Тайлбарлагч: 86-н ширүүн довтолгоо үргэлжилсээр. Сонирхогчийн нүдээр харсан ч ойлгогдохоор замын өргөнийг бүхэлд нь ашиглаж байна. Замын рекордыг эвдсэн хурдаа хадгалсан хэвээр. Эндээс цааш туннел бий. Үүнийг туулбал барианы шугам нүднийх нь урд бий. Энэ замын шинэ рекорд гарч ирэх болов уу? Түүний жолоодлого нь сүнс мэт! Тоёота 86GT цоо шинэ замын рекорд тогтоолоо!
Эм 1: Каната аюултай гэдэг нь. Сахиусны хүч хэтэрхий нөлөөлөв үү?
Огата: Одоо хэлж байгаа ч гэсэн Окуяма ах энэ шалгаруулалтад 5-р байранд зорино гэж байсан. Гэтэл бүр замын рекорд тогтоох гэж. Мэл гайхна даа.
Каната: Үгүй дээ, урьдчилсан шатанд дахиад 4 хоног байна. Эндээс хойшоо хурдтай жолоочид улам л гарч ирнэ. Төгсгөлд нь Окуяма ахын таамагласантай ойр очих байх. Би өчигдрийн гүйцэтгэлдээ сэтгэл ханахгүй л байна. Зөндөө алдаа гаргасан. Илүү хурдалж болох байсан. Хөөх, 4 дугаарт машин эхэллээ.
Огата: Саватари Коки. Ашинокод өнөөх Беккенбаурыг бараг шахаанд оруулсан даа.
Каната: Өмнө нь замын хураамжийн хэсэг дээр тэр гүйцэж түрүүлсэн. Тэр үеэс л энэ жолоочийг маш хурдтайг нь мэдсэн.
Коки: Энэ уралдаанд би тэгтлээ жинхэнээсээ уралдах болсон нь маш ойлгомжтой. Каната Ривингтон. Чи байгаа учраас. Миний дотор нойрсож байсан өрсөлдөгч сүнсийг чи сэрээж орхисон. Энэ ертөнцөд хамгийн чухал нь эмэгтэйчүүд байхаа больсон. Битгий муу юм санаарай, Сана. Энэ бол жинхэнэ би.
Тайлбарлагч: Одавара дамжин өнгөрөх өртөө нижгэнэж байна. Өчигдрийн тогтоосон рекордтой өрсөлдөхуйц хурдтайгаар Саватари Коки давхиж байна. Үнэхээр л 4 дугаарт Саватари Коки хосгүй юм. Ердөө 0.1 секундээр рекордын урд урьдчилсан 1-р байранд шалган нэвтрүүлэхийг өнгөрлөө.
Каната: Сайн юм. H загвар болон араа шилжилтийн ялгаа ийм үед гарч ирдэг. Хүчтэй хөндлөнгийн G хүчийг тэсвэрлэнгээ араа солих үед зүүн гараа жолооноос араа руу тавих үед хэчнээн хурдан байсан ч хугацаа алддаг. Гэхдээ үүнийг хэлбэл Огата ах гуниглана. Өөртөө л хадгалъя.
Айба: Гайхалтай юм аа. Хүчин чадал муу машиныг яг л өөрийн гар хөл шиг удирдаж байна.
Тайлбарлагч: Михайл Беккенбаур болон Катагири Каната оролцохоос өмнө MFG-н залуу, гоц жолооч гэвэл энэ эрийг нэрлэх байсан байх. 4 дугаарт Саватари өөрийн оршихуйг тунхаглах мэт гялалзаж байна. Гараад ирлээ! Саватари ердөө нэг өдөрт замын рекордыг дахин шинэчиллээ! Ердөө 0.2 секундийн давуутайгаар!
Окуяма: Дамжуулах систем л байна.
Коки: Ердөө 0.2 секунд гэж үү? Нэлээн сайн давхилаа гэж бодсон юм сан. Юу юм бол доо? Тайлбарлахын аргагүй айдсын мэдрэмж.
Айба: Найдаж байгаа шүү, GT-R. Миний хүлээлтэд хариулаач.
Тайлбарлагч: MFG-н фенүүд ээ, хүлээлгэчихлээ. Бороотой өдрүүд эцэст нь дууслаа. Хуваариас 5 өдрийн дараагаар урьдчилсан шатны 5 дахь өдөр болж байна.
Кёоко: Сайн ажиллаарай.
Рэн: Та ч гэсэн.
Кёоко: Тэгээд улирлын шалгалт дажгүй юу?
Рэн: Тийм, цаг агаарын ачаар. Өдөр нь зөрөөд шалгалтын сүүлийн өдөр орчихсон. Дахин шалгалт өгөх шаардлагагүй. Цаг агаарын бурхан минь баярлалаа.
Тайлбарлагч: MFG-н үүрийн гэгээгээр булангийн шидтэн гэвэл энэ эр билээ. Янагида Такуяагийн хоч нь байлаа. Түүний чадвар одоо ч харьцуулшгүй. 6 дугаарт хурдтай байна шүү.
Акаба: Янагида, машинаа M4 лүү шилжүүлээ юу?
Янагида: Тийм ээ. Шинэ жолоочдыг үзээд анзаарсан. M6-н том бие жолоодлогын хурдад саадтай байгааг. Өмнө нь дээгүүр байр эзэлбэл том биеийг нь ашиглаад өрсөлдөгчдийг гүйцэж түрүүлэхгүйгээр дажгүй байранд ордог байсан. Гэхдээ одоо бол ондоо. Энэ дорой зангаараа байвал яваандаа арчигдана.
Акаба: Би анхнаасаа тийм MFG-г хүсдэг байсан. Дэлхий даяарх хүмүүс цуглаад байна. Ширүүн тулаан харуулахгүй байж яаж болох билээ? Жаахан л онгорхой гарвал би тийшээ нь чихнэ.
Янагида: Одаварад тэгж гүйцэж түрүүлүүлснээ мартаагүй л байна. Хусуулсныхаа хариуг барина.
Акаба: Болж байна. Амжилт хүсье.
Вакана: Шалгалт нь яасан?
Рэн: Физик тааруу өгсөн байх.
Вакана: Тэгж хэлээд чи үргэлж л сайн дүн авдаг шүү дээ.
Рэн: Энэ удаад жинхэнээсээ эвгүй. Цагийн ажлаасаа болж энэ улирал хичээлдээ төвлөрч чадаагүй.
Вакана: Айн? Цагийн ажил биш Канатагаас болсон юм биш үү?
Рэн: Магадгүй ээ. Тэрийг л хүлээн зөвшөөрмөөргүй байна. Учир нь Канатад сайн болсноос хойш дүн муудсан гэвэл түүнд онцгүй. Энэ нь хамгийн адгийн хайр шүү дээ. Канатагийн төлөө илүү хичээх хэрэгтэй. Дахиад хоёр өдөр. Үхэх гэж байгаа юм шиг хичээнэ.
Тайлбарлагч: Анх оролцож буй шинэ оролцогч гайхмаар гүйцэтгэл харуулж байна. 885 дугаарт машин Тоёота GR СУПРА. Түүний нэрийг Моробоши Сэна. Одоогоор 7-р байранд давхиж байна. Урьдчилсан шатны 6 дахь өдөр гэхэд үнэхээр биширмээр.
Сэна: Порше академи, Франц сургууль, Английн алдартай уралдааны сургуулиуд бүгд хог. Европын туршлага энэ тэр хамаагүй. MFG-д шаардлагатай нь гудамжны зам дээрх төрөлх авьяас. Кантогийн хамгийн хурдан төлөвлөгөөг гүйцээж, MFG-н бий болгосон оргил Рёо Такахашигийн зам дээр хамгийн хурдан нь байх ДНХ нь боссоос надад өвлөгдсөн. Миний ард Гүнмагийн бахархал бий. Харуулъя л даа. Надад зөвхөн оргил л харагддаг.
Тайлбарлагч: Беккенбаур анх өрсөлдөхдөө 7-д эрэмбэлэгдэж байсан. Катагири Каната ч анх гарч ирэхдээ 15-р байр эзэлж арай гэж шалгарч байсан. Энэ хоёрын араас дебют уралдаанаараа Бурхны 15-д орох нь баттай боллоо.
Эр 1: Гайхалтай.
Жоюү: Канагавад хөлийн шидтэн Окуяма байгаа бол Гүнмад Бурхны гартан гэгддэг Мацумото Шүйчи бий. Мацумото өмнө нь РедСансын онцгой механикч байсан. Чанга хатуу Рёосүкэгээр чадвараа хурцлуулсан. D төсөлд уруу замын түлхүүр жолоочийн техникч байсан. Одоо бол Дрийм төсөлд оролцож байгаа. Энэ СУПРА бол замын уралдааныг 10 хуруу шигээ мэддэг Мацумото Шүйчигийн агуу бүтээл. Мөн энэ шар өнгө нь Кэйсүкэгийн FD-тэй ижилхэн онцгой. Уйлах нь. Хөгшрөх тусам нулимсаа барьж чадахаа болих юм.
Тайлбарлагч: Гараад ирлээ! Шинэ оролцогч Моробоши Сэна 7-р байранд эрэмбэлэгдлээ. Пенинсула дахь 3-р уралдаан ширүүн болох нь ээ. Эцэст нь урьдчилсан шатанд 1 өдөр үлдлээ.
Вакана: Рэн, нүд чинь улайчхаж. Зүгээр юм уу? Бараг унтаагүй юм биш үү?
Рэн: Зүгээр ээ. Орой болтол номын санд суусан. Гэртээ хариад оройн хоол идсэний дараа нойр авсан.
Вакана: Сэрснийхээ дараа дахиад хичээл хийсэн биз? Чиний ийм үеийн төвлөрөх чадвар мундаг юм аа. Нээрэн, хамаатны нэг ах саяхан машинд дайруулсан. Азаар бэртээгүй л дээ. Тэр ах жил бүр замын аюулгүй байдлын сахиус авдаг юм. Энэ жил л харин аваагүй юм шиг байна лээ. Яаран очиж авсан ч Хачинманы л сахиус хамгийн нөлөөтэй нь гээд байсан. Инээдтэй байгаа биз?
Рэн: Сахиус? Дээрээс бодсон л доо. Би ч гэсэн авдаг юм билүү? Гарцаагүй баярлана гэж бодож байна. Хийдэд их дуртай.
Вакана: Канатад уу?
Рэн: Харихдаа Хачинманы сүмээр орно оо. Вакана, цуг яваач?
Вакана: Болно л доо. Шалгалт дууссаны дараа зүгээр биш үү?
Рэн: Тэгж болохгүй ээ. Маргааш шууд болзоотой.
Эр 1: Бүүтээс Михайл руу. Энэ хүртэл төлөвлөгөөний дагуу байгаас 0.2 секундийн ард явна. Төгс байна. Болсон.
Беккенбаур: Энэ бол түрүү жил миний хамгийн анх MFG-д оролцсон зам. Хоёр дахь удаагаа бол ямар ч жолооч байсан ялагдахгүй. Стресст орсон мэт гишгэхгүй. Зүрхний цохилтоо бага дээр жолоодож сүүлийн хэсэг дээр араагаа солино. Гэхдээ давуу байрлалыг л хэнд ч өгөхгүй. Тэр нь цэвэр хурд гэдгийн нотолгоо учраас.
Тайлбарлагч: Энд ирээд 12 дугаарт машин гүйцэж түрүүлэх нь үү? 0.2 секундийн урд гарлаа. Үнэхээр л агуу юм аа! Михайл Беккенбаур замын рекордыг дахин шинэчилж давуу байрлалыг өөрийн болголоо!
Жоюү: Кэйсүкэгийн демо давхилтын рекордыг 3 жолооч эвдчихэв үү? MFG түүхэнд хамгийн анхны тохиолдол боллоо.
Огата: Маргааш нартай байх шинжтэй.
Каната: Ашгүй дээ. Ер нь л хуурай зам дээр л уралдмаар байна.
Огата: Борооны улирал атал Пенинсулагийн уралдаан үргэлж нартай байдаг. MFG-н Долоон гайхамшиг гэмээр зүйл нь дээ.
Каната: Долоон гайхамшиг аа? Юу?
Рэн: Нэг юм дууслаа.
Каната: Кофегоор дайлсанд баярлалаа, Огата ах. Маргааш найдлаа шүү.
Огата: Одоо болзоотой юм уу? Үд ч болоогүй байна шүү дээ. Рэн өдийд сургууль дээрээ байгаа биз.
Каната: Шалгалттай учраас эрт тарах юм шиг байна лээ. Бас болзоо биш ээ. Хийд рүү хань болж явж байгаа төдий.
Рэн: Уучлаарай, хүлээлгэчихсэн үү?
Каната: Зүгээр үү, Рэн? Жаахан цонхигор байх чинь.
Рэн: Миний нүүр лүү ширтэхээ боль л доо. Өнөөдөр царай муутай байгаа.
Каната: Сүүлийн хэдэн өдөр чамайг олигтой унтаагүйг би сайн мэднэ.
Рэн: Санаа зоволтгүй ээ. Шалгалт дууссан учраас их гоё байна. Явъя. Сахиусаа хэзээ өгдөг юм билээ? Айн? Хэдийн сахиустай болчхож. Хөөе, Каната. Энэ сахиусыг яаж авсан юм?
Каната: Энэ үү? MFG-н нэг жолооч бэлэглэсэн юм.
Рэн: Чамд үүнийг бэлэглэсэн хүн охин байсан уу?
Каната: Яагаад ийм зүйл асуув? Эр, эм байх нь надад хамаагүй. Европт нэг уралдаанд өрсөлддөг хүмүүс нэг их ингэдэггүй. Гэхдээ MFG-н жолоочид хооронд нөхөрлөл шиг зүйл байдаг. Юу гэмээр юм, их сонирхолтой санагддаг.
Рэн: Худлаа. Нуумаар байсан болохоор л хэлээгүй биз дээ?
Каната: Үгүй ээ. Тийм биш. Асуувал үнэнээр нь хариулна. Нуух гэсэн юмгүй дээ. Рэний хэлж буй зүйл жаахан хачин байна. Чи уралдагч биш болохоор бидний сэтгэлийг ойлгохгүй байж магадгүй.
Эм 1: Хүлээлгэсэнд та бүхнээс хүлцэл өчье. 1-р замаар Сагамионогоос галт тэрэг ирж байна.
Рэн: Уучлаарай. Ойлгохгүй байна. Уралддаг эмэгтэй бол ойлгох байсан биз. би уралдагч биш шүү дээ.
Каната: Үгүй ээ.
Рэн: Гэхдээ уралдагчдын сэтгэлийг ойлгохгүй ч гэлээ чамайг дэмжих сэтгэл бий. Муу тэнэг. Чамтай дахиж ярихгүй. Ганцаараа яв. Би харилаа. Битгий дагаарай.
Каната: Рэн, байз! Сахиус.
Эм 1: 1-р замаар галт тэрэг ирж байна. Ослоос сэргийлж шар зураасны ард зогсоно уу.
Рэн: Дотор муухайрч байна. Бөөлжих нь. Ийм үед цус багадах гэж. Муу шүү... эвгүйтчихлээ.
Каната: Рэн!
Эр 1: Нэг охин уначихлаа!
Эр 2: Үгүй ээ, залуу хүү үсэрчихлээ.
Эр 1: Чи зүгээр үү? Бэртээгүй биз?
Каната: Зүгээр ээ. Бид... Бэртээгүй ээ. Рэн яаж байна?
Ээж: Санаа зоволтгүй дээ. Цочирдсон байх шиг байсан. Одоо бөх гэгч нь унтаж байгаа. Өртөөний ажилтан утсаар мэдэгдсэн юм. Замын урд төгсгөл дээр осол болсон гэж. Өртөө рүү орж ирсэн галт тэрэг маш хурдтай байсан гэсэн. Үсэрч буусан залуу их зоригтой байсан гэж ярина лээ. Чи Рэний амийг аварлаа.
Каната: Тийм биш дээ. Тэр үед Рэнтэй муудалцчихсан юм. Уурлуулчихсан. Тиймээс миний ч гэсэн буруу. Мөн Маюүко ээжийн бодож байгаа шиг аюултай биш ээ. Уралдагчид бид хараагаа онцгой хөгжүүлдэг юм. Орж ирэх галт тэрэгний хурдыг нарийн тодорхойлж чадна. Тийм хэцүү биш. Тиймээс надад бүү таларх даа.
Ээж: Сайхан сэтгэлтэй гэдэг нь. Чамд гэр бүлээрээ өртэй боллоо.
Каната: Маюүко ээжид худал хэлчихлээ. Галт тэрэгний хурдыг нарийн тодорхойлсон нь үнэн ч би амжиж хүрнэ гэсэн баталгаа байгаагүй. Үнэхээр арай гэж л амжсан. Пүүзний өсгийд галт тэрэгний дугуй хүрэх мэдрэмж одоо ч мэдрэгдэж байна. Рэнийг бариад галт тэрэгний замын хажууд унах үед нэг хатуу зүйлд зүүн тохойгоо цохиж орхисон. Өвдөлт нь улам л нэмэгдсээр. Маргаашийн уралдаанд би араагаа сольж чадах болов уу? Гэхдээ л Рэнийг аварсандаа баяртай байна. Түүний төлөө бол энэ зүүн гар хугарч, урагдсан ч би харамсахгүй ээ. Зөөлөн, хөнгөн Рэний биеийг тэврэхэд ихэд ялдам байж билээ. Бүр хүчтэй тэвэрмээр санагдсан.
Рэн: Миний хайртай хүн амийг минь аварчихлаа.
Каната: Өглөөний мэнд, Рэн.
Рэн: Өглөөний мэнд. Одоо бол толгой эргэчихлээ. Өглөөнөөс хойш Канатагийн нүүрийг харж ч чадсангүй. Зайлсхийе гэж бодоогүй атал эвгүй хариу өгсөөр таарлаа. "Баярлалаа" гэх үгийг ч хэлж чадсангүй. Ярих гэж оролдвол уйлах юм шиг санагдаад.
Тайлбарлагч: Энэ жил ч мөн азтай байна. Пенинсулагийн тэнгэр цэлгэр байна даа. Борооны улирал хаашаа явчихсан юм бэ гэмээр цэнхэр тэнгэр цэлмэж байна. Та бүхэнд өнөөдрийн мэнд. Тайлбарлагч Танака Ёожи байна. Өнөөдөр зочин хөтлөгчөөр Акияма Ватаруг авчирлаа. Акияма нь бүх Японы ралли, бүх Японы Жимкана мөн суудлын машины уралдаан гээд янз бүрийн уралдаанд өөрийгөө сорьж байсан замын уралдааны арвин туршлагатай хүн юм.
Рэн: Баярлалаа, Кёоко эгч.
Тайлбарлагч: Мөн MFG-н зохион байгуулах хорооны гишүүн билээ. Акияма, таныг ирсэнд таатай байна.
Эр 1: Надад ч бас. Ирсэндээ таатай байна.
Каната: Би Огата ах, Окуяма ахаас уучлалт гуйхгүй бол болохгүй нь. Миний хайхрамжгүй байдлаас болж өчигдөр зүүн тохойгоо гэмтээсэн. Их өвдөж байна. Араагаа хүссэнээрээ сольж чадахгүй нь.
Эр 1: Дараагийн эргэлтэд Гашуун шийдвэр.
Back to episodes Go home