konosuba_explosion_07

Мэгүмин: Хүрэлцэн ирлээ! Ус болон халуун рашааны хот, Арканретиа! Нөхдийнхөө үдэлтийн бэлгийг хуяг дуулгаа болгон зүүж дүүгийнхээ хүслийг тээж энэ газарт зогсоо би юунд ч ялагдахгүй санагдаж байна! Харин одоо миний адал явдлын эхний хуудас эхэлж байна!

Бичиг: 7-р анги Усны хотын асуудал таригчид

Мэгүмин: Ийм... ийм байх учиргүй дээ. Энэ хотод шилжиж ирснээс хойш долоо хоног өнгөрлөө. зорьсон Аксел руу очих зардлаа олох нь бүү хэл

Эм 1: Энд гарын үсгээ зурахад л сарнай өнгөт амьдралаар ивээгдэх болно!

Мэгүмин: хоол, буудлын зардлаа арай л гэж олж байна.

Эм 1: Гарын үсгээ зурахад л болно!

Мэгүмин: Айн? Болохгүй юм уу?

Эм 2: Тийм. Арканретиагийн ойролцоо дандаа хүчирхэг мангасууд л амьдардаг. Мэдээж гоблин, коболд мэтийн дарж болох мангасууд байдаг ч гэсэн. Яагаад ч юм сонирхогчдын дор нь хийчих ажилтай зэрэг гараад ирдэг юм шиг байдаг. Тиймээс...

Мэгүмин: Над шиг шинэхэн адал явдал хайгч энд даалгавар аваад дэмий юм бий?

Эм 2: Уучлаарай.

Мэгүмин: Миний дэлбэлэгч шид ямар ч дайсан байсан устгах чадалтайг мэдэж байгаа ч гэсэн. Тэгээд ч ажил олж авахгүй бол ер ахихгүй нь. Үгүй ээ! Шид шаардагдахгүй энгийн ажил олж л таарна! Таарна!

Эр 1: Халагдсан.

Мэгүмин: Байзнаарай, дарга аа! Ойлгогдох юм алга!

Эр 1: Ойлгогдох юм алга аа? Сонсъё л доо.

Мэгүмин: Надад хүүхэд шиг хандаад байсан үйлчлүүлэгчид байсан. Миний юу нь хүүхэд шиг байна гэж асуусан. Өндөр, цээжний хэмжээ бас бус юм яриад дургүй хүргэсэн.

Эр 1: Тэгээд л халуун одэн үйлчлүүлэгчдийн нүүрэнд наагаа юу?

Эр 2: Халцгай!

Мэгүмин: Тийм!

Эр 1: Аан. Халагдсан.

Мэгүмин: Энэ маягаараа бол...

Эм 1: Акуаг хамтдаа хайрлах уу? Шүтэх үү? Зүтгэх үү? Таны амьдрал гарцаагүй олон талаараа дорвитой өөрчлөгдөх юм шүү! Аксис сүмд элсэх аваас үхэшгүй мангасууд дунд алдартай болох мэтийн олон арга мэх сурах давуу тал ихтэй шүү.

Мэгүмин: Ингэж байх цаг биш. Ямар ч байсан мөнгө олох хэрэгтэй.

Эм 1: Аксис сүмд элсвэл баталгаатай азын тэнгэр ивээнэ шүү!

Юүнюүн: Тэгвэл... найзуудтай болж чадах уу?

Мэгүмин: Юүнюүн?

Эм 1: Найзууд, гэр бүл, хайртай хүн, том хүн, хүүхэд гээд бүгдийг нь!

Мэгүмин: Би далд ухамсраараа түүнд найддаг болчихсон юм болов уу? Муу шүү!

Сицил: Та нар ийм өөрийгөө хамгаалах чадваргүй охинд ийм зүйл хийхээсээ ичихгүй байна уу?

Мэгүмин: Энэ юу вэ?

Эр 1: Юугаа зохиогоод байгаа юм? Больж үз—

Мэгүмин: Одоо болсон!

Сицил: Надад туслаач! Энэ хоёр "хөөрхөн царай гаргаад сээтэн хаяад байна уу?" "Ийм тачаангуй биетэй хотоор хэсээд байвал ямар нэг юм болбол гомдоллохгүй биз дээ" гэж хүчээр нэг тийш нь аваачих гэсэн!

Эр 1 / Эр 2: Тэгж хэлээгүй шүү дээ!

Мэгүмин: Намайг Мэгүмин гэдэг! Улаан чөтгөрүүд доторх хамгийн шилдэг шидтэн, дэлбэрэлтийн шид хэрэглэгч! Би ирсэн учраас ийм явдлыг тоохгүй өнгөрөөхгүй!

Эр 2: Хөөе, чи Улаан чөтгөр үү?

Эр 1: Битгий яар. Эхлээд ярилцъя.

Мэгүмин: Харамсалтай байна. Та нар шиг дундаж мулгуу амьтад миний улаан нүдийг хуурна гэж байхгүй шүү!

Эр 1: Чиний наад улаан нүд чинь сохор юм биш үү?

Эр 2: Хөөе, чи одоо яах гэж байна?

Эр 1: Саяны хүүхэн чинь Аксисын шашных!

Мэгүмин: Айн?

Эр 2: Манай сүмийн Эрис хатагтайн зургийг сохолж орхисон!

Мэгүмин: Айн?

Эр 1: Өмнө нь тусламж хэрэгтэй хүмүүст тараах ёстой байсан талхыг бүгдийг нь аваад зугтсан.

Мэгүмин: Юу? Тэр тухайд... үнэхээр их уучлаарай. Энэ хотод ирээд удаагүй л дээ.

Сицил: Цагдаа, тэнд байна!

Эм 2: Аксис шашны асуудал учраас ярианы талыг нь худал гэж бодсон юм. Энэ удаад Эрис шашныхан жаахан охинд халдаж байжээ.

Эр 1: Наад Аксис шашныхан юу гэж хэлснийг мэдэхгүй ч бид буруу зүйл юу ч хийгээгүй!

Сицил: Пээ, гэмгүй царайлах нь л дээ! Энэ турьхан охиноор зогсохгүй намайг хүртэл бариад нэг юм хийх санаатай байсан! Их айсан байлгүй! Гэхдээ одоо зүгээр ээ!

Эр 2: Юу яриад байгаа юм?

Эм 2: Юу гэхийг чинь хэлтэс дээр сонсъё. Дагаад яв.

Эр 1 / Эр 2: Ю-Юу?

Сицил: За, энэ хооронд зугтъя!

Эм 2: Байз! Та хоёроос ч гэсэн нөхцөл байдлыг нарийн асуух хэрэгтэй!

Сицил: Зүгээр үү? Бэртээгүй биз? Бараг л сүүлийн мөчид амжсан бололтой! Ойрхон байлаа.

Мэгүмин: Юу яриад байна аа? Яагаад намайг аварсан юм шиг яриад унав? Тэгээд ч надад зугтаах шаардлага байгаагүй.

Сицил: Яалаа гэж дээ. Хэрвээ тэнд тэр чигтээ үлдсэн бол хорон муу Эрис шашныхан аймшигтай зүйл хийх нь дамжиггүй. Чи их лоли царайтай, хөөрхөн юм байна шүү дээ. Бас аварсны ачийг хариулмаар байвал энэ гэрээн дээр гарын үсгээ зурчих.

Мэгүмин: Аксис шашинд орохгүй ээ! Яахаараа би талархах ёстой гэж—

Сицил: Гэдэс нь өлсжээ дээ? Тэгвэл эгчийгээ дагаад явах уу? Муу зүйл хийхгүй ээ.

Мэгүмин: Муу совин л татаад байх юм даа.

Сицил: Би Аксис шашны номлогч, Сицил гэдэг. Намайг нэрэлхэлгүй Сицил эгч гэж дуудаарай.

Мэгүмин: Намайг Мэгүмин гэдэг. Тэгж дуудна биз.

Сицил: Ховор нэр байна шүү! За, тэр яах вэ. Амттай зүйл идэнгээ эгчтэйгээ ярилцана биз.

Эр 1: Лоли байна!

Эр 2: Манай шашныг лоли ивээлээ!

Эр 1: Ямар лоли юм бэ?

Эр 2: Лолилоли!

Мэгүмин: Дахиад "лоли" гэж хэлсэн хүнд ухамсрын шанаа өгнө гэж мэд!

Эр 1: Үнэхээр л лоли юм аа.

Сицил: Мэгүмин, манай шашны дагагчдыг хүүхэдтэй ойр байхыг хориглодог. Тиймээс тэдний сэтгэлийг ойлгох гээд үзээрэй.

Мэгүмин: Яг юу хийчихсэн юм бэ?

Тристан: За, нэрэлхэлгүй идээрэй.

Мэгүмин: Үүнийг идвэл тэр мөчөөс Аксис шашны гишүүн болох ёстой гэхгүй биз дээ?

Сицил: За, боль доо. Тийм зальтай үйлдэл гаргахгүй дээ! Тийм ээ?

Тристан: Т-Тийм шүү! Акуа бурхнаар тангараглаж байна!

Мэгүмин: Ёстой нэг.

Зеста: Хөөх, их хөөрхөн зочин байна шүү.

Сицил: Арк номлогч, эцэг Зеста.

Зеста: Таныг сонсох нь ажил олохгүй, байх газаргүй гэсэн. Хүсвэл энэ сүмд ажил олтлоо байж болно.

Мэгүмин: Маш их талархлаа! Хууртагдах дургүй ч үнэхээр баларч явна. Энэ ачийг тань хариулж чадах зүйл байвал юу ч байсан хэлээрэй.

Зеста: Сая... юу ч байсан гэв үү?

Мэгүмин: Юу ч байсан гэдэг нь хэллэг төдий л...

Зеста: Тийм бол... Намайг "ах" гэж дуудаж болох уу? Биш ээ, "аав" гээд дууд! Үгүй, дотоож гэсэн нь дээр! Намайг сандлаа болгооч! Яах вэ? Шийдэж чадахгүй нь! Акуа бурхан минь! Төөрөлдсөн надад сургаалаа хайрлаач!

Мэгүмин: Өршөөгөөрэй, энэ яачихсан донтон бэ?

Сицил: Дараагийн хамба ламаар тодрох манай бүлгийн удирдагч, эцэг Зеста.

Мэгүмин: Энэ бүлэг чинь... зүгээр юм уу даа?

Сицил: Тэгж харагддаг ч хийх юмаа сайтар хийчихдэг хүн. Зүгээр байлгүй дээ.

Мэгүмин: Миний үгийг анхаарах ч үгүй байх шиг сонсогдох юм.

Эр 1: Эцэг Зеста, зугаатай мөчийг тань үймүүлсэнд уучлаарай. Энэ манай өнөөдрийн шинэ итгэгчдийн тайлан.

Зеста: Ирээдүйгүй л байна даа.

Эр 1: Тийм. Хорон Эрис шашны башир аргаас болж байна.

Эр 2: Шашны сурталчлах арга барилаа өөрчилбөл ямар вэ?

Зеста: Жишээлбэл?

Эр 2: Эрис шашны гишүүний дүрд хувираад яг гарын үсгээ зурах болоход нь Аксис шашинд элсүүлэх цаасаар сольдог ч юм уу?

Зеста: Үгүй ээ, тэр хооронд баригдаад зугтаачих магадлал өндөр.

Мэгүмин: Шинэ хүн элсүүлэх үр нөлөө бүхий арга хайж байгаа юм бий? Мэргэн ухаанаараа алдартай улаан чөтгөрийн мэдлэгээ хуваалцах юм уу? Сайн сонс. Эхлээд би энэ доторх алимыг албаар асгана. "Алим" гэж бэрхшээлд орсон мэт орилно. Тэгэхэд сайхан сэтгэлтэй хүн алим түүж өгнө. Тэгээд "Маш их баярлалаа! Их тус боллоо" гэж намайг хэлэхэд та санаандгүй хажуугаар явж байсан мэт орж ирнэ. Тэгэхэд нь би "Зеста ах, сая энэ хүн надад тусаллаа!" Гэж хэлэхэд харин та "намайг талархахыг зөвшөөрөөч" гэж хэлээд надтай хамт ойрхон кафед урина. Тэнд сүрдүүлнэ... гэхээс илүүтэй итгэл үнэмшлээ өөрчлөх номлол айлд!

Зеста: Г-Г-Г-Г— Гайхалтай! Ямар хосгүй ухаан бэ? Аргагүй л мэргэн улаан чөтгөр юм! Өдийг хүртэлх ямар ч төлөвлөгөөнөөс илүү биелэх магадлал өндөртэй юм!

Мэгүмин: Тэгвэл шууд явцгаая.

Зеста: За!

Мэгүмин: Туслахаар байрын хүн хүрээд ирлээ. Хүүе—

Зеста: Алим! Маш их баярлалаа! Их тус боллоо! Талархлаа илэрхийлэхийг зөвшөөрөөч?

Эм: З-Зүгээр ээ!

Зеста: Анхандаа нэг иймэрхүү байна биз ээ. Ерөнхийд нь ойлгосон учраас дараагийнх дээр бүтнэ.

Мэгүмин: Та одоо харьж үз.

Зеста: За, за. Хэн ч байсан бүтэлгүйтдэг шүү дээ.

Мэгүмин: Өөрийнхөө бурууг ойлгож байна уу? Үндсийг нь өөрчлөөд та над руу дайрч байхад тусламж гуйх маягаар болгоё.

Зеста: За.

Мэгүмин: Тэгвэл шударга ёсны мэдрэмж өндөртэй тэр чанга байрын хүн дээр очъё. Хүн байвал туслаарай! Тэр ах намайг хүчээр...

Эр 1: Хаана хүн байна?

Мэгүмин: Айн? Юу хийгээд байна аа? Анхаарлыг нь татчихлаа шүү дээ! Бушуу дайраад ир! Энэ маягаараа би галзуу хүн шиг харагдах нь!

Эр 1: Авхай, юу гэсэн үг вэ?

Мэгүмин: Юу л даа.

Эр 1: Үнэндээ би цагдаа л даа. Өнөөдөр амардаг юм.

Мэгүмин: Ү-Үүнд... тодорхой шалтгаан бий...

Эр 1: Ямар зорилгоор шуугиан тариад байгаа шалтгааныг чинь сонсоно оо.

Мэгүмин: Тэр муу... Би харих минь.

Зеста: За, битгий ингэ л дээ. Орхиод зугтсандаа уучлалт гуйя. Тэр хүн их хүчтэй харагдаад байсан шүү дээ.

Мэгүмин: Тэглээ гээд танаас болж би цагдаад чанд хатуу байцаагдлаа.

Зеста: Уучлаарай! Зүрх сэтгэлээсээ хүлцэл өчье!

Мэгүмин: Үнэхээр харамсаж байгаа юм уу даа?

Зеста: Арга барилаа жаахан өөрчилье. Тэнд шорлог зарж байна!

Мэгүмин: Намайг хоолоор дөнгөнө гэж санаа юу? Амттай юм!

Зеста: Нээрэн Мэгүмин чи яагаад ийм жаахан байж ганцаараа аялна вэ?

Мэгүмин: Үнэнийг хэлэхэд хүн хайж байгаа юм. Тийм боловч сэжүүр нь дэлбэрдэг шид хэрэглэдэг бас үзэсгэлэнтэй, тачаангуй эмэгтэй гэдэг л байна.

Зеста: Сонсож байсан санагдчихлаа.

Мэгүмин: Юу? Дэлгэрэнгүй хэлж өгөөч!

Зеста: Миний санахын Аксел хотод дэлбэрэлтийн шид ашигладаг загварлаг, үзэсгэлэнтэй эмэгтэй ид шидийн хэрэгслийн дэлгүүр ажиллуулдаг ч гэлүү дээ. Тачаангуй, үзэсгэлэнтэй гэсэн нь хүчтэй сэтгэгдэл төрүүлж ой санаанд сайтар хадагдаж.

Мэгүмин: Хоол авч өгөөд зогсохгүй үнэтэй мэдээлэл өглөө. Талархал болгож дахиад жаахан хүн элсүүлэхэд тусалъя.

Зеста: Туслах юм бий, Мэгүмин?

Эр 1: Тэнд байна!

Эр 2: Бариад ав!

Мэгүмин: Зеста ах аа! Яагаад жорлонгийн цаас хулгайлж байгаа юм бэ?

Зеста: Цаасных нь оронд элсүүлэх цаасаа үлдээсэн! Бөгсөө арчих цаасгүй цөхрөхдөө Акуа бурхнаас аврал эрэх нь дамжиггүй!

Мэгүмин: Тарьсан асуудлаа бүү хэл элсэлтийн цаасаар чинь бөгсөө арчиж магадгүйг бодсонгүй юу? Одоо харья аа.

Зеста: Надад ч хамаагүй л дээ. Харин чамд болох юм уу?

Мэгүмин: Айн?

Зеста: Тэгж их өөрийгөө магтаад гарч ирсэн шүү дээ.

Мэгүмин: Мэргэн ухаанаараа алдартай улаан чөтгөрийн мэдлэгээ хуваалцах юм уу?

Зеста: Арай ч хоосон харьж болохгүй байлгүй дээ.

Мэгүмин: Ойлголоо. Дахиад нэг оролдоод үзье. Гэвч би ганцаараа хийнэ шүү. Та оролцохгүй биз?

Зеста: Тийм бий. Тэгвэл байгаа би сонгоё.

Мэгүмин: Бүр бай гэж дуудаж байх шив.

Зеста: Яая... Мэгүмин, их сайхан ааштай байрын охин явж байна.

Мэгүмин: Ёстой нэг. Ийм юу ч байхгүй газар бүдэрчих гэж! Өвдгөө шалбалчихлаа! Өвдөөд хөдөлж чадахгүй нь! Энэ маягаараа шарх—

Юүнюүн: Юу хийж байгаа юм? Хөөе, Мэгүмин. Юу хийж байгаа юм? Энэ газарт юу хийж байгаа юм бэ?

Мэгүмин: Боль л доо! Өнхрүүлэхээ болиоч дээ, Юүнюүн! Юүнюүнюүнюүн!

Юүнюүн: Мэгүминминмин! Хөөе, гэнэт бүдрээд гудманд байсан хүмүүсээс тусламж аваад яах санаатай байсан юм?

Мэгүмин: Би ч гэсэн яагаад энд байгааг чинь асуумаар байна.

Юүнюүн: Айн? Тэр тухайд...

Мэгүмин: Яагаад Чомүсүкэг дагуулаад ирэв?

Юүнюүн: Чомүсүкэ чамайг их санасан болохоор. Бүр сэтгэл санаа нь муудсан. Тээр, хар даа! Чамайг харсан даруйдаа ийм цоглог болчихсон!

Зеста: Өршөөгөөрэй, та хэн болоод бас Мэгүминтэй ямар холбоотой билээ?

Юүнюүн: Б-Би Мэгүминий өрсөлдөгч. Үнэнийг хэлэхэд би ч бас түрүүнээс хойш гайхлаа л даа. Та Мэгүминтэй ямар холбоотой билээ?

Зеста: Мэгүмин бид хоёрын холбоо юу?

Мэгүмин: Аксис шашны Зеста.

Юүнюүн: Аксис шашин?

Зеста: Мэгүмин шинэ гишүүд элсүүлэхэд тусалж байсан юм.

Юүнюүн: Түрүүнийх... элсүүлж байгаа царай нь уу? Хөөе, Мэгүмин. Үүнээс илүү энэ хотод байж, Аксис шашныхантай байх нь зөв санагдахгүй л байх юм.

Мэгүмин: Тэр тал дээр сайн мэдэж л байгаа даг.

Юүнюүн: Тийм бол...

Зеста: Юүнюүн ч бас гэртээ байгаа юм шиг л байгаарай.

Юүнюүн: А-Аан... за.

Зеста: Энэ чинь... Яг юун жүжиг билээ?

Эм 1: Аксис шашны ахлах номтон. Зеста, таныг баривчлах тушаал гарсан.

Мэгүмин: Та хэн сэн билээ? Ямар ч хэрэг ярилгүй шууд баривчилж байдаг? Хуулийн дагуу санагдахгүй байна.

Юүнюүн: Мэгүмин...

Мэгүмин: Тэгээд ч ямар хэргээр билээ?

Сицил: Эцэг Зеста, энэ удаад бас юу хийгээ вэ? Тэгтлээ өөрөөрөө тоглоход хязгаартай бай гэж их хэлж байхад!

Тристан: Эрис шашны үзэсгэлэнтэй гэлэнмаа нарыг оролдох чинь хэтрээд байна гээд байхад! Эсвэл эмэгтэйчүүд эрчүүдийн дотоожийг худалдаж авахад огт тоодоггүй атал яагаад эрчүүд эмэгтэйчүүдийн дотоож авахад араас нь сэжиглэдэг юм бэ гэж олон нийтийн өмнө ярьснаас болов уу?

Мэгүмин: Аваад яв.

Эм 1: Хамтран ажилласанд баярлалаа.

Сицил: Мэгүмин муу урвагч!

Мэгүмин: Миний буруу юм шиг ярихаа болиоч.

Эм 1: Таныг урвах хуйвалдаан зохион байгуулсан хэргээр ялласан. Үүнийг хар.

Мэгүмин: "Арканретиа хотод аюул заналхийлж байна." "Халуун рашаанд сэжигтэй зүйл харагдвал менежментийг нь хариуцсан хүмүүсээс болгоомжил." "Тэдгээр хүмүүс бол Чөтгөрийн хааны гар хөл."

Эм 1: Саяхан улаан чөтгөрийн тосгоноос ирсэн мэдээлэл. Чи ч мөн тэдний алдартай мэргэчийн талаар мэднэ биз?

Мэгүмин: Арай...

Эм 1: Сүүлийн хэд хоног хотын дэн буудлуудаас халуун рашааны усны чанарын талаар гомдол ирсэн. Мэргэчийн мэргэний дагуу халуун рашаанд хачирхалтай зүйлс болоод байгаа. Мөн усны хяналтыг хариуцдаг нь Аксис шашныхан. Өөрөөр хэлбэл та Чөтгөрийн хаантай холбоотой нь—

Зеста: Нэг муу жаахан охин юу хэлнэ вэ? Бидний сургаалд "Чөтгөрүүдийг хөнөөж, Чөтгөрийн хааныг дар" гэж байдгийг мэдэх үү? Яахаараа бид тэгдэг юм?

Эм 1: Боль! Ялын дүгнэлтдээ хууль сахиулагчийг саатуулсан гэж нэмүүлэх юм уу?

Зеста: Балай юм ярьсан наад амыг чинь үнсээд өгөх юм уу? Үнсье!

Эм 1: Алив аваад яв!

Зеста: Энэ бол Эрис шашны хуйвалдаан! Бүү хуурт! Миний бие бялдрын гоо сайхнаас айж толгойдоо юмтай охиныг өөрсдийн эрх ашгийн дагуу хуурсан байна!

Сицил: Яана аа! Эцэг Зестагүйгээр манай сүм юу болох бол оо?

Мэгүмин: Ямар асуудал гарна гэж?

Сицил: Аан, нэг их асуудал гарахгүй шинжтэй. Сүржигнэсэнд уучлаарай. Гэхдээ л яагаад гэнэт ийм ял тулгав?

Мэгүмин: Юүнюүн. Түрүүнээс хойш яг юундаа ингэж сандраа вэ?

Юүнюүн: Үнэнийг хэлэхэд... Улаан чөтгөрийн тосгоноос явах үед Сокэтто эгч юм хүргээд өгөөч гэсэн юм. Энэ хот аюулд орох ирээдүйг харсан учраас Арканретиа руу явж байгаа бол зөгнөлийн захиа хүргээч гэсэн юм. Тэгж хэлээд ийм юм боллоо.

Мэгүмин: Өөрөөр хэлбэл чиний авчирсан захидал шалтгаан нь болжээ.

Бичиг: 8-р анги: Усны хотын мухар сүсэгтнүүд

Юүнюүн: Мэгүмин, баларсан! Би улаан чөтгөрийн тосгон руугаа харимаар санагдчихлаа!

Мэгүмин: Аксис шашныхан эвгүй гэдэг нь үнэн л дээ. Айн? Тэр арай ийшээ хүртэл Чомүсүкэг дагаж ирээ юу?

Юүнюүн: Д-Дараагийн ангид ч мөн танай гэр бүлийн хурлаар...

Мэгүмин: Дэлбэрэлт!

Back to episodes Go home