konosuba_explosion_10

Казума: Битгий хуц! Орчин цагийн хүн би морины жүчээнд унтана гэж байхгүй биз дээ?

Акуа: Би ч гэсэн ийм газарт унтах гээгүй! Гэхдээ мөнгөгүй юм чинь өөр яах юм бэ?

Казума: Новш юм даа! Би ингэж зовж амьдрах гэж энд ирээгүй!

Акуа: Би л тэгж хэлмээр байна!

Мэгүмин: Юүнюүн, сайн сонс. Ийм үед анхны сэтгэгдэл их чухал. Шинээр орж ирж буй нас залуу биднийг басах нь ойлгомжтой. Хаалга онгойход өөрсдийгөө сүр жавхлантайгаар танилцуулна шүү!

Юүнюүн: Больё оо! Гарцаагүй анхаарал татна.

Мэгүмин: Анхаарал татах гэж л тэгэх гээд байхад! Улаан чөтгөрүүд басагдана гэж байхгүй! За, явъя!

Юүнюүн: Аймаар хүмүүстэй таарчихгүй байх юм сан.

Мэгүмин: Намайг Мэгүмин гэдэг! Улаан чөтгөрүүдийн хамгийн шилдэг шидтэн дэлбэрэлтийн шид... хэрэглэдэг...

Юүнюүн: И-Ичмээр юм!

Бичиг: 10-р анги Шинэ хүмүүсийн хотын гэмт хэрэгтнүүд

Мэгүмин: Адал явдал хайгчдын холбоонд бүлгийн гишүүд элсүүлэх мэдээллийн самбар байдаг бололтой. Ирснийх яаж даалгавар авдгийг асуугаад авъя.

Юүнюүн: Тийм шүү. Эхлээд даалгавар авч өдөр тутмынхаа хэрэглээний зардлыг олохгүй бол болохгүй. Үүнд эхлээд хамтрагчид цуглуулах хэрэгтэй.

Луна: Хөөх, ямар эрт ирээ вэ?

Мэгүмин: С-Сайн уу. Би бээр арк шидтэн Мэгүмин байна. Юу л даа... адал явдал хайгчийн хувьд анх удаа ажил хайж яваа юм. Яахаа сайн мэдэхгүй л байна.

Луна: Аан. Энэ нүд чинь... улаан чөтгөрийнх байх нь ээ? Улаан чөтгөрүүд миний санахын сургууль дээрээ адал явдал хайгчийн карттай болдог байх аа? Тийм бол хүлээлгийн ширээн дээр яаж ашигладгийг нь тайлбарлаж өгье.

Мэгүмин: Өршөөгөөрэй! Картын тайлбарыг дараад нь авч болох уу?

Луна: Хамаагүй л дээ.

Юүнюүн: Байз, Мэгүмин. Картаа тайлбарлуулахгүй юм уу? Би түрүүлээд явлаа шүү.

Мэгүмин: Асуудалгүй ээ. Би хүмүүс цуглахаар нь л болъё.

Юүнюүн: Ө-Өршөөгөөрэй...

Мэгүмин: Одоо болох байх.

Луна: Тэгвэл дараагийн хүн. Түрүүний улаан чөтгөр үү дээ.

Мэгүмин: Таны хэлсэнчлэн улаан чөтгөр байна! Өнөөдрөөс энэ хотод ажиллах болсон ба адал явдал хайгчийн картаа тайлбарлуулахаар ирлээ!

Эр 1: Улаан чөтгөр гэв үү?

Эр 2: Анх удаа л харлаа.

Луна: Тэгвэл картыг нь нэг хараад авъя. Э-Энэ чинь! Гайхалтай! Аргагүй л улаан чөтгөр мөн дөө. Оюун ухаан, шидийн хүчний үзүүлэлт өндөр юм.

Мэгүмин: Тийм, үүнийг л хиймээр байсан юм. Ингээд энэ хотын адал явдал хайгчдад басагдахгүй боллоо!

Луна: Өчигдрийн хүн шиг биш ч гэсэн нэлээн өндөр шидийн хүчтэй юм. Май. Гэмт хэргийн бүртгэлгүй бас карт нь жинхэнэ юм. Одооноос ажил хүлээн авах боломжтой боллоо.

Мэгүмин: Айн? Түр байзнаарай. "Өчигдрийн хүн шиг биш" гэв үү? Өөрөөр хэлбэл надаас илүү шидийн хүчтэй хүн байгаа гэсэн үг үү?

Луна: Тийм. Адал явдал хайгчаар бүртгүүлсэн юм л даа. Түүний оюун ухаан маш доогуур учраас шидтэний ангилалд багтахгүй л дээ. Ангилал нь арк номлогч болсон санагдана.

Мэгүмин: Арк номлогч.

Эр 1: Хөөе. Харж байгаагүй царай байх чинь. Хамтрагч хайж байгаа юм уу?

Мэгүмин: Тэгэх гэж л явна.

Эр 1: Тийм бол тэр хоёроос л зайлсхийгээрэй. Хэдэн амьтай байлаа ч хүрэхгүй байх шүү.

Эр 2: Тийм шүү. Больсон нь дээр.

Эр 1: Бүр Аксис шашны хүн. Тийм хорон үггүй байсан бол уг нь ирээдүйтэй.

Эр 2: Аксисын номлогч учраас л тийм утгагүй зүйл яриад байгаа юм биш үү? Тэр яах вэ, манайд элсэх үү?

Эр 1: Хөөе, байз! Шударга бус байна! Би эхэлж асуусан шүү дээ!

Эм 1: Манай бүлэгт дэвшилтэт хоёр ангиллын хүн бий. Ямар вэ дээ? Манайд ч гэсэн дэвшилтэт ангиллаас бий. Манайд яг тохирно.

Эр 1: Манай хөгшин шидтэн гэнэт ангиллаа сольсон учраас жаахан балраад байна.

Райз: Намайг Райз гэдэг. Дайчин. Тэр бол миний дүү Лайна.

Лайна: Хулгайч. Найдлаа шүү.

Мэгүмин: Намайг Мэгүмин гэдэг. Таатай байна.

Райз / Лайна: Жинхэнэ нэр юм уу?

Мэгүмин: Жинхэнэ нэр л дээ. Миний нэрэнд асуудал байгаа бол хэлээ даль.

Райз: Үгүй ээ! Асуудал бол алга. Тийм бий. Нээрэн улаан чөтгөр шүү дээ.

Лайна: Т-Тийм. Их гоё нэр байна.

Райз: Тэгвэл үнэхээр бид байхад болох юм уу? Чамайг илүү дэвшилтэт ангиллын бүлэгт орно гэж бодсон юм сан.

Мэгүмин: Шан харамжийн хувь их байх тусмаа сайн. Асуудалгүй ээ. Найдвартай хүнтэй болсонд тооц.

Райз: Өөртөө итгэлтэй байгаа юм бий. Санаа амарчихлаа.

Лайна: За!

Мэгүмин: Бөөрний модны харх устгах даалгавар нийтлэгдсэн байхыг анзаарсан. Эхлээд амархан даалгавар гүйцэтгэж, бүлгээрээ хэр зохицохыг харъя. Туршилтын хугацаа гээд бодчих! Дэлбэлсэн бөөрний модны төлбөрт хамаг мөнгөө үрчихлээ. Ямар санагдав?

Лайна: Юу гэж хэлмээр юм бэ дээ... Бидэн шиг шинэхэн адал явдал хайгчид Мэгүминий хүртэх гавьяаг олж өгч чадахгүй санагдлаа.

Райз: Т-Тийм шүү! Дэлбэлдэг гайхалтай шидтэй юм чинь манай бүлэгт байвал потенциалаа үрэхээс цаашгүй.

Мэгүмин: Надад бол зүгээр ээ. Хамтдаа аажмаар өсөж хөгжье.

Райз: Үгүй, үгүй! Тэгээд ч бидэн шиг дөнгөж эхэлж буй хоёр хүний бүлэг алдарт улаан чөтгөрийг элсүүлэх гэсэн нь биеэ тоосон хэрэг болж.

Лайна: Тийм ээ! Чиний түвшнийх биш гэх үү, тэнцвэргүй ч гэх үү.

Эр 1: Хөөе, чи амар загас гэж мэдэхгүй юм уу? Яаж амьдарч ирсэн юм бэ? Би холбооны арын талбайгаас хоёр амар загас аваад ир гэж хэлээ биз дээ?

Казума: Өдөөд байгаарай, ах хүү! Энэ хотод ирээд удаагүй жаал болохоор нь дарлаж болно гэж бодсон уу?

Эр 1: Амаа тат! Чиний наад жижигхэн найз түрүүнээс хойш яах гээд байгаа юм? Үйлчлүүлэгчдэд ус л өгөөд байх юм! Миний өгсөн архийг яасан юм? Уучихсан юм уу? Бүгдийг нь уугаа юу?

Акуа: Т-Тийм биш! Архинд миний хуруу хүрчихсэн төдий! Энэ миний онцгой чадвар юм аа! Үнэндээ би усны бурхан байгаа юм—

Мэгүмин: Юүнюүнээр юм авхуулж идье дээ.

Эр 1: Та хоёр халагдсан!

Юүнюүн: С-Сайн уу! Танилцсандаа таатай байна. Намайг Юүнюүн гэдэг. Одоогоор зөвхөн дунд зэргийн шид л хэрэглэж чаддаг арк шидтэн...

Мэгүмин: Байгаа байдал чинь яаж байна аа? Уушийн газрын буланд ганцаараа урвайн суух нэг овгийнхоо хүнтэй уг нь хамт хоол идье гээд хүрээд ирж байхад.

Юүнюүн: Хоол? Хамт идэж болох юм уу?

Мэгүмин: Ердөө ганц л өдөр өнгөрч байна. Сэтгэлээр унахад эрт байна шүү. Эгч ээ! Давсалсан тусгай амар загас нэгийг авъя!

Юүнюүн: И-Ижил нэгийг авъя!

Мэгүмин: За, тэгэхээр... Өнөөдөр эндээс туршиж үзнэ ээ.

Юүнюүн: "Бүлгийн гишүүд хайж байна. Сайхан сэтгэлтэй хүн, утгагүй яриа байсан ч сонсох хүн, хачин нэртэй байсан ч инээхгүй хүн, даалгаваргүй байсан ч хамт байх хүн. Болж өгвөл нас ойролцоо хүн. Бүх ангиллаас хайж байгаа. Би арк шидтэн—"

Мэгүмин: Энэ Юүндүнд өөрт нь хэрэгтэй. За, тэгвэл. "Шар үстэй, цэнхэр нүдтэй язгууртан охин хайж байна." Нэлээн өндөр шагналтай юм гээч. Мөнгөгүй болоод ирэхээрээ энэ ажлыг авдаг юм билүү. Зар тавьсан хүн нь... Шидтэн!

Айн: Тийм бий. Мэгүмин юм бий. Улаан шидтэнд байх л нэр байна даа. Найдлага тавьж байгаа шүү.

Мэгүмин: Тусалж дэмжээрэй.

Айн: Тэгвэл бушуухан—

Эм 1: Хүлээж бай, ойн чөтгөр өө. Намайг ямар ч ичгүүр хүлээж байсан заавал чамайг ялах л болно!

Эм 2: Хөөе, хэдэн удаа толгойноосоо хөл хүртлээ будагдах гээ вэ?

Эм 1: Эрис бурхны нэрийн өмнөөс тэр чөтгөрийг алаад өгнө!

Эм 2: Наалдаад байна шүү дээ! Эхлээд хувцсаа соливол яасан юм бэ?

Эм 1: Хамаагүй ээ. Намайг битгий тоо—

Эм 2: Алив л дээ!

Айн: Ааш муутай хүмүүс юм аа даа.

Лотт: Сүүлийн үед чөтгөрийн мангасууд энэ хавиар их үзэгдэх болсон. Тэднийг агнах ёстой хэдий ч...

Айн: Юу хэлнэ вэ? Улаан чөтгөр шидтэн байхад асуудалгүй биз.

Мэгүмин: Мэдээж шүү дээ! Чөтгөр байна уу, юу байна уу? Нэг цохилтоор дуусгаад өгье! Дэлбэрэлт!

Айн: Аргагүй л улаан чөтгөр юм даа. Сэтгэл хөдөллөө. Шидэд тэсвэртэй залхгийг ганц дайралтаар ялах гэж.

Лотт: Юу гэмээр юм... уучлалт хүсье. Би өөрийг чинь амнаас цаашгүй гэж сэжиглэж байсан юм. Уучлаарай.

Мэгүмин: Үгүй ээ... надад хэлэхгүй бол болохгүй зүйл байна. Дараад нь уучлалт гуйж болно. Үнэнийг хэлэхэд би саяны дэлбэрэлтийн шидийг л хэрэглэж чадна. Өөрөөр хэлбэл саяны шидийг өдөрт ганц л хэрэглэж чадна. Өдрийнх шиг хүчтэй дайсны эсрэг том хөзөр болно гэдэгт итгэлтэй байгаа ч... Энэ бүлэг өдөр бүр ийм аюултай тулдаг бүлэг биш биз?

Айн: Өөр шид хэрэглэдэггүй юм уу? Дундаж зэрэглэлийн шид ч юм уу?

Мэгүмин: Хэрэглэдэггүй.

Лотт: Одоо биш байсан ч хамаагүй ээ. бид чамайг түвшин нэмэхэд чинь туслах учраас дунд зэргийн шид сурвал-

Мэгүмин: Дэлбэрэлтийн шидийн хүчийг нэмэгдүүлэхгүй чадвар сурах хүсэл алга.

Айн: Уучлаарай... өөр бүлэг хайсан чинь дээр байх.

Мэгүмин: Эхэндээ хэлдэг байж гэж ч бодсон юм аа. Арай би гоц нэгэн биш юм байх даа?

Эр 1: Гайхалтай!

Эр 2: Энэ юун охин бэ? Ийм заль анх удаа л харлаа!

Эр 1: Хөөе, нэгийг авъя! Гадил өгөөч!

Эр 2: Би ч гэсэн авъя!

Эм 1: Би ч бас! Надад хоёрыг өгөөч!

Казума: Маш их баярлалаа! Хөөе, энэ маягаараа байвал нормоо гялс биелүүлэх нь. Хөөе, бушуу нуусан гадилаа гаргаад ир. Хэдэн төгрөг олъё.

Акуа: Юу яриад байгаа юм? Гадил алга болгочихсон юм чинь одоо байхгүй шүү дээ. За, одоо зарах шинэ гадил гаргаад ир.

Казума: Чи өдөөд байна уу? Балай юм ярихаа болиоч! Бушуу гаргаад аль—

Эр: Халагдсан!

Акуа: Түр байз л даа—

Эр 1: Гадилыг минь эргүүлж өг!!

Эр 2: Буруу тоолоогүй биш биз?

Эр 1: Идчихээгүй биз дээ?

Казума: Мөнгө байхгүй ээ!

Эр 1: Юу гэнэ ээ?

Акуа: Жүчээнд унтаж байгаа шүү дээ!

Эр 2: Надад хамаагүй!

Казума: Чиний буруу, муу хэрэгцээгүй бурхан!

Юүнюүн: Мэгүмин, эргээд ирэв үү? Гадил байгаа. Идэх үү? Өнөөдөр юу болов? Сайн бүлэгтэй таарав уу?

Мэгүмин: Үгүй ээ. Хамтдаа даалгавар биелүүлсэн ч гэсэн... Өөрсдийнх нь бүлэгт би дэндүү хайран гээд элсүүлэхээс татгалзчихлаа.

Юүнюүн: Тийм бий. Чиний шид хүчтэй ч гэсэн тодорхой нөхцөлд л ашигладаг учраас.

Мэгүмин: Харин чамайг бүлэг авав уу? Мэдээллийн самбарт наагаад байсан биз дээ?

Юүнюүн: Ирсэн шүү. Ирсэн ч гэсэн... Яаж ч харсан манай аавтай ойролцоо насны өвөө "чи надтай ойролцоо насных биз дээ? Надад даалгачих. Авхай чамайг хамгаална" гэсэн. За, чиний ээлж.

Мэгүмин: Татгалзсан биз дээ? Мэдээж татгалзсан биз?

Юүнюүн: Т-Татгалзсан л даа. Гэхдээ тэр хүн ярианд хань болж, хоолонд дагуулж орсон. Их сайн хүн шиг байсан. Дахиад ярилцъя гэсэн. За, шаг.

Мэгүмин: Энд ухарвал сэлмийн мастер дайрна. Энэ дүрс харваачийн идэх нүүдэлд байгаад байдаг.

Юүнюүн: Бидний нас бага байгаа болохоор хүмүүс зайлсхийгээд байна уу?

Мэгүмин: Энэ хотод шидтэн байрын хүмүүс ховор. Эрэлт хангалттай л юм шиг байх юм. Арга алга. Шилжилт!

Юүнюүн: Адал явдал хайгчийг хамгийн сул дүрс гээд үл тоомсорлосон биз? Сэлмийн мастертай солилоо! Ингээд тоглоом дууслаа.

Мэгүмин: Дэлбэрэлт! За, Юүнюүн. Маргаашийн төлөө өнөөдөр унтацгаая!

Юүнюүн: Хөөе! Шууд унтаад байхдаа яадаг юм! Хожигдсоныхоо хариуг авч чадсангүй! Хөөе, шударга бус байна! Дахиад нэг тоглоё!

Мэгүмин: Маргааш л хамтрагч цуглуулъя. Дэлбэрэлт! Энэ 7 хоногийн турш өөр бүлэгт элсэж, даалгавар биелүүлсэн боловч аль ч бүлэг байсан ажил дууссаны дараа надаас зайлсхийж, гэрээгээ цуцалчихдаг. Дэлбэрдэг шид л хэрэглэдэг шидтэний хэрэг бараг үгүй бололтой. Намайг хэрэггүй юм шиг аашлаад л. Гоц гэгдэж явсан надад... Надад... Надад ингэж хандана гэнэ ээ?

Эр 1: Дахиад л чи юу?

Мэгүмин: Өө, уучлаарай. Өнөөдөр дахиад танаар туслуулах болох нь.

Эр 1: Энэ тогоонуудыг дүүргэхэд бөөн ажил орохыг мэдэж байна уу? Дараа илүү хотоос хол газар, хүчтэй мангасын эсрэг л хэрэглэж үз.

Мэгүмин: Би шид хэрэглэсний дараа хүч шавхагдаж, хөдөлж чадахгүй болдог юм.

Акуа: Итгэмээргүй юм! Яагаад над шиг усны бурхан дэд бүтцийн хогийн ажил хийх ёстой гэж?

Мэгүмин: Хотоос хол газар хөдөлж чадахааргүй болбол

Акуа: Устай ямар ч хамааралгүй юм байна шүү дээ!

Мэгүмин: цугласан мангасын сүрэгт дороо идүүлнэ.

Казума: Шарж буй нарны дор хөлсөө урсгах шаардлагагүй ажил дууссан учраас тэр! Тэгээд ч амархан!

Мэгүмин: Дэлбэрэлтийн шид гэдэг нь тийм.

Акуа: Дахиад юм зарж үзмээр байна! Дахиад нэг хийлгээд аль!

Эр 1: Ёстой тухгүй шид байна даа. Нээрэн дэлгүүрийн ядуу эзэн бас хэрэглэж байсан.

Акуа: Энэ удаад чадах юм шиг санагдаж байна!

Казума: Хаанаасаа ийм итгэлтэй болчхов оо?

Мэгүмин: Дэлгүүрийн ядуу эзэн?

Эр 1: Энэ хотод алдартай шидийн эд зүйл зардаг дэлгүүрийн эзэн.

Казума: Гонгиноод байлгүй ажилдаа ор! Биеийнхээ хязгаарыг давах цаг боллоо!

Эр 1: Урьд нь адал явдал хайгч байсан юм.

Акуа: Үгүй ээ! Чи гэрээсээ гардаггүй ажилгүй хүн байж хаанаасаа ийм өөдрөг болчхов?

Эр 1: Тун чадварлаг шидтэн гэж сонсож байсан ч бизнес эрхлэх наад захын ойлголтгүй хүн дээ.

Казума: Би...

Мэгүмин: Эцэст нь тэр хүний байгаа газрын сэжүүр олдлоо.

Эр 1: Би чиний оронд байсан бол эхлээд хамтрагчдаа хайна.

Мэгүмин: Ямар ч байсан... ингээд хэзээ ч уулзаж чадахаар боллоо. Гэхдээ үүний өмнө энэ хотод хамгийн шилдэг шидтэний байр сууриа олчхоод болъё.

Эм 1: Алив.

Мэгүмин: Өршөөгөөрэй.

Эм 1: З-За? Яасан юм бол?

Мэгүмин: Сая хуулж авсан цаасаа надад харуулж болох уу?

Эм 1: Татгалзаж байна.

Мэгүмин: Харуулаад аль! "Шидтэн ангиллаас хайж байна. Ямар шид хэрэглэдэг байх нь хамаагүй." Хөөх, энэ их аятайхан юм байна. Би яг завтай шидтэн байж таарлаа л даа.

Эм 1: У-Уучлаарай, хүнээ авчихсан! Хэдхэн хормын өмнө л дөө. Тиймээс л цаасыг нь авсан юм—

Мэгүмин: Энэ шалтгаас чинь залхаж гүйцлээ. Юу болж байгаа юм? Дэлбэрэлтийн шидийн өрөөсгөл ойлголт уу? Энэ холбооныхон тэр чигээрээ намайг цуцлах гэж үзээд байна уу? Яаж байна аа? Боль!

Луна: Юундаа шуугилдаад байна? Тайвширцгаа! Мэгүмин, холбооны танхимд зодолдож болохгүй. Зодолдох бол гадаа зодолд.

Мэгүмин: Ойлголоо.

Эр 2: Гуйж байна! Болзчих л доо... тэгвэл нэг цаг! 30 минут байсан ч болно!

Юүнюүн: Би уг нь тэгэх гэж ирээгүй юм сан...

Эр 2: Гуйя! Гуйя! Гуйя! Гуйя! Үүнийг чамаас өөр гуйх хүн алга байна!

Юүнюүн: Т-Тийм бол... богино хугацаанд болох л байх...

Эр 2: Болох юм уу?

Мэгүмин: Яг болж харагдаач! Чи юугаа хийгээд байгаа юм?

Юүнюүн: У-Учир нь өвчтэй ээжээсээ мөнгө авахын тулд хуурамч найз охин...

Мэгүмин: Бүгд худал гэдэг нь ойлгомжтой биз дээ? Чи яахаараа ийм амархан хууртагдчихдаг юм бэ? Өөр? Намайг байхгүй хооронд өөр хүмүүс хачин хүсэлт тавиагүй биз?

Юүнюүн: Х-Хачин хүсэлт тавиагүй ээ. Байнга энд ирдэг, өдөржин уудаг нэг ах цаашид ахыгаа "аав" гэж дуудаарай гээд халаасны мөнгө өгсөн.

Мэгүмин: Авчихсан юм уу?

Юүнюүн: Үгүй ээ, жаахан азгүй явсан болохоор нь харин би мөнгөнөөсөө жаахныг өгчихсөн.

Мэгүмин: Чи өгсөн юм уу?

Юүнюүн: Ө-Өөр яах байсан юм бэ? Өдөр бүр энд ууж суудаг хүн шүү дээ! Ярилцаад үзтэл тэр Аксис шашинд зориулж хандив цуглуулж байгаа гэсэн.

Мэгүмин: Яагаад наадхаа авч яваа юм? Бушуу хая! Яана даа! Биеэ барих зуршлаасаа салах болов уу гээд орхитол бүр дордоод аюултай түвшний босго давахад ойртчих гэж. Би мөнгө санхүүгийн асуудалтай байгаа юм чинь. Адал явдал хайх хамтрагчид олох ч хэцүү байгаа. Шийдлээ! Ямар вэ дээ? Хоёул шинэ бүлгийн хамтрагчид олох хүртлээ түр хугацаанд хамт бүлэг байгуулах уу?

Юүнюүн: Юу?

Мэгүмин: Хамт бүлэг байгуулах уу л гэж асууж байхад. Юундаа тэгтлээ цочирдоо вэ?

Юүнюүн: М-Мэгүмин... Түрүүн миний хэлсэн үгийг санаж байна уу? Нөгөө... Би дэвшилтэт шид сурахаар тэр үед тооцоогоо нэг мөр бодно гэсэн.

Мэгүмин: Аан, Арнесийг ялсны дараа сүйх тэргэнд нэг юм амандаа бувтнаад байсан билүү. Тэр яасан гэж?

Юүнюүн: "Тэр яасан гэж" гэнэ ээ? Түр байж бай! Яагаад тийм чухал амлалтыг мартчихдаг юм бэ? Ой санамж гэж чамд байна уу? Дэлбэрэлтийн шид хэрэглэсээр доргилтод нь ой санамжаа алдаа юу?

Мэгүмин: Юу яриад байгаа юм бэ? Бушуухан даалгавар биелүүлж, мөнгө олохгүй бол өнөө оройны дэн буудлын ч мөнгө байхгүй!

Юүнюүн: А-Арай бид өнөөдрөөс морины жүчээнд унтах юм биш биз?

Луна: Мэгүмин, Юүнюүн! Танхим дотор зодолдож болохгүй ээ!

Мэгүмин / Юүнюүн: Эгч ээ... Ажил өгөөч!

Бичиг: 11-р анги: "Дэлбэлэгч охин ба ойн замбараагүй байдал"

Юүнюүн: Мэгүмин, баларсан! Анх эхэлж буй хүмүүсийн хот атал аюултай дайсан гарч ирлээ!

Мэгүмин: Энд гавьяа байгуулбал хүмүүс биднийг авах гэж гуйна! Надад хог новш шиг хандсан хүмүүс харамсах болж дээ!

Юүнюүн: Тэр чөтгөр нэлээн хүчтэй бололтой дог шүү! Д-Дараагийн ангид таны баталгаанд...

Мэгүмин: Дэлбэрэлт!

Back to episodes Go home