konosuba_explosion_06

Мэгүмин: Дэлбэрэлтийн шидийг одоо сурчихсан юм чинь өөрийгөө шилдэг нь гэдгээ нотлох цаг нь ирлээ! Тийм, энэ дэлхийд хамгийн хүчирхэг гэдгээ өөрийн дэлбэрэлтээс гарах утаагаар дохио болгоё! Б-Байзнаарай! Өөр нэг боломж олгооч!

Эр 1: Уучлаарай. Дэлгүүрээ дэлбэлүүлмээргүй байна.

Мэгүмин: Би хэлснээр чинь л хийсэн шүү дээ! Гуйя, энд ажиллуулаач! Өөр боломж алга! Битгий хаяач!

Бичиг: 6-р анги: Тэсрэлттэй ажилгүй хүний оршихуйн зорилго

Мэгүмин: Чэкэрагийн газар ч бас бүтсэнгүй. Арканретиа руу явах тасалбар 300,000 эрис. Огт хүрэхгүй байна.

Бүккорори: Сайн уу, Мэгүмин. Өнөөдөр ч бас ажил хайж явна уу? Одоо бууж өгвөл яасан юм бэ?

Мэгүмин: Та өөрөө ажил хийхгүй байж болж байгаа юм уу?

Бүккорори: Яваандаа миний шаардлагатай тулаан гарцаагүй ирнэ. Одоо тэр болтол соёогоо хурцлах цаг. Баяртай. Асуудал гарвал мөнгөнөөс бусад тал дээр зөвлөлдөж болно шүү. Адилхан ажилгүйчүүд хойно.

Мэгүмин: Би ажилгүй биш. Ажилгүй хүн бол ажил хийх сонирхолгүй арчаагүй хүн. Ажил хиймээр байгаа ч боломж олдохгүй байгаа нь ажилгүй хүн биш. Тийм. Би бол ажил горилогч! Би ирлээ.

Комэкко: Гэртээ ирэв үү? Эгч, хоол өгөөч!

Эр 1: Галзуу дэлбэлэгч!

Эр 2: Чөтгөрийн хааны арми дайрч байна!

Эр 3: Новш, өнөөдөр зугтаалгахгүй дээ!

Юүнюүн: Мэгүмин!

Мэгүмин: Өглөөнөөс хойш яасан чийртэй байх юм? Хөршдөө садаа болохгүй байх тал дээр бодолцож үзээч.

Юүнюүн: Яахаараа ийм үг хэлж чадаж байна аа? Өчигдрийн дэлбэрэлт юу байв аа?

Мэгүмин: Тэрийг надаас асууж яах нь вэ? Хэрэгтэн нь Чөтгөрийн хааны арми гэсэн шүү дээ.

Юүнюүн: Мэдэн будилахаа боль! Шуугиан гарсан нь чи бүх ажлаас татгалзсан хариу авсан орой биз дээ?

Мэгүмин: Юу вэ? Арай намайг жинхэнээсээ сэжиглээд байна уу? Урам хугарчихлаа! Чамайг найзаа гэж бодсон юм сан!

Юүнюүн: Найзууд гээд хэлчихвэл юунаас ч байсан өршөөгдөнө гэж бодсон бол том эндүүрч!

Мэгүмин: Боль л доо! Ойлголоо! Ойлголоо доо! Тархи! Миний тархийг!

Юүнюүн: Тосгон дотор дэлбэрэлтийн шид хэрэглээд юугаа бодож байсан юм бэ?

Комэкко: Өвдөж байна уу? Ингэвэл яаж байна? Өвдөж байна уу?

Мэгүмин: Миний буруу биш!

Комэкко: Ингэвэл?

Мэгүмин: Миний өгөгдлийг ашиглаж чадахгүй байгаа нийгмийн л буруу!

Комэкко: Өвдөж байна уу?

Юүнюүн: Хэдий болтол ингэж шалтаглах гэсэн юм?

Комэкко: Өвдөж байна уу? Ингэвэл яаж байна?

Юүнюүн: Хурдан баяжна гэсэн хөнгөмсөг бодолгүйгээр ажил хийж мөнгө цуглуул л даа!

Мэгүмин: Би ч гэсэн хичээсэн! Гэхдээ болсонгүй!

Комэкко: Ингэвэл яаж байна? Эндээс татвал өвдөж байна уу?

Юүнюүн: Аргагүй юм шив.

Комэкко: Энд өвдөж байна уу? Энд яаж байна?

Юүнюүн: Надад бодсон хэдэн юм байна. Ялихгүй зүйлд дэлбэлэх шид хэрэглээд байж болохгүй! За, явъя. Хэсэгтээ төмс хармааргүй байна.

Мэгүмин: Бүр залхчихлаа! Би бол гоц шидтэн! Гаднах ертөнцөд миний авьяасыг хүсэж буй адал явдал хайгчид одны тоо шиг олон атал! Би хэр удаан энэ тосгонд байх ёстой юм бэ?

Юүнюүн: Мэгүмин... Би аль болох цалин сайтай ажил хайя. Тиймээс ингэтлээ бүү гутар—

Мэгүмин: Юүнюүн, гуйх зүйл байна.

Юүнюүн: Юу тэр вэ?

Мэгүмин: Бяцхан болзоонд явах уу?

Юүнюүн: Айн?

Мэгүмин: Дэлбэрэлт! Өнөөдөр ч бас гоё дэлбэрлээ.

Юүнюүн: Ю-Юу хийж байна аа?

Мэгүмин: Юу яриад байгаа юм? Миний тогтсон дэг шүү дээ. Би өдөртөө нэг дэлбэлэх шид хэрэглэхгүй бол үхнэ.

Юүнюүн: Тэнэг, тэнэг, тэнэг! Тэнэг Мэгүмин!

Мэгүмин: За, Юүнюүн. Гэрт хүргээд аль.

Юүнюүн: Юу?

Мэгүмин: Одоогийн миний бие дөнгөж төрсөн нярай шиг эмзэг. За, өргөөд аваад яваач?

Юүнюүн: Үүнээс илүү тэнэг юм яриад байвал багалзуурдана гэж мэд!

Бүккорори: Та хоёр энд юу хийж байгаа юм?

Мэгүмин: Б-Бүккорори?

Юүнюүн: Яагаад энд ирэв?

Бүккорори: Түрүүн айхавтар чимээ гараа биз дээ? Галзуу дэлбэлэгчийн хийсэн хэрэг гэж бодоод яаран ирсэн юм. Түүнийг хараагүй биз? Тэр яах вэ, яагаад Мэгүмин газар хэвтэж байгаа юм?

Юүнюүн: Ю-Юу... тэр нь...

Мэгүмин: Галзуу дэлбэлэгчийг харсан! Бид ой дотор мангастай тулалдаж түвшин нэмж байхдаа түүнтэй таарсан юм! Түүний хүч нь... Гарцаагүй Чөтгөрийн хааны армийн дээгүүр цолтон биз. Харамсалтай нь ширүүн тэмцлийн дараа зугтаачихлаа.

Бүккорори: Тиймээс л ийм өрөвдөлтэй байдалд оржээ. Их хүчтэй дайсан байж дээ.

Мэгүмин: Тийм ээ. Тэр гарцаагүй чөтгөр мөн. Ийм тачаангуй биетэй, том эвэртэй чөтгөр эмэгтэй байсан.

Юүнюүн: Я-Яаж ийм худал үг хэлж чадаж байна аа?

Мэгүмин: Ядарчихлаа.

Юүнюүн: Ю-Юу... маргааш ч гэсэн... нөгөө...

Мэгүмин: За. Маргааш ч гэсэн ажил хайхад тусалбал сайн байна.

Юүнюүн: З-За! Баяртай.

Мэгүмин: Яана даа. Чомүсүкэ, би ирлээ. Яаж хараад байна аа? Алив. Энд үү? Энд гоё байна уу? Дийлдэшгүй эрх гэдэг нь. Ингэвэл яаж байна— Наана чинь болохгүй ээ!

Арнес: Орой ирсэнд уучлаарай. Энд хүн байна уу?

Мэгүмин: Хаалга онгорхой. Орж болно. Хэн билээ?

Арнес: Урт хугацаанд хайсны эцэст оллоо, миний хүндэт эзэн минь. Лац эвдэрснийг мэдээд алс холоос энд хүрч ирлээ. Намайг Арнес гэдэг. Цаашид таны хөл гар болж амиа эрсдэлд оруулах хамгаалах болно.

Мэгүмин: Ийм өдөр ирнэ гэдгийг баттай мэдэж байлаа. Үймээн самууны эрин удахгүй ирнэ. Дагаад яв, миний туслах аа!

Арнес: Хэн гэдгийг тань мэдэхгүй ч өдийг хүртэл харж хандсанд баярлалаа. Цаашид эзэнд би зүтгэнэ.

Мэгүмин: Байз. Би таны эзэн биш юм уу?

Арнес: Биш ээ.

Мэгүмин: Тэгвэл авахаар ирсэн нь...

Арнес: Дээр чинь байгаа эрхэм.

Мэгүмин: Юу вэ?

Арнес: Залхуурал, хүчирхийллийг эзэмшигч миний сүр хүчит эзэн минь. За, хамтдаа явъя.

Мэгүмин: Явах хүсэлгүй байх шиг. Буц даа.

Арнес: Б-Байзнаарай! Волбак эзэн минь! Арнес байна шүү дээ! Алив, хамтдаа харья. Энэ хүртэл хайж ирэх гэж яаж үйлээ үзсэн гэж санана?

Мэгүмин: Зөрүүд юм аа даа? Эндээс явмааргүй байхад өөр яах гээ вэ?

Арнес: С-Сайхан сэтгэлийг тань зүгээр өнгөрөөхгүй ээ. Талархсан сэтгэлээ илэрхийлэх...

Мэгүмин: Яасан? Чомүсүкэ манай гэр бүлийн нандин гишүүн. Мөнгөөр солино ч гэж юу байх вэ?

Арнес: Одоо надад ердөө 300,000 эрис л байна.

Мэгүмин: 300,000 эрис?

Арнес: Өршөөгөөрэй. Их бага мөнгө ч гэлээ...

Мэгүмин: Уучлалт гуйх шаардлагагүй! Яг одоо эргүүлж өгье!

Арнес: Маш их баярлалаа!

Мэгүмин: Хар! Энэ бол чиний шинэ асран хамгаалагч! Биеэ бодож байгаарай! Алив ээ!

Арнес: Ю-Юу... эзэн маань ихэд дургүйцээд байх шиг. Салах ёс ч гүйцэтгэх хэрэгтэй байлгүй. Маргааш дахин ирье.

Мэгүмин: Уучлаарай. Тэгвэл маргааш болъё.

Арнес: Амлалт шүү.

Мэгүмин: За. Чомосүкэгээс өнөөдөр салахаар болсон.

Юүнюүн: Тэгэхээр муураа зарсан гэсэн үг үү? Өдийг хүртэл нандигнан өсгөж ирсэн муураа юу? Итгэмээргүй юм!

Мэгүмин: Надад ч гэсэн тасар татуулж байгаа мэт гунигтай байна! Гэхдээ 300,000 эрис хэрэгтэй байна!

Арнес: Амласан ёсоороо эзнээ авахаар ирлээ.

Мэгүмин: Арнес эгч!

Юүнюүн: Өршөөгөөрэй... эзэн гэдэг нь юу гэсэн үг билээ?

Арнес: Түүнийг харж хандаж байсанд талархаж байна. Гэхдээ үүнээс илүү асуулт асуугаагүй чинь дээр. За. Волбак эзэн минь, явцгаая. Ёоё! Та аядаж үз л дээ!

Мэгүмин: Чомүсүкэ, боль!

Мэгүмин/Юүнюүн: Чөтгөр үү?

Арнес: Харчих шив дээ.

Мэгүмин: Бүр өндөр түвшний юу?

Юүнюүн: Яагаад энд яваа юм?

Арнес: Санаа бүү зов. Би Волбак эзнийг авах гэж л ирсэн. Зүгээр өгөх аваас ямар ч хохирол учруулахгүй. Амлаж байна.

Юүнюүн: Ч-Чөтгөрийн үгэнд хэн итгэж байдаг юм?

Мэгүмин: Тийм шүү! Чомүсүкэг өгсний дараа биднийг идэх нь гарцаагүй!

Арнес: Бүдүүлэг юм бэ? Чөтгөрүүд бид хэрхэвч амлалтаа зөрчдөггүй- А-Амлалт? Амлалт...

Мэгүмин: Я-Яасан бэ?

Арнес: Амлалт!

Мэгүмин: Цай уугаарай.

Арнес: Баярлалаа. Гэнэт тайван байдлаа алдсаныг минь уучлаарай.

Юүнюүн: Юу... зүгээр үү?

Арнес: Тийм, нэлээн тайвширлаа.

Мэгүмин: Их л хэцүү зүйл туулсан бололтой.

Арнес: Тийм ээ. Сүүлийн үед би хачирхалтай энергийн орон зайд хоригдсон юм шиг.

Юүнюүн: Э-Энерги?

Арнес: Түүнээс болсон уу хэрэгцээгүй хог шааруудын цогц болсон эрчүүдийг татаад байх боллоо. Худал хэлж, хууртагдаж, амлалт бүрээсээ зөрсөн! Үүний ачаар нэлээн дасаж дээ. Өөрийгөө хуурах гашуун амтанд нь.

Мэгүмин: Т-Тэр ч...

Арнес: Гэхдээ зүгээр ээ. Ингээд эзэнтэйгээ аюулгүй уулзсан юм чинь нулимстай өдрүүдээсээ өнөөдөр хагацна аа! За, Волбак эзэн минь! Надтай яваач!

Юүнюүн: Ю-Юу л даа, Чомүсүкэ дургүй байх шиг. Ер нь л энэ яриаг болоогүй мэт-

Арнес: Юу? Хүн дахиад амлалтаасаа зөрчих нь үү?

Юүнюүн: Тийм биш дээ.

Бүккорори: Хөөе, Мэгүмин. Төвөг удсанд уучил.

Мэгүмин: Бүккорори?

Юүнюүн: Я-Яагаад энд хүрээд ирэв?

Бүккорори: Нэгэн сэтгэл татам энерги мэдрээд хүрээд ирлээ.

Арнес: Энерги... Мэдэрч байна! Ямар ч хэрэгцээгүй арчаагүй эрийн энерги мэдрэгдэж байна!

Бүккорори: Хөөе, Мэгүмин. Наана чинь суугаа нь түрүүний төвөг удаад байсан Галзуу дэлбэлэгч биш биз?

Мэгүмин: Тийм ээ! Тэр дэлбэлсэн юм!

Бүккорори: Тийм байх нь! Өшөө авахаар иржээ, муу хорон санаатан!

Арнес: Яг юу яриад байгаа юм?

Бүккорори: Улаан араатны ах дүүс минь цуглар! Хурц соёогоо арзайлгах цаг нь ирлээ!

Мэгүмин: Хөөе, хүний гэрт юу хийгээд байна аа?

Арнес: Мэдрэгдэж байна!

Захирал: Сүнсний гүнд цуурайтсан энэ энерги биднийг хөтөлж байна!

Пүччин: Одоо л явах цаг нь, хөөрхөн сурагчид минь!

Арнес: А-Арчаагүй эрсийн энергийн бөөгнөрөл мэдрэгдэж байна. Чадахгүй нь! Тэвчихгүй нь ээ!

Бүккорори: Зугтаахгүй шүү!

Арнес: Хараагдсан хүн төрөлхтөн! Арчаагүй бүх эрс үхээсэй!

Юүнюүн: Тэр чөтгөрийг жаахан өрөвдөж байгаа ч Чомүсүкэг авч яваагүй нь ашгүй дээ.

Мэгүмин: Тийм. Тэгээд Чомүсүкэг танайд байлгаж болох уу?

Юүнюүн: Айн? Гэнэт юу яриад байна аа?

Мэгүмин: Би маргааш аянд гаръя гэж бодлоо.

Юүнюүн: Ийм эрт үү? Төлбөрийг нь яах юм?

Мэгүмин: Үүнийг шилжилтийн төлбөрт ашиглана аа.

Юүнюүн: М-Муухай гэдэг нь! Наад мөнгөө үрж болж байгаа юм уу?

Мэгүмин: Улаан чөтгөрүүд бол ганцаардмал хүмүүс. Хувь заяа байвал дараа хаа нэгтээ уулзах биз ээ.

Юүнюүн: Эцэг эхдээ хэлсэн юм уу?

Мэгүмин: Ээж, аавд аль эрт цаг нь ирэхээр явна гээд хэлчихсэн.

Юүнюүн: Гэхдээ... Дахиад жаахан байж болно шүү дээ. Гэнэтийн юм.

Мэгүмин: Огтхон ч гэнэтийн биш. Би хагас жил хүлээлээ. Тиймээс энэ үсэн бөмбөлгийг найдлаа шүү.

Юүнюүн: Мэгүмин, тэр дээлтэй эгчтэй уулзахаараа тосгонд эргэн ирнэ биз дээ?

Мэгүмин: Үгүй ээ, эргэж ирэхгүй. Гаднах ертөнцөд очсоны дараа түшигтэй нөхдийнхөө хамтаар Чөтгөрийн хааныг дарж аваад дараагийн Чөтгөрийн хаан болно! Тэр үед чамайг жанжнаа болгоно.

Юүнюүн: Таалагдахгүй байна! Яагаад муу тал болох гээд байгаа юм?

Мэгүмин: Чи дэвшилтэт шид сурахаараа тосгоны ахлагч болох байх аа?

Юүнюүн: Тийм ээ. Тийм боловч нэлээн цаашдын явдал л байх. Тиймээс... нөгөө...

Мэгүмин: Тийм бол өөрийгөө миний өрсөлдөгч гэж зарласан чамд амжилт хүсье. Гэхдээ намайг дэлхийг эзэрхийлсний дараа жанжнаа болгооч гэвэл оройтох болно шүү.

Юүнюүн: Тэгж хэлэхгүй ээ! Чамайг Чөтгөрийн хаан болбол би дарахаар очно!

Мэгүмин: Тэгвэл дараа уулзъя.

Юүнюүн: За. Дараа уулзъя. Х-Хөөе, Мэгүмин! Т-Түр хүлээж байгаарай!

Мэгүмин: Комэкко, намайг байхгүйд ямар нэг юм болбол шууд ойр байгаа том хүнд хэлээрэй.

Комэкко: За, ойлголоо.

Мэгүмин: Жаахан найдлагагүй ч ямар нэг юм болбол Бүккороритой ярилцаарай. Угийн өдөржин завтай байдаг юм чинь.

Комэкко: За, ойлголоо.

Мэгүмин: Ганцаардвал Юүнюүний гэрт очоорой. Гарцаагүй уулзаад баярлана. Харин ч цаадах чинь илүү ганцаардах байх. Үе үе очиж байгаарай.

Комэкко: За, ойлголоо.

Мэгүмин: Аргагүй л ухаалаг, хүчтэй миний дүү мөн дөө.

Комэкко: Эгч ээ, хичээгээрэй. Хамгийн хүчирхэг нь болоорой.

Мэгүмин: Ойлголоо. Амлалт шүү, дүү минь. Нэг өдөр хамгийн хүчирхэг шидтэн болж харуулна.

Комэкко: Чөтгөрийн хааныг дараарай.

Мэгүмин: Чөтгөрийн хааныг үү? Тэр ч жаахан...

Комэкко: Дараарай, за?

Мэгүмин: Хичээнэ ээ.

Комэкко: Эгч ээ?

Мэгүмин: Яасан?

Комэкко: Хурдан гэртээ ирээрэй.

Фүнифүра: Ингэсгээд ирэх ёстой доо. Яасан уддаг юм? Өглөө эртнээс хойш хүлээсэн хүмүүсийг боддоггүй юм уу?

Мэгүмин: Та нар ч завтай юм аа.

Фүнифүра: Эцсийн удаа "баярлалаа" гээд хэлж чадахгүй нь уу?

Арүэ: Юүнюүн ирэхгүй ээ. Эцэг эхтэйгээ чухал яриатай гэсэн.

Мэгүмин: Тийм бий.

Фүнифүра: Айн? Гуниглахгүй байна уу?

Мэгүмин: Үгүй ээ.

Фүнифүра: Шулуун биш гэдэг нь. За, хамаагүй дээ. үүнийг өгье.

Мэгүмин: Энэ юу юм?

Додонко: Үдэлтийн бэлэг. Фүнифүрагийн аавын хийсэн саваа.

Мэгүмин: Баярлалаа. Нандигнаж явна аа. Гэхдээ гэнэт юу вэ? Цүндэрэ гэдэг нь үү?

Фүнифүра: Тийм биш ээ! Өртэй үлдэх дургүй болохоор л тэр!

Додонко: Чиний хийсэн эмд Фүнифүра их талархсан хэрэг.

Мэгүмин: Айн? Дүү чинь жинхэнээсээ өвдсөн байсан юм уу? Юүнюүнээс мөнгө салгах гэж л санаанаасаа зохиосон гэж бодсон шүү дээ.

Фүнифүра: Арай ч тэгэхгүй ээ!

Додонко: Фүнифүра дүүдээ л утгагүй их хайртай болохоос тийм муу хүн биш ээ!

Фүнифүра: Хөөе!

Арүэ: Харин одоо би өөрийн бэлгийг өгье.

Фүнифүра: Нүдний даруулга уу?

Нэримаки: Арүэ даруулгаа анх удаа авч байгаа биз дээ?

Додонко: Т-Том хэрэг боллоо шүү!

Арүэ: Энэ миний хүчийг дардаг шидийн хэрэгсэл юм. Би төрөлхийн шидийн хүч ихтэй. Багаасаа үүнийг хэрэглэж ирсэн.

Нэримаки: Ийм чухал зүйлээ Мэгүминд өгч болж байгаа юм уу?

Арүэ: Зүгээр ээ. Миний мөрөөдөл зохиолч болох. Зохиолч болоод хүмүүсийг баярлуулах зохиол бичмээр байна. Нэг өдөр Мэгүминий адал явдлын түүхийг сонсох юм сан.

Фүнифүра: Г-Гэнэт юун гоё яриа руу орчхов?

Додонко: Саваа өгсөн бид жаахан онцгүй харагдчихлаа.

Мэгүмин: Өгсөн бүхнийг чинь нандигнана аа.

Арүэ: Тийм бол сайн. Миний нүдний даруулга зүгээр л загвар төдий болохоос онцгой зүйл байхгүй ээ.

Мэгүмин: Хөөе!

Арүэ: Зохиолч чинь түүх зохиодог хүн шүү дээ.

Эм 1: Арканретиа руу хүрэх шилжүүлэг удахгүй эхлэх гэж байна. Явах гэж байгаа хүн байрлалаа эзлээрэй.

Юүнюүн: Сайн яваарай.

Мэгүмин: Явлаа шүү!

Эм 1: Ингээд аян замдаа сайн яваарай! Шилжээд!

Мэгүмин: Намайг Мэгүмин гэдэг. Улаан чөтгөрүүдийн тосгонд төрсөн нэгэн. Тэгээд нэг өдөр дэлбэрэлтийн шидийг төгсрүүлэх нэгэн!

Бичиг: 7-р анги: "Усны хотын асуудал таригчид"

Юүнюүн: Мэгүмин, баларсан! Ихэд догдлон явсан атал эргээд цагийн ажил хайх болчих гэж!

Мэгүмин: Чи миний юуг мэдэх юм?

Юүнюүн: Тусгаарлагдаад хачин шашны бүлэгт орчихгүй байгаасай билээ.

Мэгүмин: Орохгүй ээ!

Юүнюүн: Д-Дараагийн ангид ч мөн таны ажлын уулзалтад...

Мэгүмин: Дэлбэрэлт!

Back to episodes Go home