Тайлбарлагч: Тэргүүлэгчдийн групп Экидэн шулуун замыг туулах гэж байна. 12 дугаарт машин шугамаа солилоо. Гүйцэж түрүүлэх гэсэн үйлдэл биш бололтой. Хүчтэй тоормосолж байгаад баруун эргэлээ! Эндээс Хаконэ уулын өгсүүр замаар явах юм.
Коки: Зэрэгцэх гэж байхдаа хурдасгуураа суллаж байгаад эрчээрээ урагшилчихлаа. Хүсвэл хэзээ ч гүйцэж түрүүлж чадна гэж харуулах гээ юу?
Тайлбарлагч: 3-р байрын групп Экидэн шулуун зам дээр хараахан гарч ирээгүй байсаар. Ирээгүй л байна! За, гараад ирлээ! Улаан, 12 дугаартай Акаба Кайто. Үүний ард 13 дугаартай 4-р байрын Маэзоно. 5-р байранд 86 дугаартай Катагири. Ширүүн үзэлцсээр байна даа. Эндээс 7 секундийн хойно 5 дугаарт Сакамото Юүдай явна.
Сакамото: Холдчихсон байх шив. 1 дугаарт алга болсны дараа 3 машин гэнэт хурдаа нэмсэн. Эндээс цааших өгсүүр замд Катагиритай бага ч болов зайгаа ойртуулахгүй бол. Үгүй бол ичгэвтэр байдалд орно.
Тайлбарлагч: 8 дугаарт Тэйлор. 9 дугаарт Айба нар. Айба Шүн довтлохоор зэхэж байна. Замын голд слипстриймээр давхин орж ирлээ! За, яах бол? Амжилттай гүйцэж түрүүллээ! 9 дугаарт машин 1 байр ахилаа! Юу гэж бодож байна, Икэда гуай? Шавь Айба Шүн тань сайн уралдаж байна шүү.
Икэда: Одоо бол хэлчихье. Үнэндээ Айба миний шавь нар дотроос тийм ч сайн нь байгаагүй.
Тайлбарлагч: Тийм үү?
Икэда: Жолоо барих тал дээр бол авьяастай нь үнэн. Асуудал нь сэтгэлзүйн төлөв. Хэтэрхий тэмцэлдээд муу үр дүнд хүргэдэг талтай.
Тайлбарлагч: Нээрэн л эхний хагаст хамаг хурдаараа давхиад уралдааны төгсгөлд дугуй нь хэт элэгдээд байр ухарчихдаг. Гэхдээ өнөөдрийн уралдаанд арай өөр байх шиг ээ.
Икэда: Миний бодлоор борооны ач гэх юм уу даа. MFG-н дугуйнууд бүх улирлын дугуйнууд байдаг. Замын гадаргуугийн үрэлт буурахад бат бөх чанарыг харгалзах шаардлагагүй болно. Энэ уралдаанд бол дугуйнаас болж зовох шаардлагагүй. Үүнийг энэ уралдааны чухал түлхүүр нь гэдгийг өөрөө анзаарвал сайн сан. Айба тэгж харагддаггүй ч олон дагагчидтай. Арын албаныханд хүртэл нэр хүндтэй. Дүү нараа ч сайн харж ханддаг. Сайхан сэтгэлтэй, тэмүүлэлтэй, сайн залуу.
Тайлбарлагч: Би ч гэсэн хувьдаа Одавара нутгийн Айба Шүнийг индэрт гарах мөчийг нь аль болох бушуу харах юм сан гэж хүсдэг. За, дүрс эргэн Экидэн шулуун руу шилжлээ. Гурван машин уралдан өнгөрлөө. 7 дугаарт Отани. 18 дугаарт Китахара. 6 дугаарт Янагида. Дөнгөж сая анзаарлаа л даа. Бороо зогсчихсон байна. Ашиноко нууран дээрх бороо зогсжээ. Дүрс 4-р байрын групп шилжлээ. Хаконэ уулын замын ойролцоох дүрсийг харахад ч бороо үнэхээр зогсжээ. Тэнгэрийн баруун хэсгийн борооны үүлс таржээ. Цэлмэг болж ирж байна. Икэда гуай, бороо зогссон юм чинь уралдааны цаашдын явцад ямар нөлөөлөл авчрах бол?
Икэда: Замын нөхцөл тийм ч ихээр өөрчлөгдөхгүй байх. Тэргүүлэгч групп хэдийн 3-р тойрог руугаа орлоо. Уралдаан шийдэгдэх хүртэл замын гадаргуу хатахгүй. Гэхдээ... Нэг зүйл миний санааг зовоож байна.
Каната: Урд байгаа машины цацсан уснаас болоод анзаараагүй. Бороо нэг мэдэхэд зогсчихсон байна. Зам дээрх ус багассан нь миний хувьд сул талтай. Булан ихтэй сектор 1-д NSX-г гүйцэж түрүүлж чадлаа ч сектор 3-т дахиад гүйцэгдэж орхино. Зай гаргаж авах хэрэгтэй. Ямар нэг арга байхгүй юу? Нээлтийн уралдааны үеэр ингээгүй атал. MFG-д оролцож байгаадаа л баяртай байсан. Гэхдээ одоо бол ондоо. Бороо ороогүй байлаа ч шилдэг уралдагчидтай өрсөлдөх хүч хүсэж байна. Би хэзээдээ ийм шуналтай болчхов оо? Нойрсож байсан уралдагч хүний зөн совин сэрээд эхлэв үү?
Тайлбарлагч: 2 дугаарт Феррариг хөөж 4-р байрын төлөөх хоёр машин гарааны хаалгаар дамжин одлоо. 13 дугаарт Маэзоно, 86 дугаарт Катагири нар сүүлийн тойрог руу орлоо. Ямар төгсгөл хүлээж байгаа бол? 4-р байрын төлөөх нүд салгахын аргагүй ширүүн тулаан өрнөсөөр!
Рэн: 4-р байрын төлөөх тулаан... Каната улам л анхаарал татаж, алдартай болсоор. Гэхдээ Каната урьдын хэвээрээ байна биз дээ? Өөрчлөгдөхгүй биз дээ? Өглөө бүр "Өглөөний мэнд" гэж мэндлээд эелдгээр инээмсэглэх хүн. Үл таних, алс холын газар луу бүү яваарай.
Тайлбарлагч: Дээгүүр эрэмбэлэгддэг уралдагчид эцсийн тойрог руу орлоо. 5 дугаарт Сакамото. 9 дугаарт Айба. 8 дугаарт Тэйлор. Баларсан юм боллоо. Дөнгөж сая авсан мэдээллээр Ашиноко Скайлайн манан буусан бололтой.
Икэда: Манан буужээ дээ. Би үүнээс айж байсан юм. Ашиноко Скайлайны алдартай хэсэг, Цагаан чөтгөр. Бороо зогсож, агаарын урсгал өөрчлөгдөхөд манантах өндөр магадлалтай байдаг.
Тайлбарлагч: Тэгээд ч зогсохгүй ээ, Икэда гуай. Ашиноко скайлайны сүүлийн хагас нь манантаад байгаа юм.
Икэда: Гулгамтгай урхитай бараг давхцаж байгаа юм биш үү? Бүр яггүй юм болох нь дээ.
Тайлбарлагч: Үхлийн бурхан, Чөтгөр хоёр нийлж MFG-н уралдагчид руу дайрах ноцтой нөхцөл үүслээ. Уралдааныг үргэлжлүүлэх нь аюултай байж мэднэ. Зохион байгуулагчид хүндхэн шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрч мэднэ.
Эр 1: Байгаа бүх дроноо илгээ! Аль болох олон дүрс ав!
Эр 2: Ямашита, юу ч харагдахгүй байна. Уралдах ямар ч нөхцөл алга.
Эр 1: Ашинокогийн манан хурдан нүүх юм аа.
Эр 2: Тэргүүнд яваа хоёр машин хэдийн ойртож байна. Уралдааныг цуцлах бол одоо л шийдвэр гаргах цаг нь мөн.
Эр 1: Ядаж энэ хэсэгт гүйцэж түрүүлэхгүй байх тушаал гаргасан нь дээр.
Эр 2: Асуудал хэтэрхий ноцтой учраас бид шийдэхийн аргагүй нь.
Эр 1: Ерөнхий менежертэй холбоод аль.
Жоюү: Жоюү байна. Нөхцөл байдлыг ойлголоо. Ингээд миний хэлэх үгийг бүгд сонсоорой. Шийдвэрээсээ эхэлье. Уралдаан энэ чигтээ үргэлжилнэ.
Эр 1: Өршөөгөөрэй, ерөнхий менежер ээ. Дүрсийг нь үзээгүй юу?
Жоюү: Үзсэнийхээ дараа ингэж шийдлээ. Харагдах орчин муу байвал тохируулж давхихад болно. Тэгж чадах нь энд сонгогдсон 15 уралдагчид бус уу? Нийтийн зам дээр уралдах нь тийм л зорилготой бус уу? Бороо ч, манан ч уралдааныг зогсоохгүй гэдэг нь MFG-н суурь ойлголт. Энэ шалтгаанаар гүйцэж түрүүлэхийг хориглохыг ч мөн үгүйсгэлээ. Уралдагчид шударгаар үргэлжлүүлэн уралдана гэж найдаж байна. Би 15 жолоочийн чадварт итгэж байна. Түүнчлэн ямар нэг осол болох аваас би хариуцлагыг нь бүрэн үүрнэ. Болсон.
Эм 1: Ерөнхий менежер догь юм аа.
Эм 2: Бүр хүндэлчихлээ.
Жоюү: Энд Рёосүкэ байсан бол ингэж л хэлэх байсан. Өнөөдрийн уралдаан эргэлзээгүй домог болж үлдэнэ. Оргил үегүй дуусгаж яаж болох вэ? Гуйя, юу ч битгий болоосой.
Коки: 4 дугаарт машинаас бүүт рүү. Урд манан гараад ирлээ. Нэлээн эвгүй манан байна. Шууд дайраад орчхож болох юм уу? Болсон.
Эр 1: Бүүт байна. Төвөөс ямар ч заавар өгөөгүй. Манан дотор уралдаанаа үргэлжлүүл л гэсэн үг. Болсон.
Коки: Аймшиггүй юм гээч. Аргагүй л MFG мөн дөө. Үүнийг чинь л хүсэж байлаа. Дагаад яв, Герман жаал аа! Төөрчхөв дөө. 4 дугаарт машинаас бүүт рүү. Давхилаа шүү.
Тайлбарлагч: Тэргүүлэгчдийн групп манантай бүс рүү дайран орлоо.
Эр 1: Дрон удирдлагын баг байна. 3 метрийн үзэгдэх орчныг 1.5 метр болгон бууруулж байна.
Огата: Огатагаас Каната руу. Онц нөхцөл байдал. Эндээс урагшаа зузаан манантай зам хүлээж байна. Төв байраас уралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Манантай бүс рүү ороод хурдаа бодитой бууруулаарай.
Каната: Зузаан манан... Зузаан манан... Ашгүй дээ! Бурхны өгсөн боломж байж магадгүй юм. Нээлтийн уралдаанд ашигласан тоолох тактикийг санаж байна уу?
Огата: Тэрийг хэрэглэх нь үү? Байзнаарай, нөхцөл байдал тэр үеэс тэс ондоо байна. Гулгамтгай урхи болон Цагаан чөтгөрийн хосолсон дайралттай шүү дээ.
Каната: Асуудалгүй ээ. Бид өрсөлдөгчид биз? Огата ах. Сайн сонсоорой. Манантай бүс рүү орохтой зэрэгцээд урд байгаа 13 дугаарт машинтай өрсөлдөнө. Тэр мөчөөс тоолж эхлээрэй. Ойр байгаа бүсэд түүнийг гүйцэж түрүүлээд урд нь гарна.
Огата: Нээрэн үү? Тэгж битгий хөнгөнөөр хэл л дээ. Би тамиргүй болж ухаан балартах нь.
Тайлбарлагч: 3-р байранд ганцаар явсан 2 дугаарт машин мананд залгиуллаа. Түүний араас 4-р байрын хоёр машин ойртож байна.
Маэзоно: Ийм нөхцөлд уралдана гэдэг галзуурал. Уралдаан гэж бодохгүй байхад болно. Ийм газарт нохой зодоонд орох тэнэг үгүй. Манангаас гарахаар хэвийн хурдандаа оръё. Айн? Алга. 86 хажуугаар өнгөрчихлөө гэж бодсон мөчид алга болчихлоо. Дрифт байсан уу? Харахын эцэсгүй энэ орчинд тэр юу хийгээд байна аа?
Огата: Огата байна. 2 дугаарт машинаас 3.8 секундийн ард. Болсон.
Каната: Мэдлээ. Цав цагаан дэлгэц дээр толгой доторх төсөөллөө буулгана. Дараагийн зүүн эргэлт хүртэл бүрэн хурдаараа 2 секунд. Ижил араанд тохируулаад 1 секунд хурдаа хасна. Дараад нь баруун эргэлт. Бүрэн хурдаараа 2.3 секунд явна. Ижил араагаараа. 1.5 секунд хурдаа хасна.
Огата: Огата байна. 3 секундийн зайтай байна, болсон.
Каната: Мэдлээ.
Тайлбарлагч: 86 дугаарт машин гайхалтай үйлдэл үзүүллээ! Мананг аюулгүй туулахаар хурдаа хассан NSX-г хормын дотор боломжийг ашиглаж гүйцэж түрүүллээ. 13 дугаарт Маэзоно нь энэхүү хэвийн бус өндөр хурдад огтхон ч бэлэн байсангүй бололтой. Бүр дрифтлээд шүү, Икэда гуай. Шалгаруулалтын үеэр үхлийн бүсэд рекорд тогтоосон энэ дрифт энд гарч ирлээ.
Икэда: Хамаг үс босчихлоо байна. Арай ч ийм үйлдэл хийнэ гэж санасангүй.
Тайлбарлагч: Гэнэтийн нөхцөл байдал үүсчихлээ! 2 литрийн хөдөлгүүртэй Тоёота 86 GT. Ид шидийн хүү, Катагири Каната. Зузаан манан дундуур довтолсоор байна!
Огата: Бүүтээс Каната руу, 1 секундийн ард байна.
Каната: Мэдлээ. Долоо. Зургаа. Тав. Дөрөв. Гурав. Хоёр. Нэг.
Акаба: Саяных юу байв? Манан дотор би зэрэглээ харав уу?
Тайлбарлагч: 86 нь 2 дугаарт машиныг гүйцлээ. Хоёр улаан машин ердөө хормын төдийд л зэрэгцжээ. Итгэмээргүй нь тэр 3-р байр луу ороод ирлээ. Ингээд индэрт гарах боломжийг олж авлаа.
Эм 1: Катагириг үнсэх магадлал гараад ирлээ. Хацар луу нь үнсэх дүр эсгэж байгаад уруулан дээр үнсэнэ.
Огата: Огата байна. Чиний урд одоо хоёрхон л машин байгаа. 12 дугаарт машинаас 19 секундийн ард.
Каната: Мэдлээ. Гүйцэх ч боломжгүй л байх. Араас ирэх машинуудаас аль болох зайгаа авъя. Манан арилбал Феррари хурдаа нэмээд гүйцээд ирнэ. Бороо зогссон учраас байраа хадгалахын тулд зайгаа холдуулах хэрэгтэй. Өнөөдрийн уралдаанд 100% бүхнээ дайчлах хугацаа бол одоо! Урагшаа, 86 минь!
Тайлбарлагч: Бурхны 15 зузаан манангаар дүүрсэн үхлийн бүс рүү шуурхайлан орсон билээ. Бүх машин үхлийн бүсэд аль боломжоороо хурдаа хассан байна. Гэсэн атал энэ нөхцөлд зохион байгуулагчаас гүйцэж түрүүлэхгүй байх дүрэм гаргаагүй нь гайхмаар. Энэ шийдвэрээс болж тал бүрээс шүүмжлэл ирж магадгүй юм.
Икэда: MFG-н ерөнхий удирдлагын итгэл үнэмшил биз ээ. Би бол ойлгож байна. Өмнө нь би Зеро академийн замын уралдаанд мэргэшсэн багийг удирдаж явсан. Хойд Кантод ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байсан групптэй Хаконэд уралдаж байсан удаатай. Үр дүнгийн хувьд яривал бид бут ниргүүлсэн. Өнөөдрийнх шиг бороо, манантай таагүй нөхцөл байдалтай орой байсан. Өрсөлдөгч баг хосгүй чадвартай хоёр уралдагчтай байсан юм. Тэд зузаан манангаас огт айлгүй зоригтойгоор зам дээр өрсөлдсөн юм. Тэгээд ч зогсохгүй энэ таагүй нөхцөлийг өөрсдийн давуу тал болгож ашигласан. Тэрхүү эсрэг багийн гишүүд дотроос одоо MFG-н ерөнхий удирдлагад байдаг. MFG-н уг мөн чанарынх нь нугаршгүй итгэл үнэмшлээс үүдэлтэй шийдвэр гэж бодож байна. Өнөөдрийнх шиг хүндхэн нөхцөлд бүх жолоочид хүчээр удаашрахаас өөр замгүй. Гэхдээ удаашрах түвшин нь жолоочийн чадвараас хамаарч өөр өөр байна. Шаардлагатай зүйл нь жолоочийн ур чадвар. Энд Рёо Такахашигийн дамжуулахыг хүссэн мессеж яваа. Уралдааныг үргэлжлүүлэх шийдвэрийн цаана ийм алсын хараа цухалзаад байх шиг. Шүүмжлүүлбэл зохих шийдвэр гэж бодохгүй байна. Би хувьдаа бүрэн тэдний үнэмшлийг дэмжиж байна.
Жоюү: Баярлалаа, Икэда. Чамайг тайлбарлагчаар дуудсан нь зөвджээ.
Икэда: Мөн датаг харахгүй байлаа ч энэ бэрх нөхцөлд хурдаа хамгийн бага хасаж буй жолооч Катагири Каната байгаа нь эргэлзээгүй хэрэг мөн.
Тайлбарлагч: Үнэхээр гайхмаар. Анхны жилдээ өрсөлдөж буй шинэ оролцогч аль ч жолоочоос илүү MFG-н мөн чанарыг зарлан харуулж байна. Дүрс тод харагдахгүй байгаа нь үнэхээр харамсалтай. 86-н ямар гайхалтай давхиж байгааг фенүүд та бүхэнд нарийн дамжуулахгүй байгаа ч байж мэднэ. Гэхдээ үүнийг харна уу. Бараг ихэнх жолоочид урдах зам харагдахгүйгээс болоод замын дотор тал руу ойртож эргэдэг. Зөвхөн Катагири Каната л эргэлтийн оройг харсны дараа л хурдаа авч байна. Энд шүү дээ! Харж байна уу? Гэнэт гарч ирсэн хашлагын дагуу хурдлан явлаа. Үнэхээр биеийн үс босмоор. Төсөөллийг давсан гүйцэтгэл.
Беккенбаур: Чадварлаг юм гээч, Саватари. Манан дотор төвлөрөх чадвараа дээд цэгт нь тулгаж байна. Сайн байна аа. Их ч энерги зарцуулсан байх. Харин би огтхон ч ядраагүй байна. Учир нь залаад явчих хосгүй хүн урд байгаа учраас. Байрлал эсрэгээрээ байсан бол энергиэ би барах байв. Азын тэнгэр намайг ивээсэн бололтой.
Тайлбарлагч: Тэргүүлэгчдийн групп Кожири боомтоор өнгөрч зузаан манангаас гарах гэж байна. 4 дугаарт Саватари гараад ирлээ. 12 дугаарт Беккенбаурын хамтаар. Эндээс дахин төвлөрлөө нэмэгдүүлж 1-р байрын төлөө алалцах биз ээ.
Икэда: Үгүй ээ, манан дотор байхдаа илүү хурцадмал байдал хүчээр орсон байсан гэж бодож байна.
Тайлбарлагч: Тэгвэл...
Икэда: Хоёр болон түүнээс дээш машин хоорондоо ойрхон байхад тэргүүнд яваа жолооч хамгийн ихээр ядардаг. Арын машинууд урд байгаа машины хөдөлгөөнийг ажиглангаа үүнд тааруулж давхихад болдог. Группийг тэргүүлж яваа жолооч ганцаараа давхихтай адил хэцүү.
Огата: Тийм учиртай байжээ. Тийм бол... Ганцаараа хэн бүхнээс илүү хурдтай давхиж буй Каната хэн бүхнээс илүү энерги зарцуулж байгаа болж таарав уу?
Каната: Бүрэн хурдаараа 2.8 секунд. 4-р араа луу шилжүүлээд 0.5 секунд бүрэн хурдаараа. 2.8 секунд хурдаа хасаад. Араагаа дөрвөөс хоёр луу.
Тайлбарлагч: Цав цагаан манан дотроос улаан машин гараад ирлээ! 86 дугаарт машин үхлийн бүсийн цагаан чөтгөрөөр туулан гарлаа!
Каната: Канатагаас Огата руу. 2 дугаартай машинаас хэр зайтай байна?
Огата: 8.73 секунд. Гайхалтай, Каната. Манан доторх чиний хурд хол илүү байлаа.
Каната: 8.73… Жаахан хангалтгүй нь ээ.
Тайлбарлагч: 86 дугаарт сектор 1-г гүйцээгээд удахгүй сектор 2 луу орно. Кожири Шинбашигаар явахад нь тэргүүлэгч группээс хэдэн секундийн хойно байгааг шалгая. За, энд. Бахдам тоо гарч ирлээ! Үхлийн бүсэд орохоос өмнө 5-р байранд явж байсан. Тэргүүлэгч группээс 27 секундийн зайтай явж байсан. Тэр нь одоогоор 15 секунд болж багасжээ. Өөрөөр хэлбэл 86 дугаарт машин нь тэргүүлж яваа 2 машинаас чөтгөрийн бүсийг 12 секунд хурднаар туулсан байна!
Эр 1: Дараагийн 19-р эргэлтэд Ганцаардмал ковбой.
Back to episodes Go home