Мэгүмин: Ийм зүйл болж түрүүний чөтгөрт бүгд ялагдсан.
Бүгд: Яах юм бэ?
Эр 1: Бид яавал дээр вэ?
Эм 1: Яана аа... яана!
Мэгүмин: Ийм болсон юм чинь...
Юүнюүн: Чомүсүкэг өгөх тал дээр би яаж ч байсан эсэргүүцнэ! Би ч гэсэн энэ муурт их дассан!
Мэгүмин: Тохиролцоог зөвшөөрье гэж ганц ч үг хэлээгүй юм сан. Би хүнд сүрдүүлээд үгэнд нь орно гэж байхгүй биз дээ? Улаан чөтгөр ямар ч дуудлагыг хүлээн авдаг юм.
Юүнюүн: Чамайг тэнэг гэдгээсээ ичдэгийг мэддэг ч дайсныхаа ямар чадалтайг ойлгож байгаа биз дээ?
Мэгүмин: Хүний хэлэх үгэнд хэмжээ хязгаар гэж баймаар. Тэгээд ч хүмүүсийн цуураад байгаа арк номлогч олдоогүй юм чинь энэ хотод тэр чөтгөрийг дарж чадах надаас өөр хүн үгүй биз.
Юүнюүн: За, дураараа л бол доо.
Мэгүмин: Бид... найзууд биз дээ?
Юүнюүн: Туслаач гэх нь үү? Найзууд гээд хэлбэл юу ч гэсэн зөвшөөрнө гэж бодсон бол том эндүүрч! Гэхдээ жаахан баярлаж байгаадаа өөртөө дургүй хүрчихлээ!
Бичиг: 12-р анги: Энэ гайхалтай ертөнцөд дэлбэрэлт хайрлаач.
Мэгүмин: Хэсэг зуур цаг нөхцөөгөөд байж бай гэж хэлээд байхад.
Юүнюүн: Төлөвлөгөөнд зориулж мөнгө босгоно гээд буудал руу орохоор чинь санаа зовно шүү дээ.
Мэгүмин: 10,000,000 эрис.
Юүнюүн: Яг юу хийхээрээ ийм их мөнгө олдог юм? Дотор яг юу болов?
Мэгүмин: Тэрийг хэлмээргүй байна.
Юүнюүн: Мэгүмин! Чи үнэхээр эвдэрчээ!
Мэгүмин: Үүнээс илүүтэй үүнийг дайны авдарт зарцуулж байлдааны үр дүнг нэмэгдүүлье. Чи шидийн дэлгүүрт очиж хэрэг болох эд зүйл худалдаж аваад ир.
Юүнюүн: З-За.
Мэгүмин: Бас хар муурын чихмэл тоглоом. Худалдаад аваарай.
Юүнюүн: Чихмэл тоглоом?
Мэгүмин: Бүгд улаан чөтгөр тосгонд хийгдсэн юм байна. Сайн ажилласан байна. Энэ чинь далдалдаг хуйлаас байна шүү дээ. Энэ байхад урд шугамд тулалдах хамтрагчидгүй байсан ч амархан.
Юүнюүн: Өөр... Чиний захисан хар муурын чихмэл. Үүнийг юунд ашиглахыг чинь мэдэхгүй ч... Хөөе!
Мэгүмин: Ингээд хэсэг хугацаанд орхичихвол энэ чихмэл тоглоомд Чомүсүкэгийн үнэр үлдэнэ. Үүнийг өгөөш болгож далдлах хуйлаасаар өөрсдийгөө нууж тоомжиргүй ирэхэд нь дэлбэлж орхино.
Юүнюүн: И-Ийм төлөвлөгөө амжилттай болох юм уу даа?
Мэгүмин: Амжилттай болгоно оо. Энэ эрээ цээргүй бяцхан үсэн бөмбөлөгт дассан нь зөвхөн чи биш. Тэгээд ч хамтарсан хугацаа нь богино ч гэлээ хамт адал явдалд явсан хүмүүс энэ хотоор дүүрэн. Энэ удаагийн хэрэг үсэн бөмбөг бид хоёроос болсон тул нэг мөр тооцоо бодмоор байна.
Юүнюүн: Урьдын л болгоомжгүй, хүчтэй царайлдаг хэвээр байх шив.
Мэгүмин: Олон үгтэй гэдэг нь. Чи ч гэсэн урьдын л аймхай, дотроо зөрчилддөг хэвээрээ байж.
Юүнюүн: Гэхдээ энэ нэг жилд түүний хувиа хичээдэг, хайхрамжгүй зан нь нэлээн өөрчлөгджээ.
Мэгүмин: Хэчнээн удавч унтах шинж алга. Би тулааны өмнө сандарна гэж байдаг аа. Өдрийнхөө дэлбэрэх шидийг хэрэглэхээ мартчихаж! Тэгээд л унтаж чадахгүй байж! Ямар хайхрамжгүй хандав аа!
Юүнюүн: Онгойлго.
Мэгүмин: Ийм орой хэн байдаг билээ? Хаанахын гаж донтон бэ?
Юүнюүн: Мэгүмин, унтаж байна уу? Чи үнэхээр мундаг шүү. Тийм чөтгөрийн эсрэг зугтъя гэж бодоо ч үгүй. Би байсан бол унтаж чадахгүй түгших байсан биз.
Мэгүмин: Ингэж хэлэхээр одоо унтсан дүр эсгэх хэцүү болчихлоо.
Юүнюүн: Үнэнийг хэлэхэд би чамайг дэлбэрэлтийн шид сурахад манай ангийн шилдэг байж ямар тэнэг охин бэ гэж бодсон. Өөр Арканретиад Аксис шашинд хүмүүс элсүүлэх гээд балай юм хийж явахад чинь ч гэсэн. Бүр хэлэх үг олдоогүй. Гэхдээ... Гэхдээ дэлбэлэгч гэсэн инээдтэй шидээр Чөтгөрийн хааны туслахууд, Арнесыг дарж мөн одоо тэр мангасыг дарах гэж байгаа чамайг догь бас гайхалтай гэж бодож байна. Гэхдээ чи бол мэдэх л байлгүй. Далдлах хуйлаасаар нуугдлаа ч дэлбэлэх шид хэрэглэх гэвэл шидийн хүчний урсгалаас байрлал чинь илэрхий болно.
Мэгүмин: Тэр хүртэл бодоогүй гэдгээ одоо болсон хойно хэлэлтэй нь биш.
Юүнюүн: Тиймээс... цаашид чиний өрсөлдөгч хэвээр байхын тулд үүнийг би авлаа шүү. Үнэнийг хэлэхэд би сая хүртэл холбоонд сууж байсан. Анх удаа хүмүүсээс нэг бүлэгт орооч гэж гуйсан. Рекс болон түүний нөхдөд. Тэр чөтгөрөөс өшөөгөө авъя гэхэд бүгд дуртайяа зөвшөөрсөн.
Мэгүмин: Нэлээн ноцтой бэртсэн санагдах юм.
Юүнюүн: Ганцаараа бол тулалдах зориг надаас гарахгүй байсан байх. Одоо бол гарцаагүй... Энэ төлөвлөгөөгөөр ялагдана гэдгээ мэдсээр байж чамайг явуулж чадахгүй. Чи миний хамгийн дотнын найз учраас. Тиймээс... Нойрс. Мэгүмин... Уучлаарай.
Мэгүмин: Юүнюүн! Яаж намайг ингэж мэхэлж чадав аа? Улаан чөтгөрийн хувьд онцгойрох мөчөө булаалгана гэдэг хамгийн том доромжлол! Энэ чигт нь орхиж тэсэхгүй нь ээ! Эгч ээ? Уучлаарай. Онц байдал үүсээд яарч явна. Өнөөдөртөө ингээд явлаа.
Сицил: Яг юу болоо вэ? Их санаа зовсон харагдах юм.
Мэгүмин: Юу л даа. Юүнюүн гэнэт бүлэг олдсон гэсэн юм яриад байсан.
Сицил: Аан, тэр нь Рекс гэж хүн байдаг бүлэг үү?
Мэгүмин: Айн? Тийм. Яаж мэдсэн юм?
Сицил: Би эмчилсэн болохоор.
Мэгүмин: Айн?
Сицил: Сүмийн өмнө шархадсан байхаар нь би эмчилсэн юм аа. Тэр үед Эрис шашныхан яаж атаархаж байсныг харсан ч болоосой!
Мэгүмин: Энэ ядаргаатай үйл явдлын хэргийн эзэн та байх нь ээ? Ингээд байх цаг алга! Би бушуу явах хэрэгтэй! Эгч ээ, одоо тоглож байх цаг алга.
Сицил: Акуа бурхан ивээх болтугай. Адислал. Эмчилгээний шидээс өөр тарнийг сайн санадаггүй юм. Хэрэглэж чадсандаа баяртай байна. Би чинь ариун эмэгтэй шүү дээ. Хүн танихдаа ч өөрийгөө сайн гэж боддог. Зүгээр ээ. Чи гарцаагүй ялна. Ийм хөөрхөн, тусч Мэгүмин нэг муу чөтгөрт ялагдвал л гэж дээ?
Мэгүмин: Та...
Сицил: Ийм үед "эгч" гэж дуудмаар юм даа.
Мэгүмин: Сицил эгч ээ. Би явлаа!
Сицил: Яваад ир дээ!
Рекс: Бид яаж ийгээд торгооё. Одоо түрүүний шидээ дахиад нэг хэрэглээрэй!
Юүнюүн: О-Ойлголоо!
Хост: Аа, новш. Юу вэ? Жараахайнууд та нар гэдэн хөдөлгөж эхэлж байна шүү!
Юүнюүн: Би хийх ёстой! Би дуусгах ёстой!
Хост: Үхэж далд ор! Инферно!
Юүнюүн: Шид цуцлагч! Салхины илд!
Рекс: Нөлөөлж байна! Болохоор байна!
Юүнюүн: За!
Мэгүмин: Гайхмаар юм. Бүгд овоо үзэж байна шүү. Аюулд орсон байсан бол яая гэх вэ. Ялах магадлалтай байхад орох нь онцгүй л юм даа.
Юүнюүн: Аянга!
Хост: Бүр залхчихлаа. Тиймээс л улаан чөтгөртэй зууралдмааргүй байсан юм. Новш, одоо залхлаа! Чанга аргаар дуусгахаас!
Юүнюүн: Манайхан, өнөөхөө хийе!
Хост: Бас нэг бяцхан заль уу? Юу чадахыг чинь харъя!
Юүнюүн: Гялбаа!
Хост: Чөтгөрүүд бид нүдээрээ хардаггүй юм! Ийм балай заль яг нөлөөлж харагдаач!
Мэгүмин: Нүд! Нүд минь!
Рекс: Новш, болсонгүй юу? Сая өчүүхэн хашхираа сонсогдох шиг болсон доо.
Хост: За, одоо та хоёр үлдэх шив? Өөр ямар нэг төлөвлөгөө байгаа юм уу?
Рекс: Хост!
Хост: Цаг хожиж байгаа царай нь уу?
Юүнюүн: Саармагжуул!
Хост: Чи улаан чөтгөр хэр нь мэддэггүй юм уу? Чөтгөрт саармагжуулах нөлөөлөхгүй—
Юүнюүн: Чөтгөрт саармагжуулах шид нөлөөлөхгүйг сайн мэднэ. Энэ шидийн бэлдмэл бол шидээ хүчтэй болгохын төлөө. Гэхдээ нөлөөлөх эсэх нь мөрий байсан юм.
Хост: Намайг хорьж чадлаа гэдэг. Ямар хүчтэй шидийн бэлдмэл вэ? Гэхдээ чи нэлээн их шид хэрэглэчхэж байгаа юм биш үү? Саармагжуулалтын нөлөө үсрээд хэдэн минут л болно. Үлдсэн хүчээрээ намайг дуусгаж чадна гэж үү? Тиймээс тохиролцъё. Өнөөдөртөө хэн хэн нь ухарвал яасан юм? Тэнд байгаа гурвыг хурдан эмчилмээр л байгаа биз дээ? Энэ чигтээ хоёул ухарна гэвэл өнөөдөр яасан ч гар хүрэхгүй гэдгийг амлая. Чөтгөрүүд бид гэрээ, амлалтаа зөрчдөггүй гэдгийг сайн мэдэж байгаа биз?
Юүнюүн: Н-Наад тохиролцоонд чинь хүрч болох л юм. Өнөөдөртөө хоёул ухаръя гэснийг чинь.
Рекс: Хөөе, байз!
Эр 1: Юүнюүн, бидэнд бүү санаа зов!
Софи: Бид бол зүгээр ээ. Алив ээ, бушуу дуусга!
Юүнюүн: Т-Тийм биш ээ... н-нөгөө юу л даа...
Хост: Хөөе, чи. Арай... Арай... Чи бас хөдөлж чадахгүй юм уу? Улаан чөтгөрүүд та нар ядаргаатай ч гэсэн дургүй бол биш ээ! Яг ямар шид гэхээрээ өөрийгөө хүртэл саармагжуулдаг байна аа?
Юүнюүн: Би ч гэсэн мэдэхгүй байна!
Эм 1: Энэ саармагжуулалтын хүч болон нөлөөлөх хүрээг нэмэгдүүлдэг бэлдмэл байгаа юм.
Юүнюүн: Хөөрхөн эгч надад ингэж хэлээд их хямдхан зарсан шүү дээ!
Хост: Элгээ хөштөл инээлээ. За, одоо яах юм? Нэлээн их инээж авлаа. Одоо ч гэсэн тохиролцоно гэвэл явуулж болно шүү.
Юүнюүн: Н-Надтай зодоон өдөөд байна уу? У-Улаан чөтгөр өдсөн ямар ч зодоонд ордог юм!
Мэгүмин: Та нар хөдөлж чадахгүй юм бий?
Хост: Чи!
Мэгүмин: Сайн уу. Хажуугаар чинь явсан агуу шидтэн байна. Намайг орхичхоод их гоё үзэлцэж байх шиг.
Юүнюүн: Мэгүмин.
Мэгүмин: Өчигдөр орой би өдөр тутмынхаа дэлбэлдэг шидээ хэрэглээгүйгээ санаад байж байтал үл мэдэгдэх нэгэн надад нойрсуулах шид хэрэглэсэн.
Юүнюүн: Сэрүүн байсан юм уу? Түр байз, арай тэр үед сэрүүн байсан юм уу?
Мэгүмин: Мөн хайран гэмээр хальж буй өчигдрийн шидийн хүчтэй нийлүүлээд хаана бай болчхоор гоё зүйл байгаа билээ гэж хайж байлаа.
Хост: Хөөе! Чиний харц! Т-Түр байзнаарай! За, ойлголоо. Эхлээд тайвширъя.
Юүнюүн: С-Сэрүүн байсан бол хэлэхэд яадаг юм! Өрөөнд орсон даруйдаа нойрсуулах шид хэрэглэсэн дээ! Яг хэзээнээс сэрүүн байсан юм? Аль хүртэл нь сонссон бэ?
Мэгүмин: Хэзээ гэж асууж байгаа бол өрөөний цоожийг шидээр онгойлгож, "Мэгүмин, унтаж байна уу?" гэсэн хэсгээс юм уу даа.
Юүнюүн: Үгүй ээ!
Мэгүмин: За, тэнд хүн сэрүүн байгааг тоолгүй ичмээр үгс хэлж өөртөө хүртэл саармагжуулах шид хэрэглэдэг сонирхолтой хамтрагчийг яаж өвтгөж зүрхэлнэ гэнэ ээ?
Юүнюүн: Үгүй ээ! Болно! Одоо болно! Миний буруу болохоор одоо больчих! Уучлалт гуйя, боль!
Мэгүмин: Хэн ч сонсохгүй байсан нөхцөлд байлаа ч "Одоогийн Мэгүмин догь, мундаг шүү" гэх ичмээр охин ч гэсэн.
Юүнюүн: Үгүй ээ!
Мэгүмин: "Чи миний хамгийн сайн найз." Тийм ээ, ийм үгс сонссоны дараа... Би яаж тоохгүй өнгөрч болох билээ!
Юүнюүн: Алаад аль! Хөдөлж чадахгүй, зугтаж чадахгүй миний зовлонг нэг мөр дуусга! Цаашид амьдарч чадахгүй нь! Үхсэн нь дээр!
Рекс: Хөөе! Хэр удаан ингэж даажигнах гэсэн юм бэ? Юу вэ?
Мэгүмин: Одоо хэрэглэх гэж байгаа нь миний хамгийн агуу шид. Танай хамсаатан Арнесыг дарсан туйлын шид.
Хост: Хөөх, чи түүнийг даржээ дээ? Энэ шидийн хүчийг бодолцож үзвэл тэр тэсэж чадаагүй нь аргагүй юм.
Мэгүмин: Тэр нь эхлэлийн оч. Тэр нь төгсгөлийн гол. Өнгөрсөн, одоо, ирээдүй. Бүх бүтээлийг эзэмдэх хориотой хүч. Гал минь, би бол устгагч.
Хост: Ёстой нэг.
Мэгүмин: Миний цус, махан биеэр бурхдын тогтоосон зарлигуудыг нуран унагаа!
Хост: Бүрэн хүч чадалтай байсан бол тэсэж үлдэж магадгүй л байсан байх. Өчигдөр тэнэг юм шиг тэсвэртэй дээрэмчид, хачин хоёр этгээд дайрснаас боллоо. Үүнд хорсон хот руу дайрах гэж байсан боловч хананд засвар хийж байсан хачин эмэгтэй гэнэт хорон мууг зайлуулдаг заваан шид хэрэглэчихсэн.
Мэгүмин: Дэлбэрэлт!
Хост: Энэ амьдрал ингээд дэмий үрэгддэг юм байжээ. Баларсан юм аа. Энэ урсгалыг хурдан зогсохгүй бол тэр жаал түүнийг жинхэнээсээ сургуультай амьтнаар дуудах байх даа.
Сицил: Итгэж байсан юм! Итгэж байсан шүү, Мэгүмин! Эгч нь чамайг ялна гэж итгэж байсан юм!
Мэгүмин: Эгч ээ, тухгүй байна. Намайг одоо тавьчих.
Сицил: Ичимхий гэж! За, тэгвэл. Хагацахад хэцүү л байна.
Мэгүмин: Энэ чигтээ Арканретиа руу харих нь уу?
Сицил: Үгүй ээ. Би аянд гарна. Энэ удаагийн явдлаар нэг юм ойлголоо. Дан эдгээх шид байгаад хангалтгүй. Зүй ёсны номлогч шиг Мэгүминд адислах шид хэрэглэсний нэг зүйл санаанд ороод. Зөвхөн үзэсгэлэнтэйгээр зогсохгүй чадварлаг, үзэсгэлэнтэй номлогч байвал бүр гоё юм биш үү гээд.
Мэгүмин: Нэг их хамааралтай санагдахгүй байх юм.
Сицил: Мөн тодорхой түвшинд хүрчихвэл дуртай хотынхоо сүмийг хариуцаж авч чадна гэсэн үг.
Мэгүмин: Эгч... арай та энэ хотыг өөрийн мэдэлд оруулах төлөвлөгөөтэй байна уу?
Сицил: Нууц.
Мэгүмин/Юүнюүн: Тийм л төлөвлөгөөтэй байх шиг.
Сицил: Баяртай! Биеэ бодоорой! Сүүлийн удаа дахиад нэг "эгч ээ" гэж дуудаач!
Юүнюүн: Мэгүмин. Түр цуг яваач. Миний өст дайсан, улаан чөтгөрүүдийн хамгийн алдартай Мэгүмин! Н-Намайг Юүнюүн гэдэг! Арк шидтэн бөгөөд дунд зэргийн шид хэрэглэгч! Яваандаа улаан чөтгөрүүдийн ахлагч болох нэгэн! Цаашид би аян замд гарна! Тийм, өрсөлдөгч болох чамайг ялахын тулд дэвшилтэт шид сурах аянд явлаа!
Мэгүмин: Түрүүн орой намайг өрсөлдөгч биш "чи миний хамгийн сайн найз" л гээд байсан даг.
Юүнюүн: Сонсохгүй байна! Сонсохгүй байна!
Мэгүмин: Арай ичмээр үг хэлчихсэн болохоор байдал намжтал хотоос явах гээ юу?
Юүнюүн: Би бас арай ч тийм толгой муутай биш шүү! Б-Бас нөгөө... хэсэг зуур л байх болохоор... Я-Ямар ч байсан, хүлээн зөвшөөрмөөргүй ч чи тэр чөтгөрийг дарсан юм чинь. Одоогийн би чамайг ялж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч байна. Энэ хэвээр чамтай хамт байвал чамайг гүйцэхэд хэцүү байх болно.
Мэгүмин: Хэцүү байх бүү хэл одоогийн байдлаар чи бид хоёрын ялалтын харьцаагаар би илт давуу байгаа бус уу?
Юүнюүн: О-Олон үгтэй юм бэ? Чухалчилж ярьж байхад битгий өөр юм яриад бай! Тэгээд яах юм? Намайг дэвшилтэт шид сурсны дараа тооцоогоо нэг мөр бодох санаа байна уу?
Мэгүмин: Болно оо. Тэр үед ямар ч арга зальгүйгээр үзчихье.
Эм 1: Урд шугамд тулалдах дахиад гурван хүн хайж байна.
Эр 1: Номлогч байна уу? Шан харамж өндөртэй, гоблин агнах ажил шүү. Дахиад нэг гишүүн хайж байна!
Мэгүмин: Ширтэх...
Эм 1: Орон тоо болчих шиг боллоо!
Мэгүмин: Догь царайлах гэж Юүнюүнд үлдсэн мөнгөө өгдөггүй л бай. Үгүй ээ, тийм биш. Тэр үед одоо бол олон бүлэг намайг урина гэдэгт итгэлтэй байсан. "Шууд элсүүлнэ! Эв найртай бүлэг байна!" "Энд элсээд өдөр бүр баяртай байгаа." "Өвчин эдгэрч алдар нэртэй болсон. Энэ одоо юу вэ? Нэг л муу совин татаад байна даа. "Зөвхөн дэвшилтэт ангиллынхан авна аа?" Яг ямар бүлэг юм бол?
Казума: Хөөе, шалгуураа багасгая аа. Зөвхөн дэвшилтэт ангиллынх гэвэл чанга шүү дээ.
Акуа: Гэхдээ... гэхдээ...
Казума: Энэ маягаараа ганц ч хүн ирэхгүй дээ. Тэгээд ч чи дэвшилтэт ангиллынх байлаа ч би хамгийн дорой нь. Эргэн тойронд элитүүд байвал миний байр суурь онцгүй.
Мэгүмин: Элсүүлэх зарлалыг чинь анзаарлаа. Энэ учрал ертөнцийн хувь заяагаар сонгогдсон байх. Би та нар шиг хүмүүсийг ирэхийг түгшин хүлээж байлаа! Намайг Мэгүмин гэдэг! Арк шидтэн бөгөөд хамгийн хүчирхэг довтолгооны дэлбэлэгч шид хэрэглэгч!
Казума: Энэ бол зарим хүмүүсийн хувьд онцгой чадварлаг шидтэн гэгддэг ч ихэнхэд нь толгойдоо юмтай дэлбэлэгч шидтэн гэж дуудагддаг нэгэн охин болон нөхдийнх нь түүх юм. Шинэ агуу адал явдал одоо эхлэх гэж байна!
TRAILER
1
00:00:01,430 --> 00:00:05,640
Улаан шорон. Эндээс миний
түүхийн эхний хуудас эхэлнэ.
2
00:00:05,950 --> 00:00:09,700
Улаан чөтгөрүүдийн хамгийн
гоц надад даалгаж болно.
3
00:00:09,700 --> 00:00:13,740
Би... чамайг ялахаар энд элссэн юм!
4
00:00:13,740 --> 00:00:17,500
Сонгогдсон 11. 11 бол шидийн тоо.
5
00:00:17,500 --> 00:00:20,000
Мундаг! Шидтэн болсон мэдрэмж ямар байна?
6
00:00:20,000 --> 00:00:23,050
Хаа хамаагүй зүйл хазаад байж болохгүй шүү.
7
00:00:23,050 --> 00:00:24,510
Намайг Додонко гэдэг!
8
00:00:24,510 --> 00:00:25,710
Намайг Фүнифүра гэдэг!
9
00:00:25,710 --> 00:00:27,270
Намайг Нэримаки гэдэг!
10
00:00:27,270 --> 00:00:28,870
Өрсөлдөх санаа алга.
11
00:00:28,870 --> 00:00:33,090
Өнөөдөр ч гэсэн намайг ялагдсанд
тооцчих! Өдрийн хоолоо ч гэсэн өгье!
12
00:00:33,090 --> 00:00:36,760
Аав, ээж. Би одооноос академид суралцаж
13
00:00:36,760 --> 00:00:39,610
мундаг дэлбэлэгч шидтэн болно!
14
00:00:40,560 --> 00:00:43,160
Энэ гайхалтай ертөнцөд дэлбэрэлт хайрлаач!
15
00:00:44,300 --> 00:00:48,780
Улаан чөтгөр бидэнд тулаанд
ороход хамгийн чухал зүйл нь юу вэ?
16
00:00:48,780 --> 00:00:49,810
Мэгүмин!
17
00:00:50,490 --> 00:00:52,010
Сүйтгэх хүч!
18
00:00:52,010 --> 00:00:53,780
Бүхнийг устгах хүч чадал!
19
00:00:53,780 --> 00:00:57,540
Хүч бол хамгийн чухал нь гэж бодож байна.
20
00:00:57,540 --> 00:00:58,570
За, тавин оноо.
Back to episodes Go home