо.
Акүа/хүүхэд/: Тийм үү? Ашгүй дээ.
Арима: Сайн биш.
Тайши: Наад камер аа холдуулаарай! Дараагийн хэсгийг авъя.
Арин ажилчин 10: Мэдлээ!
Арима: Найруулагч аа, дахиад авъя.
Тайши: Айн? Ямар ч асуудал байгаагүй болохоор зүгээр.
Арима: Том асуудал байна! Саяны би... тэр хүүхдээс хамаагүй муу байсан. Тэсэж чадахгүй нь! Дахиад нэг авчих! Гуйж байна! Дараагийн удаа илүү сайн байна! Дахиад нэг!
Дууны найруулагч: Кана-чан!
Арима: Гуйж байна!
Тайши: Эрт өссөн жаал аа. Жүжигчинд хамгийн чухал зүйл юу гэж бодож байна?
Акүа/хүүхэд/: Чадвар эсвэл мэдрэмж үү? Хийх хүсэл болон хичээл зүтгэл үү?
Тайши: Тэр ч бас чухал л даа. Гэхдээ эцэстээ харилцааны чадвар. Бусад жүжигчид болон ажилчдад үзэг ядагдаж эхэлбэл дорхноо ажилгүй болно. Жаахан байсан ч том толгойлж эхлэх юм бол ирээдүй байхгүй.
Акүа/хүүхэд/: Тэр охинд тэрийг мэдрүүлэх гэсэн юм уу?
Тайши: Тийм сүртэй зүйл бодоогүй ч гэсэн. Ийм зүйлийг ч тэжээл гэдэг юм. Чиний жүжиглэлт миний төсөөллийг хангалттай давсан.
Акүа/хүүхэд/: Тэр хүүхэд илүү гайхалтай байсан. Би байнга хийдэг зүйлээ л хийсэн.
Тайши: Гэхдээ тэгээд өг гэж би нэг ч удаа хэлээгүй. Бусдын юу бодож байгааг унших чадвар ч өөр нэг харилцааны чадвар. Мэдээж хэрэг найруулагчийн хүслийг ойлгон жүжиглэх нь жүжигчний үүрэг. Гэхдээ үг болгон хэлээгүй хүслийг нь хүртэл ойлгох нь чухал зүйл. Найруулагчдын толгой дотор бодитой төсөөлөл байдаг. Чи гайхалтай жүжиглэлтээс илүү тухайн нөхцөлдөө төгс таарсан жүжиглэлт гаргадаг жүжигчин болоорой.
Акүа/хүүхэд/: Би жүжигчин болохгүй... Ингээд би энэ салбарт хөл тавьсан юм.
Арима: Ямартай ч тайзны нэртэй юм байна. "Акүа." Санаад авчихъя. Дараагийн удаа, ялагдахгүй дээ.
Акүа/хүүхэд/: Аигийн хүүхэд болж төрснөөс хойш 3 жил өнгөрлөө. Найруулагчийн найруулсан кино нэлээдгүй алдартай болж, хэд хэдэн шагнал гардуулах ёслолд найруулагчийн шагналд нэр дэвшсэн. Одоо бодоход миний жүжиглэлт нэлээдгүй сайн байсан. Гэхдээ... Тэр киноны бүх нэр хүндийг Аи авсан. Тэр хөшүүрэг болсон эсэхийг мэдэхгүй ч ажил их орж ирсэн. Одоо Аиг нэг өгүүлбэрээр илэрхийлэх бол. Өсөж яваа айдол алдартан гэх байх. Аи удахгүй 20 хүрнэ. Одоохондоо бидний оршихуй нийтэд ил бололгүй өдөр тутмыг өнгөрөөж байна. Бас... миний цогцос хараахан олдоогүй байгаа.
Аи: Өнөөдөр ч бас хөөрхөн байна! Үнэхээр хөөрхөн!
Рүби/хүүхэд/: Яахав та илүү хөөрхөн л дөө.
Акүа/хүүхэд/: Юундаа өрсөлдөөд байгаа юм? Бид цэцэрлэгт орсон. Нээрэн чи өмнөх амьдралдаа юу хийж байсан юм? Доторх хүн чинь хэдэн настай юм?
Рүби/хүүхэд/: Тэр байна шдээ... Хэрвээ би нас залуу байсан бол...
Акүа/хүүхэд/: Юу вэ? Яахын аргагүй хүүхэд байжээ. Цаашид миний хэлснийг сайтар сонсоорой, жаахан хүүхдээ.
Рүби/хүүхэд/: Би том эмэгтэй байсан?! Эмэгтэй хүний насыг асууж байдаг бүдүүлэг хүүхэд байна шүү! Бас өмнөх амьдрал ямар хамаатай байна?! Шиншлэхээ боль!
Акүа/хүүхэд/: Яахав тэр ч тийм дээ. Өмнөх амьдралаа бодох тусам сэтгэл гутралд орчих юм... Надад тэр хэрээр одоогийн амьдрал минь таалагдаж байгаа. Тэр өдрүүдтэй харьцуулах юм бол, идэж, унтаж, зав гарахаараа ном уншаад сууж болно. Хамаагүй амар амьдрал. Гэхдээ л тэр яаж ингэж жинхэнээсээ тоглодог байна аа...
Цэцэрлэгийн багш 1: Айн? Цэцэрлэгийн хүүхэд, Кёогокү Нацүхикогийн зохиолыг уншиж байна...
Цэцэрлэгийн багш 2: Манайхаан, бүжгийн бэлтгэлийн цаг боллоо. Дараа бүжиглэж байгааг чинь гэр бүл чинь харах гэж ирэх болохоор... хичээж бэлтгэлээ хийцгээе!
Хүүхдүүд: За!
Рүби/хүүхэд/: Үгүй! Би хийхгүй!
Цэцэрлэгийн багш 2: Рүби-чан?!
Акүа/хүүхэд/: Яагаад зугтсан юм бэ?
Рүби/хүүхэд/: Би бүжиглэхдээ муу. Ер нь бүжиглэж үзээгүй.
Акүа/хүүхэд/: Айн? Үргэлж өрөөндөө түгжээтэй тоглодог байсан юм уу? Орчин үеийн хүүхдийг дээ...
Рүби/хүүхэд/: Угаасаа гэртээ бүгж байгаатай төстэй байсан. Хэдэн удаа оролдсон ч чадаагүй. Бэлтгэл хийж чадах юм шиг санагдахгүй байна.
Акүа/хүүхэд/: Өдийг хүртэлхийг чинь мэдэхгүй ч. Ингэж болох юм уу? Чиний амьдрал цаашид удаан үргэлжилнэ шүү.
Аи: Өө? Бүжгийн бэлтгэл үү? Тэгвэл ээж нь ч бас хамт бэлдэх үү? Дараагийн концерт дээрээ хуучин дуугаа дуулах болохоор бэлдэх хэрэгтэй.
Рүби/хүүхэд/: Ээж ээ, сая жаахан хачин байлаа!
Аи: Айн?
Рүби/хүүхэд/: Бүдоканд байхдаа гар чинь илүү өндөрт байсан.
Аи: Айн? Арай миний тоглолтын бичлэгийг үзсэн юм уу? Сайн санаж байна шүү!
Рүби/хүүхэд/: Мэдээж. Таны тоглолтын бичлэгийг хэдэн зуу, хэдэн мянган удаа үзсэн. Бүх хөдөлгөөнийг нь санаж байна.
Аи: Ямар байсан билээ?
Рүби/хүүхэд/: Энэ хэсэг дээрээ илүү-
Аи: Зүгээр үү?
Рүби/хүүхэд/: Тийм.
Аи: Чи алхахдаа унах бэлтгэлээ хийж байгаа юм шиг л байх юм.
Сарина: Учир нь... үргэлж унадаг тул... байрлал авахгүй бол бэртдэг юм.
Аи: Унахаас айх юм бол өшөө унасаар байх болно шүү. Илүү өөртөө итгэлтэй босож бай. Зүгээр дээ. Ээждээ итгэ, за?
Сарина: Миний амьдралын ихэнх нь эмнэлгийн өрөөнд өнгөрсөн. Бие минь алхаж чадахгүй, ихэнхдээ хөдөлгөөнгүй хэвтдэг. Орон дотроо байнга ээжийн догь хөдөлгөөнийг... биширсээр... тархиндаа сийлсээр байсан. Тэр бүх гэрэл... судсанд минь сийлэгдсэн. Миний гэрэл...
Рүби/хүүхэд/: Тэгж хөдөлж чаддаг бол...
Сарина: Яг тэгж эрх чөлөөтэйгөөр...
Рүби/хүүхэд/: Өшөө!
Сарина: Өшөө хөдөл!
Рүби/хүүхэд/: Миний бие! Аа, би ч бас бүжиглэж чадаж байна!
Акүа/хүүхэд/: Энэ охин... зөвхөн сайн жүжиглэдэггүй байсан юм уу? Бүжиглэх мэдрэмж... бас ээжээсээ өвлөсөн хөөрхөн царай. Аймаар зүйл төсөөлчихлөө.
Аи: Яагаад ч юм, салсан залуутайгаа холбоо барьж үзсэн юм. Хөөе, хүүхдүүд их том болчихсон. Нэг уулзаж үзэхгүй юм уу? Буцаж нийлэх тухай ярих гээгүй байна. Холбоо барих болсон шалтгаан минь хүүхдүүдийнхээ яриаг сэм сонссоноос болсон юм.
Акүа/хүүхэд/: Аль болох бодохгүй байхыг хичээдэг ч... бидний аав яг хэн юм бол? Бодох төдийд л сэтгэлийн дарамтад орчихлоо.
Рүби/хүүхэд/: Тэнэг гэдэг нь. Тиймхэн зүйлээс болж гутраад байгаа юм уу? Онгон байхдаа төрүүлсэн нь ойлгомжтой биз дээ? Анхнаасаа эрэгтэйтэй байгаагүй.
Аи: Сонин дүгнэлтэд хүрсэн байсан болохоор, "энэ ч баларчээ" гэж бодсон юм. Манай хүүхдүүд их ухаалаг. Бидний нөхцөл байдлыг ойлгох болно оо. За, шинэ хаяг минь...
Охин 8: Аи байна!
Охин 8: Зургийг нь даръя!
Охин 9: Чи үнэхээр Аид дуртай юм аа?
Аи: Ажил минь сайн яваа. Дагагчид минь сая давсан. Дэлхий намайг харж байна.
Сайто: Архи амттай байна шүү! Хөөе, баярын архи! Уу, уу!
Аи: Хөөх, Морийзо байна!
Мияако: Болохгүй шүү. Аи-сан ирэх долоо хоногт 20 хүрнэ. Дахиад жаахан тэс.
Сайто: Аан нээрэн тийм шдээ!
Мэдээ: В-комачигийн Аи-саны тоглосон драмын үзэлт 14,2% давлаа.
Сайто: Аигийн тоглосон драмын үзэлтийн хувь ч өссөөр байгаа! В-комачигийн ажил ч ихэссэн! Ирэх долоо хоногт эцэст нь Токиогийн цэнгэлдэхэд тоглох болно!
Аи: Сайхан ааштай байна шүү.
Мияако: Захирал, өөрийнх нь өсгөсөн айдолын Токиогийн цэнгэлдэхэд тоглолт хийхийг харах нь мөрөөдөл нь байсан. Компанийн бүх ажилчдын мөрөөдөл л дөө.
Аи: Токиогийн цэнгэлдэх тийм гайхалтай юм уу?
Мияако: Бусад газраас шал өөр. Мэргэжлийн компаниар дамжуулахгүй бол цаг авах ч боломжгүй. Олон хүнд зааварчилж чадах ажилчидтай гэх баталгаа... Токио цэнгэлдэхэд тоглолт хийхэд тохирох уран бүтээлч эсэхийг нь хатуу шалгадаг. Үлэмж их цаг болон ажилчдын хичээл зүтгэл хэрэгтэй. Мөнгөтэй байлаа гээд тоглолт хийчихдэг газар биш. Сонгогдсон хүмүүсийн л авирч болдог тайз. Токиогийн цэнгэлдэх бүгдийн минь мөрөөдөл.
Аи: Аан... Би алдартай болоход бүгд баярладаг. Тиймээс л би ч бас баяртай байдаг.
Сайто: Чухал үе шүү! Асуудал тарихгүй байгаарай! Аавтай нь уулзах талаар бодож болохгүй шүү, за юу?
Аи: Мэдээж. Би бол худалч. Бодохоосоо ч өмнө хариулчихдаг. Өөрөө ч юун худал, юун чин сэтгэл болохыг мэдэхгүй.
Рүби/хүүхэд/: Ээж ээ, намайг илээч.
Аи: За, за~ Би эртнээс л ямар нэг зүйлийг хайрлахдаа муу байсан. Намайг жаргалтай болгох гэж хичээхгүй байсан ч болно. Ийм өөрийгөө айдол болоход тохирохгүй гэж бодож байлаа. Чи миний хажууд байхад л... "Урилга" гэхээр нь гайхсан чинь... Айдол? Би юу? Инээдтэй юм аа!
Сайто: Одоо манай агентлагийн дунд сургуулийн охид хамтлаг байгуулах гэж байгаа юм. Чамайг тэдний төл болж чадна гэж бодож байна.
Аи: Сонирхохгүй байна аа.
Сайто: Үгүй ээ, чи төгс тохирно. Баталж байна.
Аи: Больсон нь дээр байх. Би асрамжийн газрынх. Эх дээрээ өсөж байсан ч, бага байхад ээж минь хулгайн хэргээр баригдсан. Тэгээд асрамжийн газарт очсон. Гэхдээ ээж минь шоронгоос гарсан ч намайг авахаар ирээгүй. Жаахан айлгачихвал явчихна гэж бодсон. Яахав болно л доо. Цохиулахдаа асрамжийн газрын хүүхдүүд дассан. Хүний хайрлаж эсвэл хайрлуулж байсан дурсамж байхгүй. Тийм хүн айдол болж чадахгүй биз дээ? Миний төсөөлсөн айдол бол... инээмсэглэлээрээ бүгдэд нь инээмсэглэл бэлэглэдэг цагаахан оршихуй. Худалч, хүнд дургүй надаас эсрэг хүн. Ийм би шүтэн бишрэгчдээ хайрлаж чадахгүй. Тэд ч намайг хайрлахгүй биз.
Сайто: Болох юм биш үү? Угаасаа энгийн хүнд тохирох ажил биш. Ийм түүх чинь ч туршлага болно.
Аи: Г-Гэхдээ... Айдолууд "бүгдэд нь хайртай шүү" гэж хэлдэг шд. Би тэгж хэлбэл худал-
Сайто: Худлаа ярихад болно. Харин ч үзэгчид цэвэрхэн худлыг хүсдэг. Худлаа ярих нь ч авьяас шүү. Болно шүү дээ. Худлаа ярьсаар бай!
Аи: Болох юм уу? Худлаа байсан ч... "хайртай шүү" гэж хэлж болох юм уу?
Сайто: Үнэндээ чи ч бас хүнийг хайрлахыг хүсдэг юм биш үү? Яаж гэдгийг нь мэдэхгүй төдий. Зөв хүнээ олоогүй байгаа л төдий. Хөөрхнөөр дуулж, бүжиглэж байвал шүтэн бишрэгчид дээ хайраа илэрхийлж байгаа хэрэг. Айдол болбол "хайртай шүү" гэдэг үг дууны үгс дунд зөндөө орсон байгаа. Бас "бүгдэд нь хайртай шүү" гэж хэлж байхад худал үнэн болж магадгүй.
Аи: "Худал үнэн болох." Тэрийг сонсоод айдол болохоор шийдсэн. Би хэн нэгнийг хайрламаар байна. Хайрлах биет хүссэн. Айдол болох юм бол шүтэн бишрэгчдээ хайрлаж чадна гэж бодсон. Чин сэтгэлээсээ "хайртай шүү" гэж хэлэхийг хүссэн дээ, "хайртай шүү" гэж худал хэлсээр ирсэн. Эх болох юм бол хүүхдээ хайрлаж чадна гэж бодсон. Би одоохондоо хүүхдүүддээ хайртай шүү гэж хэлж байгаагүй. Тэр үгийн амнаасаа унагах үедээ худлаа гэдгийг нь анзаарвал... Тэгж бодохоор өөрөөсөө айдаг. Тиймээс би өнөөдөр ч худлаа ярина... худал хуурмаг үнэн болох байх гэж итгэж. Түүний төлөөс минь хэзээ нэг өдөр ирсэн ч. Захирал юм байх даа? Очлоо!
Нууцаар дагагч: Токиогийн цэнгэлдэхэд тоглолт хийх болсонд баяр хүргэе. Ихрүүд чинь сайн байгаа юу? Өвдөж байна уу?!
Акүа/хүүхэд/: Аи!
Нууцаар дагагч: Би илүү өвдсөн! Шаналж байсан! Айдол юм байж хүүхэдтэй болж гэнэ! Шүтэн бишрэгчдээсээ урвасан бузар эм.
Акүа/хүүхэд/: Аи! Аи!
Нууцаар дагагч: Шүтэн бишрэгчдээ дорд үзсэн! Араар минь биднийг муулж байсан биз! Муу худалч! "Хайртай!" "Хайртай!" гэж биднийг урхидчихаад. Бүгд худал байсан!
Аи: Би анхнаасаа хариуцлагагүй байсан... Цэвэр ариун биш, шударга бус, бохир. Хүнийг хайрлах гэдэг үгийг ч мэдэхгүй... Тиймээс оронд нь... бүх хүнийг баярлуулах цэвэрхэн худлаа ярьсаар ирсэн. Хэзээ нэг өдөр худал минь үнэн болохыг хүсэж. Хичээл зүтгэл гаргаж бүх чадлаараа худал хэлсээр ирсэн. Надад бол худал хуурмаг нь хайр. Өөрийнхөө аргаар хайраа илэрхийлж байсан. Та нарыг хайрлаж чадсан эсэхээ мэдэхгүй ч... хайрлахыг хүссэн мэдрэмжтэй хайрын тухай дуу дуулж байсан. Хэзээ нэг өдөр тэр нь үнэн болохыг хүсэж. Одоо ч, чамайг хайрлах тухай бодож байна.
Нууцаар дагагч: Худалч... Намайг санахгүй байгаа биз дээ? Зүгээр өнгөрөөхийг хүсэж байгаа бо-
Аи: Рёосүкэ-күн биз дээ? Байнга гар барихаар ирдэг байсан. Биш байсан уу? Уучлаарай, би хүний нэрийг цээжлэхдээ муу. Бэлэг болгож өгсөн одот элс чинь баярлуулсан шүү. Одоо ч унтлагын өрөөнд өлгөөтэй байгаа.
Нууцаар дагагч: Юу вэ? Наадах чинь... Тийм зүйл биш...!
Акүа/хүүхэд/: Зүгээр л хурдан хүрээд ир! Аи! Түргэн дуудчихсан!
Аи: Хамгаалалтаа бууруулчихлаа. Ийм зүйлийн төлөө л хаалганы гинж байдаг байх нь ээ? Асрамжийн газарт зааж өгөөгүй болохоор.
Акүа/хүүхэд/: Битгий ярь! Цус алдалт нь... хэвлийнх нь артерийн судас уу? Новш гэж!
Аи: Уучлаарай. Энэ магадгүй... оройтсон байх. Зүгээр үү? Чи бэртээгүй биз?
Акүа/хүүхэд/: Бэртээгүй ээ.
Аи: Өнөөдрийн тоглолт цуцлагдах нь дээ... Бусдынхаа урмыг хугалах нь. Кинонд тоглох хуваарь ч их байсан байтал. Найруулагчаас миний өмнөөс уучлалт гуйгаарай.
Рүби/хүүхэд/: Хөөе, яасан бэ? Наана чинь юу болоод байгаа юм?
Акүа/хүүхэд/: Рүби, наана байж бай.
Рүби/хүүхэд/: Хэл л дээ!
Аи: Рүби? Чиний бүжгийн үзүүлбэр гайхалтай байсан шүү. Би чамайг ирээдүйд айдол болох байх гэж бодож байна. Ээж охин хоёрын хамтарсан үзүүлбэр гээд л... Хөгжилтэй сонсогдож байгаа биз? Акүа жүжигчин болох уу? Та хоёр ямар том хүн болох бол... Сурагчийн цүнх үүрэхийг чинь хармаар байна... Эцэг эхийн өдөр... "Рүбигийн ээж хэт залуу биш үү?" Гэж хэлүүлмээр байна. Та хоёрын том болж байгааг дэргэдээс чинь хармаар байна. Сайн ээж байгаагүй ч... та хоёрыг төрүүлсэндээ баярлаж байна. Бас... үүнийг хэлэх хэрэгтэй. Рүби... Акүа... Хайртай шүү. Эцэст нь хэлж чадлаа. Ингэж удсанд уучлаарай. Ашгүй дээ. Энэ үгс худлаа биш байж.
Акүа/хүүхэд/: Аи...? Аи...?
Мэдээ: Айдол хамтлагийн В-комачигийн Аи-сан алуулжээ. Өнөөдөр өглөө, Токиогийн нэгэн орон сууцнаас эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хутгалчихлаа гэ дуудлага ирсэн. Цагдааг яарч очиход, Аи-сан гэж болох хүн хэвлийдээ хутгалуулж цус алдаад ухаан алдсан байхыг олсон. Хүргэгдэж очсон эмнэлэгт нь нас барсныг нь тогтоолоо. Сэжигтэн нь Аи-саны шүтэн бишрэгч бөгөөд. хэдэн цагийн дараа амиа хорлож, эмнэлгээс үхсэн гэдгийг нь баталлаа. Цагдаагийн газраас Аи-саныг дөнгөж нүүсэн байсан бөгөөд, хэрэгтэнд хамсаатан байгаа гэж үзэж мөрдлөг явуулж байна. Токиогийн цэнгэлдэхэд болох байсан тоглолт цуцлагдах болж, цэнгэлдэхийн өмнө олон шүтэн бишрэгчид нь гунигт автаад байна.
Акүа/хүүхэд/: Айдол шүтэн бишрэгчдээ алуулж, хэрэгтэн нь амиа хорлосон тухай мэдээ... нэг цагийн дотор л тарсан. Олон нийт ихэвчлэн өрөвдөж байсан. Гэхдээ, миний айж байсан шиг, үхэгсдээр тоглон бусдын анхаарлыг татах гэсэн хүн байсан. Олон худал хуурмаг мэдээлэл байсан ч, үнэнтэй ойрхон юм ч байсан.
Рүби/хүүхэд/: "Яах ч аргагүй" гэдэг чинь юу гэсэн үг юм? Хөөе?! Айдол хүнд дурлавал алуулсан ч хамаагүй юм уу?! Тийм байх ёсгүй! Өөрсдөө эхэлж айдолд дурлачхаад! Тэрийгээ үгүйсгэх чинь хэтэрхий хувиа юм биш үү?! Найз охингүй байгаа уур хилэнгээ л интернетэд гаргаж байгаа биз дээ?! Заваан амьтад үх! Үх! Яагаад интернет ийм юм бэ? Ээж үхсэн байхад. Би үхэхийг хүсэхээр хэмжээний үгс л байна. Алдартай бол юу ч гэж хэлсэн байсан яах ч аргагүй юм уу? Алдартан гэж юу юм? Үйлчлүүлэгч бол бурхан... гэх үг хэлсэн ч, наадах чинь та нарын ашиглах үг биш! Шархалсан тал нь өөрсдийгөө тайтгаруулахын тулд хэлдэг үг.
Акүа/хүүхэд/: 3 өдрийн дараа Аигийн үхлийн тухай мэдээ багасаж эхэлсэн. Эрт цас орсноос болж замын хөдөлгөөнд хүндрэл учруулсан гэх мэдээнээс хойш, дахиж сөхөгдөхөө ч больсон. Цас... Аигийн үхлийг нуух мэт. Биднийг захирлын эхнэр өөр дээрээ бүртгүүлсэн бололтой байсан. Мэдээний төв болоогүй. Хэрэгтэн амиа хорлосон болон би жаахан болохоор, цагдаа нарын байцаалт сүйдтэй юм байгаагүй ч, хохирогчид зориулсан сэтгэлзүйн зөвлөгөө урт байсан.
Мияако: Үнэхээр миний хүүхэд болохгүй юм уу? Мэдээж, та хоёрын ээж Аи-санаас өөр хэн ч биш, намайг ээжийгээ гэж бодохгүй байсан ч болно... Гэхдээ би та хоёрыг өөрсдийнхөө хүүхэд шиг л боддог. Яах вэ?
Рүби/хүүхэд/: Ээж хэлсэн... намайг айдол болох байх. Чи намайг болж чадна гэж бодож байна уу?
Акүа/хүүхэд/: Болж чадлаа гээд яах юм? Мөнгө олмоор байвал өөр ажил хийх нь илүү хурдан, шүтэн бишрэгч чинь үргэлж дураараа, эр хүнтэй болох юм бол харааж эхэлнэ.
Рүби/хүүхэд/: Тийм, тийм байсан ч... Ээж гялтганаж байсан.
Акүа/хүүхэд/: Рүби, сэргэж чадах байх... ариухан сэтгэлтэй охин гэдгийг нь хэдэн жил хамт амьдраад мэдсэн. Гэхдээ би... хэдийн нэг удаа үхсэн. Аи байхгүй юм бол, энэ ертөнц... Тэр нууцаар дагагч болон намайг алсан эр нэг хүн. Яаж Аигийн хэвтсэн эмнэлгийг мэдэв? Яаж дөнгөж нүүсэн шинэ гэрт минь ирэв? Хэрэгтэн ямар ч онцгой зүйлгүй сурагч байсан. Тийм мөрдөгч шиг зүйл хийж чадах учиргүй. Мэдээллээр хангасан хүн байгаа. Бас Аитай их ойрхон нэгэн. Эмнэлгийн талаар мэдэж байсан нь, миний мэдэхээр зөвхөн захирал. Гэхдээ тэгтлээ нандигнаж байсан агентлагийнхаа нүүр царайнд тийм зүйл хийнэ гэж үү? Хамтлагийнх нь гишүүд? Үгүй ээ. В-комачи тийм ч дотно биш. Аигийн найз гэхээр ч хүн байгаагүй. Аид ямар ч хамаатан садан байхгүй нь тодорхой, байсан ч холбоо барих аргийг нь мэдэхгүй бололтой байсан... Тэгвэл үлдсэн нь... бидний эцэг. Захирлаас нууцалж байсан ч, Аигийн харилцааны тойргийг бодож үзвэл, нөгөө хүн нь энэ салбарын хүн байх магадлалтай. Тэр бид хоёр цусан холбоотой болохоор, үснээс нь ДНХ-ын шинжилгээ хийж болно. Аиг тийм байдалд оруулсан хүн урлагийн салбарт байна. Би одоохондоо үхэж болохгүй. Заавал олж өөрийнхөө гараар алах болно! Найруулагч аа.
Тайши: Өө, эрт өссөн жаал... Энэ удаад юу гэж хэлдэг юм билээ дээ...
Акүа/хүүхэд/: Тийм зүйл хэрэггүй. Оронд нь гуйх зүйл байна.
Тайши: Юу юм?
Акүа/хүүхэд/: Танд намайг өсгөх бодол байгаа юу?
Акүа: Хөөе. Бэлэн болоогүй юм уу, Рүби?
Рүби: Түр хүлээ л дээ, ах аа. Энэ дүрэмт хувцас хөөрхөн ч, өмсөхөд төвөгтэй юм. Гэхдээ үнэхээр хөөрхөн юм!
Акүа: Эхний өдрөөсөө хоцрохгүй байж болох уу? Банзал чинь богинохон юм биш үү?
Рүби: Та эртнээс л хөгшин хүн шиг юм аа. Аан, тийм! Ээж ээ, яваад ирье.
Акүа: Ийнхүү оршил дуусаж шинэ түүхийн хөшиг нээгдэж... бас миний өшөө авалт эхэлж байна.
Аи: Бичиж байгаа болов уу? За! Ийм зүйл бичиж үлдээсэн нь дээр байх гэж бодлоо. Том болох үед чинь үүнийг үзэнгээ хамт архи ууя гэж бодлоо. Арай ч би тэр насан дээрээ айдол байхаа больсон байна байх. Тэр үед та хоёр айдол болсон байж магадгүй! Миний хүүхдүүд юм чинь байж болох л зүйл. Ямартай ч эрүүл энх өсөж том болоорой. Ээжийнх нь цор ганц хүсэл тэр л байна.
Back to episodes Go home