Юүнюүн: Налгар байна шүү. Ийм дүр зураг харахаар нийслэлд Чөтгөрийн хааны арми асуудал тарьж байгаа гэдэг нь худал мэт.
Мэгүмин: Энэ чигтээ юу ч бололгүй зугуухан явбал маргааш өдөр Акселд хоол идэж байх нь ээ.
Юүнюүн: Ам гарч болохгүй гэж сургууль дээр заасан биз дээ? Хэлж болохгүй үгс дотор ч бичигдсэн байгаа.
Мэгүмин: Санаа зоволтгүй ээ. Миний тооцооллоор бол мангасуудын дайралтад өртөх магадлал 0.1%-иас бага.
Юүнюүн: Боль гэж хэлээд байхад! Албаар ингэж байгаа биз дээ?
Мэгүмин: Гэхдээ үнэхээр тийм аюул байхгүй гэм дээ. Ийм олноороо явж байхад ихэнх мангасууд дайрахгүй.
Юүнюүн: Т-Тэр ч тийм дээ.
Бичиг: 9-р анги: Улаан чөтгөр тосгоноос ирсэн устгагч
Юүнюүн: Хөөе, Мэгүмин. Надад ч гэсэн гаднахыг харуул л даа.
Мэгүмин: Ингэтлээ догдлоод л. Чи ч санаснаас илүү хүүхдээрээ юм аа.
Юүнюүн: Цаг бүрд суудлаа сольж сууна гэчхээд нэг ч удаа хөдөлсөнгүй!
Мэгүмин: Миний мэдэрсэн хугацаанд ердөө 10 минут л өнгөрлөө.
Юүнюүн: Юу гэсэн логик вэ?
Мэгүмин: Хөөх! Гүйгч гүрвэлүүд эмэгчин дээрээсээ болж уралдаж байна! Аль нь түрүүлэхийг харъя байз!
Юүнюүн: Хөөе, солигд л доо! Хөөе, хөөе, хөөе, хөөе! Солигдъё л доо! Би ч гэсэн хармаар байна!
Мэгүмин: Жаахан тэсэж чадахгүй нь уу?
Охин: Эгч ээ, суудлаа солих уу?
Ээж: Та хоёр Аксел руу явж байгаа юм уу?
Юүнюүн: Т-Тийм.
Ээж: Аксел руу явж байгаа гэхээр та хоёр адал явдал хайгч болох гэж байгаа байх нь ээ?
Мэгүмин: Би бол тийм. Нээрэн Юүнюүн адал явдал хайгч болох гэж байгаа юм уу? Бэлтгэл хийнэ гэж ярьж байсан.
Юүнюүн: Т-Тийм ээ. Тэгэх л байх аа даа.
Мэгүмин: Тэгвэл эхлээд хамтрагчид хайх нь ээ. Бидний хувьд маш чухал.
Юүнюүн: Г-Ганцаараа үед ямар нэг юм болбол баларна л даа. Т-Тиймээс Мэгүмин... Н-Нөгөө...
Мэгүмин: Нэг бүлэгт хоёр шидтэн байвал тэнцвэрт муу л даа.
Юүнюүн: Т-Тийм дээ. Тэнцвэргүй шүү дээ.
Мэгүмин: Хоёул сайн хамтрагчид олбол гоё сон.
Юүнюүн: Т-Тийм шүү! Тийм дээ. Тийм юм даа.
Ээж: Та хоёр нэлээн дотно бололтой.
Мэгүмин: Зүгээр л хамт гацчихсан заяатай.
Ээж: Энэ улаан нүд... улаан чөтгөр үү? Зүгээр ээ. Акселд гарцаагүй олны анхаарал татах байх.
Охин: Улаан чөтгөр?
Ээж: Шидийн хүч ихтэй, гайхалтай шид хэрэглэдэг овгийнхон.
Охин: Эгч нар мундаг байх нь ээ!
Мэгүмин: Тийм шүү! Ялангуяа би бол улаан чөтгөрүүд дотроос хамгийн гоц гэгддэг арк шидтэн. Хэрэв мангасууд дайрлаа гэхэд айлтгүй гээд хэлчхэд болно.
Юүнюүн: Хөөе. Битгий ам гарч бай гэж хэлээд—
Эр 1: Мангасууд гараад ирлээ!
Юүнюүн: Хүн хэлээд байхад! Битгий ам гарч бай гээд байхад!
Мэгүмин: М-Миний буруу биш биз дээ?
Эр 1: Төвөг удсанд уучил! Та хоёр улаан чөтгөр биз? Хүчээ зээлээч! Мангасуудын тоо их байна. Гуйя, улаан мангасын мастерууд аа!
Мэгүмин: "Мастер" аа? Болж байна. Мангасуудыг дор нь зайлуулаад өгье!
Юүнюүн: Яагаад гэнэт эрч хүчтэй болчхов оо?
Мэгүмин: Мастер гэж дуудлаа шүү дээ. Бараг л бие хамгаалагч чинь сонсогдохгүй байна уу?
Эр 1: За, мастерууд аа! Найдлаа шүү!
Эр 2: Тэд олуулаа хэдий ч мастерууд та нар байхад амархан!
Мэгүмин: Энэ тулаанд улаан чөтгөрийн нэр хүнд яригдана. За, явцгаая! Намайг Мэгүмин гэдэг! Хонхор үүсгэмээр байгаа нь яг хаана—
Эр 1: Дайсан бол сул мангас, аварга газрын хорхой!
Эр 2: Довтолгоо нь сул ч гэлээ амь бөхтэй тул алахад хэцүү. Бүхэлдээ залгиулахгүй байхад л—
Мэгүмин: Бүх бүтээлийн эцсийн бүрэнхийг зөгнөсөн шөнө... Устгалын шоронг—
Юүнюүн: Б-Байз л даа! Сэтгэлийг чинь үнэхээр их ойлгож байна, хүмүүсийг хутгалдуулах нь!
Мэгүмин: Тавиад аль! Энэ заваан амьтдыг устгаад хаячихъя! Наашаа хараад байна! Ойртоод байна!
Юүнюүн: Б-Би яаж ийгээд болгоно оо!
Мэгүмин: Наашаа ирээд байна!
Юүнюүн: Галт бөмбөлөг!
Эр 1: Нэг дайралтаар уу? Гайхалтай! Ингээд амархан болох нь ээ! Зөндөө олон байгаа ч гэсэн найдлаа шүү!
Мэгүмин: Э-Э-Энэ зэргийн мангасуудад над шиг агуу шидтэн оролцох шаардлагагүй юм байна! Тиймээс сүйх тэрэг рүү буцъя даа...
Юүнюүн: Агуу шидтэн юм бол үүнийг яаж ийгээд зохицуул л даа! Үгүй ээ! Зөндөө олон байна! Алив л дээ, Мэгүмин! Гуйж байна, Мэгүмин—
Эр 1: Аргагүй л улаан чөтгөр юм даа!
Эр 2: Хэлээд юу гэх вэ.
Юүнюүн: Ү-Үгүй ээ, сүйдтэй зүйл биш дээ.
Эр 3: Үнэхээр Юүнюүн байсны ачаар аврагдлаа. Акселд очихоороо талархсан сэтгэлээ илэрхийлмээр байна.
Юүнюүн: С-Сүйдтэй зүйл хийгээгүй шүү дээ.
Эр 3: Май, мастер аа! Сайн идээд шидийн хүчээ нөхөж ав.
Юүнюүн: М-Маш их баярлалаа.
Эр 1: Гэхдээ л чиний шид хосгүй байсан шүү.
Эр 2: Цаашид улаан чөтгөрүүд доторх хамгийн шилдэг шидтэн гээд нэрлэчхэд болох юм биш үү?
Охин: Эгч ээ, хаа нэгтээ өвдөөгүй биз? Бэртээгүй биз?
Мэгүмин: Үгүй дээ.
Охин: Эгч ээ, та туузтай эгчээс хамаагүй илүү хүчтэй биз?
Мэгүмин: Тийм шүү.
Охин: Тийм бол илүү хүчтэй мангасууд гарч ирсэн ч санаа зоволтгүй юм бий?
Мэгүмин: Тийм ээ! Тэр үед баттай ялах шид харуулна аа!
Охин: Хүлээж тэсэхгүй нь ээ!
Мэгүмин: Юу хийж байгаа юм?
Юүнюүн: Мэгүмин. Юу л даа... манаанд тус болоод.
Мэгүмин: Тийм бий.
Юүнюүн: Би өнөөдөр мундаг гавьяа байгуулж чадсан уу?
Мэгүмин: Огт гавьяа байгуулаагүй намайг даапаалаад байгаа юм уу?
Юүнюүн: Т-Тийм биш дээ! Зүгээр л би тосгонд нэг их тодордоггүй байсан даа?
Мэгүмин: Тийм дээ. Заримдаа урхидах чадвар ашиглав уу ч гэж сэжиглэх үе байсан.
Юүнюүн: Чи гэж нээрээ. За, зүгээр ээ. Өнөөдөр гавьяа байгуулж, олон хүний найдлагад хүрсэндээ бага зэрэг өөртөө итгэлтэй боллоо. Угтаа дэвшилтэт шид суртлаа хүлээе гэж бодсон ч. Мэгүмин, хүсвэл нөгөө... надтай хамт бүлэгт—
Мэгүмин: Юу ч болоогүй юм шиг шүүрээд явчихлаа. Болзоонд ийм арга үр дүнтэй байх уу?
Юүнюүн: Яалаа гэж тийм байх вэ дээ!
Эр 1: Аварга сарьсан багваахай! Аварга сарьсан багваахайн сүрэг!
Мэгүмин: Балрах дөхлөө.
Юүнюүн: Ш-Шидийн хүч... шидийн хүчгүй болчихлоо.
Мэгүмин: Сайн байлаа. Том гавьяа байгууллаа шүү.
Юүнюүн: Жаахан... тусалчих л даа.
Эр 3: Дахиад Юүнюүн биднийг аварлаа шүү.
Эр 1: Акселд очиж байгаа гэхээр бүлгийн гишүүд хайж байгаа биз?
Эр 1 / Эр 2: Хүсвэл манайд элсэх юм уу?
Юүнюүн: А-Айн?
Мэгүмин: Бүлгийн асуудал чинь шийдэгдчихэж байгаа юм биш үү? Болж дээ.
Юүнюүн: Т-Тийм биш дээ. Би...
Эр 2: Өөр нэг улаан чөтгөр охин юу хийж байсан юм бол? Өдөр ч бас дэмий сэлгүүцээд л байсан даа.
Юүнюүн: Адилхан улаан чөтгөрүүд болохоор нэгнээ их сайн мэднэ.
Эр 3: Ачаа бараа хамгаалж байсан байх аа.
Эр 2: Гэхдээ ядаж ганц шид хэрэглэмээр юм даа.
Юүнюүн: Энэ маягаараа чи ганцаараа үлдэнэ шүү дээ. Мэгүминд зүгээр гэвэл надад бол нэг бүлэгт орсон ч хамаа алга...
Мэгүмин: Одоо унтлаа.
Юүнюүн: Хүний яриа сонс л доо! Мэгүмин!
Мэгүмин: Муухай ааштай гэдэг нь.
Юүнюүн: Шидийн хүч хараахан нөхөгдөөгүй байхад өөр яах вэ дээ?
Охин: Өчигдөр орой ч бас мангасууд дайрсан биз дээ? Та ч бас тулалдсан уу?
Мэгүмин: Надад эцсийн мөчид ашиглах том хөзөр бий. Жинхэнэ аюул гарч ирэхэд л хэрэглэх юм. Тиймээс жараахайнуудыг туслахдаа даалгасан юм шүү дээ.
Юүнюүн: Би туслах чинь биш!
Мэгүмин: Гэхдээ үүнээс цааш мангасууд дайрахгүй байлгүй дээ. Тэнгэрээс ч цэлцгэнэсэн залхгаар бороо орно ч гэж байхгүй байлгүй дээ.
Юүнюүн: Боль гээд байхад. "Хоёр удаа болсон зүйл гурав тохиож болдог" гэдэг үг мэдэх үү?
Мэгүмин: Санаа зовомтгой гэж.
Эр 2: Г-Гоблин байна! Гоблины сүрэг!
Эр 1: Мастерт дуулга!
Эр 3: Бушуу дууд!
Эр 2: Мастер, найдлаа шүү!
Эр 3: Мастер! Мастер! Мастер!
Юүнюүн: Хийхээс дээ. Ц-Цаашаа чадахгүй нь... цаашаа үнэхээр чадахгүй нь...
Мэгүмин: Улаан чөтгөрүүд бидэнтэй тулгарвал нэг ийм л юм болно.
Юүнюүн: Юундаа тусалсан юм шиг яриад байгаа юм? Би салж унах нь байна!
Мэгүмин: Богино хугацаанд ийм олон мангасууд дайрах гэж. Гэхдээ зорьсон Акселд бараг ирэх нь. Цаашаа налайгаад явж болох байх.
Юүнюүн: Чамайг ингэж хэлэхээр л...
Арнес: Хараалт аянга!
Мэгүмин: С-Саяных юу байв?
Арнес: Нэлээн ядарсан бололтой дог. Энэ удаад Волбак эзнийг авч харина!
Юүнюүн: Арнес!
Мэгүмин: Гүргэр юм аа. Энэ муур бол манай Чомүсүкэ. Одоо бууж өгвөл яасан юм бэ?
Арнес: Бууж өгөх нь чи л байлтай. Тэр ч бүү хэл хэдийн солилцоо хийсэн. Волбак эзнийг өгч чадахгүй бол мөнгийг минь эргүүлж өг.
Мэгүмин: И-И-Ийм сүрдүүлэгт чинь автана гэж байхгүй шүү! Чөтгөрүүдтэй холбоотой гэрээ хэлцлийг зөрчсөн ч шийтгэл хүлээхгүй гэж Аксис шашныхан зааж өгсөн.
Юүнюүн: Хэдий чи байлаа ч гэсэн арай дэндэнэ.
Арнес: Ийм болохоор л хүнд итгэж болдоггүй юм шүү дээ. Чөтгөртэй хийсэн гэрээгээр сүнсээ сольж, хүслээ биелүүлдэг үйлчилгээ байхаа больсон нь та нар хүслээ биелүүлснийхээ дараа ямар нэг шалтаг гарган ирж төлбөрөө төлөхөөс зайлсхийдэг. Анхнаасаа утгагүй зүйл хүссэнээс нь болдог. Хүмүүс илүү шударга амьдрах хэрэгтэй!
Мэгүмин: Арай ч чөтгөрөөс сургаал сонсоно гэж санасангүй.
Арнес: Одоо болсон хойно мөнгө энэ тэр хамаагүй. Би юу ч болж байсан Волбак эзнийг авч харих даалгавартай. Биеэ бэлд.
Эр 2: Бүслээд ав!
Арнес: Бүү садаа бол. Жараахайнууд бүү оролц.
Юүнюүн: Т-Тэднийг гэмтээлгэхгүй дээ!
Арнес: Зоригтой царайлаад байгаа чинь илэрхий байна. Чамайг хэдийнээ шидийн хүчээ шавхсаныг нягталчихсан.
Мэгүмин: Арай тэр аварга хорхой, мангасуудын дайралт...
Арнес: Анзаарчээ дээ? Тийм, өдийг хүртэлх хариуг чинь барьсан юм!
Мэгүмин: Чамайг даа! Чамаас болж намайг хэрэгцээгүй гэж хүмүүс бодчихлоо!
Арнес: Тийм ээ, наад царайг чинь л хармаар байлаа! Чи намайг өчнөөн шившигт хутгасан учраас тэр. Тооцоогоо нэг мөр бодоцгооё!
Мэгүмин: Би л тэгж хэлмээр байна! Миний уур хилэнг амсах болж дээ!
Арнес: Яаж тэр вэ? Шид ч хэрэглэж чадахгүй жулдрай юм байж. Жаахан зальтайг чинь бол үнэлж байгаа ч өөр зүйл үгүй. Жулдрай. Үгүй ээ, бүр долоон дор хэрэггүй амьтан! Улаан чөтгөр гэсэн амнаас цаашгүй!
Юүнюүн: Мэгүмин хэрэгцээгүй биш! Надаас хамаагүй илүү мундаг! Т-Та мэт юу ч биш!
Арнес: Ганц чадвартай нь шидийн хүч дууссан. Намайг доройтуулдаг хэрэгцээгүй эрчүүд алга. Бүрэн хүчээрээ байгаа улаан чөтгөр гэсэн амнаас цаашгүй нэгэнд ялагдана гэж түүхэндээ байхгүй—
Мэгүмин: Тийм ч биш дээ. "Түүхэндээ байхгүй" гэж ам гарах ч дэмий дээ. Наадах чинь хамгийн өрөвдөлтэй сул доройн хэлдэг улиг болсон үг.
Арнес: Юундаа хүчтэй царайлаад унав?
Мэгүмин: Намайг амнаас цаашгүй эсэхийг наад нүдээрээ хараад авна биз! Чи Чомүсүкэг үнэхээр хүсэж байгаа биз? Тэгтлээ хүсээд байгаа юм бол... Очоод ав л даа!
Юүнюүн: Чи чинь яачхаа вэ?
Арнес: Волбак эзэн! Саарлыг сүлбэх үүрийн гэрэл минь. Цөл газрыг шүүрдэх аварга биетнүүдийн амьсгал. Миний гэрээний дагуу улаан нүгэлтнийг-
Юүнюүн: Боль! Болохгүй ээ!
Мэгүмин: Тавиад аль! Тэр муу бахим чөтгөрийг дэлбэлэх гээд байхад!
Юүнюүн: Болохгүй ээ! Чомүсүкэг хүртэл дэлбэлэх нь байна!
Мэгүмин: Тэр бол миний сургуультай амьтан! Эзнээ аврахын тулд золиослогдох нь мэдээж! Дараад нь оршуулна—
Юүнюүн: Тавихгүй ээ! Яг тавьж харагдаач, Мэгүмин муу цэвдэг амьтан!
Арнес: Өлсгөлөн, хүчирхийллийн хатагтай, миний Харанхуйн бурхан минь. Ангалын долоон хаалганы цаанаас тэнгэрийг живүүлэх хүчийг надад өгөөч!
Мэгүмин: Айн? Энэ бугуйвч чинь... Манай аавын бүтээл байна шүү дээ! Манайхаар үйлчлүүлсэнд баярлалаа!
Арнес: Энэ үү? Үүнээс болсон юм уу?
Аав / Ээж: Манайхаар үйлчлүүлсэнд баярлалаа!
Арнес: Чи муу... Тэдний охин байсан юм уу?
Юүнюүн: Тэнэг, тэнэг, тэнэг Мэгүмин! Дэмий үг хэлчих юм даа!
Мэгүмин: Б-Би ердөө л талархалтай улаан чөтгөр байх л гэлээ.
Арнес: Чамайг хэзээ ч уучлахгүй! Сүнсийг чинь хүртэл үнс болгон хувиргана!
Юүнюүн: Үүнийг одоо яах ч аргагүй юм биш үү? Бурхан минь, бурхан минь! Азын тэнгэр Эрис минь!
Мэгүмин: Чи улаан чөтгөр байж сүйрлийн бурханд ч юм уу залбираач!
Арнес: Хулчгар, үзээрийн хүмүүс ээ! Наад нүглээ төлсөн чинь дээр!
Юүнюүн: Бурхан минь, бүгд аюулгүй үлдэх аваас Мэгүминд хүний сэтгэлийг ойлгодог болтол нь заах болно оо! Тиймээс гуйя—
Мэгүмин: Больж үз! Шударга бус энэ ертөнцөд сүүлийнхээ мөчид юугаа яриад байгаа юм?
Юүнюүн: Гуйж байна! Аварч хайрла! Тосгонд тамгалагдсан нэргүй хорон бурхан минь! Сүйтгэгч бурхад минь! Мөн дарь эх Эрис минь! Мөн усны дарь эх Акуа минь!
Арнес: Э-Энэ гайхалтай шидийн хүч юу вэ? Үгүй ээ... энэ бурхны аура байна. Энэ зэргийн бурханлаг байдал... арай... Ү-Үгүй байлтай! Ёоё. Ю-Юу вэ? Энэ чинь...
Мэгүмин: Бүхий л хүчирхэг шид дотроос хамгийн агуу нь. Дэлбэрэлтийн шид.
Арнес: Тийм бий. Амнаас цаашгүй гэж хэлсэнд уучлаарай. Авхай, нэрээ надад хэлээч.
Мэгүмин: Намайг Мэгүмин гэдэг! Улаан чөтгөрүүдийн хамгийн гоц нь бөгөөд дэлбэлэгч шид хэрэглэгч нэгэн!
Арнес: Тийм бий. Толгойдоо юмтай нэгэн юм биз дээ? Хараалт аянга!
Мэгүмин: Дэлбэрэлт! Энэ удаад там руугаа тонил, Арнес!
Арнес: Өршөөгөөрэй, эзэн минь. Нэг өдөр таныг сэргэхийг хүлээж байя.
Юүнюүн: М-Мэгүмин!
Эзэн: Ямар айхавтар харагдсан бэ? Би анхнаасаа л Мэгүминийг чадварлаг шидтэн гэдэгт итгэж байсан юм шүү.
Мэгүмин: Тийм шүү. Би чинь л улаан чөтгөрүүдийн хамгийн шилдэг шид хэрэглэгч.
Охин: Эгч үнэхээр мундаг шидтэн юм байна лээ! Догь байсан шүү. Ээж болон бүгдийг нь аварсанд баярлалаа.
Мэгүмин: За. Яасан? Яагаад нүүр лүү ширтээд байна?
Юүнюүн: Мэгүмин үнэхээр л мундаг юм аа.
Мэгүмин: Гэнэт юу болов?
Юүнюүн: Үнэхээр л мундаг шүү дээ. Тийм чөтгөрийг дарж байна гэхээр.
Мэгүмин: Би мундаг гэдэг нь мэдээж шүү дээ.
Юүнюүн: Юу гээч. Миний өчигдөр оройн хэлсэн үгийг хэлээгүйд тооцчихоорой.
Мэгүмин: Юу?
Юүнюүн: Т-Тийм биш ээ! Нэг бүлэгт орохоос дургүйлхсэн зүйл огт байхгүй шүү! Тийм биш. Энэ маягаараа би чамд тээг болох нь л гэж бодоод. Тиймээс... Илүү их бэлтгэл хийж намайг дэвшилтэт шид сурсны дараа тэр үед тооцоо бодъё! Тэгэх хүртэл...
Мэгүмин: Болно оо. Хэчнээн их бэлтгэл хийлээ гээд чиний бачимдаад уйлах төрх л төсөөлөгдөөд байх юм.
Юүнюүн: Ярьж л бай! Намайг хүчтэй болохоор чи тусламж гуйх дээрээ тулна даа!
Эр: Зорчигчид оо, харагдаад эхэллээ!
Юүнюүн: Тэр бидний эхлэлийн хот болох нь.
Мэгүмин: Шинэхэн адал явдал эрэлхийлэгчдийн хот, Аксел!
Бичиг: 10-р анги: "Шинэ хүмүүсийн хотын гэмт хэрэгтнүүд"
Юүнюүн: Мэгүмин, баларсан! Хамтрагчид цуглуулна гэж их хэцүү юм.
Мэгүмин: Адал явдал хайгчийн замнал эхлүүлэх нь бодсоноос төвөгтэй юм. Шид хүчирхэг байх нь юу нь буруу юм?
Юүнюүн: Ашиглах тал нь юм уу даа? Д-Дараагийн ангид ч мөн таны уйтгар гунигт...
Мэгүмин: Дэлбэрэлт!
Back to episodes Go home