Doraemon 49-52

Дорэмон_EP49-51

ДОРЭМОН Episode 049_58A

 

"Бакадан цаг"

 

Шизука:   Юу?! Чи Токиогийн шинжлэх ухааны музейд очоо юу?

Дэкисуги:        Тийм ээ.

Шизука:   Би  ч гэсэн зуны амралтаараа үзэх гэж байгаа.  Чамд таалагдсан уу?

Нобита:    Хүн ихтэй байдаг байлгүй.

Дэкисуги:        Тийм биш ээ.

Дэкисуги:        Нээлтийн онцгой өдөр байсан юм. Тийм болохоор олон хүн байгаагүй.

Шизука:   Тэгвэл чи олон юм үзсэн үү?

Дэкисуги:        Тийм ээ. Ирээдүйн машинууд, сансрын аялалын симуляци гээд л. Бас бодит хэмжээтэй үлэг гүрвэл гээд л...

Шизука:   Чамд юу хамгийн их таалагдсан бэ?

Дэкисуги:        Надад бүгдээрээ таалагдсан. Гэхдээ 3ди зурагнууд гоё байсан.

Нобита:    Зурагнууд гоё байсан.  Ха ха...

Дэкисуги:        Яг л жинхэнэ юм шиг санагдсан. Яг л нүдний маань өмнө гараад ирэх шиг. Ямартай ч том дэлгэц нь гайхалтай байсан.

Нобита:    Надад том дэлгэцнээс илүү зайрмаг таалагддаг. Тоглосон юм аа. Ха ха ха.

Шизука:   Дэсукигийн яриаг битгий байн байн таслаад бай л даа. Тэгээд?

Дэкисуги:        Камер завин дээр байгаа хүү рүү ойртоход... Хүүгийн гаран дээр суусан шумуул цусыг нь сорж байгааг харж болно.

Шизука:   Хм...

Нобита:    Хн... Юу вэ? Би бол тэнэг. Дэкисуги шиг ухаантай биш.  Би-би ирлээ.

Ээж:          Тавтай морил. Нобита.

Нобита:    Аа!

Ээж:          Чамд хэлэх юм байна. Цүнхээ тавьчихаад буугаад ир.

Нобита:    З-за.

Дорэмон: Тавтай морил!

Нобита:    Ээж яагаад уурлачихсан юм бол? Намайг даалгавраа хйиж дуусгаагүй болохоор уу? Үгүй ээ, хүлээгээрэй. Эсвэл шалгалтан дээр муу авсанаа хэлээгүй болохоор уу? Эсвэл...  Хичээл дээр унтаад хонгилд зогсож шийтгүүлснийг мэдчихэв үү? Яагаад?

Дорэмон: Ээж багштай чинь уулзсан гэсэн.

Нобита:    Нээрэн үү?!  Тэгвэл бүгдийг нь мэдчихсэн гэсэн үг. Намайг ч хоёр цаг загнах байх даа.

Дорэмон: Хөөх.

Нобита:    Хөөе, энийг таван минут болгож болох уу?

Дорэмон: Хувиа бодсон...

Ээж:          Нобита... Хурдан хүрээд ир.

Нобита:    З-за.

 

Ээж:          Хаалгаа хаагаад суу.

Нобита:    З-за. Ээж ээ. Та ууртай харагдаж байна. Жаргалтай бай л даа.

                  Инээмсэглэ.

Ээж:          Багш чинь надад өнөөдөр бүгдийг нь хэлсэн. Ичмээр юм. Нобита, чи...

Crow:        [Тэнэг]

Дорэмон: Тийшээ орсоноосоо хойш гучин минут загнууллаа. Бакадан цаг.

Ээж:          Ингэхэд чи өөрийгөө шүүмжлэх гэж юу байдгийг мэдэх үү?!  Юу гэдгийг нь мэдэхгүй байлаа  ч гэсэн... Чи ханз үсгээр бичиж чадна биз дээ? Бичээдэх...

Дорэмон: За, гурван минут тавьчихъя.

Ээж:          Ханз үсгээр сарнай ч гэж бичиж чадахгүй. Сайн сонс, өдөр болгон ханз үсгээр цээж бичиг бичнэ шүү. Бас гэрийн даалгавар... Ном уншиж... Беро беро...

Нобита:    Ээж ээ... Ий...

Ээж:          [Дуулна]

Нобита:    Ээж ээ, та хөгжилтэй байлаа!

Ээж:          Яриагаа дараа үргэлжлүүлье.

Дорэмон: Харав уу, жаахан ч гэсэн богиносгочихлоо.

Нобита:    Аан?! Чиний төхөөрөмж байсан юм уу?! Баярлалаа! Баярлалаа! Гэхдээ чи ямар төхөөрөмж ашигласан юм?

Дорэмон: Би харуулъя.  Бакадан цаг.

Нобита:    Бакадан?

Дорэмон: Энийг дэлбэрэхээр хэн ч байсан галзуу юм шиг аашилж эхэлдэг.

Нобита:    Тэгээд л ээж тийм хачин зүйл хийсэн байх нь ээ.

Дорэмон: Тийм ээ.

Нобита:    Аа! Наадахаа надад өгч болох уу?

Дорэмон: Хн

Нобита:    Тэг л дээ.

Дорэмон: Гэхдээ буруу хүнд ашиглаж болохгүй шүү.

Нобита:    Тэгэхгүй ээ.

Дэкисуги:        Би цагийг үнэхээр сайхан өнгөрүүлсэн. Дараа цуг явж болох юм.

Нобита:    Шизукагийн өмнө Дэкисугийг галзуу юм шиг болгоно оо.

ЖаиАн:    Тэгэхээр чи миний дууг сонсож байгаа анхны хүн шүү, Сунео. Чи баярлах хэрэгтэй.

Сунео:      Би баярласандаа уйлах нь ээ.

ЖаиАн:    Тэгвэл хоосон талбай руу явцагаая. Ийшээ.

Нобита:    Туршаад үзье.

ЖаиАн:    Тавтай морил, Сунео. Миний шинэ дууны тусгай үзүүлбэрт уригдаж ирээд ямар санагдаж байна? Талархаж байна уу?

Сунео:      Маш маш их талархаж байна.  

ЖаиАн:    Миний шинэ дуу сэтгэлд хүрсэн сайхан дуу. За, эхэлье. Сайн сонсоорой.  Нэг хоёр... Нэг хоёр гурвын дөрөв... Хэн нэг нь... Надад алчуур өгөөч...  Энэ инээдтэй дуу биш.

Сунео:      Аан?

ЖаиАн:    Сунео, чи миний дууг шоолоод байсан уу? Чамайг уучлахгүй дээ.

Сунео:      Уучлаарай!  Ээж ээ!

Нобита:    Дараагийнх нь Дэкисуги. Дэкисуги.

Дэкисуги:        Сайн уу, Нобита.

Дэкисуги:        Тавтай морил. Юу болоо вэ? 

Нобита:    Шизукагийнд очвол ямар вэ? Би дахиад жаахан сонсох гэсэн юм.

Дэкисуги:        Аан. Тэгье. Явцагаая. Ээж ээ, би Шизукагийнх руу явлаа.

Ээж:          Заа.

Дэкисуги:    Аан?!

Нобита:    Тэр нөгөө... Явцагаая... явъя, явъя. Шизука биднийг хүлээж байгаа. Хурдлахгүй бол дэлбэрэх нь ээ.

Дэкисуги:        Юу? Дэлбэрнэ гэсэн үү?

Нобита:    Юу биш ээ, Юу ч биш... Уучлаарай.

Дэкисуги:    Зүгээр ээ.Чи түрүүлээд явж бай, би араас чинь очъё.

Нобита:    Юу? Нөгөө... цаг... бага байна... Цамцаа яасан?

Дэкисуги:    Хүлээсэнд баярлалаа. Би ээжлээ өгчихлөө.

Нобита:    Юу?  Манай ээж байна. Юу болсон юм болоо?

Нобита:    Санаа зоволтгүй. Орохгүй байсан нь дээр.

Шизука:   Очилоо!

Нобита:    Энэ сүүлчийнх нь. Энэ удаа заавал хийх хэрэгтэй.

Дэкисуги:        Өө?!

Шизука:   Өө? Сайн уу, Дэкисуги. Нобита.

Нобита:    Шизука, тоглоцгооё.

Дэкисуги:        Шизука, чи завтай юу?

Шизука:   Сайхан сонсогдож байна. Наашаа ор л доо.

Дэкисуги:        Баярлалаа.

Шизука:   Нобита, нааш ир.

Нобита:    За, очилоо.

Дэкисуги:        Хүмүүс нүүрэндээ нүдтэй болохоор юмсыг 3ди хэлбэрээр хардаг гэж байсан.  

Шизука:   Хөөх.

Дэкисуги:        Гэхдээ морь, буга хоёрын нүд толгойнх нь хоёр талд байдаг болохоор тэгж харж чаддаггүй гэсэн.

Шизука:   Тийм шүү.

Нобита:    Болоогүй юу? Цагийг нь жаахан урт тохируулна аа.

Шизука:   Нобита.

Нобита:    Яасан?!

Шизука:   Юу болоо вэ? Их дуугүй байх  чинь.

Нобита:    Би сонсоод л. Сонсонгоо суралцаж байна.

Шизука:   Тэгвэл нохой, муурных ямар вэ?

Дэкисуги:        Махчин ургамал нь...

Нобита:    Цаг болж байна...

Нобита:    Дэкисуги Шизукагийн өмнө галзуу юм шиг аашилж...

Шизука:   Би мэднэ.

Нобита:    Юу?

Шизука:   Надад Дэкисугигийн сонирхлыг татах ном байгаа.

Дэкисуги:        Шизука. Ямар ном юм?

Шизука:   Энэ байна. Энэ хуудсыг унш даа.

Дэкисуги:        Надаа өгч бай.

Шизука:   Хөөх

Дэкисуги:        Аан?  Яасан?

Шизука:   Дэкисуги, энэ нуруунд чинь наалдчихсан байна.

Дэкисуги:        Би анзаараагүй юм байна.

Шизука:   Энэ юу вэ?

Нобита:    Хөөх! Үгүй ээ!!

Дорэмон: Нобита юу хйиж байгаа бол? Буруу зүйл хийгээгүй л гэж найдахаас.

Шизука:   Тэр галзуурчихаж.

Төгсөв.

***********************

ДОРЭМОН Episode 049_58B

 

"Зөгнөлт өдрийн тэмдэглэл"

 

Нобита:    7-р сарын 20. Гэр бүлээрээ далайн эрэг рүү явяв.  7-р сарын 21. Би амьтны хүрээлэн рүү явлаа. 7-р сарын 22. Хүүхдийн паркад очиж тоглолоо.  7-р сарын 23. Ёслолын буудлага үзэхээр явав. 7-р сарын 24. Усан паркт очиж үзэв. 7-р сарын 25. Музей үзэхээр явав. Үнэхээр хөгжилтэй байсан.

Аав:          Хөөх, ядарч байна шүү. 

Сунео:      Нобита, чи хаашаа яваа вэ?

Нобита:    Бид нар ууланд хоносон. Атаархаж байна уу?

Сунео:      Маргааш би далайн эрэг рүү гурав хоногоор явна.

Нобита:    Энийг хэлж байгаад уучлаарай. Гэхдээ маргаашнаас гурав хоног бороо орно гэсэн.

Сунео:      Чи яаж мэдэж байгаа юм?

Нобита:    Аль эрт шийдчихсэн байсан юм.

Дорэмон: Бидэнд бороо хэрэгтэй шүү.

Аав:          Ингэж нэг гэртээ ирэх гэж. Далайн эрэг, уул руу ингэж байнга яваад байвал хэцүү л юм байна.

Ээж:          Юу л болоод байна даа.

Аав:          Яагаад ч юм явчихаад байх юм.

Нобита:    Аав аа! Эээж ээ!! Маргааш явж кино үзэцгээе.

Ээж:          Үгүй ээ!

Аав:          Би дахиад хаашаа ч явахгүй.

Нобита:    Заавал явна аа. Учир нь аль хэдийн шийдчихсэн хэрэг.

Аав ээж:   Юу? Байна уу, Нобигийнх байна. Өө, сайн уу Тамао. Аан? Киноны тасалбар авчихсан... Гэнэтийн ажил гараад үзэж чадахгүй болохоор тасалбараа надад өгч байгаа юм уу. Баярлалаа. Тэгвэл хэзээнийх юм?  Маргааш уу?

Нобита:    Энх тайван...

Дорэмон: Арай л хэтрээд байгаа юм биш үү?

Нобита:    Чамд ч гэсэн сайхан байгаа биз дээ, Дорэмон?

Дорэмон: Тэр үнэн л дээ, гэхдээ...

Нобита:    Чи надад ийм гайхалтай зүйл өгсөн болохоор ашиглах хэрэгтэй шүү дээ. “Зөгнөлт өдрийн тэмдэглэл”-д ирээдүйн тухай төлөвлөж бичвэл заавал биелдэг.

Дорэмон: Тэгвэл өнөөдөр юу болох вэ?

Нобита:    Би юу бичсэнээ хараадахъя. 7-р сарын 27-ны өдөр уулнаас эргэж ирнэ. Өдөр жаахан унтаж амраад... Яг зөв... Энэ...

Дорэмон: Хөөх. Залхуу гэдэг нь... Унтаад сэрснийхээ дараа хичээлээ хийнэ.

Нобита:    Өө?! Хичээл. Хичээл.

Дорэмон: Яг зөв.

Нобита:    Хичээл хийж яах юм. Жаахан унтдаг хэрэг ээ. Үзэн ядаж байна.  Балруулдаад арилгачих юм чинь. Ингээд. Ингээд. Ингээд... Үгүй ээ, арилахгүй байна. Үгүй ээ, хичээл хиймээргүй байна... Яг одоо болино.  Үнэхээр аймаар өдрийн тэмдэглэл юм аа.  Ямар нэг юм бичих юм бол заавал болдог. Хэрвээ тийм бол болох боломжгүй зүйл биччихвэл... Борооны оронд тэнгэрээс чихэр орно гээд биччихвэл, Тэгэх ямар ч боломжгүй... Өө...  Хөөх, үнэхээр орж байна. Үнэхээр гайхалтай... Гэнэтхэн айчихлаа... Дорэмон. Дорэ...

ТВ хөтлөгч:     Яг одоо тэнгэрээс чихрээр бороо орж байна. Ачааны хэсэг нь задарсан онгоцноос чихэр унасан байна. Дараагийн мэдээ...

Нобита:    Ийм юм болсон байх нь.

Хүүхдүүд:       Хөөх!  Чихэр... Чихэр...

Хүүхэд A: Би ч азтай юм аа.

Хүүхэд B: Тийм ээ!

Сунео:      Тэнгэрийн чихэр... амттай юм аа.

Нобита:    Тийм байгаа биз? Би оруулсан юм.

Сунео:      Нобита! Чи юу яриад байна аа?

Нобита:    Би тэмдэглэлдээ бичсэн болохоор л орж байгаа юм

Сунео:      Худалч! Тийм өдрийн тэмдэглэл байдаггүй юм..

Нобита:    Үнэн юм чинь.

Сунео:      Тэгвэл... би туршаад үзье.

Нобита:    Аа?  Үгүй ээ, үгүй! Муу юм бичиж болохгүй шүү! Арилгаж болдоггүй юм!

Сунео:      Май, буцаагаад авчболно.

Нобита:    Хөөе, чи юу бичсэн юм? Нобита ЖаиАнд зодуулж... Шизука тэрнийг хоолойг шахаж... Дараа нь арсланд идүүлнэ.  А-арслан?

Сунео:      Тэнэг. Японд хэзээ ч тийм зүйл болохгүй.

Нобита:    Чи юу биччихэв ээ?!

Сунео:      Өө!

Нобита:    Аан…?!

ЖаиАн:    Нобита.

Шизука:   Намайг уучлаархай. Чи зүгээр үү?

Нобита:    Би зүгээр ээ, зшгээр.

ТВ хөтлөгч:     Мэдээ эхэлж байна. Амьтны хүрээлэнгээс арслан оргосон хэрэг гарчээ. Дахин хэлье. Арслан оргосон байна. Гадуур гарахгүй байхыг зөвлөж байна.

Шизука:   Намайг уучлаарай. Би гэртээ харилаа.

Нобита:    Харав уу, биелдэг гээд байхад.

Сунео:      Би... Би... Нобита, өнөөдрийг хүртэл хийсэн бүхэнд чинь баярлалаа.

Нобита:    Хөөе, чи хаачих гээ вэ?  Хөөе, Сунео. Дорэмон. Хөөх... Туслаарай!

Дорэмон: Юу?! Дахиад хэл дээ! Би юу ч хийж чадахгүй шүү дээ.

Нобита:    Цуцал! Намайг арсланд идүүлэхийг хүсээ юу? Түрүүнийх шигээ тэмдэглэлийг өөрчилж болохгүй юмуу? Тэгвэл болохгүй юу?

Дорэмон:  Үгүй ээ. Нэгэнт биччихсэн бол яах ч арга байхгүй. Алив өдрийн тэмдэглэлээ надад өгөөдөх.

Нобита:    ЗаБи нэг газар орхичихож.

Дорэмон: Юу?!

Дорэмон: Тэгвэл би яасан ч тусалж чадахгүй юм байна.

Нобита:    Алив л дээ, намайг  бодоод тусалчих л даа.

Дорэмон: Би явж өдрийн тэмдэглэлийг хайлаа. Чи гэртээ байж бай.

Нобита:    За.

Дорэмон: Ямар нэг муу юм болбол энийг ашиглаарай.

Нобита:    Харагдахгүй байна... Энэ хавьд ойрхон байгаа бол уу? Гэхдээ гэрээсээ гарахгүй бол аюулгүй. Би хаалгаа хаасан билүү? Мартчихсан юм шиг байна...

Ээж:          Нобита.    Надад туслаад... Өө...  Хэзээ гараад явчихав аа?

Нобита:    Өө, ээж байна. Намайг айлгачихлаа. Өө? Зай нь дууссан?  Би гэмтээгүй ээ. би зүгээр... Үгүй ээ, би биш... Дорэмон.

Дорэмон: Олчихлоо! Хулгана... Хөөх...

Нобита:    Энд алга. Тэгвэл...

Дорэмон: Аймаар юм аа. Гэхдээ, Нобита.

Нобита:    Би амттай биш ээ. Би муухай амттай.

Дорэмон: Би  очиж байна... Очиж байна. Очиж байна.

Нобита:    Дорэмон

Дарга:       Дөнгөж сая барьчихлаа! Тийм ээ, хэн ч хохироогүй!

Нобита:    Аврагдчихлаа.

Аав:          Сайн уу Сайн уу, Тамао. Юу? Киноны тасалбар уу? Зүгээр дээ, санаа зоволтгүй...

Нобита:    Аврагдчихлаа. Гэхдээ л би тэр өдрийн тэмдэглэлийг  авмаар байна.

Дорэмон: Хэтрүүлэх хэрэггүй гэж хэлсэн байх аа.

Нобита:    Шинэ тэмдэглэлийн дэвтэр...

Дорэмон: Яаж асууж чадаж байна аа!

Дарга:       Болгоомжтой! Болгоомжтой!

Дорэмон: Одоо ч гэсэн авмаар байна уу?

Нобита:    Ү-үгүй ээ, баярлалаа! Үгүй!

Дорэмон: Заа за.

 

Төгсөв.

*************************

ДОРЭМОН Episode 050_59A

"Сүнснүүд"

Нобита:    Дорэмон.Сунео бүгдийг нь далайн эрэг дээр байдаг байшиндаа урьсан.

Дорэмон:  Чамайг дахиад л уриагүй юу?

Нобита:    Намайг урьсан.

Дорэмон: Тэгвэл чи яагаад уйлаад байгаа юм?

Нобита:    Тэд эр зоригийн шалгуур байгаа гэсэн.

Дорэмон: Эр зоригийн шалгуур.

Нобита:    Тэд намайг айлгаж байгаад шоолох гэж байгаа юм.

Дорэмон: Эргэлзээтэй юм.

Сунео:      Тэрэнд энийг үзүүлье.

ЖаиАн:    Би энийг эвдэж гарч ирнэ.

Сунео:      Нобита айсандаа унах байх даа.

ЖаиАн:    Уйлна гээч.

Хоёр:        Хүлээж тэсэхгүй нь.

Нобита:    Харав уу, хэлээгүй юу.

Дорэмон: Тэдний юу хийхийг урьдчилаад мэдчихсэн юм чинь айх хэрэггүй шүү дээ.

Нобита:    Тэр хамаагүй.

Дорэмон: Хөөе.

Нобита:    Бурхан минь. Би Шизукагийн өмнө ухаан алдаад, өмдөндөө шээх байх.

Дорэмон: "Сүнснүүд"

Нобита:    Наадах чинь юу юм?

Дорэмон: Энэ дотор олон сүнс байгаа.

Нобита:    Аймаар юм аа.

Дорэмон: Айх хэрэггүй. Тэд бүгдээрээ... чиний... талын... сүнснүүд.

Нобита:    Миний талын сүнснүүд...

Дорэмон: Сүнс бүр өөрийн гэсэн үүрэгтэй.

Ээж:          Яадаг билээ! Шүхэр алга байна. Бүгд шүхрээ энд тэнд мартчихаж дээ.

Дорэмон: Ажлаа эхлэх цаг болж.

Нобита:    Хөөх!

Ээж:          Чи намайг аварлаа.

Нобита:    Хөөх. Сүнс ашигтай юм байна шүү.

Дорэмон: Энэнтэй байвал чи айхгүй биз дээ?

Нобита:    Тийм ээ!

Сунео:      Сайн уу, тавтай морил.

Нобита/Шизука:        Биднийг урьсанд баярлалаа.      

Сунеогийн Ээж:        Хохохо, Энд хүссэнээрээ байж болно оо.

Нобита/Шизука:     Баярлалаа.

Нобита:    Үгүй ээ. Би хөвөгч авчрахаа мартчихаж.

Шизука:   Зөөлөн.

Сунео:      Хөөе, Нобита. Чи яагаад сэлэхгүй байгаа юм?

Нобита:    Яагаад гэвэл...

ЖаиАн:    Хамаагүй ээ. Алив! Уралдъя.

Нобита:    Миний сэлж чадахгүйг мэдсээр байж.

Сунео:      Яасан? Чи сэлж мэддэггүй юм уу? Яасан?

Нобита:    Зүгээр орхихгүй нь ээ.  Сүнсээ, туслаарай! Өө? Доошоо орчихлоо. Хөөх... Хөөх. Далайн мангас. Миний талынх юм бол уу?

Сунео:      Нобита хаана байна аа?

ЖаиАн:    Байшин руу буцчихсан юм бол уу?

Сунео:      Өө? Өө?

Нобита:    Ха ха ха, алив ээ залуус аа.

Сунео:      Өө?

ЖаиАн:    Аан?!

Шизука:   Нобита, чи догь юм аа.

Нобита:    Тэр... Хөөе. Тэнд...

Шизука:   Би Нобитаг ийм сайн сэлж чаддаг гэж мэдээгүй юм байна.

Нобита:    Сүртэй юм биш ээ.

ЖаиАн:    Хөөе, Сунео. Агааржуулагч байхгүй юм уу?

Сунео:      Аан... тэр...

Сунеогийн Ээж:        Эрүүл мэндэд чинь хэрэгтэй болохоор!

Сунео:      Тийм ээ, эрүүл мэндэд хэрэгтэй. Эрүүл мэнд. Чи мэдэх үү... Дэвүүр давгүй шүү. Надад сайхан, сэрүүхэн л байна. ЖаиАн, энийг ав. Энэ, Шизука.

Шизука:   Баярлалаа.

Сунео:      Нобита... уучлаарай.

Нобита:    Ёстой... Ямар сүнс туслах бол...

Нобита:    Юки-Онна, догь сонсогдож байна. Чи жижигхэн болоод миний халаасанд орж болох уу?  

Шизука:   Ийм халуун Нобита ч мундаг юм аа.

Нобита:    Би зуны хүн л дээ.

Сунео:      Хм...

ЖаиАн:    Өнөө шөнө эр зоригийн шалгуураар хөлдөөгөөд өгнө өө.

Сунео:      Яг зөв.

ЖаиАн:    Эр зоригийн шалгуураа эхэлцэгээе!

Сунео:      Тэгвэл би эхэлье.

ЖаиАн:    Явах чиглэлийг бид түрүүн шийдчихсэн. Ариун бунханы дундуур нь явж... төв танхимд ороод... хандивын хайрцаган дээр байгаа будааны аягыг авна. Оршуулгын газраар өнгөрсний дараа... жижигхэн хонхтой цамхаг байгаа. Тэрний доор будааныхаа аягыг тавина. Буцаж ирэхдээ хонхтой цамхагийн арын замаар яваад, уулын замаар ирнэ.

ЖаиАн:    Өө, тэр эргээд ирлээ.

Шизука:   Чи айсан уу?

Сунео:      Үгүй ээ.

ЖаиАн:    Дараагийн нь би! Би сүнс барина аа.

Сунео:      ЖаиАн, энэ байна.

ЖаиАн:    За. Тэр...

Сунео:      Тэр ирж явна.

Шизука:   Чи огтхон ч айгаагүй харагдаж байна.

ЖаиАн:    Би яг сүнс барих гэж байсан юм чинь.

Шизука:   Тэгвэл одоо миний ээлж.

ЖаиАн /Сунео: Амжилт!

Нобита:    Ю-юу?

ЖаиАн:    Нобита, чи дараагийнх нь.

Сунео:      Айсандаа  өмдөндөө дусаах гэж байна уу?  

Нобита:    Би айгаагүй. Би би бол эр хүн!

Шизука:   Би эргээд ирлээ.

Нобита:    Хөөх.!

Сунео:      Ямар байсан бэ?

Шизука:   Би огтхон ч айгаагүй.

Нобита:    Аан?!

Шизука:   Шувуу жиргээд гоё байсан.

Сунео:      Шизука, чи ч хад  юм аа. .

ЖаиАн:    Одоо сүүлчийнх нь... Нобита.

Нобита:    Өө!

ЖаиАн:    Чиний ээлж!

Нобита:    З-за яах вэ. Би явлаа. Би...

Нобита:    Гар чийдэн. Надад өгчих!

Сунео:      Өө? Үгүй ээ, Зай нь дуусчихсан юм шиг байна.

ЖаиАн:    Чи эр хүн юм чинь энэ хэрэггүй ээ.

Нобита:    Ү-Ү-үгүй ээ.  Ямар харанхуй юм бэ...

ЖаиАн:    Алив, явцагаая!

Сунео:      Нобита! Чи яаж байна аа?!

ЖаиАн:    Зүгээр л яв!

ЖаиАн:    Явчихсан уу?

Сунео:      Тийм ээ. Явчихлаа.

Сунео:      Явж тэрнийг айлгая!

Шизука:   Юу?

Сунео:      Нобита үнхэлцэг нь хагарна даа!

Шизука:   Энэ чинь шударга биш байна.

ЖаиАн:    Харин ч Нобитод зоригтой болоход нь тусалж байгаа юм.

Шизука:   Дураараа л бол.

Сунео:      Хурдан эхэлцэгээе!

ЖаиАн:    Тэрнийг хүлээцэгээе!

Нобита:    Надад сүнс тусалж байгаа ч гэсэн... Би харанхуйд дургүй. Хөөе. Хэн нэг нь миний замыг гэрэлтүүлээрэй... Чөтгөрийн гал?  Одоо айхгүй явж болох нь. Хандивын хайрцаг дээр байгаа... Будааны аяга... За.

ЖаиАн:    Нобита ирж байна. Бэлэн үү?

Сунео:      Тийм ээ!

Сунео/ЖаиАн:   Га га галт бөмбөлөг.

Нобита:    Оршуулгын газарт нэг юм байна... Хэн нэг нь очоод шалгаад ирэх үү?

Эмэгтэй:   Та нарыг олсон доо...

ЖаиАн:    Aа? Аан?

Сунео:      Өө?

ЖаиАн /Сунео: Хөөх!

ЖаиАн:    Зугтаарай.

Нобита:    Баярлалаа. Одоо би явж болох уу? Энд хэн ч алга. Сонирхолгүй юм аа. Шизука. Би эргээд ирлээ.

Шизука:   Нобита.

Дорэмон: Өө? Хөөх. Айсандаа ухаан алдчихаж. Юу? Тэд эргэж ирээгүй л байна уу?

Шизука:   Тийм ээ. Тэд Нобитаг айлгахаар явсан.  

Нобита:    Явж тэднийг  олцогооё.

Дорэмон: Сүнснүүдийг авч яваад тэднийг хамтдаа хайцагаая.

Шизука:   Сүснүүд ээ?

ЖаиАн:    Яваарай, Сунео. Ээжийн чинь байшинд бараг ирчихлээ.

Сунео:      Ээж ээ, би айгаад байна.

ЖаиАн:    Сү...сүннүүд. Зөндөө сүнс байна.

Сунео:      Энэ байшин сүнстэй юм байна!

Төгсөв.

***********************

ДОРЭМОН Episode 050_59B

"Авасалэ"

Хүү/Охин:       Тийм ээ! Тийм ээ!

Хүү:          Тэр байна!

Нобита:    Өө...

Хүү/Охин:       Чшш!

Хүү:          Удаан удаан...

Хүү/Охин:       Барьчихлаа!

 

Хүү:          Би ийм ихийг барьсан.

Охин:       Би ч гэсэн.

Хүү:          Чи хэр ихийг барьсан

Нобита:    Царцаа барьж... Би тийм жаахан хүүхэд юм хийхгүй ээ. Би нисэх дуртай царцаануудыг барихаар өрөвдөөд байдаг юм.

Хүү:          Аан?  

Хүү:          Тэгвэл амжилт хүсье.

Нобита:    Ийм жаахан хүүхдүүд олныг барьчихаад байхад, би барьж чадахгүй байна гэж байхгүй дээ. За. Зөндөө царцаа барина даа... Ганцыг ч барьж чадсангүй... Бүгд олныг барьсанаас болоод надад ганц ч үлдсэнгүй. Ганцхан надад зориулсан царцаанууд байдаг бол ч... Тийм ээ.

Сунео:      Халуун байна! Юу?

Нобита:    За болчихлоо.

Дорэмон:         Энэ юу юм?

Нобита:    Мэдмээр байна уу?

Дорэмон: Мэдмээр байна. Мэдмээр байна.

Нобита:    Царцааны үүр.

Дорэмон: аан?!

Нобита:    Царцаанууд тэнд үүрлээд, өсч үржинэ. Тэгвэл энэ хавь олон царцаатай болно. Аан? Яасан бэ?

Сунео:      Ёоёо, элэг хөши х нь.

Нобита:    Сунео.

Сунео:      Чи ч тэнэг юм даа. Царцаа модон дээр үүрээ засдаг гэнэ ээ.

Нобита:    Аан?

Сунео:      Царцаа газар дээр явдаг юм.

Нобита:    Аан?

Сунео:      Энийг цэцэрлэгийн хүүхдүүд ч мэднэ. Энийг бусаддаа хэлж хамтдаа инээдэг хэрэг  ээ.

Нобита:    Үгүй ээ! Хү-хүлээ! Зогс! Ёоёо! Би ч баларлаа даа.

Дорэмон: Аитэ зогсоогч. Одоохондоо энэ Сунеог зогсоож байх болохоор нэг юм бодож олцогооё.

Нобита:    Гуйя, би дахиад шоолуулмааргүй байна.

Дорэмон: Тийм ээ, энэ ичмээр хэрэг.

Дорэмон: За! Тэгвэл энийг ашиглая.  Авасалэ!

Нобита:    Наадахаар чинь Сунеог буудах юм уу?

Дорэмон: Үгүй ээ, би харуулъя. Жишээлбэл тэр муур...

Cat:           Миау!

Дорэмон: Наашаа хүрээд ир. Энийг нохой гэвэл чи юу гэж бодох вэ?

Нобита:    Чи тэнэг.

Cat:           Миау!

Дорэмон: Энэ үнэхээр нохой.

Нобита:    Надаар тоглохоо боль.

Дорэмон: Сайн хар л даа. Харав уу.  Бүх шинж тэмдэгүүд нь... нохой гэж хэлээд байгаа биз?

Нобита:    Хөөх!

Нобита:    Намайг тэнэг гэж бодоо юу! Тэгвэл өөр хүнээс асууя л даа.

Дорэмон: Нохой гэдэг нь ойлгомжтой.

Нобита:    Энэ муур байгаа биз дээ?

Хүү A:      Юу? Чи сая нохойг муур гэв үү? Чамайг ийм тэнэг гэж мэдээгүй юм байна.

Нобита:    Үгүй дээ... Энэ муур байгаа биз дээ?

Эрэгтэй A:      Чи зүүдлээд байгаа юм уу? Муур нохой хоёрыг ялгахгүй байна гэж үү.

Нобита:    Аан?! Аан, ойлголоо... Нохой байж. Хөлөө өгөөрэй.

Дорэмон: Энэ бол муур... Энэ буунаас нүдэнд харагдахгүй гэрэл гарахаар хэлсэн бүхэн нь үнэн болдог юм. Ямар ч боломжгүй зүйл байсан ч тэр.

Нобита:    Тийм байж.

Дорэмон: Одоо чи хөдөлж болно. Явцагаая.

Нобита:    За.

Сунео:      Шизука.

Шизука:   За...

Сунео:      Сайн сонсоорой... Нобита гэдэг тэр тэнэг... Царцаанд зориулаад модон дээр үүр хийж байна...

Нобита:    Сунео.

Дорэмон: Шизукаг буудаарай.

Шизука:   Чи юу яриад бйна аа? Царцааны үүр модон дээр байх нь хэвийн л зүйл шд.

Сунео:      Аан?!

Шизука:   Энийг цэцэрлэгийн хүүхэд ч мэднэ.

Сунео:      Аан. Үнэнээсээ юу?! Больж үз. Энэ... үнэн... байх ёсгүй... Царцааны авгалдай... Хөрсөн дотор хэдэн жил болж, ургамлын үндэснээс шим тэжээлээ авч байгаад... Тэгээд гарч ирдэг. Би энийг сайн мэдэж байна.

Дорэмон: ЖаиАн руу бууд.

ЖаиАн:    Тэр чинь... Чи галзуураа юу? Царцаа чинь өндөгөө үүрэндээ гаргадаг байхгүй юу.

Сунео:      Тийм байх ёсгүй.

ЖаиАн:    Намайг худалч гэх гээ юу? Чи тэгвэл өөрөө?

Сунео:      Ү-үгүй ээ, би чамайг тэгж хэлээгүй!

ЖаиАн:    Амаа тат.

Нобита:    Энэ ч муу шүү.

Дорэмон: Сунео энэнээс сургамж авах болно.

Сунео:      За яах вэ, ээжээсээ асууна аа.

Нобита:    тэр ч зөрүүд юм аа.

Сунео:      Ээж ээ!

Сунеогийн ээж: Хөөх, Сунео юу болоо вэ?

Сунео:      Манай найз царцааг модон дээр үүрээ засдаг гэсэн. Царцаны авгаалдай олон жил шороонд байж байгаа, гарч ирдэг биз дээ.

Сунеогийн ээж: Чшш! Чи юу яриад байна аа?! Ингэж яривал ичмээр хэрэг болно шүү... Сайн сонсож бай... Царцааны аав, ээж хоёр нь... модон дээр хамтарч үүрээ засдаг юм.

Сунео:      Аан?

Сунеогийн ээж: Тэгээд өндөгөө хагарахаар аав, ээж хоёр нь дээр нь ээлжилж суудаг юм.

Сунео:      Ээж ээ, та ч гэсэн...

Сунеогийн ээж: Тэд өдөр шөнө, бороотой, салхитай өдөр ч гэсэн өндөгөө дардаг. Тэгээд өндөг нь хагарахаар...

Сунео:      Энэ... арай...  Өө, ойлгочихлоо... Та нар ямар нэг юм хийсэн байна.

Дорэмон: Юу тэр вэ?

Нобита:    Юу яриад байгааг чинь мэдэхгүй байна.

Сунео:      Алив ээ. Тэгээгүй бол царцаа яасан ч модон дээр үүр засахгүй.

Нобита:    Сунео, чи царцааны талаар мэддэггүй юм байна.

Сунео:      Нобита, би чам шиг хүнд гоочлогдохыг хүсэхгүй байна.

Нобита:    Тэгвэл чи мэдэх үү? Сүүлийн үед гэртээ царцаа тэжээдэг мода болсон.

Дорэмон: Тийм ээ, гадаа салхинд гаргасан ч болно.

Нобита:    Бүр ярихыг зааж өгсөн ч болно.

Сунео:      Худлаа ярихаа боль.

Нобита:    Итгэхгүй байвал өөрөө л мэд.

Сунео:      Арай бүгдээрээ халуунаас болоод галзуурчихсан юм бол уу? Эсвэл... Би галзуурсан байх... Царцаанууд Мэлхийний дуу дуулаад... Мэлхийний дуу?  Юу?  Дэ-Дэкисуги?!

Дэкисуги:        Сайн уу, чамд таалагдаж байна уу? Царцаанууд улам л сайн дуулдаг болж байна.

Сунео:      Ца ца царцаа. /дуулна/

Багш:        Хөөх. Тэд ч сайн байна шүү.

Семио:      Босоорой! Босоорой!

Багш:        Үгүй ээ. Миний хэлсэн үг байх чинь.

Сунео:      Ца царцаа ярьж байна.

Багш:        Семио байна. Хөөрхөн байгаа биз дээ?

Сунео:      Би ойлгохгүй байна. Үгүй ээ. Миний зөв байх ёстой. Бусад нь бүгд буруу ярьж байна. Царцаанууд үүрээ модонд засдаг үгүйг заавал олж мэднэ дээ.

Нобита:    Одоо яах вэ?

Дорэмон: Одоо бууж өгөх аргагүй болсон. Царцаанууд үр хүүхдээ асарч өсгөдөг, тийм үү?  Таалагдаж байна. Царцаа руу буудчих...

Сунео:      Энэ осол байх. Тэд нар зүгээр л энүүгээр өнгөрч яваад энэ хайрцагийг харсан байх. Юу? Аан?  Өө? Хөөх...  Өндөглөж байна?! Үүрэнд үү? Үнэхээр үү? Га-гайхалтай. Энэ талаар тэмдэглэл хөтлөөд, зуны гэрийн даалгавартаа өгнө өө. Үгүй ээ. Энийг Энтомологийн нийгэмлэгт мэдэгдэх хэрэгтэй. Чөтгөр ав. Би сайн харахгүй байна. Амьдрал гайхалтай юм аа... 7-р сарын 28-нд өндөг нь хагарсан.... Эцэг эх нь хоол авчирч өгөхөөр зулзаганууд нь их баярладаг.

Төгсөв.

 *********************

ДОРЭМОН Episode 051_60A

Та хоёр юу хийх гээ вэ?

 

Нобита:    Наймдугаар сарын долоон. Тэнгэр цэлмэг байна. Царцаанууд хүртэл энэ өдрийг тэмдэглэн дуулж байна.  Яасан сайхан өдөр вэ.

Дорэмон: Дөнгөж сэрчихээд яагаад шуугиад байгаа билээ?

Нобита:    Чи асуугаад байгаа юм уу? Өнөөдөр бол...

Дорэмон: Чиний төрсөн өдөр, мэднэ ээ.

Нобита:    Яг зөв! Төрсөн өдрийн бялуу!  Олон олон бэлэг!

Дорэмон: Баярлаж байгааг чинь ойлгож байгаа ч, хурдлахгүй бол хоцорно шүү.

Нобита:    Аан?

Дорэмон: Өнөөдөр чинь хичээлтэй шдээ.

Багш:        Сайхан амарцагаасан уу?

Сурагчид:        Тийм ээ.

Багш:        Эрүүл саруул байгааг чинь харах сайхан байна.  Төлөвлөгөөнийхөө дагуу гэрийн даалгавраа сайн хийгээрэй.

Сурагчид:        За!

Шикуза    Дэкисуги.

Дэкисуги:        Би өчигдөр оролдож үзсэн. Урьдчилаад бэлтгэх хэрэгтэй гэж бодсон юм.

Шикуза    Тэгээд сайн болсон уу?

Дэкисуги:        Тийм ээ.

Нобита:    Тэд нар юу ярьж байгаа юм бол?  Шикуза!

Шикуза    Аа!

Нобита:    Сонсооч, өнөөдөр..

Дэкисуги:        Уучлаарай, Нобита. Шизуза бид хоёр ярилцаж байна.  Биднийг уучлаарай, дараа уулзъя.

Нобита:     Сая бид гэсэн үү?

Дэкисуги:        Хоёр дахь удаагаа ч гэсэн сайн болоогүй.

Шикуза    Тэгээд яасан?

Нобита:    Тэр хоёр сээтэгнэж байна. Уур хүрчихлээ! Тэд нар юу ярьж байгаа бол?

Дэкисуги:        Одоо би амттайг хийж чадна гэж итгэж байна.

Шикуза    Дэкисуги чамд хийж чадахгүй юм байхгүй байх аа.

Дэкисуги:        Тэгвэл, дараа уулзъя.

Шикуза    Баяртай.

Нобита:    Шикуза!

Шикуза:   Яасан бэ?

Нобита:    Сонсооч, чи найман сарын долоон ямар өдөр гэдгийг мэдэх үү?

Шикуза:   Найман сарын долоон. Далайн өдөр саяхан болчихсон. Ахмад настнуудыг хүндлэх өдөр 9сард болдог, тийм үү? Тэгэхээр өнөөдөр... Уучлаарай, би явах хэрэгтэй байна. Баяртай.

Нобита:    Шикуза миний төрсөн өдрийг мартчихаж. Хүлээгээрэй, энэ маш чухал...

Шикуза    Би яараад байна!

Нобита:    Тэгвэл би аяар чам дээр очиж болох уу?

Шикуза    Уучлаарай, өнөөдөр ирэх хэрэггүй ээ.

 

Нобита:    Юу?

 

Нобита:    Итгэж чадахгүй нь. Миний ирээдүйн сүйт бүсгүй намайг яаж ингэж чадаж байна аа?   

 

Дорэмон: Хаичн л юм даа.

 

Нобита:    Дорэмон!

 

Дорэмон: Энд ч гэсэн алга.

 

Нобита:    Шикуза’s үнэхээр өөдгүй юм аа. Дэкисуги тэр хоёр намайг тоохгүй байна.   

 

Дорэмон: Энд ч алга.

 

Nobita;      Хөөе, Дорэмон.  Чи сонсож байна уу?

 

Дорэмон: Э...

 

Нобита:    Дорэмон….

 

Дорэмон: Э….

 

Нобита:    Дорэмон….  Хөөе!  Дорэмон, би хэлээд байна…!

 

Дорэмон: Аа! Түр хүлээж байхгүй юу? Би маш чухал зүйл мөрдөж байна.

Нобита:    Чухал зүйл ээ?

Дорэмон: Би тэрнийг Сасүкэтэй Курокигийн гэрт тоглож байгаа гэж бодсон.

 

Нобита:    Сасукэ?  Тийм нэртэй хүүхэд байдаг билүү?

 

Дорэмон: Тэрнийг олж чадахгүй байна. Тэгвэл тэр энэ байшинд байхгүй гэсэн үг. Энэ хавьд хайж үзээгүй байшин гэвэл... Набэшимагийнх.  хн... Гэхдээ л эргэлзээд байна. Тэдний өвөө нь мууранд дургүй.

Нобита:    Чи юу хайгаад байгаа юм?

 

Дорэмон: Мий алга болчихлоо.

 

Мий:         Миау.

 

Нобита:    Мий...

 

Дорэмон:   Юмыг яаж мэдэх вэ... Энэ өрөөнд хайгаад үзье. Энд байхгүй байна. Тэгвэл энэ өрөөнд? Эсвэл энд байгаа юм бол уу?

                  Өө, энд байж байна. Ийм ийм юм гэж байх уу?

 

Нобита:     аан…?

 

Дорэмон: Би явах хэрэгтэй байна.

 

Нобита:    Хөөе. Тэр явчихлаа. Тэр юу харсан юм болоо? Өө, Мийг барьчихлаа. Дорэмон гарч ирээд...

Нобита:    Дорэмон гараад ирлээ...  Тэр чадлаа... Сайн байна. Яг наана чинь. зугтаарай, Дорэмон. Сайн байна, Дорэмон. Энэ хүмүүсийн гэрийг хардаг төхөөрөмж байх нь ээ? Тийм байна. Энийг ашиглаад би... Шизука, Дэкисуги хоёр Шизукагийнд юу хйиж байгааг хардаг хэрэг ээ.  Яаж ашиглахыг нь би мэдэх байх. Энэ асаадаг товчлуур байх ёстой. Хотын газрын зуаг. Энүүгээр байрлалыг нь тохируулж болно. Тэгээд байрлалыг нь нүүгээр хайгаад... Болчихлоо, Шизукагийн гэр... Тэд нар хаана байна уу? Энэ булангаас эхэлье. Тэд энд алга. |Ёоёо...

Дорэмон: Хөөе!

Нобита:    Чи яаж байна аа?

Дорэмон: Энэ нууцаар тагнадаг төхөөрөмж биш.  Сансрын битүүмжилсэн хайлтын машин. Энүүгээр ухах боломжгүй эртний “Кофун” бунханууд,  эсвэл аюултай галт уулын дотор гэх мэт аюултай зүйлийг харахын тулд ашигладаг юм. Итгэмээргүй юм. Энийг дэмий зүйлд бүү ашигла.

Нобита:    Дорэмон, надад үнэхээр хэрэгтэй байна.

Дорэмон: Үгүй ээ!

Нобита:    Яагаад гэдгийг нь хэлж чадахгүй нь.

 

Дорэмон: Үгүй ээ. Үгүй гэж байна.

 

Нобита:    Үнэндээ ноцтой, маш ноцтой шалтгаан байгаа. Үнэхээр, чамаас гуйж байна Дорэмон.

 

Дорэмон: Дэкисуги, Шизука хоёр тэгсэн гэж үү?

 

Нобита:    Хэрвээ Дэкисуги, Шизука хоёр улам дотносоор байгаад гэрлэчихвэл... миний ач зээ болох Нобисүкэ, Севаши хоёр төрөхгүй.

 

Дорэмон: Би ч гэсэн энэ үед ирэхгүй гэсэн үг.

 

Нобита:    Чи бид хоёрын нөхөрлөл бас байхгүй болно гэсэн үг.

 

Дорэмон: Энэ ч муу шүү.

 

Нобита:    Дэкисуги хаалган дээр нь ирчихэж.  Битгий мартаарай... Энэ бидний ирээдүйд үнэхээр ноцтой хэрэг шүү.

 

Дорэмон: Тэр... Надад нэг л өөр, холбоогүй юм шиг санагдаад байх юм. Гэхдээ чи тэгж хэлж байгаа болохоор би тоохгүй байж чадахгүй нь. Наадахаа ашиглаж болно оо.

 

Нобита:    Өө? Зуны амралтын гэрийн даалгавраа хийж байх шиг байна. Тэд нар ямар эг амттай юм хийх талаар ярьж байна.

 

Дорэмон: Чамаас ялгаатай нь тэр хоёр ажилсаг болохоор хичээлээ хийчихээд хийх байх.

 

Нобита:    Тийм байх. Би асуултуудынх нь хариуг хармаар байна. Томруулж харж болохгүй юу?

 

Дорэмон: халивыг нь эргүүлэхэд болно.

 

Нобита:    Хн. Болчихлоо. Бүгд томорч харагдаж байна. Дэкисугигийн дэвтэр дээр бичсэн нь сайхан харагдаж байна. Юу гэж байна?  Ёоёо...

Дорэмон: Итгэж чадахгүй нь. Төхөөрөмжийг ийм зүйлд ашиглаж болохгүй.

 

Нобита:    Уучлаарай. Хар даа, тэр хоёр нэг юм хийх гэж байна. Өрөөнөөс гарчихлаа. Аль өрөө рүү орчихов оо? Энэ үү? Эсвэл энэ үү?  Аа... Гал тогоонд байна. Юу? Крем хийжэ байна... Мэдсэн юм аа. Тэд нар амттай бялуу хийж идэх гэж байна. Тэр яаж чадаж байна аа, ирээдүйгээ хуваалцах намайг орхиод яаж? ... Хоёулханаа... Намайг орхиод, тэр хоёр бялуу идэх гэж байна. Үгүй ээ. Энийг ав, энийг бас...

Дорэмон: Болиоч ээ. 

Дэкисуги:        Шизука, тайвшир.

Нобита:    Хийх гэж байсан юмнууд нь бүгд уначихаж. Ха ха ха. Тэрнийг хар даа.

 

Дорэмон: Чи юу бодоод байна аа?

 

Нобита:    Дэкисуги Шизукаг тайвшруулж байна. Тэр бялуугаа дахиад хий гэж хэлж байна. Би ялагдлаа. Дэкисуги улам л дотно болоод байна.  Шикуза. 

Шикуза    Нобита, төрсөн өдрийн мэнд хүргэе.

 

Дэкисуги:        Төрсөн өдрийн мэнд.

 

Нобита:    Аан? Шизука. Дэкисуги.

 

Дэкисуги:        Бид чамд зориулж бялуу хийсэн.

 

Нобита:    Надад зорилж уу...

 

Шикуза    Чамд гэнэтийн бэлэг барих гээд нууж байсан юм. Уучлаарай. Энэ чинийх.

Нобита;    Ичмээр юм аа. Намайг уучлаарай. Баярлалаа.

 

 

Шикуза/Дорэмон/ Дэкисуги /Нобита:     Төлөө.

 

Дэкисуги:        Алив, бялуугаа идээрэй.

 

Шикуза    Гэхдээ, жижигхэн, бас амт нь тийм гоё биш байж магадгүй шүү.

 

Нобита:    Гайхалтай. Үнэхээр амттай.

 

Дэкисуги:        Чамд таалагдсан бол баяртай байна.

 

Шикуза    Ашгүй дээ.

 

Нобита:    Амттай байна. Ийм амттай бялуу идэж байсангүй.

 

Төгсөв.

***************

DORAEMON Episode 051_60B

Ус өөрчилдөг цацлага”

 

Нобита:         Халуун болохоор унтаж чадахгүй нь ээ... Дорэмон. Энд байх шив.  Энэ халуунд хаалттай шүүгээн дотор яаж унтаж чаддаг байна уу? Хөөе, Дорэмон.

 

Дорэмон:       Сайхан унтлаа шүү ….

 

Нобита:         Энэ юу вэ?

 

Дорэмон:       Усан хөнжил.

 

Нобита:         Усан хөнжил өө?

 

Дорэмон:       Бүлээн болчихож. Усыг нь хүйтэн усаар солих хэрэгтэй.

 

Нобита:         Аан?

 

Дорэмон:       Энийг дээр нь цацаад...

 

Нобита:         Аа?!

 

Дорэмон:       Одоо дахинд шинийг хийнэ ээ. Ус өөрчилдөг цацлага. Эхлээд эндээс бэхжүүлэгч цацлагыг олоод усан дээр цацна. Усыг хэлбэрт болгодог юм... тэгээд өөрийнхөө хүссэн хэлбэрт оруулж болно. Харав уу?

 

Нобита:         Хөөх.

 

Дорэмон:       Би тарахаас нь сэргийлээд хөнжилний хэлбэрт оруулчихдаг юм. Хөвөнгийн цацлагыг хэрэглэвэл зөөлхөн болно.

 

Нобита:      Хөөх, хөвсгөр хөвөн шиг зөөлхөн байна. Энэ хүйтэн мэдрэмж гоё юм аа. Ийм юмтай байхад сайхан унтана даа.

 

Дорэмон:       Хөөе. Наадах чинь миний хөнжил.

 

Дорэмон:       Төмөр цацагч. Төмөр шиг хатуу болгодог юм.

 

Нобита:         Боль доо. Аймшигтай юм.

 

Дорэмон:       Уучлаарай.

 

Нобита:         Тэгэхээр Ус өөрчилдөг цацлага ашиглаад усыг олон хэлбэрт оруулж болдог байх нь ээ?

 

Дорэмон:       Яг зөв. бас хөөсөнцөр болгож өөрчилсөн ч болно. Харав уу?

 

Нобита:         Сонирхолтой юм аа. Энэ нь яадаг юм?

 

Дорэмон:       Наадах чинь буцаагаад ус болгодог цацлага.

 

Ээж:               Нобита.  Чи чинь юу хийгээд байна аа? Ус үрэхээ боль, мэдэв үү?

 

Дорэмон:       Хэрэглэхээсээ өмнө асуух байсан юм.

 

Нобита:         Надад нэг санаа байна. Энүүгээр зөвхөн унтах зориулалттай байшин хийвэл ямар вэ?  Шал, хананууд, тааз гээд бүгдийг нь усаар хийсэн байшин. Унтахад сэрүүхэн, тухтай  байх болно.

 

Дорэмон:       Инээд хүргэхээ боль. Байшин барихад ямар их ус орохыг мэдэж байна уу?

 

Нобита:         Тийм байж.

 

Нобита/Дорэмон:   Олчихлоо.

 

Нобита:         Хүссэн хэмжээгээрээ ус ашиглаж болох газар би мэднэ.

 

Дорэмон:       Усаар хүрээлэгдсэн газар.

 

Нобита/Дорэмон:   Далай Далай!

 

Нобита:         Сайхан сэрүүхэн байна.

 

Дорэмон:       Усыг хэлбэрт оруулдаг цацлага.

 

Нобита:         Ийм их усаар аварга том байшин барьсан ч болно.

 

Дорэмон:       Тийм ээ !

 

Нобита:         бүр ядарчихлаа.

 

Дорэмон:       Ус үнэхээр хүнд юм аа.….  Нээрэн тэрнийг ашиглаж болох юм байна. Усаар байшин барьдаг машин. Эхлээд ямар байшин барихаа төлөвлөх хэрэгтэй.

Нобита:         За!  Аварга томыг!  Олон унтлагын өрөөтэй... Болчихлоо.

 

Дорэмон:       Зурагаа ийш нь хийгээд... том лонхтой цацлагануудаа хийнэ.

 

Нобита:         Хөөх. Гайхалтай юм аа.

 

Дорэмон:       Тэгээд автоматаар усан байшинг зурсан зурагны дагуу барьчихна.

 

Нобита:         Амархан юм аа. Болж байна. Шизука мундаг юм аа. Ийм халуунд хичээнгүйлэн ажиллаж байна. Шизука, би тусалъя.

Шизука:         Өө, Нобита.

 

Нобита:         Энийг цацаад...

 

Шизука:         Наадах чинь хүнд шүү.

 

Нобита:         Зүгээр дээ. Болчихлоо.

 

Шизука:         Өө. Юу?

 

Нобита:         Би хөвөнгийн цацлага хэрэглээд усыг хөвөн болгочихсон.

 

Шизука:         Хөвсгөр юм аа.

 

Нобита:         Бид нар усан байшин барьж байгаа. Чи очиж үзмээр байна уу?

 

Шизука:         Усан байшин? 

ЖаиАн/Сунео: Догь юм аа.

 

ЖаиАн:          Ингээд!

 

Сунео:           Хөөе. Яана гэнэ ээ?   

 

ЖаиАн:          Чи тэгсэн шүү.

 

Нобита:         Хөвөнгийн цацлага ашиглан аа.

 

Сунео:           Өвдөж байна.

 

ЖаиАн:          Ёоёо. Энэ юу вэ?

 

ЖаиАн:          Чи муу харх, Нобита.

 

Нобита:         Сонс!  Сайхан сэрүүхэн газар байгаа...

 

Сунео:           Хөөх...

 

ЖаиАн:          Итгэмээргүй юм.

 

Шизука:         Гоё юм аа.

 

Дорэмон:       Гучин минутын дараа бэлэн болчих байх.

 

Нобита:         Тэгвэл усаар юм хийж тоглох уу?

 

Сунео:           Завь хийвэл ямар вэ?

 

ЖаиАн:          тэгье. Уралдаж хийнэ шүү.

 

Дорэмон:       Энэ моторыг суулгачихвал явдаг болно.

 

Нобита:         Завиа хийж дуусчихаад нэг нэгэндээ харуулъя.

 

ЖаиАн:          Тэгье.

 

Шизука/ЖаиАн:      Тийм ээ!

 

Сунео/ ЖаиАн:       Тийм ээ!

 

Нобита:         Би шавраар юм хийхдээ сайн шүү. За. Төмөр шиг хатуу болгоод моторыг нь суулгачихлаа. Минийх болчихлоо. Шизука ч гайхна даа. Нэр өгөх хэрэгтэй. “Ноби-Титаник”... Нээрэн шууд живчихэж магадгүй.  Нэрээ бодож байгаад дараа өгнө өө.

 

Сунео:           Хөөх, Шизукагийн завь сайхан харагдаж байна.

 

Шизука:         Хөөрхөн байгаа биз?!  Сунео, чиний завь ч гэсэн гоё олж.

 

Сунео:           Хийхэд амаргүй байсан л даа. Нобитагийн  завийг хармаар байна. Тэр зүгээр л нэг “Качи Качи Яама” үлгэрт гардаг шавар завь шиг юм хийх байх аа.

 

Нобита:         Харж л байгаарай. Би гайхалтай завь хийгээд та нарыг гайхшруулна даа.   

 

ЖаиАн:          Минийх ямар байна? Гайхалтай байна уу?

Шизука:         Хөөх. Том юм аа.

 

ЖаиАн:          Өөрсдийнхөө завийг хар даа. Жижигхээн юм аа.

 

Сунео:           Том байлаа гээд илүү сайн гэсэн үг биш!  Завинд хамгийн чухал нь хурд.

 

ЖаиАн:          Миний “Жиан Мару” дэлхийд хэмжээгээрээ ч, хурдаараа ч шилдэг нь.

 

Сунео:           Тийм бол тэр хошуу хүртэл уралдъя.

 

ЖаиАн:          Наадахыг чинь хүлээж байлаа.

 

Шизука:         Гэхдээ Нобита ирээгүй байна шд.

 

Сунео:           Нобитаг март.

 

ЖаиАн:          Хийж чадахгүй хөглөж байгаа байлгүй.

 

Нобита:         болчихлоо.

 

Нобита:         Энэ завийг “Нобита” гэж нэрлэе. Нэрийг нь дараа өгье.

 

ЖаиАн:          Эхэлцэгээе.

 

Шизука:         Анхаар. Эхэл...

 

Нобита:         Би ч гэсэн хамт уралдъя. Хүлээгээрэй.

 

Нобита:         Хөөх. Тэд нар ч хурдан юм аа. Гэхдээ миний завь хоёр мотортой.

 

Сунео:           ЖаиАны завь удаан юм аа.

 

ЖаиАн:          Чамайг яасан ч уучлахгүй дээ.

 

Сунео:           ЖаиАн!

 

ЖаиАн:          Уучлаарай, Миний завь санамсаргүй чамайг мөргөчихлөө. Ю-Юу? Үгүй ээ.

 

Шизука:         Би норчихлоо.

 

Сунео:           ЖаиАн!

 

ЖаиАн:          Нобита.

 

Нобита:         Хүлээгээрэй. Хар даа, бид давууны цацлагаар хувцасаа өөрчилж болно.   

 

Сунео:           Ямар байна? Хөөе. Нэвт харагддаг юм байна.

Нобита:         Өнгөний цацлагаар өнгө оруулбал ямар вэ?

 

Бүгд:              болчихлоо.

 

ЖаиАн:          Ямар байна? Надад зохиж байгаа биз дээ?

 

Сунео:           Би албаар тэгсэн юм.

 

Шизука:         Би үргэлж ийм зүйл өмсөхийг хүсдэг байсан.

 

Нобита:         Шизука, чамд сайхан зохиж байна.

 

Дорэмон:       Залуус аа, байшин бэлэн болчихлоо.

 

Бүгд:              За.

 

ЖаиАн:          Хөөх!

 

Шизука:         Гоё юм аа!

 

Сунео:           Хөөх. Халтирч байна.

 

ЖаиАн:          Ура. Мөс шиг юм аа.

 

Нобита:         Шизука, чи ч сайн юм аа.

 

Дорэмон:       Би ч гэсэн тэгж чадна.

 

Нобита:         Хөөх. сайн байна шүү. Өөрийгөө хар даа. Толгой чинь газар хүрчихэж. Тэгвэл би ч гэсэн... Унтдаг хэрэг ээ... Сайхан сэрүүхэн байна. Одоо л сайхан унтах нь.... Болохгүй байна аа. Нарны гэрэл тусаад унтаж чадахгүй нь.

 

ЖаиАн:          Гадаа байгаагаас ялгаа алга!

 

Сунео:           Би тэвчихгүй нь ээ.

 

Дорэмон:       Тэгвэл байшингаа өнгөний цацлагаар будчих уу?

 

Нобита:         тэгье.  Аа...

 

Дорэмон:       Миний буруу!   Буцаагаад ус болгодог цацлага байж.

 

Төгсөв.

 

Doraemon_EP52

DORAEMON Episode 052_61A

 

“Equality Bomb”

 

Дорэмон:       Алив ээ, Нобита! Байнга л унтаж байх юм! Хичээлээ хийх, бейсбол тоглох гээд өөр хийх юм алга уу?

 

Нобита:         Хүсэхгүй байна аа.  Би юм ямар байдгийг мэднэ. Хичээлээ хийсэн ч сайн ойлгохгүй. Бейсбол тоглосон ч сайн тоглогч биш. Үнэхээр шударга биш байна. Төрөхдөө л ухаантай үгүй нь шийдэгдчихсэн байдаг. Хүчтэй юу, сул дорой юу гэдэг нь ч гэсэн. Энэ аймшигтай биш гэж үү?

 

Дорэмон:       Тийм л байх.

 

Нобита:         Би ухаантай болж төрсөн ч болоосой.

 

Нобита:         Хорвоо яагаад ийм шударга бус байдаг байна аа?  Ямар нэг зүйл хүсч байгаа  бол шийдэх хэрэгтэй шүү дээ.

 

Дорэмон:       Нэг л хүсэхгүй байна.

 

Нобита:         Яагаад?

 

Дорэмон:       Миний бодлоор... зүгээр байх аа. Тэнцвэрийн бөмбөлөг.

 

Нобита:         Бөмбөг өө?

 

Дорэмон:       Эн бөмбөгөөр хүмүүсийн чадварыг бусадтай хуваалцаж болдог юм. Жишээлбэл чи байлаа гэж бодоход бусад хүмүүс чамтай адилхан болно. Бөмбөг дэлбэрсний дараа тоос нь хүрсэн бүх хүн чам шиг удаан сэтгэдэг, сул дорой, бас болхи болно гэсэн үг.

 

Нобита:         Чиний хэлж байгаа таалагдахгүй байгаа ч, сайхан л сонсогдож байна.  

 

Дорэмон:       Эхлээд хумсныхаа хирийг арилга. Усанд буцалгаад энэ шингэнээ бөмбөг дотор хийнэ. Бөмбөгөө хөөргөх тавцанд байрлуулна. Бэлтгэл дууслаа. Хөөрхөөд таван секунд үлдлээ...

 

Дорэмон/Нобита:   5, 4, 3. 2. 1.  Хөөрөөд.

 

Нобита:         Хөөх. гайхалтай юм аа.

 

Дорэмон:       Амжилттай хөөрлөө. Маргааш өглөөнөөс нөлөөлж эхлэх байх.

 

Нобита:         Хүлээж тэсэхгүй нь!  Бүгд над шиг болчихвол би ганцаараа загнуулж, зодуулахгүй. Маргааш өглөө эрт босно оо.  Нам унтчихаж.  Намайг сэрээхгүй яасан юм бэ?  Би хоцорчихлоо. Хоцорчихлоо. Хоцорчихлоо.

 

ЖаиАн:          Хоцорчихлоо. Хоцорчихлоо.

 

Сунео:           Хоцорчихлоо! хоцорчихлоо..

 

Нобита:         Хөөх, ЖаиАн, Сунео хоёр  хүртэл үү?

 

Шизука:         Хоцрох нь ээ.

 

Нобита:         Аан.

 

Бүгд:              Хоцрох нь ээ. Хоцорчихлоо.

Nobita            Юу?

 

Бүгд:              Хоцорчихлоо. Хоцорчихлоо.

 

Нобита:         Хөөх. Бүгдээрээ хоцорсон байх нь ээ. Тэнцвэрийн бөмбөгнөөс болсон байх нь.    

 

Бүгд:              Хоцорчихлоо !

 

Бүгд:              Хоцорчихлоо!

 

Багш:             Уучлаарай, уучлаарай!  Би хоцорчихлоо.

 

Нобита:         Багш ч гэсэн хоцорсон? Үр дүн сайтай юм аа.

 

Багш:             За, одоо гэрийн даалгавраа хурааж авъя. Хийхээ мартсан бол хонгилд гарч зогсоорой.

 

Нобита:         Даалгавраа дахиад мартчихаж.

 

Бүгд:              Би хийхээ мартчихаж. Би хиймээргүй байсан юм. Би өөрөө ч мэдэлгүй унтчихсан байсан.

 

Багш:             За яах вэ!  Буцаад ороод ир!  Тэгэхгүй бол хэнд хичээл заах болж  байна аа! Ноби... Ийм амархан бодлого бодож чадахгүй байгаа юм уу? Тэгвэл... Хонекава, чи бодоод өгчих.

 

Сунео:           Юу... Би... хариултыг нь мэдэхгүй байна.

 

Багш:             Тэгвэл... Дэкисуги, бодоорой.   

 

Дэкисуги:       Ү-ү-үгүй ээ, би чадахгүй.  Би ойлгохгүй байна.

 

Нобита:         Би бодож чадахгүй бол бүгд бодож чадахгүй гэсэн үг.

 

Багш:             Арай ч дээ. Сонс доо, ийм бодлогыг бодохын тулд... Яаж бодохыг нь мэдэхгүй юм байна.

 

Биеийн тамирын багш:    Бэлдээд!

 

ЖаиАн:          Дахиад би ялна аа.

 

Биеийн тамирын багш:    Эхэл!

 

 

ЖаиАн:          Юу?! Үгүй ээ.

 

Нобита:         Бүгд ижил хурдтай гүйх таалагдаж байна шүү.

 

Нобита:         Бүгд адилхан байх сайхан юм аа. Үнэхээр гайхалтай! 

 

ЖаиАн:          Үгүй ээ!  Өнөөдөр миний биеийн байдал сайнгүй байсан. Хөөе, Нобита. Уур хүрээд байна, ганц цохиулчих.

 

Нобита:         Юу? Үгүй ээ.

 

ЖаиАн:          Ёоёо. Яасан хатуу толгойтой юм бэ.

 

Нобита:         Өө, өвдөхгүй байна.

 

ЖаиАн:          Зодолдмоор байна уу?

 

Нобита:         Энийг ав.

 

Шизука:         Нобита, чи хүчтэй юм аа!

 

Сунео:           Эсвэл... ЖаиАн  сул дорой байх. ЖаиАн, чамд юу тохиолдоо вэ? Чи Нобитаг амархан зоддог биз дээ?

 

Нобита:         Бид хүч тэнцүү болохоор хэн нь ч ялж чадахгүй.   

 

ЖаиАн:          Чөтгөр.  Би яагаад Нобитаг дийлэхгүй байна аа?

 

Нобита:         Дахиад намайг дээрэлхэх хэрэггүй шүү... Би ирлээ. Юу хийж байгаа юм?

 

Дорэмон:       Харахгүй байна уу? Унтаж байна.

 

Нобита:         Чиний төхөөрөмжийн ачаар бүх зүйл сайхан байгаа.

 

Дорэмон:       Сайн байна.

 

Нобита:         Гэрийн даалгавраа хойш нь тавиад явж тоглодог юм билүү. Хийхгүй байсан ч шийтгүүлэхгүй юм чинь.

 

Ээж:               Сайн уу, Ноби.

 

Нобита:         Бодлоо өөрчиллөө, даалгавраа хийчихээд, дараа нь тоглоно оо.

 

Ээж:               Март даа. Гэрийн даалгавраа дараа нь хийж болно, тийм үү?   

 

Нобита:         Аан?

 

Ээж:               Сайхан хөгжилдөөрэй. Би дэлгүүр явлаа шүү.

 

Нобита:         Хөөх. Ээж бид хоёрын санал нийлж байна. Өршөөгөрэй, би зайрмаг авъя.  

 

Худалдагч:    Хариулт өгөх нь ээ.

 

Нобита:         Тийм ээ.

 

Худалдагч:    105иен гэхээр, хариулт нь... 100иен. Үгүй ээ, биш. 50иен.

 

Нобита:         Аа?

 

Цагдаа:          Өршөөгөөрэй. Түр өршөөгөөрэй. Сэжигтэй хүн зугтахыг хараагүй биз? Тийм үү? Зугтчихсан юм байх даа. Баярлалаа. Тэгвэл яая гэх вэ...

 

Нобита/Худалдагч:  Аан...

 

Худалдагч:    Өө, нээрэн чиний хариулт.  105иен гэхээр...

 

Нобита:         Дорэмон! Дорэмон, миний хэлэхийг сонс доо. Нэг л хачин байна. Аав аа!  Та ажлаа хийгээд дуусчихсан юм уу?

 

Аав:               Тийм ээ, ажил дээр төвөгтэй санагдаад. Тэгээд бүгдээрээ жаахан амрахаар шийдсэн.

 

Нобита:         Юу? Яасан бэ, аав аа?  Дорэмон, со-сонсооч.

 

Дорэмон:       Аяархан ярь аа, би зурагт үзэж байна.

 

TV хөтлөгч:   Өнөөдөр парламентын хуралдааны үеэр гишүүд нойрмоглож... нойрмоглож... Юу вэ?  Хөөе, энийг яаж уншдаг билээ?

 

Зураглаач:    Юу? Мэдэхгүй ээ.

 

TV хөтлөгч:   Болилоо!  Өнөөдрийн мэдээ дууссан!

 

Нобита:         Тэрийг харав уу?  Дорэмон, энэ бүхэн арай...

 

Дорэмон:       Чиний хумсны хир бодож байснаас ч илүү нөлөөтэй юм аа.

 

Хүмүүс:          Хөөе. Юу болоод байна аа?

 

Эрэгтэй:        Өнөөдөр амарч байгаа гэнэ ээ.

 

Эмэгтэй:        Тийм үү?

 

Эрэгтэй:        Тэгвэл... бид ч гэсэн амаръя. Сайхан амраарай.   

 

Нобита:         Тог тасарчихлаа.

 

Дорэмон:       Цахилгаан станцынхан ч бас амарч байгаа байх.

 

Нобита:         Ёоёо... Алив ээ. Юу болоод байна аа, Дорэмон?

 

 

Дорэмон:       Ммм. Нийгэмд хэр нөлөөлсөн юм бол? Энэ хэвээр нь орхивол Японы ирээдүй балрах байх.

 

Нобита:         Нээрэн, ээж хаана байна аа?

 

Дорэмон:       Дэлгүүр яваад ирээгүй л байна.

 

Ээж:               Би ирлээ

 

Нобита/Дорэмон:   Ээж ирж байна.

 

Нобита:         Ээж ээ, та яасан их удав аа?

 

Ээж:               Хачин юм аа. Би гэртээ харих замаа мартчихаж. Бас гадаа харанхуй...

 

Дорэмон:       тэр...

 

Нобита:         Нээрэн, өлсөж байна. Оройн хоолоо хурдан хйижболох уу?   

 

Ээж:               Өө... Өө, үгүй ээ. Итгэж чадахгүй нь. Би тортой юмнуудаа орхичихсон байна шд.

 

Дорэмон/Нобита:   Юу?!

 

Нобита:         Энэ ч муу шүү, Дорэмон!  Бүгдийг нь буцаагаад хэвэнд нь оруулъя.

 

Дорэмон:       Хэвэнд нь үү? Яаж хэвэнд нь оруулдаг юм бол?

 

Нобита:         Юу?! Хөөе, Дорэмон!  Хурдан сана л даа.

 

Дорэмон:       Эхлээд жаахан амраадахкя.

 

Нобита:         Дорэмон! Хөөе, Дорэмон!  Хүлээгээч!  Дорэмон!

 

Дорэмон:       Мэдэх юм алга. Миний тархи чинийх шиг ажилладаг болчихсон. би юу ч санахгүй байна.

 

Нобита:         наадахыг чинь өөрчилж болохгүй юм уу? Зай нь дуусчихлаа.

 

ТӨГСӨВ.

*******************

DORAEMON Episode 052_61B

Тусламжийн эмээр туслаарай

 

ХүүA:             Хамгаалагчид аа, урагшаа!

 

ХүүB:             Өө!

 

ХүүC:             Сайн уу!  Бөмбөг аваад өгөхгүй юу?!

 

Нобита:         Уучлаарай, би яарч байна. Өөрөө ав аа.   

 

Төөрсөн хүүхэд:     Ээж ээ. Ээж ээ.

 

Нобита:         Өө... Төөрчихсөн юм байх даа?

 

Төөрсөн хүүхэд:     Ээж байхгүй байна.  Ээж ээ.

 

Нобита:         Тэгвэл... илүү чанга уйлбал хэн нэг нь ирээд чамд тусална. Баяртай. Чанга уйл!

 

Дорэмон:       Ммм. Хүйтэн сэтгэлтэй гэдэг нь. Яана гэнэ ээ.  Чи тусламж хэрэгтэй хүмүүст туслаагүй. Үнэхээр аймшигтай.

 

Нобита:         Өөр арга байсангүй. Маргааш гэхэд дуусгах ёстой маш их гэрийн даалгавар байгаа. Би шөнө унтахгүй хийсэн ч маргааш өглөө гэхэд дуусахгүй байх.

 

Дорэмон:       Энэ бол чиний шалтаг. Чи ажлыг үргэлж цагийг нь тулгаж хийдэг болохоор тэгж байгаа юм.

 

Нобита:         Боль доо. Надад зав алга. Хүмүүст туслах цаг алга байна.   

 

Дорэмон:       Сайн үйлийн хариу эргэж ирдэг гэдэг. Хүмүүс нэг нэгэндээ тусалж байж л...

 

Нобита:         Чи дуугүй байж болохгүй юу?   Надад саад болохоо боль!

 

Дорэмон:       за яах вэ. Чи ингэж байгаа бол. Надад ч гэсэн бодсон юм байна. Тусламжийн эм.

 

Нобита:         Тэр чинь юу юм?

 

Дорэмон:       Энийг уучихвал хүнд байдалд орсон хүмүүст туслахаас өөр аргагүй болно. Чи энийг уусан нь дээр байх.  Май, нэгийг уучих.

Нобита:         Сайхан сонсогдож байна.

 

Дорэмон:       Тийм байгаа биз?

 

Нобита:         Энийг хэн нэгэнд уулгачихвал... Даалгавраа дуусгаж чадахгүй нь. 

 

ЖаиАн:          Юу? Даалгавраа хийгээгүй юм уу?

 

Шизука:         Өрөвдөлтэй юм аа.

 

Сунео:           Бид нар чамд тусалъя.

 

ЖаиАн:          Гайхалтай. Хэдүүлээ тусалъя.

 

Шизука:         Тийм ээ, тэгье.

 

Нобита:         Баярлалаа, найзууд аа. Ингэнэ гэсэн үг, тийм ээ?

 

Дорэмон:       Би бодлоо өөрчиллөө. Энийг чамд өгөхгүй. Гижиг хүрээд байна.

 

Нобита:         Авчихлаа!

 

Дорэмон:       Аа! Хүлээгээрэй. Би тэгж хэлээгүй шдээ.

 

Нобита:         Тэд нар тэнд байна.

 

ЖаиАн:          Нобита, чи юу.

 

Сунео:           Юу байна даа?

 

Нобита:         Надад нэг сайхан юм байгаа. Би та нарт ч гэсэн өгдөг юм билүү гээд...

 

ЖаиАн:          Сайхан юм аа?

 

Сунео:           Тийм бол яагаад бидэнд өгч байгаа юм?

 

Нобита:         Тэ-тэр бол...

 

ЖаиАн:          Ямар ч хэрэггүй юм байх.

 

Сунео:           Тийм биз.

 

Нобита:         Тэгвэл... Та нар хэрэглээд үз л дээ?

 

ЖаиАн:          Хүсэхгүй байна.

 

Сунео:           Би ч гэсэн. Тийм сайхан юм бол чи өөрөө уугаад үз л дээ.

 

Нобита:         Ээ!

 

ЖаиАн:          Тийм ээ, элээд чи уу.

 

Нобита:         Хүлээгээрэй, ЖаиАн!

 

ЖаиАн:          Яасан? Гомдоллох гээ юу?

 

Нобита:         Тийм биш ээ. Өмд чинь муухай болчихож.

 

ЖаиАн:          Тийм ээ. Түрүүн гулгасан юм.

 

Нобита:         Хүлээж байгаарай. Би цэвэрлээд өгье.

 

Сунео:           Юу? гэнэтхэн сайхан сэтгэлтэй болчихлоо.

 

Нобита:         Би ийм юм хиймээргүй байгаа ч. Даанч өөр арга алга даа.

 

Сунео:           Тийм байж. Тэр эмийг ууснаас болсон байх.

 

ЖаиАн:          Сонирхолтой л юм. Яг хэрэгтэй эд байна.

 

Нобита:         Аа...

 

ЖаиАн:          Бид нар өөр тийшээ явлаа. Наад цохиурнуудаа манай гэрүүдэд хүргэж өгөөрэй. Дараа уулзъя.

 

Нобита:         Аа...

 

Сунео:           Баярлалаа!

 

Нобита:         Үгүй ээ! Алив ээ, би гэрийн даалгавраа хийх ёстой. Ганц ч минут алдаж болохгүй.  Шизука.

 

Шизука:         Нобита.  Юун цохиурнууд  вэ?

Нобита:         Уг нь би гэрийн даалгавраа хийх хэрэгтэй байна. Эсэргүүцэж чадсангүй. Эхлээд эднийг хүргэж өгөхөөс.  Яаж ч хичээгээд эсэргүүцэж чадахгүй нь... Заавал хүргэж өгөх хэрэгтэй... Сайн байна уу. Би Сунеогийн бээлий, цохиурыг хүргэж ирлээ. Баяртай. Энэ ЖаиАны цохиур, бас бээлий. Хүртгэлтээ баталгаажуулаарай. Би явлаа.  Миний гэрийн даалгавар.

Төөрсөн хүүхэд:     Ээж ээ.

 

Нобита:         Уйлсаар л байгаа юм уу? Надад хамаагүй. Надад хамаагүй. Аль болох хурдан гэртээ харьж, даалгавраа хийх хэрэгтэй. Миний бие өөрийн мэдэлгүй хөдөлж байна.  Хөөе жаал аа. Нэр чинь хэн бэ?

Төөрсөн хүүхэд:     Маа….

 

Нобита:         Маагийн ээж!  Маагийн ээж нь байна уу? Маагийн ээж ээ.

 

Шизука:         Нобита байна.

 

Нобита:         Энэ хүүхэд төөрчихөж. Энэ хүүхдийг мэдэх хүн байна уу?

 

Сурагч:          Өшөөгөөрэй, тэнд нэг хүн хүүхдээ хайгаад байсан.

 

Нобита:         Маш их баяралаа!  Чиний ээж байх.

Төөрсөн хүүхэд:     Тийм ээ!

 

Нобита:         Явцагаая! Энд байна. Маагийн ээж ээ. Маа энд байна.

 

Хүүхдийн Ээж: Маа.

Төөрсөн хүүхэд:     Ээж ээ!

 

Хүүхдийн Ээж: Би ямар их айв аа. Маа. Чамайг зүгээр байгаад баяртай байна. Сайхан сэтгэл гаргаж тусалсанд маш их баярлалаа.

 

Нобита:         Зүгээр дээ! Би ч ингээд явъя даа.

Төөрсөн хүүхэд:     Баяртай.

 

Нобита:         Үгүй ээ!  Даалгавраа хурдан хийх хэрэгтэй.

 

Хөгшин Эрэгтэй:     Тусалсанд баярлалаа, залуу минь.

 

Нобита:         ЗҮгээр дээ. Намайг асуудалд орсон бол та ч гэсэн тэгэх байсан биз дээ?  

 

Хөгшин Эрэгтэй:     Тусалсанд маш их баярлалаа.

 

Нобита:         Зүгээр ээ. Би тусламж хэрэгтэй хүнд туслахгүй байж чаддаггүй юм.

 

Шизука:         Нобита... мундаг юм аа.

 

Нобита:         Үгүй ээ. Тийм биш.  Одоо бусдад тусалж байх цаг биш. Хөөе. Дорэмон.  Гуйя. Надад туслаач дээ. Маш яаралтай хэрэг. Би тусламжийн эм уучихлаа.

 

Дорэмон:       Сайн байна. Чамайг сургамж авсан гэж найдъя.  Жаахан л тэсчих.

 

Нобита:         Үгүй ээ! За. Одоо нүдээ аниад гэртээ харина шүү. Тэгвэл би тусламж хэрэгтэй хүн олж харахгүй... Ёоёо...

 

Өвчтэй Эрэгтэй:     Чиний хэн гэдгийг мэдэхгүй ч...

 

Нобита:         аан...

 

Өвчтэй Эрэгтэй:     Ирсэнд чинь баярлалаа. Надад ус хийгээд өгөхгүй юу?

 

 

Нобита:         Танд асуудал тулгараа юу?

 

Өвчтэй Эрэгтэй:     Тийм ээ. Би ганцаараа амьдардаг, бас өвдчихсөн болохоор хэцүү байна.

 

Нобита:         Ойлголоо. Таныг бүр өрөвдчихлөө... Өрөөг чинь цэвэрлээд өгье. Халуун байна.

 

ӨвчтэйЭрэгтэй:      Хөөх, амттай харагдаж байна. Тусалсанд чинь маш их баярлалаа. 

 

Нобита:         Зүгээр ээ. За, би гэрийн даалгавраа хийх ёстой. Нар жаргачихсан байна. Одоо яана аа? Одоо яах вэ? Одоо яах вэ? Одоо яах вэ? Одоо яах вэ? Одоо яах вэ?  Гүйж чадахгүй нь... Яасан ч үгүй. Одоо яасан ч цагт нь амжихгүй дээ. Гэрийн даалгавар. Гэрийн даалгавар.

 

Шизука:         Нобита, би чамайг хайж байлаа. Ээжээс чинь асуусан чинь чамайг гэртээ ирээгүй байна гэсэн.

 

Нобита:         Шизука.

 

Шизука:         Би мэдээгүй юм байна. Чи ч үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа, Нобита.

 

Нобита:         Аан?

 

Шизука:         Хамтдаа гэрийн даалгавраа хийх үү? Чиний ойлгохгүй байгаа юмыг би заагаад өгье. Тийм болохоор уйлах хэрэггүй.

 

Нобита:         Шизука.  Уйлах хэрэггүй ээ. Эхлээд гэрийн даалгавраа цагт тухайд нь хийж байгаарай.

 

Шизука:         За, шаргуу ажиллаад, энийг дуусгачихъя. Санаа зоволтгүй ээ, амжина.

 

Нобита:         Баярлалаа, Шизука!

Шизука:         За, одоо энийг...

 

Төгсөв.

 

 

 

 

 

 

                      

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home