konosuba_explosion_11

Хост: Тэр хачин жаалын сургуультай амьтан болсон ч яах вэ гэсэн балай үг яагаад хэлчхэв дээ? Акселын хот... Волбак эзэн гарцаагүй энд байгаа биз ээ.

Бичиг: 11-р анги: Дэлбэлэгч охин ба ойн замбараагүй байдал

Юүнюүн: Галт бөмбөлөг! Нэг нь 5,000 эрис болохоор нийлээд 15,000 эрис байх нь ээ. Дахиад хоёрыг дарчихвал нэмэлт 10,000 эрис авах нь.

Мэгүмин: Ингээд ой руу орцгооё.

Юүнюүн: Ийм хурдан уу?

Мэгүмин: Жараахайнууд дарлаа гээд түвшин тийм их нэмэгдэхгүй. Илүү үр ашигтай урагшилъя.

Казума: Баярлалаа, дарга аа. Маргааш уулзъя.

Акуа: Дарга аа, сайн ажиллалаа.

Казума: Хөөе, маргаашаас өөр ажил хайх уу? Би биеийн хүчний ажилд тохирохгүй бололтой.

Акуа: Юугаа яриад байгаа юм? Ийм болохоор л гэртээ бүгдэг, ажилгүй байгаа юм шүү дээ.

Казума: Би тийм биш.

Акуа: Шууд ажлаасаа гарч яах гээд байгаа юм бэ? Алив, олсон мөнгөөрөө усанд орж сэргээд амттай хоол идээд, маргааш дахин үзээд алдъя!

Юүнюүн: Мэгүмин? Ямар нэг юм болоо юу?

Мэгүмин: Үгүй ээ.

Юүнюүн: Тэнэг, тэнэг, тэнэг, тэнэг, тэнэг, тэнэг, тэнэг, тэнэг, тэнэг! Хэчнээн шан харамж нь өндөр байлаа гээд ийм олон сүрэгтэй үзэлцэх гэж байдаг тэнэг юм уу?

Мэгүмин: Тэнэг гэж хэнийг хэлээд байна? Зодоон өдөөд байна уу? Болж байна! Зодолдмоор байгаа бол зодолдъё! Юүнюүн, доошоо! Дэлбэрэлт!

Хост: Хөөе, хүн. Амьд байна уу? Сэрэв бололтой.

Мэгүмин: Тийм.

Хост: Би аварга биетэй, хав хар шидийн араатан хайж яваа юм— Чи... энэ нүд чинь. Намайг Хост гэдэг! Би аварга гоблин биш, дээгүүр зиндааны чөтгөр. яваандаа нэг бяцхан жаалын дор зүтгэх нэгэн. Миний танилцуулга ямар байв? Танай улаан чөтгөрүүд иймэрхүү танилцуулгад дуртай байх аа...

Луна: Ойд дээгүүр зиндааны чөтгөртэй таарсан гэв үү?

Юүнюүн: Тийм. Хав хар, аварга шидийн араатан хайж байсан.

Луна: Ямар араатан ярьж байгаа талаар санаанд орох нэг юм байна. Шинэковуудын ангууч гэгддэг аюултай мангас бий.

Мэгүмин: Яагаад тийм зүйлийг чөтгөр хайдаг билээ?

Луна: Та хоёр мэдээлэл хуваалцсанд баярлалаа. Нэлээн аюултай нөхцөл бий боллоо шүү.

Юүнюүн: Нэлээн том хэрэг мандлаа шүү, тийм ээ?

Мэгүмин: Тааралдсан мөч нь муу байж таарлаа. Бүх шидийн хүчээ ашигласны дараа байсан болохоор. Тэгээгүй бол нэг сайн болгож тавих байсан юм.

Юүнюүн: Болохгүй ээ. Түүний эсрэг ялахгүй ээ. Тэр чөтгөр дэлбэрэлтийн шидэд тэсвэртэй юм шиг байсан.

Мэгүмин: Наадхыг чинь сорилт гэж ойлгох ёстой юу? Болж байна! Маргааш төлөвлөгөөгөө өөрчлөөд дахин ойд очъё—

Юүнюүн: Үгүй шүү! Яасан ч ой руу буцаж очихгүй! Очих бол ганцаараа оч!

Эр 1: Манай бүлэгт номлогч хэрэгтэй байна!

Эр 2: Шидтэн байна уу? Бэлдмэл хийх шидтэн байвал манайд ороорой!

Виз: Үнэгүй бэлдмэл байгаа шүү.

Эр 1: Аминд орох нь!

Виз: Холбоо бүхэлдээ оролцох ажиллагаа бол тус нэмэр болох гэсэн юм.

Эр 1: Ядуу ч үзэсгэлэнтэй таны бэлдмэл их нэмэр болдог.

Эр 2: Болж өгвөл болзчих юм сан.

Эр 1: Айн? Дуусчихсан юм уу?

Виз: Дэлгүүр лүү буцаад нэмж аваад ирье.

Эр 2: Эхлээд хооллоё доо.

Эр 1: Найдлаа шүү!

Виз: Орц нэмж авахгүй бол. Ингээд хэсэгтээ талхны зах идэж, ус л уух нь дээ.

Мэгүмин: Ямар хөл хөдөлгөөнтэй байна аа.

Юүнюүн: Холбоо өнөөх чөтгөрийг дарна гэж шийдсэн болохоор. Мэгүмин, юундаа догдлоод байгаа юм? Ямар аймшигтайг нь хараа биз дээ? Манай тосгонд хүртэл тийм аймшигтай мангас байхгүй!

Мэгүмин: Тэгтлээ санаа чинь зовсон бол чи энд хүлээж болно шүү дээ. Энэ анд оролцох л юм бол шан харамж өгнө. Тэдэнтэй хамт явахын төдийд л шан харамж авах юм чинь оролцохгүй өнгөрнө гэж юу байх билээ.

Юүнюүн: Ч-Чи оролцох юм бол чамайг юу гэж орхих вэ.

Мэгүмин: Сая юм хэлсэн үү? Хэлсэн биз? Алив, илүү чанга хэлээд аль.

Юүнюүн: Сонссон л биз дээ? Сонссон болоод дахин нэг хэлүүлэх гэсэн биз?

Мэгүмин: Оролцох шалтгаан зөвхөн шан харамжаар зогсохгүй. Сайн бодоод үз. Энд гавьяа байгуулбал энэ хүмүүс өөрсдөө манай бүлэгт элсээч гэж гуйгаад салахгүйд хүрнэ. Бидэнд санал тавьж алалцана!

Юүнюүн: Галт бөмбөлөг!

Рекс: Гайхалтай юм аа.

Терри: Чадварлаг юм гээч.

Софи: Энэ охин чинь өнөөх шүү дээ. Холбооны буланд байнга хөзөр тоглоод сууж байдаг.

Мэгүмин: Нэлээн сайн юм гээч, Юүнюүн.

Эр 1: Юу вэ?

Эр 2: Зам чөлөөл!

Рекс: Тэр чинь хараалт сэлэм авч тулалдаанд орсон баатар байна!

Мицүрүги: Буулгаад аль! Одоо ч тулалдаж чадна! Энд бууж өгнө гэж байхгүй!

Эм 1: Ярих хэрэггүй ээ!

Мицүрүги: Болоогүй байна... тулалдаж чадна!

Рекс: Хараалт сэлэмтэй баатар ялагдах гэж. Муу шүү. Ялах юм шиг санагдахгүй байна.

Мицүрүги: Буулгаад аль!

Эр 1: Чөтгөрийн армийн жанжин шиг хүчтэй хүн шүү дээ! Ухаръя!

Эр 2: Ухарцгаая! Бушуухан ухар!

Мицүрүги: Гуйя! Новш!

Луна: Анд явсан бүх хүний мэдээллийг авсан байгаа. Нэлээн хүчтэй дайсан бололтой. Хараалт сэлэм хэрэглэгч алдарт адал явдал хайгч ноцтой бэртсэн бололтой.

Рекс: Тэгэхээр тэгж ялагдсан гэхээр бидэнд ямар ч боломж байхгүй гэсэн үг.

Эр 1: Гэхдээ хотын хамгийн чанга бүлгийн та нар хүртэл ингэж хэллээ гэж үү?

Терри: Мөн манай үндсэн байлдааны хүчний хэд хэд нь шархдаж, одоо номлогчид эмчлэх шид, бэлдмэл өгч байгаа.

Софи: Дахин тулалдахад хэсэг хугацаа орох байх.

Эр 1: Одоо яах юм? Энэ маягаараа түүнд алуулахаа хүлээх болох нь!

Эр 2: Авах арга хэмжээ байхгүй юм уу?

Луна: Авч болох нэг арга хэмжээ байна! Саяхан адал явдал хайгчаар бүртгүүлсэн хүн л дээ. Манай Аксел хотод чөтгөр дарахдаа мэргэшсэн ховор ангиллын арк номлогч ирсэн бололтой.

Рекс: Юу?

Терри: Тэр чинь бүх чөтгөрүүдийн айдаг нэгэн гэсэн үг үү? Байзнаарай, саяхан бүртгүүлсэн гэхээр түвшин 1 гэсэн үг биз дээ?

Луна: Цааш нь сонсоорой. Тэр хүн чадваруудаараа нэгт бичигдэж байгаа. Түүгээр зогсохгүй бүх ангиллын чадварыг эзэмшсэн хосгүй арк номлогч байгаа юм.

Рекс: Нээрэн үү?

Софи: Тийм бол тэр чөтгөрийг дарж магадгүй юм.

Луна: Гэхдээ холбоонд нэг их үзэгдээд байдаггүй. Одоо ч хотод байгаа гэж бодох юм.

Рекс: Хөөе, ямар царай зүстэй юм? Бушуухан тэр арк номлогчийн онцгой шинжийг нь хэлээд аль!

Луна: Содон цэнхэр үстэй, мөн яг л бурхан шиг үзэсгэлэнтэй.

Юүнюүн: Бүгд яваад өгчээ. Яах вэ? Бид ч гэсэн хайхаар явах уу?

Мэгүмин: Тэд ингэж цөхрөлтгүй явсан юм чинь дороо олох биз. Би яагаад ч юм ядарчихлаа.

Юүнюүн: Тийм үү? Би дахиад жаахан энд үлдлээ.

Мэгүмин: Тийм бий. Өөр бүлэгт сонгогдохоор хүлээх юм бий?

Юүнюүн: Тийм биш дээ!

Мэгүмин: За, за. Хамаагүй оройтолгүй хариарай даа.

Юүнюүн: Ойлголоо! Санаа зоволтгүй, үүр цайхаас өмнө ирнэ ээ.

Мэгүмин: Эрт ирж үзээч!

Эр 2: Усан цэнхэр үстэй бурхныг хайгаарай!

Акуа: Хөөе! Чи хаашаа хараад байгаа юм? Чамайг харснаас болоод цалиндаа авсан 10,000 эрис газраар нэг тарчихлаа. Бушуу түүж өг. Хэрэв дутуу байвал чи зөрүүг нь өгнө шүү.

Эр 1: У-Уучлаарай даа. Гэхдээ энэ бүгд нийлээд яаж ч харсан 10,000 эрис хүрэхгүй дээ. Таны энэ үс...

Акуа: Яасан? Асуудал байна уу?

Эр 1: Арай ч үгүй байлгүй дээ. Заваан байрын юм. Ийм ойлгомжтой луйвар хийх нэгэн тийм дээд зиндааных байж таарахгүй.

Акуа: Юм хэлсэн үү?

Эр 1: Үгүй ээ! Тэр яах вэ, би одоо яарч явна! Үүнийг өгье. Явуулж үз.

Акуа: Янзтай! Толгойгоо ажиллуулна гэдэг чинь энэ шүү дээ. Алив, чи ч бас газраар тарсан мөнгийг цуглуулахад туслаад аль! Хөөе, яагаад уйлаад байгаа юм?

Казума: Үгүй ээ... чи гэж үнэхээр...

Мэгүмин: Үгүй ээ. Тэр хүн яавч байх учиргүй.

Сицил: Эргээд ирэв үү, Мэгүмин? Усанд орох уу? Эсвэл намайг авах уу? Эсвэл Аксис шашинд нэгдэх үү?

Мэгүмин: Эгчээс асуух зүйл зөндөө байна л даа.

Сицил: Сицил шүү дээ. Одоо хоёул нэгнээ нэрээр нь дуудах хэмжээнд дотноссон нь зүгээр байх аа.

Мэгүмин: Эгч, та яагаад энд байгаа билээ?

Сицил: Сицил шүү дээ. Тийм дээ, яривал урт түүх болох байх. Тайлбарлах нь ядаргаатай ч Акуа бурхныг тосохоор ирсэн гэхэд болно.

Мэгүмин: Огт тайлбар болсонгүй. Тэр яах вэ, яаж цоож онгойлгож орж ирэв?

Сицил: Үнэнийг хэлэхэд... чамаас гуйх зүйл гараад энд ирлээ.

Мэгүмин: Ийм нухацтай царай гаргаад намайг хуурч дөнгөхгүй шүү.

Сицил: Эцэг Зеста Акуа бурхны ариун хоолойг сонссон. "Намайг Акуа гэдэг." "Тийм, Аксис шашныг тэтгэгч Акуа бурхан байна!" "Хэрэв миний итгэгч бол... мөнгө зээлдвэл баярлах байна!" Гэсэн.

Мэгүмин: Яаж ч бодсон сэжигтэй сонсогдож байна.

Сицил: Мөн түүний хоолой Аксел хотоос сонсогдсон. Тиймээс энэ зөгнөлийн эх сурвалжийг судлахаар Аксис шашны үзэсгэлэнт номлогч илгээгдсэн хэрэг.

Мэгүмин: Танай шашин үнэхээр завтай юм аа.

Сицил: Гэхдээ энэ хотод ирээд зөгнөлийн утгыг ойлгосон. Энэ газрыг одоо манай шашны мөнхийн дайсан чөтгөр заналхийлж буй бололтой. Тиймээс зөгнөлийн утгыг намайг сүмээс авсан мөнгөөр хүн хөлсөлж энэ хотод гарч ирсэн чөтгөрийг хөнөөх юм байна гэж ойлгосон.

Мэгүмин: Яаж ийм дүгнэлтэд хүрдэг байна аа. Тэр яах вэ, наанаасаа холдчихгүй юу? Энэ миний өрөө бас наад ор чинь миний унтдаг—

Сицил: Энэ хотод ирээд миний толгойд хамгийн түрүүнд бодогдсон нь өмнө нь бидний тусыг хүртсэн Мэгүмин чи л байлаа.

Мэгүмин: Одоо болсон! Юу байх нь надад хамаагүй, наанаасаа гараад аль!

Сицил: Энэ хотын Аксист итгэгчид маш цөөн. Үндсэн сүмийн үйл ажиллагаа чүү ай л явж байгаа. Өөр хүн хөлслөх мөнгө алга байна!

Мэгүмин: Надад хамаагүй! Огт хамаагүй! Миний хувьд та нартай дахин хутгалдмааргүй байна! Тэр яах вэ, миний даавууг үнэрлэхээ боль! Битгий амьсгалаад бай!

Сицил: Энэ хотод амьдарч буй гэгдэж байгаа цуу ярианы арк номлогчийг хамт олбол 5,000,000. Чөтгөрийг дарвал 10,000,000-г.

Мэгүмин: Хийе.

Эр 1: Хөөе, яасан? Олов уу?

Эр 2: Алга аа. Усан өнгийн үстэй согтуу гудамжны жүжигчин л харлаа. Новш. Үзэсгэлэнтэй, цэнхэр үстэй арк номлогч хаана байгаа юм бол оо?

Мэгүмин: Тэдний хотоор нэг хайгаад олохгүй байгаа хүнийг бид олох юм болов уу даа? Үнэхээр арк номлогч гэхээр сүмд залбирч байгаа ч юм уу эсвэл нийтийн оршуулгын газар төөрсөн сүнс амарлиулж байгаа юм болов уу?

Сицил: Хэрэв би байсан бол... Эхлээд хамгийн түрүүнд нийтийн усанд орохын тулд шарсан мэлхий идэж, улаан шар айргаар даруулаад миний тачаангуй бие рүү шунаг харц шидлэх согтуу хүмүүстэй зодоон хийж сүүлд нь Эрис сүм рүү чулуу шидэж сэтгэл ханаж аваад харина даа.

Мэгүмин: Танаас асуудаг би тэнэг юм.

Сицил: Мэгүмин минь дээ! Хайлтаа маргааш үргэлжлүүлээд эгчтэйгээ хамт усанд орох уу? Нэгийнхээ биеийг угааж өгье!

Мэгүмин: Хайх бодол байхгүй бол би харилаа шүү.

Сицил: Энэ хаана вэ?

Мэгүмин: Тэгээд ч чадварлаг арк номлогч Аксис шашны гишүүн байх магадлал маш бага учраас Эрис сүмд ирэх болов уу—

Сицил: Хөөе, онгойлго! Чөтгөрийн ан хийж чадах арк номлогчийг нууж байгааг чинь мэдээд байна! Хаалгаа цөм өшиглүүлмээргүй байгаа бол нээгээд аль!

Эм 1: Тийм хүн байхгүй дээ! Аксис шашны гишүүнийг манай сүм оруулахыг хориглодог. Явна уу!

Сицил: Мэгүмин, чиний ээлж. Энэ сүмийг шидээрээ зайлуулаад аль.

Мэгүмин: Тийм зүйл чадахгүй ээ! Хангалттай ядаргаатай байхад нөхцөл байдлыг бүр төвөгтэй болгохоо боль л доо.

Сицил: Страйк! Аут!

Мэгүмин: Галзуу юм уу? Яг юу таныг ийм зүйл хийхэд хүргэв ээ?

Сицил: Яаж ч бодсон жаахан хачин юм аа. Энэ хотод ирснээс хойш хачин гэмээр догдлоод байх юм. Ариун Акуа бурхны ивээл юм болов уу?

Мэгүмин: Энэ түүний ивээл юм бол би Акуа бурхантай таардаг л юм бол гарцаагүй цохихоор дайрна. Я-Яав аа?

Сицил: Мэгүмин үнэхээр "аа" гээд хашхирдаг байна шүү! Ямар хөөрхөн юм бэ? За, уучлаарай даа! Дахиад тэгэхгүй дээ.

Мэгүмин: Нэг хоёрын гурваа гээд эргэх үү?

Сицил: Болж байна. Нэгэн зэрэг эргэж хараад тэнд ямар нэг зүйл байвал хамт тулалдъя. За юу?

Мэгүмин: Ойлголоо.

Зэрэг: Нэг, хоёрын...

Сицил: Хөөе! Ингэж тохироогүй биз дээ?

Мэгүмин: Би л тэгж хэлмээр байна!

Сицил: Би чамайг хөлсөлж байгаа хүн шүү дээ!

Мэгүмин: Хараахан мөнгөө аваагүйн дээр миний үүрэг бие хамгаалагч биш хүн хайх!

Виз: Сүүлийн үед Аксис хот их хөл хөдөлгөөнтэй болжээ.

Мэгүмин: Юүнюүн...

Юүнюүн: Баярлалаа. Сэтгэл засах гэсэн юм бий? Харья гэж бодсон юм аа! Бодсон ч гэсэн тэгтэл хэрэв намайг явсны дараа хүн элсээч гэж асуух байсан бол яана гэж бодоод. Харьж чадаагүй юм! Чи ч бас нэлээн ядарсан харагдаж байна.

Мэгүмин: Их олон зүйл боллоо.

Рекс: Сайн уу, улаан чөтгөр охид оо. Та хоёр арк шидтэнүүд биз дээ?

Мэгүмин: Тийм л дээ. Ямар нэг юм болоо юу?

Рекс: Намайг Рекс гэдэг. Үнэнийг хэлэхэд бидэнд том төлөвлөгөө байна. Үүнд заавал шидтэний хүч хэрэгтэй байна. Тиймээс бидэнтэй хамтрахгүй биз?

Юүнюүн: Нойрс!

Рекс: Юүнюүн, чи үнэхээр мундаг юм аа. Ямар вэ дээ? Манай бүлэгт элсэхгүй биз?

Юүнюүн: Намайг уу?

Рекс: Нарийн ширийнийг хотод очоод тухтай ярилцъя. Эхлээд үүнийг хот руу зөөгөөд тэмдэглэе.

Юүнюүн: З-За!

Рекс: Өнөө чөтгөр хар шидийн араатан хайж байсан гэхээр энэ байхаас зайлахгүй.

Софи: Торонд хийчихсэн байхад чөтгөр өөрөө ирж тохиролцох биз.

Мэгүмин: Нэг л... сэжигтэй байна даа.

Хост: Олсон доо! Та нар Волбак эзэнд юу хийсэн бэ? Волбак эзэн!

Юүнюүн: Х-Хөөе, Мэгүмин! Хоёулаа асуудалд орчхож байгаа юм биш үү?

Мэгүмин: Чшш! Энэ чигтээ байдлыг ажиглангаа аажмаар зайгаа авъя.

Хост: Хөөе, хөөе. Энэ чинь зүгээр л Шинэковын ангууч байна шүү дээ. Хөөе, та хоёр! Волбак эзний танил үнэр үнэртээд яаран ирсэн юм. Та хоёроос үнэртээд байгаа нь юуных вэ?

Мэгүмин: Баттай боллоо. Энэ чөтгөрийн бай миний сургуультай амьтан Чомүсүкэ байна.

Хост: Ялангуяа чамаас илүү үнэртээд байна? Хөөе, юм хэлбэл яасан юм? Нээрэн чи ойд таарсан улаан чөтгөр байх аа? Волбак эзнийг танихгүй гэж битгий хэлээрэй дээ.

Мэгүмин: Т-Та яахаараа манай Чомүсүкэг "Волбак" гэдэг хачирхалтай нэрээр дуудаад байгаа билээ? Муур андуурсан юм биш үү? Тийм бол оронд өөр хөөрхөн хар муужгай олж өгье! Үүнээс илүү Чомүсүкэтэй зууралдахаа боль!

Хост: Чомүсүкэ? Юу билээ? Үгүй ээ, хаа нэгтээ сонссон нэр байна даа. Өнөө жаал хэлсэн санагдана. Нээрэн чи түүнтэй төстэй харагдах юм.

Мэгүмин: Ямар жаал?

Хост: Улаан чөтгөр та нартай болж өгвөл орооцолдмооргүй байна. Үүнийг тохиролцъё. Волбак эзнийг өгөх аваас та нарт гар хүрэхгүй. Мөн хотод ч тэр.

Юүнюүн: Чөтгөрийн хэлсэн үгэнд итгэ гэж санаа юу?

Хост: Чөтгөрүүд бид хэрхэвч гэрээ зөрчдөггүй. Заавал дагах ёстой, зөрчдөггүй зүйл. За, яах гэж байна?

Юүнюүн: Яах вэ? Тэр чөтгөртэй тохиролцох гэж байна уу?

Мэгүмин: Хараахан мэдэхгүй байна. Гэхдээ тэр үсэн бөмбөгийг өгөөд шийдэгдэх юм бол муугүй ч байж мэднэ.

Юүнюүн: Тэр чөтгөрийн үгэнд итгэж болохгүй ээ! Тэгээд ч энэ хот шинээр эхлэгсдийн хот хэдий ч чадвартай адал явдал хайгчид олон бий. Тиймээс гарцаагүй...

Бичиг: 12-р анги: Таны гайхалтай ертөнцөд дэлбэрэлт!

Юүнюүн: Мэгүмин, баларсан! Дэндүү баларлаа!

Мэгүмин: Улаан чөтгөрүүд ямар ч дуудлагыг хүлээн авдаг юм! Түүнийг дарж авъя!

Юүнюүн: Мэгүмин догь бас мундаг юм чинь. Д-Дараагийн ангид ч мөн таны гайхалтай ертөнцөд...

Мэгүмин: Дэлбэрэлт!

Back to episodes Go home