Каната: Зүгээр үү, Огата ах?
Огата: Ямар шид гэдгийг нь мэдэхгүй ч яг л өөр машин болсныг нь би хүртэл мэдэж байна.
Каната: Тийм, төсөөлснөөс илүү байлаа. Өгсүүр атал 3-р араа нь өмнөх 2-р араа шиг л хурдан байна. Миний хүсэж байсан 86. Энэ тэсрэлттэй хүч байхад хуурай зам дээр тэргүүлэгчидтэй зэрэгцэж чадна. Тогтвортой эргүүлэгч нь хэрэглэхэд гайхмаар амархан байна. Нохой зодоонд маш хүчтэй зэвсэг болно. Окуяма ах үнэхээр шидтэн байж магадгүй. Нарийн шалгахын тулд би бүрэн хурдаар нь давхилаа. Огата ах энд хүлээж бай.
Огата: Канатагийн харц өөрчлөгдчихөж. Саяных нь уралдааны жолооч Каната Ривингтоны царай байх. Гэхдээ л 200 морины хүчин чадал 300 л болсон байхад. Жинхэнээсээ 600 морины хүчтэй машиныг ялах гээд байх юм. Дийлдэшгүй өөдрөг мангасууд юм.
Рэн: Айн? Мариэ бодлоо өөрчилсөн гэнэ ээ?
Кёоко: За, яадаг юм бэ? Түүний яриа уйтгартай бас урт байх биз. Энэ удаад тухтайхан чиний яриаг сонсъё.
Рэн: Азтайд тооцох нь зүгээр үү?
Кёоко: Тэгээд чиний сэтгэлтэй нэгэн ямар хүн бэ? Угийн миний мэдэхгүй хүн юм чинь чөлөөтэй ярьж болно шүү дээ.
Рэн: Тэгж хэлэхээр бүр ярихад хэцүү болчихлоо. Үнэнийг хэлэхэд... Миний сэтгэлтэй хүн гэвэл... Хэдэн сэжүүр өгье. Таагаад үзэх үү?
Кёоко: Таах юм уу? Яагаад?
Рэн: Уучлаарай. Ярихад хэцүү нөхцөл байдал үүсээд. 4-р сарын сүүлээр эцэг эх маань гэнэт гадаад хүү манайд байхаар болсон гэж хэлсэн юм.
Кёоко: Баярлалаа.
Рэн: Би айлын ганц болохоор танихгүй эрэгтэй хүүхэд манайд ирнэ гэхээр их дургүй байсан.
Кёоко: Тэр ч тийм дээ. Огт танихгүй эртэй гэнэт амьдрах болбол миний ч гэсэн дургүй хүрнэ. Тэгээд аль улсын хүн юм?
Рэн: Английнх. Япон, Английн эрлийз. Нас нь 19. Японоор нэлээн сайн ярьдаг. Кёоко эгч. Энэ хүртэл сонсоод санаанд чинь орж ирэх хүн байна уу?
Кёоко: Айн? Юу тэр вэ? Арай миний мэддэг хүн гэсэн үг үү? Арай... тэр хүн үү? MFG-н өсөж буй залуу од уу?
Рэн: Зөв таалаа.
Кёоко: Айхавтар юм болж дээ. Цаадах чинь сайн хүн үү? MFG-н жолоочид их дураараа хүмүүс шүү дээ.
Рэн: Их сайн хүн гэж боддог. Эелдэг, цайлган. Их буурьтай, хэрсүү гэж бодохоор жаахан хүүхэд шиг хөөрхөн тал байдаг. Нэг гэрт амьдрахаар олон сул талыг нь харах байх, тэгсэн ч үүнээс нь болж дургүй болохгүй. Харин ч бүр илүү дурлана. Сахиусан тэнгэрүүдийн дүрэм гэж бий. Би аюулд орох болов уу?
Кёоко: Яав л гэж дээ. Дурласан бол яалтай билээ дээ. Харин ч чи сахиусан тэнгэрийн ажлаар ямар мэддэг болсон биш. Хувийн амьдрал дээр мэддэг байсан хүн зүгээр л MFG-н уралдагч байж таарсан хэрэг. Дүрэм зөрчсөнд тооцогдохгүй байх.
Рэн: Тийм бий.
Кёоко: Энэ явдлыг хэсэгтээ чи бид хоёрын дундын нууц болгоё.
Рэн: За.
Кёоко: Одоо шаардлагагүй зүйл бодох хэрэггүй. Энгийн ахлах сургуулийн охин сэтгэлтэй хүнтэй болбол ямар байдаг тэгж л бай. Ямар нэг асуудал гарвал би хамт байна аа. Өмнө нь хулигаан байсны хувьд аймаар шүү.
Рэн: Аан, юу л даа. Одоохондоо өнчин хайр учраас тэгтлээ юм болоогүй... Танд ярьсандаа баяртай байна. Бодол санаа цэгцэрчихлээ. Нээлт болтол дахиад 4 өдөр байна шүү.
Кёоко: Харин тийм ээ. Пенинсула эртнээс л төвөгтэй байсан. Хуваарь баллаад байдаг юм.
Рэн: Борооны улирал болохоор биз. Санаа зовсон зүйл байна л даа. Уралдаан улирлын шалгалттай давхцаж магадгүй болоод.
Кёоко: Тийм үү?
Рэн: Урьдчилсан шатанд ээлжээ солих боломжтой гэж зааварлагчид хэлсэн. Уралдаанаар яагаад ч амраахгүй гэсэн. Шалгалтаа дахин өгч магадгүй юм. Баларсан юм аа.
Кёоко: Ахлах сургуулийн сахиусан тэнгэр байх ч амар биш шүү.
Тайлбарлагч: Та бүхнийг хүлээлгэчихлээ. MFG-н 3-р уралдаан Пенинсула Маназүрү эцэст нь нээгдлээ. Замын тойрог нь 17.4 км урттай. Уралдаан 5 тойрогтой. Зам нь далай дээгүүрх гүүр болон 3 туннелээр холбогддог. Замууд огтлолцдог 4 хэсэгтэй маш төвөгтэй газар билээ. Өндөр хурдны, бага хурдны хэсгүүд хосолсон үзэсгэлэнт Маназүрү гудамжны зам нь MFG-н фенүүд дунд алдартай билээ.
Ишигами: Сүүлийн өдөр шалгаруулалтад орохоор тавигддаг надад эхний өдөр уралдана гэдэг нь л доромжлол. Дахин нэг өрсөлдөгч сэтгэлгээ рүү буцан дахин эхлэхэд болно. Тэргүүн байр луу зорино.
Эр 1: Одоо ах дүүгээр хүч хавсрах цаг ч биш болжээ. Нозоми илэрхий сайжирч байна. Хөлд чирэгдэж байгаа нь би. Гуйя, Лотус. Дуртай Маназүрү зам дээр эргэн ирээч.
Тайлбарлагч: Тус тус жолоочид өөр өөрсдийн санааг тээн 7 өдрийн амьд үлдэх тэмцэл эндээс эхэлж байна.
Эр 2: Маназүрү бол гүйцэж түрүүлэхэд хэцүү зам. Шалгаруулалтад хойгуур орчихвол уралдаанд эрэмбээ ахиулах маш хэцүү. Ашинокод оноо аваагүй миний хувьд энэ шалгаруулалт онцгой чухал. Гишгээд өгье л дөө.
Каната: Янзтай. Ламборгини Хуракан. Зэрлэг бас тачаангуй юм.
Огата: Маргааш өрсөлдөх нь ээ. Өдийг хүртэлх 2 уралдаанд нэлээн хойгуур хуваарилагдсан байсан. Ийм эрт өрсөлдвөл гүйцэтгэлд харш уу?
Каната: Огтхон ч тийм биш ээ. Миний хувьд аль нь ч байсан адилхан. Сайтар бэлдээд чадах бүхнээ хийнэ. Эрт байна уу, орой байна уу. Миний гүйцэтгэлд нөлөөлөхгүй.
Огата: Чи их баяртай байх чинь.
Каната: Тийм. Би 86-н турбоны хүчийг мэдэрсэн. Догдолж байна. Аль болох хурдан Маназүрүгийн замаар уралдмаар байна.
Огата: Гайхалтай гэх үү, юу гэх үү? Сэтгэлийн хат нь бусад хүмүүсээс ондоо юм. Би ч гэсэн энэ тал дээр хүчтэй болох хэрэгтэй. Үгүй бол Канатагийн хамтрагчид яаж тэнцэх билээ?
Эм 1: Катагиригээс мессеж ирсэнгүй.
Эр 1: 2 дахь өдөр өрсөлдөх үнэхээр чанга юм. Жишиг авчих хугацаа байхгүй. Довтлохгүй бол болохгүй ч хэт довтлоод алдаа гаргах нь хамгийн аймаар.
Рэн: Яваад ирье. Каната яагаад ажилдаа явах гээ вэ? Өнөөдөр MFG-н урьдчилсан шатгүй билүү?
Каната: Миний ээлж уян хатан байдаг юм. Бороотой улирал тийм зүйл их болдог.
Рэн: Ажлынх нь хүмүүс Канатаг MFG-д уралддаг гэдгийг мэддэггүй байх нь ээ? Англид бас борооны улирал бий юу?
Каната: Бий. Англид ч гэсэн борооны улирал бий. 9-р сарын үеэр эхлээд 3-р сарын Ийстер хүртэл үргэлжилдэг.
Рэн: Ямар урт юм бэ? 7 сар үргэлжилдэг юм уу?
Каната: Өдөр бүр бороо ордоггүй ч бараг нар гардаггүй. Үүнтэй харьцуулахад Япон гэрэлт нар, усны улс.
Рэн: Нарыг ойлгож байгаа ч усыг нь ойлгохгүй л байна.
Каната: Японд өссөн чамд ойлгоход хэцүү байж магадгүй. Японд ус маш чухал. Шүршүүрийн усны даралт маш бага. Хадгалж хэрэглэхгүй бол усны танк дороо дуусчихна. Тиймээс Япон шиг ваннд ус тосож орох боломжгүй.
Рэн: Англи бодсоноос тухгүй юм аа.
Каната: Үгүй ээ, Япон л онцгой байхгүй юу. Ийм өгөөмөр их усаар ивээгдсэн улс өөр байдаггүй байх.
Рэн: Чи Японд хайртай юу?
Каната: Мэдээж. Японд хайртай. Гэхдээ үүнээс илүүтэй би Япон хүмүүст хайртай болсон.
Рэн: Саяных шигээ "чамд хайртай" гэж хэлсэн бол аягүй бол ухаан балартах байх.
Тайлбарлагч: Хоёр өдрийн дараа Маназүрү Пенинсулад үүл цэлмээгүй ч гэсэн цэнхэр тэнгэртэй байна. Дэлхий даяарх 30.35 сая MFG-н фенүүддээ өглөөний мэнд хүргэе. Шууд дамжуулалтын тайлбарлагч Танака Ёожи. Удаан хүлээлгэсэн 3 дахь өдрийн хугацааны сорил эцэст нь эхлэх гэж байна. Өнөөдрийн гол төвлөрөх нь эргэлзээгүй 86 билээ. Энэ жил анх оролцож буй шинэ уралдагч Хаконэ, Ашинокогийн 2 уралдааны дараа 5-р байранд эрэмбэлэгдэж буй билээ. Техник шаардсан Маназүрүгийн зам дээр ямар гүйцэтгэл харуулах бол? Тэсэн ядан хүлээж байна.
Нозоми: Сайн уу, Каната.
Каната: Сайн уу, Нозоми.
Нозоми: Гоё зүйл өгье. Май, авчих. Бэлэг шүү.
Каната: Энэ юу юм?
Нозоми: Онгойлгоод үз.
Каната: Хөөх, гоё юм. Их нууцлаг юм аа.
Нозоми: Хаконэ хийдийн хамгаалах сахиус. Тэнд өрсөлдөөний бурхан байдаг юм. Би уралдааны өмнө үргэлж тэнэг ахтайгаа очдог. Наадхаа биедээ байлгавал бурхан хүчээ өгнө. Амжилт хүсье, Каната.
Каната: Баярлалаа, Нозоми. Юу гэхээ мэдэхгүй нь. Үнэхээр сэтгэл хөдөллөө. Гэхдээ яагаад? Чи бид хоёр өрсөлдөгч атал.
Нозоми: Тийм гэж үү? Уралдааны үеэр өрсөлдөгчид байж болох ч бид MFG-г хөгжөөхийн төлөө хичээдэг хамтрагчид биз дээ?
Каната: Хамтрагчид... Их гоё сонсголонтой Япон үг байна. Баярлалаа, Нозоми. Чамд ч бас амжилт хүсье.
Огата: Үнэхээр алдартай юм аа. Атаархчихлаа.
Айба: Сайн уу? Ирсэн шүү, Каната.
Каната: Айба сэнпай юу даа.
Огата: Яагаад Шүн дандаа Канатагийн шалгаруулалтад ирдэг байна аа?
Тайлбарлагч: 86 хаалган дээр байрлалаа эзэлж байна. Эхлэхэд 15 секунд дутуу.
Огата: Огата байна. Тод сонсогдож байна уу?
Каната: Тод байна.
Огата: Мэдэж байгаа байх. Энэ замын хамгийн том бэрхшээл нь гарааны дараах гүүр, туннелийн хэсэг. Урдах чинь огт харагдахаа болино. Илүү болгоомжтой яваарай. Болсон.
Каната: Мэдлээ.
Кёоко: Тэр Рэний нууц хайр уу даа?
Эр 1: Ес. Найм. Долоо.
Кёоко: Ингээд харсан чинь тэр хоёр ихэд зохицох юм биш үү?
Эр 1: Зургаа Тав. Дөрөв. Гурав. Хоёр. Нэг.
Тайлбарлагч: За, эхэллээ. Катагири Канатагийн Пенинсула дахь өрсөлдөөн эхэллээ.
Кёоко: Залуу хоёрыг дэмжихгүй байхын аргагүй юм. Хичээгээрэй, царайлаг залуу минь.
Эм 1: Кана эхэлчихсэн үү? Урьдын ёсоор би үзэхгүй. Дараад нь үр дүнг нь хэлээд өгөөрэй.
Эр 1: За.
Тайлбарлагч: Эхэлсэн даруй туннелээр орлоо. Энэ туннел гэрэлтэй хэдий ч албаар цахилгааныг нь салгасан байгаа.
Каната: Хөөх.
Тайлбарлагч: Харанхуй дотроос гэрэлт далай руу гарч ирнэ. Маназүрүгийн онцгой Хар болон цагаан.
Айба: Энд ч гялбамаар л даа. Өнөөдрийнх шиг үл ялиг үүлтэй өдөр ч далайд ойсон нарны гэрэл гялбуулна. Энгийн жолоодлогод ямар ч асуудалгүй. Бүрэн хурдаараа уралдаж байхад гарцын мурийд гарцаагүй сэрэмжтэй байх ёстой. Энэ нөхцөлд түр хараа тагларвал өмдөндөө дусаах хэмжээний аймаар. Үүний дараах нь бүр илүү аймшигтай.
Тайлбарлагч: Тод гэрэлд нүдээ дасгаж байхад шууд хоёр дахь туннел гарч ирнэ. Тамын үүд мэт хав харанхуй амаа нээгээд олзоо хүлээнэ.
Айба: Энд ч бас аюултай. GT-R байсан бол 180 км/ц ойртохоор дөрвөн дугуйны дрифтын байдалд орно. Харанхуйд юу ч харагдахаа болиход өчүүхэн ч болов шугамын алдаа гаргавал хав харанхуй дотор том осол болно.
Огата: Юу ч болоогүй юм шиг өөгүй давхиж байна.
Айба: Канатагийн түвшинд бол энэ ч өглөөнийх нь цай биз. Бүр дургүй хүрмээр.
Тайлбарлагч: Шөнө дундын шулуун зам гэгддэг билээ! Энэ туннелийн гарц руу ойртоход зам тэр чигээрээ өндөр хурдных руу шилжих юм. Туннелийг өнгөрсний дараа үхлээс айдаггүй MFG-н уралдагчдыг чичрүүлдэг өндөр хурдны S мурий. Үүний нэрийг "Оу Рүүж" гэдэг.
Айба: Эхний булан нь харагдаж байгаагаасаа доогуур. Хэт хурдалбал зогсоох аргагүй. Муу шүү. Каната хэт хурдлаад байна.
Айба/Огата: Айн?
Айба: Харсан уу? Мурийн дотор талаас хормын дотор гадна бетон хаалт руу шилжлээ.
Огата: Зүрх зогсох нь л гэж бодлоо.
Айба: Хөндлөнгийн G хүч дээд цэгтээ байхад машин оргилдоо хүрээд буулаа. Машины жин бүрэн үгүй болно гэсэн үг. Хэн эхэлж хэлснийг нь мэдэхгүй ч Спа-Франкорчампын замтай Оу Рүүж нэлээн адилхан юм байна лээ. Үүгээр Каната төгс гэгч нь эргэж чадлаа.
Тайлбарлагч: 86 Оу Рүүжийг амархан гэгч нь давлаа. Өмнөхөөсөө хурд нь илэрхий ондоо байна. Зам удахгүй гүүрийн хураамжийг даваад дотоодын хэсгийн эхний хагас руу орох нь. Энэ хүртэл зүүнд байсан зам баруун тийш шилжлээ. 86 эргэлтийг өөгүй гэгч нь гүйцэтгэж байна. Одоогоор 3-р байранд явж байна.
Айба: Худлаа байлгүй! Турбо суурилуулсан гэсэн байх аа? 400 морины юу? 500 морины юу?
Огата: 300 морины хүчтэй.
Айба: Юу? Ердөө 300 морины хүчтэй гэж үү? Каната аймшигтай юм. Ердөө 100 морины хүч нэмээд ийм үр дүнд хүрлээ гэж үү? Өмнө нь байгаагүй түвшинд хүрч. Хар болон цагааныг бүрэн дарангуйллаа шүү дээ.
Огата: Огата байна. Одоогоор гуравт явна. Болсон.
Каната: Мэдлээ. 86-н турбоны жинхэнэ хүч одооноос л мэдэгдэнэ.
Огата: Юу гэсэн бэ?
Тайлбарлагч: Зам Маназүрүгийн хуучин өртөө рүү чиглэсэн хазгай толгод руу чиглэнэ. 86-н аажмаар хурдаа авч байна. Одоо унаган хөдөлгүүрээрээ биш болж ээ? Илэрхий турбо суурилуулжээ! Эцэст нь 86 машин хүчин чадлаа нэмэгдүүлээ юу? Маназүрүгийн хуучин өртөөний урдуур баруун эргэлээ. Юу? Саяны шалган нэвтрүүлэхээр 2-р байранд оржээ! 3 дугаарт Ойшигийн хурдыг давсан байна. Катагари Канатагийн давшилт үргэлжилсээр.
Огата: Ламборгинигийн дээр гарчихлаа...
Тайлбарлагч: Эндээс цаашаа Пенинсулагийн зүрхэн хэсэг эхэлнэ. Залуу самурай Катагири Каната нууц төөрдөг байшинтай үзэлцэнэ. Техникийн хэсгүүдээр 86 эн зэрэгцэхгүй хүчтэйгээ харуулсан. 1 дугаарт Ишигами хэдийн түүний гал нээх зайд оров уу?
Айба: Энэ биз дээ? Канатагийн хамгийн мундаг тал нь. Хэдий энэ зам дээр анх давхиж байгаа ч шугамаар чөтгөр шиг нарийн давхидаг. Тээнэгэлзэлгүй гишгэж чаддаг. Одоо байгаа булангаас цааших зам толгой дотор нь орсон байгаа. Хэчнээн дуурайх гэж оролдовч үүнийг нь л сурч чадахгүй нь. Толгой муутай учраас.
Тайлбарлагч: Усанд сэлэх загас мэт орон сууцны хороолол дундуур амархан давхиж байна. Хурдан, үнэхээр хурдан байна. Удахгүй зам далайн түвшний 0 метрт очно. Энэ нь дараагийн шалган нэвтрүүлэх цэг юм. Анхааралтай үзэцгээе. Катагари Каната 1-р байранд хэр ойртох бол? Гараад ирлээ! Хэдийн урьдчилсан байдлаар 1-р байрыг дуусгалаа! 1-р байрыг авсан ч 86 удааширсангүй. Аль болох бусад уралдагчдаас зайгаа холдуулмаар байгаа биз ээ. Урьдчилсан шат ердөө 3 дахь өдрөө явна. Эндээс цааш MFG-н гол уралдагчид ар араасаа гарч ирнэ. Тэдний хувьд 86-н хугацаа томоохон дарамт болох нь эргэлзээгүй.
Огата: Үүнийг дамжуулж болох уу, Шүн?
Айба: Зүгээр байлгүй дээ.
Айба: Канатагийн сэтгэлзүй Чоогоокин Зетээс илүү хүчтэй.
Огата: Огата байна. Одоогоор тэргүүлж байна. Гайхалтай ч гэсэн бүү хэтрүүлээрэй, за?
Эр 1: Эхнээсээ би хэлсэн биз дээ? Хамгийн аймаар нь тэр гэж.
Эр 2: Миний урдуур нисэх ядаргаатай ялаа нэгээр нэмэгдсэн төдий. Саватари шиг ядаргаа болгоод байвал арчаад хаяна.
Тайлбарлагч: 86 нь пенинсула хэсгийг дуусгаад дотоодын үлдсэн тал руу давхиж байна. Одоо ч тэргүүллээ хадгалсан хэвээр байгаа нь үүгээр зогсохгүй бололтой. Пенинсулагийн хэсгийн завсрын рекордыг мэдэгдэхүйц шинэчилж бүх замын хамгийн дээд рекордыг эвджээ!
Айба/Огата: Айн?
Айба: Замын рекордыг гэв үү?
Эр 1: Юу?
Тайлбарлагч: Аймшигт Катагири Каната. Англиас ирсэн аймшигт өрсөлдөгч.
Эр 2: Фүживара Такумигийн шавь аймшигтай юм. Ирэх ёстой эр ирсэн л төдий.
Тайлбарлагч: 86-н ширүүн довтолгоо үргэлжилсээр. Сонирхогчийн нүдээр харсан ч ойлгогдохоор замын өргөнийг бүхэлд нь ашиглаж байна. Замын рекордыг эвдсэн хурдаа хадгалсан хэвээр. Эндээс цааш туннел бий. Үүнийг туулбал барианы шугам нүднийх нь урд бий. Энэ замын шинэ рекорд гарч ирэх болов уу? Түүний жолоодлого нь сүнс мэт! Тоёота 86GT цоо шинэ замын рекорд тогтоолоо! Катагири Каната MFG-д түүхэн рекордыг бүтээсэн мөч байлаа!
Эр 1: Дараагийн 23-р эргэлтэд Эр зоригийн төлөөс.
Back to episodes Go home