Сэна: Гэнэт ирсэнд уучлаарай. Би Дрийм төслийн Моробоши Сэна байна. Дараагийн 3-р уралдаанаас оролцохоор болсон юм. MFG-н Одаварагийн оффисоос буцаж явна. Одоо шууд Гүнма руу буцах ч замдаа заавал үүгээр дайръя гэж бодоод. Уулзсандаа баяртай байна. Азтай байна. Моробоши Сэна гэдэг. Таатай байна.
Каната: Надад ч бас. Катагири Каната.
Сэна: Би чамаас 2 насаар ах ч MFG-д чи сэнпай нь. MFG-н урьдчилсан шатыг давах нь шинэ оролцогчдын хувьд маш өндөр босго. Шалгаруулалтад эхний оролдлогоороо шалгарсан чи дараад нь оролцох хүмүүст томоохон найдвар өгсөн. Миний багш болох хүн чиний багштай өмнө нь нэг багт байсныг мэдэх үү?
Каната: Аан, тийм үү? Уучлаарай. Мэдсэнгүй. Фүживара багш Японд байсан үеэ тийм ч их ярьдаггүй.
Сэна: Тийм бий. Тэгвэл аргагүй байх нь. Намайг санана гэж найдъя. Нэг тайзанд гарцаагүй цуг уралдана аа. Чамтай өрсөлдөх үеэ хүлээж байя.
Огата: СУПРА дээрх машины дугаарыг нь харсан уу, Окуяма ах? 885 гэж байна. 400 шалгаруулагч орох атал. Яагаад тийм их тоо сонгов?
Окуяма: Миний тааламжид нийцэхгүй ч би ойлгож байна. Үгээр наадаж байна.
Огата: Канатаг өрсөлдөгчөө гэж үзэж байх шиг. Өнөөдрийн MFG-н Бурхны 15-д шалгарах нь хэр хэцүүг би бол хангалттай ихээр мэдэж байгаа.
Каната: Үгүй ээ, тэр бол хурдтай уралдагч. Үнэхээр яггүй өрсөлдөгч болох юм шиг санагдлаа. Сэна гэж гоё нэр байна.
Огата: За, Каната. Түрүүний машин бол СУПРА байгаа юм. 86-с хамаагүй хойш гаргасан Тоёотагийн урдаа барьдаг загвар нь. Ижил брендийнх л бол улирлын дундуур өөр машин руу шилжих боломжтой. Гуйя, Каната. 86-н тоотой СУПРА руу шилжээд үлдсэн 3 уралдаанд оролцъё л доо.
Каната: Уучлаарай, Огата ах. Миний хариулт үгүй. Миний хүсэж байгаа нь 86-н шинэчлэл.
Огата: Яагаад ингээд байгаа юм бэ? Бидний оролцож байгаа нь уралдаан шүү дээ. Хүчин чадлаа нэмэгдүүлэхгүй байж яаж болох юм бэ? Окуяма ах ч гэсэн Канатаг ятгаад өгөөч. Таны үг бол минийхээс 100 дахин илүү үнэмшүүлж чадах байх.
Окуяма: Надаар хэлүүлээд яах билээ. Уралдагчийн шийдвэрийг хүндлэх хэрэгтэй гэж бодож байна.
Огата: Та хүртэл үү?
Окуяма: Яадаг юм бэ? 86-г ашиглана гэж зүтгэж байгаа бол тэр нь дээр. Механикчийн хувьд сонирхолтой гэж бодож байна. Хүргүүлсэнд уучлаарай.
Огата: Үгүй дээ, зүгээр. Окуяма ах. Би бүүтэд Канатагийн уралдахыг харсан. Сэтгэл эмтэрмээр мэдрэмжтэй үлдсэн. Машин нь хүчин чадал дутуугаас болж Каната ямар илэрхий сул талтай өрсөлдөж байгааг. Больё гэтэл мэдэрч авсан. Уралдагчид тэгтлээ машиндаа дасдаггүй гэж бодож байсан. Машин бол уралдахын төлөөх л хэрэгсэл. Бага ч болов байр ахихын тулд үзүүлэлт нь хамгийн чухал гэж.
Окуяма: Катагири аягүй бол онцгой нь байх. Түүнд мэргэжлийн хүний аура байдаг гэх үү. Урлагийн хүний зан чанар бий. Түүний зөрүүд болон хувийн сахилга бат нь багш нь болох Фүживара Такумитай төстэй. Фүживара AE86-г жолооддог байсан.
Огата: AE86?
Окуяма: Тухайн үедээ л нэлээн дээр үеийн машин. Тийм ч их хүчин чадалтай байгаагүй. Гэсэн ч сайн тохируулга, хосгүй техникээр нэг ч удаа ялагдалгүйгээр замын уралдаанаас зодог тайлж байсан юм. Энэ ердөө миний таамаг л даа. 8 болон 6 гэсэн хачирхалтай тооны нийлбэрт Катагири ямар нэг зүйл мэдэрсэн байх.
Огата: 8 болон 6...
Окуяма: Сонирхолтой биш гэж үү? Ийм уралдагч байгаа нь. Ярилцаад шийдэгдсэн зүйл. 86-н турбоны төслийг эхлүүлье. СУПРА-д ялагдахгүй 86-г хийж үзүүлнэ ээ.
Каната: Нээрэн Түрүүн Огата ах чамайг бага байх үед харж байсан гэсэн. Яагаад юм бол?
Рэн: Аан... Аав импортоор орж ирсэн хуучин машин унадаг байсан юм.
Каната: Хөөх, гэнэтийн юм.
Рэн: Их эвдэрдэг байсан даа. Машиныхаа засварыг Огата сервист очиж хийлгэдэг байсан. Манай аав, Огатаччигийн аавууд дотнын найзууд. Аав намайг дагуулж хэд хэдэн удаа очиж байсан. Байнга учир нь ойлгогдохгүй машины талаар ярина. Хоёул машины хэнээтэй байсан даа. Тэгээд намайг уйдаад эхлэх үеэр Огатаччи байнга шоколад, амттан өгдөг байсан. Үүнд баярладаг байсан даа.
Каната: Хөөх, тэр зан нь одоо ч хэвээрээ.
Рэн: Огатаччигийн аав нь өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн. Засварынх нь газар ч хүнд байдалд орсон. Манай аав их санаа зовсон.
Каната: Англид ч гэсэн хуучин машинд дуртай хүмүүс олон бий. Манай өвөө эртний Ягуарт дуртай байсан. Гэхдээ гэр бүлийнхэн маань дургүй. Намайг жаахан байх үед ээж, өвөөтэй гурвуулаа Зул сарын юм цуглуулж явсан юм. Баахан юм худалдаж аваад машиндаа эргээд иртэл яагаад ч юм хөдөлгүүр нь асдаггүй. Цас орсон машины зогсоол дээр нэлээн удаан халаагуур нь ажилладаггүй машинд хүлээж билээ. Ихэнхдээ зөөлөн байдаг ээж минь харж байгаагүйгээр уурласныг санадаг. "Та ердөө ганц зээ хүүгээ хөлдөөж алах нь уу?" "Дахиж ийм төмрийн сэгээр авч яваарай" гээд л. Өвөө ихэд гунигтай харцтай байсан даа.
Рэн: Тэгдэг, тэгдэг. Манайд ч гэсэн тийм юм болдог. Фүжи уул дэлбэрэхээс өмнө гэр бүлээрээ хувцасны дэлгүүр их очдог байсан. Хурдны зам дээр машин эвдэрсэн. Зогсоол руу арай гэж хүрсэн ч тэндээсээ хөдлөхөө больчихно. Ээж тэсэртлээ уурлана.
Каната: Эрчүүдийн хуучин машинд дурладгийг нь эмэгтэйчүүд ойлгодоггүй бололтой.
Рэн: Би ч гэсэн дургүй. Өмхий, халуун. Заавал шинэ юм авдаггүй шалтгааныг нь ойлгохгүй юм.
Каната: Огата ах шиг чадварлаг механикч ойр байхад өвөө өдийд ч Ягуараа байлгах байсан даа.
Рэн: Огатаччи тийм сайн юм уу?
Каната: Тийм. Бас сайн хүн. Би түүнд их дуртай.
Рэн: Огатаччид би дургүй ээ. Их бүдүүлэг.
Каната: Яасан бэ, Рэн? Уурлаа юу?
Рэн: Гэхдээ л шат урт байна шүү. Энэ шат хэр хол үргэлжлэх юм бол?
Каната: Нэлээн хол байх шиг ээ. Аажуухан өгсөхөд болно доо.
Рэн: Зүгээр ээ. Гүйлтийн клубд явдаг байсан юм чинь. Энэ зэргийн юм яах ч үгүй. Гэхдээ л амьсгаадаж байна шүү. Гэхдээ Каната ганц ч дусал хөлс гаргасангүй. Амьсгаадсан ч үгүй. Зүрх судасны үйл ажиллагаа нь их сайн байх. Уралдааны жолоочид мундаг юм аа. Каната бид хоёрын Камакурагийн хайгуулын аялал 7 хоногтоо нэг удаа үргэлжилдэг байв. Ямар нэг чухал зүйлийг анзаараагүй мэт таагүй мэдрэмж байгаа ч гэсэн түгших мэдрэмж алга. Учир нь Канататай хийдэг Камакура дахь болзоо юу юунаас илүүтэй догдлуулдаг. Онцгой цаг юм. Хэзээд битгий дуусаасай гэсэн мэдрэмж жаахан төрж байна. Энэ хаана юм бол оо? Энэ зураг их таалагдах юм. Канатагийн ээж яагаад ийм баяртай инээсэн юм бол? Ямар нөхцөл байдалд авсан юм бол? Их онцгой мөч байсан байх. Каната бид хоёрын дурсамжтай зураг. Инээдтэй гэдэг нь. Каната тэвдсэн царай гаргачхаж. Гайхалтай зүйл ч юм уу? Хайртай хүнтэй байна гэдэг.
Огата: Одоо ч итгэж чадахгүй нь. 5-рт эрэмбэлэгдэж байгаа нь. Одавара, Ашинокогийн уралдааныг бүүтэд үзсэн атлаа юу болсныг тэр үеэр тархи хүлээж аваагүй.
Окуяма: Бид 5 гэх эрэмбийг түрдээ мартаад бодлоо цэгцэлсэн нь дээр. Ашинокогийн урьдчилсан шалгаруулалтад ест. Бороо, манан гэсэн бурхны ивээл байгаагүй бол одоогийн байдалд тэр байр нь бодит үнэнд илүү ойр. Үүний үндсэн дээр энэ дээр шинэчлэл явуулна.
Огата: Дараагийн урьдчилсан шатанд хэд хавьцаа байр луу онилж байна?
Окуяма: Маназүрү замын онцлогийг харгалзаж үзвэл 5-р байр юм уу даа.
Огата: 5-р байр? Тийшээ онилно гэж үү?
Окуяма: Жинхэнээсээ хэлж байна. Катагири Канатагийн чадвар байхад боломжтой.
Огата: Чанга байр шүү. Ийшээ шилдэг уралдагчид л өрсөлддөг. Эзлэхэд тун хэцүү бүс.
Ээж: Кана юу?
Рэн: Өөрөө надад хэлсэн юм. Японд аавыгаа олохоор ирсэн гэж.
Ээж: Үнэхээр тийм байжээ. Канаг тийм санаатай байгаа болов уу гэж бага зэрэг мэдэрсэн юм.
Рэн: Та хоёр Канатагийн аав одоо хаана байдгийг мэдэхгүй юу?
Ээж: Мэдэхгүй ээ. Бид өмнөх холбоо сүлбээгээрээ хаа сайгүй хайж үзсэн. Түрүү сар аав нь ажлаасаа чөлөө авч Гүнма хүртэл явж үзсэн.
Рэн: Гүнма? Яагаад?
Ээж: Тэр үед Кэнийг таньдаг байсан хүмүүстэй уулзсан.
Рэн: Кэн?
Ээж: Аан, Канагийн аав байгаа юм. Эндээс алга болсны дараа хэсэг зуур Гүнмад байсан юм шиг байна лээ. Томоохон мэдээ олоогүй ч бяцхан сэжүүр олсон. Баттай юм олж мэдэхээс нааш Канад юу ч хэлээгүй ч гэсэн.
Рэн: Тийм бий. Аав та хоёр Канатагийн төлөө хичээж байжээ.
Ээж: Тэгэлгүй яах вэ. Канаг гэр бүлээ гэж боддог. Аль болох чадах зүйлээ хиймээр байна. Одоо дүрэмт хувцсаа солихгүй юм уу? Өлгүүр дээр заавал өлгөөрэй.
Рэн: За.
Каната: Гэнэт хамар загатнах чинь.
Эм 1: Сайн уу, Каната.
Эм 2: Дахиад хүрээд ирлээ.
Каната: Тавтай морил. Рэний найзууд байх аа? Бороотой атал ирсэнд баярлалаа. Хүссэн ширээн дээрээ суугаарай.
Кэнжи: Сайн уу.
Тачибана: Кэнжи сэнпай. Дахиад иржээ.
Икэтани: Яасан завтай хүн бэ?
Кэнжи: Тэгж битгий хэл л дээ. Чих баясгах мэдээтэй ирлээ. Хамт хуваалцъя гэж бодлоо. Шибүкавагийн шинэ уралдагч эцэст нь MFG-д оролцох юм гэнэ.
Икэтани: Моробоши Сэна юу? Үнэн үү?
Кэнжи: Эргэлзээгүй ээ.
Тачибана: Такахаши Кэйсүкэгийн хайрт шавь шүү дээ. Акаги, Мёоги, Акинагийн бүх замын рекордуудыг эвдсэн.
Икэтани: Жомо уулсын Тэнгэрээр явагч гэдэг юм билээ. Өөрөө бодож олсон хоч юм гэсэн.
Тачибана: Тийм үү?
Икэтани: Гэхдээ бүр зугаатай байгаа биз? Такумигийн шавь гэнэт гарч ирээд нэлээн шуугиан тариад сар болж.
Тачибана: Манай нутаг Шибүкавагийн од үеийг нь залгамжлах мэт MFG-д оролцоно гэдэг бүр догдлуулаад өөрийн эрхгүй бие салгалуулаад байх юм.
Икэтани: Сэтгэл хөдлөлөө шинээр илэрхийлдэг болжээ.
Кэнжи: 3-р уралдаан болтол 2 долоо хоног дутуу юм бий.
Икэтани: Өрсөлдвөл алийг нь дэмжихээ мэдэхгүй нь. Тээнэгэлзэх юм байна.
Тачибана: Гэхдээ жинхэнээсээ MFG л одооны миний амьдрах шалтгаан. Гэртээ хариад хүүхдүүдтэйгээ зууралдаад таарна. Эхнэр минь улам л хөндий болсон. Халаасны мөнгө ч улам багассаар.
Кэнжи: Сэтгэлийг чинь ойлгож байна. Эр хүн байх ч хэцүү шүү. Гэр бүлээ авч явах үүргийг үүрч явдаг.
Тачибана: Кэнжи сэнпай.
Кэнжи: Икэтани ч атаархмаар гоё юм аа. Одоо ч ганц бие. Амьдралаа зугаатай өнгөрөөж чадна.
Тачибана: Үнэн шүү. Эрх чөлөөтэй байх эрх эдэлж байгаа ганц хүн ахлах та л байна.
Икэтани: Наадхаа ярихгүй гэж тохирсон бус уу? Хүссэндээ ганцаараа байгаа биш дээ.
Кэнжи: Икэтани, чиний үсний халзрал бүр нэмэгдчихэж.
Икэтани: Дуугүй бай. Үүнийг ярихгүй гэж тохироо биз дээ?
Аав: Рэн яасан бэ?
Ээж: Улирлын шалгалт ойртсон болохоор найзуудтайгаа номын сан руу явсан.
Аав: Тэр мартчихсан юм биш биз? Өнөөдөр... өнөө өдөр шүү дээ.
Ээж: Юу гэж мартах вэ дээ. Инамурагасаки өртөөн дээр уулзахаар болсон.
Аав: Тийм үү? Тэгвэл сайн хэрэг.
Ээж: Чи л байж ядаад байна. Үд ч болоогүй байхад.
Рэн: Муугүй шүү. Өөрийн нэрээс илүү дээр боллоо.
Вакана: Хүлээлгэчихлээ.
Рэн: Сайн уу?
Вакана: Өнөө Камакурагийн хайгуул чинь үргэлжилж байгаа юу?
Рэн: Үргэлжилж байгаа.
Вакана: Бодсон юм л даа. Олон нийтийн сүлжээн дээр оруулаад бусдын тусламжийг авбал хурдан биш үү? Байршлыг нь дороо олж өгнө дөө. Камакурагийн фенүүд олон шүү дээ.
Рэн: Хмм... тэгмээргүй л байна. Тэр зурагт Канатагийн аав, ээж орсон шүү дээ. Юу гэмээр юм. Канатагийн хувьд сэтгэлийнх нь гүнд байдаг нандин газар нь. Танихгүй олон хүмүүст зургийг нь тараана гэхээр онцгүй. Надад ч гэсэн таалагдахгүй.
Вакана: Тийм бий. Тэр ч тийм дээ. Хөөе, нэгэнт энд ирсэн юм чинь Комачи-доригоор ороод гарахгүй юм уу?
Рэн: Каната бол байхгүй ээ. Гэр бүлээрээ оройн зоог барих юм.
Вакана: Айн? Каната ч бас хамт уу?
Рэн: Мэдээж шүү дээ. Каната манай гэр бүл юм чинь.
Вакана: Гоё юм аа. Би ч бас очиж болохгүй юу?
Рэн: Үгүй ээ. Яаж болдог юм.
Ээж: Үнэхээр зүгээр юм уу, Кана? Тэр ресторан жаахан үнэтэй шүү дээ. Нөхрөөр талыг нь төлүүлчих.
Аав: Хөөе.
Каната: Үгүй ээ. Тэгвэл утга нь алдагдана. Цагийн ажлын цалингаа авсан учраас санаа зоволтгүй ээ.
Аав: Сэтгэл хөдөлгөчихлөө. Уралдаанаас хожсон мөнгөөр биш хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө зоогт урина гэдэг.
Ээж: Тийм шүү.
Рэн: Ээж, уур амьсгал эвдээд. Каната дайлж байхад даа. Илүү баяртай бай л даа.
Ээж: Тийм дээ. Сэтгэл дүүрээд хоол идэж чадах нь уу? Гоё байна шүү. Энэ дарс бүр гоё байна.
Рэн: Ээж хэтэрхий их дарс уучих юм даа. Ингэж хөөрөөд байхдаа яадаг байна?
Эм 1: Дөрвүүлээ зочлон ирэх чинь ховор хэрэг шүү, Сайонжи.
Ээж: Харин тийм ээ. Нөхрийн маань нууц хүүхэд ил болоод.
Эм 1: Яана аа.
Ээж: Манай гэр бүлийн ууган хүүхэд. Их царайлаг байгаа биз?
Аав: Болиоч дээ. Жинхэнээсээ итгэчихвэл яах юм?
Ээж: Яадаг юм? Хэн ч жинхэнээсээ хүлээж авахгүй.
Рэн: Би эндхийн пастад дуртай. Чинийх ямар байна?
Каната: Их амттай юм.
Рэн: Ашгүй дээ.
Каната: Лондонд идэж байсан Итали ресторанаас илүү надад энэ рестораных хамаагүй амттай санагдлаа.
Ээж: Хоол, дарс нь ч үгээр илэрхийлэхийн аргагүй.
Рэн: Ээж, хэтрүүлээд байгаа юм биш үү? Сайхан хооллолоо.
Эм 1: Дараа дахин үйлчлүүлээрэй.
Ээж: Өнөө оройн зоог тасархай байлаа. Ийм гоё хугацааг ойрд өнгөрөөсөнгүй. Далайн салхи гоё байна шүү.
Рэн: Уучлаарай, Каната. Ээж үнэтэй дарс захиалчихсан уу?
Каната: Санаа зоволтгүй ээ. Маюүко мамад таалагдсанд нь үнэхээр баярлаж байна.
Ээж: Сайхан сэтгэлтэй шүү, Кана.
Рэн: Хөөе, болиоч ээ! Ичмээр юм.
Аав: Каната. Өнөөдөр нэрэлхэлгүй дайлсан ч гэлээ чи манай гэр бүлийн гишүүн. Манайд хүссэнээрээ удаан байж болно шүү. 19 гэдэг нас Японд хүүхдэдээ ордог. Хааяадаа илүү дураараа байгаасай гэж хүсэх юм. Маюүко бид хоёр тэгвэл бүр баярлана. Энэ тал дээр Рэнээс илүү суралцвал зүгээр.
Рэн: Юу гэсэн үг вэ? Хэлж байгаа үг чинь тийм ч гэлээ та түүнтэй ёсорхуу ярихаа болиоч. Тийм ээ, ээж?
Ээж: Тийм шүү.
Аав: Энд тэрийг яриад яах вэ.
Каната: Баярлалаа. Сайонжи... Аав.
Ээж: Галт тэрэг ирлээ.
Аав: Бүгд бушуулаарай.
Каната: Рэн, баярлалаа. Ресторанаа зөв сонгожээ. Чиний ачаар миний төлөвлөгөө амжилттай боллоо.
Рэн: Чи талархал илэрхийлэх нь хачин биш үү? Бүгдийг нь баярлуулсан нь чи шүү дээ.
Эр 1: Дараагийн 22-р эргэлтэд Пенинсула нээгдсэн нь.
Back to episodes Go home