Тайлбарлагч: 86 дугаарт машин гайхалтай үйлдэл үзүүллээ! Мананг аюулгүй туулахаар хурдаа хассан NSX-г хормын дотор боломжийг ашиглаж гүйцэж түрүүллээ. Бүр дрифтлээд шүү, Икэда гуай. Шалгаруулалтын үеэр үхлийн бүсэд рекорд тогтоосон энэ дрифт энд гарч ирлээ.
Каната: Гурав. Хоёр. Нэг.
Тайлбарлагч: Цав цагаан манан дотроос улаан машин гараад ирлээ! 86 дугаарт машин үхлийн бүсийн цагаан чөтгөрөөр туулан гарлаа!
Каната: Канатагаас Огата руу. 2 дугаартай машинаас хэр зайтай байна?
Огата: 8.73 секунд. Гайхалтай, Каната.
Каната: 8.73… Жаахан хангалтгүй нь ээ.
Икэда: Энэ нөхцөлд гүйцэж түрүүлэхэд дрифтлэх нь илүү ач холбогдолтой гэж бодож байна. Зам дээрх харагдах орчин муугийн дээр замын үрэлт муу л даа. Дан ганц жолооны хүрдэнд найдалгүйгээр эргэлт хийх үедээ хурдны тохируулагчийг ашиглах нь илүү орон зай гаргаж өгнө. Хурд болон аюулгүй байдлаа харгалзаж үзвэл дрифтлэх нь илүү үр нөлөөтэй. Аль нь ч байлаа гэсэн ралли уралдагчаас гарахаар санаа. Аргагүй л Фүживара Такумигийн шавь юм. Нийтийн зам дээрх уралддаг MFG биш байсан бол болохооргүй үзэгдэл гэж хэлж болно. Хараад олж авах мэдээлэл хомс байлаа ч толгой доторх төсөөллөөрөө үүнийг нөхсөн гэж бодохоос өөр аргагүй нь. Катагири Каната үнэхээр аймшигтай юм.
Акаба: Кайтогоос Бүүт рүү. 86-аас би хэр хойно явна?
Эр 1: Бараг 9 секунд. Болсон.
Акаба: Новш. Бороо зогссон хэдий ч зам нойтон хэвээр. 1, 2-т яваа машинуудыг хөөх миний төлөвлөгөөг битүү морь эвдэж орхилоо. Хатаач, асфальт минь. Бушуухан хат! Дугуй газарт зуурч байгаа цагт 86 мэтэд огт санаа зовохгүй байна.
Тайлбарлагч: 86 болон 2 хоёрын хооронд бараг 9 секундийн зөрөөтэй байна. Уралдаан яах бол? 2 дугаарт машин ахин 86-г гүйцэх боломжтой болов уу?
Икэда: Тодорхойгүй зүйлс олон байна. Итгэлтэй хэлэх арга алга. Их барьцгүй мөчид ирлээ дээ. Бороо зогссоны дээр 86 болон 2 дугаарт машины гүйцэтгэлийн зай уг байран дээрээ эргэн ойртох биз ээ. Хоорондын зай ойртох хугацаа бүхнийг шийднэ.
Тайлбарлагч: Уралдаан төвөгтэй болж ирснээр сандрал нэмэгдэж байна шүү. Дүрс 1-р байрын өрсөлдөөн рүү шилжлээ. Кожири боомтын U эргэлт. 4 болон 12-р машин ширүүн өрсөлдсөн хэвээр байна.
Коки: Хаана гүйцэж түрүүлэх гэхийг чинь мэдэж байна. өмнөх тойрог дээр хэдийн бэлдсэн болохоор тэр. Эсрэгээр нь бодвол тэнд хүртэл одоо ч хугацаа байна. Түүний төлөвлөгөөг нураах төлөвлөгөө сэдэхгүй бол. Арга байх л учиртай. Гарцаагүй.
Тайлбарлагч: Зугтаах Саватари, хөөх Беккенбаур хоёр. 1-р байрын төлөө ширүүн өрсөлдөж буй хоёр залуу ойн хэсэг рүү ирж байна.
Эм 1: Хонх дуугарч байна, Сана. Бушуухан анги руу буцахгүй бол.
Сана: Би орохгүй ээ. 5-р цагийг тасаллаа. Ко ингэж хичээж байхад сайтар үзэхгүй бол найз охин нь байх эрхгүй.
Эм 1: Ойлголоо.
Эм 2: Тэгвэл бид явлаа.
Сана: Хичээгээрэй, Ко. Өнөөдөр Шибуяад болзоотой шүү дээ.
Тайлбарлагч: 86 дугаарт U эргэлтээр эргэлээ. Энэ цэгт хөөж буй 2 дугаарт хэр хол байгааг харъя. U эргэлтийн өмнөх шулуун замд 2 дугаарт машин харагдахгүй л байна. 86 нь хэдийн U эргэлтийг туулаад аажмаар хурдаа авч байна. Энэ хоёрын хоорондын зай яаж өөрчлөгдөх бол? Их сонирхол татаж байна. За, гараад ирлээ. Нэлээн их усан хөшиг одоо ч татсаар байна. Зам одоо ч хатаагүй шинжтэй. За, эндээс. Хоорондын зай нь 8.55 секунд. Гайхмаар хэмжээнд хоорондын зай ойртоогүй байна шүү, Икэда гуай.
Икэда: Сектор 2 луу орж ирснээс хойш энд хүртэл өндөр хурдны хэсэгт тооцогдоно. Замын нөхцөл аргагүй чухал хүчин зүйл юм аа. Гэхдээ тодорхой газраас хоорондын зай агшиж эхлэх нь дамжиггүй. Сэрэмж алдаж болохгүй нөхцөлд байна. 1-р байрын өрсөлдөөнөөс илүү 3-р байрын төлөөх тулаан халуун байна.
Эр 1: Гайхалтай. Яах бол?
Тайлбарлагч: Хэнийх нь тулаан дэлгэц дээр гарах бол?
Эр 2: 86 ялбал гоё доо.
Тайлбарлагч: Найруулагч ч ихэд тэвдэж байгаа байх даа.
Эр 1: Мэдээж шүү дээ!
Рэн: Салхитай болчихлоо. Жаахан сэрүүхэн байна. Кёоко сэнпай. Тэнд байгаа уух юмнаас хүссэнээрээ авч ууж болох уу?
Кёоко: Тийм ээ. Жаахан сэрүү орчихлоо шүү. Сонгоод уух уу даа. Мариэ, үнэхээр найз залуугүй юм уу?
Эм 1: Байхгүй ээ. Өмнөх хүнээсээ салаад удаагүй байна. Бушуухан шинэ найз залуутай болох юм сан. Би ганцаардахаар үхчих гээд байдаг юм.
Кёоко: Хамаарал юм биш үү? Чинийх ганцаардал биш. Эрэгтэй хүн байсан, байгаагүй ялгаагүй. Олиггүй эрд хууртагдаж байснаас эмэгтэй найзуудтайгаа хөгжилдөж байсан нь хамаагүй дээр биш үү?
Эм 1: Гэхдээ би бараг найзгүй л дээ.
Кёоко: Тийм бололтой.
Эм 1: Кёоко, надтай найзлаач? Гуйя.
Кёоко: Яах вэ, татгалзах шалтгаан ч алга л даа. Амралтын өдрөөр нэг газар хоол идэнгээ олон асуудлыг чинь сонсъё.
Эм 1: Баярлалаа.
Рэн: Өдрийн хоол идэх гоё сонсогдож байна. Би нэмэгдэж болох уу?
Кёоко: Болно оо. Тэгвэл охидоороо гарах уу даа?
Маэзоно: Гүйцэхгүй нь. Бороо зогссоны дараа бүрэн хурдаа гаргасан Феррариг NSX гүйцэхгүй гэж үү? Үгүй, тийм биш. Энэ бол шалтаг. Бүрэн хүчин чадлаараа давхиж буй Акаба Кайто, Катагири Канатаг би гүйцэхгүй байгаа төдий.
Тайлбарлагч: Үзэгдэх орчин муу ойн хэсэгт 86-н арын толинд 2 дугаарт машин үзэгдэхгүй байна. Зэрэгцээд 2 дугаарт машинтай Акаба Кайто 86-н ар талыг ч хараагүй байгаа болов уу. Ийм нөхцөлд жолоочид юу бодож байгаа бол?
Икэда: Өрсөлдөгчидтэйгөө тулалдаагүй байх. Тулалдаж байгаа өрсөлдөгч нь өөрсдөө. Ердөө 0.1 секундийн зайг гүйцэхийн тулд эзэмшсэн чадвар, төвлөрлөө бүгдийг нь гаргана. Машиндаа итгэж, өөртөө итгэж давхихаас өөр замгүй.
Тайлбарлагч: Ганцаардмал, мохошгүй ковбой. Яагаад ч юм амнаас ийм үг уначихлаа. За, 86 руу дахин нэг харъя. Хаконэ цэцэрлэгийн үүдээр орох гэж байна. 2 дугаарт машинаас хэр зайтай байна? Ойн хэсгээр гарамгай Катагиригийн эсрэг Акаба гүйцэхэд хэр хол байгаа бол? За, гараад ирлээ. Одоо... Тууллаа! Хоорондын зай 8.27 секунд. Ердөө 0.3 секунд л гүйцсэн байна. Гайхчихлаа. Аажмаар хатсаар байгаа замыг тоолгүй Ферраритай бараг зэрэг хурдтай давхиж буй 86-н Катагири Каната!
Аав: Итгэмээргүй юм. Фений хувьд удаан үзэж байгаа ч ийм онцгой жолоочийг харж байсангүй. Тэр өнөө номой, дуугүй Каната гэж үү? Каната өөрөө хүссэн хүсээгүй дэлхий энэ авьяас билиг нь ундарсан залууг тоохгүй өнгөрөхгүй. Катагири Кэн. Хаа нэгтээ үзэж байгаа бол нэг үг хэлээч. Чиний хүү шүү дээ. Бахархахгүй байна уу?
Тайлбарлагч: Икэда гуай. Би нэг асуулт асуух гэсэн юм.
Икэда: За.
Тайлбарлагч: Бурхны 15-д орвол жолоодох чадвар нь нэг их ялгарахгүй юм аа? Зууралт-жингийн харьцаанаас хязгаарлагдах юм чинь. Угтаа бол огцом эргэлтийн хурдад тийм их ялгаагүй. Тэгвэл бороон доторх огцом эргэлтэд 86 л бусад машинуудаас илүү хурдтай байв? Энгийн асуулт асуусанд уучлаарай.
Икэда: Үгүй ээ. Маш сайн асуулт байна. Аягүй бол уралдааныг үзэж буй фенүүд ч бас ижил асуулттай байгаа байх. Дүгнэлтээсээ хэлбэл дугуйн гадаргуу дээрх температурын ялгаа. Машин хөдлөх үед дугуйны гадаргуу нь замтай үрэлдсэний үндсэн дээр халдаг. Дугуйн полимер гэдэг нь тодорхой хэмжээний халалт авч бүрэн нөөц бололцоогоо гаргахаар загварчлагдсан байдаг. Тэр нь өнөөдрийнх шиг бороотой өдөр дугуйн үүсгэсэн халуун нь бороонд угаагдан үгүй болно. Дугуйн температур өсөөгүй нөхцөл байдалд уралдахаас өөр аргагүй болсон. Үүн дотроос 86 л бусад машинаас илүү дугуйн температураа өндөрт хадгалаад байна гэж бодлоо. Урагш давхихын тулд энэ аргыг санаатайгаар ашигласан байх. Катагири Канатад ер бусын жолоодлогын техник байна. Хөнгөн машинууд нь нарийхан дугуйтай байдаг. Дугуйн температурыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдэг учраас. Тэргүүлж яваа хоёр машин ч ийм хандлагатай байгаа болов уу.
Тайлбарлагч: Тийм бий. Түрүүнээс хойш толгойд байсан асуултыг шийдээд өглөө. Тэргүүлэгч групп сектор 3 луу яван орлоо. Одоо дугуйны температурыг хөргөдөг борооны ус ихээр багассан. Цацагдах ус анзаарагдахаар хорогджээ.
Коки: Хийхээс өөр аргагүй нь ээ. Францад хөгжүүлсэн өнөөх техникээ. Экидэн шулуун замд түүнийг хурдаа тултал нэмэх газарт албаар машиныхаа удирдлагыг алдаж савлуулна. Гулгалттай хууралт гэж нэрлэсэн. Тэгээд хормын дотор ард байгаа машины хурдыг тасалдуулж чадвал дээд хурдыг нь хороож чадна. Шулуун шугамд удаан машинаар уралдаж байхдаа яваандаа олж авсан техник. Нэг өрсөлдөгчид хоёр удаадаа нөлөөлөхгүй ч энд мөчид бол нөлөөлнө. Яасан юм бол доо? Би нэлээн өөрчлөгджээ дээ. 1-р байранд орох гэсэн эрмэлзэлд ингэж автах гэж.
Тайлбарлагч: Аюултай урвуу замаар 4 болон 12 дугаарт машинууд орлоо. Сүүлийн тойргийн үлдсэн хэсгүүд улам л багассаар. Энэ хэвээр дуусахгүй байлгүй. Үгүй, дуусах боломжгүй. Хөөж буй нь энэ эр шүү дээ. Нарийн машин шиг Беккенбаур шүү дээ. Гүйцэж түрүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ хэдийн бэлдсэн нь дамжиггүй.
Эр 1: Тоолж эхлэх цаг болсон уу?
Эр 2: Саватари дарж чадах болов уу?
Тайлбарлагч: Тэд ч мөн сектор 3 луу орж ирлээ. 3-р байранд яваа Катагири Каната ид шидийн гүйцэтгэлээ үргэлжлүүлсээр. Энэхүү улаан машиныг хөөж буй өөр нэгэн улаан машин. Акаба Кайто ч мөн сектор 3 луу нэвтрэн орлоо. Энэ цэгт 86 болон түүний хоорондын хугацааны зай нь... 7.19 секунд!
Икэда: Машины тэмдэгтэй машин аажмаар хугацааны зайг ойртуулж байх шиг. Дугуйн үрэлт аажмаар сэргээд байх шиг. Нуурын хэсэг рүү хүрчихвэл 2 дугаарт машин хүчтэй нэхэж ирэх байх.
Тайлбарлагч: Экидэн шулуун замыг дуусгаад 86 нь 2 дугаарт машинаас хэр их зай авч үлдэх нь ялагчийг шийдэх түлхүүр болно. За, камер арагш шилжлээ. 1 дугаарт Ишигами болон 16 дугаарт Яшио.
Эр 1: Бороо зогсоод дугуйн зууралт аажмаар сэргэж байна. Байраа ахиулах боломж.
Ишигами: Мөргөлдсөн доргилтоос болж арын хэсэгт асуудал үүсчхэж. Хурдаа нэмэх гэвэл ноцтой эргэлт хийгдэнэ. Электрон төхөөрөмжүүд илэрхий гажжээ. Миний хязгаар энэ хурдаа л хадгалж үлдэх болж.
Эр 2: Бүүтээс Ишигами руу. Одоо гарчих аа. Хангалттай шүү дээ. Хэмхэрч, эвдэрсэн байдалтай уралдсаар байхыг үзэхэд хэцүү байна. Машины асуудлаас болж уралдаанаа зогсоовол нэр нүүрээ авч үлдэнэ.
Ишигами: Тийм биш. Нэр нүүр гэдэг тийм зүйл биш. Хэчнээн цөөн оноо байлаа ч цуглуулах нь чухал. Хэдий шившгээ тарилаа ч өөрөө болино гэж байхгүй. Болсон.
Тайлбарлагч: 1 дугаарт машинд үнэхээр л хэд хэдэн асуудал гарч. 16 амжилттай 1 дугаарт машиныг гүйцэж түрүүллээ. Дунд яваа группт эрчтэй довтолж буй 9 дугаарт Айба хэдийн 5 дугаарт Сакамотог ард гүйцэж ирлээ.
Сакамото: Энд чамайг гүйцэж ирнэ гэж санасангүй. Ихэнхдээ бол хэдийн хурдаа алдсан байдаг даа. Өнөөдөр бороо чамд тус болжээ дээ.
Айба: Басах хэрэггүй, Сакамото. GT-R төгс нөхцөл дээрээ байгаа. Одаварагийн хариуг энд барих л болно доо.
Тайлбарлагч: За, камер тэргүүлэгчид рүү шилжлээ. 4 болон 12 дугаарт машинууд удахгүй Экидэн шулуун руу орох нь. Энд л хувь заяаг шийдэх түлхүүр цэг болно.
Коки: Энд. Сүйрэх үү, ялах уу? Амьдралын минь хамгийн том мөрий. Юу?
Тайлбарлагч: Гайхалтай тоормос! Экидэн шулуун замд 12 дугаарт машин довтоллоо. Хоёр машин зэрэгцэн явж байна. Бүрэн хурдаараа давшиж байна!
Беккенбаур: Ядралт төвлөрөх чадварыг булаагаад зогсохгүй хүний сэтгэх чадварыг нэлээн бууруулдаг. Чи үхлийн бүсэд сэтгэлзүйн энергиэ шавхсан юм биш үү? Ийм ойлгомжтой урхинд амархан уначих гэж. Инээдтэй юм.
Тайлбарлагч: 12 дугаарт машин улам л урд нь гарсаар. Энэ ердөө 0.03 секундийн шилжилтээрээ бахархдаг Порше PDK-н хүч үү? Саватари Коки цөхрөлийн байдалд орлоо! 12 дугаарт машин бүрэн гүйцэж түрүүллээ! Ямар сэтгэл хөдөлгөм гүйцэж түрүүлэв ээ? Беккенбаур тэргүүллийг авлаа.
Беккенбаур: Магтъя, Саватари. Хормын төдий хэдий ч Япон жолоочийн эсрэг жинхэнэ чадвараа гаргасан нь анхны тохиолдол байлаа.
Эр 1: Юу вэ? Эцэстээ ингэх байсан юм уу?
Эр 2: Беккенбаур хэтэрхий илүү юм аа.
Эр 1: Түүнийг ялах Япон хүн байхгүй юм уу?
Тайлбарлагч: Ингээд хамгийн их хүлээлттэй 3-р байрын төлөөх тулаан. 86 яг одоо Экидэн шулуун замд орлоо. За, яах бол? 2 дугаарт машин хаана байна? Хэр хол гүйцсэн бэ? Ирлээ дээ. Яндангаа илт архируулж улаан Феррари аажмаар ойртсоор.
Акаба: Бариад авсан даа, Катагири Каната. Энэ уралдаанд би ялна.
Тайлбарлагч: Хоорондын зай нь 2.68 секунд! Хоорондын зай нь хэдийн 3 секундийн дотор оржээ.
Икэда: Катагирид эцэст нь хэцүү болж ирлээ. Гүйцэгдэх нь 100% баттай болж ирлээ. Гүйцэж түрүүлэхийг нь хаах эсэх нь л асуудал. Хэн түрүүлж барианы шугамд ирэхийг бурхан л мэдэх байх. Үзэхээс өөр аргагүй боллоо.
Тайлбарлагч: Шулуун замын төгсгөлд яг л бархирах мэт туйлдсан яндангийн чимээ хангинуулсаар 86 зугтсаар байна. Зэрлэг араатан мэт архирсаар 2 дугаарт машин хөөсөөр.
Огата: Үгүй ээ. Зугтаах аргагүй нь. 670 морины хүчин чадалтай Ферраригийн эсрэг 200 морины хүчин чадалтай 86 зугтаахгүй. Уучлаарай, Каната. Үнэхээр уучлаарай.
Тайлбарлагч: Ойртсоор байна. 2 дугаарт Акаба элдэн хөөсөөр. Одоо 1.96 секундийн зайтай боллоо.
Эр 1: Дараагийн 20-р эргэлтэд Төгсгөл.
Back to episodes Go home