Юүнюүн: Би захидал хүргэсний төдийд ийм юм болно гэж санаагүй! Мэгүмин, яавал дээр вэ?
Сицил: Зүгээр ээ. Эцэг Зеста өдийд эмэгтэй баатарт байцаагдахдаа дуртай сууж байгаа. Садаа болох нь бүдүүлэг явдал болно. Үүнээс илүүтэй эгч нь төлбөрийг нь төлөх учраас санал хураахад туслахгүй биз?
Мэгүмин: Санал хураана аа?
Эр 1: Нүгэлтэй юм! Эцэг Зеста Чөтгөрийн армитай сүлбэлдэж байж! Та бүхнээс гуйхад дараагийн хамба ламд хамгийн итгэл хүлээх над шиг хүнийг сонгох хэрэгтэй! Одоо нэг шилний энгийн үнэ нь 10,000 эрис хүрдэг ариун уснаас үнэгүй тараая.
Тристан: Би Аксис сүмийн тэргүүнээр томилогдвол дараах амлалтыг өгнө. Нэг. Олон нөхөртэй байхыг хуульчилна. Хоёр. Гэрлэлтийн насыг бүр илүү доошлуулна. Гурав. Биедээ хайртай л бол төрсөн ах дүү хоёр байсан ч зөвшөөрнө.
Эр 1: Сайн сайхны төлөө надад саналаа өгөөрэй!
Тристан: Үгүй, надад саналаа өг!
Эр 1: Үгүй шүү, надад өгөөрэй!
Тристан: Үгүй, надад өг!
Эр 1: Үгүй, надад л өг—
Мэгүмин: Энэ хүмүүс удаан хүлээсэнгүй дээ.
Бичиг: 8-р анги: Усны хотын мухар сүсэгтнүүд
Мэгүмин: Аксис шашныхан яаж ийм эрч хүчтэй байдаг байна?
Юүнюүн: Би улаан чөтгөрийн тосгон руугаа буцмаар санагдчихлаа.
Сицил: Хүлээлгэчихлээ! Цэв хүйтэн цэлцгэнэсэн залхаг!
Мэгүмин: Э-Энэ юун эвгүй ундаа вэ?
Сицил: Арканретиагийн бренд. Аманд мэдрэгдэх толигор мэдрэмжид нь дороо дасна. Уугаад үз. Эгч нь дааж байгаа юм. Аксис шашинд итгэх аваас... Хэлүүлэлгүй мэдэж байгаа байлгүй дээ. За, нэр дэвшигчдийг жаахан хорлон сүйтгэсэн юм чинь гомдол мэдүүлсэн гээд байгаа дэн буудлуудтай ярилцъя.
Юүнюүн: Ашгүй дээ! Танд мөрдлөг явуулах сэтгэл байжээ.
Сицил: Эгч ээ гэж дууд.
Мэгүмин: Зеста ах үнэхээр гэм зэмгүй бол насаараа гэм буруугийн ухамсарт зовж амьдарна даа. Юүнюүн л.
Юүнюүн: Арай ч дээ! Муухай юм!
Сицил: Юүнюүн ямар хөөрхөн юм бэ? Хариуцлага мэдрээд яахаа мэдэхгүй байж ээ?
Юүнюүн: Эгч ээ...
Сицил: Ямар нэг зүйлд санаа зовсон бол одоодоо төвлөрч амьдар. Амархан замаар урсгалаараа явахад болно. Ус адил урс. Өөрийгөө барилгүй зөн совингоо дагаж хөдөл. Бас... эгч ээ гэж дуудаарай. Цэлцгэнэдэг залхаг!
Юүнюүн: Яг юу болоод байна?
Мэгүмин: Энэ тэгээд Чөтгөрийн хааны армийн хорлон сүйтгэх ажиллагаа юу?
Юүнюүн: Тийм бол яагаад халуун рашаанд залхаг хольдог билээ?
Мэгүмин: Шал балай болоод явчихлаа. Одоо буцаж болохгүй юу?
Юүнюүн: Байз л даа! Сэтгэлийг чинь ойлгож байгаа ч энэ үнэхээр халуун рашааны асуудал мөн бол...
Мэгүмин: Аргагүй юм шив дээ.
Сицил: Энэ бол уулнаас цугларсан булгийн ус бөгөөд янз бүрийн дэн буудлуудад түгээгддэг юм. Мөн Аксис сүмийнхэн үүнийг удирддаг тул хотод хүссэнээ хийж болдог юм!
Мэгүмин: Энэ сүмийнхэн үнэхээр аймшигтай юм аа?
Юүнюүн: Гэрчүүдийн яриагаар бол эцэг Зеста энд ирсний дараагаар хэрэг гарсан.
Сицил: Харин тийм ээ. Эцэг Зеста үнэхээр буруутай ч байж мэднэ.
Мэгүмин: Тийм байж магадгүй ч тодорхойгүй үлдэх нь онцгүй учраас нотлох баримт олж авъя.
Юүнюүн: Гэм буруутай гэж бодоод дэмий байх.
Цагдаа: Аксис шашныхан. Хоцорч дээ. Хэдийн нотлох баримт цуглуулсан.
Мэгүмин: Наад уутанд чинь байгаа юм уу?
Цагдаа: Маш олон цэлцгэнэдэг залхгийн холимог. Эцэг Зеста үүнийг үүрч яваад харагдсан гэх мэдүүлэг бий. Үүнээс яагаад ч мултрах аргагүй боллоо.
Мэгүмин: Тийм байлаа ч... Эцэг Зеста яагаад ийм тэнэг зүйл хийнэ гэж? Халуун рашааныг сүйтгэх гэсэн бол хордуулах байсан юм биш үү?
Юүнюүн: Хор...
Цагдаа: Гэхдээ үүнийг хийсэн нь Аксис шашныхан гэвэл ихэд утга учиртай болоод ирнэ.
Юүнюүн: Арай ч дээ. Хачин хүн байсан ч тийм хорон санаатай хүн шиг харагдаагүй.
Сицил: Энэ цоргоноос уувал цэвэр байх болов уу? Тийм ээ? Аягатай хүн байна уу? Бас хөлдөөх шид хэрэглэдэг хүн байгаа юу?
Бүгд: Ийм болохоор л Аксис шашныхан...
Юүнюүн: Эцэг Зеста үнэхээр Чөтгөрийн хааны армитай холбоотой болов уу? Огт тэгж харагдаагүй дээ.
Мэгүмин: Үнэхээр л сэтгэл гундуу байх шиг.
Сицил: Нотлох баримт учраас ууж болохгүй гэсэн. Нүдний өмнө тийм их байхад болохгүй гэсэн.
Мэгүмин: Нэгэнт болсон зүйлийг яах вэ дээ. Ялаа дуусгаад урьдынхаасаа илүү дээр хүн болоод эргэж ирнэ шүү дээ.
Юүнюүн: Хуйвалдаанд оролцсон хүн цаазын ял авдаг гэж бодож байна.
Зеста: Уучлалт гуйгаад болчихдог бол та нар ажилгүй болно биз? Аксис шашны тэргүүн болох намайг бүр явж явж намайг сэжиглэж байдаг! Чөтгөрүүдтэй би юу гэж гар нийлж байдаг юм бэ?
Эм 1: Үнэхээр уучлаарай. Ингээд орхичхож болохгүй юу?
Зеста: Ёстой нэг!
Сицил: Эцэг Зеста?
Зеста: Сицил байх шив дээ. Намайг суллагдахыг хүлээж байв уу?
Эр 1 / Эм 1: Айн? Суллагдсан юм уу?
Зеста: Яагаад үүнд ингэтлээ гайхаа вэ? Би тийм балай хэрэг үйлдэхгүй шүү дээ. Алив, чи хэл!
Эм 1: Энэ удаад Аксис шашны хүндэт эцэг Зестаг андуурч баривчилсандаа гүнээ хүлцэл өчиж байна!
Цагдаа: Өршөөгөөрэй, эцэг Зеста!
Зеста: Өө, тийм! Худал хэлбэл илрүүлдэг төхөөрөмж авч ирсэн бардам царайтай, шилтэй байцаагчид тэр хүнд миний талархаж буйг хэлээрэй. Түүний ачаар сэжиглэл арилсан. Түүний тайван, өөртөө итгэлтэй царайнд аажмаар нулимс цийлгэнэж эхлэхэд сайхан байсан шүү. Угтаа бол хөлийнхөө дор мөлхүүлж, хуруугаа долоолгох байсан юм. Өгөөмөр би энэ удаадаа өршөөе.
Эм 1: Т-Таны сайхан сэтгэлд гүнээ талархлаа—
Зеста: Цээжээ биш, наад тархиа илүү томруулах байж дээ!
Мэгүмин: Гэхдээ ингэлээ гээд эцэстээ асуудлыг шийдсэнгүй шүү дээ? Ямар нэг этгээд халуун рашаанд нунтаг цацсан нь хэвээр үлдлээ.
Зеста: Тэр ч тийм.
Мэгүмин: Чи ч үнэхээр үнэнч зүтгэлтэй юм аа.
Арнес: Дахин уулзах шив. Үгүй ээ, түрүүн надаас үнэхээр мултарч чадсан шүү.
Зеста: Энэ юу вэ? Мэгүмин, энэ ичгүүртэй хувцастай эмэгтэй хэн бэ?
Мэгүмин: Энэ хотын төвд гарч ирж л байдаг. Ихэд өөртөө итгэлтэй юм аа? Тэгтлээ манай Чомүсүкэг хүсээ юу?
Зеста: Мэгүмин! Мээмээ ингэж ичгүүр сонжуургүй гайхуулж байгаа энэ эмэгтэйтэй ямар холбоотой юм?
Арнес: Энэ удаад ядаргаа болсон танай тосгоныхон үгүй. Энгийн үед байсан бол бяц дарж болох ч гэлээ энд Волбак эзэн наалдсан байгаа учраас-
Зеста: Мэгүмин, хариулна уу! Энэ хүн яагаад ийм сээтгэнүүр хувцаслаа вэ? Бүр далдалсан ч юмгүй нөмрөг нөмөрсөн нь бүр зохисгүй! Зохисгүй гэж байна! Гэхдээ хэдий зохисгүй ч гэлээ хурц гоо зүйн мэдрэмж төрүүлж байна. Тийм, жишээ авъя гэвэл усны хувцас дээр борооны цув нөмөрсөн мэт—
Арнес: Чийртэй юм бэ? Чи одоо хэн юм? Цаашаа зайлж үз.
Мэгүмин: Зеста ах, хамаагүй өдөж болохгүй. Тэр бол бидний дайсан. Энэ үсэн бөмбөлгийг авах гэж биднийг энэ хүртэл дагасан.
Зеста: Чомүсүкэгийн хойноос иржээ дээ. Хурц харагддаг нэгэн атал гайхмаар этгээд мотивацтай юм.
Юүнюүн: Та хоёр ингээд больчих оо. Бүр л уурлуулаад байх шиг байна.
Арнес: Сонс, өтнүүд ээ. Өвдмөөргүй байгаа бол—
Зеста: Чамаар өвтгүүлмээр байгаа бол яавал дээр вэ?
Юүнюүн: Э-Эцэг Зеста!
Арнес: Өвтгөөд өгье л дөө! Галт бөмбөлөг!
Зеста: Чөтгөр охин байжээ. Ойлгох.
Арнес: Хөөх, зүгээр нэг хачин ах хүү гэж бодтол сүрхий юм гээч.
Юүнюүн: Ю-Ю-Юу байв аа?
Мэгүмин: Хилсээр баригдсан хөгшин ах уу?
Зеста: Чөтгөр охин... чөтгөр юм бий? Оркуудаас аварга биет хүртэл нээлттэй үзэл бодолтой хэдий ч чөтгөр охиныг бол үгүй. Аксис шашны номлолд тэднийг зөвшөөрөхийг хориглодог. Харамсалтай хэдий ч...
Арнес: Тэгээд ердөө нэг хүн номлогч яг юу чадах юм бэ дээ?
Сицил: Энэ хүн чамайг устгаж чадна шүү.
Арнес: Хошин шогийн мэдрэмжтэй юм гээч? Алдарт Харанхуйн бурхан Волбок эзэнд зүтгэдэг би—
Зеста: Ариун дээд ариусгал! Өршөөгөөрэй, чөтгөр охин минь. Би Аксис шашны тэргүүний үүргийг гүйцэтгэдэг. Арк номлогч Зеста гэдэг билээ.
Сицил: Түүнтэй ижил Аксис шашны үзэсгэлэнт номлогч, Сицил гэгч байна.
Зеста: Сицил, энэ удаагийн хэргийн эзэн энэ чөтгөр охин бололтой.
Сицил: Тийм бололтой, Зеста эцэг ээ. Энэ муу чөтгөрөөс болж та тийм зүйл туулсан байна шүү дээ.
Арнес: Айн? Юу болоод байгаа юм? Та нар яг юу яриад байгаа билээ? Б-Би энэ хотод ирснээс хойш тасралтгүй Волбак эзнийг хайсан!
Зеста: Зугтааж байна! Хойноос нь! Аксис сүмийн нэрийн өмнөөс чөтгөр охин болж төрсөнд нь харамсуулаад өгье!
Сицил: Ойлголоо! Чөтгөрүүд... ...үхэх ёстой!
Арнес: Өнөөдөртөө—
Зеста: Чөтгөр ангуучлаад!
Юүнюүн: Юу байв аа?
Мэгүмин: Надаас битгий асуу.
Зеста: Дүүжил!
Юүнюүн: Хэрэг... шийдэгдсэн болов уу?
Мэгүмин: Харин л дээ. Аксис шашны талаар нэг их бодмооргүй байна. Юүнюүн одоо яах гэж байна? Би Аксел хот руу зорино. Тэнд дэлбэрэлтийн шид хэрэглэдэг шидтэн байдаг гэж сонссон.
Юүнюүн: Би... Б-Би ч гэсэн Аксел хот руу очиж дорой мангасууд устган бэлтгэл хийе гэж бодож байгаа.
Мэгүмин: Тийм бий. Сонин тохиолдол вэ? Тэгвэл түрүүлээд яв даа. Хэсэгтээ ажил хийгээд замын зардал олж аваад хойноос чинь очъё.
Юүнюүн: Айн? Г-Гэхдээ би нэг их яарч яваа биш дээ. Т-Тийм шүү! Хэсэг зуур энэ хотын дурсгалт газруудыг үзээд тэгээд Аксел руу хөдөлдөг юм билүү...
Зеста: Мэгүмин, энд байжээ. Их зальтай чөтгөр байна шүү. Нулимсыг нь харахаас таашаал аваад шидээрээ хэд хэд шалбалсан ч зугтаалгаж орхилоо.
Мэгүмин: Их л жаргалтай сонсогдох чинь.
Зеста: Юу ярина вэ? Зугтаалгасан нь машид харамсалтай байна. За, Мэгүмин. Хүсэх аваас...
Мэгүмин: Энэ юу билээ?
Зеста: Аксел хот хүрэх замын зардал. Таны зааж өгсөн гишүүн элсүүлэх арга. Гарцаагүй амжилттай болох биз ээ. Манай хотын анхаарал татах зүйлс ч болж магадгүй. Энэ замын зардал үүний талархал гээд ойлгочих. Тэгээд өнөөдөр яах гэж байна? Өдийд Аксел хүрэх сүүлийн аялал үлдсэн байх ёстой доо.
Мэгүмин: Энэ чигтээ Аксел руу юу? Явмаар байна. Аль болох бушуу Аксел руу очоод тэр хүнд мэдэгдмээр байна. Тэгээд нөхдөө цуглуулж хэрэглэх гэж тэсэн тэсэж ирсэн дэлбэрэх шидээ хэрэглэмээр байна! Энэ чигтээ шууд явлаа! Юүнюүн энэ хотод хэсэгтээ дурсгалт газруудыг нь үзнэ гэсэн байх аа? Тэгвэл би түрүүлээд Аксел руу явлаа.
Юүнюүн: Ээ л дээ! Б-Би ч гэсэн бодлоо өөрчлөх шиг боллоо. Чи түрүүлж очоод бэлтгэл хийвэл давуу талтай болчихно!
Зеста: Мэгүмин, ийм орой болсон юм чинь өнөө шөнөдөө хоновол яасан юм? Манай сүмийнхэнд чамтай мэндлэх хүсэлтэй хүмүүс олон байгаа биз.
Мэгүмин: Нээрэн тэгж хэлсэн чинь тийм юм байна шүү. Яадаг юм билээ?
Зеста: Хүсвэл дахиад 7 хоног үлдвэл яасан юм?
Мэгүмин: Тэгэх ч бас зүгээр л юм.
Сицил: Ус гоё байгаа биз, Мэгүмин? Лолитой цуг усанд ороод л...
Мэгүмин: Түрүүнээс хойш таны махчин харцнаас нэг л аюул мэдрэгдээд байх юм.
Сицил: Яалтай билээ дээ. Ванн жижигхэн юм чинь. Тээр?
Мэгүмин: Надад хачин зүйл хийвэл хариу үзэлцдэг хүн шүү.
Сицил: Ёстой нэг. Үнэндээ чамд л ярих гэсэн зүйл байсан юм.
Мэгүмин: Айн? Хэрэгтэн нь үнэхээр Зеста ах байж ээ?
Сицил: Тийм ээ. Цэвэрлэх гэж байхдаа содыг нунтаг залхагтай андуурчихсан байна лээ.
Мэгүмин: Тийм зүйл болж ээ?
Сицил: Тиймээс чөтгөртэй ямар ч хамааралгүй байсан. Энэ талаар хэнд ч хэлж болохгүй шүү. Энэ шантаажийн баримтыг би ганцаараа л ашигламаар байгаа юм.
Мэгүмин: За, одоо өнгөрсөн явдал юм чинь хамаагүй дээ. Их ойрхон байгаад байх юм.
Сицил: Ванн нь жижигхэн юм чинь яалтай билээ дээ. Манай энд ванн ухахад нэлээн их мөнгө ордог юм байна лээ. Хагалах шид хэрэглэдэг их чадварлаг шидтэн хөлсөлж энэ ваннуудыг хийлгэсэн гэсэн. Жижигхэн бөгж шиг хэлбэртэй хөөрхөн байгаа биз?
Мэгүмин: Хагалах шид ээ?
Сицил: Тийм ээ. Уг нь илүү томыг хийх санаатай байсан гэсэн.
Мэгүмин: Та...
Сицил: Яасан? Та гэх биш илүү хөөрхөн хоолойгоор Сицил эгч ээ гэж дуудвал гоё байна.
Мэгүмин: Та! Юу... илүү том, задгай ванн хүсэж байгаа юм бий?
Сицил: Тэгвэл гоё л байна. Нүд чинь гялалзаад юу болоо вэ?
Мэгүмин: Би дэлбэрэлтийн шид хэрэглэж чадна. Энд хотын хамгийн том ванн бий болговол гоё уу?
Сицил: Тийм ээ, мэдээж. Аксис шашин дотор эсэргүүцэх хүнгүй бол юу ч хийж болно гэдэг юм. Нэрэлхэлгүй өөрийн сэтгэлийг ханатал шидээ хэрэглэж болно!
Мэгүмин: Тэгвэл та...
Сицил: Эгч ээ гэж дууд!
Мэгүмин: Эхэллээ шүү! Акранретиад ирээд тасралтгүй тэвчиж байлаа. Дэлбэрэлт!
Зеста: Арай ч дэлбэрэлтийн шид хэрэглэдэг гэж бодож байсангүй. Мэгүминд талархаад ч баршгүй нь. Тийм том ваннд сүмийнхэн бүгд орж чадна.
Сицил: Нийлж орохгүй шүү, эцэг Зеста.
Зеста: За яадаг ч байсан дараа дахин энэ хотод зочлон ирээсэй гэж хүсье.
Мэгүмин: Тэгнэ ээ. Би нөхөдтэй болоод бөөндөө аялахаар шийдвэл шууд энд ирнэ.
Зеста: Таны аян замд Акуа бурхан хамгаалах болтугай. Адисалъя.
Юүнюүн: Э-Эцэг Зеста, надад ч бас энэ шидээ хэрэглэж болох уу?
Мэгүмин: Тэгээд ч чиний авчирсан захианаас болж асуудал гарсан шүү дээ.
Юүнюүн: Арай ч дээ! Миний буруу биш шүү дээ!
Мэгүмин: Сүйдтэй зүйл хийгээгүй атал ийм зүйл авах нь...
Сицил: Зүгээр ээ. Энэ гарцаагүй чамд хэрэг болно. Зүгээр ав аа. Хүүхдүүд нэрэлхэх хэрэггүй байдаг юм. Акселийн хотод очихоороо ашиглаарай—
Эр 1: Аксел руу явах сүйх тэрэг хөдөллөө шүү!
Мэгүмин: Яваад ирье!
Юүнюүн: Хүлээ л дээ!
Эр 1: Аксел хот руу явах сүйх тэрэг хөдөллөө шүү!
Мэгүмин: Шинэ адал явдал хайгчдын хот Аксел. Эхлээд тэндэхийг ажиллагааны бааз болгож нөхдөө хайна. Угийн надтай зэрэгцэх дэвшилтэт зэрэгтэй бүлэг байвал зүгээр. Найдвартай, зоригтой удирдагч. Хатуу чанга тэргүүн шугамын тулаанч. Өгөөмөр сэтгэлтэй эмчлэгч. Тэгээд хосгүй ухаанаараа нөхцөл байдлыг дүгнэн шинжилж ганц дайралтаар ялалтыг авах хүчтэй би бүлэгт нь орно!
Бичиг: 9-р анги: "Улаан чөтгөр тосгоноос ирсэн устгагч"
Юүнюүн: Мэгүмин, баларсан! Эцэст нь Акселд хүрэх сүйх тэргэнд суусан боловч мангасууд дайрлаа!
Мэгүмин: Миний дэлбэлэгч шидээр устгаад өгье!
Юүнюүн: Байз! Бид бүгд үхнэ шүү дээ!
Мэгүмин: Хийлгээд аль! Намайг хийлгээд аль!
Юүнюүн: Д-Дараагийн ангид чиний ичгүүртэй нууцад...
Мэгүмин: Дэлбэрэлт!
Back to episodes Go home