konosuba_explosion_05

Комэкко: Тэр өдөр намайг байнга тоглодог газраа очтол... Нэг зүйл байсан юм. Аварга гоблин!

Хост: Хөөе, жаал аа. Намайг гоблин мэттэй бүү харьцуул.

Комэкко: Хүүхэд биш ээ. "Комэкко" гэдэг юм. Гоблин биш хүн юу хийж байгаа юм?

Хост: Гоблин биш хүн? Хөөе, жаал аа! Би бол Харанхуйн бурхан Волбахын баруун гар, дээд түвшний чөтгөр Хост шүү! Санаж ав.

Комэкко: Догь юм!

Хост: Т-Тийм байна уу? Чи их хөөрхөн ааштай юм.

Комэкко: Маш их баярлалаа!

Хост: Хөөе, хөөе. Наадах чинь Волбахын тамгыг суллах чухал зүйл... Хөөе, хөөе...

Комэкко: Май!

Хост: Мундаг байна шүү! Комэкко юу? Өнөөдөр бас хүрээд иржээ. Асуусан зүйл авчрав уу?

Комэкко: Тийм. Өргөл.

Хост: Сайн байна. Магтъя. Энэ одоо юу вэ?

Комэкко: Өргөлийн тахианы махтай, өндөгтэй хуурга! Эргүүлдэгч ахаас авсан юм.

Бүккорори: Байз!

Хост: Тэнэг ээ! Өдрийн хоолоор эвдрэх лац гэж юу байсан юм бэ? Энэ бичээс дээр "тахиаг дэгдээхийтэй нь авчир" гэсэн байгаа биз? Өөрөө л очиж авахаас өөр аргагүй нь.

Мэгүмин: Би ирлээ!

Комэкко: Эгч, гэртээ ирэв үү?

Мэгүмин: Юм бариа юу?

Комэкко: Тийм! Нэлээн томыг! Хар даа! Үхлийн тулаан хийсний дараа миний дарж авсан ширүүн хар мангас! Идэх үү?

Бичиг: 5-р анги Галзуурлын дэлбэрэлтийн өмнөх хэсэг

Мэгүмин: Ко... Комэкко! К-К-К-К-Комэ... Комэкко!

Юүнюүн: М-М-М-Мэгүмин тайвшир! Т-Түр тайвшраад аль!

Мэгүмин: Ухаалаг, хатуужилтай дүү маань тийм амархан мангасын хоол болох учиргүй! Комэкко! Т-Тэр одоо дуусжээ. Бууж өгье. Бидний төлөө нэр төртэй золиос болсон гээд мартахааргүй булш ухаж өгнө. Зүгээр ээ. Тэр цаашид ч бидэнтэй хамт амьдарна. Тийм, миний сэтгэл дотор үүрд амьдарна.

Юүнюүн: Амьд байна шүү дээ! Нүдээ нээ л дээ! Тэр одоо ч амьд байна! Арай эрт бууж өгөөд байгаа юм биш үү?

Мэгүмин: Юу болоод байгааг нь мэдэхгүй ч боломж гарлаа! Энэ хооронд эндээс зугтаж дүүг минь хайя!

Юүнюүн: Байз! Гуйя, Курог ч гэсэн аварчих л даа!

Мэгүмин: Ийм үед юу яриад байгаа юм?

Юүнюүн: Мэгүмин!

Мэгүмин: Ёстой лайтай юм аа! Хөөе! Наад муураа аваад явбал ясанд нь мах ургахыг хүлээж буй миний дүүд үзэн ядагдана гэж мэд. Миний шидэлтийн техникийг хараад ав! Арай ч салхин бамбайтай байна гэж санасангүй.

Юүнюүн: Юун бамбай вэ? Яаж ч харсан чи өөр тийшээ л шидчихлээ дэг! Куро!

Мэгүмин: Тэр муур гарцаагүй тэнгэрээс ирсэн үйлчлэгч байсан байх. Харих ёстой газартаа л харьсан төдий. Тиймээс уйлж болохгүй. Халуун дулаанаар үдэж өгье.

Юүнюүн: Хачин нөхцөл байдал сэдээд Курог хаяхаа боль л доо! Одоо яах юм бэ?

Мэгүмин: Курог түрдээ орхичихъё. Комэкко илүү чухал байна. Манай дүү харагддагаасаа хамаагүй хатуужилтай, өөртөө арчаатай. Гарцаагүй хаа нэгтээ байгаа.

Юүнюүн: Т-Тийм дээ. Түүний хаашаа явсан байж болох талаар санаанд орох газар бий юу?

Мэгүмин: Санаанд орох газар...

Комэкко: Бас тоглоом олсон болохоор тэрүүгээр тоглосон. Эгч бас тоглох уу?

Мэгүмин: Тоглоом оо? Холбогдчихлоо! Холбогдож орхилоо!

Юүнюүн: Хөөе, Мэгүмин. Бас арай ч ийм газарт үгүй байлгүй дээ.

Комэкко: Хоол эргүүлж өг!

Юүнюүн: Яагаад ийм байдал үүсчхэв? Комэкко яг юу хийж байгаа юм бол?

Мэгүмин: Курог эргүүлж авах гээд байх шиг ээ. Заналхийлсэн зогсолт аваад байх шиг.

Юүнюүн: Комэкко зүгээр юм уу даа? Ийм олон сүрэг мангасын эсрэг тулалдах гээд байна шүү дээ! Бүр огтхон ч айсан шинж алга. Харин ч мангасууд нь айгаад байх шиг!

Мэгүмин: Манай үнэндээ том этгээд байж мэднэ.

Юүнюүн: Мэгүмин!

Мэгүмин: Ингээд сууж болохгүй нь. Ийм арга л хэрэглэмээргүй байсан юм сан.

Юүнюүн: Адал явдал хайгчийн карт?

Мэгүмин: Н-Над шиг хэмжээний авьяастан мангасуудыг амархан ялж оноог дороо авч чадна шүү дээ. Хэчнээн их хугацаа орлоо ч гэсэн... Хэдэн 10 жил өнгөрсөн ч гэсэн... Дэлбэрэлтийн шидийг сурч л таарна! Зүгээр ээ... дахиад эхнээс нь хичээнэ.

Юүнюүн: Салгалаад байх юм. Тавьж чадахгүй байгаа биз дээ? Аянга!

Мэгүмин: Комэкко! Юүнюүн?

Юүнюүн: Курог ч гэсэн би аварна! Чи бушуу томчууд дээр оч!

Комэкко: Юүнюүн мундаг байлаа шүү. Аянга тас гээд л!

Мэгүмин: Тэглээ. Мундаг байсан. Гэхдээ л Юүнюүнд гүйцэгдсэн юм шиг санагдчихлаа. Байнга айж сандарч байдаг хүн гэж бодож явсан юм сан. Аянга бол дунд зэргийн шид. Юүнюүн дунд зэргийн шид сурсан байна. Удахгүй сургуулиа төгсөнө. Тиймээс удахгүй сургуулиас чадвар нэмэх шингэн авахгүйд хүрнэ. Юүнюүн цаашид дэвшилтэт шид суръя гэж байгаа бол мангастай тулалдаж түвшин ахихаас өөр сонголтгүй. Миний өрсөлдөгч түүнд ойрын хэдэн жилд дунд зэргийн чадвартай дутагдалтай хүн шиг л харьцана. ахлахын охины хувьд үргэлжлүүлэн зүтгэл гаргаж, сурлагын амжилт гаргалаа ч үл харгалзана.

Комэкко: Эгч ээ, уйлаад байгаа юм уу?

Мэгүмин: Уйлаагүй ээ! Шидийн хүч нүднээс урсаад байгаад л уур хүрээд байна!

Комэкко: Эгч ээ, яасан бэ? Гүйхээс ядарсан уу?

Мэгүмин: Комэкко, эгчдээ хайртай юу?

Комэкко: Хайртай!

Мэгүмин: Туйлын шид хэрэглэж сурахгүй байсан ч уу? Хамгийн хүчирхэг эгч болохгүй байсан ч уу?

Комэкко: Би оронд нь хамгийн хүчирхэг нь болох юм чинь зүгээр ээ!

Мэгүмин: Сайн сонс! Миний дэргэдээс холдож болохгүй шүү!

Комэкко: Ойлголоо!

Мэгүмин: Курог барьсан мангасуудын хойноос явж болохгүй шүү! Би заавал түүнийг эргүүлж авна! Ойлгосон биз?

Комэкко: Ойлголоо! Аль чадлаараа хичээнэ ээ!

Мэгүмин: Аль чадлаараа биш ээ! Яасан ч хойноос нь хөөж болохгүй!

Комэкко: Ойлголоо!

Юүнюүн: Салхины илд! Куро!

Мэгүмин: Энэ ч муу шүү. Юүнюүн ганцаараа бүгдийг нь ялчих бололтой.

Комэкко: Юүнюүн дарж болохгүй юм уу?

Мэгүмин: Болохгүй! Бөөн юм болж шийдвэр гарган эргэж ирсний утга алдагдах нь. За! Ингээд ачийг нь хариулж болохоор боллоо!

Комэкко: Намайг Комэкко гэдэг! Гэрээ харах үүрэгтэйн дээр улаан чөтгөрийн хамгийн хайр хүргэм дүү!

Юүнюүн: Комэкко?

Мэгүмин: Комэкко! Ч-Чи яачхаа вэ? Эгчийнхээ хамгийн гоё хэсгийг булааж яах гээ вэ?

Комэкко: Уучлалт гуйхгүй!

Мэгүмин: К-Комэкко...

Юүнюүн: Хүүе! Та хоёр яагаад энд хүрээд ирэв? Зугтаагүй байсан юм уу?

Мэгүмин: Өөрийгөө миний өрсөлдөгч гэж нэрлэсэн хүнд өртэй болоод зугтана гэж байхгүй биз дээ?

Юүнюүн: Наад өөрийгөө нэрлэсэн гэж ярихаа больж болдоггүй юм уу? Тэгээд ч би шид сурсан жинхэнэ шидтэн! Аянга! Юу ч биш шид хэрэглэдэг чамаас өөр!

Мэгүмин: Юу ч биш ээ?

Юүнюүн: Салхины илд!

Мэгүмин: Дундын шид хэрэглэдэг юм байж ямар том үгтэй юм бэ?

Юүнюүн: Дунд зэргийн ч гэх шиг! Улаан чөтгөрийн бүтэлгүй амьтан шиг ярихаа боль! Галын бөмбөлөг! Ингээд Мэгүмин шид сурах шаардлагагүй боллоо.

Мэгүмин: Итгэмээргүй хүн юм аа. Чи намайг тэгтлээ дэлбэрдэг шид бүү сур гэж үглээд байсан байж. Яг юунд бодол чинь өөрчлөгдөв?

Юүнюүн: Ө-Өөрчлөгдсөн юм байхгүй ээ. Одоо ч гэсэн дэлбэрдэг шидийг эсэргүүцэж байгаа ч ийм байдлаар мөрөөдлөө алдах нь гунигтай санагдаад. Т-Тэгээд ч чамайг аврахаар дунд зэргийн шид сурч өртэй болгож байхад

Комэкко: Шидийн араатан чи амьд байжээ! Чамайг гэмтээсэн үү?

Юүнюүн: шууд миний ачийг хариулбал хайран шүү дээ.

Комэкко: Шалтгаантай л үхлийн тулаанаас мултарсны нотолгоо боллоо!

Юүнюүн: Чамайг өрөнд оруулах боломж олдож байгаагүй.

Мэгүмин: Тэр өрөө хөдөлж чадахгүй болсон чамайг гэрт чинь хүргэвэл дарагдчихна байлгүй дээ.

Юүнюүн: Хөөе, Мэгүмин! Дунд зэргийн шид суран байж аварч байхад! Иймхэн зүйлээр өрөө цайруулах нь арай дэндэнэ ээ!

Мэгүмин: Сэтгэл нь ханахгүй юм аа? Энд орхиод явчихвал хажуугаар явах мангасуудад идүүлж мэднэ шүү. Өөрөөр хэлбэл би чиний амь насны ачтан гээд хэлчхэд нэг их буруудахгүй.

Юүнюүн: Өөртөө тааруулж мушгиад байх юм. Би амиа эрсдэлд оруулж зогсож байхад харин чи...

Комэкко: Эгч ээ!

Юүнюүн: Юу? Яагаад ийм олон байна?

Мэгүмин: Арай миний үлэмж шидийн хүчинд татагдав уу?

Юүнюүн: Тийм бий. Томчууд, багш нар ийш нь тууж байгаа байх нь. Нэг газар бөөгнүүлж байгаад устгах гэж байж. Энд нэг их хүнгүй учраас хүчтэй дэвшилтэт шид хамаагүй хэрэглэж болно.

Мэгүмин: Бид байгаа атал уу?

Юүнюүн: Байгааг нь мэдэхгүй шүү дээ.

Мэгүмин: Юүнюүн, өнөө алдартай үгийг хэлэх гэж байгаа бол одоо л боломж. "Намайг орхиод түрүүлээд яв." Гэж хэлсэн ч болно шүү.

Юүнюүн: Б-Битгий орхи л доо! Түрүүн чи хэлсэн биз дээ? Намайг гэрт аюулгүй хүргэж өгч байж өр цайрна гэж.

Мэгүмин: Яагаад ийм хэрэгцээгүй зүйл хэлчхэв дээ. Чи байж ээ? Курог авч явахаар л мангасууд үргэлж над руу дайрдаг. Комэкко эвлүүлдэг тоглоом, биш ээ. Харанхуйн бурхныг тамгалсан хэлтэрхийнүүдээр тоглодог байсан. Тэгээд ч зогсохгүй Харанхуйн чөтгөрийн туслахууд гарч ирэх болсон нь Куро манайд ирсэн цагтай давхцаж байна.

Юүнюүн: Яасан бэ?

Мэгүмин: Толгой өвдөөд байна! Миний тархи үүнээс илүү бодъё гэхээр өөрийгөө хамгаалах механизм нь ажиллаад эхлэх юм!

Юүнюүн: Ийм үед бодит байдлаас зугтаахаа боль л доо!

Комэкко: Эгч ээ, тэр олон тахиаг хар даа! Зөндөөг барьж аваад харья!

Юүнюүн: Худлаа байлгүй. Энэ муу биш үү?

Мэгүмин: Юүнюүн одоо хөдөлж чадахгүй. Би шид сурч тэднийг зугтаалгахгүй бол. Юүнюүн, Комэккотой хамт байж байгаарай.

Комэкко: Эгч ээ, яасан бэ? Байдгаасаа нүд чинь улаан байх юм.

Юүнюүн: Мэгүмин!

Мэгүмин: Нэг ч удаа шид ашиглаж байгаагүй ч биеэр урсах шидийн чадвараа хэрхэн хэрэглэхийг улаан чөтгөрийн зөн совингоор мэдрээд байна. Зүгээр ээ. Нэгэнт шийдсэн. Харамсахгүй. Чадна! Чадварын оноо хангалттай бий. Дэвшилтэт шид... Улаан лазер уу эсвэл Илдийн гэрэл үү? Эсвэл...

Юүнюүн: Я-Яасан бэ? Мэгүмин бүр л хачин болоод байх юм!

Мэгүмин: "Мэгүмин өнөө оройн хоолоо оллоо!"

Комэкко: Эгч галзуурчхаж!

Мэгүмин: Юүнюүн! Комэкко! Толгойгоо доошлуулаад биеэ бэлд! Бүх чадварын оноогоо хэрэглэ!

Комэкко: Эгч гялалзаад, цахилзаад байна!

Юүнюүн: М-М-Мэгүмин? Энэ юу вэ? Юу болоод байна? Ихэнхдээ ийм юм болдоггүй дээ! Арай—

Мэгүмин: Тэнэг гэдгийг нь мэдэж байсан атлаа удаан хугацаанд эрэлхийлж байсан энэ шид. Эрт дээр үед сурснаасаа хойш өдөр бүр давтсан энэ шившлэг. Энэ бол эхлэлийн гал.

Волбак: Энэ бол төгсгөлийн дөл. Одоо, өнгөрсөн, ирээдүй. Бүх бүтээлийг давах хориотой хүч. Дөл минь, би бол өршөөлгүй сүйрэл билээ. Миний цус, миний махаар эртний бурхдын тогтоосон зарлигууд одоо нуран унав.

Мэгүмин: Намайг Мэгүмин гэдэг. Улаан чөтгөрүүдийн хамгийн гоц авьяастан бөгөөд дэлбэрэх шидийг эзэмшигч. Удаан хугацаанд эрэлхийлж байсан энэ шид эцэст нь минийх боллоо! Би энэ энэ өдрийг хэрхэвч мартахгүй! Тэнгэр! Газар! Энэ нэрийг хэрхэвч бүү март! Намайг Мэгүмин гэдэг. Улаан чөтгөрүүдийн хамгийн гоц авьяастан бөгөөд дэлбэрэх шидийг эзэмшигч. Миний хүчийг хүрт! Дэлбэрэлт! Энэ л байхгүй юу! Үүнийг хармаар байсан юм! Юу гээч дэлбэрэлт вэ? Юу гээч устгах хүч вэ? Сэтгэл ханах ямар гоё мэдрэмж вэ?

Комэкко: Эгч бүх тахиаг дэлбэлж орхижээ!

Мэгүмин: Тэгээд дэлбэрэлт харсан томчууд яаран ирж бөөн шуугиан болсон юм шиг байна лээ. Учир нь хэрэг болсон газар ахлагчийн охин бид хоёр уначихсан, биднийг хамгаалж буй мэт Куро, Комэкко хоёр зогсож байсан учраас.

Юүнюүн: Мэгүмин, яах гэж байна? Нэр нь мартагдсан өс хонзон болон эзлэн түрэмгийллийн бурхан гэв үү? Бас лац нь тэр дэлбэрэлтээр эвдэрсэн гэж байна шүү дээ! Чиний шид хэрэглэсэн газар! Лац нь эвдэрсэн учраас одоо хаачсан нь тодорхойгүй!

Мэгүмин: Тосгоны хүмүүс

Юүнюүн: Яах юм бэ?

Мэгүмин: арай ч Комэкког Харанхуйн бурхны шидийг эвдэлсэн гэж бодоогүй.

Юүнюүн: Хөөе, юм хэл л дээ!

Мэгүмин: Мөн намайг дэлбэрэлтийн шидийг эзэмшсэнийг мэдээгүй.

Юүнюүн: Мэгүмин, дуулж байна уу? Үнэхээр тоохгүй байгаа юм уу? Хэлээч, Мэгүмин!

Сокэтто: Айхавтар зүйлс болжээ дээ. Мэгүмин, дүүдээ жинхэнэ тоглоом худалдаж авч өгөөрэй. Өнөөдөр чамайг мэргэлж өгье гэж бодлоо. Шинэ адал явдал хайгчдын хот Аксел. Тэнд чи олон бэрхшээлтэй тулгарч, гайхалтай найзуудтайгаа уулзана. Тэр хүмүүс ихэд чадварлаг... Чадварлаг? Биш.

Мэгүмин: Яасан бэ? Юу харсан юм бэ? Мөн шид сурсан биднийг та хоёрын төгсөлтийг хийх учраас амралтын өдрөөр сургууль дээр ир гэсэн юм.

Юүнюүн: Мэгүмин, төгссөнд чинь баяр хүргэе. Өөртөө ч бас төгссөнд баяр хүргэе.

Мэгүмин: Уйлах юм юу байна? Ийм ганц цаас өгчхөөд дахиж битгий ирээрэй гээд хөөж байгаа юм биш үү?

Юүнюүн: Муухай гэдэг нь! Энэ чинь хичээсний маань баталгаа шүү дээ.

Мэгүмин: За, за.

Юүнюүн: Мэгүмин, чи цаашид яах гэж байна?

Мэгүмин: Мэдээж одоо дэлбэрэлтийн шид сурсан юм чинь өөрийгөө шилдэг шидтэн гэдгээ зарлан тунхаглахаар аян замд гарна.

Юүнюүн: Аян зам?

Мэгүмин: Үүний өмнө тосгоноос явахад шаардлагатай мөнгө олох хэрэгтэй. Гэхдээ л энэ муур их ичгүүргүй царайтай юм аа? Муур уг нь их хөөрхөн царайтай байдаг биз дээ?

Юүнюүн: Наад муураа цаашид гэртээ байлгах юм уу?

Мэгүмин: Яадаг юм билээ дээ. Хэзээ Комэккогийн хоол болохыг хэлж мэдэхгүй шүү дээ. Тийм боловч хаях нь бас онцгүй.

Юүнюүн: Тийм бий! Тэгвэл жинхэнээсээ сургуультай амьтнаа болгох гэрээ хийвэл яасан юм? Нандин амьтан нь болбол хэдий Комэкко байсан ч идэхгүй шүү дээ.

Мэгүмин: Сургуультай амьтан уу? Харанхуйн бурхныг сургуультай амьтнаа болгох нь тийм ч муугүй байх.

Юүнюүн: Харанхуйн... сая юу гэсэн бэ?

Мэгүмин: Миний сургуультай амьтан болгох нь муугүй санаа байна гэсэн юм. Тийм, миний сургуультай амьтан болох юм бол нэр бодож өгсөн нь дээр юм байна.

Юүнюүн: Айн? Куро албан ёсны нэр нь биш юм уу?

Мэгүмин: Болохгүй ээ! Үргэлж ийм мэдрэмжгүй, хачин нэртэйгээ үлдвэл энэ муур хөөрхийлөлтэй шүү дээ.

Юүнюүн: Мэдрэмжгүй, хачин нэр ээ? Гэхдээ Куро одоогийн нэрдээ дуртай юм биш үү?

Мэгүмин: Шийдлээ!

Юүнюүн: М-Мэгүмин, Куро эм муур шүү дээ. Тэрийг бодолцож сайтар хөөрхөн нэр—

Мэгүмин: Чиний нэр Чомүсүкэ! Тийм, Чомүсүкэ!

Бичиг: 6-р анги: "Тэсрэлттэй ажилгүй хүний оршихуйн зорилго"

Юүнюүн: Мэгүмин, баларсан! Хичээж төгссөн атал өдөр бүр ажил хайх болох гэж!

Мэгүмин: Нийгэм над шиг авьяастай хүнийг яахаа мэдэхгүй л хэрэг. Гэхдээ мөнгө бол яаж олохоо мэднэ. Чомүсүкэг өндөр үнээр зарна!

Юүнюүн: Б-Болохгүй ээ! Дараагийн ангид ч мөн таны унтах цагаар...

Мэгүмин: Дэлбэрэлт.

Back to episodes Go home