konosuba_explosion_04

Юүнюүн: Мэгүмин, өглөөний мэнд. Май үүнийг өгье.

Мэгүмин: Энэ юу вэ? Арай надад хайртай юм биш биз? Гэнэт миний өдрийн хоолыг хайр шингээж бэлдэхээр жаахан сонин л юм.

Юүнюүн: Өнөөдөр өрсөлдөх санаа алга. Тиймээс битгий зууралдаад бай л гэж байгаа юм.

Мэгүмин: Би үргэлж чиний хоолыг дээрэмддэг танхай амьтан шиг л сонсогдож байна шүү.

Юүнюүн: Өдөр бүр би л өрсөлдөх талаар түрүүлж сэддэг ч чи ч танхай талдаа шүү дээ.

Пүччин: Өглөөний мэнд, хүүхдүүд ээ.

Мэгүмин: Сүүлийн үед Юүнюүний байдал хачин байна.

Пүччин: Түрүү өдөр Харанхуйн бурхны туслахууд байж болох мангасууд тосгонд гарч ирсэн бололтой. Хөнгөнөөр хүлээж авч болохооргүй нөхцөл байдал үүслээ. Тийм учраас бэлтгэлгүй байгаа ч гэлээ ямар ч байсан хүмүүсээ цуглуулаад лацыг дахин хийхээр болсон. Зан үйл маргааш оройноос нөгөөдөр өглөө хүртэл үргэлжилнэ. За, ингээд түрүүний шалгалтын дүнг танилцуулъя. Урьдын ёсоор хамгийн өндөр оноо авсан 3 сурагчдыг чадвар нэмэх шингэнээр шагнана. 3-р байранд Нэримаки!

Мэгүмин: Одоо 4 оноо авчихвал удаан мөрөөдсөн дэлбэлэх шидийг сурч чадна.

Пүччин: 2-р байр Арүэ. 1-р байр Мэгүмин. Сайн байцгаалаа. 1-р цагт тоноглол хийх хичээл орно. Бүгд хөдөлмөрийн хичээлийн танхимд цуглаарай.

Юүнюүн: Юм хэл л дээ! Эвгүй байна!

Мэгүмин: Яг яачхаа вэ? Шилдэг гуравт чи ороогүй байх юм. Миний санахын чи дэвшилтэт шид сурахад 3 оноо хэрэгтэй байсан даа. Харин надад дахиад 4 оноо. Болж байгаа юм уу даа? Арай гэж надаас түрүүлж төгсөх боломж байхад чинь. Хар даа, хар даа.

Юүнюүн: Өнөөдөр бол өрсөлдмөөргүй байна.

Мэгүмин: Тийм бий. Сүүлийн үед Юүнюүний нэг зүйл яахын аргагүй хачин байна.

Бичиг: 4-р анги: Улаан нүдэт ганцаардмал багш

Сурагчид: Тэгээд үнэхээр гайхалтай байсан!

Фүнифүра: Хөөе! Энэ тосгонд баатрын цолтой хүн байгаа бололтой!

Додонко: Мэднэ шүү! Тэр ч бүү хэл би тэр хүнтэй өчигдөр уулзсан! Нөхөрсөг, царайлаг хүн байна лээ. Чөтгөрийн хааныг дарахад туслах чадварлаг шидтэн хайж байгаа гэсэн.

Мэгүмин: Баатрын байр сууринд хүрсэн гэхээр мундаг хүн байж таарна. Баатрын түүхэнд гарч ирдэг хүн байх даа. Нэг өдөр би ч гэсэн шидтэний хувиар баатрын цолтой хүний бүлэгт элсэж ямар ч аюул заналхийллийг давж чадах хэрхэвч хулчгар заль, ядмагхан мэх хэрэглэхгүй ямар ч бэрхшээлтэй халз тулна! Тэгээд миний шидээр Чөтгөрийн хааны жанжин байна уу, юу байна ялан дийлж дэлхий даяар нэрээ дуурсгах болно! Чөтгөрийн хааныг дарж авсныхаа дараа би шинэ Чөтгөрийн хаан Мэгүмин болж сэнтийд нь сууна.

Юүнюүн: Мэгүмин? Мэгүмин? Яасан бэ? Гэнэт чангаар инээгээд уналаа. Зүгээр үү?

Мэгүмин: Чухал бодолд автаад сонсож чадсангүй. Яасан?

Юүнюүн: Хөөе... харих замдаа зөвлөлдөх зүйл байна. Мэгүмин. Найзууд байна гэдэг... яг ямар холбоотой байхыг хэлдэг юм бол?

Мэгүмин: Чамайг асуудалтайг мэддэг байсан. Арай ч найзууд гэж юу байдгийг мэддэггүй гэж санасангүй.

Юүнюүн: Мэднэ ээ! Мэдэлгүй яадаг юм! Хамтдаа дэлгүүр хэсэг, хөгжилдөж... Ийм зүйл биш ээ! Юу л даа, чи намайг их ашигладаг ч гэсэн огт мөнгө авах гэдэггүй.

Мэгүмин: Мэдээж шүү дээ. Давж болохгүй хил хязгаар гэж бас байна. Мөнгө авчихвал хариуд нь биеэ ашиглуулах болчихно.

Юүнюүн: Тийм зүйл хийхгүй ээ! Тэр яах вэ, би тэгж бодож байсан. Гэхдээ Фүнифүра...

Мэгүмин: Мөнгө өгөөч гэсэн юм уу?

Юүнюүн: Тийм биш! Тийм биш ээ! Зүгээр л...

Додонко: Ийм байгаа юм. Тэгээд Фүнифүрагийн хөөрхөн дүү нь өвдчихсөн. Гэхдээ...

Фүнифүра: Тийм. Эм авах мөнгө нь байхгүй байгаа юм.

Додонко: Тэгээд бид найзуудын хувьд тусалсан нь дээргүй юу? Тиймээс мөнгө босгоё гэж бодсон юм! Чи ч бас оролцоно биз дээ? Найз чинь балраад байгаа юм чинь!

Юүнюүн: Гэхдээ мөнгө өгөх нь жаахан бүдүүлэг юм даа гэж бодоод. Жаахан төөрөлдчихлөө. Мэгүмин юу гэж бодож байна?

Мэгүмин: Угийн надад мөнгө байхгүй гэсэн үндсэн зарчим байгаа учраас өөр аргаар тусалж болох юм.

Юүнюүн: Өөр арга аа?

Мэгүмин: Жишээлбэл... Нүүрээ нуугаад найзтайгаа нийлж эмийн санч дээрэмдэх ч юм уу?

Юүнюүн: Хөөе, ингэснээс мөнгө зээлсэн нь дээр биш үү?

Мэгүмин: Найзууд гэдэг чинь зүгээр өгөх биш, хамтдаа зовлон туулах нь чухал!

Юүнюүн: Өөрөөр хэлбэл чиний гэдэс их өлсөж байвал хоолоо хуваалцахгүйгээр хамт тэснэ гэсэн үг биз?

Мэгүмин: Үгүй ээ. Наадах чинь ондоо. Гэхдээ хэрэв найз чинь үнэхээр яах ч аргагүй хэцүүдсэн бол мөнгө зээлэх нь болохгүй гэж бодож байна. Би өөрөө яах ч аргагүй хэцүүдсэн байгаа учраас.

Юүнюүн: Сая нарийн аргаар өөрийгөө оролцуулах гэв үү? Гэхдээ ойлголоо. Баярлалаа.

Мэгүмин: Зүгээр ээ.

Бүккорори: Хөөе, Мэгүмин, Юүнюүн.

Мэгүмин: Сокэттод гологдоод сэтгэлээр унаж яваа Бүккорори ах уу даа?

Юүнюүн: Чшш!

Бүккорори: "Чшш" гэхээ боль л доо. Тэгж сэдэв өөрчилж байгаа нь илүү шархлуулж байна. Тэгээд ч хараахан сэтгэлээ илчлээгүй учраас гологдоогүй!

Юүнюүн: Өөдрөг авч үзэж байна шүү.

Бүккорори: Дэлхий миний сэрэлтийг хүлээж байгаа одоо цагт хайр дурлалд урвайгаад байж болохгүй.

Мэгүмин: Харанхуйн бурхны туслахуудыг хэлж байна уу?

Бүккорори: Тийм.

Мэгүмин: Нэг мөр Харанхуйн бурхны лацыг нь суллаад тосгоноороо тулалдаад устгавал яасан юм?

Бүккорори: Тийм санал ч гарсан л даа. Тэгээд ч бидний өвөг дээдэс өөр нутагт тамгалагдсан байсан Харанхуйн бурхныг ажил удаж энд авчран битүүмжилсэн шүү дээ.

Юүнюүн: Айн? Яагаад тэгсэн юм бол?

Бүккорори: Юуны чинь яагаад гэж? Харанхуйн бурхныг тамгалсан тосгон гэхээр догь биш байна уу?

Мэгүмин: Мэдээж шүү дээ!

Бүккорори: Өөр дэлхийг устгаж чадах эртний зэвсэг байдаг гэх мэтчилэн. Нэр нь мартагдсан өшөө авалт, ноёрхлын бурхан энэ тэр гээд л. Олон зүйл тамгалагдсан байгаа.

Мэгүмин: Ихэд төвөгтэй яриа ч гэсэн хориглосон зэвсгийн тухайд жаахан сонирхол татаж байна.

Бүккорори: Тийм шүү!

Юүнюүн: Айн? Байгаа гэж үү? Нэг л зөвхөн би...

Мэгүмин / Бүккорори: ...ондоо байна.

Мэгүмин: Комэкко, явлаа шүү.

Комэкко: Яваад ир дээ!

Мэгүмин: Томоотой гэрээ хараад сууж байгаарай.

Комэкко: За!

Фүнифүра: Баярлалаа, Юүнюүн. Мөнгийг чинь заавал эргүүлж өгнө өө.

Юүнюүн: Зүгээр ээ, зүгээр. Н-Найзууд юм чинь.

Додонко: Хичээл эхэллээ.

Фүнифүра: Түрүүлээд яв даа, Юүнюүн.

Юүнюүн: З-За.

Фүнифүра: Ухамсар минь жаахан санаа зовоод эхэллээ.

Додонко: Тийм ээ, тэгнэ л дээ.

Мэгүмин: Ингэхгүй байж болох байсан юм биш үү?

Додонко: Мэгүмин! Хэзээнээс энд байсан юм?

Фүнифүра: Хэр ихийг сонссон бэ?

Мэгүмин: Ичмээр нууцаа задлуулмааргүй байгаа бол дуугүй донтой шаардлагыг нь нийцүүл гэсэн хэсгээс.

Фүнифүра: Тийм зүйл болоогүй шүү дээ! Манай дүү өвдсөн болохоор эм хэрэгтэй байгаа юм.

Додонко: Багахан мөнгө босгож байгаа төдий.

Мэгүмин: Тийм бол яагаад надтай хэлэлцээгүй юм? Яасан? Намайг хүмүүст туслах талаар ярьсан чинь тэгтлээ цочирдоо юу?

Фүнифүра: Юу л даа... нөгөө... чи үгээгүй ядуу шүү дээ.

Додонко: Чамаас мөнгө зээлэх нь ч бас хаашаа юм.

Мэгүмин: Алаад өгье!

Фүнифүра: Т-Тэгвэл зээлэх юм уу?

Мэгүмин: Яаж зээлдэг юм? Хэнээс асууж байгаагаа мэдэж байна уу?

Фүнифүра / Додонко: Энэ нэг хүн...

Мэгүмин: Эм гартаа оруулбал болоо биз дээ?

Додонко: Санаа байгаа юм уу?

Мэгүмин: Улаан чөтгөрийн хамгийн суут ухаантанд даалга!

Пүччин: Ингээд шидийн эд зүйл хийх хичээлийг эхлүүлье. Орц найрлагыг нь өөрчилж болно, хэдэн бэлдмэл хийгээд үз.

Мэгүмин: Миний шидийн ур чадварыг харцгаа!

Арүэ: Сонирхолтой зүйл хийж байх шиг. Би тусалъя.

Мэгүмин: Арүэ хэдийн дуусгаа юу?

Арүэ: Тэгсэн.

Мэгүмин: Тэгвэл найдлаа шүү.

Юүнюүн: Тэгүүлэхгүй!

Мэгүмин: Садаа болохоо боль л доо!

Юүнюүн: Ийм хөөрхөн галууг!

Мэгүмин: Тэр хөөрхөн ч гэсэн мангас шүү дээ. Энэ хорвоод гэм хоргүй харагддаг ч аюултай мангасууд маш олон.

Юүнюүн: Тийм л дээ...

Арүэ: За, тайвшир. Нуруунд нь байгаа сонгино нь л хэрэгтэй юм байна.

Мэгүмин: Ингээд дээрдэв үү?

Арүэ: Сонгино эдгээхэд тустай гэдэг. Ялангуяа галууны сонгино нь хамгийн сайн чанартай юм гэсэн.

Мэгүмин: Ёстой нэг, намайг юу гэж боддог юм бэ? Хөөрхөн амьтныг өрөвдөх сэтгэл надад ч бас байдаг.

Юүнюүн: Т-Тийм дээ. Уучлаарай. Зүгээр л галуу нь дийлбэл түвшин их нэмэгдүүлдэг ховор мангас гэж сонссон болохоор.

Арүэ: Тансаг зоогт ч бас тооцогддог.

Юүнюүн: Мэгүмин муу тэнэг!

Фүнифүра: Яагаад энд дуудав аа, галууны ангууч аа?

Мэгүмин: Дахиад наад нэрээрээ дуудвал сүйрүүлнэ гэж мэдээрэй.

Додонко: Юүнюүн өнөөдрийн явдалд цочирдоод их уруу царайлсан.

Мэгүмин: Тэгж яривал та хоёр шалтгаан нь байх шүү. Өвчин анагаах гараар хийсэн эм. Май, нэрэлхэлгүй ав. Ингээд Юүнюүнээс авсан мөнгө хэрэггүй болсон биз?

Фүнифүра: Б-Байз! Энэ нөлөөлнө гэсэн баталгаа байхгүй!

Мэгүмин: Хамаагүй ээ. Тэгж яривал чиний дүү ч жинхэнээсээ өвдсөн нь надад хамаагүй.

Додонко: Худал хэлээгүй ээ!

Мэгүмин: Миний хэлэх гэсэн нь ганцаардмал охины хүнлэг сэтгэлийг мөлжиж мөнгө олох гэсэн чинь. Тэр миний дараа орох ухаантай хүүхэд. Анзаарахгүй байна гэж үгүй.

Додонко: Жинхэнээсээ битгий уурла л даа.

Фүнифүра: Май, мөнгийг нь эргүүлж өгье.

Мэгүмин: Дахин түүний сайхан сэтгэл, гэнэн занг нь ашиглаад үзээрэй.

Додонко: Чи Юүнюүнд ямар сайн юм бэ?

Мэгүмин: Нэг л буруугаар ойлгоод байх шиг. Юүнюүнтэй би найзууд биш.

Фүнифүра: За, за. Ойлгосон доо.

Додонко: Ингэж цөхрөлтгүй найзууд биш гэж байгаа бол ямар холбоотой юм?

Мэгүмин: Юу гэмээр юм. Өрсөлдөгчид гэх үү?

Фүнифүра: Гаднаас нь харахад та хоёр их дотно шүү дээ.

Додонко: Мэгүмин, дахиад нүд чинь гялалзаад уналаа. Ийм үед улаан чөтгөрүүд бид худал хэлж чадахгүй нь хэцүү юм даа?

Фүнифүра: Энэ удаад ингэсгээд орхиё. Чи ч бас хамаагүй битгий хөөрөөд байгаарай.

Додонко: Юу?

Фүнифүра: Яриаг ингэж дуусгадаг биз дээ? Орчноо мэдэр л дээ! Галуу!

Юүнюүн: Курог ганцааранг нь орхиод хаашаа явчхав? Энэ чинь... Арай тэр бэлдмэлийг өгөөд мөнгийг минь—

Мэгүмин: Над шиг прагматик хүн юу гэж буяны үйл хийгээд явах вэ дээ.

Юүнюүн: Нээрэн л үнэмшилтэй юм. Мэгүминийг хүлээж байсан юм. Битгий орхиод яв л даа. Талархлаа илэрхийлж нэг юм өгье. Д-Даана гэж хэлсэн л дээ. Хэлсэн ч гэсэн...

Торосүкэ: Гулгаад... Намайг Торосүкэ гэдэг! Улаан чөтгөрүүдийн хамгийн шилдэг нарийн боовчин 500 газарт франчайз салбараа нээх нэгэн! Гайхмаар дуршилтай идэх юм аа. Ингэж амтархан идэж байгаад тань талархаж байна, авхай!

Мэгүмин: Үүнээс илүүтэй боломж нь олдвол идээд байдаг зуршилтай. Түр амсхийж болох уу? Дахиад нэг чадвар нэмэх шингэн авбал төгсөх нь дээ.

Юүнюүн: Айн? Мэгүмин, өчигдрийн авсан шингэнээр 3 оноотойгоор надтай ижилхэн болох ёстой доо... Өглөөний галуу!

Мэгүмин: Тэрүүгээр түвшин нэмж чадварын хоёр оноо цуглуулсан!

Юүнюүн: Э-Ээ л дээ. Хамт төгсөж чадахгүй болох нь. Чадварын оноогоо албаар тааруулсан юм сан.

Мэгүмин: Хамт төгсөхийн тулд оноогоо тохируулж байсан юм уу? Түрүүний шалгалтад дээгүүр оноо аваагүй  нь албаар байсан юм уу? Ямар дүүрчихсэн тэнэг вэ? Хамтдаа төгсмөөр байсан юм бол нэмэлт чадварын оноогоо ашиглаад шид сурахад болох байтал! Дэвшилтэт шид сурна гэдэгт бат шийдчихсэн байсан байж хамтдаа төгсмөөр байснаа ч хэлчихгүй! Ийм эвгүй зүйл хийхэд хэмжээ хязгаар гэж байдаг биз дээ?

Юүнюүн: Учир нь үргэлж надаас илүү гэж боддог чамайг нэг мэдсэн гүйцчих юм бол...

Мэгүмин: Сая гүйцсэн гэж хэлэв үү? Гүйцээгүй. Огтхон ч гүйцээгүй! Нэг зүйлийг тодорхой хэлчихье. Дэвшилтэт шид сурахад хангалттай оноог аль эрт цуглуулсан! Гэхдээ надад тэгэх санаа алга. Илүү хүчирхэг шид сурах санаатай байгаа учраас!

Юүнюүн: Илүү хүчирхэг шид гэж өнөө дэлбэлэгч шидийг хэлж байна уу?

Мэгүмин: Тийм ээ.

Юүнюүн: Жинхэнээсээ хэлсэн юм уу?

Мэгүмин: Тийм бол юу гэж?

Юүнюүн: Чи харин тэнэг юм уу? Тэрийг сурлаа ч гэсэн ихэнх хүмүүсийн шидийн хүч хүрдэггүй учраас хэрэглэдэггүй юм! Хэрэглэлээ ч гэсэн өдөртөө ганцыг л хэрэглэж чадах онигооны шид! Тэнэг, гоц хоёр ойрхон гэдэг ч чи тэнэг нь байсан юм уу?

Мэгүмин: Үүнээс илүү тэнэг, тэнэг гэж дуудвал хэдий Юүнюүн байлаа ч шанг чинь хүртээнэ гэж мэд. Эрсдэлийг нь би мэдэхийн дээдээр мэднэ. Би дэлбэрэлтийн шидийг хэнээс ч илүү судалсан учраас. Тиймээс л хэлж байна.

Юүнюүн: Яагаад вэ?

Мэгүмин: Мэдээж хайртай учраас.

Юүнюүн: Мэгүмин үнэхээр л гоц биш тэнэг юм байна.

Мэгүмин: Анхааруулсан байх шүү!

Юүнюүн: Яллаа! Анх удаа Мэгүминийг яллаа!

Мэгүмин: Жинхэнэ хүчээ гаргасан ч биш дээ. Саргүй үед хүч гардаггүй юм.

Юүнюүн: Чөтгөр биш юм байж! Шударгаар ялагдсанаа зөвшөөрөөч!

Мэгүмин: Ялагдсан, ялагдсан. Тийм болохоор босгоод аль. Тэгж их идсэн юм чинь. Хүчнийхээ талыг гаргах нь аргагүй.

Юүнюүн: Босгосны дараа шалтаг тоочих чинь шударга бус! Хөөе... дэлбэрэлтийн шидэд үнэхээр хайртай болохоороо л ингэж автсан юм уу? Өөр шалтгаан байгаа юм биш үү?

Мэгүмин: Үнэнийг хэлэхэд над руу бага байхад шидийн араатан дайрч байсан юм.

Волбак: Эртний дөл, ноёрхлын утаанд нойрс доо. Дэлбэрэлт!

Мэгүмин: Тэр үед хажуугаар явсан шидтэн араатныг устгасан юм. Дэлбэрэх шидээр. Тэр устгах чадвар, илт давуу хүчин чадал. Дийлдэшгүй хүчтэй. Ам ангаймаар байсан. Туйлын шид байхад тохирох хүчин чадалтай байсан. Тэрийг нэг харсан даруйд өөр шид сурах сонирхолгүй болсон. Сурсныхаа дараа тэр шидтэнээс дахин нэг асуумаар байна. "Таны зааж өгсөн миний дэлбэлэх шид ямар байна" гэж. Тийм боловч намайг аян замд гарахын өмнө ялсан чинь болж дээ.

Юүнюүн: Төгсөнгүүтээ аян замд гарах юм уу?

Мэгүмин: Тийм.

Юүнюүн: Хамт аялах хүн байгаа юм уу? Чиний шидийн хүч дэлбэрэх шидэд хангалттай ч гэсэн хэрэглэсний дараа нэмэргүй болох учраас тусламж хэрэгтэй.

Мэгүмин: Чамтай адилхан надад туслалцаа хэрэггүй.

Юүнюүн: Яагаад бахархалтайгаар хэлнэ вэ? Шууд аян замд гарна гэж байхгүй биз дээ?

Мэгүмин: Дүүгээ орхиод явчхаж чадахгүй, хэсэгтээ тосгонд цагийн ажил хийх байх. Юүнюүн яах юм?

Юүнюүн: Би яваандаа ахлагч болох байх. Тэр болтол олон зүйл сурмаар байна. Одоохондоо чамаар туслуулах хэрэгтэй байдаг ч нэг л өдөр... Тэр нугас шиг дорой амьтныг хамгаалж чадах хүчтэй болмоор байна. Айн? Энд юун нугас яваа билээ?

Мэгүмин: "Мэгүмин өнөө оройн хоолоо оллоо!"

Юүнюүн: Мэгүмин муу тэнэг! Мэгүмин...

Мэгүмин: Харанхуйн бурхныг дахин тамгалж дуусаагүй билүү? Хамт яваач! Комэкко...

Бичиг: 5-р анги: "Галзуурлын дэлбэрэлтийн өмнөх хэсэг"

Юүнюүн: Мэгүмин, баларсан! Мангасын сүрэг Куро руу дайрч байна!

Мэгүмин: Тэр одоо дууссан. Орхисон нь дээр.

Юүнюүн: Битгий орхи л доо!

Мэгүмин: Түүнээс илүү Комэккод санаа зовж байна! Дүү минь хаачив даа? Бүх нууц дөнгөж сая холбогдчихлоо!

Юүнюүн: Айн? Д-Дараагийн танай гэр бүлийн хуралд...

Мэгүмин: Дэлбэрэлт!

Back to episodes Go home