konosuba_explosion_03

Юүнюүн: Аан, мэдсэн юм. Өнөөдөр ч гэсэн ялагдчихлаа. Ёоё! Яагаад алгадчихав? Хэн нь илүү авсаархан, байгаль орчинд ээлтэй охин болохоо үзье гэсэн нь чи өөрөө биз дээ?

Мэгүмин: Наадхаа өөрийнхөө шархалсан цээжнээсээ л асуу.

Эм 1: М-Мэгүмин, стресс өсөлтөд сайн биш шүү. Мэгүмин бас ирчихжээ. Байж байгаарай. Одоо хоол өгье.

Арүэ: Мэгүмин өнөөдөр ч бас хөөрхөн байна шүү.

Нэримаки: Мэгүмин ч хөвсгөр шүү.

Эм 1: Май, идээрэй.

Юүнюүн: Мэгүмин хөөрхөн гэдэг нь.

Мэгүмин: Хөөе!

Бичиг: 3-р анги: "Улаан чөтгөр тосгоны хамгаалагчид"

Мэгүмин: Одоо түүнд нэр өгөөд аль!

Юүнюүн: Т-Тэгж хэллээ гээд бид хэдийн толгойдоо Мэгүмин гээд тогтоочихсон шүү дээ. Тээр хар даа? Надад тэврүүлэх хэмжээний дасчихсан байна. Харин оронд нь түүний биш чиний нэрийг сольсон нь— Ёоё!

Мэгүмин: Муу урвагч! Өрсөлдөгчийн чинь нэр солигдож болох юм уу?

Юүнюүн: Тэгвэл Куро? Куро гэвэл яаж байна? Хар муур юм чинь? Болохгүй юу?

Фүнифүра: Дажгүй ч юм уу? Хачин нэр тогтооход хэцүү.

Додонко: Тийм шүү, хачин л болохоос.

Юүнюүн: Х-Хачин?

Мэгүмин: Тэгвэл ямартай ч одоохондоо "Хар" гэсэн нэрэнд тогтъё. Хэрэв жинхэнээсээ миний сургуультай амьтан болбол илүү гоё тохирсон нэр олж өгье.

Пүччин: Анхаараарай! Бүсийн мангасууд дахиад түгшүүр тариад эхэллээ гэсэн мэдээ ирлээ. Томчууд бүгд өнөөдөр мөрдлөгт оролцохын тулд үдээс хойш номын санд бие даалттай! Болсон!

Фүнифүра: Бие даалтаар ур чадварын оноо авахгүй юм чинь цагийн гарз шиг санагдах юм.

Додонко: Бушуухан шид сурах юм сан. Түрүүн томчуудын хэрэглэсэн шиг.

Нэримаки: Арүэ бол дэвшилтэт шид сурах хэмжээнд чадварын оноо цуглуулсан биш үү?

Арүэ: Хараахан болоогүй ээ. Гэхдээ Мэгүмин бол хэдийнээ...

Мэгүмин: "Дэлбэлэгч шид хэрэглэгчдийг ихэнхдээ "тэсрэх бөмбөгийн шидтэнүүд" гэдэг ба адал явдал хайгчдын бүлгэмээс хасагдах нь олон." Энд зөндөө ирсэн ч бүгд миний мэддэг мэдлэг л байх шив. Чөлөөлөгдсөн эзэн? Юүнюүн. Наад номынхоо үргэлжлэлийг надад ч гэсэн уншуулаач?

Юүнюүн: Болно л доо, чамайг ийм зүйл уншдаг гэж бодсонгүй.

Мэгүмин: Загаснууд ч гэсэн найз болдог оо? Хэн үүнийг уншуул гэсэн юм? Чөлөөлөгдсөн эзнийг хэлж байна!

Юүнюүн: Хөөх? Чи бас үүнд дуртай юм уу? Сонирхолтой юм! Би зөндөө олон удаа уншсан! 2-р ботийнх нь оргил—

Мэгүмин: Ярьж өгөхөө больж үз! Бас чи яагаад нөгөөх рүү нь хараад байгаа юм? Хөхтөн амьтанд хамаарах зүйл байгаа юм уу?

Юүнюүн: Гэхдээ үүнийг хар даа! Кактуст ч бас зүрх сэтгэл байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл ургамалтай ч бас найзууд болж болно. Боль л доо! Яагаад над руу ийм өрөвдсөн харцаар харна вэ?

Мэгүмин: Ёстой нэг. Тэгтлээ найзтай болмоор байгаа юм бол надтай өрсөлдөхөө болиход л болох байтал.

Фүнифүра: Хөөе, Юүнюүн. Чи дахиад хачин ном уншиж сууна уу? Тэгтлээ найзтай болмоор байгаа бол бидэнтэй найзал л даа.

Юүнюүн: Сая юу гэсэн бэ? Сая юу гэж хэлсэн бэ?

Фүнифүра: Хөөе, нүүр чинь хэт ойрхон байна! Н-Найзууд болж болно гэж хэлсэн төдий шүү дээ.

Мэгүмин: Фүникүра, Додонко хоёр уу даа? Найз гэдэг шийдээд болчихдог зүйл биш. Яваандаа бий болдог юм.

Фүнифүра: Фүнифүра гээч! Ангийнхаа хүүхдийн нэрийг цээжлэхэд яадаг байна?

Юүнюүн: Н-Найзлахдаа таатай байна! Цаашид тусалж, дэмжээрэй!

Фүнифүра: Хөөе, чи найз гэж юуг хэлдгийг мэдэх үү? Мэднэ биз дээ? Тэгээд тэр хүн намайг ихэд сонирхоод байгаа гэж боддог. Гэхдээ би өмнөх насандаа хэрэв би дахин төрвөл дахин учиръя гэж амласан хүн бий л дээ. Тэгэхээр араар тавьсанд тооцогдоно биз?

Додонко: Зүгээр шүү дээ! Би миний хувь заяаны нөхөр илүү гүн агуйн хоригдож байгаа царайлаг залуугаар төсөөлдөг. Биш ээ, тийм байх учиртай болохоор би аль болох бушуу шид сураад түүнийг аврахаар явна.

Мэгүмин: Бүр өмнөөс нь нүүр улаймаар яриа болоод явчихлаа.

Юүнюүн: Т-Тийм бий. Та хоёр гайхалтай юм аа.

Мэгүмин: За, зөнд нь орхиё доо. Чи муу—

Фүнифүра: Харин Юүнюүн? Сонирхдог төрөл— Биш ээ, урьд насны хайр чинь ямар хүн байсан бэ?

Юүнюүн: Би юу? Ю-Юу л даа, үг цөөнтэй, буурьтай. Миний яриаг "аан" гэж сонсох зөөлөн хүн.

Фүнифүра: Боловсон юм аа.

Додонко: Боловсон л юм.

Фүнифүра: Айн? Үсний боолт хааччихав?

Мэгүмин: Сум хэрэгтэй... Наадхаа өгч бай! Миний ялалт!

Юүнюүн: Мэгүмин! Юундаа үсний боолт харваж тоглоод байгаа юм? Хүүхэд биш дээ!

Мэгүмин: Тийм биш ээ! Аалз байсан юм! Тэр их сонирхол татаад нэг мэдсэн чинь...

Юүнюүн: Нэг мэдсэн байхдаа яах вэ дээ? Анх удаа найзаараа үсээ янзлуулж байхад.

Фүнифүра: З-За, Мэгүмин гэмшсэн харагдаж байна. Үсийг дахиад янзалж болно шүү дээ.

Юүнюүн: Фүнифара, уучлаарай! Арай гэж гоё болгож байхад. Энэ үсийг дахин өөрчлөхгүй байхад бэлэн байсан юм сан.

Фүнифүра: З-Заавал тэгэх шаардлагагүй шүү дээ! Хүнд байна! Мэдрэмж чинь хүнд байна!

Бүккорори: Залуу насаа зугаатай өнгөрөөж байгаа бололтой.

Юүнюүн: Бүккорори?

Фүнифүра: Тосгоны ажилгүй хүн энд юу хийж яваа билээ?

Мэгүмин: Шилжилт хийж сурчээ дээ?

Бүккорори: Тийм ээ. Энэ бүгд та нар намайг хүнд байдалд үлдээсний л ач. Тэр өдөр миний дотор нэг зүйл сэрсэн.

Нэримаки: Байз, шилжилтийн хүрэх зай чинь...

Арүэ: Тийм. Зөвхөн бэлэн гурван байршил л бүртгүүлж болно.

Фүнифүра: Яагаад заавал номын сан гэж?

Бүккорори: Дурсамжтай болохоор. Энэ их дурсамжтай газар л даа. Сокэттогийн авч уншсан номыг дараад нь далдхан авдаг байсан. Сокэтто суралцах их дуртай. Мэргэний номоор зогсохгүй хувь хүний хөгжил, хайр дурлалын зохиол... Хэлэхэд жаахан ичмээр гарчигтай номууд ч байсан. Гэхдээ яагаад ч юм тэр нэг өдөр номын санд ирэхээ больсон. Ойд бэлтгэл хийх болсноос нь хойш би ч гэсэн түүнийг дуурайх болсон. Мэдээж үлдсэн шилжилтийн газар нь түүний гэрийн ойролцоо л доо. Арай ч гэрийнх нь дотор орж чадахгүй юм чинь.

Нэримаки: Байз... эргүүлдэгч юм уу?

Додонко: Мэдэгдье! Мэдэгдэх хэрэгтэй!

Юүнюүн: Г-Гэхдээ томчууд бүгд мөрдлөг гээд завгүй байгаа.

Бүккорори: Мөрдлөг? Юун мөрдлөг? Надад хэлээгүй дээ. Ямар ч байсан өнөөдөр охид та нараар нэг юм зөвлүүлэх гээд—

Арүэ: Мартаад унтаж үз. Үүрд.

Нэримаки: Булшилж орхиё!

Бүккорори: Хүүе, байз л даа— Наадах чинь! Их байна! Ямар их ном бэ? Би дор нь дарагдаад алга болох нь! Байз л даа! Ядаж юу гэхийг минь сонс л доо!

Мэгүмин: Бүккорориг багаасаа мэддэг байсан ч Энэ эр төрөлхийн хэрэгцээгүй хүн юм.

Юүнюүн: Тэр тусмаа чиний ах шиг юм аа? Бага ч болов дотно санагддаггүй юу?

Мэгүмин: Огтхон ч үгүй.

Бүккорори: Миний сэтгэлийн дүү нар минь... Сокэтто өнөөдөр ч бас үзэсгэлэнтэй байна шүү. Хог болоод түүний хөл доор шүүрдүүлэх юм сан.

Мэгүмин: Ажилгүй юм чинь угийн хог шиг юм биш үү?

Юүнюүн: М-Мэгүмин!

Мэгүмин: Тэр тусмаа энэ хүн чинь улаан чөтгөрийн хамгийн үзэсгэлэнтэй нь. Харин та ямар ч онцгой зүйлгүй ажилгүй хүн. Ер нь л харья даа. Найдвар алга.

Бүккорори: Та хоёроос гуйж байна! Сокэттогийн сонирхдог залууг нь асуугаад өг!

Мэгүмин: Тэр мэргэлдэг юм чинь түүгээр хайр дурлалаа мэргэлүүлээч дээ!

Бүккорори: Ажилгүй хүнийг бүү бас! Мэргэлүүлэх мөнгө байсан бол өдөр бүр түүгээр уншуулах байлаа! Хоол авч өгье! Дараа мөнгөтэй болохоор заавал хоол авч өгнө өө!

Юүнюүн: Юу л даа, үүндээ гол нь биш.

Мэгүмин: Комэкког ч бас даана биз?

Бүккорори: Мэдээж шүү дээ, дүү минь!

Юүнюүн: Мэгүмин?

Мэгүмин: Надад анхны боломжийг бий болгохдоо гол учир нь байна. Сайн сонс. Эхлээд Юүнюүн өөрийн гоёлын чинжаалаар Сокэтто руу дайрна. Тэгэхэд санаандгүй хажуугаар нь явсан Бүккорори

Бүккорори: амжиж аврах юм бий?

Юүнюүн: Үгүй шүү! Тэнэг юм уу? Тэнэг юм уу?

Мэгүмин: Тэгвэл наад хутга чинь гоёлынх юм биз дээ? Хэрэглэхгүй бол дороо зэвэрнэ дээ.

Юүнюүн: Г-Гэхдээ тэгсэн тэгээгүй энэ хавийн мангасуудыг дарвал авах шагнал нь өндөр. Тэр мөнгөөрөө мэргэлүүлж болно шүү дээ.

Мэгүмин/Бүккорори: Зөвшөөрөхгүй.

Мэгүмин: Улаан чөтгөрийн хувьд илүү догь хувилбар сэдэх хэрэгтэй.

Бүккорори: Яг тийм. Май. Гэрлийн ойлт! За, найдлаа шүү.

Юүнюүн: Яагаад алга болов?

Мэгүмин: Мэдээж хамгийн догь мөчид нь аврахын төлөө шүү дээ. Ө-Өнөө ажилгүй хүн...

Сокэтто: Чи яачхаа вэ? Өдөр бүр л ингэх юм!

Бүккорори: О-Огт муу санаа өвөрлөж ингээгүй юм шүү! Улаан чөтгөр эмэгтэйчүүд ямар өнгөнд дуртай болохыг шидтэний хувьд сониуч зангаараа л мэдэх гэсэн юм.

Мэгүмин: Бүккорорид чамд хэлэх үг байгаа юм шиг байна лээ.

Бүккорори: Хүүе—

Сокэтто: Тийм үү? Сонин тохиолдол болж. Надад ч бас чамд хэлэх үг байна.

Бүккорори: Б-Би ч гэсэн үргэлж чамайг-

Сокэтто: Тэгтлээ намайг үзэн ядаж байсан гэж үү? Илүү эрт хэлчихсэн бол болох байсан юм! Миний юу таалагддаггүйг мэдэхгүй ч хаа сайгүй дагах чинь хулчгар биш үү? Бүр өнөөдөр отож ч байх гэж!

Бүккорори: Т-Тийм биш ээ! Энэ чиний бодож байгаа шиг биш! Яагаад нэг цохидог баавгайнууд сүргээрээ явдаг билээ?

Юүнюүн: С-Сүүлийн үед Харанхуйн бурхны лац суларсны улмаас мангасууд улам идэвхжээд байгаа гэсэн.

Мэгүмин: За, Юүнюүн. Наад загварлаг чинжаалаа ажиллуулах цаг нь ирлээ.

Юүнюүн: Мэгүмин?

Сокэтто: Зүгээр ээ. Та хоёр миний ард байж бай.

Бүккорори: Надад даалгачих. Чиний инээмсэглэлийг хамгаалмаар байна. Тамын дөл минь, бусниул! Инферно!

Юүнюүн: Сокетто эгч ээ!

Мэгүмин: Ямар тэнэг юм бэ?

Бүккорори: Би дэвшилтэт шид л мэдэх учраас биеэ барихад хэцүү!

Сокэтто: Үнэхээр л чи өдөр бүр... Өнөөдөр л тооцоогоо дуусгая даа. Ёстой нэг. Ойд очиж мөнгө олох хэмжээнд мэргэлүүлмээр байсан юм бол надтай зөвлөлдсөн бол эхнийхийг нь үнэгүй мэргэлж болно шүү дээ.

Бүккорори: Болох юм уу?

Сокэтто: Явцад нь шатаж үхэх дөхсөн ч мангасын сүргээс нэг талаараа намайг аварсан шүү дээ. Тэгээд яг юу мэргэлүүлмээр байгаа юм?

Бүккорори: Ю-Юу л даа... миний ирээдүйн найз охин... Биш ээ, эхнэр! Үгүй ээ, надад хайртай болох хүн ч юм уу? Алийг нь сонгох вэ?

Сокэтто: Өөрөөр хэлбэл ирээдүйн хайрт чинь юм бий? Энэ дотор чамтай ирээдүйд суух магадлал өндөртэй эмэгтэй гарч ирнэ. Одоо удахгүй харагдаж эхэлнэ.

Бүккорори: Юу ч харагдахгүй байх юм.

Сокэтто: А-Айн? Ийм байх учиргүй дээ. Ямар ч хүн байсан дор хаяж нэг хүн гарч ирдэг юм сан.

Бүккорори: Ю-Юу вэ? Бүр гологдсоноос илүү сэтгэл өвдчихлөө!

Мэгүмин: Хэдий ажилгүй хүн ч гэсэн энэ арай л шархалмаар юм.

Юүнюүн: Яах вэ? Ийм муухай юм болно гэж санасангүй.

Бүккорори: Та хоёр сонсогдоод байна! Ийм зүрхэнд шигдэх үгсийг намайг сонсохгүй газар хэлж болохгүй юу?

Сокэтто: З-Зүгээр ээ! Миний мэргэ заавал биелнэ гэсэн үг биш. Би хүүхэд байхдаа цаг агаар мэргэлэх гэхэд "үүлтэй" гэсэн боловч 5 минутын дараа шиврээ бороо орсон юм...

Бүккорори: Энэ ертөнц новш юм аа!

Сокэтто: Бүтэлгүй хүн ч гэсэн жаахан сонирхолтой л юм. Хачин юм даа.

Юүнюүн: Юу...

Сокэтто: Яасан?

Юүнюүн: Та өөрийгөө мэргэлж байсан уу? Хувь тавилангийн хүнээ ч юм уу?

Сокэтто: Мэргэлдэг хүн өөрийн ирээдүйг мэргэлж чаддаггүй юм. Өөрийгөө мэргэлэхэд болор бөмбөлөгт юу ч гарч ирдэггүй. Энэ яасан?

Юүнюүн: Ю-Юу ч биш дээ. Үгээр илэрхийлэхэд юу ч гарч ирэхгүй байдаг даа.

Эм1: Одоо миний л гэдэс өлсөөд байна уу?

Эм2: Надад хэл л дээ!

Эм3: Зөөлөн юм идэх юм сан.

Эм4: Мэдрэмжээ илэрхийлэхэд л болно!

Эм5: Ойлголоо!

Юүнюүн: Чи тэр хоёрыг нэг өдөр бүтнэ гэж бодож байна уу?

Мэгүмин: Харин л дээ. Сокэттогийн мэргэ оноод байдаг ч ирээдүй гэдэг өөрчлөгддөг зүйл.

Юүнюүн: Шуудхан дотносмоор байна гээд хэлчихвэл болох байтал.

Мэгүмин: Бүккорори эхлээд ажил хайх хэрэгтэй л гэж бодох юм. Хоолонд даагаагүй л байгаа.

Юүнюүн: Дээрээс хойш бодож байсан юм. Чи хоолноос өөр юм хүсдэггүй юм уу? Хайртай хүнтэй болох ч юм уу тийм зүйл байхгүй юу?

Мэгүмин: Надад хийх ёстой зүйл бий. Хайр дурлалд үрж байх цаг байхгүй.

Юүнюүн: Гэхдээ чи нэг өдөр адал явдал хайгч болно биз дээ? Бүлгийн хүнтэйгээ бүх цагаа өнгөрөөж, нэгэндээ тусалж дэмжээд байвал...

Мэгүмин: Нээрэн л тэгж байгаад гэрлэдэг хүмүүс олон гэж сонссон. Ямар ч байсан би хэн нэгэнд сэтгэл алдарвал гарцаагүй ямар ч өрсөлдөгч байсан ялагдахгүй мундаг баатар байна гэж боддог.

Юүнюүн: Чамайг энгийн хүнтэй суучихвал би лав гайхахгүй.

Пүччин: Анхаар! Харанхуйн бурхны булшийг судалж үзсэний дараа доод түвшний мангасууд ойр хавиар тэнүүчилж буйг мэдлээ! Лац бүрэн дуусах хүртэл ганцаараа харилгүй заавал хүнтэй яваарай! Болсон!

Юүнюүн: Айн? З-Заавал нэг хүнтэй яв аа?

Мэгүмин: Аргагүй юм шив.

Фүнифүра: Хөөе, Юүнюүн. Угийн чи ганцаараа харьдаг биз? Бидэнтэй харих уу?

Додонко: Зэвсэгтэй нь зөвхөн чи юм чинь. Ямар нэг юм болбол сэтгэлд амар.

Юүнюүн: М-Мэгүмин!

Мэгүмин: Фүнифүра тэр хоёртой харихгүй байсан юм уу?

Юүнюүн: Ю-Юу л даа... мангасууд байгаа шүү дээ! Ганцаараа харивал аюултай. Тиймээс нөгөө... хамт харих уу гээд?

Мэгүмин: Арай наад чинжаалаараа намайг жинхэнээсээ хамгаалах гээ юу?

Юүнюүн: Айн? А-Аан, тийм!

Мэгүмин: Би улаан чөтгөрүүд дотроос хамгийн авьяастай нь. Юүнюүнээс хамаагүй илүү авьяастай. Намайг басалтгүй шүү.

Юүнюүн: Я-Яаж байна аа? Түрүүн нэг цохидог баавгайн эсрэг намайг бамбай болгочхоод!

Мэгүмин: Болж байна! Энд нэг мөр тооцоо бодъё! Өөрийгөө миний өрсөлдөгч гэж зарласан Юүнюүн гуай!

Юүнюүн: Ө-Өөрөө? Яах вэ, тийм л дээ... Тэгвэл чи байнгынх шигээ юугаар өрсөлдөхөө шийд, Мэгүмин! Айлгачих юм. Куро байжээ.

Мэгүмин: Жаахан жин хаячхаж. Ингээд Комэккод идүүлэхгүй өнгөрөх байх аа. Юүнюүн. Хамтдаа харья. Тэгээд харих замдаа юм олж идье.

Юүнюүн: Б-Болох юм уу? Г-Гэхдээ бид өрсөлдөгчид шүү дээ! Өрсөлдөгчид атал хамт харих сонин биш үү? Т-Тэгээд ч юм идье гэж байгаа хэрнээ миний авсан хоолноос л идэх биз.

Мэгүмин: Тэгвэл болихгүй юу.

Юүнюүн: Байз л даа! М-Маргаашаас! Маргаашаас буцаад өрсөлдөгчид болъё!

Бичиг: 4-р анги: "Улаан нүдэт ганцаардмал багш"

Юүнюүн: Мэгүмин, баларсан! Фүнифүрагийн дүү өвдсөн гэнэ! Тэгээд мөнгө босгоё гэнэ.

Мэгүмин: Тийм бий. Тэгвэл нүүрээ нуугаад хамт эмийн сан дээрэмдье! Найзуудын хувиар!

Юүнюүн: Гэмт хэрэг болно шүү дээ! Асуудал шийдэгдсэн болохгүй! Д-Дараагийн ангид танай ажил дээр...

Мэгүмин: Дэлбэрэлт!

Back to episodes Go home