MF Ghost (2023)_24

Каната: Араанаас урагшаа хөдөлгөх хөдөлгөөн асуудалгүй. Тохойгоо чангалаад, мөрийн булчингаа ашиглах учраас тэр. Гэхдээ... Арагшаа татах хөдөлгөөнд өвдөөд, чадахгүй нь. Нэгээс хоёр, гурваас хоёрдугаар араа руу шилжихэд тэсэхээргүй өвдөж байна. 2-р арааг орхиод 1-ээс 3-р араа руу шилжихээс өөр аргагүй.

Окуяма: 3-аас 4-р араа руу бол яаж байна?

Каната: Өвдөж байгаа. Шууд хойш татахад аажуухан хийвэл болно.

Огата: Жолоо барьж чадахаар байна уу?

Каната: Тэр бол асуудалгүй. Баруун гар дэмжлэг болно. Зүүн гард тийм ч ачаалал өгөхгүй.

Огата: Гэхдээ Каната. H загвартай 86-аар араа шилжүүлэгч машинуудтай өрсөлдөх нь чиний бурхных шиг хурдан сольдогт л байгаа юм шүү дээ. Үүнийгээ алдсаны дээр 2-р араагаа хэрэглэж чадахгүй бол өрсөлдөж чадахгүй. Окуяма ах, болиулъя. Хүчлээд бэртлийг нь дордуулбал бүр баларна.

Окуяма: Тэрийг бид шийдэхгүй. Бид хөндлөнгөөс оролцох эрхгүй. Хэр хүчтэй өвдөж байгааг тэр өөрөө л мэднэ. Тиймээс чи шийдэхээс өөр аргагүй. Чиний шийдвэр бол бид баяртайяа хүлээн авна.

Каната: Окуяма ах, таны үг аварлаа. Хэр уралдаж чадахаа давхихаас нааш мэдэхгүй. Юу ч болж байсан уралдана гэсэн шийдвэртэй энд ирсэн. Гарааны шугамд ирсэн юм чинь хэчнээн өвдөж байлаа ч гэсэн дундаас нь болих санаа алга.

Тайлбарлагч: Уралдаан эхлэхэд 5 хүрэхгүй минут үлдээд байна. Үргэлж энэхүү хурцадмал, хүлээлт дүүрэн тоолж эхлэх мөч сэтгэл хөдөлгөм байдаг. Акияма, эцэст нь эхлэх нь ээ. Өнөөдрийн уралдаанд юун дээр анхаарвал зохих вэ?

Акияма: Тийм шүү. Миний анхаарал татаж буй нь хоёр шинэ оролцогч. 8-рт эрэмбэлэгдсэн Моробошигоос ихээхэн нөөц бололцоо мэдрэгдээд байгаа. Тэгээд 3-рт эрэмбэлэгдсэн Катагири Каната гэх үү дээ.

Огата: Чадахгүй нь гэж бодвол зогсоно шүү, за? Болино гэдэг нь уралдагчаас ч мөн зориг шаарддаг. Мөн ингэж болдоггүй юм. Хоёр сахиус зүүх нь Японд цээртэй. Хоёр бурхад муудалцана шүү дээ.

Каната: Муу шүү. Үүнийг миний цүнхэн дотор хийчих.

Огата: Ойлголоо.

Акияма: Эхний хоёр уралдаанд гайхмаар гүйцэтгэлийг харуулсан. Тэр шалгаруулалтаас илүү уралдаанд жинхэнэ чадвараа гаргадаг гэж би хараад байгаа. Хаан Беккенбаурт заналхийлж чадах сүйтгэх хүчтэй. Штутгартын эрлэгийн сандарсан төрхийг фенүүд ч мөн удахгүй хармаар байгаа байлгүй.

Тайлбарлагч: Санал нэг байна. Катагири Каната хэзээ ч хүлээлт хугалдаггүй нэгэн.

Окуяма: Ингэж магтуулах нь аргагүй байх л даа.

Огата: Өнөөдөр бол харин хэцүү байх нь дээ.

Каната: Рэний бурхан намайг хамгаалаасай.

Тайлбарлагч: За, эхлэхэд 15 секунд үлджээ.

Рэн: Өчигдрийн явдалд 100% би буруутай. Уучлаарай, Каната. Ядаргаатай охин гэж бодож байгаа байх даа.

Тайлбарлагч: 12 дугаарт машин алгуурхнаар хаалганаас гарч байна.

Рэн: Уралдаан дуусахаар чин сэтгэлээсээ уучлалт гуймаар байна. Намайг битгий үзэн ядаач. Чамд үзэн ядагдвал би... хэдэн хэсэг бутраад уначихна.

Тайлбарлагч: Хав харанхуй туннел рүү Бурхны 15 залгиулсаар. Хамгийн сүүлийн байр эзэлсэн 7 дугаарт сая хаалганаас гарлаа. Тэргүүлэгч групп туннелээс дайран гарч ирсээр. 2 дугаарт 86-г ардаа хийж байр ахилаа.

Акаба: Араа солихдоо алдав уу? Чам шиг жолооч тийм алдаа гаргана гэж үү?

Тайлбарлагч: 1 дугаарт Ишигами ч мөн 86 руу дайрлаа. Энд гүйцэж түрүүлэх болов уу? Үгүй ээ, чадахгүй нь. 86 өндөр хурдтайгаар огцом эргэлээ. Ширүүн тулаан эхэлж байна. Эхэлсний дараах Хар болон цагаан хэсэгт.

Окуяма: 1-р арааг хязгаарт нь тулгаад 3-р араа руу шилжүүлбэл такометрын 3000 орчим эргэлт/минут байх хэрэгтэй. Эргэлтийн хурд 4500-с хэтрэхгүй бол хурдатгал саатна. Мангас өрсөлдөгчидтэй яаж ч чадахгүй.

Огата: 2-р араагүй байна гэдэг ийм байх нь ээ. Хаалтгүй хэсгүүдээр амархан гүйцэгдэх нь. Хэцүү байгаа байх даа.

Тайлбарлагч: Шөнө дундын шулуун замаар 1 дугаарт машин дахин гүйцэж түрүүлэх гэж оролдлоо. 500 морины хүчтэй 6 цилиндртэй хөдөлгүүр ч хүчтэй юм аа. 1 дугаарт машин 86-г гүйцэж түрүүллээ. 4 болон 5-р байр солигдлоо. Юу? Энд 86 хоцролттой тоормосоор өрсөлдөөнд ойртон ирлээ.

Ишигами: Үгүй байлгүй. Эндээс цаашаа Оу Рүүж бий шүү дээ. Амиа хорлох нь уу?

Тайлбарлагч: 86 дахин тэргүүллийг авлаа. Тулаан ширүүн байна!

Акияма: Катагири Каната ч чадварлаг юм аа. Тийм амархан байраа алдахгүй гэсэн шийдвэр нь мундаг юм. Энэ чанарт нь би дуртай шүү.

Тайлбарлагч: 86 түрүү жилийн аваргатай нохой зодоонд орсон явдал эцэст нь бодитой боллоо.

Акияма: Үнэхээр чухал утгатай мөч байлаа. Шинэ хүмүүсийн хүчний өсөлт энэ улирлын тренд болж байгаа.

Тайлбарлагч: Тэргүүлэгч групп 180 градус эргэлт рүү орох гэж байна. Гүүрийн замыг дуусаад дотоодын хэсгийн эхний хагас руу орно. 1 дугаарт машин 86-н хажуугаар урд нь орлоо. Энэ үнэхээр Маназүрү мөн үү? Гүйцэж түрүүлдэггүй замтай гэгддэг Маназүрүд үүн шиг үзэгдэл өмнө нь огт болж байгаагүй.

Ишигами: Юу болов оо? Гэнэт хурдаа алдчих юм. Бараг мөргөлдөх шахлаа.

Акияма: 86-н хөдөлгөөн жаахан хачин байна даа.

Тайлбарлагч: Тэгэхээр?

Акияма: Хурд багатай бүсэд 1-р араа руу шилжих хурд нь маш удаан байна. Ямар нэг асуудал гарсан байх магадлалтай. Санаанд орох нь арааны хайрцгийн асуудал юм болов уу? 2-р араагаа алдсан байх магадлалтай.

Каната: Энэ хэсэгт 3 болон 4-р араа ашиглагдана. Ламборгини гүйцэж түрүүлэх гэвэл сэргийлэх хурдаа авч чадна. Гэхдээ тохойн өвдөлт... Бодитойгоор уралдаан эхэлсний дараа Түгшилт мэдрээд тохойгоо хүчтэй чангалчих юм.

Тайлбарлагч: Тэргүүлэх групп Маназүрүгийн хуучин өртөө рүү ойртож байна. Баруун эргээд тэндээс пенинсула хэсэг рүү орно. Беккенбаур тэргүүлж, 2-р байранд Саватари Коки, 3-р байранд Акаба Кайто, 4-р байранд Ишигами Фүүжин. 5-р байранд Катагири Каната. 6-р байранд Ойши Дайго. 7-р байранд Янагида Такуяа. 8-р байранд Моробоши Сэна. 9-р байранд Сакамото Юүдай. 10-р байранд Маэзоно Казухиро. 11-р байранд Яшио Какэрү. 12-р байранд Айба Шүн. 13-р байранд Китахара Нозоми. 14-р байранд Жаксон Тэйлор. 15-р Отани Юүсүкэ.

Ойши: Яасан бэ, 86? Нэг л муу давхиад байна даа. Чамаас болж Феррари, Порше холдоод явчихлаа. Гэхдээ... Энэ нарийн замд гүйцэж түрүүлж чадахгүй нь. Энэ чинь Пенинсула.

Коки: Кокигоос бүүт рүү. 86 одоо хаана байна?

Эр 1: Байдал нь нэг л биш. Байраа алдсаар байна. Тайлбарлагчид арааны хайрцагт асуудал гарсан болов уу гэж байна.

Коки: Арааны хайрцаг? Яалаа гэж дээ. H загварын гурван гишгүүрт тийм амархан эвдрэхгүй. Балай юм ярихаа боль. Юу болоод байна? Би чамаар Герман жаалын тактикийг сарниулахаар ашиглах төлөвлөгөөтэй байсан шүү дээ. Михайлыг сандаргаж чадах хүчтэй нь зөвхөн чи. Бушуухан гүйцээд ир. Каната Ривингтон.

Айба: Дөнгүүлчихлээ.

Тайлбарлагч: 9 дугаарт Айба 1 байр ухарлаа. Мананзүрү Пенинсулагийн үзүүрт байрлах ой руу Бурхны 15 чиглэж байна. Тэргүүлэгч групп удахгүй ойг туулж далайн түвшний 0 бүс рүү орох юм.

Кёоко: Өнөөдөр нэг л урвагар байх чинь.

Рэн: Кёоко эгч.

Кёоко: Арай хамт амьдардаг хөвгүүнтэй муудалцаа юу?

Рэн: Яаж мэдсэн юм бэ?

Кёоко: Чи таамаглахад амархан шүү дээ. Муудалцсан шалтгаан нь юу юм?

Рэн: Тэр нь... Бүгд миний буруу. Ялихгүй зүйл дээр хардах сэтгэл төрөөд.

Кёоко: Инээдтэй гэдэг нь.

Рэн: Айн?

Кёоко: Хүүхдээрээ байх ч сайхан юм аа.

Тайлбарлагч: 12 дугаарт машин сая Далайн зарааны U мурийгаар эргэлээ. Тэргүүлэгч болон дунд яваа группийн хоорондох зай бодсоноос жижиг байна шүү.

Акияма: Тэргүүнд яваа Беккенбаур өрсөлдөгчдөөсөө тэгтлээ холдоогүй учраас тэр. Замыг ерөнхийд нь мэдрэнгээ өөрийн хурдыг авч, боломжийн зайтай давхиж байна. Тэр шаардлагагүй эрсдэлтэй үйлдэл хийдэггүй. Баттай уралдаанд түрүүлнэ гэсэн менежменттэй. Би ийм хэв маягт тийм ч дуртай биш л дээ.

Тайлбарлагч: Энд 13 дугаарт машин хөдөллөө.

Маэзоно: Урд нэг нь удааширч дээ. Энэ бол байраа ахиулах боломж.

Тайлбарлагч: Аль нь ч бууж өгөхгүй зэрэгцэн давхиж байна. Мияамаэ булан руу ирэх нь. 13 дугаарт машины талын дайтай тэргүүлж байна. Бүрэн гүйцэж түрүүллээ. 13 дугаарт машин 1 байр ахиад 9-р байранд орлоо.

Хөтлөгч: Ингээд Долоогоос асуулт асууя. Ойрд санаа зовсон зүйл чинь юу вэ?

Рэн: Миний санааг хамгийн их зовоож байгаа нь сэтгэлзүйн хувьд хүүхдээрээ нь. Ер том болоогүй юм шиг санагддаг нь. Хайхрамжгүй үгсээр ойр дотнын хүмүүстээ онцгүй сэтгэгдэл төрүүлэх гэх мэт. Үүндээ дургүй. Дараад нь анзаараад өөрийгөө ихэд үзэн ядсан. Бусдын сэтгэлийг ойлгодог болмоор байна.

Эр 1: Бүүтээс Дайго руу.

Ойши: Дайго байна.

Эр 1: 86 арааны асуудлаар 2-р араагаа ашиглаж чадахгүй гэсэн мэдээ байна. Хараад анзаарсан зүйл байна уу?

Ойши: Мэдэхгүй ээ. Зүгээр л давхиж байна даг. Өгсүүр хэсэгт жаахан удаан байгаа ч гэсэн. Угийн 86-н онцлог нь энэ биз дээ?

Эр 1: Эндээс цааш барсгар, орон сууцны бүсийг өнгөрөөд 1-р араа руу шилж 86-г хурдаа алдана гэж тооцоолоод гүйцэж түрүүлэх гээд үз. Болсон.

Окуяма: Урьдчилсан шатанд пенинсула хэсгийг амжилттай туулж чадсан.

Окуяма: Гэхдээ өнөөдөр егөөтэй нь энд Катагиригийн хувьд хамгийн том асуудал нь болж байна. Учир нь тэр энэ бүсэд 2 болон 3-р араа л ашиглаж чадна. Энгийнээр уралдаж байгаа юм шиг харагдаж байгаа нь хэдийнээ хосгүй байна.

Ойши: Энд T уулзвартай булан бий. Нээрэн үү? Үнэхээр хурдаа алдлаа. 2-р араагүй энэ хүртэл уралдсан гэж үү? Катагири Каната гэж мангас юм уу?

Тайлбарлагч: 3 дугаарт Ойши 86-г ардаа хийгээд 5-р байр луу ахилаа. Өөрийн дархлагдсан пенинсулад улам л хойно хоцорч буй Катагири Каната ямар мэдрэмжтэй байгаа бол?

Огата: Огата байна. Зүгээр үү?

Каната: Асуудалгүй ээ. Болсон.

Акияма: Саяны үзэгдлийг харахад 86 нь 2-р араа ашиглахгүй байгаа нь баттай боллоо. Гайхалтай юм. 2-р араагүйгээр пенинсулаг дуусгана гэвэл би бол балрах байсан. 2-р араагаар туулах байсан замыг 3-р араагаар туулах нь хэлэхэд амархан л байх. Бодит байдал дээр эргүүлэх хүчтэй ноцтой тэмцэлдэхэд хүрнэ. Арааны хайрцгийн асуудал нь харин ч Катагири Канатагийн бололцоог улам тодотгож байх шиг.

Тайлбарлагч: Тэргүүлэгч групп 180 градусын налууг тууллаа. Индээс дотоодын хэсгийн үлдсэн хагас руу орох юм. За, 6 дугаарт Янагида амжих болов уу? Удааширч буй 86-г хүүе гэхийн завдалгүй ардаа хийлээ.

Янагида: Ийм байдлаар урд гармааргүй байсан ч чамтай булантай үзэлцэхдээ дараагийн боломж болтол хойшлуулъя даа.

Огата: Новш, гүйцэгдчихлээ. Энд 1-р араа ашиглаж байж. Огата байна. Зүгээр үү, Каната?

Каната: Асуудалгүй. Болсон.

Окуяма: Түрүүнээс хойш "Асуудалгүй" гэсэн ганц үгээр л хариуллаа.

Огата: Хоолой нь амьгүй сонсогдож байна. Тохой нь их л өвдөж байгаа байх. Холбоогоор хариулах ч хүчгүй болж. Гэхдээ...

Тайлбарлагч: 86-н араас 885 дугаарт машин ойртож байна. 7-р байрын төлөөх ширүүн тулаан хоёр шинэ оролцогчийн хооронд болох гэж байна.

Сэна: Аймшигтай дарамт гэж үүнийг хэлдэг байх нь ээ. Хоцорч байсан 86 дахин ойртож ирлээ.

Тайлбарлагч: 86 энд хөдөллөө. Юу?

Каната: Тэвчишгүй өвдөж байна.

Тайлбарлагч: Цохио өөд өндөр хурдны огцом эргэлт! Өчүүхэн л алдаа гаргавал Сагами булан руу шидэгдэж мэдэхээр.

Акияма: Арай ч энд гүйцэж түрүүлэхгүй гэсэн болгоомжгүй байдал Янагидад байсан бололтой.

Тайлбарлагч: Гэхдээ 6 дугаарт машин бууж өгөхгүй нь. Зэрэгцсэн хэвээр туннел руу орлоо. Огцом эргэлтийн хоёр шидтэний тулаанд хэн ялах бол?

Янагида: Новш, хөндлөнгийн G хүчийг зайлуулахгүй бол 500 морины хүчний талыг нь ч шаргахгүй нь.

Тайлбарлагч: Туннелээс гарахдаа ч зэрэгцэн явж байна! Эндээс цааш замын өргөн хоёр дахин багасна. Хоёр машин зэрэгцэж болохооргүй. Эр зориг шалгасан энэ өрсөлдөөн юу болох бол? Замын нарийсах талд нь байгаа 6 дугаарт машин бууж өгөхөөс өөр аргагүй нь! 86 6-р байраа эргүүлэн авлаа. Гүйцэж түрүүлэх боломжгүй гэгддэг Маназүрүд ширүүнээр байрлалаа авахыг нь харлаа. Салхин шуурганы голд 86 байна!

Сэна: 3, 4-р араа ашигладаг хэсэгт ийм гүйцэтгэлтэй байна гэж үү? Мундаг юм аа, Катагири Каната. Чи бол өөр нэг Гүнмагийн бахархлын залгамжлагч.

Огата: Би Канататай хамтраад 3 уралдаанд орсон ч өдийг хүртэлх бүхий л гүйцэтгэлээс өнөөдрийнх нь гайхуулж чадлаа. Уралдагчийн хувьд түүний онцгой чанар нь жолоодлогын гайхалтай чадвар нь биш, сэтгэлзүйн хүч нь юм. Бууж өгөхгүй гэсэн сэтгэлзүйн хүч, өрсөлдөх хүчтэй чадвар нь Канатагийн авьяасын эх үүсвэр байх.

Акияма: Катагири техникийн хэсгүүдэд хүчтэй байдаг нь ерөнхийдөө хүлээн зөвшөөрөгдсөн. Харин би анхнаасаа үүнд эргэлзэж байсан. Өмнөх хоёр уралдаанд хүчин чадал муу машинаар уралдахаас өөр аргагүй байсан. Өндөр хурдны хэсэгт өрсөлдөгчдөө гүйцэж чадахгүй уруу замын хурд багатай булангаар давхихаас өөр сонголтгүй байсан нь үнэн шүү дээ. Жинхэнэ Катагири Каната хурдных нь хэмжээ ихсэх тусам илүү тэмцэлдэж чаддаг уралдагч юм. Өнөөдрийн уралдааныг дүгнэхэд энэ нь илэрхий биз ээ. Бусад уралдагчид тээнэгэлзэх газруудад тэр хамгийн ихээр эрсдэл гаргаж байна. Түүн шиг зохистой, элит боловсрол эзэмшсэн нэгэн хурд багатай хэсгүүдэд сайн уралдах учиргүй. Катагари Каната нь шуудхан хэлэхэд хаана ч байсан хурдан гэсэн үг.

Тайлбарлагч: Тэргүүлэх групп Оу Рүүжийг дамжин өнгөрлөө.

Коки: Тэр... гүйцэх болоогүй юу?

Айба: Саяных Каната юу? Тэр яахаараа ингэж хойшилдог билээ?

Рэн: Каната...

Огата: Огата байна. Зүгээр үү, Каната?

Каната: Асуудалгүй ээ. Болсон.

Айба: Чамд юу тохиолдоо вэ? Каната.

Сэна: Түрүүлээд явлаа, хамтрагч аа.

Акияма: Фүживарагийн талаар жаахан яримаар байна. Болох уу?

Окуяма: MFG-н түүхэн дэх хамгийн үнэт сүүлийн байрыг бид энэ нүдээрээ сайтар үзэх ёстой.

Рэн: Хэлнэ ээ. Энэ уралдаан дуусахаар Нэг мөр хэлье.

Тайлбарлагч: Катагири Каната дахин нэг байр ухарлаа!

Огата: Гүйцэгдсээр... Хэцүү байгаа байх даа, Каната.

Эм 1: Такахаши эмч ээ. Өвчтөний биеийн байдал гэнэт муудлаа.

Эр 1: Ойлголоо, шууд очлоо.

Каната: Огата ах, өшөөгөө авч эхэлье.

Огата: Юу?

Каната: Өдийг хүртэл намайг ардаа хийсэн машинуудыг бүгдийг нь гүйцэж түрүүлье. Энэ уралдаан дуусахгүй. Болсон.

Бичиг: Үргэлжлэл бий

Бичиг: Үргэлжлэлд

Бичиг: Дараагийн бүлгээр

TRAILER

- MFG-н 2-р уралдаан болох Ашиноко GT... бороон дотор өрсөлдөх нь ээ.

Энгийн уралдаантай харьцуулахааргүй... томоохон дарамтад тулалдах байх.

- Би залбирахаас өөрийг чадахгүй нь дээ.

- Аюултай гэдэг нь.

- Ийм гулгаатай байна гэж санасангүй.

- Би ч ийм хувилбарт дуртай шүү.

- Ийм гулгаатай зам дээр...яаж ийм хурд гаргаж чадаад байна?

- Бороотой Ашинокод...ямар нэг гайхалтай зүйл болоод байна.

- Би өрсөлдөж үзмээр байна.

- Өдийг хүртэл амьдралдаа таарч байгаагүй...гоц өрсөлдөгчтэй.

- MFG-г ийм зугаатай байна гэж... оролцож үзэхээсээ нааш... төсөөлж ч чадаагүй.

 

 

 

Back to episodes Go home