Смит: Хөөе, хөөе. Сургуулиасаа харьж яваа охидод хямдхан зарж байгаа шүү. Хар. Өнөөдөр л хямдарна.
Мэгүмин: Юу авах гэсэн юм бол доо гэтэл "Сургуулиасаа харихдаа найзтайгаа хөөрхөн эд зүйл авахыг мөрөөддөг байсан" гэнэ шүү.
Юүнюүн: Муухай гэдэг нь! Яагаад ингэж хэлнэ вэ?
Мэгүмин: Ямар найзууд биш дээ. Юу юм? Чинжаал юм уу?
Юүнюүн: Тийм. Гоё байна.
Мэгүмин: Таалагдаа юу?
Юүнюүн: Тийм.
Нэримаки: Хөөх, Мэгүмин сонгож өгч ээ? Гоё юм.
Юүнюүн: Тийм. Энэ нь гоё гэсэн!
Мэгүмин: Эндүүрэх хэрэггүй шүү! Чамайг удаж ядаад шийдэж өгөхгүй болохоор нь би өөртөө таалагдсаныг л сонгуулсан юм. Өнөөдөр яачхаа вэ? Ёстой нэг! Тэгвэл Юүнюүн. Угийн "Үүний дараа ирүүл тулаантай" гэж хэлнэ биз? Зугаатай тоглоом бодож оллоо. Наад үнэт чинжаалаараа миний хурууны хоорондох зайд хамаг хурднаараа зоогоод үз!
Юүнюүн: Юу?
Мэгүмин: Алив ээ! Хий л дээ! Алив, хий! Нэг... хоёрын...
Юүнюүн: Байз! Байз л даа! Тэгж чадахгүй ээ!
Мэгүмин: Яасан бэ? Арав тоолохоос өмнө бүх хурууны хооронд зоож амжихгүй бол чи ялагдсанд тооцогдоно шүү. Тав... зургаа... долоо...
Юүнюүн: За, хамаагүй ээ! Өнөөдөр ч гэсэн намайг ялагдсанд тооцчих! Өдрийн хоолоо ч гэсэн өгье!
Бичиг: 2-р анги: Шидийн академийн цээр
Мэгүмин: Би ирлээ!
Комэкко: Эгч, гэртээ ирэв үү?
Мэгүмин: Өө, хөөрхий. Шавхай болчихсон байна шүү дээ. Гэрээ харж бай гэж хэлж байхад. Дахиад гадаа тоглож байсан юм уу?
Комэкко: Тийм! Сонины ахыг ялсны дараа тоглохоор явсан юм.
Мэгүмин: Өнөөдөр ч бас ялаа юу? Аргагүй л миний дүү мөн дөө.
Комэкко: Бас тоглоом олсон болохоор тэрүүгээр тоглосон. Эгч бас тоглох уу?
Мэгүмин: Тоглоом оо?
Комэкко: Эгчээс гоё үнэр үнэртэж байна!
Мэгүмин: Аргагүй л миний дүү мөн дөө. Бэлэг авчирсан. Шидийн бурханд өргөх өргөл: хурганы махан сендвич! За, наад гэдсээ дэлбэртэл идэж болно!
Комэкко: Янзтай! Чөтгөрийн хаан болсон юм шиг л санагдаж байна! За, барьсан оройн хоолоо маргаашийн өглөөний хоолоо болгоё байз!
Мэгүмин: Юм бариа юу?
Комэкко: Тийм! Нэлээн томыг!
Мэгүмин: Гэр бүлдээ ачлалтайг нь яана. Сайн байна, Комэкко.
Комэкко: Түр байзаарай.
Мэгүмин: Яг юу барьсан юм бол оо? Царцаа? Эсвэл хүрэлзгэнэ үү? Цохноос шороо үнэртээд жаахан онцгүй ч гүн шарвал болох л байх. Наадах чинь...
Комэкко: Хар даа! Үхлийн тулаан хийсний дараа миний дарж авсан ширүүн хар мангас!
Мэгүмин: Нээрэн л том эд барьж авчээ.
Комэкко: Тийм! Хичээсэн шүү! Эхэндээ эсэргүүцсэн ч хазсан чинь номхорно лээ.
Мэгүмин: Ялсан нь баярлууштай ч хаа хамаагүй зүйл хазаад байж болохгүй шүү.
Комэкко: Тийм үү? Идэх үү?
Мэгүмин: Би цатгалан байгаа учраас чи бүгдийг нь ид. Түүнээс илүүтэй, энэ үсэн бөмбөлгийг би харж хандаж болох уу?
Комэкко: За!
Мэгүмин: За, түүнийг яадаг юм билээ?
Юүнюүн: Мэгүмин... М-Мэгүмин!
Мэгүмин: Өглөөний мэнд. Яагаад ингэж царайлав?
Юүнюүн: Наадах чинь юу вэ?
Мэгүмин: Сургуультай амьтан.
Додонко: Сургуультай амьтан? Сургуультай амьтантай шидтэнийг үлгэр домогт л байдаг гэж боддог байсан.
Фүнифүра: Хар даа! Хөөрхөн хэрнээ бардам царай гаргаж байна! Аймшигтай! Ийм гэм зэмгүй муурын дүр эсгээд эзнийхээ төлөө бидний өдрийн хоолыг булаах санаатай байна!
Додонко: Ингэмээргүй байна! Гэхдээ өдрийн хоолоо өгчихье...
Мэгүмин: Ингээд түүний хүнсний асуудлыг яаж ийгээд шийдчих юм шиг байна. Гэхдээ ингэж алдаршиж байгаа нь ямар нэг шидийн увдис уу?
Юүнюүн: Хөвсгөр юм аа.
Нэримаки: Хөөе, түүнд нэр өгсөн үү?
Мэгүмин: Нэр хараахан үгүй.
Арүэ: Сургуультай амьтан байлаа ч сургууль дээр авчирч болж байгаа юм уу?
Мэгүмин: Түүнийг ганцааранг нь гэрт үлдээчихвэл аюулгүй байдлыг нь хангаж чадахааргүй бэрхшээлтэй.
Додонко: Ямар бэрхшээл гэж?
Юүнюүн: Хөөрхөн ч гэсэн... багш зөвшөөрөх болов уу?
Пүччин: Зөвшөөрөхгүй.
Мэгүмин: Багш аа, энэ муур миний шидийн хүчээр хооллодог сургуультай амьтан юм. Надаас салбал дороо үхнэ.
Пүччин: Зөвшөөрөхгүй. Шид хэрэглэж чадахгүй хүн сургуультай амьтантай гэв үү? Сургууль сургуультай амьтан, амттан зөвшөөрөхгүй. За, байсан газарт нь буцааж тавь.
Мэгүмин: Багш аа! Энэ бол миний сүнсний тасархай, харанхуй талын минь хувилгаан юм! Хоёул салж болшгүй холбоотой!
Пүччин: Юу? Сүнсний тасархай гэв үү?
Мэгүмин: Тэгээд ч зогсохгүй салах аваас тэр галзуурч, аварга болоод—
Пүччин: За, болж байна!
Мэгүмин: Тийм, нууцлаг харанхуй матери гаргаж— Юу? Болох юм уу?
Пүччин: Саяны үг чинь их гоё сонсогдлоо. Мэгүмин, нэмэлт 10 оноо! Тэгээд ч сонирхолтой зүйл болох юм шиг санагдаад, үүнийг зөвшөөрье.
Мэгүмин: Хөөх, баярлалаа.
Пүччин: За, сургуультай амьтны хэрэг шийдэгдсэн тул хичээлээ эхэлье гэж хэлмээр байгаа ч өнөөдөр тусгай хичээл орно.
Мэгүмин: Тусгай хичээл?
Пүччин: Тосгоны жуулчдын сонирхлыг татдаг газруудын нэг болох Харанхуйн бурхны булшны лац суларч байгаа. Бүсийнх нь мангасууд ихэд идэвхжээд байгаа. За, дуугаа аяд! Аюултай мангасуудыг тосгоны ажилгүйчүүд биш ээ, зав чөлөөтэй зоригт оршин суугчид ачаар дарж авч чадсан. Одоо сул дорой мангасууд л үлдсэн. Тиймээс л. Одоо та бүгд манай Улаан чөтгөрүүдэд уламжлагдсан ёошокү гэдэг аргаар түвшнээ хурдтайгаар нэмнэ. Тиймээс 30 минутад талбайд цуглаарай. Бас өөрсдөө багаа бүрдүүлээрэй! Болсон!
Эм1: Баг бүрдүүлэхгүй бол болохгүй нь ээ.
Эм2: Ердөө 30 минутад юм уу? Гялс сонгохгүй бол.
Мэгүмин: Яасан?
Юүнюүн: Ю-Юу л даа... баг бол гэсэн юм чинь.
Мэгүмин: Тэгээд юу гэж?
Юүнюүн: Юу л даа... нөгөө...
Арүэ: Мэгүмин, хамтрах хүнгүй бол надтай болох уу?
Мэгүмин: Болно оо. Яая даа. Юүнюүн, энэ удаад—
Фүнифүра: Хөөе, Юүнюүн. Бидэнтэй баг болох уу?
Додонко: Байнга үлдчихдэг юм чинь чамайг оруулъя.
Юүнюүн: Г-Гэхдээ болох юм уу?
Фүнифүра: Болно оо. Нэг анги юм чинь.
Додонко: Найзууд л гэсэн үг шүү дээ.
Юүнюүн: Н-Найзууд?
Фүнифүра: За, явах уу даа?
Юүнюүн: За!
Арүэ: Энэ чинь... араараа тавиулав уу?
Мэгүмин: Араараа тавиулсан юм биш!
Пүччин: Ингээд тусгай хичээлээ эхэлье. Өөрийн зэвсгээ авч яваагүй нь үүнийг ашигла. Улаан чөтгөрүүд бид түр зуур биеийн хүчээ нэмэгдүүлдэг шидтэй. Төвлөрч чадвал энэ чадвар яваандаа гараад ирнэ. Эхлээд Арүэ хийгээд үз.
Арүэ: Миний шидийн хүч минь... цусан дахь замаар минь тархаж миний хөл гарт хүчээ өгөөч!
Сурагчид: Гайхалтай!
Юүнюүн: Б-Багш аа! Энэ бүгд хоосон, их хөнгөн юм.
Пүччин: Юүнюүн, хасах 5 оноо. Ингээд одоо манай Улаан чөтгөрүүдэд уламжлагдан ирсэн нууц зан үйл ёошокүг үйлдэнэ. Хөлдөөх хүлээс! За, үүнийг устгаж харуул.
Юүнюүн: Ёошокү? Ердөө хөдөлгөөнгүй болсон мангасыг устгах юм уу?
Пүччин: Миний шидийн ачаар үхлийн ирмэг дээр байгаа. Санаа бүү зов. За, хамгийн түрүүлж энэ үзээрийн мангасыг дарж, ялалтын аварга хэн болох вэ?
Мэгүмин: Эхний цохилт гоц авьяастанд илүү тохирно. Дууссанд тооц.
Юүнюүн: Мэгүмин!
Пүччин: Ийм л эрмэлзэлтэй байх ёстой. Аргагүй л ангийн шилдэг юм. Тэгвэл би бусад зан үйлийн бэлтгэлийг хийх болохоор түвшнээ сайтар нэмээд байж байгаарай.
Юүнюүн: Х-Хөөе... үнэхээр хийх нь үү?
Мэгүмин: Хэцүү ч гэсэн энэ бол байлдааны талбарт амьдардаг улаан чөтгөрүүдийн хувь тавилан. Үхлийн ирмэгт байгаа мангасыг устгаж түвшнээ нэмнэ гэхээр. Амархан! Хорон санааны боол чи миний гашуудлын дуулалд чихээ нээж үүрдийн нойронд жив! Б-Байз! Доройтсон гэж худлаа л байна шүү дээ! Чамайг даа! Хүйтэн цуст шуламс юм байж! Миний бие хашхирааг хүрт! Б-Би яллаа!
Фүнифүра: Ю-Юүнюүн, бушуу хий л дээ! Бушуухан дуусгаад цаашаа явахгүй бол!
Юүнюүн: Г-Гэхдээ... харц тулгарчихлаа.
Додонко: 2-р байранд орсон үлгэр жишээ сурагч байж үлгэрлэ л дээ!
Юүнюүн: У-Уучлаарай, үнэхээр л чадахгүй нь!
Фүнифүра: Юу? Улаан чөтгөрүүд бид тийм зөөлөн овгийнхон биш шүү дээ!
Додонко: Хөдөлж чадахгүй мангасыг дуусгах амархан бус уу?
Мэгүмин: Одоо ч ийм өчүүхэн жараахайн эсрэг зүдэрсээр үү? За, эмэгчин нүдтэй энэ өрөвдөлтэй туулайг цааш нь харуул.
Додонко: Ямар бяртай юм бэ? Б-Боль! Болохгүй ээ! Болохгүй!
Мэгүмин: Бид бол хэрцгий улаан чөтгөрүүд. Хөдөлж чадахгүй мангасыг устгах нь амархан байлтай!
Додонко: Уучлалт гуйя! Уучлалт гуйх учраас жинхэнээсээ больчих! Энэ туулай дуугараад шүү дээ!
Мэгүмин: Тэгвэл бушуухан устгая л даа!
Додонко: Уучлаарай л даа!
Юүнюүн: Мэгүмин! Додонко уйлах нь байна шүү дээ!
Додонко: Юу вэ? Саяных юу байв?
Арүэ: Гаргойл сул тавигджээ. Энэ ч мөн Харанхуйн бурхны суларч буйн дохио юу?
Мэгүмин: Яагаад ийм аюултай мангас энд байгаа юм бэ?
Арүэ: Аягүй бол чулуужсан чимэглэлийн нэг нь сулсарсан байх.
Юүнюүн: Чулуужсан чимэглэл нь юу юм бэ?
Арүэ: Тосгоны зарим томчуудын хобби юм шиг байна лээ.
Нэримаки: Нээрэн...
Мэгүмин: Тэр хүмүүс ер нэмэр болох зүйл хийхгүй юм аа?
Бүккорори: Дүрэлзэх гялбаа!
Мэгүмин: С-Саяных юу байв аа?
Бүккорори: Хөөх! Танил хоолой сонсогдлоо гэж бодтол Мэгүмин байна шүү дээ!
Мэгүмин: Б-Бүккорори?
Додонко: Айн? Энэ юун хүн бэ?
Юүнюүн: Энэ хүн миний санахын...
Бүккорори: Та нар Мэгүминий найзууд юм уу? Намайг Бүккорори гэдэг. Арк шидтэн мөн дэвшилтэт шид хэрэглэгч. Улаан чөтгөрүүдийн хамгийн шилдэг гуталчны хүү, яваандаа гутлын дэлгүүрээ өвлөх нэгэн! Гэснээс та хэд намайг эндээс гаргаад өгөөч.
Мэгүмин: Тэр яах вэ, яагаад ийм ойн гүнд тэр тусмаа нүхэн дотор байгаа юм?
Бүккорори: Сокэттогийн төлөө.
Арүэ: Сокэтто гэж улаан чөтгөрүүдийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй юу?
Юүнюүн: Тийм. Тэгээд Бүккорори нь Сокэттогийн эргүүлдэгч юм.
Бүккорори: Эргүүлдэгч биш! Би ердөө хайр сэтгэлийнхээ төлөө л явж байгаа. Тийм, энэ нүхэн занга ухсан нь ч хайрын төлөө. Сокэтто өдөр бүр энэ ойд бэлтгэл хийхээр ирдэг. Үзэсгэлэнтэй, хөөрхөн бас хүчтэй байна гэдэг булхайцаж байгаагаас өөрцгүй! Бас тэр цахилгааны шид ихэнхдээ ашигладаг учраас гялбааны дараагаар нүд харахад хэцүү болно доо? Тиймээс анзааралгүйгээр ухсан нүхэнд унах нь цаанаасаа болсон юм шиг биш гэж үү? Тэр хараахан шилжилт сураагүй байгаа. Гарч чадахгүй баларна гэсэн үг. Тэгэхэд нь би аврахаар гарч ирнэ! Таарсан хэмжээнд нь ухах гэж их зүдэрлээ шүү. Тээр? Яг гар сунгаад хүрэх зайд байгаа биз?
Сурагчид: Ий!
Бүккорори: Би ч гэсэн шилжилт хийж чадахгүйгээ мартаад ийм юм болчихлоо л доо. За, охид минь! Намайг эндээс татаад аль!
Додонко: Энгийнээр бол сэжгийн юм.
Фүнифүра: Итгэмээргүй юм.
Юүнюүн: Заваан.
Бүккорори: Я-Яагаад вэ? Би ердөө л албан байдлаар Сокэттогийн гараас атгах л гэсэн юм!
Арүэ: Ургийн үе шатнаасаа амьдралаа дахин эхэлж болдог бол.
Бүккорори: Ураг уу?
Мэгүмин: Хогийн цэгийг энд барья.
Бүккорори: Байз л даа! Битгий орхиоч! Ядаж эндээс гаргаад аль! Хөөе, хөөе! Гуйя!
Юүнюүн: Я-Яана аа! Тосгон! Тосгоныхон яаж байгаа бол?
Додонко: Худлаа байлгүй!
Пүччин: Илдийн гэрэл!
Захирал: Манай академийн үнэт сурагчид аа.
Додонко: Багш аа!
Пүччин: Та нар зүгээр биз?
Юүнюүн: Т-Тийм! Гэхдээ тосгон... тосгон руу гаргойлуудын сүрэг дайрч байна!
Нэримаки: Энэ маягаараа...
Пүччин: Тийм ээ.
Захирал: Миний гоёлын гаргойлууд ийм гамшиг авчирна гэж хэн санах вэ?
Арүэ: Энэ улаан нүдний хараал уу? Эсвэл бардам хүн төрөлхтөнд шүүлт ирэв үү?
Захирал: Хайрт сурагчид минь, айх зүйл үгүй. Та бүхний урд байгаа нь тулаанд хатуужсан Улаан шоронгийн эзэн!
Пүччин: Мөн үхлийн энэхүү бүжигт зөвхөн бид ороогүй!
Чэкэра: Миний нэрийг Чэкэра гэдэг! Арк шидтэн бөгөөд улаан чөтгөрүүдийн хамгийн сайн хувцасны дэлгүүрийн эзэн!
Шикобэй: Намайг Шикобэй гэдэг! Арк шидтэн бөгөөд улаан чөтгөрүүдийн хамгийн шилдэг загасчин!
Чакамияа: Намайг Чакамияа гэдэг! Арк шидтэн бөгөөд улаан чөтгөрүүдийн хамгийн шилдэг нарийн боовчин!
Торосүкэ: Намайг Торосүкэ гэдэг! Арк шидтэн бөгөөд улаан чөтгөрүүдийн хамгийн шилдэг кафены эзэн!
Эрчүүд: Одоо л бидний бүх хүчээ нэгтгэх цаг! Илдийн гэрэл!
Захирал: Шуурганы хаан минь! Эзэрхийллийн сүр жавхланг харуулах цаг ирлээ! Инферно!
Пүччин: Бүтээлийг залгигч тамын дөл минь! Урд минь байгаа дайсныг мартагдтал шатаа! Энергийн ноцолт!
Фүнифүра: Г-Гайхалтай!
Додонко: Гаргойлуудыг яг л хорхой мэт хийсгэж байна!
Арүэ: Улаан нүдийг эсэргүүцэгсэд бүгд үнсэн товрог болж хувирдаг.
Мэгүмин: Энэ дэвшилтэт шид байх нь.
Нэримаки: Төгсөхийнхөө өмнө бид ийм гайхалтай шид сурах байх даа?
Мэгүмин: Нээрэн л бүх шид гайхалтай. Илт давуу. Гэхдээ... Үнэхээр л биш. Энэ бол биш. Арьс түлэх халуун, бие салгалуулах доргилт, тэсэрсэн хөрсний үнэр... Нүд зоох мэт гэрэл, утааны өвдөлт! Тэр хүний хэрэглэсэн шидтэй харьцуулахад... Дэлбэлэх шидээс огт ондоо!
Торосүкэ: Шуурга!
Шикобэй: Газар хөдөлгөгч!
Чакамияа: Аянгын дуудлага!
Нэримаки: Айн? Миний уушийн газар... шатаад байна уу?
Захирал: Улаан лазер! Лазер! Лазер! Лазер! Лазер!
Нэримаки: Хөөе, байзаарай!
Фүнифүра: Багш нар аа! Зогс л доо!
Юүнюүн: Одоо ингэсгээд болно!
Пүччин: Хэмжээст ертөнцийн там эвдэгч! Шат, шат! Баярын түүдэг галыг өрдөөд өг! Бидний үзэсгэлэнт тосгон...
Захирал: Тоолшгүй олон зууны турш оршин тогтносны дараа... Лууны оргилын эрдэнэс гэгдэж явсан бидний төгс тосгон... юу болох нь энэ вэ?
Нэримаки: Манай дэлгүүрийн үүдний чимэглэл...
Пүччин: Харанхуйн бурхныг дээ! Бидний энх тайван, даруу амьдралыг гишгэлж орхилоо.
Юүнюүн: Угтаа ихэнх нь багш та нарын буруу юм биш үү?
Захирал: Хорон муу амьтдын гарт тэнгэр улаанаар будагдаж газар хагарч, ус бохирдлоо. Гэвч энд улаан чөтгөрийн цусыг төгсгөж болохгүй! Энэ бол миний давах учиртай сорилт!
Пүччин: Захирал аа...
Фүнифүра: Гэхдээ л нэг өдрийн дотор тосгоныг босгож чадна гэдэг гайхалтай хэрэг шүү, Мэгүмин.
Нэримаки: Гэхдээ өчигдрийн хэргээс болж захирал болон багш нар эцэг эхийн зөвлөлд нэлээн загнуулсан юм шиг байна лээ.
Додонко: Тэгэлгүй яах вэ дээ. Шөнөжин засвар хийх нь гээд ээж гомдоллож байсан.
Юүнюүн: Тэр нь асуудал гэж үү?
Додонко: Нойр муутай байх нь гаргойлоос илүү арьсанд муу юм аа, Мэгүмин?
Мэгүмин: Түр байзаарай. Яагаад энэ хар үсэн бөмбөлгийг Мэгүмин гээд байгаа юм?
Арүэ: Чиний сургуультай амьтан бас сүнсний чинь хэлтэрхий биз дээ?
Нэримаки: Нэргүй юм чинь Мэгүмин гэж дуудах нь ойлгомжтой биз дээ? Тийм ээ, Мэгүмин?
Мэгүмин: Больж үз! Яг одоо боль!
Фүнифүра: Чи яачхаа вэ? Увдис төдийгүй оюун ухаан, учир шалтгаанаа бас алдчихаа юу?
Додонко: Яана даа, Мэгүмин.
Бичиг: 3-р анги: "Улаан чөтгөр тосгоны хамгаалагчид"
Юүнюүн: Мэгүмин, баларсан! Төгсөлтийн Бүккорори ах хайр дурлалын зөвлөгөө гэсэн хачин юм асуугаад байна!
Мэгүмин: Айн? Ямар ч хэрэгцээгүй ажилгүй амьтан бүх заваан байдлаа харуулж байх шив?
Юүнюүн: Арай ч дээ! Ах шиг чинь хүн биз дээ?
Мэгүмин: Түүнийг ахаа гэж бодож ч байсангүй.
Юүнюүн: Муухай гэдэг нь! Д-Дараагийн ангид танай сургууль дээр...
Мэгүмин: Дэлбэрэлт!
Back to episodes Go home