Тайлбарлагч: Ойртсоор байна. 2 дугаарт Акаба элдэн хөөсөөр. Одоо 1.96 секундийн зайтай боллоо.
Эр 1: Бүү бууж өгөөрэй, 86!
Эр 2: Бахархлаа харуул!
Тайлбарлагч: Гайхамшигт сүүлийн тойрог! MFG-н түүхэн дэх хамгийн догдлуулам мөч одоо болж байна. Экидэн шулуун замд 6-р байрын төлөөх тулаан явагдаж байна. 9 дугаарт Айба 5 дугаарт Айбатай ойртсоор. Тэгээд слиптсриймээр урагш довтоллоо.
Сакамото: Намайг бүү бас. Энэ дунд хөдөлгүүртэй, дөрвөн дугуйны хөтлөгчтэй шүү. Дээд хурдаараа чиний муу Ниссанд ялагдахгүй. Хэрхэн эргүүлэхийг нь хар.
Тайлбарлагч: 5 нь тал машины зайтай урд байна. 9 ч мөн мөчөөгөө өгөхгүй нь. Хоёул нэг сөөм ч ухрахгүй нь. Тоормослох цэг ойртож байна. Хоёр машин зэрэг огцом эргэлээ. Гадагш дрифтэлж буй 9 дугаарт үл ялиг хурдан байна. Аюултай!
Сакамото: Чиний энэ зан л хамгийн дургүй хүргээд байдаг юм. Нэг тэмцсэн бол үхэл, сэхэхийн төлөө амь хайрлахгүй дайрдаг. Айхаа мэддэггүй тэнэг амьтантай өрсөлдвөл яаж уралдах болж байна?
Тайлбарлагч: Хурдны нарийхан 1-р замаар хоёр машин зэрэгцэн давхиж байна. Догдлуулсан энэ тулааны үр дүн ямар байх бол? Камерын дүрс өөрчлөгдөж байна. Хамгийн хүлээлттэй 3-р байрын тулаан. 2 дугаарт машин 86-н яг ард нь иржээ.
Икэда: Гэхдээ урд нь гарах тийм амаргүй. 86-н огцом эргэхдээ хурдан.
Акаба: Чи ч үнэхээр сайн юм аа. Мэдээжийн хаах үйлдэл хийгээгүй ч дайраад орох зай олгохгүй нь. Уралдааны арвин туршлага хуримтлуулжээ дээ. Огцом эргэлтээр ялагчийг шийдмээргүй байна.
Тайлбарлагч: Дүрс тэргүүн байрын төлөөх 12 болон 4-р машины тулаан руу шилжлээ.
Коки: Ердөө ганц алхмын өмнө хүртэл шахаанд оруулж байхад. Энэ чинь л уралдаан. Өчүүхэн харагдавч 1 болон 2-р байрын зөрөөг харьцуулахын аргагүй. Цөхөрмөөр юм. MFG-д оролцоод 3 жил болсон ч өнөөдөр анх удаа уйлмаар хэмжээний цөхөрч байна.
Тайлбарлагч: Эцсийн булангаар тойрох гэж байна. Хаконэ гарц дээрх барианы зураас руу! Сүүлийн тойргийн 1-р зураасаар шулуун давхиж байна. Харин одоо... Барианы шугам! Аваргаар Михайл Беккенбаур! Нээлтийн уралдааны араас дараалан түрүүллээ. Сэтэршгүй цайзыг аажмаар барьсаар. Гайхалтай! Гайхалтай уралдааныг Михайл Беккенбаур үзүүлж чадлаа!
Эр 1: Бушуу 3-р байрын уралдааныг үзүүлээч ээ!
Эр 2: Тэр юу болсон бол гээд суухын аргагүй санаа зовж байхад!
Акаба: Хагас дутуу хатсан зам дээр хамгийн хэцүү. Дугуй зууралдана гээд бодвол гэнэт гулгачхаж ч мэднэ. Эндээс цааших Хаконэгийн шинэ замын гүүрэн гарцын доогуур л довтолно доо. Зэрэгцээд явж л чадвал тэндээс цааш сүүлийн булан бий. Яаж ч чадахгүй байх байлгүй.
Тайлбарлагч: Барианд хүрэхэд жаахан үлдлээ. 3-р байрын ширүүн тулаан! Тоормосоор урд нь гарах гэж байгаа ч 86-н огцом эргэлт дэндүү хурдан байна.
Акаба: Тэгвэл шугамаа сольчихъё л доо. Сүүлийн булангийн гарц дээр үзэлцчихье!
Тайлбарлагч: Сүүлийн буланд 86 тоормослохгүйгээр давхиж байна! Зөөлөн тоормосоор гадна шугамаар 2 дугаарт машин булан руу орлоо.
Акаба: Хөндлөнгийн G хүч нь үлдвэл би ялагдана. Аль болох хурдан хөндлөнгийн G хүчийг хороох нь цорын ганц найдвар.
Тайлбарлагч: Хоёул шугамаа солилоо. Сүүлийн өгсүүр лүү хурдаараа өрсөлдөж байна. 2 дугаарт машин аажмаар зэрэгцсээр. Эрээн тугийг даллалаа! Машины хагасын урттай 2 дугаарт Акаба тэргүүллээ.
Эм 1: Арай ч дээ. Урам хугармаар юм.
Тайлбарлагч: Ямар савлуулмаар үр дүн байв аа. 75.9 км туулж дуусгасан 2 машины зай ердөө 50 орчим см байлаа. Акаба Кайто гайхалтайгаар гүйцлээ. Катагири Канатагийн зугталт ч гайхалтай байлаа. 1-р байрын төлөөх тулааныг сарниулав уу гэлтэй хоёр жолооч ширүүн нохой зодоонд оролцлоо. Магтахаас өөр үг олдохгүй нь. Ингээд сонирхол татсан 6-р байрын тулааныг үзье. Дөрвөн булангаар зэрэгцэн явсны дараа 5 дугаарт Сакамото ялагдлаа зөвшөөрсөн бололтой.
Сакамото: Би энэ машинаар энэ улирлыг дуусгах ёстой. Энд яаж эвдэлж болох билээ дээ. Дараахаа боддоггүй чамаас ондоо. Айсан юм биш шүү. Стратегийн ухралт гэж ойлгоорой.
Айба: Айжээ дээ.
Тайлбарлагч: 13 дугаарт Маэзоно 5-р байранд ганцаар орлоо. Ар араасаа ирцгээж байна. 9 дугаарт Айба. 5 дугаарт Сакамото. Ганцаар яваа 8 дугаарт Тэйлор 8-р байранд. Тэгээд 3 машины тулаанаас ялагч нь 18 дугаарт Китахара, 7 дугаарт Отани, 6 дугаарт Янагида. Тэдний хойноос 16 дугаарт Яшио, 1 дугаарт Ишигами 13-р байранд. Хамгийн сүүлд нь 23 дугаарт Кёогоку. Бороон болсон Ашиноко GT-д чөтгөр нуугдах үхлийн бүсэд 14 машин онц сайн уралдацгаалаа. 2-р уралдааны дараа онооны байр гарчээ. 1-р байранд Михайл Беккенбаур. 2-р байранд Акаба Кайто. 3-р байранд Сакамото Юүдай. 4-р байранд Айба Шүн. 5-р байранд Катагири Каната. 6-р байранд Ишигами Фүүжин. 7-р байранд Отани Юүсүкэ.
Эм 1: Дууслаа шүү.
Эм 2: Одоо шагнал гардуулах ёслол.
Эм 1: Сүүлийн хэсэг их ширүүхэн болсон уу?
Эм 2: Хөтлөгч Каната ах зогсолтгүй ярьж байсан.
Рэн: Миний бүх ажил дууслаа. Гэдэс өлсчихлөө.
Хөтлөгч: Кёоко, Долоо. Сонгогдсон байна.
Кёоко: За.
Рэн: Би юу?
Хөтлөгч: Хамгийн муу нөхцөлд амжилттайгаар өрсөлдсөн хоёр жолоочдоо халуухан алга ташъя. Ингээд сахиусан тэнгэрүүдээс азын үнсэлт бэлэглэнэ үү.
Рэн: Яах вэ? Үгүй ээ. Яагаад би гэж? Би юу? Ямар нэг эндүүрэл гараагүй биз?
Хөтлөгч: 2-р байрын Саватари өөрийг чинь сонгосон. 3-р байрын Акаба Кёоког сонгосон. Бэлдээрэй.
Айба: Өршөөхгүй. Саватариг дээ. Миний Долоог хараандаа авна гэнэ ээ.
Огата: 4-р байрын шагнал 25 сая иен. Тал нь 12.5 сая иен. Их шүү дээ.
Эм 1: Катагири. Мундаг уралдсан шүү. Баяр хүргэе.
Каната: Баярлалаа.
Эм 1: Миний хаяг байгаа юм. Хөнгөмсөг охин гэж бүү бодоорой. Харилцах хаягаа чамд л өгч байгаа юм. Мессеж бичээрэй.
Огата: Алдартай юм аа, Каната. Атаархчихлаа.
Каната: Баларсан юм. Яаж зохицуулахаа мэдэхгүй л байна.
Эм 2: Тэр муу одоо юу вэ? Сахиусан тэнгэр юм байж миний Каната руу хандарч л байдаг. Яах санаатай байна?
Коки: Уралдаан дууссаны дараа яагаад ийм тайван бус байна аа. Бушуухан Санатай уулзах юм сан.
Айба: Саватари, хүрээд ир. Чамтай ярих юм байна.
Коки: Яасан бэ, сэнпай? Байдгаасаа аймаар харцтай байх чинь.
Айба: Чамтай тохиролцмоор байна. Чи найз охинтой биз? Долоо дугаарт сахиусан тэнгэрт бүү санаарх.
Коки: Айн? Арай сэнпай та тэр охинд сэтгэл татагдаа юу?
Айба: Тийм ээ. Сэтгэл татагдаад- Айн? Хэцүү Япон үг хэрэглэхээ боль. Ямар ч байсан би Долоод ухаангүй дурласан.
Коки: Аргагүй л нүдтэй байна шүү. Энэ жилийн найман охиноос түүнийг хамгийн тасархай нь гэж бодож байна.
Айба: Тийм байгаа биз? Бүү санаархаарай. Эр хүмүүсийн хоорондох амлалт шүү. Гэхдээ бодоод байсан чи лоликон шүү дээ. Тиймээс санаа зоволтгүй байж.
Коки: Сэнпай, гоё зүйл хэлж өгье. Тэр таны бодсоноос хамаагүй залуухан шүү.
Айба: Юу?
Коки: Аягүй бол 17 юм уу 18-тай л байх.
Айба: Худлаа байлгүй. Яаж мэдсэн юм?
Коки: Ойроос ажиглаад төрсөн зөн совин. Зөвхөн арьсны уян налархай, биеийн хэлбэрээр мэднэ. Духаа харуулж, зузаан нүүр будалтаар том хүн шиг харагдах гэж оролдлоо ч миний төрөлхийн мэдрэхүйг хуурч чадахгүй. Шагнал гардуулах үеэр үнсэхдээ чих нь хүртэл улайгаад, чичирч байсан. Өнөө цагт ховорхон олдох сахиусан тэнгэр байна лээ. Амжилт хүсье, сэнпай.
Айба: Худлаа байлгүй. Хэн үүнд итгэх юм?
Огата: Ядарсан байлгүй, Каната. Харих замд би жолоодъё.
Каната: Баярлалаа. Гэхдээ тэгтлээ ядраагүй байна.
Айба: Сайн уу, хоёр оо. Байнга очдог газраа мах шарж тэмдэглэе. Заавал ирээрэй, Каната. Би даая. Огата ч гэсэн.
Огата: Шүн гэж энэ тал нь мундаг шүү. Өнөөдрийн уралдаанд чи илүү байр эзэлсэн атал. Уужим сэтгэлтэй гэх үү. Уралдааны дууссаны дараа чи түүний хувьд хөөрхөн дүү нь.
Каната: Айба сэнпай үнэхээр сэтгэл татам, сайн залуу. Долоо дугаарт сахиусан тэнгэр нэг өдөр гарцаагүй Айба сэнпайн сайн талыг олж харна биз ээ.
Огата: Тэр ч юу л бол. Сайн залуу ч гэсэн эмэгтэйчүүд татагддаггүй юм.
Каната: Огата ах архи ууна биз дээ? Тэгвэл би жолоодъё.
Огата: Үгүй ээ. Өнөөдөр уух хүсэлгүй байна. Түлхүүр өгчих.
Каната: Болох юм уу?
Кэйсүкэ: Сайн уу? Ярилгүй удаж. Завгүй л байгаа байлгүй дээ. Тийм биш ээ. Би тан шиг завгүй биш ээ. Залгасан шалтгаан нь энэ. Дараагийн уралдаанаас оруулмаар байна. Фүмихиро мэдэхгүй биз? Та хэдэн үг хэлчих. За, найдлаа шүү. Обон наадмаар Такасаки руу харина. Аавын булшийг эргэнэ. Тэр үед хамт хоол идье. Болсон.
Кэнта: Сая Рёосүкэтэй ярьсан уу? Та сая уралдаанд хүн оролцуулна гэж ярьсан уу? Арай...
Кэйсүкэ: Тийм ээ. Ах хэдийн зөвшөөрсөн. Дараагийн Маназүрүгаас оролцуулна. Моробоши Сэнагийн MFG-н анхны уралдаан.
Кэнта: Янзтай. Эцэст нь уралдах нь ээ. Мацумототой би холбогдъё. Гүнма ч бөөн шуугиан болно доо. Гэхдээ яагаад ингэж удаан хүлээлгэв?
Кэйсүкэ: Энгийндээ бол шударга бус биз дээ? Миний бэлтгэсэн уралдагч учраас. Замын хамгийн хурдан бүх онолыг эзэмшсэн, зууралт жингийн харьцааны механизмыг ч тэр. Би ч гэсэн ерөнхийд нь мэднэ. Ах эртнээс л өөрийн хүмүүстээ хатуу байсан. Тасралтгүй харж ирсэн чи мэднэ дээ.
Кэнта: Нээрэн л Рёосүкэ танд хатуу ханддаг. Гэхдээ тийм бол Фүживарагийн шавь оролцож байгааг юу гэх юм? Тэр ч бас замын хамгийн хурдан бүх онолд сонгогдсон хүүхэд юм биш үү? Энэ ч бас шударга бус.
Кэйсүкэ: Фүживара тасралтгүй Англид үлдээд MFG-н босголтод оролцоогүй. Ямар ч байсан MFG тодорхой түвшинд хүрэхээс өмнө миний сургасан уралдагчийг оролцуулахгүй гэж тодорхой хэлсэн. Ахын тавьсан болзол нь урьдчилсан шатанд ядаж 2 уралдагчид миний демо хугацааг эвдэх байсан.
Кэнта: Тийм бий.
Кэйсүкэ: Тийм л учиртай. Хүлээс тайлагдсан. Арай ч дөрвөн жил хүлээнэ гэж санасангүй. Бурхны 15 гэж нэрлэгддэг ч сүйдтэй юм алга. Аль нь ч ахиц гаргахгүй юм.
Рэн: Ажисай хэдийн цэцэглэжээ. Зун ойртож байгаа юм шиг санагдахад зүрх догдолдог нь ямар учиртай юм бол? Ямар нэг зүйлд яараад байгаа юм шиг тайвширч чадахгүй юм. Гүйгээд явчихмаар тийм нэг мэдрэмж. Бидний ДНХ-д эрт дээр үеэс зуныг онцгой улирал гэж үздэг онцлог байдаг байж магадгүй. Би одоо нэрэндээ "зун" орсон ханзтай хүүд дурласан. Удахгүй Шонаны зун ирнэ. Миний амьдралын хамгийн халуухан, онцгой зун.
Вакана: Өглөөний мэнд, Рэн.
Рэн: Өглөөний мэнд.
Вакана: Бороо ч асгаж байна шүү.
Рэн: Борооны улирал болохоор тэр.
Вакана: Каната ч ханхүү шиг юм байна лээ.
Рэн: Тийм үү?
Вакана: Гадаад төрх, биеэ авч яваа нь шал ондоо. Боловсон ярихыг нь яана. Бүгд Камакурагийн ханхүү гэдэг.
Рэн: Тийм үү? Ажлаа хийх үеийн Канатаг л мэддэг болохоор тэгж бодох байх. Үс, хувцсаа толигор авч явдаг болохоор. Гэрт байх үедээ шал ондоо. Үсээ угаасныхаа дараа самнадаг ч үгүй. Дээгүүрээ нүцгэн алхаж явдаг. Хувцаслалт нь гайхмаар энгийн. Гэхдээ гоё биетэй учраас юу ч өмссөн зохидог. Гэхдээ тэрийг хэлэхгүй ээ.
Вакана: Хаа нэгтээ замын хажууд хаягдсан царайлаг залуу байхгүй юм байх даа?
Рэн: Гөлөг тэжээх гэж байгаа биш дээ. Вакана хайр дурлалын арвин туршлагатай.
Вакана: Зун болох нь ээ.
Рэн: Миний мэдэхийн
Вакана: Найз залуутай болох юм сан.
Рэн: дунд сургуулиасаа 6 залуутай үерхсэн.
Вакана: Супер царайлаг найз залуутай болох юм сан. Канатаг надад өгөөч.
Рэн: Даанч удаан үргэлжилдэггүй.
Рэн давхар: Яаж дээ, ямар миний өмч биш.
Рэн : Харин би ганц ч удаа найз залуутай болж байгаагүй. Найз залуутай болбол ямар байхыг төсөөлж ч чаддаггүй. Ахлах сургуулийн 2-р ангид орсон болохоор энэ нь муу ч байж мэднэ. Гэхдээ би бол би шүү дээ.
Эм 1: Кассан дээр байсан залууг харсан уу?
Эм 2: Царайлаг юм аа.
Эм 1: Загвар өмсөгч юм байх даа?
Эр 1: Катагири. Цаг болчихлоо. Өнөөдөртөө харьж болно оо.
Каната: За.
Эр 1: Сайн ажиллалаа.
Каната: Баярлалаа. Ажил дууссаны дараах Японы талархлын үгсэд их дуртай.
Огата: За. Энэ хүртэлх 2 уралдааны үр дүнгээс үзэхэд тасралтгүй бодсон төлөвлөгөөгөө би эхлээд хэлье. 86-д турбог өөрчлөх төлөвлөгөө байгаа ч гэсэн өөр машин руу шилжих гэсэн бас нэг сонголт байгаа гэж бодлоо. Тоёотад СУПРА байгаа шүү дээ. СУПРА-н дамжуулах систем маш сайн. Окуяма ахаар хөлийг нь тохируулчихвал хүчин чадлын багтаамж мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Юу гэж бодож байна, Каната? Тоохгүй байна уу даа?
Каната: Надад тийм ч тааламжтай санагдсангүй.
Огата: Яагаад?
Каната: Үүний өмнө Окуяма ахаас асуух зүйл байна. 86-д турбо тавивал хэр их морины хүчин чадал нэмэгдэх вэ?
Эр 1: Турбо юм чинь. Хүсвэл 400 эсвэл 500 морины хүчин чадал гаргана. Гэхдээ миний бодсон нь 300 орчим морины хүчин чадал.
Каната: 300? Ухаалаг!
Огата: GR СУПРА!
Эр 1: Арай хэдийн худалдаад авчихсан юм биш биз, Огата.
Огата: Мэдээж үгүй. Харж ч байгаагүй машин байна. Зочин уу?
Эр 2: Гэнэт ирсэнд уучлаарай. Би Дрийм төслийн Моробоши Сэна байна.
Эр 1: Дрийм төсөл? Такахаши Кэйсүкэгийн үү?
Эр 2: Катагири Канататай уулзахаар ирлээ. Байна уу?
Огата: Каната?
Каната: Хэн юм бол?
Эр 1: Дараагийн 21-р эргэлтэд Өрсөлдөгч.
Back to episodes Go home