Волбак: Зүгээр үү? Бэртээгүй биз?
Мэгүмин: Яавал эгч тан шиг болох вэ?
Волбак: Бяцхан авхайг хэн гэдэг вэ?
Мэгүмин: Мэгүмин гэдэг!
Хүүрнэгч: Улаан тэсрэлтийн дөл охиныг гэрэлтүүлж байлаа. Тэр халуун бас гэрэл нь охины сэтгэлд гүн шингэсэн юм. Энэ бол зарим хүмүүсийн хувьд онцгой чадварлаг шидтэн гэдгээр танигдсан ч ихэнхэд нь толгойдоо юмтай дэлбэлэгч шидтэн гэж дуудагддаг нэгэн охины түүх юм. Охин төрөлх нутгаасаа яваад жинхэнэ нөхөдтэйгөө уулзах хүртэлх түүх юм.
Бичиг: 1-р анги: Улаан нүдэт шидтэнүүд
Волбак: Мэгүмин? Хоч юм уу?
Мэгүмин: Жинхэнэ нэр.
Волбак: Аан. Тийм бий. Яг хэн миний тамгаас сулласан юм бол оо? Авхай, наадах чинь—
Мэгүмин: Таны шидээр арай гэж дуусгасан эвлүүлдэг тоглоом хэдэн хэсэг дэлбэрчихлээ. Хамт хайх уу?
Волбак: Эвлүүлдэг тоглоом? Авхай. Тосгоны томчууд ийшээ бүү ойртоорой гэж анхааруулаагүй юу?
Мэгүмин: Орж болохгүй гэдэг газруудад ихэнхдээ эрдэнэс нуусан байдаг гэж ээж минь хэлж байсан. Өдөр бүр энд ирдэг юм.
Волбак: Чи юу? Авхайд талархлаа илэрхийлэх нь би бололтой. Авхай, ямар нэг хүсэл байна уу?
Мэгүмин: Хүсэл үү?
Волбак: Нэрэлхэлгүй хэлж болно шүү. Тэгж харагддаггүй ч эгч нь гайхалтай хүч эзэмшсэн, нууцлаг их шидтэн.
Мэгүмин: Дэлхийг ноёрхох!
Волбак: У-Уучлаарай. Тэр арай боломжгүй. Юунд хутгалдчихав? Энэ охин санаснаас томоохон нэгэн байв уу? Юу л даа, өөр хүссэн зүйл байна уу?
Мэгүмин: Тэгвэл намайг том хөхтэй болгоод аль.
Волбак: Тэр ч бас боломжгүй байх аа. Тэр яах вэ, чи одоо хэдтэй вэ? Ийм зүйлд санаа зовох нас биш юм шиг л байх юм.
Мэгүмин: Тэгвэл... намайг Чөтгөрийн хаан болгоод аль!
Волбак: У-Уучлаарай! Саяын үгээ засаад хэлье! Мундаг чамтай харьцуулахад эгч нь дутуу дулимаг хүч эзэмшсэн л шидтэн. Дутуу дулимаг л хүч биелүүлж чадах байх аа.
Мэгүмин: За, тэгвэл үүний гурван дүрс нь алга болчихсон. Хамт хайлцаад өгвөл болох нь тэр.
Волбак: Байзнаарай, тийм биш. Арай илүү том хүсэл биелүүлж өгч чадна. Үүнээс илүү ямар нэг томоохон мөрөөдөл байхгүй юу?
Мэгүмин: Том мөрөөдөл?
Волбак: Тийм.
Мэгүмин: Надад түрүүний шидээ заагаад өгөөч!
Волбак: Тэр ч...
Мэгүмин: Зааж өг!
Волбак: Саяны шидийг... сурахыг би нэг их зөвлөхгүй ээ.
Мэгүмин: За тэгвэл хавч барихад туслахад л болно.
Волбак: Тийм биш ээ! Хэрэгцээгүй амьтан ширтэж буй мэтээр харахаа больчих л доо! Түрүүний шид сул тал ихтэй гэх үү дээ!
Мэгүмин: Ямар шид юм бэ?
Волбак: Энэ ч... Дэлбэлэгч шид гэгддэг хамгийн хүчирхэг шид.
Мэгүмин: Хамгийн хүчирхэг? Хамгийн хүчирхэг!
Комэкко: Эгч, мундаг!
Мэгүмин: Үүнийг хар даа! Хавч шарж идье! Идэж болох ногоо ч гэсэн түүчихье.
Комэкко: За!
Мэгүмин/Комэкко: Маргааш оройн хоолонд хавч!
Юүнюүн: Тийм бий, тийм бий.
Мэгүмин/Комэкко: Нөгөөдөр ч бас хавч! Бас царцаа! Маргааш оройн хоолонд хавч! Нөгөөдөр ч бас хавч! Бас царцаа! Маргааш оройн хоолонд хавч! Нөгөөдөр ч бас хавч!
Мэгүмин: Амттай шүү.
Юүнюүн: Ю-Юу... авах гээгүй юм аа.
Мэгүмин: Баяртай.
Комэкко: Хандивлаж байгаа юм уу?
Мэгүмин: Өлссөн харцтай байсан юм.
Комэкко: Аргагүй л миний өгч мөн дөө! Өглөгч гэж!
Мэгүмин: Айн?
Комэкко: Хүн дотор нь байна!
Аав: Хөөе, Мэгүмин! Гэрт хүнгүй байхаар нь санаа зовж байлаа!
Мэгүмин: Эргээд иржээ!
Комэкко: Аав байна!
Аав: Комэ минь—
Ээж: Ихийг барьжээ.
Аав: Алив, алив!
Комэкко: Боль л доо! Гижигдэхгүй ээ! Боль!
Мэгүмин: Ээж.
Ээж: Гэхдээ өнөө орой... Сүкияки хийцгээе!
Мэгүмин: Жинхэнэ мах идээгүй хэдэн сар болоо вэ?
Ээж: Өнөөдөр тусгайлан нэг хүн хоёр мах идэж болно.
Мэгүмин: Хоёрыг уу?
Аав: Аав бол гурвыг идэж болно биз?
Ээж: Болохгүй!
Комэкко: Эгч ээ, сүкияки гэж юу юм?
Мэгүмин: Онцгой өдөр л иддэг тансаг хоол. Түүхий өндөгтэй иддэг юм.
Комэкко: Өндөг гэж тахианы юу?
Аав: Ингэж хөөрхөн охидтойгоо ширээ тойрч суугаад сүкияки идэх өдөр ирэх гэж. Аав нь ур чадвартаа өөрийгөө зориулсан нь зөв юм болжээ.
Мэгүмин: Ажил нь тийм сайн яваад байгаа юм уу?
Аав: Тийм, тийм. Аавынх нь хийдэг зүйлийн чанарыг ойлгодог маш сайн хүнтэй танилцсан.
Ээж: Ээж нь ч гэсэн хичээсэн шүү.
Аав: Тийм шүү! Ээж нь сайн тайлбарлаж өгсний ач. Тэр хүн бас чанартай зүйл авсан шүү.
Мэгүмин: Итгэхэд жаахан хэцүү л юм.
Аав: Юу?
Мэгүмин: Яг ямар үйлчлүүлэгч байсан юм бэ дээ?
Аав: Эхнэр. Цай хийгээд өгөөч? Эхнэр... цай.
Ээж: Үгүй шүү, хань аа. Ганц ч юм зараагүй байж яаж цайтай байх юм бэ? Тухалмаар байвал бараа зарсны дараа л бол. Хөөх.
Арнес: Ийм газар бас ийм зүйл зардаг байж ээ?
Ээж: Аяны хүн үү? Тухтай үзээрэй.
Арнес: Хүмүүс ийм төрлийн гар урлал хийж чаддаг гэж бодохоор. Алив, надад үзүүлээч.
Ээж: Ашгүй дээ! Өнөөдрийн анхны үйлчлүүлэгч.
Аав: Харина уу. Наадах чинь миний их хөдөлмөр орсон бүтээл. Юмны үнэ цэнийг мэддэг хүнд л худалдаална.
Ээж: Дахиад л ямар ч шалтгаангүй ийм зүйл яриад. Гэдэс нь өлсөж байгаа хүүхдүүддээ өнөөдөр ганц ч юм зараагүй гэж хэлэх гээ юу?
Арнес: Үгүй ээ, ийм зүйл энэ захаас олдох юм биш. Маш гарын дүйтэй шидийн хэрэгслийн дархныг чинь мэдэж байна.
Аав: Үйлчлүүлэгч та юм мэддэг хүн байна шүү! Энэ хүртэл явж зарахаар ирсэн нь оножээ! Тийм! Үүнд агуулагдсан шидийн хүч үлэмж их! Тэнд байгаа азын сахиуснаас ялгаатай, жинхэнэ урлагийн бүтээл!
Арнес: Т-Тийм үү?
Ээж: Үүнд таны хайж байгаа хүнийг татах чадвар бий.
Арнес: Үнэнийг хэлэхэд маш удаан надад чухал нэгнийг хайж яваа юм. Миний аян замд яг тохирох бололтой.
Ээж: За тэгвэл таны аян зам өлзийтэй байхыг Улаан чөтгөрийн дархдаас амлаж байна. Арван мянган эрис болно!
Арнес: Амлах аа? Тэр нь гэрээ гэсэн үг үү?
Ээж: Айн? Мэдээж хэрэг.
Арнес: Сонирхолтой юм. Авлаа!
Эцэг эх: Худалдан авсанд тань баярлалаа!
Аав: Чанартай бараа хараад мэддэг сайн хүн байсан шүү. Аягүй бол алдартай адал явдал хайгч байх.
Мэгүмин: Хөөх. Их сайн үйл хийсэн бололтой.
Ээж: Тэр хүн ч баярлаж байгаа биз ээ. Түүний ачаар мах идэх гэж байна шүү дээ.
Аав: Ингээд охиндоо шинэ дүрэмт хувцас авч өгнө өө. Би аавын хувьд бахархаж байна.
Ээж: Тийм шүү, Мэгүмин.
Мэгүмин: Үнэн үү? Ээжийн хуучирсан хувцсыг л өмсүүлнэ гэж байсан биз дээ?
Ээж: Чи ихэд дургүй байсан болохоор.
Мэгүмин: Ээжийн үед тренд болж байсан хувцсыг янзалсан гэхэд...
Аав: Хөөе, хөөе! Ээж чинь их зүтгэл гаргасан шүү! Загварын мэдрэмж ч сайтай. Яг л сүүлийн босс юм уу гэмээр.
Ээж: За, эртний явдал шүү дээ.
Мэгүмин: "Загварлаг" гэхээ болиоч. Тиймээс л дургүйлхээд байсан юм.
Аав: "Загварлаг!"
Мэгүмин: Үнэхээр л шидийн сургуулийн дүрэмт хувцасны тал дээр өөрийн хэв загварт тохирох хувцас өмссөн нь хамгийн зүйтэй!
Комэкко: Эгч, мундаг!
Ээж: Ямар хөөрхөн юм бэ?
Аав: Миний охин ийм том болчих гэж!
Ээж: Дөнгөж элсэж байгаа шүү дээ.
Аав: Эхнэр, амттай цай хийгээд аль!
Ээж: Буцалсан ус л байгаа шүү дээ.
Мэгүмин: Аав, ээж. Би одооноос академид суралцаж мундаг дэлбэлэгч шидтэн болно!
Захирал: Та бүхэнд элссэнд нь баяр хүргэе. Тавтай морил! Энэ бол улаан чөтгөрийг судлах дэлхийн хамгийн шилдэг шидийн сургууль. Улаан шорон! Та бүхний шид болон шидтэний аян замд улаан гэрэл гийх болтугай! Ингээд шинэ сурагчдадаа дараах зүйлсийг сайтар ойлгож,
Пүччин: Муу шүү. Захирал тууль уншаад эхэлбэл шөнөжин юм болно.
Захирал: дэлгэрэнгүй ойлголттой болгохын тулд тусгайлан 2-р судрын судасны цохилтын бичээсийг уншиж —
Пүччин: Ингээд энэ жилийн элсэлтийн үйл ажиллагааг ийнхүү дуусгая.
Захирал: Хөөе! Яг гоё хэсэг рүүгээ орж байхад! Ядаж туульсын 3-р боть руу оруулаад аль! Түрүү жил ингээгүй биз дээ?
Пүччин: Ингээд та бүхэн маргаашаас хичээлдээ шамдаарай.
Мэгүмин: Улаан шорон. Эндээс миний түүхийн эхний хуудас эхэлнэ. Яваандаа миний гишгэх шат болох миний үеийнхэн.
Фүнифүра: Эцэст нь дууслаа. Захирлын ярианы уртыг ээ.
Додонко: Арван нэгүүлээ л юм биз дээ?
Фүнифүра: Бяцхан тосгон болохоор.
Арүэ: Сонгогдсон 11. 11 бол шидийн тоо.
Додонко: Хөөх. Догь сонсогдож байна.
Фүнифүра: Мэгүмин ч бас ирнэ биз дээ? Уушийн газар ажиллуулдаг Нэримакигийн гэрт үдэшлэгтэй.
Мэгүмин: Найзтай болох гэж энд ирээгүй.
Арүэ: Сүрхий юм гээч. Нээлтийн өдрөөс л цөөвөр чоно шиг аашлаад эхэллээ. Ойлгочхож.
Юүнюүн: Ө-Өршөөгөөрэй.
Мэгүмин: Яасан? Хэн билээ дээ?
Юүнюүн: Нэг тосгоных хэрнээ миний нэрийг санахгүй байна уу?
Мэгүмин: Үгүй ээ... чи сэтгэгдэл төрүүлээгүй.
Юүнюүн: Төрүүлээгүй ээ? Үнэхээр үү?
Мэгүмин: Тийм ээ, үнэхээр.
Фүнифүра: За байз, миний санахын...
Додонко: Ахлахын охин байх аа?
Юүнюүн: Ю-Юүнюүн гэдэг!
Фүнифүра/Додонко: Аан, тийм, тийм!
Арүэ: Нэг үе байсан гэж мэдээгүй юм байна. Чи орчиндоо шингэчихдэг байх.
Мэгүмин: Тэгээд чи юу хүсээ вэ? Би завгүй байна л даа.
Юүнюүн: Юу л даа. Би үргэлж чамтай уулзахыг хүлээж байсан юм?
Мэгүмин: Юу? Бараг танихгүй байж уу? Эргүүлдэгч юм уу?
Юүнюүн: Тийм биш ээ! Тэгэх санаа байгаагүй.
Мэгүмин: Эвгүй санагдаад байна, битгий дагаад байгаарай.
Юүнюүн: Байз... би... Чамайг ялахаар энд элссэн юм!
Арүэ: Ийм эрт өрсөлдөгчөө зарлаад ямар сэтгэл хөдөлгөсөн үйл явдал болж байна аа?
Юүнюүн: Ү-Үгүй ээ, тийм биш.
Мэгүмин: Ингэж миний сургуулийн амьдрал эхэлсэн юм. Улаан шоронгийн амьдрал үнэхээр бэрх байлаа. Улаан чөтгөрүүд дэвшилтэт шид сурсны дараа л нас биед хүрсэнд тооцогддог. Миний сонирхсон шид энэ байгаагүй. Тэр өдөр харсан өнөөх...
Пүччин: Та нар элсээд бараг нэг сар өнгөрсөн байна. Өнөөдөр онцгой шидийн талаар тайлбарлаж өгнө. Энэ ертөнцөд дэвшилтэт шидээс гадна тэслэгч шид, тэсрэгч шид, бөмбөгдөгч шид байдаг.
Мэгүмин: Багш аа! Чухал зүйл нь бичигдээгүй байна.
Пүччин: Юу тэр вэ?
Мэгүмин: Дэлбэлэх шидийн талаар.
Фүнифүра: Дэлбэлэх ээ?
Арүэ: Нээрэн үү?
Пүччин: Дэлбэлэх шидийг л больж үз.
Мэгүмин: Яагаад вэ?
Пүччин: Дэлбэлэх шид бол... Амьдралынхаа туршид суралцлаа ч ямар ч хэрэглэх боломж олддоггүй ердөө нэг онигоо шиг шид.
Фүнифүра: Боль л доо, Мэгүмин. Инээд хүргээд байх юм.
Арүэ: Хошин шогийн мэдрэмжтэй гэж санасангүй. Муугүй л юм.
Пүччин: Хөөе, хөөе. Яасан их инээдэг юм? За, ингээд биеийн тамир буюу тулааны бэлтгэлийг эхлүүлье!
Фүнифүра: Янзтай! Үүнийг хүлээж байлаа!
Пүччин: Улаан чөтгөр бидэнд тулаанд ороход хамгийн чухал зүйл нь юу вэ? Ингээд дүнгээр 2-р байранд орсон Юүнюүн хариул!
Юүнюүн: Юу? Б-Би юу? З-За байз, тулаанд хамгийн чухал нь... т-тайван байх! Юу ч болж байсан хяналтаа алдахгүй тайван байх нь чухал гэж бодож байна.
Пүччин: Таван оноо.
Юүнюүн: Ердөө тав уу?
Пүччин: Дараад нь 1-р байрын Мэгүмин!
Мэгүмин: Сүйтгэх хүч! Бүхнийг устгах хүч чадал! Хүч бол хамгийн чухал нь гэж бодож байна.
Пүччин: За, тавин оноо. Үнэхээр л хүч гэдэг чухал. Гэхдээ тийм биш! Наадах чинь ердөө 50 оноо!
Мэгүмин: Б-Би ердөө 50 оноо авлаа гэж үү?
Юүнюүн: Минийхээс 10 дахин их байна шүү дээ.
Пүччин: Арүэ! Чи бол мэдэж байх учиртай.
Арүэ: Догь харагдах.
Пүччин: Тийм ээ! 100 оноо! Тийм ээ, догь харагдах! Манай улаан чөтгөрийн тулаан загварлаг байхаас л эхэлнэ! Ингээд одоо энэ нь юу гэдгийг тайлбарлаж өгье. Аянгын дуудлага! Намайг Пүччин гэдэг. Арк шидтэн бөгөөд дэвшилтэт шид эзэмшигч. Улаан чөтгөрүүд доторх хамгийн шилдэг ангийн багш, яваандаа захирлын суудалд суух нэгэн!
Сурагчид: Д-Догь юм аа!
Фүнифүра: Энэ үүлсийг ингэх гэж л дууджээ.
Додонко: Тийм байх нь.
Юүнюүн: И-Ичмээр юм!
Фүнифүра: Юу нь ичмээр байгаа юм? Энэ чинь л чухал.
Арүэ: Улаан чөтгөрүүд шүү дээ.
Пүччин: Халцгай! За, ингээд дуртай хүнтэйгээ хос бол. Тэгээд өөртөө догь нэр бодож олж, гоё поз аваад туршиж үз.
Сурагчид: За.
Юүнюүн: Х-Хос оо?
Пүччин: За, үлдсэн нь багштайгаа хосол.
Мэгүмин: Тэр бол дайсан! Миний хувийн статистик судалгаан дээр чи ирээдүйд их чадварлаг шидтэн болох магадлал өндөртэй. Тиймээс энд хэн нь илүү гэдгээ шийдчихье.
Арүэ: Юу гэдгийг нь мэдэхгүй ч ихэд үзэлцмээр байгаа бололтой! Дэлбэрэлт!
Фүнифүра: Намайг Фүнифүра гэдэг! Саяхан элсээд шидэд суралцаж байгаа! Т-Тэгээд...
Додонко: Намайг Додонко гэдэг! За байз... за байз... юу гэх билээ?
Нэримаки: Намайг Нэримаки гэдэг!
Нэримаки: Нутгийн уушийн газрын эзний охин! Инээмсэглэн үйлчилж, зөвхөн бэлэн мөнгөөр үйлчилнэ! Айн? Нэг л хачин болчихлоо.
Поритан: Шууд нэр сэдэх ч хэцүү юм аа. Дэлбэрэлт!
Арүэ: Намайг Арүэ гэдэг. Дэвшилтэт шидэд суралцаж, зохиогчийн үзэх эзэмших нэгэн! Шинэ элсэгчид дотроос бие бялдрын хөгжлөөрөө тэргүүлэгч!
Мэгүмин: Хөгжил гэв үү? Аварга байхад!
Пүччин: Арүэ л юмаа мэдэж байна шүү. Алив, Юүнюүн ч гэсэн оролдоод үз.
Юүнюүн: З-За. Юу... Би... би бол ахлахын охин...
Пүччин: Алив ээ! Ингэж ичээд яах юм? Өөрийгөө зарлахад мэргэших нь улаан чөтгөрийн тулаанд мэргэшиж буй гэсэн үг.
Юүнюүн: Багш аа, ичмээр юм.
Пүччин: Улаан чөтгөр юм байж юун хачин юм хэлнэ вэ? Хачин юм хэлнэ вэ?
Арүэ: Яасан?
Мэгүмин: Юу ч биш. Багш аа, бие тааруу байна. Өнөөдрийн бие тамирыг өнжчихөж болох уу?
Пүччин: Дахиад л уу? Өнөөдрийн хичээл маш чухал шүү дээ. Байнга өвдсөн гэж худлаа хэлэхгүй шүү.
Мэгүмин: С-Сэрж байна! Энэ маягаараа байвал миний доторх нэгэн энэ биеийг эзэмдэнэ!
Пүччин: Мэгүмин! Чи арай... Чиний дотор тамгалагдсан зүйл сэрэх гээд байна уу? Аргагүй юм шив. Тэнд амрахыг чинь зөвшөөрье. Наад лацаа яасан ч суллаж болохгүй!
Мэгүмин: Ойлголоо. Тэгвэл явъя даа.
Арүэ: Юүнюүн, би хамтрагчгүй болчих шиг боллоо. Хамт бэлдэх үү?
Юүнюүн: Аан, за. Баярлалаа. Би нэг өдөр энэ тосгоны ахлагч болно... Үгүй ээ, тийм итгэл алга...
Арүэ: Энэ хэсгээ худлаа хэлэхэд болно.
Юүнюүн: Худлаа?
Мэгүмин: Ширтэх.
Арүэ: Ингээд. Бас ингэж!
Юүнюүн: Ингэж үү? Багш аа, бороо орж байна!
Пүччин: Нээрэн өнөөдөр шидийн хүчний эх үүсвэр болох сарны хамгийн өндөрт байх үе нь. Үр дүнд нь миний хүч чадал хальсан бололтой.
Фүнифүра: Зогсоох аргыг нь бодоогүй гэдгээ л хэлээч дээ!
Арүэ: Захирлын ихэд хайрлан тарьсан алтан зул цэцгийн мандал урсчихлаа даа.
Пүччин: Нээрэн үү? Баларсан! Муу шүү! бүгд алтан зул цэцэг түүцгээ! Үгүй бол би ажлаа алдаж мэднэ!
Арүэ: Үнэнийг санамсаргүй хэлчхэв үү?
Мэгүмин: Багш аа, гэдэс өвдөөд байгаа болохоор сувилагчийн өрөөнд очлоо.
Пүччин: Юу яриад байгаа юм? Туслаад аль!
Мэгүмин: Юүнюүн, тийшээ явж байна!
Пүччин: Чамайг даа... арай лац нь эвдэрчхэв үү? Энэ бороо бол харанхуйн бурхны хийсэн хэрэг!
Додонко: Харанхуйн бурхныг буруутгачихлаа!
Мэгүмин: Яг юу болчхов? Үүний юу нь хичээл гэж?
Юүнюүн: Шид хэрэглэсэн бол дээр байж дээ.
Мэгүмин: Хэлээд юу гэх вэ.
Юүнюүн: Бушуухан сурах юм сан.
Мэгүмин: Хэлээд юу гэх вэ. Ийм зүйлийг ганц хүчтэй дэлбэлэгч шидээр нэг хийгээд л шийдчихнэ. Юу ч биш дээ.
Юүнюүн: Мэгүмин. Бүгд инээсэн ч гэсэн хэн хэрэглэхээс шалтгаалж л онигоо болох байх.
Мэгүмин: Дундаа орох гэсний хэрэггүй. Чи миний өрсөлдөгч биз дээ?
Юүнюүн: Т-Тийм шүү! Чи бид хоёр шид эзэмших дээр өрсөлдөж байгаа! Түрүүний шалгалтуудад би хоёрт орсон ч дараагийн удаа—
Мэгүмин: За, за.
Юүнюүн: "За, за" гэж юу гэж байгаа юм?
Мэгүмин: Дэлбэлэх шид гэж... онигоо юм байх даа? Үгүй, би тэр өдөр харсан. Тэр гэрэл...
Волбак: Авхай, аюултай учраас хойшоо байж бай. Дахиад жаахан унтчих, миний тал бие минь. Чамайг сэрэхэд энэ ертөнц дэндүү амар амгалан байна. Эртний дөл, ноёрхлын утаанд нойрс доо. Дэлбэрэлт!
Мэгүмин: Дэлбэрэлт! Онигоо байсан ч хамаагүй. Би дэлбэлэх шид эзэмшиж тэр хүн шиг шидтэн болно!
Бичиг: 2-р анги: "Шидийн академийн цээр"
Юүнюүн: Мэгүмин, баларсан! Шид сураагүй атал шууд тулааны бэлтгэл гэнэ!
Мэгүмин: Биеийн ганц цохилтоор дайснаа буулгаж авна!
Юүнюүн: Биеийн үү? Яана аа, гаргойлын сүрэг нисэн ирж байна!
Мэгүмин: Харанхуйн бурхны лац задарсан гэсэн үг үү?
Юүнюүн: Д-Дараагийн ангид чиний зүрхэнд...
Мэгүмин: Дэлбэрэлт!
Back to episodes Go home